《LOVE AGAIN》Нэг хотхон
Advertisement
Огтхон ч төсөөлөөгүй ийм өдөр
Хувь тавилан аятай дахин учрах юм...
Тэр үнэхээр мөн байна. Түрүүн энэ үстэйгээ сургууль дээр таарсан. Арай өөр хүүхэд юм болов уу?
Чонло гээд дуудвал биш байвал ч яахав. Хэрвээ мөн байвал би л хүнд байдалд орно.
"ЧОНЛО!"
Би дуудсаныхаа дараа юмны ардуур нуугдаад байдлыг ажиглавал тэр сонссоогүй юу эсвэл биш бололтой цаашаа явчихлаа.
Ашгүй дээ биш байна. Улаан, улбар өнгийн үснүүд моодонд ороод байгаа юм байхдаа. Хачин юм.
Шинэ гэртээ орж ирчихээд аав ээжийгээ хүлээж суунгаа шинэ өрөөгөө цэгцлэн утсаараа сайхан оролдож суулаа. Тэгсэн ээж аав бөөн дуу шуутай орж ирэн бид гурав байрны найраа гэр бүлээрээ хийв.
Тэгсэн гэнэтхэн ааж аав хоёр хажуу хөрштэйгээ найз бол чамтай чацуу хүүхэд байдаг жимс аваачиж өг гээд түлхэх нь холгүй гаргачихав.
Давхар бүр хоёр л айл байдаг учир шууд л эсрэг хөршийнхөө хаалгыг нь тогшиход "Хэн бэ?" гэх эрэгтэй хүний хоолой сонсогдоод сандарсан ч тайвнаар "Шинэ хөрш айл чинь байна. Жимс авчирсан юм" гэхэд түгжээ мултлах чимээ сонсогдлоо.
Бурхан минь... Зөв байж! Тэр үнэхээр мөн байна. Улбар шар үс..
Авчирсан жимснүүдээ шууд газар унагааж орхин түүн рүү ширтэн зогсоно. Чонло гэвч гайхсан шинжгүй миний унагасан жимснүүдийг авж өгнө.
"Чи энд амьдардаг юм уу?" хэмээн балмагдсан байдалтай байхад арай хийн гарсан үг минь байсан юм.
-Харваас тийм байгаа биз дээ" гэсээр тэр түүж дууссан жимснүүдээ надад шидэх шахам өгөв. Би уурандаа буцаагаад түүнд өгөн:
-Аав ээжээс минь өгсөн зүйлийг чи над руу буцааж өгдөг нь ямар учиртай юм?"
-Өгсөн зүйлийг нь чи газар шидчихдэг нь ямар учиртай юм" гэж Чонло зөрүүлэн хэллээ.
"Чамайг нэг байр гэж бодоогүй болохоор л гайхаад. Ядаж талын ч болтугай угаагаад аав ээждээ өгчих тэгэх үү"
-Би ганцаараа амьдардаг"
Энэ үгийг сонсоод би дахиад л шоконд орсон юм. Өсвөр насны хөвгүүн энэ том байранд амьдардаг гэхээр л бүр ганцаараа шүү...
"Аав ээж чинь...?" гэж асуухад Чонло "Яасан. Миний тухай тийм их мэдмээр байна уу? бүгдийг нь нэг нэгэнгүй хэлэх ёстой юу!"
Их л дургүйцэн хариулан сонин харахад нь би зүгээр л уучлалт гуйсан юм. Хүний амьдралыг илүүчлэн шалгах нь бүдүүлэг хэрэг л дээ ...
Advertisement
"Тэгвэл цуг хичээл рүүгээ ханьдаа явж байх уу?"
Ийм тэнэг асуулт асуусандаа би үнэхээр харамссан. Тэр шууд миний урдуур хаалгаа хаачихсан.
Хэлсэн үгэндээ харамсаад гэрийн хаалгаа тогшоод байж байтал Чонлогийн хаалга гэнэтхийн онгойн "Эрт сэрэхгүй бол орхиод явчихна шүү! " гэж сануулаад хаалгаа хааччихав.
Би тэрүүгээр дүүрэн баярлаад хаалга эвдлэх шахам онгойлгон аав ээжийн үгийг ч тоолгүй өрөөндөө орон дэрэндээ нүүрээ даран ориллоо.
