《{completed}While you were sleeping》18. Түүний төрсөн өдөр~
Advertisement
~12 сарын 31
Шинэ жилийн уур амьсгал хотын өнцөг булан бүрийг бүрхэн цагийн зүү арван хоёрыг зааж ид шид биелэхийг хүлээх мэт
гялалзан гялтганах өнгө өнгийн гэрлүүд, шинэ жилийн найрал дуу, олон янзын үзүүлбэрыг үзэхээр нааш цааш холхилдох гэр бүл, найз нөхөд, амраг хосуудын аз жаргалтай инээдээр бялхах хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрсэн гудамж.
Гагцхүү нэг л хүн тэдгээр хүмүүсийн дунд хүндээр амьсгаадан гүйх бөгөөд ойр ойрхон зогсож орчин тойрныг түргэн түргэн нүдээ гүйлгэн ажиглах бөгөөд байна байна утсаа шалгах нь хэн нэгнийг хайж байгааг нь илтгэж байлаа. Түүний харцнаас бас гартаа барьсан баглаа цэцэгнээс нь харвал хэнийг хүлээж буй нь ойлгомжтой аж.
Тэрээр энэ хэвээр нэлээд удаан ойр орчмоор удтал гүйсний эцэст машин замын томоохон уулзварын гэрлэн дохион дээр ирэн замын цаана зогсох нэгнийг харан дороо зогсов.
Түүний царайнд үл мэдэгдэх багахан мушийлт тодрон үзэгдэх нь үнэхээр үл ойлгогдохуйц . . .
Өглөө сэрснээсээ хойш сэтгэл нэг л тайван бус үргэлж л нэг зүйл толгойд эргэлдэн миний цээжэн дотор бөмбөр тоглох мэт нүдэж сандрал, санаа зовнил, догдлол хослон яг л найрал хөгжмийн аялгуу мэт бүжиж байлаа.
Хэзээнээс ч юм бэ бидний жүжиг мэт байсан тэр үгс одоо миний хамгийн ихээр сонсохыг хүсдэг үгс болж, бусдад баригдахгүй байхын тулд гаргадаг байсан тэдгээр царайны хувирал, үйл хөдлөл минь одоо зүгээр л чи хажууд минь байхад өөрөө дотроос минь оргилон гарах их хүсэл болж, чи миний дахин хэнд ч нээж өгөхгүй гэсэн хаалгыг минь онгойлгоод миний хажууд гарнаас минь атгаад зөвхөн чиний л намайг онцгой хэмээн мэдрүүлдэг тэр инээмсэглэлээ тодруулдаг.
Хэзээнээс ч юм бэ чиний тэр инээмсэглэл миний итгэхийг хүсдэг бүх зүйл болчихож. Хэдий намайг бүрхэн авах айдас ойртож байсан ч чамайг хажууд байхад би хамгийн итгэлтэй болдог. Тиймээс . . . Гуйя, намайг чангаар тэврээд дэргэд минь үлдээч . . .
***
Хэсон өдөржин гадуур хайж, дэлгүүрээс дэлгүүрийн хооронд явсан боловч тохирох бэлгээ ололгүй нэг мэдэхэд намрын шаргал нар жаргаж тэнгэрт улаа бутран байв. Гэхдээ магадгүй тохирох бэлэг олдоогүйдээ биш сэтгэлд нь нийцэх бэлэг л олдоогүй болов уу. Хэн нэгэнд тэр тусмаа онцгой нэгэндээ сонгох бэлэг хамгийн ээдрээтэй аж. Нар хэдийн жарган бүрэнхий болж гудамж талбай гэрэлтүүлгээ асаах үед автобусны буудал руу алхах замдаа барилгуудын хоорондох нарын харанхуй замаар үл ялиг гэрэл нь цухуйх нэгэн бор шаргал өнгийн жижиг тоосгон байшин түүний сонирхлыг ихэд татав.
Advertisement
Байшингийн өмнө ирээд харвал ' 'Memories' гэсэн хуучирсан хаяг бүхий цонхоор нь модон бор тавиурууд дээр өрөөстэй гэрэл зургийн аппарат үзэгдэх тод гэрэл цонхоор нь гадагш туссан дэлгүүр байлаа.
Хэсон дэлгүүрийн шилэн цонхтой бор хаалгыг татан ороход хаалганаас өлгөсөн хонх жингэнэн дуугарах нь үнэхээр ид шидийн мэт.
