《{completed}While you were sleeping》1. Шинэхэн зохиол
Advertisement
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр гадаа 23 хэм дулаахан, зөөлөн салхитай бүртийх үүлгүй сайхан өдөр болно. Та бүхэн хэрэв амралт зугаалгаар явах гэж байгаа бол өнөөдөр яг тохирсон сайхан өдөр болох болноо. Энэ өглөөг та бүхэн аз жаргал, баяр хөөр, амжилт бүхнээр эхлүүлээсэй гэж хүсээд "maroon 5 sugar" дуугаар өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлье.
Аааааа..., Яанаа би хоцорлоо~
Энэ сэрүүлэг чинь яагаад дуугарсангүй вэ? Өнөөдрийг ингэж эхлүүлж болохгүй юмсан.
Гэвч одоогийн миний байгаа байдал бол арзаасан үс, ядарч гундсан царай. Бас яг одоо би ажлаасаа хоцорч байна.
?: Хөөе та!!! Юундаа орилж чарлаад байгаа юм бэ?!!! Жаахан чимээгүй байж болохгүй юу!!
Гэнэт хаалга савсаар орж ирээд буй энэ хүн бол миний эмэгтэй дүү Кан Хэрим.
Тэр надаас 5 насаар дүү бөгөөд үнэхээр ааш муутай. Бүр нэг удаа надтай цус нэгтэй гэдэгтээ эргэлзээд шинжилгээ хүртэл хийлгэж байсан удаатай. Гэхдээ л ялтачгүй бид цус нэгтээ байсан юм даа. Ерөнхийдөө бол тэр энэ гэрийн шулам л гэсэн үг.
Хэсон: Намайг сэрээхгүй яасан юм бэ?
Хэрим: Та өөрөө сайн дураараа хоцорч байхад би яагаад таныг сэрээнэ гэж, та ч одоо ээжид загнуулна даа
Хэсон: Чамд ер нь хүн хайрлах сэтгэл байна уу?!!
Хэрим: Таньд бол байхгүй ээ.
Хэсон: Чи үнэхээр. . . Заза чамтай хэлэлцэх зав алга. Би хоцорлоо.
Хэрим: Паах энэ үнэрийг нь ээ, та яг хогон дундаас гарч ирсэн юм шиг л үнэртэж байна. Өрөө нь яг гахайн хороо шүү" гээд хамраа чимхэн, нүүрээ үрчийлгэж өрөөний хаалгыг налан зогслоо.
Хэсон: Энэ удаад чиний зөв бололтой би усанд орох хэрэгтэй байдаг. Гэхдээ би хоцорч байна. Эндээс ажил хүртэл автобусаар амжихгүйдээ. Дээрээс нь би нүүх гээд өчигдөрхөн хамаг цалингаа байрандаа өгчихсөн байдаг.
Хэрим: Надад ч мөнгө байгаа л даа. Би таньд такси дуудаад өгөх үү.
Хэсон: Хөөх үнэхээр үү? Чи юу?
Хэрим: Яасан дургүй байгаа бол болихгүй юу даа.
Хэсон: Үгүй дээ. Зүгээр гэнэт ингэж хэлэхээр чинь гайхсандаа л
Хэрим: Заза та харин хурдлаарай.
Хэсон: За
Хэрим мушийсаар гарч явлаа. Хэдийгээр түүнийг ямар нэгэн зүйл сэдсэн байх гэж бодовч итгэхээр шийдэн юуны түүрүүнд усанд орохоор нойлын өрөө рүү орлоо.
Хэрим: Гадаа такси ирсэн шүү. Бас төлбөрт нь санаа зоволтгүй шүү.
Advertisement
Хэсон: За. Маш их баярлалаа.
Хатагтай Кан: Үгүй ээ, Энэ хүүхэд яахаараа ийм байдаг байна аа. Хэнийгээ дуурайхаараа ийм болдог байна аа. Намайг лав биш байх
хэмээн сонин уншингаа өглөөний хоолоо идэж буй нөхөр лүүгээ харлаа.
