《{completed}While you were sleeping》9. Илгээмж
Advertisement
Цагаан ор хөнжлийн даавуу, үнэр, апратны чимээнээс үзэхэд би эмнэлэгт байгаа бололтой. Цонхоор харахад нар ч хэдийн бууж гадаа харанхуй болсон үзэгдэнэ. Яагаад энд байгаагаа сайн санахгүй байгаа ч ямар ч байсан ийм байдалтайгаар хоёр дохь удаагаа эмнэлэгт сэрж байна. Нэг л тааламжгүй бас түгшүүртэй.
Ойр орчмоо хэсэг ажиглахад миний хажууд хэн нэгэн сандал дээр суугаад ор дэрлэн унтах харагдав. Би босохоор хөдлөхөд өнөөх хүн мэдэрсэн бололтой дээш өндийн намайг хараад дөхөн ирж толгойд минь гараа тавин үсийг минь илэн,
?: Сэрчихсэн үү?
Хэсон: Сүнү?
Сүнү: Чи зүгээр үү? Бие чинь одоо ямархуу байна. Өвдөж байгаа газар байна уу?
Би дээш өндийн суугаад,
Хэсон: Байхгүй ээ, би яагаад эмнэлэгт байгаа юм?
Сүнү: Санахгүй байна уу? Чи автобусны буудал дээр ухаан алдаад уначихсан шүү дээ. Тэгээд би чамайг энд авчирсан юм.
Хэсон: Ойлголоо.
Сүнү: Би эмчийг дуудаад ирье.
Удалгүй Сүнү дунд эргэм насны нийтлэг төрхтэй нэгэн эрэгтэй эмчийг дагуулан орж ирээд орны өмнө зогсов. Эмч миний өмнө ирээд хэсэг үзлэг хийхийн хажуугаар надаас асуулт асууж байв.
Эмч: За, би чинь хэр байна? Өвдөж байгаа зовиуртай газар байна уу?
Хэсон: Бие минь сайн байгаа. Өвдөж байгаа газар байхгүй. Гэхдээ эмч ээ, би яагаад ухаан алдсан юм бол?
Эмч уртаар санаа алдаад, нүдний шилээ долоовор хуруугаараа дээшлүүлэн,
Эмч: Чи анх удаагаа ухаан алдаж унаагүй байх тийм үү?
Хэсон: Тийм ээ, саяхан бас ийм зүйл болсон?
Сүнү: Юу?? Хэзээ? Чи яагаад надад хэлээгүй юм бэ?
Би түүний хэлсэн үгийг сонсоогүй мэт царайлан үргэлжлүүлээд эмчтэй ярилцав.
Хэсон: Гэхдээ би яагаад ухаан алдаад байгаа юм бол ямар шалтгаантай юм бол?
Эмч: Би сүйт залуутай чинь ярилцсан. Энэ чиний урьд нь толгойдоо авч байсан гэмтлээс болсон байх. Гэхдээ одоогоор ямар нэг ноцтой сөрөг нөлөө илрээгүй.
Хэсон: Гэхдээ би урьд нь толгойдоо ямар нэг гэмтэл авч байгаагүй шүү дээ.
Эмч: Хмм, Тийм байх боломжгүй дээ. Чи өмнө нь нэлээдгүй хүнд гэмтэл авсан байсан даа. Гэхдээ сүйт залуу чинь мөн чи ингэж хэлж байгаа бол арай өөр зүйл байж болох юм. Хэрэв тийм бол бид дахин үзлэг хийх болно. Тиймээс аль болох тайван байж бас ганцаараа явахгүй байсан нь дээр. Бас асууж лавлах зүйл гарвал эмч нарын өрөөнд ирээрэй. За биеэ сайн бодоорой.
хэмээн хэлээд өрөөнөөс гарав.
Би хүндээр амьсгалаа гадагшлуулан Сүнү рүү харц шидээд,
Хэсон: Сүйт залуу? Чи хэдийг хүртэл ингэх гэсэн юм бэ?
Сүнү өмднийхөө халаасанд нэг гараа хийнэ зогсоод,
Сүнү: Худлаа биш шүү дээ. Би сүйт залуу чинь байсан.
