《LOVE AGAIN》Өдөрлөг
Advertisement
Удирдлага аваад дарчихсан мэт тийм инээмсэглэлээрээ
Ой санамжийг минь устгаж орхино...
Аль хэдийн сурагчдын нэг өдөр нь хаяанд ирэн багш болсон хүүхдүүд нь өдийд юм хумаа бэлдэцгээн би ч дутхааргүй хувцас хунараа өмсчихсөн болчихоод сууж байтал Минхи Минжон хоёр ирж, миний нүүрийг заавал будаж өгнө гэсээр байгаад будаад явчихав.
Өөрийгөө толинд харсан бас л яах вэ дажгүй л болжээ. Хувцсаа л хэтэрхий бариун богино болгочихсон бололтой. Одоо яадаг билээ...
Солонгос хэл би болсон учир надтай цуг заах дахин нэг хамтрагч байна гэсэн ч одоо хүртэл би хэнтэй заахаа мэдэхгүй нь.
"Багшаа би хэнтэй хамт хичээлээ заах юм бол оо? Эмэгтэй хүүхэд байвал уг нь зүгээр дээ."
Солонгос хэлний багш нараас нэгийг нь дуудан асуухад тэр багш ч мэдэхгүй байсан болтой толгойгоо сэгсрээд бусад багш нартайгаа нийлэн яваад өглөө. Санаа алдаад эхний орох ёстой нөгөө анги луугаа ороод байж байтал хүүхдүүд их чимээ шуугиантай байснаа намайг харчихаад бүгд суудалдаа сууцгаав.
"Хөөх энэ чинь У Сохи байна! ямар өөр харагдаад байна аа" гэсээр хүүхдүүд уулга алдан зарим нэг нь намайг хэн гэдгийг ч мэдэхгүй дэмий нүдээ бүлтэгнүүлнэ.
"Тэгэхээр намайг хэн гэдгийг гадарлах байх. Уг нь нэг хүнтэй цуг заах ёстой байсан юм даанч тэр хүн нь арай ир-"
Ярилцах зуур хэн нэгэн миний яриаг тасалдуулан хаалга хүчтэй онгойлгон ороод ирэв. Энэ одоо хэн юм бэ? Гэхдээ нэг л танил царай байх чинь?
-Өө Чонло байна.
-Юу байна Чонло.
Хүүхдүүд түүний нэрийг дуудахад л би түүнийг танилаа. Үсээ бас л будуулчихжээ. Сонин учрал юм аа.
"Би Сохитой цуг хичээл заах хүүхэд Жон Чонло байна. Одоо шууд хичээлдээ орцгооё"
Тэр хэсэг ярьсны дараагаас шууд хичээлээ орьё гэж хэлсээр хүүхдүүд чимээгүй болон дэвтэр дээрээ он сар өдрөө бичиж байгаа харагдав.
Тэгсэн нэг сурагч нь чангаар уулга алдахад сурагчид гайхан яасныг нь асуутал:
"Тийм байх аа. Сохи гэж нэр санаанаас гарахгүй байсан юм. Саяхан яригдаад байсан Чонлод сэтгэлээ илчилсэн гээд байсан охин чинь У Сохи гэдгийг саналаа!"
Танихгүй нэгэн сурагч миний өмнө тэр явдлыг хэлэхэд хүүхдүүд гэнэт орилолдон
-Нээрээ тийм шүү дээ!
-Мартахаа шахаж Сохид одоо эвгүй биш байгаа юм байхдаа?
-Сохи хаягдсан гэж сонссон юм байна.
Түрүүхэн л намайг магтаад байсан хүүхдүүд одоо харин энд тэндээс барьж идэх нь холгүй миний талаар худал хуурмаг яриа ярьж инээлдэн сууцгаана.
"Гэхдээ энэ өнгөрсөн явдал шүү дээ"
Advertisement
Би аль болох чимээгүй болгох гэж оролдсон ч цаанаас бүр ч давс нэмэн
"Чонло захиаг нь хаясан болохоор Сохи албаар хоолны танхимд Чонло луу ус асгасан гэсэн." гэсээр хэдэн охидууд бүр ч худал зүйл ярихад би тэр ангид өөрийгөө өрөвдөлтэйгээр мэдрэв.
Хүмүүс яагаад ийм хоёр нүүртэй байдаг байна аа...
"Багш болсон хүнтэй та нар яаж яриад байгаа юм. Бид бол багш нар гэж ангиасаа сонгогдсон сурагчид. Харин та нар сонгогдож чадаагүй азгүй хүмүүс учраас дуугуй л бид нарыг хүндлэж хичээлээ заалгах ёстой! Юу ч хийж чадахгүй юм байж ядаж чихэнд чийр болохгүй чимээгүй байж чадахгүй нь уу?"
Юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л шал руу гөлөлзөн зогсоход Чонло гэнэт залхсан хэрнээ ууртай хоолойгоор хүүхдүүдэд ингэж хэлсэн нь намайг үнэхээр гайхшруулсан юм. Сая гэхдээ намайг өмөөрсөн үү? Эсвэл өөрийг нь ярьсан болохоор уурлаад хэлэв үү?
Сурагчид энийг сонсчихоод их л гайхан юм хэлэх гэсэн ч түүний ууртай царайг хараад юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л ам амандаа юм бувтнацгаана. Чонло үсээ нэг илчихээд буцан хичээлээ заан сурагч нарт дүрэм тайлбарлана.
Би ч зүгээр суулгүй хажуунаас нь туслан түүний алдсан үгнүүдийнх нь араас засаж бичиж байлаа. Тайлбарлахдаа сайн хэрнээ бичихдээ яагаад ийм их алддаг байна. Гэхдээ гадаад хүн гэхэд гоё бичигтэй юм аа.
Дараагийн цагаас эхлэн Чонло огтхон ч хөмсгөө тэнийлгэхгүй явч хүүхдүүд ч юм түүнээс юм асууж дэвтрээ шалгуулж чадахгүй бүгд л над дээр овоорцгооно. Их завсарлагааны хонх ч ашгүй цагтаа дуугарч хүүхдүүд гарцгааж би ч Чонлогоос цуг гарах уу гэж асуухад тэр юм хэлэлгүй түрүүлээд гараад өгөв. Өмнө нь л битгий надаас зугт гээд байсан байж одоо болохоор өөрөө тоохгүй байх юм. Дахиад зугтаж байгаа юм шиг дүр үзүүлдэг ч юм бил үү...
Хоолны танхим луу ороход багш болсон дээд, доод ангийхан бие биентэйгээ инээлдэцгээн сууж байгаа харагдав. Чонло бид хоёр нэг газар олон суух гэж байхад араас бид хоёрын нэрийг цуг дуудах нь сонсогдов. Бид хоёр эргэж харахад Тэюун ах найзуудтайгаа байгаа харагдлаа. Би инээмсэглэсээр очиход Чонло харин нөгөө л нэг хувиралгүй царайгаараа ширээнд суув.
Тэюун"Хөөх энэ хоёрыг өмнө нь муудалцаж байхад нь харж байсан болохоос цуг эвтэй байж байгаагаар нь харах их эвгүй байна шүү" гэхэд найзууд нь санал нийлэн толгой дохицгоов.
Би"Тэюун ах одоо хаана хичээл орох юм бэ"
Тэюун" Танай ангид хичээлтэй. Их баярлаад бас сандраад байна" гэсээр хацар нь тоор шиг улаачихсан инээмсэглэж байв. Энэ ах яахаараа надаас илүү эгдүүтэй байдаг байна аа!
Advertisement
"Минхитэй уулзах нь дээ тэгвэл" гэж Тэюун ахаар тоглотол найзууд нь түүнийг шоолон цохицгооно.
Их л хөгжилтэй байхад Чонлод харин уйтгартай байгаа бололтой "Явцгаая" гэж надад зөөлөн шивнээд ширээнээсээ босчихов. Би ч түүний хэлснээр ах нарт завгүй гэж хэлэн түүний араас явлаа.
Чонлог дагаад явтал тэр цонхны тавцан дээр суучихсан цонх руу ширтэн юм бодон сууж байв. Хийсэн үйлдэл болгон зүрх догдлуулах юм аа? Тэнэг зүрх...
"Намайг уучлаарай. Чиний өдрийг би бүхэлд нь бусниулчих шиг боллоо" гэж намайг цаанаас ирсээр хэлэхэд
Чонло"Ийм хямдхан зүйлд битгий уучлалт гуйж үнэ цэнээ алдаж бай гэж хэлсэн байх аа?" хэмээн над руу харан хэлэхэд нь би чимээгүй л өөрийнх нь хажууд хүрж ирэн санаа алдан зогслоо.
Энэ сайхан чимээгүй байдалд гэнэтхэн хэдэн доод ангийн хөвгүүд хойноос шүгэлдэж миний богинохон юбка өмссөныг минь чангаар дуугаран орилолдоцгооно. Харваас доод ангийнхан байсан болохоор загнаж ч чадахгүй яаж ч чадахгүй байхад Чонло харин цонхны тавцангаасаа буун тэдний зүг алхах нь тэр.