Модон тавцантай кассны ширээний ард цагаан буурал үстэй нүүрэнд нь багахан үрчлээс тогтсон эр ганцаар зогсох бөгөөд Хэсоныг харан эелдгээр инээмсэглэн толгой дохиод,
-Сайн байна уу? Манай дэлгүүрт тавтай морил.
хэмээхэд Хэсон ч мөн хариу толгой дохиод орчин тойрныг гүйлгэн хэсэг харж зогсоод гэнэт нүд нь гялтганан удаан эрсэн зүйлээ эцэст нь олов бололтой инээмсэглэл тодруулав.
***
Зун цаг хэдийн улирч намар цаг Сөүлийн гудамжинд үл ялиг хүйтэн агаад үзэсгэлэнтэй өнгө төрхийг бүрдүүлэн ирж навчсын явах цаг ирснийг илтгэхэд мөчирнөөсөө чадлаараа зүүгдэх навчис унахдаа салхитай хамт гунигийн аяс тоглох мэт . . .
Хэзээнээсээ л салах цаг ирэхийг мэдэх ч эцэс хүртэл нь итгэх навчис . . .
Дахин учрах цаг ирэхийг хүлээнэ ганцаар гунигийн ая аялах мөчир . . .
***
Эцэст нь удаан хайсан бэлгээ олсон учир гэртээ ирж усанд ороод удахгүй залгах Тэхёныг хүлээнэ зочны өрөөний буйдан дээрээ өөрийн уншиж буй номоо барин суухад хичнээн хичээв ч миний бодол тэртээ хол яваад төөрчих шиг.
Удаан хичээсний эцэст би өөрийн хүссэнээрээ ганцаараа бие даасан амьдралаа эхлүүлж шинэ байрандаа нүүж орсон билээ. Нэг хүн амьдрахад хангалттай уужим гал тогоо болоод зочны өрөө нийлсэн байр бөгөөд байрны дээд давхрыг үнэхээр сайхан янзалснаас гадна хотын үзэмжийг харахад төгс тохирсон байрлал гэлтэй.
Гартаа барьсан номоо газар унагаахдаа цочин сэрээд харвал бэлгээ энгэртээ тэвэрсэн хэвээр гэрийнхээ буйдан дээрээ унтсан байв. Утасныхаа цагийг шалгавал өглөөний таван цаг дөчин таван минут болж байлаа. Тэхёны дугаарыг утсан дээрээ бичээд залгах эсэхдээ нэлээд эргэлзэн байж эцэст нь залгасан боловч хэд дуудаад тасарчихав.
Буйдангаасаа өндийн гал тогооны өрөө рүү алхахдаа буцаад түүний зүүдэнд . . . гэртээ ирж. Гэрт надаас өөр хүн байгаагүй учир Тэхён руу залган, гэрээс хурдлан гарахад үүдэнд Жон Суг инээмсэглэл тодруулсаар зогсож байв. Том хүү Жүхён зам дээр зогсож байхад нь аварч манайд ирэн цай ууж танилцсанаасаа хойш бидэнд тусалж, хааяа ирж хүүхдүүдтэй тоглож, бидэнтэй маш дотно байдаг болсон билээ. Хэдийгээр анхандаа Тэхёнтэй таарамж тааруухан байсан хэдий ч аажмаар дотносон билээ.
Advertisement
- Хэсон-аа чи хаашаа явах гэж байгаа юм бэ? Их л яарсан харагдаж байна.
- Тэхёнтэй уулзах гээд . . . Өнөөдөр
түүний төрсөн өдөр . . .
- Чи одоо ганцаараа байгаа юм уу?
- Аан . . . Тийм ээ, харин чи ямар нэг хэргээр ирсэн юм уу?
- Үгүй ээ. Би зүгээр л танай хоолны савыг буцааж өгөх гээд . . . үнэхээр амттай байсан баярлалаа. Бас энэ жимс . . .
гээд гартаа барьсан тортой зүйлийг дээш өргөн инээмсэглэв.
- Аан за, ойлголоо. Зүгээрдээ . . .Тэгвэл чи дотогшоо ороод цай уугаад яваач.
- Аан за, тэгвэл-
*Дийдд, дийдд*
Утас дуугарахад аваад харвал танихгүй дуугаараас залгаж байв.
