《{completed}While you were sleeping》11. Танихгүй нэгэн
Advertisement
Эргэн тойрноо ажиглан тольдвол би гэрийн урдхан байх өнөөх дэлгүүрт байгаа аятай үзэгдлээ.
Дэлгүүрийн шилэн хаалгаар нүд гүйх агшинд замын цаахан талд том хүү болох Жүхён байлаа. Тэр ч мөн адил намайг харсан бололтой, өөрийн гэрэл цацарсан бяцхан инээмсэглэлээ тодруулан миний урдаас мишээх аж. Тэгээд намайг харсандаа баярласан тэрээр шууд л зам руу гүйн оров.
Түүний ардаас Тэхёны ээж, Ким хатагтай Жихэг тэврэн сандарсандаа гараа савчин араас нь гүйх хэдий ч хүүхэд тэвэрсэн тэрээр яаж хичээвч яахан хурдан гүйж чадах билээ.
Би ч мөн айж сандран, дэлгүүрийн хаалгыг түлхэхэд нэгэн хүн гараас татан намайг зогсоогоод,
?: Төлбөрөө төлөөрэй!
Яарч сандран байсан би түүний гарыг тавиулан хурдан явах хэрэгтэй гэдгээ тайлбарлах боловч өнөөх хүн намайг ойлгож үгийг минь үл сонсон, улам бүр надаас чангаар зуурахад миний уур бухимдал, сандрал, болоод айдас дээд цэгтээ тулж, би дахин зам руу харахад, хэн нэгэн Жүхёныг зам дээрээс тэврэн аваад буцаад Ким хатагтайн зүг зүглэж байлаа.
Би тайвшран уртаар санаа алдаад , кассанд мөнгөө тушаагаад гүнзгий амьсгаа аван, чичирч салгансан гараа атгасаар тэдэн дээр очлоо.
Т.Ээж: Аягүү~, Ёстой их баярлалаа. Чиний ачаар Жүхёныгаа эсэн мэнд аварлаа. Үнэхээр баярлалаа.
Ким хатагтай Жүхёныг аварсан хүнтэй ийн ярилцаж, бөөн баяр хөөр болж байв.
Хэсон: Сайн байна уу?
Нөгөө хүн хойш эргэн харахад, царайгаа саравчтай малгайгаар дараг өмссөнд царайг нь төдийлөн сайн харж чадсангүй. Гэхдээ надтай ойролцоо насных гэж хэлж болохоор байв. Түүнийг бөхийн мэндчилээд өндийхөд, сая л би түүнийг хараад танилаа.
Хэсон: Хүүе, та чинь . . . , нөгөө эртээдийн надад тусалдаг хүн байна шүү дээ.
?: Сайн байна уу?
Т.Ээж: Та хоёр бие биенээ таньдаг юм уу? ийн асуугаад бидгий зүг өнгийхөд, царайнд нь гайхшрал дүүрсэн аж.
Хэсон: Тийм ээ. Өмнө нь надад хүнд тортой зүйл өргөж, гэрт хүргэж өгсөн юм.
Т.Ээж: Тийм үү? Тэгвэл их сайхан сэтгэлтэй тусч хүүхэд юм байна. Чамайг хэн гэдэг вэ?
?: Аан, та нар хараахан миний нэрийг мэдээгүй байгаа юм байна. Уучлаарай. Намайг И Жон Суг гэдэг.
Advertisement
хэмээн инээмсэглэн хэлэв.
Т.Ээж: Жон Суг байх нь ээ, Чи манай гэр бүлд их тус боллоо. Бид цайгаар дайлья. Бидэнтэй хамт яваач. Чи хэдийн бэртэй минь танилцсан бололтой.
Энд ойрхон манай хүүгийн гэр байдаг юм.
Хэсон: Тийм шүү. Бид талархсанаа идэрхийлье.
Жон Суг: Аан за. Тэгвэл . . .
*инээмсэглэх*
Тэд алхсаар тэдний гэрийн урд ирэн Хэсон хаалганы нууц дугаараа хийнэ дотогш орох хүртэл залуу инээмсэглэн, эелдээр Ким хатагтайгаас асуулт асуун хоорондоо ярилцсаар байв.
Гэрт ороход Тэхён байсангүй, анир чимээгүй ноёрхож байлаа.
