《{completed}While you were sleeping》6. Ээжээ?
Advertisement
Нүдээ аниад нээх тэрхэн мөчид би буцаад иржээ.
Хормын зуурт миний анх байсан газар, тэр цаг хугацаандаа.
Хэдий маш ихээр эргэлзэж байсан ч өөрийн нөмөрсөн байгаа бор шаргал хүрэм надад энэ бүхнийг бодит гэдгийг батлах шиг.
Түүний надад өгсөн хүрэм. . . би өмсөөд ирж. Тэгэхээр одоо эргэлзэх хэрэг байхгүй. Би үнэхээр түүнтэй уулзсан байна.
Энэ магадгүй ид шид байх. . .
Нөгөө хүрмээ гартаа барин, угаалгын өрөөний хаалгыг эргүүлэн гарахад би өнөөх рестаронд байх бөгөөд утасныхаа цагийг шалгавал дөнгөж л өглөөний 5 цаг 10 минут болж байлаа.
Рестарон хүнгүй байгаа бололтой ямар ч чимээ сонсогдсонгүй. Би түргэн гарахаар хаалгыг татсан боловч онгойсонгүй. Мэдээж шүү дээ. Цоожтой байна. Хэсэг балмагдан одоо юу хийхээ бодон зогслоо. Утсаа аван Суюн руу залгах гэсэн боловч дараа нь тайлбарлаж чадахгүй гэдгээ ойлгон энэ санаагаа орхилоо. Тэгээд хэсэг бодсны дараагаар энэ газрын ажилчдыг ирэх хүртэл хүлээхээр шийдлээ. Угийн надад одоо үүнээс өөр гарах гарц байхгүй байв. Тэгээд гал тогооны хэсэг рүү ороод том төмөр ширээний ард хүлээн суулаа.
Гэнэт цоожны дуугарах чимээ гарч удалгүй хэдэн хүн орж ирж байгаа бололтой шуугилдаад явчихав. Тэдгээр хүмүүс гал тогоонд орж ирээд цааш дамжин хувцас солих өрөө рүү орох үед нь ширээний ард нуугдан сууж байгаад хурдхан босоод чимээгүйхэн явсаар рестароны хаалгаар гарж амжив.
~
~
~
Түлхүүрээ цоожны нүхээр болгоомжтой хийгээд, чимээ гаргахгүй гэсэндээ удаанаар барин эргүүллээ. Хэрэв тэр үед намайг өөр хүн харсан бол би яг л орон байрны хулгайч аятай харагдах байсан байх. Азаар хэнтэй ч таарсангүй.
Хаалгаа аяархан хаагаад өрөө лүүгээ алхаж байтал гал тогооноос хэн нэгэн,
?: Өөххөө. . . , Та ч баригдлаадаа.
Би цочсондоо бараг л зүрх зогсчихсонгүй.
Хэсон: Хэрим!, чамаас болоод зүрх амаар гарах гэж байна шүү дээ. Чи энд юу хийж байгаа юм бэ?
Хэрим дээгүүрээ урт, сул яагаан цамц өмссөн байх бөгөөд миний урд ирж, гараа зангидан зогсоод,
Хэрим: Зүрхээ буцаагаад залги. Бас энд та биш би асуулт тавих байх шүү.
гээд гараа сунган, утсаа миний өөдөөс харуулж,
Хэрим: Одоо цаг 7цаг 30 минут болж байна. Та хаана байснаа надад хэлэх болж дээ. Таны байдлаас хамаарч би аав, ээжид хэлэхээ шийднэ.
Хэсон: Заза. Чи тэгээд юу хүсээд байгаа юм бэ?
Advertisement
Хэрим: мэдээж хэрэг . . .
гээд гараа имэрч үзүүлэв.
Хэсон: Чи намайг ямар ч мөнгөгүй байгааг мэдэж байгаа шүү дээ. Бас цалин буух болоогүй байна.
Хэрим: Тэгвэл одоо яахав дээ. Ээжид л мэдээллээ худалдахаас биш гээд өрөө рүүгээ эрэглээ.
Хэсон: Чамд халаасны мөнгө хангалттай л өгдөг биз дээ. Дахиад мөнгөөр яах гэж байгаа юм бэ?
Хэрим: Би ах нартайгаа уулзах тасалбар авмаар байна.
Түүний хэлэхийг сонссоод гэнэт миний толгойд гэрэл асах шиг боллоо.
Хэсон: Хэрвээ би чамд гарын үсгийг нь аваад өгвөл болох уу?
Хэрим үүнийг сонсоод хойш эргэн хараад инээд алдан
Хэрим: Хэн? Та юу? Яаж?