Ноён Кан бол одоо 51 настай, хараа нь муудаж нүдний шил зүүхээс өөр аргагүй болж ихэнх хүмүүсийн адил хөгширсний улмаас толгойтой үс нь бага зэрэг халцран цайрчээ. Тэрээр насаараа цагдаагийн албыг хашсан нэгэн аж. Харин одоо ажлаасаа гаран эхнэрийнхээ хамтаар хоолны газар ажиллуулдаг бөгөөд энэ бизнес нь нилээд давгүй амжилттай яваа юм.
Харин хатагтай Кан бол нөхрөөсөө 3 насаар эгч бөгөөд сувилагч байсан тэрээр залуудаа эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн Хэсоны аав маш царайлаг байсан учир эргүүлсээр байгаад авч суужээ. Тэр үед ноён Кан түүний эелдэг, даруу занд нь татагдан суусан боловч одоо бол нөхцөл байдал түүний бодсоноос тэс өөр байгааг хэн ч харсан хэлж чадахаар. . .
Хэрим: Надад баярлах хэрэггүй дээ.
гэж хэлээд гал тогооноос Хэсоныг харан, өнөөх инээмсэглэлээ тодруулан зогсох аж.
Нүүрээ ч будаж амжаагүй, нойтон үстэй Хэсон амандаа талхаа зуусан чигээрээ гутлаа өмсөөд, гэрээсээ хурдлан гарч гэрийнх нь гадаа байх таксинд суулаа.
Тэрээр замдаа нүүрээ будаад, үсээ дээш шуугаад өөрийгөө бэлдэн явсаар өндөр шилэн барилгын өмнө ирээд яарч сандран цагаа шалгасаар машинаас буух гэтэл,
?: Таксиныхаа мөнгийн өгөөрэй
гээд түүнийг татан зогсоолоо.
Хэсон: Ахаа, уг нь өгсөн гэж бодсон юмсан.
?: Чи чинь юугаа яриад байна аа. Хэн өгсөн гэж.
Хэсон: Уг нь надад өгсөн л гэж хэлсэн юм даа.
?: Чи өгөөгүй байхад өөр хэн өгнө гэж зүгээр л түрэгхэн мөнгөө өгөөдөх
гээд улам уцаарлангуй харав.
Хэсоны царай барайж гэнэт юу болоод байгааг ухаарлаа.
Хэсон: Ахаа та түр зуур хүлээж байж болох уу? Би дотогшоо ороод мөнгө авиад ирье.
?: Өөхөө, бүр та нар ийм аргатай болоо юу?
Хэсон: Үнээн ахаа, надад итгээч дээ.
?: Би яагаад чамд итгэх хэрэгтэй юм.
Хэсон: Тэгвэл би энд цүнхээ орхиод бууя. Болох уу?
Хэмээн гартаа барьсан хар өнгийн арьсан, бичиг баримт хийсэн цүнхээ өргөж үзүүлэв.
Өнөөх ах надруу нэг л итгэлгүй нүдээр хараад эцэст нь зөвшөөрлөө. Би барилга руу орохоор дөнгөж хаалганы урдхан талд ирээд байтал нөгөө такси хөдлөөд явчихав. Би ардаас нь өчнөөн орилж даллаад нэмэр гарсангүй. Магадгүй тэр ах цүнхэн дотор минь ямар нэг үнэд хүрэх зүйл байгаа гэж бодсон байх гэвч үнэндээ тэнд өнөөдрийн хуралд хэрэглэгдэх хэдэн баримт бичиг л байсан юм. Тэгэхээр энэ зөвхөн надад л үнэ цэнэтэй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Advertisement
~
~
~
Хурлын шилэн өрөөний өмнө ирээд дотогш орохоосоо айн гадна талаас нь нууцаар харахаар шууд нэвт харагдахаас хамгаалсан хэсгийг давж өлмийгөө өргөн харвал хурал хэдийн эхэлсэн байв. Намайг Суян харсан бололтой нүдээ том болгон харж байлаа. Суян гэнэт надруу гараа савчин ямар нэг зүйл хэлэхийг хүссэн бололтой байтал дотроос хэн нэгэн гараад ирэв.
Эрхлэгч: Кхмм...
Хэсон: Эрхлэгчээ~
Эрхлэгч: Чамайг ингэж хариуцлага алдахыг хараагүй юмсан. Очиж очиж хурлын өдөр хоцорж байдаг. Тэгээд ирчихээд орохгүй түрүүнээс хойш юугаа хийгээд байдаг юм.