Хэсон: Тийм ээ. Худлаа биш. Чи миний сүйт залуу байсан. Байсан. Гэхдээ одоо бид нэг нэгнээ танихгүй хүмүүсээс ялгаагүй. Энэ удаад баярлалаа. Гэхдээ дахин ийм асуудал гаргахгүй болохоор миний асуудалд оролцох гэсний хэрэггүй.
Advertisement
Сүнү: Битгий ингэл дээ. Хоёулаа ярилцъя
Би гартаа хийсэн дуслыг хурдхан сугалж аваад орноосоо босон,
Хэсон: Надад чиний хэлэх үгийг сонсох шаардлага байгаа гэж бодохгүй байна.
гэж хэлээд хаалга руу зүглэв.
Сүнү: Чи хаашаа явах гэж байгаа юм бэ? Хамаагүй явбал аюултай шүү дээ.
Түүний ийнхүү хэлэхэд нь түүнрүү харах ч хүсэл байсангүйд хаалга руу харсан хэвээр,
Хэсон: Чамтай хамт энд байснаас аюултай байсан ч хамаагүй өөр газарт очсон нь дээр.
гээд хаалгаар гарахаар урагш алхахад,
Сүнү: Тэр үед үнэхээр миний буруу байсан. Гэхдээ би чамайг гомдоохыг үнэхээр хүсээгүй юм шүү. Хэрэв чи надад дахин боломж олговол би тэр боломжийг алдахгүйн тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Тиймээс. . . Бодоод үзээрэй.
Түүний хэлсэн үгийг сонсоод би ямар нэг хариу үйлдэл гаргалгүй, чимээгүй өрөөнөөс гарав.
~
~
~
Эмнэлэгийн дээвэр дээр шөнийн үзэмжийг харахад намайг аргадах мэт гялтганан үнэхээрийн үзэмж төгс мөн чимээ аниргүй тайван аж.
Өнөөдөртөө эмнэлэг дээр хонохоор болсон учир гэрээсээ хувцас болон бусад зүйлсийг захиад Хэрим авчирж өгөхийн хүлээн сууж буй минь энэ.
Хэдий би энэ тухай бодож болохгүй хэмээн өөртөө хэлэвч Сүнүгийн хэлсэн үг бодогдох аж.
Утас дуугарах агшинд энэ бодол минь салхинд хийсэх мэт алга болоод Хэримийг ирсэн хэмээн бодоод утсаа харалгүй шууд авав.
?: Байна уу?
Утасны цаанаас нэгэн танил баргил хоолой сонсогдоход Хэрим биш гэдгийг ойлгоод, дугаарыг нь хараад балмагдан хэсэг дуу гарсангүй суув.
?: Байна уу? Энэ Хэсоны утас мөн үү?
Хэсон: Ммм, Тийм ээ, мөн. Хэсон байна.
?: . . . ,
Хэсон: Байна уу? Тэхён? Тэхён мөн биз дээ?
Хэсэг чимээгүй байж байгаад, сулхан бөгөөд баргил хоолойгоороо
Тэхён: Аан, ммм, тийм ээ. Уучлаарай. Би зүгээр л чамайг үнэхээр байдаг юм байна гэж баярлаад,
Хэсон: Юу?
Тэхён: За юутай ч би удахгүй унтлаа гэдгээ хэлэх гээд л.
Хэсон: Аан за. Ойлголоо.
Тэхён: За тэгвэл удахгүй уулзъя.
Хэсон: Мм, за.
Тэхён: баяртай
гээд дуудлага тасрав.
Дахин утас дуугаран харвал энэ удаад Хэримаас ирсэн мессеж аж.
Хувцсыг чинь өрөөнд чинь орхисон. Таныг хүлээмээргүй байгаа болохоор түрүүлээд явлаа. Бас та Сүнү ахтай эргээд нийлж байгаа юм уу?
Түүнийг бичсэнийг хархад Сүнү одоо ч байгаа гэдэг нь ойлгомжтой боллоо. Би хэсэг дээвэр дээр сууж байгаад өрөө рүүгээ явав.
Өрөөндөө орвол Сүнү сандал дээр суусан харагдана. Би шуудхан Хэримийн авчирсан хувцсыг аван угаалгын өрөөндөө орон сольж өмсөөд гарч ирэхэд тэр суусан хэвээр байв.
Сүнү: Чи гарах гэж байгаа юм уу?
Хэсон: Чи мэдэх шаардлагагүй.
Хэсон: Харин чи явахгүй юм уу?