Хэсон: Би чаднаа. Харин чи зүгээр л хүлээж бай.
Хэрим: Би тэнэг хүн биш шүү. Бас Таньд нэг өдөр л өгнө. Үгүй бол тохиролцоо хүчингүй шүү.
Би хэсэг бодон зогсоод,
Хэсон: Болж байна. Харин чи хэлсэндээ хүрээрэй.
Хэрим: Мэдээж хэрэг
гэсээр өрөөний хаалгаа хаагаад цааш орлоо.
Харин би хурдхан хувцасаа солиод ажил руугаа явахаар бэлдлээ.
***
Удахгүй гарах шинэ цомгийн бэлтгэл ажил, зураг авалт бүжгийн бэлтгэл, дуу бичүүлэх гээд өдрийн хувиараа харахын төдийд л хамаг бие янгинмаар завгүй өдрүүд ээлжилсээр. Учир иймээс бид өглөө эрт 6 цагаас эхний ажил болох зураг авалтандаа орохоор өглөөний 5 цагт сэрүүлгээ тавьсан билээ. Гэвч өглөөгүүр хамгийн хүнд зүйл нүдний зовхи болдгийг дурдах илүүц биз. Намайг тарчилгах мэт сэрүүлгийн дуугарсаар эцэст нь хэн нэгэн миний хөнжлийг татан би гүн нойрноосоо сэрлээ.
?: Босол доо. Сэрүүлгээ хэр удаан дуугаргах гэсэн юм бэ?
Тэхён: Дахиад хэдхэн хором унтаадахья л даа. Жимин~аа
?: Чи тэгэж хэлээд л хэдэн цаг ч хамаагүй ундаг шүү дээ. Одоо босоо бид хувиараасаа хоцорлоо.
Тэхён: Би зүгээр л унтмаар байна. Энэ ямар гэмт хэрэг үү?
?: Тэхён~аа!!! Яг одоо босоодох.
Тэхён: Бас хэн бэ? Зүгээр л яваа.
?: Юнги байна. Хэрэв чи одоо босохгүй бол би барьж байгаа аягатай усаа чам дээр асгалаа шүү.
Тэхён гэнэт нүдээ нээн өндийгөөд,
Тэхён: Бослоо, бослоо, яг босох гэж байхад.
Юнги: Ашгүй дээ. Үгүй бол би чамд дээр яг л асгах гэж байлаа. Одоо хурдхан босоод хувцсаа өмс.
гээд гартаа барьсан аягатай уснаасаа ойчлон бага багаар балгалаа. Түүнийг харах Тэхёны нүд байдгаараа бүлтийж,
Advertisement
Тэхён: Хён (Ахаа)~, арай наад ус чинь халуун ус биш биз дээ?
Хуруугаараа аягатай ус руу заасаар асуухад, Юнги аятай усруугаа гэмгүй царайгаар хараад,
Юнги: Тийм ээ, дөнгөж сая буцалгасан юм. Яасан? Чи уух юм уу?
Тэхён: хён~ юу яасан гэж та тэгээд наадхаа над дээр асгах гэж байсан хэрэг үү?
Юнни: Хэрэв босоогүй бол.
хэмээн хэнэгчгүй хэлээд өрөөнөөс гаран одлоо.
Тэхён: Энэ ах нээрээ. . .
Тэднийг харж зогссон Жимин чангаар инээж, Тэхён мөрөн дээр цохиод,
Жимин: Тэр чинь Юнги ах шүү дээ. Гэхдээ түүний ачаар баавгай шиг унтдаг чам шиг хүмүүсийг сэрээж чаддаг. Заза, хурдхан хувцсаа өмсөө.
гээд өрөөнөөс гарлаа.
***
Өнөөдрийн хуваарьт ажил дуусч гэртээ харихаар гишүүдийн хамтаар машиндаа сууна гэрийн зүг хөдөллөө. Бүгд ядарч сульдан тэнхээгүй болсонд хэн ч үг дуугарсангүй. Бүгд л дор дороо чимээгүйхэн сууцгаах аж. Хэдийгээр гэр хүртэлх зам хол биш ч ядарсан би зүүрмэглээд авахад хангалттай зай юмсанжээ. Завгүй хувиарын улмаас би өнөөх бүсгүйн талаар мартсан байж. Миний зүүдэндээ учирдаг тэр бүсгүй. Нүд анилдан унтахын өмнө сая л түүний тухай санах үедээ би хэдийнээ нойрондоо автсан байлаа.
