《LOVE AGAIN》Гомдол
Advertisement
Бодолгүй хийсэн үйлдлүүдээ би одоо л ойлгож эхэлж байна...
Тэр над луу учир битүүлгээр харчихаад дараа нь намайг хараагүй юм шиг царайлан хажуугаар зөрөн орсон юм. Би ч нэг байр учир ардаас нь орон нэг лифтэнд суулаа.
Их чимээ аниргүй эвгүй байсаар ашгүй хүрэх газартаа хүрлээ. Чонло надад үг хэлэх хүртэл л дээ...
"Даруухан юм уу гэсэн таарсан хөвгүүн болгонтойгоо наалдаад явдаг охин байжээ"
Энэ гомдмоор үгийг миний нүд лүү хараад юу ч болоогүй юм шиг хэлчихээд цахилгаан шатнаас тэр түрүүлэн буусан юм.
Өөрийн эрхгүй нулимс урсах гээд байсан ч ийм арчаагүй байдлаа тэрэнд харуулахгүй гэсэндээ цахилгаан шатанд Чонлогийн гэрийн хаалга дуугарах хүртэл зогссон юм. Хаалганы дуу сонстосны дараа би нулимсаа нэг шударчихаад цахилгаан шатнаас буун түүний хаалга руу нэг харан санаа алдчихаад гэрийнхээ түлхүүрийг эргүүлэн гэр лүүгээ нусаа татсаар орлоо.
Их л олон зүйлийг бодон өөрийгөө ч буруутган Чонлод ч гомдсоор их байгаад сүүлдээ бодолдоо дарагдахаас илүү нойрондоо дарагдан унтаад өгсөн байв.
Маргааш болж өчигдрийн явдлыг мартахыг хичээн юу ч болоогүй мэт бас Чонлотой таарахгүйхэн шиг хурдан сургууль руугаа алхаж биш автобусаар явлаа.
Учир нь Чонло алхаж явдаг шүү дээ..
Хичээлүүд ар араасаа цуварсаар орж эхлэн бид бүгд хичээлдээ шахагдаж эхэлж байлаа. Минжон Минхи хоёрт бүх зүйлүүдээ жоохон хүүхэд шиг ховлож хэлэхийг хүсээгүй болохоор Чонло бид хоёрын дунд болсон зүйлээ дундаа л үлдээлээ.
Хүүхдүүдийн ихэнх нь аравдугаар сар хурдан болохыг хүсэж байхад миний хувьд энэ есөн сардаа мөнхөрөхийг илүүд хүслээ. Учир нь аравдугаар сараас намайг тэмцээн уралдаан гэх зүйлүүдэд цаанаас оруулж үүгээр ч зогсохгүй сургуулийн өдөрлөг, шалгалт гэх зүйлүүд давхцаж надад хэмжээлшгүй их шахалт, ядралт, бухимдал ирүүлэхыг би мэдэж байгаа учраас.
Нэг сайн тал нь үүний ачаар л би дараа жилийн төгсөх ангиа илүү амжилттайгаар төгсөж магадгүй сургуулийн шилдэг төгсөгч авах магадлалтай сургачдын нэг болно.
Хэдхэн миниутын завсарлагаан дуусан дараагийн хичээл гэх гадаад хэлний ууртай яншаа багш орж ирсэнээр ангийн хүүхдүүдийн яриа дуусгавар болсон юм. Чонлогоос болоод үүрийн зургаан цагт сэрсэн би нэг мэдсэн их завсарлагаан болтол унтчихсан байлаа.
Advertisement
Унтаж байхад минь Минхи намайг сэрээж ямар азаар тэр ууртай багшид баригдаагүй байсан юм. Хоолны танхим луу явж байхад нөгөө ангиас Минжон ч бид хоёртой нэгдэн инээлдсээр танхим луу орлоо.
Хүүхдүүд ч эд бужигнаж эхлэн зарим нь ширээ сандал булаацалдацгаана. Бид гурав хоолоо авсан ч ширээнүүд бараг дүүрчихсэн байсан учир хаана суухаа мэдэхгүй тэнэг хүмүүс шиг тэндээ зогсоод сул ширээ сандал хайж байтал нэг хүн миний нэрийг дуудах нь сонсогдов. Хэн дуудаад байгааг тэр олон хүүхдүүдээс хайхад нэг урт гар миний зүг даллан нааш ир хэмээн гараараа дуудаад байлаа.
