《LOVE AGAIN》Утасны дугаар
Advertisement
Өглөө болсныг илтгэж сэрүүлгэны хонхтой зэрэгцэн хурц нарны туяа нүдийг минь бүрхэх үед л нүдээ бага багаар нээн тааз ширтэж байхдаа гэнэт Чонлогийн хүрмийг бодон түргэхэн орноосоо босоод нүүр гараа угаасан болчихоод хүрмийг нь индүүдээд сурагчийн хувцсаа өмслөө.
Цагаа харахад долоо өнгөрч байгаа болтой гэрээсээ түргэхэн шиг гарж орцны гадаа Чонлог хүлээн зогслоо. Яг 7:30 цаг болоход орцны хаалга дуугаран Чонло гарж ирэв. Хүлээсэн гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд худлаа урд нь алхаж байгаа дүр үзүүлэн хөгжим сонсон явж байтал яг бодсоноор минь бодон Чонло миний нуруун дээр тогшлоо.
-Намайг хүлээж байсан байж яагаад түрүүлээд явж байгаа юм?"
Чихэвчээ авсны дараа Чонло шууд ингэж хэлсэн нь намайг байдалд оруулчих шиг л болно.
-Яг орцноос гараад явж байсан чинь чи ч бас гарж ирсэн шүү"
Өөрийгөө өмөөрөн хэлэхэд тэр хувиралгүй царайгаа гарган толгой дохин түрүүлээд алхаад явчихав. Би ч ардаас нь гүйж очин зэрэгцэж алхах гэтэл дээрийн явдал шиг намайг загнах вий гэж эмээн хойно нь алхаж явлаа. Уг нь цуг алхавал ч....
-Яагаад надтай цуг алхахгүй хамгаалагч хийж байгаа хүн шиг ард минь яваад байгаа юм?
Чонлогийн яг ард нь нурууг нь ажсаар даган алхаж байх үед Чонло эргэж харалгүй надад хэлсэн нь энэ байлаа. Би ч юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л амаа ангалзуулан
-Чамд ядаргаа удаж явахгүй гэсэндээ л..." гэж цааш нь хэлэх үггүй болон яриагаа дуусгалаа.
-Ингэж миний ар нуруутай минь наалдаж явахын оронд зүгээр л хажууд минь алхаж яваач дээ"
Бухимдалтай ч гэх үү эсвэл чанга дуугарсанд нь өөрт нь яршиг удчихав уу? гэж бодсон ч өөрөө энэ саналыг тавьсан юм чинь дуртай аргагүй Чонло луу том инээсээр хажууд нь ирж зогслоо.
-Өө...Нээрээ Чонло хүрмээ авах уу? надад одоо байна"
Хоорондоо чимээгүй явж байх хугацаанд түүний хүрмийг гэнэт санан мартахгүй гэсэндээ түүнд хэллээ.
-Надад наад хүрэм чинь хэд дахин их байгаа хүсвэл худалдаад ч авчихна. Чамд хэрэггүй бол наадхаа хаячих"
Тэр ийн хэлээд хүрмээ тоохгүй явсан нь надад тун ч баярлууштай хэрэг боллоо.Учир нь өөрийнхөө сайн хүнийхээ хүрмийг өөртөө хадгалж авч чадлаа шүү дээ...
Сургууль дээр ирсныг илтгэн сургуулийн хашаа харагдахад Чонло өмнөхөөсөө илүү хурдан алхасaaр надаас түрүүлээд яваад өгөв. Бодвол надтай хамт сургууль руу орохыг хүсээгүй болохоор биз. Гэхдээ надад хамаагүй ээ краш гэх хүнтэйгээ түрүүжин ярилцаж хэдэн минут хамт алхаж явлаа шүү дээ.
Ангидаа орж ирэн дэвтэр номоо гарган суучихаад цагаа харахад хичээл эхлэх болсон тул хүүхдүүд хичээлээ давтаж би ч мөн адил ном уншин багшийг хүлээж байв.