Бурхан тэнгэр ойрд яагаад намайг анзаараад байгаа юм бэ?
Тэрүүгээр нэг догдолсон амьтан яаж зүгээр суухав гээд нөгөө найзууддаа хэллээ. Тэд нар ч өмнөөс минь орилж чарлан сүйд болж байж би маргааш болохыг хуруу даран хүлээж суулаа.
Хүсэн хүлээсэн маргааш минь ч болон 7:30 гэж босдог хүн чинь зургаан цагт босон нүүр амаа янзалчихаад гэрийнхээ гадаа Чонлог хүлээн сууна. Цагийн зүү 7:00 цагийг заахад Чонло гэрээсээ гаран харагдан би шууд өмнө нь очин зогсоход тэр намайг тоолгүй өнгөрөн хурдхан алхаж явна. Их зан нь үргэлж байх юм аа.
Намайг хүн гэж ч тоохгүй байгаа хүн дээр чинь би л яриа өдөхгүй бол болохгүй нь ээ.
"Юу...Чонло хоёулаа бие биенээ танихгүй юм шиг явах юм уу? гэж асуухад Чонло алхахаа болин
-Тэгээд хөтлөлцөөд явмаар байна уу?" гэв. Би ч сандарсандаа толгойгоо сэгсрэхэд Чонло өнөө ихэмсэг байдлаараа түрүүлэн алхаад явчихав. Ядаж л зэрэгцэн алхахыг хүссэндээ хажууд нь очтол тэр шууд надруу эргэж харан
-Чи ямар хэцүү охин бэ! Цуг явлаа гээд заавал наалдах нь холгүй явна гэсэн үг биш! Нөгөө тэнэг охидууд шиг биш юм байх гэж бодсон ч тэдний нэгээс дутагдах юм алга" гэсээр намайг орхиод явчихлаа.
Бурхан тэнгэр намайг заавал Чонлогоос хэцүү үг сонсуулах гэж сайхан хандаад байжээ... Би зүгээр л хажууд нь л алхахыг хүссэн шүү дээ...үнэхээр үнэхээр гомдмоор юм Чонло...
Өглөөхөн баяртайгаар боссон өдөр минь нэгхэн цагийн дараа нурах шиг. Сургууль руугаа эрч хүчтэй явна гэсэн хүн чинь одоо урвагар царайтай болчихов. Ангид орж ирэхээр нөгөө хоёр чинь есөн шидийн зүйл асуугаад сэтгэл санаа улам муутгаад хаях учир сургуулийн хүнгүй газраар нуугдан орохыг хичээлээ.
Ундуу царайтай амьтан шатаар алхаад явж байтал хүн хажуугаар гарах гэж байгааг мэдсэнгүй танихгүй нэгэнтэй мөргөлдчих нь тэр. Мөргөсөн хүн минь бичиг цаас барьж байсан бололтой тэр зүйлүүд нь шатаар нэг хөглөрөн уналаа.
Advertisement
"Юу уучлаарай санаандгүй зүйл боллоо" гээд хартал хөөх дээд ангийн од ах байлаа.
Би бүр ч сандран "Ө..Өө Уучлаарай сонбэним" гэхэд өнөө ах инээмсэглэсээр:
-Зүгээр дээ чи харин доод ангийн онц сурлагатан Сохи мөн биз дээ?" гэхэд би хурдхан толгой дохилоо. Тэр үргэлжлүүлэн ярин "Чи үнэхээр онц сурдаг харагдсан шүү дараа надтай таараад цуг хичээлээ хийгээрэй" гээд цааснуудаа шатнаас аваад давхар миний толгойг илчихээд яваад өглөө.
Юу вэ сая юу болчихов. Намайг мэддэг юм байна шүү дээ Тэюун ах. Дахиж таарвал хичээлээ цуг хийнэ дээ гэсээр их л баяртай хүн инээмсэглээд явж байсан тэр улбар шар үс урд харагдахад буцаад л сэтгэл санаа навс уначихлаа. Өглөөнөөс хойш ямар ч их юм үзчихэв дээ. Чонло ч бас хүн зовоож ханахгүй юм аа...
