《LOVE AGAIN》Шархны лентэн хос
Advertisement
"Намайг зүгээр явуулчих л даа"
Нулимс дуслуулан тэр хүнээс гуйхад тэр харин ч аймшигтай инээсээр нүд нь улаанаараа эргэлдэн над руу ойртлоо.
Цүнхээрээ түлхсэн ч тэр намайг зөрүүлэн хүчтэй алгадаад унагалаа. Давхар зүүж байсан бөгж нь миний хацрыг урж тэрүүхэн тэндээ цус гарав.
"Чонло хурдан ир л дээ.Чонло...."
Газар унасан чигтээ Чонлог дурссанд тэр галзуу нэгэн харин ч намайг өдсөөр
"Чэнлэ гэнэ үү? Чунло гэсэн үү? сонин нэртэй ханхүү чинь даанч чамайг аварж чадахгүй нь дээ" гэсээр доош тонгойн надад ойртон үснээс минь хүчтэй зулгаалаа.
Бурханд залбиран нулимс дуслуулан сууж байхад минь нэг хүн тэрний араас хүчтэй өшиглөөд унагаачихлаа.
Тийм ээ энэ мэдээж тэр байсан...
"Чонло гэдэг юм тэнэг амьтан минь"
Чонло хувцсаа гөвөнгөө тэр амьтанд хэлж тэрний дээгүүр даван гарж миний урд суунгаа зүгээр эсэхийг минь шалгаж байлаа.
Тэр намайг хөтөлсөөр явахын даваан дээр тэр галзуу хүн гэнэт босож ирэн Чонлог цохиод унагаачих нь тэр.
Би орилохоос өөр юу ч хийж чадахгүй, тэр хоёрын зодооныг зогсоох гэж оролдсон ч даанч бүтсэнгүй.
Эхэндээ Чонло хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ч сүүлдээ тэрны дээр гаран галзуурсан хүн шиг цохиж би ч гагцхүү айсандаа нэг хэсэг хөдөлж ч чадахгүй болчихов.
Тэр хүний нүүр нь цусаар будагдахад л би ухаан орон Чонлогийн цустай гарыг нь барин болиулсаар түүнийг хөтлөн тэр гудамжаас гаран байр луугаа орсон юм.
Үс гэзэг минь сэгсийн хацран дахь зүсэлт минь гэрэлд тодрон харагдана. Гэвч өөрөөсөө илүү цустай хутгалдсан гар, өвдөлтөө тэсэж байгаа Чонло л надад хэцүүхэн харагдлаа.
Ялангуяа Чонлогийн гарнаас болон хамарнаас цус их гараад байсан учир би түүний гэрт орон цэвэрлэж өгөх талаар ярихад Чонло зүгээр л толгой дохисон юм.
Түүний гэрт оронгуутаа л шууд ариун цэврийн өрөөг зүглэн нүүр гараа өөрөө цэвэрлэсэн болчихоод эмний хайрцгыг нь олон түүнийг буйданд суулгасаар нүүрийг нь цэвэрлэлээ.
-Надаас болж ийм зүйл болчих гэж уучлаарай"
Сайн хүнийгээ өөрөөсөө болж ийм байдалд оруулсандаа би ямар их харамсаж байна гээч...
Advertisement
Чонлод энэ их ач холбогдол биш бололтой гэмээр харин ч уруулныхаа шалбархайг нэг долоочихоод
-Битгий уучлалт гуйгаад бай. Нулимсаа арч гаран дээр дуслаад байна"
Түүнийг ийн хэлэхэд л би хажууханд байх хуурай салфетка аван нулимсаа арчиж шархыг нь буцаад цэвэрлэж эхлэлээ. Гарны хэсэг нь арай гайгүй боловч хацар нь надтай ижил зүсэгдчихсэн хүзүү нь хөхөрсөн байсан тул спирттэй хөвөнгөөр цэвэрлэн шархны лент нааж өгсөөр
-Болчихлоо" гэж чадах ядхаараа инээн хэлсэн боловч түрүүний явдал одоо хүртэл нүдэнд минь харагдан дахиад л энэ нулимсаа барьж дийлж чадсангүй.
Уйлахаараа дандаа бамбарууш тэвэрчихдэг байсан болохоор би Чонлог юу ч бодолгүй тэврээд суучихлаа.
Гэнэт хийж байгаа үйлдлээ ухааран Чонлогоос дөлөн холдох гэсэн ч тэр намайг буцан татаж цээжиндээ наан нуруун дээр минь зөөлхөн цохилоо.
Хэр их түүнд шигдэн уйлснааа мэдэхгүй ч тайвширснаа лав мэдэн түүнээс холдон буйдангаас боссоор
-Одоо миний хэрэг байхгүй байх аа.Би одоо явсан нь дээр байх"
Би Чонлод хэлэн явах гэтэл тэр миний гарнаас татан буцаад буйдан дээр суулгачихав. Хэсэг түүнийг гайхсан ч эмийн хайрцагнаас шархны наалт гаргахад л надад наах гэж байсныг нь ойлгон түүнд хацраа ойртууллаа.
