《{completed}While you were sleeping》~16.~
Advertisement
Дэргэд минь үлдээч
Надад амлаач
Чамайг хэтэрхий
үзэсгэлэнтэй болохоор айгаад байна.
Хэрвээ энэ цаг мөч өнгөрөн одвол чамайг огт байгаагүй мэт замхран одохвий гэж айж байна
***
Байгаль эх хэдийн цагаан нөмрөгөө нөмөрч хаашаа ч харсан цав цагаан шинэхэн цас . . . цагаан мод, цагаан зам, бүх зүйл цагаан . . . бас анир чимээгүй. Цаг хугацаа яг энэ мөчид маш удаанаар хөдлөн хааяахан нэг цасан ширхэгүүдтэй тоглох мэт . . . Энд хэдийн өвлийн эхэн сар айлчлан ирж шинэ жилийн уур амьсгал бүрэлдээд буй.
Намайг дагуулан гарснаасаа хойш тэр нэг ч үг үл дуугаран, надруу нэг ч удаа эгцлэн харсангүй. Магадгүй уурласан юм болов уу? Гэхдээ атгасан гараа ч тавьсангүй. Бүр өчүүхэн төдий ч сулласангүй харин ч улам бүр чангаар, лав атгаж байв. Яг л олон хүний дунд төөрчихвий гээд ээжийнхээ гараас байдаг чадлаараа атгах бяцхан хүүтэй адил.
Тэр намайг хөтлөсөн хэвээр энэ тэндгүй гоёл чимэглэл ба гэрэл өлгөсөн, дуу хуур хангинаж цав цагаан үзэгдэх гудамжаар аажуухан алхална.
Хажуугаар өнгөрөх хүмүүсийн зарим нь дуу алдан, зураг дарж байв. Би эхэндээ яг юу болоод байгааг ойлгоогүй ч удалгүй ухаарсан юм.
Энд ч бодит ертөнцөд ч Тэхён бол алдартай дуучин. Бүр маш алдартай хамтлагийн дуучин.
Гэнэт энэ бодол толгойд зурайхад би сандран түүнээс гараа угз татаж аваад байрандаа зогсчихов.
Тэхён гайхсан янзаар хойш эргэн хараад нүд нь нь томрон намайг ширтэж байснаа, буцан дөлгөөхөн харцаар багахан инээд алдаад, миний гарнаас алгуурханаар атган халаасандаа хийгээд,
- Битгий санаа зовдоо. Энд чи бид хоёрын гэрлэлтийг хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Одоо бол бид гэрлэсэн хосууд шүү дээ. Тиймээс хоёулаа бусдын нүднээс нуугдалгүй ингээд олны өмнө хүссэнээрээ хамтдаа тайван алхаж болно. Яг л . . . бусад хүмүүсийн адилаар . . .
Ингэж хэлэхэд түүний хоолойд багахан гуниг тодроо юу гэлтэй сонсогдоно. Магад тэр гуниглаа болов уу? Ид залуухан элдвийг сэдэж, хүссэнээ хийнэ, алдвал алдаж, онвол онож, хичнээн унаж боссон ч хамаагүй эрх дураараа, хэн нэгнийг хайрлаж, дурлаж явах гал халуун насан дээрээ бусдын хийж чадаагүй их зүйлсийг бүтээж, мөрөөдлийнхөө төлөө бүхнээ зориулсан шүү дээ. Тэр магадгүй өөрийн төсөөлснөөсөө ч ихийг олж өөрийн бодсноосоо ч ихийг алдсан байх.
Advertisement
Нэлээд удаан бид чимээгүй алхсан хэвээр л байв. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан ч намайг хөтлөн урд алхах Тэхёныг хараад чимээгүй түүнийг даган алхаж байлаа. Энэ байдлыг эвдэх мэт сайхан хоолны үнэр хамар цоргино сэн хийхэд үнэрийг дагуулан хажуу тийш харвал нэгэн махлаг биетэй эгч мухлагт доггбуги болон үдэн зарж байгаатай дайралдав.Би Тэхёны гараас татан зогсоогоод,
- Хоёулаа эндээс авч идье. Амттай харагдаж байна.
