《LOVE AGAIN》Битгий зугт
Advertisement
Ой санамжаа алдчихсан юм байхдаа?
Шархалсан дурсамжуудаа ч санахгүй байна..
ZHONG CHENLE.........
Нэг л мэдсэн тэр хоёрыг аль хэдийн орхиж яван гэртээ ирчихсэн гүн бодолд автчихсан хэвтэж байлаа. Тааз луугаа ширтэн суухдаа нүднээс минь нэг ус шиг шингэн зүйл гараад байхыг бодвол нулимс минь л бололтой.
Ер нь ганц эрэгтэй хүнээс болж уйлж болж байгаа гэж үү? За за хангалттай! ганц олдсон амьдрал дээрээ жаргалтай л байх хэрэгтэй. Хичээл номоо сайн хийж гадаадад сурахаа л бод...
~ ~
Өглөө болсныг илтгэх шиг сэрүүлгэны дүнгэнэх дуу гарж шууд л нойрыг минь сэргээж орхив. Их эрт унтсан болохоор сэргэг байгаа юм байна л даа.
Үсээ ороочихоод нэг хөнгөн уруулаа өнгөлөөд өглөөний хоолоо хальтхан идсэн болчихоод эрч хүчтэйгээр гэрээсээ гарлаа. Ашгүй орцоо ажихад Чонло байхгүй байсан учир хурдхан цахилгаан шат дуудлаа.
Их л амар тайван байсан хүн чинь гэнэт л Чонлогийн хаалга дуугарах үед айсан даа цахилгаан шат биш шатаар буугаад зугтчих нь тэр. Таарахгүй гэсэндээ ийм үйлдэл хийчихдэг.
Чонло дандаа алхаж явдаг учир би эсэргээрээ автобусанд суухаар болов.
Сургуулийн буудал дөхөөд ирэхэд яагаад ч юм сандраад байлаа. Өөрийгөө яагаад сандарсныг ч гайхах шиг. Хулгай хийчихсэн биш юундаа айгаад байгаа юм бол? Тэнэг юм.
Гайгүй эрт цагт гарсан учраас ангидаа ороход Минхи харагдахгүй байв. Ирээгүй юм байхдаа гэж бодсоор ангийн хэдэн охидуудтай буу халан их л инээд хөөр болж Чонло ч ашгүй бодлоос минь гарж эхлэв.
-Сохи хүн уулзъя гэнэ"
Ангийн нэгэн охин намайг дуудан хэлэхэд Минжон, Минхи хоёр ангид ороод ирэхгүй яасан юм болдоо гэж бодсоор гартал шал өөр хүмүүс намайг угтаж авлаа.
"Юу хэрэгтэй вэ? Та нар намайг таньдаг юм уу"
Би гайхсаар асуухад минь нөгөө хэдэн хөвгүүд харин" Чонлод сайн охин мөн биз дээ?" гэж хариулахад нь Чонлогийн найзууд гэдгийг нь ойлгож бас ямар их ичсэн гээч. Мөн гэж хэлэх нь ч юу юм. Зүгээр л толгойгоо дохиход нөгөө хэдэн хөвгүүд нь гэнэт хоёр талд минь гаран намайг чирээд нэг газар луу авж явлаа.
"Юу вэ! Яах гээд байгаа юм"
-Чамайг яах ч үгүй. Сайн хүн дээр чинь аваачиж өгж байна"
Advertisement
Нэг танихгүй найзуудых нь нэг нь хэлэхэд өөр нэг найз нь бас
-Ийм үе ховор шүү. Өөрийгөө азтайд тооцоорой"
Тэр өөр найз нь ингэж хэлэхэд нь би баярлах ч биш гуниглах ч биш хэцүү байдалд орон тэд нарт дуугүй л чирүүлэн явлаа. Уг нь өнөөдөр таарахыг хүсэхгүй байсан юм сан.