Хэн болохыг мэдэхгүй ойртоод яваад очтол дээд ангийн Тэюун ах байлаа. Тэр хоёр намайг яаж танилцсан юм гэж суудалдаа суусаар асуухад би дараа хэлье гэлээ. Тэюун ах ганцаараа биш хэдэн найзуудтайгаа байсан учир ганц би ч гэлтгүй нөгөө хоёрт минь ч эвгүй байгаа бололтой биеэ барин сууцгаана. Энэ хоорондын чимээгүй байдлыг Тэюун ах эхэлж эвдэн надаас юм асуулаа.
"Сохи хоёулаа хэзээ цуг хичээлээ цуг хийх үү? ахад нь өмнө жил хийж байсан шалгалтын материалууд байгаа шүү" гэж хэлэхэд би толгой дохин өөрийн найзуудтайгаа бас цуг хийж болох уу гэж асуухад Тэюун ах ч хурдхан зөвшөөрөн мөн хоёр ихэртэй минь танилцлаа.
"Минжон гэдэг."
Минжонийг их л даруухан дуулгавартай охин шиг хэлсэнд нь Минхи бид хоёрын инээд хүрэн инээдээ тэвчиж суулаа.
Минхигийн ээлж ирэн Тэюун ахтай гар барилцаж байхдаа тэр хоёр бие биентэйгээ яриагаар биш нүдээрээ ярьцгааж байгаа нь хэтэрхий илэрхий байлаа. Найзууд нь энэ байдлыг анзааран Тэюун ахын гар луу нь нудархад Тэюун ах ухаан орсон уу гэлтэй шууд өөр юм яриад унана.
Биеэ барихаа ч ор тас мартан ах нартай инээлдэн ярьж байхад Тэюун ахын найзуудын нэг нь хэсэг хүмүүсийг дуудан бид нартай цуг суу нааш ир гээд дуудаад байлаа. Тэр хэдэн хүмүүс нь наашаа ирэх нь мэдэгдэж хоолнуудаа ширээн дээр тавьхад би тэднийг инээмсэглэсээр угтахад миний өглөөнөөс хойш тааралдахыг хүсээгүй хүн давхар байхыг хараад миний царай тэр дороо бараачихав.
Advertisement
Тэюун ах эхэлж үг дуугаран"Манай дүү нар.Та нар бие биенийгээ танина биз дээ"гэж асуухад бид толгойгоо дохиж би л харин дурамжхан байлаа. Харин миний тааралдахыг хүсээгүй хүн түрүүлж ам нээн:
-Мэднэ ээ ялангуяа дунд талд нь сууж байгаа охиныг. Энгэр султай охин байна гэж буруу ойлгоод явж байсан ч өөрөө жинхнээсээ нотлоод өгчихлөө"
Түүнийг ийм аймар үг хэлэхэд ганц намайг ч биш тэднийг хүртэл цочирдуулав. Гомдол төрөхөөс илүү уур минь буцалж байсан тул ууж байсан усаа чангаар базаад түүний нүүр лүү цацчихав.
Танхим тэр дороо бид нарын зүг анхаарал хандуулсан ч би тоолгүй усаа дээрээс нь асгасаар л байлаа. Чонло ч миний үйлдэлд хариу үзүүлэхгүй суусаар.
"Чи намайг мэдэх ч үгүй байж доромжилдог хэн юм? Хэн болчихоод ингэж яриад байгаа юм?"
Би ширээ тулан түүн лүү харсаар хэлэхэд тэр норсон үсээ сэгсэрчихээд үсээ дээшлүүлэн миний нүүртэй тулахад би сандарсан ч түүнийгээ мэдэгдүүлэхгүй өөдөөс нь нүд цавчилгүй харлаа.