Сүнү: Чи бодож үзсэн үү?
Энэ бүхэнд хэдийнээ залхсан би одоо бүхнийг шийдэхийг хүсэж,
Хэсон: Тэгвэл чи надад яагаад тийм зүйл хийсэн гэдгээ тайлбарлаач дээ. Би чамайг ойлгохыг хичээе.
Advertisement
Сүнү: . . .
Хэсон: Би чамайг сонсож байна. Шалтгаан байгаа бол хэлээч дээ.
Хэсон: Чамд хэлэх тайлбар байхгүй юу?
Сүнү: Байгаа
Хэсон: Тэгээд хэлээч дээ.
Сүнү доош харан дуун намдаж,
Сүнү: Гэхдээ хэлж чадахгүй ээ,
Хэсон: Мэдсэн юм аа . . . Чи ерөөсөө ч өөрчлөгдөхгүй. Одоо явж үз. Тэгээд намайг мартвал сайн байна. Гэнэтхэн Сүнү хүрч ирээд намайг ардаас минь тэврээд,
Сүнү: Би хэлж чадахгүй ээ, Гэхдээ би чамд үүнийг л баттай хэлж чадна. Би хэзээ ч чамайг гомдоохын хүсээгүй юм шүү. Чамайг буцааж авчрахын тулд би чадах бүхнээ хийх болно.
Би түүний гарыг доош бүүлган урагш нэг алхаад эргэн харав.
Хэсон: Тэхён?
Тэрээр инээсээр өөдөөс минь хараад зогсож байлаа.
——————————————-
————————-
***
————————
——————————————-
Өндөр төмөр хашаатай хаалганаас малгайгаараа царайгаа даран нэлэнхүүдээ хар бараан өнгийн хувцас өмссөн нэгэн гарч ирэн удаан хугацааны дараа харж буй нарны гэрлийг харан инээмсэглэн зогсох ба юу юунаас түрүүнд өөрийн дудуу гүйцэлдүүлсэн зүйлийг биелүүлэхийг хүслэн болон баярлах аж. Түүний энэ инээмсэглэлийг харсан хэнд ч жихүүдэс төрөм хүйт даамаар санагдах нь лавтай.
——————————————-
————————-
***
————————
——————————————-
Тэхён: Хоёулаа хамтдаа гадуур гарах уу? Хосууд шиг бие биенээ илүү сайн мэддэг болохын тулд.
Хэдийгээр надад үнэхээр таалагдаж байсан ч гадуур хамт явж байгаад ухаан алдаад унах магадлалтай учраас түүнийг хэцүү байдал оруулахыг хүссэнгүй.
Хэсон: Ммм, тэрний оронд танай аав, ээж болон хүүхдүүдээ ч мөн дуудаад хамт хоолловол яаж байна? Яг л нэг гэр бүл шиг.
гээд инээмсэглэлээ.
Тэхён: Эвгүй юм аа?
гээд нүүрээ даран ичиж байгаа бололтой инээмсэглэв.
Хэсон: Юу?
Тэхён: Үгүй ээ зүгээр л. Би одоо өөрийгөө аав болсон гэж бодохоор . . .
. . .баяртай байна.
хэмээн над руу харан инээмсэглэхэд би ч мөн адил сандран, ичсэндээ нүүр минь ягаарах нь мэдрэгдэв.
Хэсон: Би хүүхдийнхээ нэрийг мэдэхгүй юм байна шүү дээ.
Тэхён: Манай том эрэгтэй хүүхдийг Жүхён, харин бага охиныг Жихэ.
Хэсон: Хөөх, чи яаж мэдсэн юм?
Тэхён: Түрүүн эмнэлэг дээр аав ээж хоёрын хэлэхийг сонссон юм. Тэд үнэхээр эгдүүтэй бас хайр татам байсан. Яг л над шиг
гээд инээмсэглэлээ.
Түүний энэ инээмсэглэлийг магад анх харж байгаа хүн нь би байх.Түүний 'аав' хэмээх үгэнд баярлан инээх инээмсэглэл. Сэтгэл хөдөлгөм. Өмнө нь хэний ч харж байгаагүй инээмсэглэл.
Хэсон: Чи сайн аав болох бололтой. Чиний эхнэр ч азтай хүн байх нь дээ.
Тэхён надруу нүдээ том болгон хараад,
Тэхён: Гэхдээ чи миний эхнэр шүү дээ.