Аз болж хоёр ихэртэй үүдэнл таарчихаад би шууд л туслаарай гэж аварлын харц харуулахад тэр хоёр харин ч инээмсэглээд танихгүй хүн шиг яваад өгөхөд би тэр хоёрыг аль хэдийн булшлах газрын дотроо хайж байлаа.
Сургуулийн нэгэн хүүхдүүд их очоод байдаггүй хонгилын өрөөнд аваачихад би гайхсаар харахад тэд нар намайг түлхээд оруулчихав.
Яах гэж энд оруулсныг ч мэдэхгүй би дэмий хийцгүйрсны оронд эргэн тойрноо ажвал ойр хавийн тоос шороо их байгааг анзаарч хүн бараг ордоггүй гэдгийг нь ч мэдээд авлаа.
"Би тэд нарт энэ өрөөг цэвэрлүүлэх гэж чамайг дуудаагүй юм сан."
Нэгэн хоолой ардаас гарахад би үхтлээ цочсоор арагшаагаа эргэж харахад Чонло хаалганы наана зогсчихсог хана тулан гараа халаасандаа хийчихсэн намайг ширтчихсэн зогсож байв.
"Яах гэж дуудсан юм. Гол юм аа ярь"
Би сандралаа арайхийн багасгасаар асуухад тэр харин өнөөх л сайхан тод үсээ оролдсоор миний зүг алхалаа. Надтай ойртвол улам сандрахаа мэдэх учраас нэг ухран хойшлоход тэр харин тоохгүй над луу алхасаар л байлаа.
Юманд хэмжээ хязгаар байдаг шиг хойшлосоор байгаад ширээ тулснаа мэдээд яахаа мэдэхгүй дэмий л түүнрүү харан зогсоход тэр харин надтай аль хэдийн ойртоод зогсчихсон тэрүүгээр ч зогсохгүй ширээн дээр минь хоёр гараараа тулан намайг шахаад зогсчихов.
"Өчигдөр намайг харсан биз?"
Хэсэг чимээгүй байсан орчинг тэр эвдэн асуухад нь би худал хэлэхийг хүсэлгүй зүгээр л толгой дохилоо. Чонло толгойгоо хазайлган намайг ширтээд байсанд нь би сандран нүдээ ийш тийш гүйлгэхэд тэр эвгүй байгааг минь мэдсэн юм шиг надаас бага зэрэг холдсон ч хоёр гар нь ширээн дээрээ намайг тулсан хэвээрээ л байлаа.
"Б-Би та хоёрыг хүнд хэлэхгүй ээ. Амлья"
Би бага зэрэг гацаж ярьсаар чигчий хуруугаа гозойлгосонд Чонло гэнэт гараа нүүрэндээ дараад инээгээд унав. Тэр намайг шоолоод байгаа юм байхдаа? Гэхдээ одоо хамаагүй ээ тэр инээж байна шүү дээ. Түүний энэ инээмсэглэл л надад яг одоо чухал болчихлоо...
Advertisement
"Би тэрэнтэй ямар ч холбоогүй. Харин чи харчихсан байсан болохоор чамайг хүмүүст олон юм ярьсан байх вий гэж эмээсэн юм.
Чи арай өөр бололтой."
Тэр инээмсэглэхээ болин надаас холдонгоо хэлээд хамгийн сүүлийн үгээ шивнэх шахам хэлсэн ч би хангалттай сонссон юм.
"Тэгвэл ямар ч холбоогүй юм байна. Ойлголоо"
Би ингэж хэлээд энэ өрөөнөөс гарах гэтэл Чонло араас минь миний нэрийг зөөлнөөр дуудлаа.
"За" гэсээр хойшоогоо харахад тэр
"Битгий зугт. Зүгээр байдаг шигээ бай. Арай ч эмэгтэй хүүхдийг шатаар буулгатлаа аймшигтай болчихоогүй юм сан "
Чонло ийнхүү хэлээд намайг орхиод гараад явлаа. Гэхдээ гарахынхаа өмнө сонин Хятад хэлээр хэдэн юм хэлээд гарчихав.