"Би хэн бэ гэж үү? Чи сайн мэдэж байгаа биз дээ хэн гэдгийг минь. Надад сайн гэл үү? Би доромжлоогүй харин ч баталсан зүйлээ л хэлж байна. Сайн хүнийхээ өмнө эсрэг хүйстэнтэйгээ тэврэлдээд тэр ч болоогүй дээд ангийн ах нартайгаа хүртэл нэг ширээнд үе тэнгийн юм шиг суухыг харвал хэн ч байсан над шиг бодох байсан юм биш үү?" гэхэд би үнэхээр юу гэж өмнөөс нь сөргөөцөлдөхөө мэдсэнгүй.
Чонлог ах нар нь болон найзууд нь татаж суулгаад хуурай алчуур авж өгж байсан бол Минхи, Минжон хоёр намайг хоолны танхимаас чирээд анги луу оруулчихлаа.
Ангид ороход хүүхдүүд байхгүй бүгд хоолны танхимд байгаа учраас Минхи Минжон хоёр хаалга түгжин юу болсоныг минь асуулаа. Их л тэвчсэн нулимсаа найзуудынхаа өмнө ил гарган газар өвдөглөн суухад тэр хоёр намайг өрөвдсөөр аргадаж байлаа.
Бодоод байх нь миний л буруу байна шүү дээ. Би л өөрөө тэнэгтэж Лукасд тэврүүлсэн. Олон хүмүүс Чонлод сайн гэдгийг минь мэдэж байхад хүртэл би дээд ангийн ах нартайгаа цуг инээлдэж, хамт хооллож, ичих булчирхайгүй байсан нь би өөрөө..Тийм ээ миний л буруу юм байна...
Тэр хоёрт болсон бүх зүйлүүдээ ихэр татан уйлж байхдаа хэлэхэд тэр хоёр эхэндээ ойлгохгүй байсан ч сүүлрүүгээ ойлгож эхлэн намайг тэвэрсэн юм.
"Би Чонлогийн дээрээс ус асгах хэрэггүй байсан юм. Үнэхээр харамсчихлаа"
Нулимсаа арчсаар хэлэхэд минь тэр хоёр толгойг минь илээд чамд буруу байхгүй гэх худал үгс хэлж байлаа. Намайг нүдээ бүлцийлгэхээсээ өмнө нойл руу орчоод нүүрээ шавшчихаад ир гэхэд би толгой дохин ангиас гаран ариун цэврийн өрөө лүү удаанаар алхан явлаа.
Тэнэг үйлдэл хийсэндээ одоо хүртэл харамсан нулимс дуслуулан алхаж явтал урдаас Чонло нойтон үсээ оролдсоор гараад ирэх нь тэр.
Би эргэж хараад зугтах талаар бодсон ч уучлалт гуйхыг илүүд үзэн түүний зүг хурднаараа гүйж очоод хэд хэдэн удаа бөхийн уучлалт гуйгаад салфетка гаргаж ирэн гаранд нь атгуулахад тэр харин над руу удаан ширтсээр миний уйлсаныг анзаарав уу гэлтэй халааснаасаа жижиг алчуур гаргаж ирэн миний нүдэнд зөөлөн хүрчихээд тэр алчуураа зөрүүлэн гаранд атгуулаад явлаа.
Мэдээж байнга давтагддаг үйлдлийнхээ дагуу хэд алхаад зогсоод эргэж миний зүг харсанаа
"Уучлаарай..." гэх ганцхан үг хэлээд буцаад явах ёстой зүг лүүгээ яван одсон юм.
Сая...Сая Чонло надаас уучлалт гуйсан уу? бас анх удаагаа надад хүрсэн...
Advertisement
- In Serial29 Chapters
The Elementalists
“The truth can be weathered, eroded; it’s every shade of grey that lives in the mist; it’s sunrise and sunset and everything in between. . .” Kass is a goat-farmer who dreams of escaping his hopeless village. Sammi is an outcast, determined to save her sister, slowly dying of the toxin-sickness. And Rai is a privileged drone-racer who works hard, parties harder and feels . . . nothing One cracks the earth. One weaves the wind. And one dances with the waves. They have never met – but together, they are 'The Elementalists': weapons created by the resistance to overthrow the dictatorship of their toxic world. Life-changing events rip the trio from their homes, from their lives, and the resistance sends them on a perilous quest: to destroy three mysterious ‘capsules’ that hold the dictatorship together. But in the face of so many lies, twists and betrayals, Kass, Sammi and Rai – the most dangerous weapons on Tellus – must make tough choices. About who to save. . . And who to destroy.