Нээрээ багшийг орж ирэхээс өмнө Минхид саяны явдлаа хэлдэг юм уу гэж бодоод түүнийг дуудтал тэр гэнэт надаас цочисноо буцаад хэвийн байдалдаа орчихов. Юу вэ? энэ одоо яагаад сандраад байгаа юм.
Яг түүний суудал дээр очин ярих гэтэл багш орж ирэн би Минхитэй цайны цагаар ярилцья даа гэж бодсоор буцан суудалдаа очин багштай бид нэгэн зэрэг мэндэлсээр хичээл эхлэлээ.
Энэ багшийн дараагаас ангийн багш зөрж орон хичээл орлоо. Багш хичээлээ заасаар дараагийн цаг ангийн цаг учир сургуулийн тэмцээн болон өдөрлөгийн талаар ярилцлаа.
"Тэгэхээр саяхны өдөрлөг дээр ихэнх хүүхдүүд идэвхтэй оролцож багш болсон хүүхдүүд ч хичээлээ сайн заасан гэж сонссон"
Багшийг хэлж дуусахад ангийн хүүхдүүд багш болсон хүүхдүүдэд алга ташицгаалаа.
"Гэхдээ багш болсон хүүхдүүд тэр өдрөө авж явсан дүнгийн журналаа тэр сонгосон багшийнхаа журнал дээр давхар бичих болохоор орой үлдэнэ шүү" гэж хэлэхэд надтай хамт сонгогдсон хүүхэд бид хоёр "Ойлголоо" гэж хэллээ.
Advertisement
-Аан бас их олон тэмцээн уралдаанууд энэ жил болох болохоор тэр сарууддаа давхцуулахгүй гэсэндээ сагсан болон хөл бөмбөгын тэмцээныг энэ сард наашлуулсан гэсэн шүү. Та нар бэлдээрэй. За завсарлаж болно"
Багш тэмцээны талаар хэлсээр ангиас гаран одлоо. Хөл бөмбөгт орохгүй гэлээ ч сагсны тэмцээнд намайг оруулах байхдаа эхнээсээ л шахагдаад эхэлж байна шүү...
Хоолны танхим луу нөгөө хоёртой хамт ороход тэр хоёр юм идэхгүй явья гэхэд би ч зөвшөөрөн танхимаас гарлаа. Чонло ч налад харагдсангүй.
Бид өөрсдийн ангийнхаа давхарт зогсоцгоон би өнөөдөр болсон зүйлээ тэр хоёрт ярихад Минхи, Минжон хоёр өмнөөс минь баярлан дандаа өөрийг нь хүлээж бай гэх мэтээр сургамж болон хэд хэдэн зөвлөгөө өгнө.
-Юуны тухай ярих гээд амнаасаа ганц ч үг унагааж чадахгүй тэнэг хүн шиг царай гаргаад байгаа юм бэ. Өглөө ч гэсэн сонин байсан?"
Би түрүүнээс хойш Минхигийн юм ярих гэхээр л гацаад эсвэл ярих гэхээр ярьж чадахгүй байгааг нь анзаарсан юм. Тэр харин амьсгалын дасгал хийж байгаа хүн шиг байн байн л амьсгаагаа гаргаж оруулаад байлаа.
-Би өчигдөр дээд ангийн Тэюунаас болзооны санал авсан"
Минхигийн хэлсэнд үгэнд би гайхшран түүн рүү харлаа. Энэ хоёрыг харьцаж байгааг нь мэдсэн ч ийм гүнзгий харилцаатай болно гэж бодсонгүй шүү. Минжон харин миний царайны хувирлыг түрүүнээс хойш ярин шоолж инээнэ.
-Манай ихэр ч дээд ангийн од ахаас болзооны санал аваад л харин би Хуан Рэнжүнд тоогдох гэж хичээгээд байдаг. Үнэхээр шударга ёс гэж энэ дэлхийд алга"
Минжон инээхээ болин уруулаа нугас шиг хэлбэртэй болгон хэлчихээд хана налан гунигийн царай тодруулаад зогсчихов.
-Аргагүй дээ. Рэнжүн бас гадаад сурагч гэсэн биз дээ. Ер нь яахаараа гадаад сурагч нар ийм биеэ тоосон эрхэмсэг улсууд байдаг байна аа...