Явсных нь дараа би шууд л өвдгөөрөө газарт унан тэнэг хүн шиг инээгээд суучихав. Догдолсноосоо болж хажууд нь байхад л амьсгалж чадахгүй болсон юм шиг санагдаад...
Миний оронд хэн ч байсан хүчилтөрөгчийн дутагдалд орох байсан тийм биш гэж үү?
Хамгийн баярламаар зүйл нь тэр охинтой ямар ч холбоогүй гэсэн үг нь миний зүрхийг буцаагаад оёх шиг л боллоо. Харин гарахдаа сүүлийн өгүүлбэрээ Хятадаар хэлээд гарахад нь ямар учиртайг нь мэдэхгүй үлдээчих шив..
~ ~
Хичээлийн цагаа ч таг мартан дараагийн цагаас ороход хүүхдүүд над луу ихэд гайхаж харж байлаа. Ангийн онц сурлагатан ганц цагийн хичээл таслахаар ямар аймар хардаг юм бэ...
Хичээлдээ төвлөрөн сууж байсан чинь хажуунаас нэг цаас ирэв.
"Чонлотой түрүүн байсан юм уу? Найзууд нь чамайг чирж явж байсан харагдсан.
-Минхи
Минхи цаас над луу явуулсныг мэдээд би зөрүүд нь "Дараа ярья. Бас Минжон та хоёр булшаа ухаад байж байгаарай!
Би ууртайгаар ингэж бичээд явуулахад Минхи цаасаа уншчихаад надаас уучлалт гуйгаад уналаа. Амттан авахуулна даа гайгүй...
Хичээлийн хонх дуугаран хүүхдүүд гарж орсоор хоолны танхим луу явахад би харин ангидаа үлдэн Чонлог дотроо бодохыг илүүд хүслээ.
Тэр нэг бол сайхан сэтгэлт өрөвч хөвгүүн шиг боловч гэнэт хувиран хүйтэн зантай, мөсөн уул шиг болчихдог нэгэн....
Чонло яг л 4 улирал шиг зантай нэгэн ч би үүнийг нь тоохгүйгээр дурласан азгүй тэнэг охин. Тийм ээ нүд рүү нь л харах төдийд шархалсан дурсамжуудаа мартдаг охин...
Хичээлийн завсарлагаан дуусаад ороод ирэхэд Минжон анги луугаа биш манай анги луу ороод ирэхэд хичнээн гайхсан гээч.
"Минжоноо завсарлагаан дуусчихсан байна. Анги луугаа орооч удахгүй багш ирнэ" гэж хэлэхэд тэр харин ч тоосон шинжгүй тэнэг хүн шиг инээгээд миний ширээг мөргөөд байлаа. Би ч гэсэн инээхээр галзуу хүн шиг харагддаг байхдаа....
"Хүнд дуралчихлаа би.Тэр сайхан амьтныг яагаад өдий хүртэл анзаараагүй явдаг байна. Аххх галзуурлаа"
Тэр гэнэт ухаан ороод ийм хачин зүйл яриад байхаар нь миний их инээд хүрлээ. Эрэгтэй хүнийг сайхан амьтан гэж хэлээд л өөр олигтой үг олдоогүй юм байхдаа.
"Хэн юм" гэсээр намайг асуухад тэр тэнэг хариулахгүй инээгээд л харин Минхи өмнөөс нь Хуан Рэнжүн гэж хэллээ.
"Энэ хэн юм. Мэдэхгүй хөвгүүн байна"
Би мэдэхгүй болохоор ингэж хэлсэнд тэр хоёр их тэнэг хүн харсан аятай намайг харчихаад "Чиний сайн хүний чинь сайн найзуудын нэг. Чи тэнэг юм уу?" гээд хүн загнаад уналаа.
