《{completed}While you were sleeping》7. Сайн уу танихгүй эхнэр минь
Advertisement
.
Орондоо орон унтах гэсэн боловч яагаад юм сандарсандаа болоод хэвтэх гэж нэг их яарсангүй. Учир нь би хэвтсэн л бол удалгүй унтчихдаг, хамгийн чухал нь тэр бүсгүйг тэр үед сэрүүн байсан уу? Эсвэл унтаж байсан эсэхийг мэдэхгүй байлаа. Гэсэн ч төд удалгүй би нойрондоо дийлджээ.
Би нэгэн өрөөний өмнө зогсох бөгөөд миний санаж байгаагаар миний одоо энэ ертөнцөд амьдарч байгаа гэр бололтой. Хаалгыг онгойлгон ороход өнөөх эмэгтэй зогсох бөгөөд яг л жаахан хүүхэд шиг ам нь тойроод шоколад болсон нь өхөөрдөм юм. Нэрийг нь ч мэдэхгүй энэ бүсгүй яагаад ч юм. . .
Тэр надруу харан инээмсэглээд гэнэт царай нь бараасаар доош муужран уналаа . . .
***
Миний өмнө ухаангүй хэвтэж байгаа энэ эмэгтэйг би яг одоо хамгаалахыг хүснэ. Түүний гар нь цагаахан бас маш жижигхэн, түүний үс нь нарны туяанд гэрэлтэн бор шаргал болж үзэгдэх бол царай нь яг л бяцхан хүүхдийнх адил булбарай зөөлөн харагдаж байна.
Ус авахаар түүний өрөөнөөс гарахад нэг эмч бололтой эрэгтэй үүдэнд намайг хүлээж байсан аятай зогсож байв.
Эмч: Сайн байна уу. Удаан уулзалдсангүй шүү.
Түүний хэлсэн үгийг сонсоход бид бие биенээ танидаг бололтой.
Тэхён: Аан тийм байна. Та ч бас сайн байна уу?
Эмч: Та надтай түр ярилцаач.
хэмээн хэлээд намайг дагуулан хүн багатай газар луу явахыг хүсэн үзлэгийн өрөөнд ирлээ.
Эмч: Түүний бие хэдийгээр эдгэрсэн ч ухаан алдах нь сүүлийн үед ихсэж байгааг та мэдэх байх.
Тэхён: Айн а-аа аан тийм л дээ.
Тэхён: Гэхдээ юунаас болсон юм болсон юм бол?
Эмч: Тэр өдөр авсан түүний гэмтэл хэдийгээр эдгэрсэн ч энэ нь магадгүй түүнийг гүн цочролд оруулсан байх мөн магадгүй өөр зарим шалтгаан ч байж болох учир бид дахин шинжилж байгаа. Тиймээс миний зөвлөх ганц зүйл гэвэл түнийг аль болох ганцааранг нь битгий орхи. Энэ магадгүй түүнийг ямар нэгэн аюулд оруулж болзошгүй.
Тэхён: Ойлголоо. Гэхдээ та тэр өдөр гэж. . .
***
Түүний өрөөний өмнө ирээд хэсэг зогсон амьсгаа аваад дотогш оров.
Advertisement
Тэр орон дээрээ дээш өндийн суусан байх агаад түүний өмнө сандал дээр нэгэн эмэгтэй цааш харан суугаад хоорондоо инээд алдан ярилцаж байв.
?: Өө, миний хүү ирчихсэн үү?
Тэхён: Ээжээ? Та юу хийж байгаа юм бэ?
Т.Ээж: Яах юу байхав дээ. Бэртэйгээ уулзах гээд бас хүүхдүүд ээжтэйгээ уулзмаар байна гэсэн болохоор тэднийг авчирсан юм.
Тэхён: Хүүхдүүд гэнээ хэмээн гайхсан харцаар өнөөх бүсгүйг харвал над руу нүдээрээ дохив.
Тэхён: Аан тийм. Миний хүү-хүүхэд, хүүхдүүд. Тэгээд одоо тэд хаана байгаа юм.