Тэхён мухлагийн зүг хараад, надруу нэг харан эргэлзэх аятай яахаа мэдэхгүй будлин зогсох аж.
- Гэхдээ уг нь өнөөдөр бидний болзоо-
Би түүнийг татаад мухлагийн өмнө авчран, сандал дээр суулгаад,
- Зүгээрдээ би яг одоо эндээс л идмээр байнаа. Ийм газраас догг авч идэх их амттай. Тэгээд ч энэ бол болзоонд заавал байх хэрэгтэй хэсэг байгаа юм. Алив ээ!
~
~
~
- Амттай юм аа. Эгчээ энд дахиад нэг доггбуги өгөөч!
Тэхён гараа дээш өргөн багшаасаа юм асуух гэж буй хүүхэд шиг эрч хүчтэй хоолойгоор хэлэх нь үнэхээр эгдүүтэй харагдлаа.
Түүний ийм байдал нь миний нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулж байв.
- Эндээс идвэл илүү амттай гэж хэлсэн биз дээ. Яах аргагүй энэ бол хамгийн сайхан болзоо. Би угаасаа үнэтэй газар орж мөнгөө үрэх дургүй, тэгээд ч тиым газарт би өөрийнхөөрөө тайван байж чаддаггүй юм.
Би тавган дээрээс нэг ширхэг догг аван амандаа хийгээд, инээмсэглэн түүнрүү харахад Тэхён надруу нүд цавчилгүй ширтэж байв.
- Яасан?
- Хэсон-аа баярлалаа. Үнэндээ би өнөөдөр анх удаагаа л болзоонд явж үзэж байна. Тэгээд уг нь олон зүйлс төлөвлөж үнэхээр мартагдашгүй сайхан өдөр болгохыг хүссэн боловч энэ ертөнц бодит ертөнц хоёр тэс өөр болохоор хаана ямар газар байдгийг мэдэхгүй, хаашаа явахаа мэдэхгүй байсан юм.
Тэхён сэтгэлээр унасан нь илт харагдана гэсэн ч түүний цорвойсон хошуу болоод чимхээд авмаар даарсандаа багахан ягаарсан хацар гээд тэр үнэхээр эгдүүтэй байв.
- Зүгээр дээ. Би мэдэж байсан.
- Юу?
- Энэ газар бид хоёрын мэддэг Сөүл биш. Тэгээд ч бид хоёр бүтэн хоёр цаг алхсан шүү дээ.
Advertisement
- Би уг нь өнөөдрийг сайхан байлгахыг хүссэн боловч. Санаснаар минь болсонгүй. Уучлаарай. Чамайг дэмий баахан алхуулаад ядраачихлаа.
- Гэхдээ угийн гадаа ийм сайхан байхад дотор суумааргүй байсан юм аа. Надад лав энэ болзоо таалагдаж байна.
Тэхён надруу харан дулаахнаар инээмсэглээд, толгой дээр минь гараа аяархан тавиад үсийг минь багахан сэгсийлгэх мэт илэв.
Түүний том дулаахан гар, болоод бяцхан хүүхэд шиг гэрэлтсэн инээмсэглэл.
- Ааа~ энэ сүүлийнх нь
гээд тавган дээрх сүүлчийн үлдсэн нэг ширхэг догг дээр савхаараа зоогоод надруу харан инээд алдав.
- Аа~ ямар зальтай юм бэ.
Би ч мөн түүний өөдөөс харан инээмсэглэлээ . . .
____________________
Тэд хоолоо идчихээд дахин хамтдаа гудамжаар алгуурхан алхаж байлаа.
- Одоо хоёулаа юу хийх үү? Тэхён-аа чамд хийхийг хүссэн зүйл байгаа юу?
- Харин чамд ?
Бидний ойролцоо хүмүүсийн шуугилдах сонсогдоход би Тэхёны гарнаас хөтлөн өнөөх чимээний зүг явав.
Олон хүнтэй том талбайн голд жижигхэн тайз зассан байх бөгөөд тайзан дээр хоёр хоёроороо зогсох найман хүн харагдав.