"Манай найзууд энэ жил юу болчихоод хүн амьтантай дурлалцаад байгаа юм бэ. Хүнтэй зэрэгцээд л"
Би тоглосоор бүгдийг нь хамруулж хэлэхэд Минхи миний нуруу луу цохьчихов.
"Би хүн амьтантай учраагүй ганц хүн нь байхад юу гээд байгаа юм"
Тэр өөрийгөө өмгөөлөн дээгүүр харахад нь яагаад худлаа ярьсныг нь гайхлаа. Түрүүн хоёр дугаар цагийн үеэр Тэюун ахтай таараад ямар байгааг нь асуусан харьцаж байгаа л гэж хэлсэн шүү дээ. Гайгүй дээ чамайг газар дээр чинь барина даа.
Нилээн удаж багш орж ирэхэд Минжон доогуур нуугдаж явсаар байгаад ангиас гараад өглөө. Хүн амьтнаас ч ичихгүй амьтан шүү нээрээ.
Багш"Хүүхдүүдээ хичээлээ эхлэхээс өмнө юм зарлья. Удахгүй болох сурагч нарын нэг өдөр дээр гаргах хүүхдүүдээ сонгосон биз дээ"
Сурагч нар"Тийм ээ багшаа" гэж хэлээд дуусахад ангийн дарга босож ирэн хүүхдүүдийг зарлаж хамгийн сүүлд нь миний нэрийг хэллээ. Ингэнэ гэж мэдээд байсан юм аа...
Хичээл ч ордгоороо орон харин би хурдхан хичээлээсээ таран Чонлотой дахиад нэг таарахыг хүсэж нөгөө нэг өөрийн хийсвэр бодолдоо автан суулаа..
Advertisement
- In Serial36 Chapters
Noblesse Oblige
24 hours. 10 bidders. 1 winner. A Princess from Earth is invited to an auction on a distant planetoid only to learn that she's the item on sale. Her foes include: a Chinese space pirate, a Russian duelist, a Japanese high-tech samurai, a Venusian mafiosi, two expert French poisoners, a floating Swiss banker, a German Baron with more ties to her family than she can imagine, and a British gentleman who also happens to be a pterodactyl. Her arsenal consists of: vague memories from classes she mostly slept through, a pile of gadgets for which she’s never read the user manual, excellent table manners, and a ferret who's loyal to a fault. This will not be easy.
8 516 - In Serial6 Chapters
Ante Portas
Lina Thompson is an independent advisor who works with the Goverment on behind-the-scenes operations. Her speciality is sociology, but the latest project she gets involved with has apparently more to do with her hobbies: gaming and wild theories about aliens. Can she survive and thrive in an alien environment that turns back experienced military survivalists? Can she make first contact in this new world where data and flesh seems to be the same thing? And if she can, is it possible for her to live in the human society afterwards?
8 177 - In Serial6 Chapters
Transcendental Shifter
I was probably around seven when it first happened... I had hoped one day I could change many people's lives... I had thought this every day after all of my family died... I had hoped I could make nobody suffer the same ordeal I had to... Shortly after my family's death, I caught a fever... The doctor told me I may not make it... Then it just happened... I had a dream much different from anything I'd had before... A new chapter is released every Monday. You can also find this story on ScribbleHub: https://www.scribblehub.com/series/408468/transcendental-shifter/
8 179 - In Serial6 Chapters
The Loser
Alex didn't know what to expect when he entered the glowinng red portal that mysteriously appeared inside the school he worked at, but he really should have known better. Litrpg
8 94 - In Serial11 Chapters
Heaven's Calling Online
Evan Rhynett, Orphaned with his sister, finds a chance to live a different life through the new Virtual Reality game that is: - Heaven's Calling Online.- (Temporary Synopsis until later chapters)
8 80 - In Serial9 Chapters
The Purge |EXO| completed
Цусыг цусаар...Буруу зүйл хийсэн бол шангаа хүртэх л хэрэгтэй. Харин энэ боломжийг бидэнд цэвэрлэгээ олгодог юм.
8 58