Би Минжоны толгойг илэнгээ хэлсэнд тэр ч бас толгойгоо дохив. Би гэхдээ эхэндээ Минжон шиг байсан ч сүүлд Чонло ядаж л надтай хааяа ч болтугай ярилцаж бүр хүрмээ хүртэл өгсөн шүү.
-Манайхаан би Чонлогийн дугаарыг авахаа мартчихжээ. Гэхдээ одоог хүртэл нэг байр мөртлөө дугаарыг нь авахаас айгаад ч юм уу эмээгээд байх юм"
-Чи ч надаасаа долоон дор юм аа. Хэдий би Рэнжүнд тоогдохгүй байгаа ч ядаж тэрны дугаарыг авж чадсан шүү. Гэхдээ чи өөрт нь сайн гэж зориглон хэлчээд одоо ийм амархан зүйлийг нь асууж ч чадахгүй нээрээ..."
Минжон өөрийгөө магтангаа давхар намайг зэмлэхэд би ч нээрээ өөрийгөө Минжоноос долоон дор яагаад иймхэн зүйл асууж чадахгүй байгаагаа ч гайхлаа.
-Тэгвэл би одоо ч хамаагүй асуухдаа зоригтой байна аа! Энэнээс ч илүүг нь үзсэн байж"
Өөрийгөө зоригжуулан хэлэхэд найзууд минь тийм шүү, үнэн гэх үгнүүд урсацгаасаар дэмжин хэллээ.
-Хөөе ЧОНЛО! Сохи чамтай ярилцах хэрэгтэй байна гэнэ ээ"
Юм бодчихсон зогсож байхад Минжон гэнэт нэг тийшээгээ орилтол би гайхсандаа тэр зүг лүү харвал Чонло найзуудтайгаа бас дээд ангийн ах нартай явж байгаа харагдав. Бүр Тэюун ах хүртэл харагдаж байлаа. Ичэж үхэх нь ээ энэ муу тэнэг Минжон!
-Хөөе муу тэнэг хүүхэн минь! Яаж галзуурч байгаа юм? Ганцаараа явж байхад нь ядаж хэлж болсонгүй юу!" гэж түүнлүү уурлахад тэр харин над руу хэлээ гаргасаар инээлээ.
-Түрүүхэн энэнээс ч илүүг үзэж харсан хүн гээд байсан хүн чинь хааччихав? Одоо өнгөрсөн. Юу ч хамаагүй зохиогоод хэлэхгүй юу"
Минжон ийн хэлчихээд шууд тэр зүг лүү түлхчихэв. Минхиг ядаж аврах байхдаа гэсэн тэр ч гэсэн цаанаас намайг шоолж байгаа харагдав. Гайгүй дээ та нар өөрсдөө л эхэлсэн шүү.
Advertisement
Тэр олон хөвгүүдийн голд очин зогсоход надад үнэхээр эвгүй санагдав. Хүн бүр л намайг юу ярих нь уу гэж харж Чонлог ямар хариу үйлдэл үзүүлэх нь үү гэж нэг нэгэнгүй харцгааж байв. Ямар жүжиг үзүүлж байгаа биш дээ...
"А-Аан нөгөө багш болсон хүүхдүүд өнөө орой багшын тэмдэглэл дээр юм шивнэ гэсэн хэлсэн үү танай ангид"
Арай гэж амнаасаа энэ үгийг унагааж чадсандаа битүүхэн дотроо зоригтойгоо бодоод амжив.
-Тийм ээ сонссон. Чамд тэр журнал нь байгаа биз дээ? Орой уулз-
-Үгүй ээ харин эрэгтэй хүүхэд иймэрхүү охидын хийх юмыг хийгээд яахав чамайг орой үлдээд хэрэггүй би ганцаараа хийчихнэ гэж хэлэх гэсэн юм аа.."
Чонлогийн үгийг таслан хэлэхэд нь тэр яриаг минь сонсчихоод санал нийлж байгаа болтой толгой дохив. Харин багш болсон дээд ангийн ах нар надаар тоглон бид нар ч гэсэн эрэгтэй хүмүүс шүү дээ шивээд өг хэмээн гуйцгаалаа.
