《{completed}While you were sleeping》15. Чиний гарт~
Advertisement
Юу ч үл үзэгдэх түнэр харанхуйд би дахиад л ганцаараа зогсож байв.
Эргэн тойронд хэн ч үзэгдсэнгүй. Яг л бүгд намайг орхиод явчихсан мэт маш их айдас болоод ганцаардалыг мэдрэхэд хацар даган халуу дүүгэж, нойт оргив. Хоёр нүднээс гэнэт асгарах нулимсаа хичнээн гараараа арчиж нүүрээ даравч нулимс минь яг л бороо мэт асгарч байлаа.
Намайг тийнхүү зогсох үед нэгэн үл таних хүн миний өмнө доош харан зогсох бөгөөд харин түүний царай огт харагдсангүй яг л харанхуй ангал мэт тас хар, түүнд царай гэхээр зүйл үгүй байв.
Түүнрүү хэдэн алхам ойртон гараа сунгахад миний гар чичрэн хамаг бие хүйт дааж, яг л харанхуй ойн гүнд араатантай дайралдсан бяцхан охин мэт дороо зог тусав.
Хэн нэгэн миний чихэнд ЗУГТ! ЗУГТ! гэж орилох мэт санагдана.
Би хойш ухран түүнээс холдон хэд алхаад, эргэн хараад түүнээс холдохын тулд хамаг чадлаараа гүйхэд тэр ч миний ардаас олзоо хөөх араатан мэт гүйж эхлэв.
Хаашаа гүйж байгаагаа мэдэхгүй байсан ч би зогсолтгүй гүйсээр байв. Харин өнөөх хүн миний яг ардхан талд гүйсэн хэвээр.
Норсон нүдэнд минь хэн нэгэн цагаан цамцтай хүн надаас холхон зайтай газар цааш харан зогсох нь бүдэг бадаг сүүвийхэд би урсан гарах нулимсаа ахин нэг арчаад тэрхүү хүний зүг хар хурдаараа гүйж эхлэв.
Холоос харагдах түүний төрх Сынхён эмчтэй төстэй үзэгдэнэ.
Ойртох тусам түүний царай тодрон үзэгдэх ч нулимсандаа бүрэлзэх нүд минь сайн харж чадахгүй л байв.
Сынхён?!!!
хоолойныхоо чадлаар араас нь орилж, хэдхэн алхамын зайтай ирэн түүнийг харахад Сүнү байлаа. Гараа сунган түүнд хүрэх гэтэл хурууны үзүүр шүргэх төдий ойртоход тэр замхран одов.
Хоолой зангиран, оюун бодол минь хаа нэг тийшээ намайг орхиод одсон мэт болж, хөл ч дахин хөдлөх тэнхэлгүй зогссон газраа хөшиж орхиод амьсгал авахад ч хэцүү болж бачимдахад би доош сөхрөн унав.
Сэтгэл сэмрэх мэт болоход нулимс дахин нүдийг минь бүрхэн авлаа.
Миний ардаас гүйн ирэх өнөөх хүний хөлийн чимээ улам бүр тодхон дуулдаж, нүдний буланд үзэгдэхэд би дахин босохын тулд гараараа газар тулан дээшээ байдаг чадлаараа тэмүүлэвч хөлнөөс минь ороонгон ургамал зуурч намайг урагш тэмүүлэх бүрт улам илүү чангаар хойш татна.
Advertisement
Хичнээн тэмцэлдсэн ч болохгүй, эцэст миний бие ямар ч тэнхэлгүй болж хөдлөхөд ч бэрх санагдана.
Өнөөх хүн миний хажууд ирж би юу ч хийж чадалгүй амаа гараараа даран мэгшин уйлахад нэгэн хүн намайг тэврэн аваад толгойноос минь барин алгуурхнаар цээжиндээ наав.
Дуулаахан цээж, халуу дүүгэх том гар болоод дэндүү гэмээр танил үнэр . . . Тийм ээ. Яг энэ л үнэр . . .
Түүний царайг хараагүй ч бид хэзээнээсээ л бие биенээ мэддэг хүмүүс мэт, бие дэхь цус минь зөвхөн түүнийг л дуудан тэмүүлж байсан мэт, хорвоо ертөнц хүртэл биднийг учруулахын төлөө байсан мэт . . .