Хичээлийн хонх дуугарахтай зэрэгцэн ангид ороход Минхи миний ширээ лүү ирснээ багш орж ирэхийг харчихаад буцаад суудалдаа суулаа. Ямар азаар Минжон биш Минхитэй нэг анги байсан юм. Тэр нөгөө галзуу амьтан нь багшийг ч тоолгүй над дээр ирэн яриа өдөөд суух байсан биз...
Эхний хичээлүүд ар араасаа цувран орсоор. Дараа жил төгсөнө гэсэн шиг өмнө жилээс нь л сайн шахаж хичээл завсарлуулахгүй ороод байгаа нь хэцүү санагдана. Ихэнх цагийн хичээл дуусан ангийн багш орж ирэн юм зарлаад тарж болно гэлээ. Ярих гэж байгаа зүйл нь энэ жилийн сургуулийн төлөвлөгөө гэхэд хүүхдүүд сонирхон дор бүрнээ чимээгүй болов.
-За хүүхдүүдээ эхний саруудад маш олон өдөрлөг болох байгаа. Манай сургууль мэдээж хүүхдүүдийг хичээл шахахаас илүү өөр талаас нь хөгжүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Хамгийн эхний өдөрлөг 10сарын 1 хавьцаа байж магадгүй байх. Сурагчийн нэг өдөр болно" гэхэд хүүхдүүд орилолдон ихэд баяртай байхад багш ч үргэлжлүүлэн
-Гэхдээ та нар арай төгсөөгүй учир нөгөө ангиуддаа л хичээл заана. Сарын сүүлээр анги бүрээс хоёр хүүхэд л шалгаруулна шүү" гэхэд хүүхдүүд ойлгов бололтой толгой дохилоо.
-Дараагийх нь 10сарын сүүлээр юм уу 11 сарын сүүлээр байх хоёр хоногийн аялалд явдаг уламжлалтай. Энэ аялалыг дуусгаад шууд урлагын наадам болно гэсэн. Эхний гурван сарын төлөвлөгөө энэ. За тэгээд хичээл номоо л сайн хийгээд байвал сонирхолтой зүйлсүүд нэмэгдэнэ гэж захирал хэлсэн шүү. Яриа ингээд дууслаа баяртай хүүхдүүдээ" хэмээн багш яриагаа дуусган ангийг орхин гарав.
Нэг минут ч завсарлаагүй хүүхдүүд нуруу гараа дугарган зарим нь найзуудтайгаа гарж хөгжилдөцгөөе ч гэнэ. Миний хувьд бүр ч дарамттай байлаа. Янз бүрийн тэмцээн, өдөрлөг, гэх зүйлүүдэд дандаа намайг оруулдаг болохоор энэ жил өмнөхөөсөө илүү зовох бололтой.
Минхи, Минжон нараас түрүүлэн гарч Чонлод бас Лукаст ч харагдахгүй сургуулиас гаран явлаа. Яг сургуулиас гаран гэрийн зүг алхаад явж байсан цаанаас хүн дуудах чимээ сонсогдлоо. Арай ч би биш байлгүй дээ гэж бодсон Сохи гэж сонсогдоход эргээд хартал миний нүдэнд нь харагдахыг хүсэхгүй байсан хоёр хүний нэг нь байлаа.
"Яасан бэ Лукас юу хэрэгтэй вэ" гэхэд Лукас том нүдээ бүлтэгнүүлэн
-Чамайг хүргэж өгөх гэж л ирлээ шүү дээ" гэсээр инээлээ.
"Дараа болоо хүнд төвөг удахыг хүсэхгүй байна бас би ядраад байна" гэж хэлэхэд тэр харин ч тоолгүй "Сохи ядаж чамайг ганцхан удаа хүргээд өгье л доо. Бас хэлэх зүйл байна" гэсээр царай нь нухацтай болоод ирэхэд би толгой дохин бид хоёр гэрийн зүг цугтаа явлаа.
Гэр нэг их хол биш болохоор хэдэн минут алхаад ирэхэд Лукас хоолойгоо нэг засаад
-Би хэдэн сар Хонг Конг луу яваад ирнэ тэр хооронд чи хоол ундаа сайн идээд байж байна шүү" гэхэд би инээд алдав.