Яг гол юм аа ярих гэсэн ч нэг л болж өгөхгүй хэлэх үгээ мартаад байхад Чонло үг дуугаран
-Өөр ярих юм байхгүй бол бид нарт саад болохгүй буцаад найз нар дээрээ очиж үз"
Чонло надад хатуухан шиг хэлэхэд нь би одоо л биш бол хэзээ ч биш гэж бодсоор царайгаа төв болголоо.
-Надад утасны дугаараа өг!
Чонлогоос бусад нь бүгд орилолдон миний зоригтойг минь шогшрон ярих үед Чонло нэг л өөр царай гаргасаар "Яах гэж чамд өгөх юм?" гэж тэр миний зоригтой байдлыг минь үгүй хийн өөдөөс минь асуухад ах нар болон найзууд нь түүнийг цохиж аван өг л дөө энэ охинд, ийм хөөрхөн охин байхад чинь гэж намайг өмгөөлсөөр би ч нэг амьсгаа аван юу хэлэхээ бодлоо.
Түүний найзууд болон ах нар нь намайг дэмжиж байсан болохоор би ч зориг ороод итгэлтэй болоод ирэв.
-ТААЛАГДДАГ ХҮНИЙХЭЭ ДУГААРЫГ АВЖ БОЛОХГҮЙ ХЭРЭГ ҮҮ? ХУРДАН ДУГААРАА ӨГ!
Намайг чанга хэлэн утсаа сарвайхад бүгд хойшоогоо цочис хийснээ дараа нь сонссон үгийг минь ойлгон нэгэн зэрэг тэд уулга алдацгаалаа. Чонло хүртэл гайхсан бололтой хоёр хөмсгөө дээшлүүлэн харж байлаа.
Би ч галзуурчээ галзуурч! ингэж хэлнэ гэж уг нь бодоогүй юм сан...
Чонло одоо хүртэл миний утсыг авахгүй харин над руу хоёр хөмсгөө өргөн хараад л байсан болохоор нь өгөхгүй нь дээ гэж бодон утсаа далд хийх гэтэл гэнэт миний утсыг булааж авснаа дугаараа хийчихэв.
-Их юм үзэх шив. Даруухан гэж бодсон юм сан" гэсээр Чонло надад буцан утсыг минь өглөө.
-Аан нээрээ манай хоёр найз ч гэсэн зарим хүмүүст юм хэлье гээд байх шиг байсан. ХОЁРОО!
Би тэднээс холдохоосоо өмнө тэр хоёрыг ч бас адилхан байдалд оруулах гэж тэднийг дуудсан юм. Тэр хоёр ч нүдээ бүлтэгнүүлэн над руу яах гээд байгаа юм гэсэн харцаар харсаар бидэн лүү ирлээ.
-Манай хоёр ялангуяа Хуан Рэнжүн болон И Тэюун ахад юм хэлэх гээд байсан. Хэл хэл одоо"
Ирэнгүүт нь шууд тэдний харьцдаг хүмүүсээр нь далимдуулан ацан шалаанд оруулахад тэр хоёр их худлаа инээгээд л
-Бид хоёр юу ч хэлэх гээгүй шүү. Т-Тийм ээ? "
-А-Анхаа тийм шүү! Бид гурав ч явья даа"
Тэр хоёр намайг дагуулаад явах гээд байхаар нь би тэр хоёрыг хааж зогссоор "Манай найзууд эрэгтэй хүүхдүүд олон байгаа болохоор хэлж чадахгүй байх шиг байна. Би өмнөөс нь хэлчихье" гэхэд тэр хоёр над луу юм хэлвэл үхнэ шүү гэсэн харцаар харахад би үүнийг ч үл тоон нэгэнт өнгөрсөн гэж бодсоор Тэюун ах болон Рэнжүн руу харлаа.
-И Тэюун ах аа Минхи таньтай хамт болзоонд явна аа~ гээд л баярлаад байсан. Хуан Рэнжүн-а Минжон харин чамаас амралтын өдөр кино үзэх үү? гэж асуух гэж байсан юм.