Хэсон түүнд жижиг, сэмжин амсартай, шаазан аяганд халуун цай хийнэ өгөөд амттанаар дайлав. Тэрээр маш эелдэгээр инээмсэглэн элдвийг хүүрнэн, хатагтай Ким болоод Хэсонтой дотно яриа өрнүүлэн, хүүхдүүдтэй тоглох бөгөөд өнөөх инээмсэглэлээ огтхон ч нүүрнээсээ буулгаагүй нь гайхмаар.
~
~
~
Жон Суг: За би ингээд явъя даа.
Ким хатагтай: За болгоомжтой яваарай. Дараа дахиад ирж байгаарай.
Жон Суг: За ойлголоо, баярлалаа.
Доош бөхийн ийн хэлээд тэрээр цааш явав.
Түүний эелдэг хүүхэд адил инээмсэглэл бөгөөд дөлгөөн хоолой бидэнд дулаан мэдрэмж өгч байсан тул бид чөлөөтэй харьцаж, нэлээдгүй яриа өрнүүлж нөхөрсөг байдал үүсгэж чадсан юм. Хэдийгээр Жихэ эхэндээ бишүүрхэж, түүнд ойртохгүй байсан боловч Жүхён түүнтэй тоглохыг хараад удалгүй дасан, хүүхдүүд ч мөн адил түүнтэй тоглохдоо баяртай байв.
Энд ирснээсээ хойш би Тэхёнтэй уулзаагүй учир түүнийг хаана байгааг мэдэхээр түүнрүү залгахаар шийдэв. Хэдийгээр энд би өөрийн ашигладаг утсаа ашиглаж чадахгүй хэдий ч энэ газар жинхэнэ ертөнцтэй ялгаатай гээд байхаар зүйл үгүй билээ.
Би энд ирэхдээ ашиглаж болох утсаа аван түүнрүү залгав. Түүний утас нэлээд хэсэг дуудсаны эцэст тэр дуудлагыг аван утасны цаанаас түүний зөөлөн болоод баргил хоолой дуулдав.
Тэхён: Байна уу?
Түүнийг утсаа авахад цаана нь олон хүн байгаа бололтой чимээ ихтэй сонсогдов.
Хэсон: Байна уу? Чи одоо хаана байна?
Тэхён: Би одоохондоо жаахан завгүй байгаа болохоор дараа нь чам руу залгая.
Хэсон: Юу? Ямар нэг зүйл болоо юу?
Тэхён: Үгүй дээ. Би дараа залгая.
Advertisement
Түүнийг ийнхүү хэлэхтэй зэрэгцэн түүний хажуунаас нэгэн эмэгтэйн хүний хоолой тодхон дуулдав.
?: Тэхён~аа наашаа хүрээд ир, олчихлоо!
Тэхён: За би явах хэрэгтэй боллоо. Тасаллаа шүү.
Хэсон: Тэхён-
*Дуудлага тасрав.*
Би юу болоод байгааг ойлголгүй хэсэг чимээгүй зогсоод, утас руугаа ширтэв.
'Яагаад эмэгтэй хүнтэй хамт байгаа юм бол?'
'Хөөе, Кан Хэсон солиороо юу? Би арай хардаад байгаа юм биш биз дээ. Заза юу гэж дээ. Би зүгээр л сонирхсон төдий. Тийм ээ, сонирхсон.'
Өөр нэгэнд сонсогдохооргүй маш сулхан дуугаар аман дотроо өөртөө хэлсэн ч миний царай халуу дүүгээд явчихав.
Намайг ийнхүү бодон зогсох үед хэзээний Ким хатагтай миний хажууд ирээд зогсчихсон байв.
Ким хатагтай: Ямар нэг зүйл болоо юу? Тэхён хаана байна гэж байна гэж байна?
Хэсон: Тэрийг харин мэдэж чадсангүй. Тэр завгүй байгаа бололтой.
Тэрээр Жихэг тэврэн инээмсэглэн, царайгаа янз бүр болгон түүнтэй тоглож байгаад гэнэт дороо зог тусан надруу хараад,
Ким хатагтай: Чи одоо эмнэлэгт үзүүлэх ёстой шүү дээ. Чүэ эмч чамайг хүлээж байгаа байх.
Хэсон: Эмнэлэг гэнээ?
Ким хатагтай: Тийм ээ. Би хүүхдүүдийг харж байх болохоор чи хурдхан явдаа.
Хэсон: За тэгвэл би явчихаад ирье.