- Байна уу? Хэсон-аа
- Тэхён уу? Чи хаана байна? Уулзах хэрэгтэй байна.
- Би одоо Эмнэлэгт аавын биеийг үзүүлж байна.
- Аан за ойлголоо. Би одоо очлоо.
Би утсаа таслаад, буцан Жон Суг руу багахан санаа зовонгуй байдлаар хараад явах хэрэгтэй болсноо хэлээд чадахаараа хурдан эмнэлэг рүү явахаар зам дээр гарч ирэхэд ардаас хар өнгийн машин ирж зогсоод, цонхоо буулгахад Сынхён эмч байв.
- Хэсон-аа~ суучих би хүргээд өгье.
____________________
Эмнэлэг дээр ирэхэд Тэхёны аав ээж хоёр хамт байсан ба аавынх нь бие зүгээр хэмээхийг сонсоод ихэд тайвшрав. Харин Тэхён байсангүй.
***
(Тэхёны талаас) өглөөний 5 цагт
Удахгүй шинэ цомгоо гаргах учир өдрийн хувиар улам ч ихсэж, шахуу цагийн хувиарууд хөвөрсөөр цагийг ч анзааралгүй нэг л мэдэхэд
өглөөний наран мандаж байх аж.
Хэдий тайван амьсгалах ч завгүй байгаа хэр нь Тэхёны нүүрэнд үргэлж л сэмхэн инээмсэглэл тодрох агаад түүнийг харах гишүүд ч мөн хоорондоо харцаараа ярилцах мэт бие бие рүүгээ дохицгоож байлаа.
- Хён~ (Ахаа) та миний захисан зүйлийг авсан уу?
- Тиймээ яг чиний хэлснийг авсан. Гэхдээ чи түүгээр яах гэж байгаа юм бэ? Хэн нэгэнд бэлэглэх гэж байгаа юм уу?
- Тийм ээ.
Түүний царайнд хэзээ хэзээнийхээс илүү гэрэлтсэн инээмсэглэл тодрохыг харсан түүний менежер хэсэг гайхан хараад,
- Чи хэнд өгөх гэж байгаа юм бэ? Арай нууцаар үерхээд байгаа юм уу?
- Үгүй дээ. Тэгээд ч шинэ жилийн бэлэг өгөхөд арай л эрт биш гэж үү. Би зүгээр л ирээдүйн хэн нэгэнд зориулж хадгалах гэж байгаа юм аа.
хэмээн доош хараад зөвхөн өөртөө сонсогдохуйц сулхан дуугаар 'Та таамаглахгүй дээ, би гэрлэчихсэн тэгээд бүр хоёр хүүхэдтэй гэдгийг' гэсээр амандаа инээд алдан зогсов.
Эцэст нь нэг юм хэдхэн цагийн дараа эхлэх дараагийн хувиарт ажлаасаа өмнө түр зуур ч болов нойр авахаар бас хамгийн ихээр түүнтэй уулзахаар баяртай аргагүй орондоо орон гүн нойрондоо автлаа.
***
Эмчтэй уулзан аавынхаа шинжилгээний хариуг харахад ямар нэг өвчин эмгэг байгаагүй ихэд баярлан, аавыгаа харж хэсэг сууж байтал түүний ээж нь ирж аавыг нь харахаар болж харин Тэхён Хэсонтой уулзахаар шийдэн эмнэлгийн үүдээр гарч явахтай зэрэгцэн утас нь дуудав.
- Байна уу? Ким Жэнни мөрдөгч байнаа. Та одоо хүрээд ирж болох уу?
- За ойлголоо. Би одоо очлоо.
__________________
Тэхёныг мөрдөгч эмэгтэй уулзаад кафенаас гарч явах үед түүний сэрэх цаг болон сэрүүлэг нь хангинсаар сэрэв.
