《{completed}While you were sleeping》19. Мэдрэмж~
Advertisement
Би нэг зүйлийг өөрийн мэдэлгүй төсөөлөөд зогсож байдаг болчихсон байх юм . . .
Чи бид хоёр хамтдаа байвал юу болох бол?
***
Шөнийн тэнгэрээс цасан ширхэг будран салхитай хамт бүжиглэн наадсаар газарт алгуурхан буухдаа сэмхэн инээд алдан гудамж талбайгаар холхилдох олон хүмүүс, хөгжмийн эгшиг, өнгө өнгийн гэрэл алагласан сүрлэг гацуур модтой хослон мишээх нь шинэ жилийн гайхамшиг биелэх гэж буй адил.
Энэ л өдрийг хоног тоолон хүлээж, гартаа баглаа цэцэг барьсан Тэхён яг одоо үгээр хэлэмгүй олон мэдрэмжийг зэрэг мэдэрч сэтгэл нь түгшив ч нүүрэнд нь инээмсэглэл тодрон гараа зүрхэн тушаа газраа тавин чагнаад дахин гүйж эхлэх бөгөөд өдөржин шөнөгүй хөлсөө дуслуулан бүжгийн бэлтгэл хийсэн хүн шиг харагдана.
Өмнөх удаад Хэсонтой уулзаж чадаагүй бөгөөд энэ удаад ч мөн түрхэн зуур нойр авах тул аль чадахаараа хурдан түүнтэй уулзахыг, өөрийн мэдрэмжээ түүнд илэрхийлэрийг юу юунаас илүү хүсч байлаа. Гэсэн ч энд ирснээсээ хойш түүнийг хаана байгааг мэдэж чадаагүй бөгөөд түүнтэй утсаар ярихад
- Би одоо бидний болзож байсан-
гээд дуудлага тасарсан бөгөөд холбогдох боломжгүй болсон билээ. Иймээс Тэхён өөрсдийн тэр өдөр хамт очсон бүх газруудаар очиж нааш цааш гүйсээр хэдийн 2 цаг өнгөрөөд буй.
Түүний яг одоо зогсож буй энэ газар бол Тэхён Хэсон хоёрын хамтдаа нэгэн мартагдашгүй дурсамжаа бүтээлцсэн газар юм. Тэдний тэрхүү өдөр авсан бөгж одоо ч тэдний хуруунд зүүлттэй хэвээр . . .
Цээжин дотроо булгилан байх догдлолоо тэвчиж яадан ойр тойрноор эргэлдэн өөрт нь онцгой мэдрэмжийг өгдөг тэр л хүнийхээ төрхийг эрэн зогсоход хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүсийн төрх, хоолойг үл анзааран байх аж.
***
(Хэсоны талаас)
Тэхёнтэй утсаар ярьсныхаа дараа Хэсон аль чадахаараа тэдний анхны болзоондоо очсон талбай руу гүйж эхлэв.
Замын хажууд гараа өргөн такси барихаар оролдох боловч шинэ жилийн орой унаа олдоно гэдэг өдрийн одтой л адил аж.
Эцэст нь тэрээр байдаг чадлаараа гүйсээр мөнөөх талбайн урд талын машин замын уулзвар дээр ирэн гэрэл дохиог солигдохыг секунд тоолон байж хүлээхэд яг л гацсан мэт удаан санагдаж байлаа.
Advertisement
Хэдий бие нь энд байвч сэтгэл нь хэдийнээ хэн нэгний хайсаар хаа сайгүй тэнэх түүнийг гэнэт хэн нэгэн хүн мөрнөөс нь барин авахад тэрээр цочсон боловч маш ихээр баярлан, инээд алдсаар хойш харав.
- Тэ-! Сынхён?!
- Сайн уу? Хэсон-аа. Шинэ оны мэнд.
- Чамд ч бас шинэ оны мэнд.
- Гэхдээ чи энд юу хийж байгаа юм бэ?
- Аан би харин--
- Надтай уулзахаар!
Хэн нэгэн ийн хэлсээр Хэсоныг араас нь татан өөртөө ойртуулж, мөрөн дээгүүр нь тэврэн авахад Хэсон гайхсаар толгойгоо хойш бага зэрэг эргүүлэн түүнрүү харвал том өргөн мөр л нүдэнд нь харагдах аж.
- Тэхён-аа!