Би түүний хэлсэн үгэнд цочирдон, сандарсандаа хахаж орхив. Тэхён хурдхан миний хажууд хүрч ирээд нуруу луу минь зөөлөн товшоод,
Тэхён: Зүгээр үү?
Хэсон: Зүгээр, зүгээр. Би зүгээр л . . . , хэтэрхий огцом санагдаад.
Намайг ингэж хэлэхэд Тэхён бодол болон зогсоод, надруу хараад,
Тэхён: Нээрэн тийм байна шүү. Тэгвэл хоёулаа одооноос бүгдийг эсрэгээр нь хийх болно.
Хэсон: Эсрэгээр нь ээ?
Тэхён: Тийм ээ. Бид эхлээд гэрлэсэн бас хүүхдүүдтэй болсон байсан. Харин одоо эцэг эхтэйгээ танилцуулах гэж байна. Тиймээс дараа нь хоёулаа болзон гэсэн үг.
Хэсон: Нээрэн тийм байна. Бүгд яг эсрэгээрээ болж байгаа юм байна.
Тэхён: Хоёулаа тэгвэл хэзээ болзох уу?
Хэсон: Юу?
Тэхён: Битгий ичээ аль хэдийн гэрлэсэн байж.
гэж хэлэхдээ өөрөө буруу хараад зогсчихов. Түүний энэ байдлыг харахад үнэхээр эгдүүтэй байсанд ард нь очиж зогсоод,
Хэсон: Чи өөрөө ичээд байгаа юм биш биз дээ?
гэж асуухад Тэхён гэнэт эргэн харж, би түүнтэй тулан зогссон байсан учир түлхэгдэн хойш тэнцвэрээ алдахад тэр бүлхүүсээр тэврэн өөртөө татав.
Түүний царай миний өмнө тулж дэндүү гэмээр ойрхон, яг л бидний хамар шүргэлцэхээр ойртов.
Магадгүй энэ үед тэр миний зүрхний цохилтыг сонссох байх.
***
Би гудамж уруудан булан эргээд байрлах 24 цагийн дэлгүүр лүү орж хоол хийхдээ ашиглах хүнс цуглуулахаар явж байв. Энд одоо өвөл болж байгаа учир жихүүн салхитай тул би дээгүүрээ өнөөх Тэхёны надад өгсөн хүрмийг нөмрөв. Хэдийгээр надад томдсон харагдаж байсан ч маш дулаахан учир би өмсөх дуртай байлаа.
Харин Тэхён аав, ээжийгээ авчрахаар явсан билээ. Учир нь бид баригдахгүйн тулд бүх үйлчлэгчээ явуулсан бөгөөд харин Пак туслахыг өнөөдөртөө амраасан юм. Гэхдээ үнэндээ түрүүний явдалд бид хоёулаа эвгүй байдалд орсон учир хоёулаа тус тусдаа явах ийм шийдэлд хүрээд буй.
Нэлээд хэдэн хүнс цуглуулаад дэлгүүрээс гарахдаа л арай л өөрөө дийлэхээргүй их зүйл авснаа ойлгон арай гэж хаалгаар гарахад ардаас хэн нэгэн гарч ирээд,
?: Би энэ дэлгүүрийн ажилтан байгаа юм. Таньд туслах уу? гээд миний барьж байсан торыг авав.
Хэсон: Зүгээр дээ. Чи ажилтай байгаа байх.
?: Зүгээр ээ. Миний ээлж дөнгөж саяхан дууссан юм. Би таныг дөхүүлээд өгье
хэмээн эелдэгээр хэлэв.
Бид алхсаар гэрийн өмнө ирэхэд Тэхён машинаасаа бууна ирээд миний гарт байсан тортой хүнсийг аваад,
Толгой дохин,
Тэхён: Сайн байна уу?
?:Сайн байна уу?
Тэхён: Манай эхнэрийг хүргэж ирсэнд баярлалаа.
гээд түүнээс ч мөн тортой зүйлийг аваад нэг гартаа барин, надруу харан инээмсэглээд,
Тэхён: Гэртээ орцгооё эхнэр минь
гээд мөрөөр тэврэн үүдрүү алхав.
Харин өнөөх хүн буцаад гудамж уруудан дэлгүүрийн зүг алхах харагдав.