Нэлээд удаан тийм хэвээр суусны дараа түүнээс холдон царай өөд нь харав.
. . .Үнэхээр хачин юм?. . .
-Чи? . . .
***
. . . Нүдээ нээх үед эгц дээрээс маш гоёмсог том болор гэрлийн бүрхүүл унжих бөгөөд цагаан өнгийн хөнжил, гудасны даавуутай нэлээдгүй уужим орон дээр би хэвтэж байв.
'Дахиад л хаа нэгэн
танихгүй газар.'
Сүүлийн үед ийм байдлаар олон ч удаа сэрсэн учир энэ удаад гайхсан шинжгүй харьцангуй тайван байлаа. Гэсэн ч өвдөлтөнд дасна гэж байдаггүй бололтой дээш өндийн босоход толгой хүчтэй хатгуулж би толгойгоо барин авав.
Орны дэргэд Сынхён эмч гараа салаавчилж атгаад толгойгоо гудайлган гарандаа тулган сандал дээр сууж байв.
Намайг өндийхөд тэрээр даруй босч ирээд надад дөхөн толгойноос минь бариад нүдээрээ гүйлгэн хараж байснаа салхи мэт өрөөнөөс гаран, эргэн ирэхдээ гартаа аягатай ус барьсаар орж ирэв.
- Үүнээс уучих
Түүнийг аягатай усыг надад өгөхөд нь хэд балгаад түүнрүү харахад түүний нүд нь томрон намайг нүд салгалгүй дагуулан ажигласан хэвээр зогсох аж.
- Уучлаарай. Би дахиад л ухаан алдсан бололтой.
Сынхён надруу нэг хөмсгөө өргөн тайвширсан бололтой үл ялиг инээмхийлээд,
- Зүгээр шүү дээ. Чамд хэрэг болвол туслахад үргэлж бэлэн байх болно. Тиймээс санаа зоволтгүй надад хэлж байгаарай. Одоо өвдөж байгаа газар байна уу?
Би аягатaй усаа орны хажуугийн тавиур дээр дээр тавиад түүнрүү харан инээмхийлээд,
- Би зүгээр дээ. Санааг чинь зовоосон бол уучлаарай.
Advertisement
- Чи л зүгээр бол . . . Гэхдээ гадуур явахдаа хүнтэй хамт явж байгаарай. Хэрэг гарвал надад хэлээрэй. Би чамайг хүргэж өгч байя.
- Баярлалаа.
Түүнийг ажвал нэлээдгүй дөлгөөн боловч шулуухан зан араншинтай. Том алаг нүд, өтгөн хөмсөг, өндөр хамар болоод өндөр нуруу яг л эмэгтэй хүн бүрийн нууцхан төсөөлөлд байх ханхүү нь мөн гэлтэй. Бас анх уулзсан өдрөөс яагаад ч юм надад Сүнүтэй адилхан санагдсан билээ. Хэдийгээр би Тэхёны зүүдэнд байгаа ч дэндүү олон ойлгомжгүй зүйлс, дэндүү олон асуулт толгойд эргэлдэн.
- Гэхдээ . . . яагаад надтай сүй тавьсан юм бэ?
-Юу?
- Зүгээр л . . . Бидний анхны уулзалтын талаар бодож байлаа. Бид яагаад хамт байсан талаар . . . Хэдийгээр бид эцэс хүртлээ хамтдаа байж чадаагүй ч тэр үед бидний мэдрэмж худал байгаагүй тийм үү?
Намайг ингэж асуухад түүний нүд үнэхээр их гайхан томорсон байдлаар надруу цоо ширтэж байв.
Тэр хэсэг юу ч дуугарсангүй. Чимээгүй л доош харан суух бөгөөд юу гэж хариулахаа мэдэхгүй будилсан харагдана. Магадгүй тэр миний хэлснийг ойлгоогүй байх л даа. Үнэндээ би өөрөө ч өөрийнхөө хэлсэнд үгэнд гайширч байлаа. Учир нь . . . би түүнээс өөр нэгний хариултыг хайх мэт.
- Би чамайг алдахыг хүсээгүй. Одоо ч гэсэн . . .
Гэнэт ийн хэлэхэд нь би хариу хэлж чадсангүй.
