《Still With You✔》𝕾𝖕𝖊𝖈𝖎𝖆𝖑 𝕻𝖆𝖗𝖙- 𝕺𝖓𝖊
Advertisement
Хэдийн гэрлэчихсэн тэдний амьдрал ёстой л жинхэнэ кинон дээр гарч, үлгэрийн мэт амьдралаар амьдардаг хос хоёрын дүр адил өрнөнө.
Романтик...
Аз жаргалтай...
Дүрэлзэх гал шиг халуун...
Гэрлээд аль хэдийн есөн сар өнгөрчихжээ. Өөрсдийн гэсэн ажил төрөлтэй, хэн хэн нь сурсан чиглэл хүссэн мөрөөдлөөрөө ажиллаж буй. Гайхалтай нь тэд сайн байгаа, бүр хэтэрхий гэмээр..
Хэн нэгний дэндүү сайхнаар, гэгээлгээр ямар ч зовлонгүй, мөн мансуурам дурлалаар дүүрэн номын зохиолын гол дүр аятай...
Биесээ хараад л ядрах гэдэг зүйлийг тэр дор нь мартаж, ухаан санаагаа гээгээд жаргалдаа умбачихдаг тэдний амьдрал өрөөл бусдыг үхтэл нь атаархуулж чадахаар...
~~~~~
Том гэрт хоёулхнаа байдаг ч хамт байхаараа дүүрээд л ирдэг. Хачирхалтай биш гэж үү?
Тусдаа байхаараа гэр нь жавар татуулаад хүйтэн болдог ч тэврэлдээд хэвтэхээрээ булан тохой бүрээс нь дулаан ялгарч, зуны халуунд байгаа мэт л байдаг.
Харин өнөөдөр тэд халуухан гэхээсээ илүүтэйгээр эгдүүтэй баярын орчинг бүрдүүлжээ.
Энд тэндгүй том толгойтой жижигхэн эвэртэй авсаархан чихмэл буга, хаа сайгүй өлгөчихсөн байсан ханын зургаа саагаар хүрээлүүлж, сүлд модоо засаад л баярын дуу асаана.
Гэхдээ тэдний өмссөн хувцас тийм байгаагүй ээ, үдэшлэгт явах гэж байгаа зиндаа өндөртэй зочид шиг л харагдана.
Мисү хүрэн улаан бариу богино даашинз өмссөн байх ба хар өсгийт дээр алхаж байсан ч жижигхэн муур шиг үсний даруулга зүүсэн байх нь тэр..
-"Зул сарын уур амьсгал оруулж буй ганц зүйл чинь наад үсний даруулга чинь л байна, мэдэж байна уу? Чи ямар улаан хивсний ёслолд оролцох гэж байгаа биш дээ"
Жонгүг цагаан сорочканыхаа ханцуйн товчийг товчлонгоо ийн хэлэх ба ерөнхийдөө хар хослол өмссөн байсан бөгөөд үсээ гараараа хойш самнана.
-"Чамд л зориулж ингэж хувцаслаж байгаа юм. Харин миний ноён Жон-д бүр баярыг илтгэх юу ч алга байна шүү дээ, үгүй гэж үү?"
-"Орой гэж нэг бүтэн өдрийн сайхан үе байхад одоо тэгэх шаардлага байхгүй ээ, 12 сарын 31-нд л жинхэнэ уур амьсгал оруулъя"
Мисү Жонгүгийн зүг алхаад зангиаг нь янзалж өгөнгөө зөөлөн инээмсэглэл тодруулж эцэс сүүлд нь уруул дээр нь үнслээ.
Advertisement
-"Явцгаая хатагтай Жон, захиалгаа өгчихсөн, ширээ биднийг хүлээж байгаа.."
~~~
-"Ямар байна? Таалагдаж байна уу?" хэмээн Жонгүг Мисүгийн стейкийг өмнөөс нь жижиглэн зүсэж өгөнгөө асуув.
-"Гайхамшигтай, чиний сонголт үргэлж л төгс байх юм аа"
-"Би чинь хэн билээ дээ, Мисүгийн нөхөр шүү дээ" гээд гаран дээр нь үнсээд эрхий хуруугаараа гарыг нь иллээ..
Тансаг ресторанд үнэтэй хоол захиалаад элдэв зүйл хүүрнэн зугаацна. Залуу гэр бүлийн хувьд энэ бол байдаг л зүйл, гэхдээ залуу Жон гэр бүл үүнийг бараг л өдөр тутамд хийдэг зүйл мэт л болгожээ...
Атаархмаар тансаг бас романтик биш гэж үү?
~~~~~
-"Алив би" хэмээн Жонгүг Мисүд машины хаалгыг нь онгойлгож, бүсийг нь зүүлгэж өглөө. Замд дуртай дуугаа сонсон явангаа гадна яваа дөнгөж цэцэглэж буй хосуудыг тэд харна.
-"Мисү, бид ингээд явдаг байсан.. Санаж байна уу? Тэгээд шөнө дунд болтол зогсоод 00:00 өнгөрч зул сар болохыг хүлээдэш байсан"
-"Санаж байна, хоёулаа жаахан байсан, бас гэнэн.." гээд хөнгөн инээмсэглэхэд
-"Хөөх, миний охин том болчихжээ?" гэхэд Мисү хэлсэн үгэнд нь инээн Жонгүгийн сул гарнаас хөтлөв.