8 99 - In Serial9 Chapters
Aristocratic Avenue
Andrew had a pretty simple life plan: write LitRPG fiction, make a boatload of cash, and... well, he'd figure out what he actually wanted to do with the cash once he'd gotten it. But things haven't worked out quite as he'd hoped. After dozens of failed LitRPG serial attempts and countless thousands of words written, he's found himself pushing forty and broke, living alone in a crappy apartment.But when the platform upon which he publishes his work, Aristocratic Avenue, gains sentience, he and his fellow writers suddenly finds themselves transported to a playground of its own making, a place where there are no rules except the ones the authors have imposed upon themselves through their own writing. Spawned in pods of three, they will need to work together to figure out just what the darned heck they're supposed to be doing and how to get the goodness gracious out of there.In Andrew's pod are the bossy and enigmatic Margeaux Sinclair, crossover erotica/LitRPG author who immediately demands increasingly kinky sex from the hapless Andrew in order to level up. There's also teenager Zachary, who is rather regretting his choice to write about a world populated only by the undead. Turns out, it's kinda hard to talk when your lips are rotting off.Armed only with his skills of Deduction and Investigation and an inspirational mug he managed to bring along with him from home, Andrew is determined to answer one question:What the ever-loving blessed little heart?!---This is a blow-off-steam hobby project, and I can't tell you how often it'll update as it's dependent on my regular work. But I hope you enjoy it regardless!
8 120 - In Serial33 Chapters
Twilight Moon - Poly Story
Everlyn Swan, always had a connection with nature and a complicated relationship with her mom and sister. The one thing she always wanted was to live with her dad at Forks, what will happen when the summer time comes and it's time for her to go visit her dad. but this time she isn't going back to Arizona to her homophobic mother and manipulative sister. She has a few months of freedom before her sister will join her in Forks. is it eungh time to learn about soulmates and the super natural? Is it eungh time to build a solid relationship with her six soulmates? is it eungh time to convince one of her stubborn soulmates to accept the mate bond?(Poly relationship between oc x Leah Clearwater x Alice x Jasper x Emmett x Rosalie x Edward)I'll update as much as I can.Starting date - 29.6.2022This isn't the best description... but to put it simply I wrote what I wanted to read so if you want to give it a shot please do.This my first ever story so go easy on me. English isn't my first language so feel free to .politely. point out any mistakes.Obviously, I don't owe twilight so all non original characters and plot lines do not belong to me in any way shape or form.None of the images in the story belong to me they're all from Pinterest.
8 139 - In Serial11 Chapters
Undead Girls: A different change
Follow the story of some very different type of friends. A story filled with sadness, madness, depravity, and more. And yes... There will be undead
8 79 - In Serial22 Chapters
Susan's Plague
The future isn't friendly. People in Meta are dying from a mysterious disease and Sean wants to know why. But in the Core, asking the wrong question can be dangerous. Pursuing the answers, Sean and his friends embark on a perilous journey that will put them on a collision course with the malevolent Niles Galvin, the most powerful and treacherous oligarch on the planet. Could Susan's Plague be something more sinister than they thought? Will they discover a much darker side to the oppressive oligarchy that rules them? Sean finds himself caught up in the complex machinations of an evil man bent on seizing and controlling the power of the past for his use to rule the present. With their lives hanging in the balance, Sean struggles to save himself and his friends when he realizes the truth has dire consequences.By Rick ChisholmCopyright © 2014 Rick ChisholmAll Rights Reserved. No part of this publication may be reproduced, stored in a retrieval system, or transmitted, in any form or in any means – by electronic, mechanical, photocopying, recording or otherwise – without prior written permission.
8 140 - In Serial6 Chapters
Mermaid Origins
Where the origin crew is in a mermaid filled world. Where humans and mermaids are not supposed to interact. This is Mermaid Origins.
8 119