"Ю-Юу баярлалаа Чонло. Гэхдээ надад дахиад хэлэх юм байна"
Тэрүүгээр шархаа цэвэрлүүлэн дуусгачихаад үүдэнд нь зогсоод баярласнаа илэрхийлэн гарах гэсэн ч цаанаасаа надад дахиад ийм юм тохиолдох юм шиг их л хэцүү санагдаад явчихав.
-Юу юм" гэсээр Чонло хаалганы үүдэн дээр хана тулан зогсоход би бага зэрэг сандарсаар
-Надтай хамт хэдэн өдөр цуг явж байж болохгүй юу? Хэд хоногтоо зүрх дэлсээд ганцаараа явж чадахгүй юм шиг санагдаад л"
Түүнд ойлгуулан тайлбарлахад Чонло намайг ядаргаатай, сүртэйгээр минь дуудах болов уу гэж бодсон ч харин ч толгойгоо дохин "Ойлголоо" гэж хэлсэн юм.
Чонлогийн гэрээс гаран эсрэг харагдах хаалга руугаа орохдоо би ямар их баярласан гээч? Түүнээр хамгаалуулж ихэнхдээ цуг явна гэхээр цаанаасаа л нэг хамгаалж явах хүнтэй юм шиг санагдаад л нэг л түшигтэй болоод явчихлаа.
Advertisement
Өглөө Чонлотой цуг гэрээс гаран сургууль руу ч бие биенээсээ холдолгүй цуг орсноос хойш хүүхдүүдийн ихэнх нь бид хоёр луу хараад байгаа юм шиг санагдлаа.
Ижилхэн газраа шархны наалт наасныг ч хэлэх үү хажуугаар явсан танидаг хүүхэд болгон л Чонлогийн хажууд хэдий хэлж чадахгүй ч чихэнд минь бид хоёрыг зодолдсон юм уу? ч гэх хачин асуултууд их олон асуусан.
Чонло бид хоёр өөр анги учир яах аргагүй салж яван тус тусын анги руугаа орсон юм. Ангидаа ороход хоёр ихэр минь хоёулаа байлаа.
Минжон ч анги руугаа ороогүй байсан болохоор Минхи тэр хоёрт хичээл орохоос өмнө бүгдийг нь дэс дараатай өчигдөр болсон зүйлээ хэлэхэд тэр хоёр сонсонгуутаа их л айхтар уулга алдан орилсоор хүүхэд бүрийн анхаарлыг татсаар намайг цохиж аваад л сайн хүнээрээ хамгаалуулаад их л гоё юм гэх сонин үгнүүд надад хэлээд байлаа.
Хүн аюулд орсон гээд байхад өөр юманд санаа зовоод л их тэнэг хүмүүс юм аа...
-Тийм байх аа. Та хоёрыг шархны лентээр хослоод байгаа гэж хүүхдүүд яриад байсан юм аа. Тэгсэн Чонло чамайг авраад ийм болчихсон байж ээ!
Минжон намайг өрөвдөх ч биш харин ч сайн хүний минь талаар яриад байхаар миний ч сүүлдээ уур хүрэн
"Минжоноо одоо гар, яв, анги руугаа ор" гэж уурандаа түүнийг анги руу нь хамаг эрчээрээ түлхэн хөөсөөр арай гэж ангиасаа явууллаа.
Хичээлээ гарган бэлдэж байхад Минхи харин явахгүй нэг л сонин царайлаад байлаа. Бас юу болчихсон юм бол доо...
-Бас юугаа хэлэх гээд чадахгүй байгаа юм" гэж хэлэхэд тэр худлаа инээсээр
-Нөгөө И Т-Тэюун надтай амралтын өдрөөр болзоно гээд байна. Ер нь чамаас болж байгаа юм!
Минхи эхэндээ худлаа дуртай ярьж байснаа сүүлрүүгээ надад уурлан ярихад нь миний инээд их хүрсэн ч тэвчсээр
-Кхмм тийм үү? Тэгээд яваач дээ чамд олдохгүй боломж байна. За одоо цаашаагаа явж үз. Хичээлээ би хиймээр байна.Өөрөө дуртай л байгаа юм байж...
Сүүлийн үгээ бувтнан хэлсээр түүнийг суудал руу нь явуулах гээд ч чадахгүй байсан ашгүй багш ч орж ирэн Минхи надруу муухай харсаар буцан байрлуугаа явсан юм даа.
Тэнэг хоёр ихэр. Хүн үхэхээ шахсан гээд байхад тоохгүй байсан байж.
●●●
Хичээл нэг мэдсэн л харвасан сум шиг өнгөрч завсарлагааны цагаар гарна гэж бодсон ч хүн бүр Чонло бид хоёрыг "Шархны лентэн хос" гэж хочлоод байсан болохоор арга ядан ангидаа өнөөдөржингөө бүгсэн юм.