Хэсон: За тэгвэл одоо орчих уу?
Гэж аяархан асуугаад хажуугаар нь хурдхан зөрөх гэтэл эрхлэгч толгойн дээрээс нь барьж нөгөө тийш нь харуулаад
Эрхлэгч: Одоо дуусах гэж байна. Харин бэлдсэн бичиг баримтаа өгчих
гэж хэлэн гараа сунгалаа.Хэсон түүн рүү муурийн нүдээр харан,
Хэсон: Сая харин таксинд алдчихлаа
Эрхлэгч: ЮЮУУУ???
~
~
~
10 p.m
Бэлдсэн баримт бичгээ алдсан учир маргаашийн дотор багтаан дахин хийх шийтгэл хүлээж, одоо ингээд ажлынхаа байранд орой болтол ганцаараа сууж байна.
~
~
~
Орой болсон учир гудамж харанхуй, ойрхон хүн ч үзэгдэхгүй нам гүн байлаа.
Өсгийтэй гуталтай тул өгсүүр замаар явах хэцүү байсанд алгуур алхангаа өөрийн сонсох дуртай BTS-ийн-г сонсож явлаа.
Суюн руу утсаар ярихаар дуугаа зогсоож, чихэвчээ чихнээсээ авахад гэнэт миний алхах чимээтэй зэрэгцэн хэн нэгний гутлын чимээ дуулдаж эхлэв.
Би сандран нүдний булангаараа хойш харвал хар малгайтай нэгэн залуу байлаа. Зүрх хурдан цохилж, хүйтэн хөлс цувж эхлэхэд ийм гуталтай зугтааж чадахгүй гэж бодон гутлаа тайлж гартаа бариад хамаг хурдаараа гүйлээ.
Арагшаа эргэн харвал өнөөх залуу ч мөн гүйж байлаа. Ухаангүй гүйсээр гэрийн үүдэнд ирээд түлхүүрээ цүнхнээсээ гаргахаар хичээж, сандран хаалгаа нүдлээ.
Гэсэн ч амжсангүй тэр хүн миний өмнө тулаад ирлээ. Ингээд л хүний гарт амиа алддаг байж хэмээн бодоод нүдээ тас аниад, нуруугаараа хаалгаа налан зогслоо. Гэтэл өнөөх залуу намайг зөрөөд хажуу тийш иргээд цааш гүйн одов.
Би сая л нэг юм амьсгаа авч зогстол гэрийн хаалга онгойж ээж гараад ирэв.
Хатагтай Кан: Чи чинь одоо яагаад хаалга чанга чанга тогшоод байна аа?
Хэсон: Сая харин ардаас хүн дагаж байна гэж бодоод.
Хатагтай Кан: Тэгээд би чамайг хурдхан хүнтэй гэрлээд ажилтайгаа ойрхон нүү гэж хэлдэг биздээ.
Хэсон: Та одоо хүн дөнгөж сая айж үхэх гэж байхад давхар хүн загнаад байх юм даа. Тэглээ ч би хүнтэй гэрлэхгүй гэж хэдэн удаа хэлэх юм. Би зүгээр л гэрээсээ нүүгээд ганцаараа амьдарна за юу?
гэж хэлээд гэрлүү ороод шууд өрөө рүүгээ зүглэн орондоо орлоо.
Хэсэг унтахаар оролдсон ч нойр хүрэхгүй байсанд Wattpad- с шинэ бичвэр уншихаар шийдэв. Маргааш эрт ажилтай тул цөөхөн хэсэгтэйг хайна, нэгэн шинэ өгүүллэг бичигдсэн байгаатай таарлаа. Түүнийг орон харвал ямар нэг зураггүй, бас ганцхан хэсэг бичигдсэн байх бөгөөд хэн ч уншаагүй үзэлт '0', од'0', сэтгэгдэл ч мөн адил '0' байв.
Энэ өгүүллэгийн нэрийг гэх бөгөөд уг хаяг дээр бичигдсэн ганцхан өгүүллэг аж.
Бичвэрийн товч тайлбар хэсэгт "Зүүдэнд хэн нэгэнтэй жинхэнээсээ учрах боломжтой, хэрэв та нэг уншсан бол эргэж буцах замгүй" хэмээсэн тайлбартай байлаа.