Тэд нар ч эхэндээ сүртэй гэг чинь Чонлогийг өөдөөс алхаж байснаа гэнэт зогссоноо бөөнөөрөө хойшоогоо гүйгээд алга болчихов. Сая юу болчихов?
"Чи тэд нарыг сая яачихав аа?" гэж гайхширсаар асуухад тэр миний үгийг сонсолгүй дээгүүрээ өмсчихсөн байсан хүрмээ тайлан миний өмнө өвдөглөөд суучихлаа.
Би байрандаа хөдлөлгүй нүдээ томруулан харахад тэр үргэлжлүүлэн хүрмээ миний бүсэлхийнээс уяаад "Зүгээр л нүдээрээ харилцсан юм" гэж хэлээд түрүүлээд явчихав. Аргагүй л цас шиг цагаан царайтай дээрээ хүйтэн төрхтэй хүн шүү. Гэтэл ийм хүнд би улам л дурлаад байдаг.
Чонло өнөөдөр намайг зүрхний өвчнөөр явуулахаар шийдсэн юм шиг л хийсэн үйлдлээрээ улам л өөртөө татаад байх юм. Хэтэрхий их дурлаж болохгүй гэж өөртөө уг нь хэлсэн л юм сан.
Дараагийн ангидаа аль болох эрч хүчтэй орсон ч өглөөний болсон зүйлийг тэр ангийхан бүх ангийханд тараасан бололтой дор бүрнээ л бид хоёрын зүг харан юм шивнэлдэж ялангуяа охидууд над руу их л зэвүүцсэн харцаар хараад байв. Би юу хийсэн гэж хүмүүс над руу муухай хараад байгаа юм бэ...
Чонло энэ бүхнийг харин ч тоосон шинжгүй заасан хичээлүүдээ дахин зааж байлаа. Би ардаас нь нэмэх зүйл болон алдааг нь засан бичсээр байгаад бүх л өглөө, өдрийн хичээл дуусах шиг боллоо.
Багш болох ямар байдгыг яс махандаа тултал ойлгосон би хэдэн цаг зогсосоор байгаад сүүлдээ хөл ч хөших шиг. Чонло харин эрэгтэй хүн гэсэн шиг их л тэвчээртэй санагдлаа. Бүхэл өдөржингөө нэг царайны хувирлаараа л байгаад байсан.
"Чонло нөгөө...хоёулаа нэг байр юм чинь цуг явах уу?"
Сургуулиас гарж ирээд би шууд л Чонлогоос зориглон асуулаа. Тэр алхаагаа зогсоон эргэж харалгүй "Надад хамаагүй" гээд буцан урагшаагаа алхаж байлаа.
Миний хөл хэдий их өвдөж байгаа ч энэ л миний боломж болохоор ардаас нь өвдөлтөө тэвчсээр гүйн хажууд нь зэрэгцэн алхалаа. Хосууд болчихсон юм шиг л санагдаж би л ганцаараа газар ширтсээр инээмсэглэн алхалаа.
"Тэнэг хүн шиг инээгээд л байх юм. Энэ өдөр тийм ч баярлууштай байгаагүй л юмсан"
Чонло анзаарсан бололтой намайг тэнэгээр минь дуудахад л инээмсэглэхээ болин амаа ангалзуулан юу хэлэхээ мэдэхгүй болчихов.
"Чи яагаад ганцаараа амьдардаг юм. Аав ээжтэйгээ яагаад амьдардаггүй юм"
Би дээрээс хойш асуумаар байсан асуултаа одоо л асуухгүй бол болохгүй гэж бодон асуухад тэр асуултыг минь сонсоогүй хүн шиг алхаад л байв. Буруу зүйл асуучихсан юм байхдаа...
"Аав ээж одоо Шанхайд байгаа. Би бага ангидаа аав ээжтэй хамт Солонгост өөр газар амьдардаг байсан. Ахлах ангид орох жил аав ээж явахаар шийдэж намайг дагуулаад явах гэж байсан ч би эндээ үлдэхээр шийдэж тэр хоёр зөвшөөрөөд надад тусдаа байр худалдаж авж өгөн би биеэ дааж ганцаараа амьдарч эхэлсэн. Өөр зүйлгүй"
Байр луугаа орох үед л Чонло энэ талаар сөхөн ярихад би золтой л чанга уулга алдчихсангүй. Түүнийг баян айлд төрж өссөн гэж сонсож байсан ч ганцааранг нь том байранд амьдруулах хэмжээний ийм баян гэж төсөөлсөнчгүй.
Чонло"Юу хийгээд байгаа юм. Цахилгаан шатанд суухгүй юм уу?"