Хашааны хаалгаар ороход бидэнд илгээмж ирсэн бололтой хайрцагтай зүйл гэрийн урдах чулуун зам дээр үзэгдэв.
Би хайрцгыг аван нээн үзээд айсандаа орилон хайрцгыг шидэж, өөрөө унаж орхив. Намайг орилохыг сонссон Тэхён сандран гүйж ирээд мөрөөр тэврэн өнөөх хайрцаг руу хараад нүд нь бүлтэгнэн,
Тэхён: Энэ чинь юу вэ?
Хайрцаг дотор үхсэн хулгана байх бөгөөд бас нэгэн захиа байв. Тэхён захиаг аван уншихад,
'
Advertisement
- In Serial27 Chapters
Realm of Infinity
With the advent of full immersion virtual reality, a whole new world of possibilities has opened up to allow a player to be who they want and do what they will in an expansive world with endless room to grow and expand as a character. Countless mixes of weaponry and magic combined with a dozen highly advanced AI programs create a place where a person could leave behind the world of reality and become a knight in shining armor... Or perhaps something a bit on the darker side. Dale finds himself in a horrible situation and is offered a chance to turn his life around and find enjoyment in life once again within the spaces of the digital world where he can be free of all his Earthly worries and cares, and maybe make himself filthy rich in the process! What happens when one character in this world becomes a pivotal lynch pin that could change the entire game in ways the developers never intended?
8 149 - In Serial49 Chapters
An Infinite Recursion of Time
I always wanted to be taken to another world, and as they say, there are no atheists in the foxhole that we call real life. I prayed, and prayed, and prayed until one day, I opened my eyes to see my dream had come true. I also saw the axe of an orc bearing down on my skull. You win some, you lose some. A time-loop fantasy story written after getting into litRPGs a bit. I wondered what it would be like if I just went and wrote a story about all the things I liked in web fiction without holding back: time loops, RPG stats, certain character archetypes, and harems played straight. Please be warned of lewd descriptions and depraved sexualization. If nothing else, this will be a sincere work. Completed EPUB (exported directly from Royal Road with no changes; let me know if there's any problems): https://mega.nz/file/Kxg11CoB#2J-rZ7MKSnd4UpNwx257_mjecMQ0wpc8-ixjYIse_40
8 206 - In Serial10 Chapters
Lush Acres: Firestorm
A great darkness approaches from the west, triggering a series of events that will forever change the tiny farming village of Lush Acres. Some believe it is a mighty storm, while others believe it to be a strange plague. Soon, however, ashes begin falling from the sky, prompting one of the town elders, Farmer James, to fear the return of an old enemy, the Fire King.Twelve-year-old Sally Mordigan witnesses the predawn arrival of a mysterious rider from the north who is hastily whisked away from public view. Has he come to warn of impending danger? As she attempts to discover his secret, she is thrust into an adventure of monumental importance. Aided by a talking wolf, a giant, and even Death itself, her journey takes her through strange and dangerous lands and may just determine the fate of Lush Acres.
8 160 - In Serial62 Chapters
Aatrox, A God King in a Modern World.
In an infinite universe millions of beings cultivated to attain supremacy. Some with good fortune reached the rank of God Earl after a few millennia, some didn't even reach the rank of God.This story is about Aatrox, the God King who managed to kill a God Emperor. But after an event he died and was reincarnated in the body of Benjamin, a high school student who had an accident and was in a coma for 3 years.Follow the journey of Aatrox, the God King of War in a modern world. "Livestream? I can do it!", "Sing? I can do it!", "Act? I can do it!", "Destroy a mountain because my favorite anime character died? I never did it ... I I swear it wasn't me !!!""In this life, I'll live as how I want!"
8 194 - In Serial36 Chapters
Wrath of Roma
With Roma in chaos, the wolf leaders are nipping at the edge of Roma to tear it apart and claim their pound of flesh. Will Evelyn be able to hold Roma together in time of need or will this be the downfall of Roma that everyone predicted. This is the sequel to Wolves of Roma
8 250 - In Serial11 Chapters
Night Rain [Hoshigaki Kisame]
Kisame thinks of Amaya as an annoyance. She constantly annoyed him when they were children, pestering him to play ninja with her. When he finally gives in, he realises that what came with that decision was something he didn't expect. Now, many years later, Kisame is nostalgic about those memories and remembers a good friend.
8 118