Тэр хоёрын хоолойг дууриан нарийсган бүдүүсгэн хэлтэл бүгдийх нь нүд аяганаас минь бүлтрэх нь үү гэлтэй Минхи Минжон хоёр луу ээлжлэн хараад байлаа. Миний инээд хүрэн тэр хоёрын царайг дотроо баахан шоолж инээлээ. Яах гэж анхнаасаа хүнээр оролдсон юм та муу хоёр...
-За за бид гурав ч их олон юм яриад төвөг удчих шиг боллоо. Та хоёр манай хоёр ихэртэй зурвасаар учраа олно биз" хэмээн хэлчихээд Рэнжүн болон Тэюун ах луу ээлжлэн харсаар нөгөө хоёрыг чирсээр явлаа.
Гэхдээ энэ хоёрт би бараг л туслаад өгөх шиг. Тэюун ах лав инээмсэглэсээр үлдсэн харагдсан. Рэнжүныг харин мэдэхгүй нь ээ. Энэ хоёр ч надад юм дуугарч чадахгүй дэмий л ам амандаа бувтнасаар анги луугаа салан орсон юм даа.
Өнөөдөр хамгийн бага цагтай учир хүүхдүүд эрт тарж харин би багшаар сонгогдсон учир Солонгос багшийн өрөөг хайсаар өрөөнд надтай ижил Солонгос хэлны багш нарыг сонгосон хүүхдүүд сууцгаан бид биентэйгээ мэндэлсээр хурдхан ажилдаа орцгоолоо.
Нэг мэдсэн би ганцаараа үлдчихсэн журналаа шивчихсэн сууж байлаа. Тэр хүүхдүүд цуг заасан хүмүүстэйгээ хамтран засацгаан явсан юм. Уг нь Чонлотой байсан бол өдийд дуусах байсан ч би өөрөө хүссэн юм чинь одоо яая гэхэв дээ...
Арай хийн гараа чилтэл дүнгүүдээ бичиж дуусгасаар цагаа хартал есөн цаг болж байлаа. Одоо автобус зогссон учир гэр лүүгээ алхахаар шийдэн хөгжим сонссоор алхалаа.
Аав ээж их л орой ирдэг тул тэр хоёр луу залгаад яахав гэж бодон гэрийн зүг хурдан харихаа л бодно. Гэр ч нэг их хол биш тул гудамжаар дээш өгсөн алхаж байтал ард минь хүний хөлийн чимээ сонсогдоод байв.
Анхандаа цуг нэг зүг болохоор явж байгаа байх гэсэн ч цаанаа л нэг жийрхээд ирлээ. Ойр хавиа харахад бараг л хүн үзэгдэхгүй байлаа. Энэ хавиар ч угийн хүн амьтан их яваад байдаггүй мөн харанхуй нарийн гудамжууд их болохоор аль болох гэрэлтэй газраар явах гэж үзлээ.
Аав ээжид хэлсэн ч санааг нь зовоохын нэмэр учир шууд толгойдоо Чонлог бодож, чичирсэн гараа барин түүний дугаарыг хийлээ.
-Байна уу? "
Чонло нилээн хэд дуудуулж байж авсанд баярласандаа бараг нулимс дуслуулчих шиг болов.
"Н-Нөгөө би Сохи байна аа. Чи намайг то-
-Хүний дугаар авсан гэсэн шиг төвөг удах гэж залгаа юу? Яршигтай юм"
Чонло их л ууртай хэлээд утсаа тасалсанд би буцаад залгатал тэр урдаас утсаа таслаад байв. Тэр танихгүй хүн одоо хүртэл миний ардаас дагаад л байсан учир арга мухардан Чонло руу зурвас бичлээ.
From Sohi
Чонло гуйж байна намайг тосоод аваач тэгэх үү?
From Chenle
Мөрөөд.
From Sohi
Намайг хүн дагаад байх шиг байна. Чонло гуйж байна...