"Ямар үүрд явах гэж байгаа биш дээ. Сүртэй юм бэ дээ Лукас" гэхэд тэр "Чи намайг санах уу?" гэв.
Лукас ичиж байгаа бололтой доош харан асуухад нь миний бүр ч инээд хүрэн "Тийм ээ санана. Хажууд дандаа үглээд бас санаа тавьдаг хүн алга болчихоор сэтгэл бага зэрэг хоосрох л байх" хэмээн нам дуугаар хэлэхэд Лукас их баяртай болсон бололтой том инээгээд намайг тэвэрчихэв.
"Холбоотой байна аа" гээд гүйгээд яваад өгөхөд нь би ард нь далласаар үлдлээ.
Лукасын юмыг хүчилдэггүй байгаагаар нь хүлээж авдаг зан нь л надад таалагддаг учраас би ч урдаас нь юм хэлж чаддагүй юм.
Инээмсэглэн зогсож гэр лүүгээ оролгүй Лукасын явсан замыг харж байхад нөгөө талаас Чонло хаанаас ч юм гараад ирчихсэн миний зүг харчихсан зогсож байсан юм.
Ойлгогдохгүй мөртлөө цаанаасаа хүйтэн мэдрэмж төрүүлж, зугтахыг хүсмээр тэр харцаар...
Advertisement
- In Serial73 Chapters
Rebirth Of Civilization
Andrew suddenly finds himself alone in world that is not his own. The creatures are hostile and unfamiliar, the land around him unrecognizable. He will have to work hard to explore the wilderness he has found himself in, to unravel the ancient magics of this world, and to create a safe place for the others lost in a foreign world like himself. This is a slow paced novel, with an early focus on discovery, survival and crafting. The slow pace is intentional as I hope to write this novel for many many chapters to come. This is also the first fiction I've written and I'm always working on improving my writing so all feedack is appreciated and taken into account. Discord
8 136 - In Serial19 Chapters
The Paths Of Life (Cancelled)
In the year 20XX, a mysterious rift erupted upon Earth. It connected mankind to a strange planet populated by titanic and horrifying lifeforms, where the law of the jungle reigns supreme. Yet with courage and ambition on their side, mankind boldy braves the new world, Tartarus. Half a millennia later, one young man prepares for his coming of age ceremony, ready to fight along his brethren against the harsh reality beyond the walls. For ten years he has prepared for that sole purpose, to willingly give his life for the protection his people. And yet... The paths of life are vast and unpredictable. Every choice made creates a new path to walk upon, towards endless possibilities, while those forgoed dismantle them. When the time comes, will his choices lead to prosperty, or dismay?
8 177 - In Serial19 Chapters
Crime in the Community
Christopher's illusion of having his life under control is shattered when the mysterious Amaryllis appears in his small town in Fife, bringing new ideas, confusion and ultimately chaos in her wake.
8 189 - In Serial20 Chapters
Better To Be Lucky Than Good.
The world is dying, something has to be done. The people who messed it up are clueless. The ones who are fixing it aren't in it for the right reasons. They have endless funding, and unlimited resources, but the plan they advertised isn't the plan they will execute. Drew is put in charge of integration and security for a major project at work. He knows something is off so he asks the one person he trusts the most to help him. Unfortunately that person isn't a hero and is the last person humanity wants to depend on. These two are all that stand between them and their goals. Can they stem the tide and bring humanity back from the brink or will they just screw around and go for shiny treasure and digital glory?
8 157 - In Serial50 Chapters
Scenarios And Preferences
ALL CHARACTERS AGED UP TO 18This book was inspired by: @New_Skara_ScreamCover Edited By Me, But The Original Photo Is Not Mine So Credits To The Rightful Owner.Copyright © 2020 by: crimson_rose_12 All Rights Reserved Anyone Who Uploads My Story On Any Website Without My Consent Or Permission Will Be Reported Immediately.So Please Don't Steal My Ideas, Or Else Legal Actions Will Be Used.
8 130 - In Serial16 Chapters
RE: VILLAGE
NOT A GAY OR LESBIAN FANFIC.NOTE: WAS PUBLISHED BEFORE RE8 WAS RELEASED.The story of a poor farm boy who would be summoned to the mistresses of his village.
8 75

