《Love Joshua》30. Хун Киюүн
Advertisement
Жошуатай холбоо бариагүй удлаа.
Тэр яваад 1сар болоод ирнэ гэсэн ч яваад аль хэдийн 5 сар өнгөрчихсөн байна. Тэр очоод л 1сар гаран болоод гэнэт л холбоо тасарчихсан.
Түүнрүү зурвас бичиж залгасан ч алинд ч хариулаагүй юм.
Харин дөнгөж сая 30хан минутын өмнө сонссон зүйлдээ би огт итгэсэнгүй.
Жошуагаас надад дуудлага ирсэн. Би үнэхээр их баярлаж билээ. Шууд л дуудлагыг нь аваад өөрийн эрхгүй инээмсэглэн чангаар хариулсан ч харин өөдөөс минь Жошуа биш шал өөр нэгэн хариуллаа.
3 жилийн өмнө Жошуатай үерхэх гэж байсан охин Ан Киюүн байсан.
Тэр Жошуагын утсыг аваад гэнэт л миний хоолойг сонсоод инээж эхэлсэн.
Тэгээд "Байна уу? Аан Киюүн үү? Би Ан Киюүн байнаа. Би чамтай адилхан нэртэй гэхдээ овог нь өөр л дөө. Чамайг Жошуа ах их ярьдаг байсан шүү араас нь их гүйдэг гээд" гэсээр үргэлжлүүлэн надад өөрийгөө Жошуатай жилийн өмнөөс харилцаж эхлээд үерхсэн гэдгээ хэлсэн бөгөөд хэдэн сарын өмнө Солонгост ирсэн нь ажлаар ирсэн ч чамтай таараад эцэг эх дээрээ очилгүйгээр чам дээр хэд хоног өнжсөн гэл үү? Гэх мэт зүйл асуусаар хамгийн сүүлд нь тэд сүй тавьснаа хэлсэн юм.
Ан Киюүн: Би Хун Киюүн болно. Жисү ах бид хоёр 7 хоногийн өмнө сүй тавьсан. За за би зүгээр л энийг хэлэх гэсэн юм гээд л утсаа тасалчихсан.
Харин одоо. Тэд надруу хамтдаа авхуулсан зургаа явуулж байна.
Жошуагын надаас холбоо тасарсан явдал Ан Киюүн байсан гэж үү? Яагаад яагаад?
⚡⚡⚡
Өчигдөр оройхон л зөөлхөн сэвшээ салхи салхилж одод түгсэн цэлмэг тэнгэр байсан бол өглөө үүрээр жаахан цас хаялаад эхэлчихсэн байна.
Би урьд шөнө огт унтаж чадаагүй. Үгүй ээ ер нь тийм зүйл сонсчихоод яаж ч унтах билээ? Ямар хүн л хайртай хүнээ гэнэт алдчихсанаа мэдээд шөнө нойр авах билээ?
Би тусдаа амьдарч эхэлсэн.
Шинэ хичээлийн жил эхлээд л би зун ажилласан цалингаараа нэг өрөө байр түрээсэлж авсан. Одоо ч ажилаа хийж хажуугаар нь сурч байгаа.
Advertisement
Аав ээж хэрэггүй гэсэн ч би завгүй байсан нь илүү дээр юм шиг санагдаж байсан юм.
Гэрээс гаран зөөлөн хаялах цасан дундуур орон сургуулийн зүг алхлаа.
Чихэвчинд минь аялагдах энэ дууг сонсоод шууд л сольлоо. Хэтэрхий их гомдсондоо утсанд маань байх энэ ганц дууг одоо бүр сонсохыг ч хүсэхгүй байна.
Зам дагуу алхсаар л байлаа. Өнөөдөр гэнэт л сургуулиасаа хэтэрхий хол зайд байр түрээсэлж байгаагаа мэдлээ.
Хөл ч өвдчихлөө.
Бодолд дарагдан явсаар сургуулийн урд ирэхийн алдад мөрөнд минь хэн нэгэн хүрлээ.
Жошуатай адилхан ах. Нам Жинхёб.
Жинхёб: Киюүн аа араас чинь их дуудлаа. Яагаад огт сонсохгүй байгаа юм бэ?
Би: Аан уучлаарай. Бодолд дарагдаад анзаарсангүй.
Жинхёб: Мм. Орой завтай юу? Би чамд дээрийн хамт хийсэн бие даалтанд баярлалаа гэж хэлээгүй орой хоолонд даая.
Би Жинхёб сонбэ руу харж байгаад толгой дохьсоор хамт сургууль руу орлоо. Надад одоо хамт сэтгэлээ засах хүн хэрэгтэй байна. Сүёон энд байсан ч болоосой.
Нээрээ тэр Үжитэй хамт Шанхайд амьдарч байгаа одоо 3 сартай жирэмсэн.
⚡⚡⚡
Хагас хугас зүйл хийсээр сургууль ч тарж би ч ангиас гарлаа. Сургуулийн үүдэнд Жинхёб ах байх бөгөөд намайг хараад гараа далаллаа.
Яагаад ийм адилхан юм бэ?
Яг уйлах нь ээ! Хун Жисү чи ч жинхэнэ новш юм даа.
Жинхёб ах дээр очин сургуулийн хажууханд байх ресторанд орон хоолоо захиаллаа.
Хоол бэлэн болохоос өмнө уух юм захиалсан бөгөөд ах ус авсан бол би шар айраг авлаа. Зүгээр л уумаар байна. Ийм зүйл хийж байгаадаа итгэж чадахгүй нь.