. . . . . . энэхүү тайлбарыг уншсан Хэсон юу болох талаар энэ үед юу ч мэдээгүй юм. Тэрээр зөвхөн шинэхэн бичигдэж буй сонирхолтой зохиол л хэмээн бодож байлаа.
' Тийм л гоё юм байхдаа? ' хэмээн бодсоор эхний хэсэг дээр дарж орхиход, гэнэт утасны дэлгэц нь цав цагаан болоод хурц гэрэл цацарлаа. . .
***
(Хэсоны талаас)
Нүдээ бага багаар нээнэ, удалгүй нойрноосоо сэрсэн ч босохыг хүсээгүйд улам бүр хөнжилдөө шигдсээр хажуу тийш харан хэвтэхэд хэн нэгний гар намайг бэлхүүсээр минь тэврээд авлаа.
Цочсондоо нүдээ нээн хартал надтай наалдах шахсан нэгэн нүүртэй тулж орхив. Сандарсаар орилон босоход миний чимээнд нөгөө залуу ч мөн адил сэрээд,
?: Ямар их чимээтэй юм бэ? Юундаа ингэтлээ орилоод байгаа юм бэ?!
гэсээр нүдээ нухлан, босож ирлээ.
Тэр нүдээ нэгээд, хэд хэд анивчаад намайг хараад мөн л орилов.
Бид биерүүгээ дахин нэг хараад орилох үед би сая л түүнийг танилаа.
Энэ хүн. . . КИМТЭХЁН!!!
Advertisement
- In Serial961 Chapters
Infinite Mana in the Apocalypse
Blessed with unlimited mana, Noah travels the worlds and sees rampant corruption and injustice.
8 4869 - In Serial88 Chapters
Sorcerer, level 1
Alcar's life sucks. His days in the poor quarter of the city of Katresburg are long and tough, his parents treat him like garbage, and he doesn’t have a silver moon to his name. But Alcar knows that there is an exciting world of adventure out there. And when he sees a half-orc master sorcerer walking through his neighborhood, he decides to grab his chance. He approaches Master Maluhk to offer his services as an apprentice. And to his shock, the sorcerer agrees to let him come and try his luck along with several other applicants. Soon though, it is all too clear that Alcar, clumsy and lazy as he is, lacks any natural magical talent. It also becomes apparent that Master Maluhk is only interested in ’apprentices’ in order to get someone to do his laundry and tidy up his books. At best, Alcar and the others have signed up to do unpaid labor. Things go from bad to worse when his fellow applicants for the role of apprentice prove to be reckless in the extreme, and as Master Maluhk’s tower catches fire, Alcar soon finds himself being blamed for their misdemeanors. Can Alcar clear his name, gain another chance, and learn enough to show that he has the potential to be a proper sorcerer’s apprentice? [participant in the Royal Road Writathon challenge]
8 222 - In Serial22 Chapters
Undying Alchemist
Sebian reached the peak of his world, only to be banished from it by the so-called god. Stripped of his cultivation, he was thrown bare and naked to another world, with nothing but his vast knowledge. Making use of the handy curses that the fake god gave him, Sebian will regain his title as the strongest alchemist to ever (always) live!
8 161 - In Serial60 Chapters
Call me teacher. Completed
Ду Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш.2020/09/14 2021/04/24
8 151 - In Serial19 Chapters
Our Destiny ( Hyungkyun Fanfic )
'' DESTINY LEADS US TO SO MANY SURPRISES. OUR MEETING WAS ALSO DESTINIES DOING. ''I.M just wanted to live a normal collage life of a student. Until a turn of events led him to meet a mysterious guy named Hyungwon. The two meet, and experience great obstacles and adventure together, until... I.M started to grow feelings for Hyungwon.CONTAINS STRONG LANGUAGEHey everyone, Its my first time writing a monsta x fanfic. Hope you enjoy and have fun reading it.
8 112 - In Serial51 Chapters
More than Brothers [Hyunlix FF]
After knowing for long time Felix realized that he likes Hyunjin more than just being a brother but problem was Hyunjin had already girlfriend but he try not to give up or against the relationship between them...
8 175