Сүүлийн зурвасаа сандран байж бичихэд Чонло над руу хариу хэлэхгүй алга болчихов. Тэр хүнд мэдэгдүүлэхгүйн тулд удаанаар дээш өгсөн явсаар байр нүдэнд минь цухуйн харагдахад баярласаар хурдан хурдан алхаад явахад тэр танихгүй нэгэн араас минь бүр ч түргэн алхах нь сонстлоо. Хамаг хурдаараа гүйсээр байр луу улам дөхөөд тулахад утсанд дуудлага орж ирэн хурдхан харвал "Chenle" гэсэн байв.
Яг утсаа авах гэж байтал тэр танихгүй нэгэн намайг аль хэдийн гүйцчихсэн зогсож утсыг минь нэг газар луу шидсээр намайг харанхуй гудамж руу түлхэн орууллаа. Гараад зугтах гэсэн ч миний үснээс зулгаан газар луу намайг хүчтэй шидэж орхилоо.
Биенд минь маш их өвдөлт ирэн газар хэвтэн нулимс дуслуулахдаа Чонлог л хурдан ирээсэй гэж залбирхаас өөр аргагүй болно..
Гуйя Чонло хурдан ирээрэй...
Намайг олж ирээч...
Advertisement
- End1492 Chapters
The King’s Avatar
In the online game Glory, Ye Xiu is regarded as a textbook and a top-tier pro-player. However, due to a myriad reasons, he is kicked from the team. After leaving the professional scene, he finds work in an Internet Cafe as a manager. When Glory launches its tenth server, he who possesses ten years of gaming experience once again throws himself into the game. Bringing with him the memories of his past and an incomplete, self-made weapon, his return along the road to the summit begins! After fighting and scheming, who snatched away my glory? Under the tossing of the wind and rain, my dreams shall still appear as though they had never been shattered. In all its splendor, the path shall never be lost. Before the gazes of millions, this is where I return! under the Gaming category, The King’s Avatar received the title for Best Work in 2013 and is the first and only 1000 Pledged Work (千盟作品). It has 23 million hits on Qidian and has the 2nd most recommendations in its category with 4.6 million recommendations.
8 421 - In Serial8 Chapters
Silver Wings
Luna doesn't remember much about herself. The faces of her family and friends, even her own name, she can't recall anymore. All this happened after she came to the world of Arkon. But wait, no matter how I look at it, isn't this too much like an RPG?! *Am influenced by many light novels, and some stuff I read on this site... I especially stole a bit of stuff from "So What if it's an RPG?!" since I read that the most recently. Translations can be found on scrya's site. Akatsuki no Yona also big influence =w= *Cover art is not mine, credit goes to... idk where credit goes to cuz I found it off google after searching Ashe from LoL fanart :P
8 154 - In Serial20 Chapters
Strongest Sorcerer
Tens of years, thousands... even millions! Deaths, rebirths... none shall hinder me. To find you... to see you... to hold you in my arms! Nothing shall block my path even if I go against the "will" of the heavens again! -The Strongest Sorcerer- This story is about a mysterious mage named Gin, in his journey through the vast realms of the Myriad worlds in search for the reincarnated soul of his beloved. From betrayals to conspiracies that involve the heavens and the hells, enslaving ancient dragons, killing gods and facing the first fallen.
8 214 - In Serial6 Chapters
The Battle Princess
After the death of her mother, Andrea and her brother were sent to Earth to escape death. For hundreds of years she's lived on Earth and trained for the day when she could return home. Now, she must wage war against her sisters not only for the chance to get home but to become the rightful ruler of her kingdom. With her sword and her combat magic, Andrea will fight to be the last one standing as "The Battle Princess"
8 123 - In Serial146 Chapters
Cherry Scent
Scarlett Delmonico is your average teenage girl, she takes dance classes and plays volleyball. She lives with her single dad in Atlanta Georgia where he's a baseball coach, after a few moments of persuading, Scarlett finally agrees to see the team. It doesn't take Scarlett long to decide to try out for the team, her father thinks it's because it gives her something to do but in reality, it's someone on the team that gives her a certain bliss feeling. A Jaden Walton ff Started: March 3rd, 2022 Ended: April 2nd, 2022
8 617 - In Serial11 Chapters
Wrong Number || Javon Walton
When Javon texts Jaden but it's the wrong number
8 163