Хажууд ямар нэгэн зөөлөн зүйл байна. Тэр зүйл дулаахан бөгөөд мөн их ч сайхан үнэртэй аж. Яагаад ч юм түүнээс холдох хүсэл төрсөнгүй. Зүгээр л энэ чигээрээ тэврээд л хэвтмээр. Удалгүй нүдээ нээхдээ өөдөөс харан хэвтэх түүнийг хараад би юу ч хийсэнгүй. Зүгээр л түүнээс нүдээ салгалгүй ширтэж хэвтлээ. Миний дэргэд яг л бяцхан хүүхэд шиг унтах тэр бүсгүй.
?: Бүгд босоорой. Ирчихсэн шүү!!!
Менежерийг биднийг дуудах чимээнээр ашгүй би саяны байдлаас гарч чадлаа. Хэдийгээр би тэр бүсгүйг бодит эсэхийг, бас нэрийг нь ч одоог хүртэл сайн мэдэхгүй ч . . .
Яг одоо миний цээжин дотор ямар нэг зүйл асах адил болж байна. Би ердөө хэдхэн минут унтсан ч түүнийг харсан минь баталгаа биш гэж үү.
***
Ажлын цаг дуусгаад ядарсан биеэ хурдхан очиж амраахаар автобус хүлээн буудал дээр сууж байв.
Өмнө минь нэгэн хар өнгийн, чамин машин ирээд цонхоо доошлуулж,
Сүнү:Чи энд юу хийж байгга юм? Өчигдөр яагаад юу ч хэлэлгүй яваад өгсөн юм бэ? Би чамайг их удаан хүлээсэн.
Би чимээгүй түүний хэлэхийг сонсон суулаа.
Сүнү: Чи арай өөр эрэгтэй хүнтэй болсон юм уу? Чи үнэ-
Миний гэнэт уух хүрэн түүнрүү ширүүнээр хараад,
Хэсон: Чи надаас үүнийг асуухаар бид тийм дотно хүмүүс билүү. Одоо бол чамд ямар ч хамаагүй л байх шүү. Бас тиймээ, би өчигдөр нөхөртэйгөө уулзсан юм
гэж хэлээд түүний ардхан дөнгөж ирж зогсож байгаа автобусанд суулаа.
Энэ удаад өглөө болоход гэртээ байхын тулд аль болох түргэн шиг гэртээ ирээд байгаа минь энэ билээ. Гэртээ ороод бушуухан шиг халуун шүршүүрт орж хэдэн өдрийн ядаргаагаа тайллаа.
Өрөөндөө ороод үсээ хатааж, энэ удаа хаана очсон байхаа мэдэхгүй учир нэг цагаан даашинз болоод Тэхёны надад өгсөн хүрмийг бэлдээд хэсэг хүлээлээ. Хэрэв одоо намайг өөр хүн харвал цагаан даашинз өмссөн галзуу хүн шиг байх байсан болов уу даа. Сүүлийн хоёр өдөр би яг л галзуу хүн шиг харагдахаар үйлдлүүд олон хийж байгаа хэдий ч надад тохиолдоод буй зүйлийн дэргэд бол энэ тийм ч том асуудал шиг санагдсангүй. Хэсэг сууж байгаад унтахаар шийдэн орон дээрээ хэвтэв тэгээд удалгүй унтаж орхив.
~
~
~
Нүдээ нээн харвал би одоо ч өрөөндөө хэвээр байх аж. Цагаа шалгавал болж байв. Би яагаад одоог хүртэл өрөөндөө байгаагаа бодон түүнийг одоог хүртэл унтаагүй байх хэмээн таамагласан хэдий ч сэтгэл дотор минь ямар нэг эргэлзээ төрөх мэт. Босоод өрөөнөөсөө гаран галт тогоог зүглэвэл тас харанхуй агаад анир чимээгүй. Би хөргөгчний хаалгыг онгойлгон тавагтай зүсэм бялууг аван нэг халбагадлаа. Тэгээд хажуудаа байсан савтай уснаас аягандаа хийж байгаад санамсаргүй халбагаа доош унагаачихав. Шөнө болоод бүгд унтаж байгаа дээр нь намайг ээж харчихвал дахиад л намайг загинах учир хурдхан доороос халбагаа аван өндийхөд би гэрээсээ өөр газар ирчихсэн байв.
Хэсон: Энэ газар чинь нөгөө-
*эргэн тойрноо харах*
Хэсон: Тэхён~аа чи надад хэзэ-
гэнэт толгой эргэн нүд харанхуйлаад явчихлаа. Тэгээд миний сүүлийн харсан зүйл. . . Тэхёны надруу гүйн ирж байгаа зураглал. . .