Т.Ээж: Зайрмаг идмээр байна гээд өвөөгөө дагуулаад явсан.
Гэнэт хаалга нээгдэн, шуугилдах чимээнээр хойш харвал, хэн нэгэн гүйн ирээд хөлнөөс минь зуураад авав.
?: Ааваа, ааваа.
Тэхён сандран хэлэх үгээ ололгүй хэсэг зогсоод царайгаа төв болгон амьсгаа аваж, түүнийг гар дээрээ дээш өргөн тэврээд,
Тэхён: Өө миний хүү, ирчихсэн үү? хэмээн инээмсэглэл тодруулав.
'Хэдийгээр би энэ хүүхдийг анх удаагаа харж бас тэвэрж байгаа хэдий ч . . . Би энэ мөчид маш жаргалтай болсон юм. . .'
***
Тэхёны аав, ээж хоёр нь хүүхдүүдийг дагуулаад өөрсдийн гэр лүүгээ харьцгаасан билээ.
Тэхён: Одоо эмнэлгээс гарахад үнэхээр зүгээр гэж үү?
Хэсон: Тиймээ. Эмч дусал залгаад дууссан болохоор одоо гарч болно гэсэн. Гэхдээ угаасаа удахгүй чамайг сэрэхээр би эндээс явна шүү дээ.
Тэхён: Тэр ч тийм л дээ.
Гарахдаа бэлдэн зогссон Хэсон Тэхён руу том нүдлэн хараад,
Хэсон: Гэхдээ эмнэлгийн төлбөрийг яах юм бол? Чи энэ газарт яаж ирсэн юм?
гэж асуухад Тэхён инээд алдан,
Тэхён: Пак туслах биднийг хүргэж ирсэн юм. Тэгээд ч тэд чамаас төлбөр авахгүй байх аа.
Хэсон: Яагаад?
Тэхён: Энэ чинь танай гэр бүлийн эмнэлэг биз дээ?
Хэсон Тэхён руу гайхан хараад,
Хэсон: Чи юу яриад байна аа? Манай аав ээж хоёр ямар ч эмнэлэг ажлуулдаггүй шүү дээ.
Тэхён: Юу?? Яагаад үгүй гэж. Пак туслахын хэлснээр бол чамайг ч гэсэн энэ эмнэлгийн хамгийн шилдэг мэс заслын эмч гэсэн шүү дээ.
Хэсон инээд алдан,
Хэсон: Би мэс заслын эмч гэж үү?
Advertisement
Тэхён: Биш юм уу?
Хэсон: Биш ээ. Би цус харахаасаа ч айдаг. Гэхдээ хэрэв чиний хэлж байгаа үнэн бол би ч одоо том асуудалд орсон бололтой. Яагаад заавал эмч гэж вэ? Чиний зүүдэнд бүх зүйл их өөр байна.
Тэхён: Гэхдээ миний мэргэжил, гэр бүл гээд бүгд өөрчлөгдөөгүй. Яагаад чинийх өөр байгаа юм бол?
Хэсон: Магадгүй чи намайг танихгүй болохоор тэр байх л даа.
Түүнийг ингэж хэлэхэд Тэхён түүнрүү дөхөн очиж өмнө нь зогсоод,
Тэхён: Тиймээ чиний зөв бололтой. Би чиний талаар бараг юу ч мэдэхгүй юм байна. Нэрийг чинь хүртэл
хэмээн нүд рүү нь ширтэн урууландаа багахан инээмсэглэл тодруулаад,
Тэхён: Хоёулаа албан ёсоор танилцъя. Миний нэрийг Ким Тэхён. Танилцахад таатай байна. Сайн тусалж дэмжээрэй . . . Эхнэр минь.
гээд гараа сунгав. Хэсон хариу гар барин инээмсэглээд,
Хэсон: Кан Хэсон гэдэг. Би ч бас танилцсандаа таатай байна. Сайн тусалж дэмжээрэй, нөхөр минь . . .