Аль хэдийн цахилгаан шатанд Чонло суучихсан намайг хүлээгээд байсныг анзааран толгойгоо дохин "А-Аан за" гэж хэлээд цуг суулаа.
Бид хоёр нэг давхар тул цуг цахилгаан шатнаас буун Чонлог орохоос нь өмнө баяртай гэж хэлэхэд тэр зүгээр толгой дохиод орлоо. Ганцхан үг зөрүүлээд хэлчихээр амнаас нь юу унах гээд байдаг байна. Түрүүнээс хойш хүнтэй ярьж ярьчихаад.
Гэрлүүгээ орон өөрийнхөө өрөөнд хувцсаа сольж байхдаа л бүсэлхийнд байгаа түүний хүрмийг өгөхөө таг мартчихсан байв. Ямар одоо хаалгыг нь тогшилтой биш дээ. Утасны дугаарыг нь асуух минь яав даа. Тэнэг юм аа Т.Т
Өөрийгөө хэдэн цаг зэмлэн зэмлэсээр байгаад маргааш Чонлотой дахиж уулзахын хүслэн болсон амьтан өнөөдрийн зүрх догдолмоор болсон үйл явдлуудыг санасаар орон дотроо тэнэг хүн шиг инээсээр байгаад их ядарсан бололтой нэг мэдсэн унтаад өглөө.
Advertisement
- In Serial6 Chapters
Cyber Clash Online - Synchronization
Valys, a high school student from California, plays the world-wide phenomenon virtual MMO Cyber Clash Online (CCO), religiously. She and a group of her clan-mates undertake a new, top-secret quest that nobody else knows about, only to have her entire world turned upside down. What happens when the stakes in a video game become real and decisions made can last even after taking off the headset? When reset to level 1 and thrown into a Battle Royale with real-life consequences, Valys must navigate a quickly changing world and grow up just as fast, because not only are her and her friends' lives at stake, but possibly those of everyone. Whatever is left of them anyway.
8 70 - In Serial46 Chapters
Levis Magus
Trip never knew his parents, or any of his family for that matter. All he knows is the orphanage. However Trip is determined to find his family and be reunited with them. He will attempt to become a powerful mage, mastering both light and water magic in an attempt to find what he wants. His family. Note: This is my first story so any constructive criticism would be appreciated. If you want to rate the story then please give reasoning for it. If I don't know what I'm doing wrong or right then I won't improve.
8 170 - In Serial20 Chapters
Parallel World Vet
After a difficult and lonely life, Arun is reincarnated in a parallel world thanks to his love for animals. In the body of a brilliant vet who doesn't have any success, he wakes up with the ability to hear the voices of pets. And in this new world, they have a very important place, to the point that each human being has a unique pet. Thanks to the new capabilities offered by his system, Arun decides to take over the veterinary clinic he now owns, to help pets and their owners through their problems. But it seems that in this world where pets are as intelligent as humans, understanding them may lead him into complicated cases... What will he discover about this mysterious world, and about the true role of pets ? 1 chapter / day.
8 153 - In Serial154 Chapters
Lost in the Shadows; Book 2 of the Blood Moon Series
Kierra finds herself nose deep in supernatural affairs while Faline delves into the underbelly of the underworld, both once more getting themselves into deep trouble. While Kierra tackles with commitments she probably shouldn't have made, Faline deals with problems that are dropped into her lap. They'd both made a choice though, they could have turned away, but they chose to go deeper into that rabbit hole. New perils find the sisters as they make their way through yet again more unknown territory as well as new people. Who is friend and who is foe? Who will leave and who will stay? A Blood Moon is rising, and those lost in the shadows will soon be revealed. Maturity Warning/Triggers: This story has within it language, violence & murder, blood & gore, themes of rape, child abuse, prostitution, mention/implied drug use, slavery, mental instability, sex, and other sensitive ideological scenes. If any of this offends you, please do not read this story
8 245 - In Serial7 Chapters
The 7D: Aim To Please
After Queen Delightful and Bashful's honeymoon, Queen Delightful has to leave while he prepares the Royal Dinner of Jollywoodian Royalty.But Bashful doesn't know the first thing about preparing a banquet OR being ruler of Jollywood!What happens next? Read and find out.
8 88 - In Serial25 Chapters
Of Love and Loss: An Attack on Titan Story (Levi x OC)
Captain Levi has always been emotionless and the perfect soldier, free of any ropes tying him down... Until a young girl captures his heart.Disclaimer: I do not own all of these characters. The majority are from Attack on Titan. Hael and the nurse are the only ones worth mentioning that I own.
8 266