Эргэн тойрноо ажиглан харвал би эмнэлэгт байгаа бололтой. Эмнэлгийн орон дээр гартаа дусал залгуулан хэвтэж байв. Гэхдээ яагаад энд байгаа, хэр удаан ухаангүй байсан талаар надад нэг ч санаа төрсөнгүй. Гэтэл өрөөний хаалга онгойж,
?1: Ээжээ, ээжээ
?2: Ээж~
Хэсон: Ээжээ? гэнээ. . .
Advertisement
- In Serial33 Chapters
A Victim of Online Fiction
What does it take to be the best web fiction author in the world? Well... I guess I'm about to find out. **** This is the story of a web fiction addict who goes into debt because of his love of reading Wuxia and LitRPGS. He’s captured, thrown into a cell, and forced to write web fiction in order to pay off his debt. In a world where reads pay for food, better cells, and equipment to write on, only the most crafty writers can survive. Enjoy this slice-of-life story about a web fiction author cultivating his writing ability and trying to reach the pinnacle of online fiction. **** People say reading’s supposed to be good for you. I’ve never heard a bigger lie in my life. Reading has only ever brought me disappointment and heartbreak. I read web fiction, and if you don’t know what that is then stay the hell away from this book. You don’t want to know what it is - because when you find out you’ll be hooked for life.
8 164 - In Serial58 Chapters
Lady of Beasts
Magic has vanished from the modern world, relegated to 'biased accounts' and fairy tales. It has no place in the world of heroes and science. Or so the modern people thought. They would be proven wrong, as one of the eldest lineages of the magical world is revived, to once more aim for dominion over the world of magic and man. Update: 19.4.2021: Revised paragraph formatting to ease the reading experience. Feedback is appreciated! Update: 16.07.2021: The last chapter is written! The title has also been changed, from "Return of Magic, Ascendance of the Old Blood", to "Lady of Beasts". [participant in the Royal Road Writathon challenge]
8 305 - In Serial37 Chapters
Virtual Dawn
A young NPC villager becomes the companion of an overpowered PC, taking him on a journey across the empire and embroiling him in a war between the PC conquerors and ruthless NPC rulers. This is a stand alone novel, consisting of 37 chapters. FINAL CHAPTER COMING FRIDAY, APRIL 3, 2020!
8 272 - In Serial14 Chapters
The return of the Demon King
The world of Echeus. This world was invaded by the Great Demon Lord once, the humanity can’t fight for themselves until the heroes comes out. Each of them had different characteristics that they hold. Faith… as long as one doesn’t give up he will definitely win. Hope, can turn imaginary to reality. Charity, the noble medic of the field. Fortitude... The greatest knight that the world has ever seen, can block even the most powerful spell of a dragon. Justice, the sword of the group, the bearer can travel through speed of light and attack as if he was the death itself. Temperance, the wise sage that everyone can rely on, one can made meteorite out of nothing by having this gift. Prudence, can see through lies and predict the future the strategist of the group. The seven heroes fight the Great Demon King and after the hellish nightmare they manage to seal the Great Demon Lord and cast him away from the world. After that the Heroes whose origin is from the parallel world decided to stay at the world of Echeus. 5 peaceful years have passed and something strange happens. Heroes start to pop up in different empire and continent of the world. And soon the Heroes became the main forces of the country. Although those heroes cannot compare to those first 7 Heroes they still possess a tremendous power that can invade a small country. The natural balance of the world starts to distort due to Hero summoning and as the consequence the seal that stops the Great Demon King from appearing starts to crack.
8 287 - In Serial329 Chapters
White Mage in Another World [Redux]
"You may think of healing as a blessing, but not all would agree. What would it take to make it a curse?" A fantasy adventure taking place in world where the power to heal is held only by those born with it, however all those who have this ability are cursed. Entering into this world is a visitor brought by forces she doesn't understand for reason she will never know. However, she learns that she also has the ability to heal. But is it the same as the rest? She is not afflicted by the curse, yet she seems afflicted by some other illness. Follow Andromeda as she discovers this new world and explores its dark secrets. Watch as she learns to master the forces some considered impossible, and witness as she becomes not a hero, but a healer. One might say, A White Mage in Another World.
8 377 - In Serial49 Chapters
Lost Without You (A Justin Timberlake FanFiction)
*Sequel to Finding You (A Justin Timberlake FanFiction)**Read that before reading this!* The 20/20 Experience Tour is over and now the Timberlakes are back home in LA. Now that they are home, Ariana has to face the problems that were created in her new life with Justin and Jess. How will she figure out what she's going to do and how she will live her life? *Any characters I create are MINE and only MINE**Completed!*
8 201