Хэсон Тэхён рүү гайхан харахад Тэхён ширүүн харцаараа Сынхён руу ширтэн зогсож байв. Сынхён багахан мушийгаад,
- Санаа битгий зовоо. Бид дөнгөж сая л таарсан юм.
- Мэднээ. Бид ингээд явъя даа.
Тэхён төв царайгаар ийн хэлээд Хэсоны гараас атган, баглаа цэцгээ өгөөд
- Шинэ оны мэнд Хэсон~аа хоёулаа явцгаая.
гэсээр түргэн түргэн алхаж эхлэв.
Тэд хэсэг хоорондоо үг дуугаралгүй, будран хаялах цасан ширхэг дунд хүмүүсийг алгуурхнаар зөрөн, удаанаар алхлав. Ойр торонд хөгжмийн ая эгшиглэн хүмүүсийн шуугиан үл тасравч. Тэдэнд харин дэндүү анир чимээгүй санагдах аж.
_______________
Үүсэн аниргүйг эвдэх мэт Хэсон гэнэтхэн чангаар найтайхад Тэхён сая л ухаан орох мэт дороо зогсоод Хэсоны өөдөөс харан гарын алгаа хооронд нь хэсэг үрж, даарсандаа ягаарсан түүний хацар дээр тавиад, түүний өөдөөс эгцлэн хэсэгхэн харж зогсоод Хэсоныг татан шууд л энгэртээ наачихав. Түүний энгэрт Хэсон сандарсандаа яахаа мэдэхгүй бөндөгнөж, Тэхёныг үл ялиг түлхэхэд, Тэхён түүнийг улам бүр өөртөө наана тэврээд,
- Хэсэг зуур л ингээд зогсоё. Чи даарчихсан байна.
хэмээн хэлээд нүүрээ түүний үсэнд ойртуулан тэврэхэд түүний цээжинд наалдан зогсох Хэсонд зөвхөн түүний дахин давтагдашгүй онцгой сайхан үнэр нь уушгийг нь дүүргэж, түргэн түргэн цохилох зүрхний хэмнэл нь тодхон дуулдах бөгөөд энэ чимээ Хэсоныг үгээр хэлэмгүй ихээр догдлуулж бас тайвшруулж байлаа.
- Тэхён~аа нээрэн чамд энийг, уг нь өчигдөр чиний төрсөн өдрөөр өгөх гэж байсан ч чадсангүй.
Advertisement
- Зүгээр шүү дээ.
Тэхён яг өвлийн өвгөнөөс бэлэг авч буй жаахан хүүхэд шиг Хэсоны бэлгийг баярлан аваад Хэсон руу харвал, Хэсон инээмсэглэн
- Задлаад үздээ.
- Вуаа, гайхалтай. Камера байна. Яг миний сонирхол байна. Маш их баярлалаа
Түүний энэ байдал нь хэн ч харсан эгдүү хүргэм яг л хүүхэд шиг. Тэхён гэнэт хошуугаа унжийлган
- Би ч бас уг нь чамд бэлэг бэлдсэн байсан даан ч бага зэрэг саатал гараад авчирч чадсангүй. Уучлаарай, гэхдээ дараа заавал өгнө өө.
- Санаа зоволтгүй ээ. Дараа өгөхөд л болно шүү дээ. Гэхдээ чи надад өнөөдөр нэг зүйл хэлнэ гэж амалснаа санаж байна уу?
- Мэдээж хэрэг би санаж байна. Яаж мартах вэ дээ.
Хэсон~аа би чамд үүнийг хэлэхийг маш ихээр хүссэн. Хэдий удаан бэлдсэн ч яг хэлэх гэхээр хэцүү юм. Тиймээс сайн сонсоорой.
Тэхён Хэсоны мөрнөөс барин одод түгсэн мэт гялтганах нүдээр түүнрүү ширтээд байдаг чухал царайгаа тодруулан, түүний бүдүүн баргил боловч зөөлөн хойлоо нь багахан чичирсээр,
- Хэсон~аа надад ямар хэцүү өдөр байсан ч чамайг харах мөчид, хэдийд ч би инээмсэглэдэг. Чамтай хамт байх тусам чиний тухай бүх зүйлсийг мэдэхийг хүсдэг. Ямар зуршилтай, ямар өнгөнд дуртай . . . гээд бүгдийг нь . . . Бас чиний юу мэдэрч байгааг өөр дээрээ яг адилаар мэдрэхийг хүсдэг.