- Эмнэлэгт ажил орсон эхний өдрөө чамайг харахад чи үсээ дээш боож бас өмссөн цагаан халаад болоод гар чинь цус болсон байсан. Гэсэн үзэсгэлэгтэй харагдсан. Үүдэнд хүмүүс бужигнан бүгд л сандралдан байхад чи маш тайвнаар хүмүүст туслан бэртсэн хүмүүст хурдан тусламж үзүүлж байсан. Яг л . . . цагаан халаадтай сахиусан тэнгэр шиг.
Ийн хэлэхдээ түүний царайнд инээмсэглэл тодрон надруу ширтсэн хэвээр байсанд би анзаараагүй мэт зүгээр л харцаа буруулж орхив.
Түүний хэлсэн үгс миний бодож байсан хариулт байгаагүй. Гэхдээ түүнээс ч илүү байсан юм.
- Чамайг биднийг харсан тэр өдөр би Жисүтэй санаандгүй таарсан юм. Тэр ангийн найзуудтайгаа уулзаж суугаад гарч явахдаа рестораны үүдэнд надтай тааралдсан. Түүнийг харахад нэлээд согтсон бас сэтгэлээр унасан байсан. Тиймээс бид хэсэг ярилцаж суусан, тэгээд л тэр архиныхаа халуунд намайг үнсчихсэн юм. Яг тэр үед чи биднийг харчихсан. Би чамд тайлбарлахыг хүссэн боловч чи таксинд суугаад явчихсан. Одоо ийм зүйл хэлэх нь утгагүй ч тэр үед чамайг шархлуулахыг үнэхээр хүсээгүй. Болсон бүх зүйл миний буруугаас болсон. Би өөрийгөө хичнээн буруутгасан ч одоо юуг ч өөрчилж чадахгүйгээ мэднэ. Гэхдээ . . .
Түүний царай барааж нүдэнд нь хэдийн харуусал болоод гуниг хурсан байсанд түүнээс ийн асуусандаа багахан гэмшив. Эцэст нь гэхэд би ч мөн түүнийг адил шархлуулсан шүү дээ. Гэсэн ч чухам юу болсныг мэдсэндээ сэтгэлийн минь мухарт баярлах мэт . . .
- Одоо санаа зовох хэрэггүй дээ.
. . . Би ч мөн ялгаагүй чиний үгийг сонсоогүй байж буруу ойлгоод . . . Бас- хүн- тэй гэр-лэчихсэн . . .
Ийн хэлэхэд үнэхээр хэцүү бөгөөд санаа зовол гээч намайг дотроос минь мэрэх шиг.
- Тэхён та хоёрыг гэрлэхэд би гомдоогүй ээ. Тэхён л тэр үед хажууд чинь байж тусалсан шүү дээ. Харин би хажууд чинь байж хамгаалж чадаагүй.
- Тэр үед гэж? Тэхён бид хоёр-
'Дин~ дон~' *хаалганы хонх дуугарах*
Сынхён үүдний хаалгыг онгойлгохоор өрөөнөөс гарахдаа өрөөний хаалгыг багахан зайтай үлдээчихэв.
- Чөтгөрийг дурсахаар гэж . . . Чамайг энд харах сонин хэрэг байна. Ямар хэргээр ирээв?
Би тэдний ярихыг сонсон өрөөнөөс гаран үүдрүү зүгэллээ. Тэгээд Сынхёны ардхан талд очиж үүдэнд зогсоод намайг цоо ширтэх хар хүрэмтэй түүнийг олж харав.
- Тэхён-аа~!
Тэр надруу ёжтой инээмсэглэл гарган хараад,
- Би эхнэрээ авахаар ирлээ . . .