***
-----------------------
?: Чи одоо ч түүнд сэтгэлтэй тийм үү?
?: ... , Тэр хүн нэгэн цагт миний сүйт бүсгүй байсан. Шуудхан мартчихан гэж байхгүй. Гэхдээ одоо мэдээж өөр, тэгээд ч чи миний дэргэд байгаа шүү дээ.
?: Тийм ээ. Шууд мартаж чадахгүй л байх. Гэхдээ хэдийн 4 жил өнгөрсөн гэдгийг мартаад байна.
?: Ким Жисү, Чи надад эргэлзээд байгаа юм уу? Бид одоо хамтдаа байгаа шүү дээ. Ямар асуудал байгаа юм бэ? Чиний хэлснээр одоо тэр бүхэн өнгөрсөн. Тэр одоо гэр бүлтэй бодсон.
Жисү: Мэдэхгүй ээ. Би дахин ярилцмааргүй байна. Би явлаа.
?: Хүлээж бай Ким Жисү~
Бид ярилцах хэрэгтэй!!
~
~
~
Advertisement
- In Serial817 Chapters
The Princess And The Lord
This is the stories of two different people from two different worlds (literally)
8 733 - In Serial35 Chapters
The Merge
I lived most of my life as a NEET. Avid prepper, i was living in a bunker, trying to run away from society when it all happened. The town i live in suddenly got transported, in time, space or across parallel universes, who knows. All i know is that the world i am currently in, is not the world i used to know. Everything is wild and hostile but i refuse to die. Like a cockroach, i shall adapt and survive.
8 179 - In Serial40 Chapters
Azeal Neralum
***WILL BE CONTINUED BY TheJuggernaut***WILL BE REMOVED FROM HERE TO THERE*** What are we but a collection of memories? Each, defining who we are and what we think. But, what if we lost that mental capability, it being shattered almost beyond repair? Would we be the same people although we haven't 'experienced' anything? What would happen when an ordinary man dies, his memories of everything he cared about and loved taken away from him. Where only great pain and suffering could help him remember? This is the story of a man who is named Azeal. Losing everything he was, he reverts to being a child. Yet, the world he lives in is not kind. It a dark world filled with death and destruction. Follow Azeal as he walks a path of mental and emotional instability as he finds who he was and accomplishes his greatest goal; to protect his family from evil and darkness. Amazing cover was done by Wizard-Hunter on Wattpad! Simply Amazing!
8 130 - In Serial19 Chapters
Witch Hunt. A Warhammer Fiction
The adventures of Adebar von Bolstedt continue!Adebar von Bolstedt, fugitive noble scion of the Empire, stuck in the Great Forest of Talabecland, is gravely wounded by the bestial denizens of the dark wintery woods, only surviving due to the timely arrival of aid and relief in the form of the masters of this land.What begins as a pleasant stay with the wild noblemen of Talabecland soon becomes a matter of faith and tradition as old as the Empire itself, when he finds himself trying to root out a coven of witches from a society that prides itself on rural living and knowledge of the mysteries of the wild. This quest will either see von Bolstedt's shaken faith in his own god reforged into an intolerant blade, or shattered like ice. Word from the AuthorGreetings! Witch Hunt plays out in the much beloved Warhammer Fantasy setting (owned, of course, by Games Workshop). Do not fret, however, as I've made it a point to make the story digestible even to the uninitiated, and maybe even be a good introduction to the setting. This is the second part of the adventures of Adebar von Bolstedt, as such I recommend reading part one, titled "The Hand of Sigmar" first.While I cannot claim the places, concepts and gods etc. mentioned within as my own, the story and all characters flowed from my own fingers.
8 171 - In Serial8 Chapters
Spirit King
After his sister and ninety-nine thousand random people around the world disappeared in one day three years ago, Niko’s life had always been revolved around finding her. He was facing dead end after dead end, until one day he was summoned to another world along with ninety-nine thousand other people. Putting two and two together, he came to the conclusion that his sister was also summoned to this world two years ago. This world is filled with danger, and evolving is key to surviving. The evolved lived while those unable to adapt perished. With the hope of finding his sister as motivation, he aimed to become strong in this world of magic, monsters, demons, and gods.
8 83 - In Serial13 Chapters
A Peaceful World
A boy who couldn't obtain any peace in his life attempts to find it in a virtual reality game. Will he be able to find it or will the game turn out to be more than what he expects?
8 141