Хэнээс ч илүү зөвхөн чиний дэргэд байхдаа л хамгийн ухаалаг, догь залуу байхыг хичээх ч чамд харин нөлөөлөхгүй байгаа мэт санагдах юм. Яг л чи намайг олж харахгүй байх шиг . . . Гэтэл чиний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр чинь намайг цээжээ даран зүхээ чагнахад хүргэж байна.
. . . Гэсэн ч би больж чадахгүй байна.
Би чамд хайртай. Тиймээс энэ удаад ямар нэг худал жүжиг нэрээр биш жинхэнээсээ байх болно. Цаашдаа ч бас би чамайг үргэлж миний цорын ганцаар хайрлаж, халамжилж, чамайг бүхнээс хамгаалах болно. Надтай үерхээч.
Тэхёныг үгээ хэлж дуусахад Хэсон хариу хэлэлгүй доош харан хэсэг зогсоод, намуухан дуугаар
- Чи итгэлтэй байна уу?
хэмээн асуухад сандран зогсох Тэхён нүдээ бүлтийлгэн Хэсон руу хараад,
- Юу юунаас илүү итгэлтэй байна.
Түүний хариултыг сонсон зогссон Хэсон үл ялиг доош харсан хэвээр Тэхёны өөдөөс харалгүй,
- Тэгвэл би ч бас
түүний ингэж хэлэхтэй зэрэгцэн Тэхён Хэсоныг татан дахин энгэртээ наана тэврэв.
Тэр хоёрт баяр хүргэх мэт тэнгэрт галт наадам цацарч, үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдах бөгөөд Тэхён, Хэсон хоёр гар гараасаа хөтлөлцөн тэнгэр өөд хэсэг зуур ширтэх боловч тэдэнд тэнгэрт гялалзах галт наадмаас илүү дэргэдээ зогсох нэг нь илүү тодоор гялтганан харагдах бөгөөд Тэхён, Хэсон хоёр бие биерүүгээ ширтэн зогсоход Тэхён аажуухнаар Хэсон руу нүдээ салгалгүй дөхсөөр эцэст тэдний уруул шүргэлцэхэд тэдний дотор тэнгэрт гялалзах оддоос ч илүү олон сольют цацарч байв. Тэд энэ мөчид бие биесийнхээ мэдрэмжийг яг адилаар зэрэг мэдэрч буй биз ээ.
Цасан ширхэгүүд бүжин наадсаар
салхитай хамт алсад одоход энэ шөнө дуусч басхүү цагийн зүү минутын зүүтэй давхцана арван хоёрыг зааж байлаа.
***
A.N. To be continued . . .
Advertisement
- In Serial524 Chapters
The Legend of Min Hong
Chapter Release Rate = 14 – 21 Chapters Weekly…
8 1457 - In Serial27 Chapters
Shayde
Set in a medieval fantasy world with demons to unique abilities we follow Shay Shuppet, who, after joining the guards and proving himself to be an adept fighter, is scouted by a criminal organisation, Arcanum, who oppose the corrupt governments of the world and plan to overthrow the councils of each kingdom who are protected by ‘Roses’; Expert fighters who possess powerful abilities.
8 139 - In Serial33 Chapters
One piece My story
Dexter, a guy with no family decided to set sail to find the one piece. follow him through events you know, or my creations.+15 for minor gore(You can help me do this story by writing your ideas in the comments, don't hesitate JUST DO IT AND MAKE YOUR DREAMS COME TRUE ! )
8 110 - In Serial63 Chapters
Helix Academy of Superhuman Development — A Superhero Fiction
Superhumans roam the earth; some, who use their powers to protect and assist the general population, have been awarded the title of Hero; others, who use their gifts for destructive purposes, are entitled Villains. Alexander Michaels has always been fascinated with these godlike beings, and avidly follows their progress in the world through any form of media that he can find. But one night, after a series of extraordinary circumstances, he discovers that he is a superhuman himself, and not long after is paid a visit by representatives from a secret school dedicated to the development of young superhumans. Just what awaits him on this journey, should he accept their offer?
8 157 - In Serial40 Chapters
XXXTENTACION SMUTS♥️
Do you like xxxtentacion?this ones for you horny little fuckers let me know what settings I should have and if I should do on on somone else
8 184 - In Serial20 Chapters
Naruto boyfriend scenario (requests open)
8 82