- Зиа одоо ингээд сүүлчийн хосоо сонгоцгооё. Оролцох хос байна уу? Ялсан хос нь энэ хос бөгжний эзэн болох болноо. За оролцох хос байвал наашаа гараад ирээрэй. Та хоёр . . . Тэнд зогсож байгаа хосууд . . . Та хоёр оролцохгүй юм уу? Алив наашаа гараад ирээрэй!
Хэмээн гялтганасан хослол өмсөж, микрофон барьсан залуу бидэн рүү заав.
- Хэсон-аа~ бид хоёрыг дуудаад байна. Хоёулаа оролцоод үзэх уу?
- Яах юм бэ? Хэрэггүй байх аа.
- Алив ээ. Хэсон-аа~ энэ хөгжилтэй сонсогдохгүй байна уу?
гэсээр Тэхён намөйг хөтлөөд тайз руу алхав.
***
Advertisement
- In Serial57 Chapters
City of Mages: Mage War Chronicles Book One
This book is COMPLETELY FINISHED as of 3/10/22, with a sequel currently serializing HERE. Born a fire mage, destined for something greater. For hundreds of years, Sombria has lived in peace thanks to the delicate balance the Council fosters between those with magic and those without. But unrest is brewing under the surface of Sombria, and the Council's tenuous hold may be on the verge of collapsing. All Alara ever wanted was to become a soldier, fighting to protect Sombria from the bruya rebels that threaten its borders with their chaotic magic and lawlessness. In order to succeed, she must first conquer her worst fear--her own innate magical abilities. Quenti, raised to hate the oppressive thumb of the Council, has only ever wanted a life of peace away from those who wish to control her. When her abilities are revealed, she finds herself at the center of a world she grew up despising, where magic is suppressed under the illusion of control. And her only means of escape may lie in trusting those she grew up doubting most. When Alara is given one final chance to prove she's worthy of being called a Mage of Sombria, the key to her success may lie within the untrusting Quenti. And Quenti doesn't plan on making things easy. Though as their two lives come crashing together, trusting each other may be the only choice they have to survive what's coming. -- COMMENT AND FOLLOW! 📕 This story is completely written, but these postings on Royal Road double as a beta run, so please feel free to point out typos or inconsistencies. 📖 Content Guidelines: Mild language, PG-13-level violence
8 76 - In Serial6 Chapters
The oddity that shall be, my new life
You know, I thought it was going to be a normal day of me dealing with the day of school, go to the bus and then go home to relax and get my daily large dose of computer time. Nope, apparently not in my case. (Some basing of the pokemon universe)
8 166 - In Serial229 Chapters
Humans Must Adapt!
Humans Must Adapt is a First Person point of view from the eyes of slightly crazy and totally not a masochist MC. The setting takes place on a copy of earth with a different name. A cataclysmic event causes the native humans to be usurped from their natural place at the top of the food chain. Time has now passed, and the Humans have managed to settle themselves into mediocrity. But this is not enough.Note: I don't plan on including sexual content. The MC won't have an end game goal right from the start. Feedback is welcomed. The MC is a Tamer.
8 242 - In Serial35 Chapters
Welcome to the System
For most the system came out of nowhere, creatures out of fairytale invaded the world killing and enslaving all they could find but the government knew... and was prepared.As the monsters came the army reacted, turning cities into war zones and survivors into assets they hope to keep a semblance of justice into this new world.Aaron Ross is a menber of Ragnarok, one of the many gifted man and woman trained from birth to become loyal heroes, to lead the US when the system came, unfortunately he is not the savior they want, instead he could be the killer they need.Warning: This is the first fiction I am posting and english is not my native language so expect mistakes, mature tag is mostly for cursing and gore, sex may be included latter
8 456 - In Serial21 Chapters
Alone Until You: Parents: Laurenzside x Smajor1995
It's been about two weeks since Lauren found out she was having twins, but what's going to happen after they're born?
8 168 - In Serial5 Chapters
You're No Hero (Garu x reader)
Your parents made you move to Sooga village after these men harassed you in Tokyo. They thought Sooga was the safest village in Japan but what you and your parents don't know is that Sooga has more villains than heroes.A/n: Pucca is not attracted to Garu in this story cause I like Pucca as a character and I don't want her to be emotionally hurt.
8 178