***
Advertisement
- In Serial7 Chapters
Statless
Summary Alexander Weiss, an intelligent and slightly unusual man, always dreamt of becoming a mage. Sadly, reality is harsh and even his best efforts never allowed him to achieve his goal during his lifetime... or did they? One has to be careful what they wish for, lest they might live to see it fulfilled. Description Follow Alex, a man whose pursuit of magic could not even be stopped by his non-magical reality, going as far as to create it himself, only to encounter an unsurmountable obstacle shortly before achieving his lifes goal, denying him all access to these powers. His journey will take him through a miraculous world, full of wonders, magic and manic beasts trying to devour him! He will learn much about this world during his adventures, exploring individual aspects of the System and the various monsters that came from it... or did they? Strong points What you'll get from this novel is the following (read with overly enthusiastic salesman-voice) : • An ending! I'll complete it, no matter what. Well, not "no matter what", but as long as I don't unexpectedly end, this novel won't either! • Good grammar! Might not be perfect, but it's definitely good enough to not detract from the story in the slightest. I'll also fix any reported mistakes as soon as possible, be they grammatical, syntactical or just inconsistencies. • No plot-armor! Or plot-weapons! Or plot-... potions? And no plot-holes! If you see some, it's most likely information that is being witheld for future revelations! But in the (hopefully) very unlikely case of such a vile beast being encountered, please inform me immediately and I'll see to slaying it without grace! (Translation: If you see plot-holes, tell me and I'll fix them) • Logic! [Hidden : Spoilers][Hidden : More Spoilers] [Moved to Chapter [Hidden Spoiler]'s Author's Note] Marvelous, I know! • Blue Boxes! And maybe something more! • Sensible retroactive edits! Not to be confused with radioactive edits! You'll not have to re-read previous chapters, even if they get some major edits. If they were to receive new information, I'll add that very information to the newly released chapters too, in a reasonable way. • Realism! Shocking, I know! Especially considering the tag related to that and the point about "Logic!". This also means that the story will be... well, realistically depicting a pretty messed up world. Don't expect bunnies... at least not cute ones. • Relatively faster paced! No long and boring descriptions of irrelevant stuff. There will be some longer descriptions about important things, but that's gonna be necessary world- and/or character-building! • Short action! Might not be a plus for some, but you won't have to look at a whole (or, god forbit, multiple) chapter describing a fight against the same enemy... • Strategy and hard progression! It's a dog-eat-dog world! No grinding/power-creep! If you're up against three enemies of your level at once, you've already lost! • Understanding! It will be mostly about discovering the wonders of this new world and how it became like that, all while trying to survive. So there will be enough action nonetheless! • Humor! Sometimes dark, sometimes light, always at the worst moment! • Constructive critics, welcome! Destructive critics, nope... I can handle criticism though, so don't go easy on me! Just make sure it's really a mistake when complaining about something. • Will add more in the future! If I can think of more stuff...
8 169 - In Serial8 Chapters
Occult Sorcerer
When I can't do anything alone, I am become two. When Two can't do... Four should be enough right? This is a story of a sorcerer who fights his way to the position he wants and deserves... With detailed information about how magic is used and discussions about 112 techniques...
8 95 - In Serial6 Chapters
I Wonder - Zelink Modern AU
An event leads to Zelda staying over at Link's house. They both feel the romantic tension and constantly think about addressing it, but although they're more comfortable around each other than anyone else, saying just three words scared them both more than anything.They keep their true feelings to themselves, until Zelda finds a way to somehow break that tension...(All characters are owned by Nintendo)
8 64 - In Serial19 Chapters
Wings (Eremika AU)
Highest ranks, no.8 on EreMika, no.1 on ErenxMikasa, no.56 on attackontitanAOT does not belong to me it is the brain child of Hajime Isayama.Even though the story in technically complete I may insert the occasional after story since I believe it probably deserves a little more. Would be great if you gave it a go and please excuse my "french".
8 101 - In Serial18 Chapters
First Priority // Fantastic Beasts
His first priority was taking care of the creatures in his case but the lady with the blue bow was a close second. - Fantastic Beasts and where to find them -(Book one - First Priority)(Book two - If I Fall)(Book three - Dear Happy)>> obviously I don't anything involving Fantastic Beasts. All right reserved to JK Rowling and all that good stuff(Soon to be rewritten cause once again my writing is terrible in this)
8 225 - In Serial10 Chapters
GF AUs (Billdip/Willdip/Killdip/Philldip/Kay)
Bem vindos a futura EXPLOSÃO DE ONESHOTS DE BILLDIP, WILLDIP E KILLDIP, E VAI TER PHILLDIP, ENTENDORES ENTENDERÃO (se lerem, muahahahah) E COM UM POUCO DE KAY PRA TEMPERAR Ah, pra quem não sabe o que é Kay: LEIA AS MINHAS OUTRAS FICS (recomendo a Amnésia principalmente, a Amnésia ficou muito massa, ó)A capa da fic não foi feita por mim
8 199