***
Advertisement
- In Serial44 Chapters
Dig a Little Deeper
[participant in the Royal Road Writathon challenge] Being a dungeon isn't easy. Past memories just out of reach, not wanting to be a murder pit and trying to find a purpose are just the beginning. It takes time and several hiccups to transition from being a mobile being to being a stationary rock that changes the word with its mind. What is the miasma right outside the door? What monsters does it hide? Can the people that have found me really be trusted? Now planning to post a chapter every other week. I have added a volume for the maps so they are easy to find. There are spoilers on the maps. Cover art commissioned from Rachel Paizs through Upwork.com
8 230 - In Serial33 Chapters
A Victim of Online Fiction
What does it take to be the best web fiction author in the world? Well... I guess I'm about to find out. **** This is the story of a web fiction addict who goes into debt because of his love of reading Wuxia and LitRPGS. He’s captured, thrown into a cell, and forced to write web fiction in order to pay off his debt. In a world where reads pay for food, better cells, and equipment to write on, only the most crafty writers can survive. Enjoy this slice-of-life story about a web fiction author cultivating his writing ability and trying to reach the pinnacle of online fiction. **** People say reading’s supposed to be good for you. I’ve never heard a bigger lie in my life. Reading has only ever brought me disappointment and heartbreak. I read web fiction, and if you don’t know what that is then stay the hell away from this book. You don’t want to know what it is - because when you find out you’ll be hooked for life.
8 164 - In Serial39 Chapters
Blue mage
The end of the world is the best thing that ever happened to Jace. All of his life things have gone well until now. Now Jace has graduated college but can't get a job in his chosen field due to this young age. Watch as a depressed Jace learns to enjoy a new monster eat monster world. Updates Monday, Wednesday, Friday at 7:30am(PST) Only posted here on Royal Road!
8 97 - In Serial65 Chapters
Married To Mafia
Highest raking 1#spiritualHe pinned me to the wall his face were inch away from mine , I turn my face because of smell of alcohol suffocating my breath " you are disgusted with me aren't you ? " He asked in his deep husky voice . Tears filled my eyes , I press my lips together trying not to utter any word ." ANSWER ME !" His dark grey eyes filled with fury .'' y- yes " I cried , my body shaking violently in fear .He lean near my ear , I turn my face closing my eyes shut tightly " So am I " he spat before walking away leaving me shattered into pieces .What I have gotten myself into ???Khalid Mirza most feared Mafia in Pakistan . He is ruthless, cold hearted and dangerous . His one glance can make a full grown man pee to himself .He was tortured to be strong to rule the world without any fear there is no humanity in him.Amira Sultan is a beautiful soul filled with light , her smile is enough to make someone days , Her heart is soft like a petal and her mind is strong like a rebel . All she wanted to do is survived this life with her evil sister and a step mother breathing down her neck and a job which doesn't pay well .what happen when her step mother trick her to marry the most ruthless Mafia to save her daughter ?what happen when Khalid is hell bent on making her life hell ?will she able to survive?? join their roller coaster journey.... a journey worth remembering .
8 105 - In Serial181 Chapters
Bleen Fada - The Legendary Pathfinder
It had been decades since dreams started to kill. Today, it's finally over.Mahon was once a general and an impressive warrior. In his dreams. In Nightmare. There, he put an end to the war that plagued mankind for decades. In the real world, however, the war has been raging for millenia, and Mahon is weak, his body frail from all his years spent dream-fighting. But it's time for a new beginning. In a world he knows almost nothing about, he will struggle to climb back to power, a necessity if he wants to achieve his goal. But he doesn’t lack willpower. And he already reached the highest ranks before. Who is to say he can’t do it again? That is, if the Fada let it be… This story takes place in a medieval fantasy world. Swords and schemes are the common ways to assert your place among the powerful. This story follows Mahon on his journey back to power. Not a simple one, as he will uncover some of the deepest mysteries that had been buried deep down along the ages. As of now, 98% of my chapters are through Mahon’s PoV and I want to keep it that way. There will be no unending PoV swaps for multiple chapters. Although war/conflict is one of the main themes, it’s not really a story about war. Instead, expect fights, plots, foreshadowing, progression and adventure from these chapters. It’s my first time publishing a book, and English is not my native language. I hope you will enjoy the story and that you’ll be indulgent enough to point out my mistakes with kindness. I wish to grow as a better writer and provide something that will make you cheer for, and shiver in anticipation. As long as you’re not, it means there is something to improve. Note: It's a slow progression fantasy, and some have raised complaints about the depressing tones and slowness in some of the first chapters. Rest assured, it soon disappears as Mahon progresses. Release schedule : M/W/F at 6:12 am GMT+2
8 996 - In Serial50 Chapters
Solitary warrior
Ye Mo is an orphan, barely remembering his parents everyday is a fight for survival. In a world where the strong rule and the weak comply fortune will strike and change his destiny forever.
8 184