Бас. . . надад гарын үсгээ өгөөч. . .
Тэхён: Юу? . . .
Advertisement
- In Serial46 Chapters
Bear Station
Janus is a junior college student who wants nothing more than to prove himself. The world has undergone great changes; humanity has moved below ground in an effort to survive. But, tensions are mounting. Levels and statistics now govern everyday life. Mankind has adapted to their new circumstances, using the System to replace the technology they lost. A semblance of normalcy has finally settled on the people below ground. But threats continue to loom from the surface. Janus finally gets his shot for greatness. A strange skill he received as a child has caught the eye of a legendary delver — an explorer who braves the depths of dungeons in search of glory. Follow Janus as he navigates a hostile and unforgiving world. Will he rise from the furnace of his trials tempered and prepared for even greater hardships?
8 171 - In Serial13 Chapters
Gianni of Circopia
Inside an entire continent covered by a gigantic circus tent, Gianni strives to see the mysteries of the outside world and escape his dystopian circus-themed society. This story is in a unique novel/script hybrid format. We will be writing most our stories in this format as we're going for a "written anime" experience, meaning we want our readers to feel like they're watching something when they're reading our stories. It might take about a chapter or 2 to get used to it. Feedback is always appreciated. Our Instagrams:Created by: @mantaraydragonThis story is written by: @samoadavillainThis story is edited by: @manit.k_musicCover Art by: @alpkforrealMusic by: https://www.youtube.com/channel/UCtlLFpAWHG-b9F4dmU4klLQ
8 122 - In Serial7 Chapters
Cursed Forge of Destruction
Our MC died from protecting her friend and when through a twist of fate, she’s reborn as a member of said Black-Gold Eye Clan. That alone would be unfortunate enough, but to her dismay, her eyes could very well be blind. An Archeologist was reborn burdened with carrying the curse of her Clan carved on her eye. === This novel is focused on Blacksmithing and as you may expect from the title it has something to do with Cursed Weapons. What not to expect: Sandpaper Characters that have no emotion. Plot Armor thicker than oatmeal Everything going well for the MC A world that revolves only at the MC An MC who suddenly becomes a badass and kills everyone just because she could. What to expect: Characters that feel alive. A world filled with Lore and has varying cultures. Rational MC but not robotic The cover is not mine [participant in the Royal Road Writathon challenge]
8 209 - In Serial46 Chapters
Crossing The Lands
How could I, Guizou, perish under your blade? Do you believe this old master to be a pushover? Then watch! Watch how I regain a foothold in the world with only my soul! Nine Skies Great Emperor Guizou, a peerless master of the legendary Fairy Land, had his fleshly vessel destroyed under an assassin's blade.Who could assassinate this mighty figure? Guizou is perplexed and confused. In the world, who could even stand a single strike from him, let alone kill him?However, this mystery will not be uncovered for a very long time.Having sealed his own soul inside a jade pendant to protect it, Guizou must wait.Wait for a worthy heir and tool for his revenge. ----- Update Schedule : None, this story will receive random updates. I will start writing it seriously when my other story's (Celestial Journey) second volume has been completed. The main character of this story is Guizou, but a second main character will be introduced later. This story contains : -POV (1rst Person / 3rd Person) is not determined-Two Main Characters-Romance is not determined ----- Cover Art : AI Generated by WOMBO Dream, edited in paint.net.If WOMBO Dream demands it to be put down, please message me on ROYAL ROAD.
8 570 - In Serial14 Chapters
Blessed by the Luck Goddess
By a series of misfortunes, Daniel Creed ends up stumbling into another realm. A realm where the concept of beauty for women is completely flipped. Now Daniel will try to make the most in this new world of possibilities with an unexpected help of a mischievous goddess. Warning: There is a Trap in the Harem :O
8 297 - In Serial59 Chapters
Adopted By Ariana Grande
Bella lives in an orphanage with no friends and has no family. She has a bit of a wild side and does something unexpected. Something no one would ever guess.
8 206