Би шар айргаа шууд л ууж дуусгасанд Жинхёб ах "Ахиад авах уу?" гэсээр инээмсэглэлээ. Ахиад аа?
Би түүнд "Үгүй ээ" гэж хэлээд толгой сэгсэрлээ. Нэмж ууж лав болохгүй.
Удалгүй хоолоо идэж дуусчихаад Жинхёб ах намайг гэрийн үүдэнд авч ирэн гараас минь атгалаа. Бүр гайхчихлаа.
Жинхёб: Би чиний найз залууг сүүлийн 5 сар харсангүй. Та хоёр муудчихаа юу?
Би: Та чинь? Намайг мөрддөг хэрэг үү?
Advertisement
Би түүнээс гараа татаж аван "Яагаад амьдралд минь оролцоод байгаа юм? Тэр хүн зүгээр л гадаадад сурдаг. Одоо хичээлтэй болохоор л ирэхгүй байгаа юм!"
Орц руугаа орохоор алхтал Жинхёб ах араас минь тэврэн "Зуны 3 сар ч ирээгүй шүү дээ. Хэрвээ тэр хүн чамд хэцүү санагдаж байгаа бол зүгээр л над дээр хүрээд ир би чамайг илүү хайрлаж чадна Киюүн"
Би түүний гарыг тавиулан гэрлүүгээ алхлаа. Надад одоо ийм асуудалтай зууралдах хүч алга.
Гэртээ орж ирэн хаалгаа налаад л доош суулаа. Хацрыг минь гэнэтхэн шингэн зүйл норгож өөрийн эрхгүй л гэрээр нэг орилон тйичигнэлээ.
Зүрхэнд өвдөж байна.
Унтчихаж. Шөнө 2 цагт сэрэхдээ би орж ирсэн газраа унтчихсан байгаагаа харан дээш өндийлөө. Өндийхдөө хаалганы завсраар шургуулсан цагаан дугтуйтай юмыг хараад аван гэрлээ асаан задаллаа.
Advertisement
- In Serial57 Chapters
Welcome to the Gaming World
A young man struggles with unemployment, failed dreams and overall becoming a useless member in society and decides to kill himself. Upon seeking this method of death, he encounters a being from the alternative realm who gives him an option of starting his life over from scratch, from level 1 on his planet. This gives him the chance to finally carve out a path for himself that he could never do on earth.
8 178 - In Serial6 Chapters
Neon Dark: Zero.Hero Book 1
The greatest Heroes have already fallen... Now it’s up to Claire and her ragtag crew of Zeroes to save the city. Low-ranked contractors Claire, Elise, Norah, and Piper dream of making it to the top twenty with the Stewards of Light, but their weird RPG powers have them trapped near the bottom instead. Balancing college, part time jobs, and family matters leave the girls without much time to fight crime and grind out the experience they need to climb the ranks. When a new threat emerges, the gamer girls are left standing in a city turned upside down with no hero to save them. The underclassmen are outclassed, but they're also the only ones who can stop the spread of chaos. Claire and her friends will have to unravel the mess with clever teamwork and determination, and find the top-rank heroes in themselves to save the city before it falls into darkness. From J.D. Astra, author of the Viridian Gate Online: Firebrand series, comes a new universe of heroes and monsters. If you hunger for anime like One Punch Man and My Hero Academia with a healthy serving of RPG elements, Zero.Hero: Neon Dark is for you!
8 190 - In Serial7 Chapters
Birth of A Death God
After a tragic death, Theo found himself in a fantasy world where mages, knights and demi-humans exist. However, just like in the previous world, he does not have the luxury nor the chance to live a peaceful life. Why? He is a slave---even bullied by other slaves. However, he refused to give in to this pitiful life and thus walked the road of vengeance and death(?)
8 147 - In Serial25 Chapters
Star Cats
Tyger and his friends are a group of genetically engineered cat humanoid, raised to become star rangers for the intergalactic human federation, called the Star Alliance. Their job is to protect the human colonies and defeat whoever tries to threaten them. But everything changed when a mysterious race of alien bugs appears from the unknown and attack the planets. To order to stop the bugs, the Star Cats must find an alien artifact with the mysterious potential of stopping the invaders. They will travel to different worlds, fight different space monsters, and raid two alien temples before the bugs exterminate everyone across the galaxy. Will they be able to save humans, or will they fall? Note: There might be grammar errors I missed because this is my first draft. This fiction will also be a novella. I will post the chapters between 6 pm and 10 pm.
8 162 - In Serial47 Chapters
The Jerk | A Lizkook FF
What will happen between Lisa Blackpink and Jungkook BTS? Will they be able to love each other again? Or will they find a new person to be the love of their lives? Lets find out soon!
8 100 - In Serial38 Chapters
Bangtan 1- Jimin and Me ✓
Dia spent one crazy, intense summer at the beach. When she first arrived at her friend's beach house, she was suprised to find Park Jimin there, a member of the Korean group, BTS. There was a misunderstanding about who had planned to use the beach house for the summer but none of that mattered as they quickly found themselves wrapped up in a whirlwind romance. Dia had to navigate the craziness of insane fans, jealousy, paparazzi, and everything else that accompanies an idol's lifestyle. In the process, Dia found herself with feelings that she didn't expect to feel.This is a work of fiction. Names, characters, business, events and incidents are the products of the author's imagination. Any resemblance to actual persons, living or dead, or actual events is purely coincidental.Order of Reading:Jimin and MeHoseok, My HomeJimin and BabyTaehyung's WreckerJungkook, My FriendYoongi's MuseSeokjin's DesireNamjoon with Luv
8 187