Хичээл ч тарж сургуулиас гаран явахдаа Чонлотой цуг явахаа больдог ч юм уу гэж бодон ганцаараа явахаар шийдсэн боловч нэг л хэцүүтэй, айдастай мэдрэмж төрөөд зүрх дэлсээд байлаа..
Өөрөө эхэлж гуйсан хүн нь байж. Зугтахаар муухай ч юм уу? Яадаг юм би-
-Чи тэнэг хүн шиг харагдаад байна. Хурдан гэрлүүгээ харья."
Бодлыг минь бусниулж гэртээ харья гэж хэлэх хүн ганцхан Чонло учир яах ч аргагүй түүнтэй явлаа.
Чонлотой цуг явж байгаа болохоор хүүхдүүд ч харсан ч хараагүй юм шиг царайлж, гайхсан ч буцаад юу ч болоогүй юм шиг өнгөрөөж байлаа.
Надад энэ нь тун ч их таалагдсан тул Чонлотой юм ярин сургуулиас гаран явж байхад ард нэгэн хүний
"ЧОНЛО!" гэх чанга дуу сонсогдов.
Би гайхаж Чонло харин нөгөө л нэг царайны хувирал байхгүй царайгаа гаргаж бид хоёр зэрэг эргэж харав.
Үнэндээ энэ эмэгтэй хүүхдийн хоолой байсан л даа. Чонлог тэврээд байсан энэ охин одоо яах гээд байгаа юм бол?
Амьдрал одоо л гоё цэцэглэж эхлэж байхад яагаад ийм гоё үед гай таардаг юм бэ?
Advertisement
- In Serial262 Chapters
As A Cardinal, I Don't Do Overtime
Morn transmigrates into a fantasy world where demons run rampant, vampire families stand tall in the darkness all year round, werewolves that are preparing for something in the darkness, and angels who occasionally descend into the human world.
8 1392 - In Serial18 Chapters
The Steward of the Howling Tempest
Garran Darkfrost, a wolfkin from the high mountain peaks of the Palisade Mountains, must venture from his home to find his friend who has gone missing. During this arduous journey, Garran meets a Bastion of Aegis who tells him he has a role to play in a prophecy foretold when he was a pup. He must now uncover the clues to decipher the prophecy while still searching for his friend, Sius. Currently on hiatus as I rework the chapters from start to finish. I am planning on posting all chapters again as new ones once I have completed the edits. Artwork for the cover done by Betofall: https://betofall.newgrounds.com Ever seen a book with its own theme song? Navigate to the link below to hear Garran's Theme by TheGrizzleMusician: https://www.youtube.com/watch?v=4yi9nk2dmm8
8 170 - In Serial6 Chapters
Nercokitty!
Legend says, when a cat lives 9 lifes till its natural end. The age and weight of its soul when buired in the soil is too aged for the world to accept. So, a burst of nercomany rises all around it. Leaving the earth under it twisted and haunted by the dead. Where every body not laid to rest propely will rise. What is left behind is a spirt that takes the form of a small black cat, its body and mind one of its old lifes. A wise, old being with acess to hauntingly powerful magic. Like a kitsune, its tail shows its age and power. Legend says, a black cat with two tails can humble a dragon. Legend says, never cross a cat with two tails. For the gods shall not have the power to stich your soul back together. This Nekomata... Is a fucking spoiled little shit.
8 91 - In Serial11 Chapters
Astral Battle Summoner Academy
After having an unexpected wake-up call, Lui Wing finds himself not in the last place he excepted to be but in another body from another world. The universe he was reincarnated to was a world full of powerful Evolutionary Beast, and Cultivators known as Battle Summoners. Join Lui Wing on his cultivation journey to be a legend that rises above all ranks with the help of his newly acquired "Golden Finger" or the System. Turning his previous host's shelter into an extraordinary Battle Academy with him as a headmaster. What could go wrong with stealing eggs and crystals from beasts while trying not to die? Cover made by me
8 80 - In Serial28 Chapters
Requiem of Souls
Stephan and Marie have been together for years. After laying their children down for naps, they eagerly load into the world's most popular MMORPG that just released a full-dive expansion. It was a long time dream come true. Unfortunately, from the start they encounter small errors and before long discover they have unwittingly become trapped in a death game. They must lean on eachother's skills as they fight in a world intent on killing them, so that they can beat the game and return home.
8 205 - In Serial21 Chapters
The Shinto Gods Series: The Imperial Seal(On Hiatus)
Kasumi doesn't have a childhood. At least that's what she thinks. One minute she was learning in Elementary and the next she became a renowned model. Her life always went with a blur and she hated that. She wanted to live the moment but with a mysterious fox, she might be able to. If she lives that is.A modern twist in Shinto lore, follow Kasumi Fujiwara, a Japanese demigod, to a camp hidden all these years. And she's the only one to unravel it's secret.TW (TRIGGER WARNING): Blood, violence, character death(s), slight gore
8 218