Гэртээ ирээд тэд гадуурх зузаан хувцсаа тайлан хөнгөн гэрийн хувцсаа өмсчихөөд яг л өмнөх өдрүүд шигээ буйдан дээрээ тэврэлдэн гэрлээ бүдгэрүүлээд шинэ жилийн холбогдолтой кино үзэн хэвтэцгээнэ. Яг л урьдын адил...
Кино дуусахад тэд хэсэг чимээгүй болцгоолоо. Ямар нэгэн зүйл болохыг хүлээгээд ч байгаа юм шиг, огт хөдлөлгүй хэсэг байзнаж амьсгалаа чагнана.
Хачирхалтай л юм...
Жонгүгийн гар Мисүгийн цагаан хүзүүгээр алгуур шүргэх бөгөөд хоёр хуруугаараа эгэмний ясаар нь сэм гүйлгэн, үсэн дундуур хааяа хааяадаа гараа оруулан зөөлнөөр базалж байлаа.
Киноны сүүлд гардаг бичиг дуусаж зурагт тэр чигтээ тод цэнхэх өнгөөр гэрэлтэнэ. Гэр тас харанхуй, ганцхан цэнхэр дэлгэц л тэдний гэрэлтүүлж буй ганц зүйл нь байсан юм..
Жонгүг Мисүгийн эрүүнээс зөөлнөөр татан өөр лүүгээ эргүүлээд үнсэв. Нүд рүү нь ширтэж байгаад дахин үнсэв. Эрхий хуруугаараа Мисүгийн уруулыг шүргээд үнссэн ч энэ үнсэлт нь өмнөх шигээ хурдан болж дууссангүй...
Advertisement
Мисүг буйдангаас нь татаж босгоод өргөхөд тэрээ хөлөө бэлхүүсээр нь ороож амжлаа. Хана мөргөж нөхцөл байдлаа баллачихгүйн тулд удаанаар алхаагаа тааруулан өрөө рүүгээ оров..
Жонгүг тонгойн Мисүг орон дээр буулгахад зөөлөн торгон даавуу тосож авлаа. Гэхдээ бодоод үз дээ, тэд үүнийг хийгээгүй удсан. Яахав тэдний л хувьд удсан байх..
Харанхуй шөнийн саранд хөшгөө дэлгэж орхичихоод тусгалд нь тодрох торгон дээр халууныг бүтээж, жаргалыг эдлэн таашаалыг амсана.
Хэнээс ч биш ганцхан Жонгүгаас мэдэрдэг тэр мэдрэмж.
Хэн ч биш зөвхөн Мисү л өгдөг тэр мэдрэмж.
Заавал учрах ёстой хүмүс гэж байдаг даа...
Хэрвээ Жонгүг Мисүтэй, Мисү Жонгүгтай ахлах сургуульд байхдаа уулзаагүй байсан бол тэд яах байсан гэж бодож байна?
Гэсэн ч хаа нэгтээ уулзах л байсан биз, заавал учрах ёстой хоёр салангид нэгэн зүрхтэй юм болохоор...
-"Ядарч байна уу?"
Мисү толгой дохин амьсгаадсаар хэвтэх бол Жонгүг түүний духан дээрх жаахан хөлсийг арчаад хацран дээр нь үнсэн хөнжлөөр хучив.
Мисүгийн араас тэврээд нуруунд нь толгойгоо наан гэргийдээ зориулан дуу аялах Жонгүг.
Нөхрийнхөө уянгалаг хоолойнд мансууран эрүүл ухаанаа олохоос өмнө нойрсож орхисон дэндүү жаргалтай Мисү.
00:00 цаг болж ханан дээрх зүү давхцан харагдах агшинд тэд бие биедээ өнөөдөр сүүлчийн үгээ шивнэлээ.
~~~~~~~
Ширээ засаад шинэхэн оноо угтахыг цаг минуттай нь тоолон хүлээж байгаа тэд гэр бүлтэйгээ олуулаа цуглаж хооллочихоод саяхан ирсэн байв.
Гэрэл чимэглэл гээд бүгдэнг нь асааж орхиод хийцгүйрсэн тэд авсан жижигхэн бялуугаа зүсэхээс залхууран тал талаас нь халбагадан иднэ. Амласан ёсоороо ёстой л эгдүүтэй хувцаслаж, жинхэнэ шинэ жилийн баяр шүү дээ гэмээр харагдах тэд дэндүү хайр татам.
-"Ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцъя, Мисү"
-"Тэгье... Тэгэхээр шинэ оноо угтаад хоёулаа..--" гээд шарсан тахианы мөчийг таслан амандаа ойртуулахад гэнэтхэн л огих нь тэр.
-"Хонгор минь, чи зүгээр үү?" Жонгүг их л сагаа зовонгуй асуух бол Мисү толгой дохиод
-"Дараа жил хоёу---" үгээ ч дуусгалгүй дахиад л огичихлоо. Энэ удаад сэжиг авсан тэд бие бие рүүгээ хачин харж байснаа гэнэт л ширээнээсээ босоход Жонгүг куртикээ углан гараад гүйчихэв. Харин Мисү гэртээ нөхрөө хүлээн ийш тийш холхисоор.
Удсан ч үгүй, Жонгүг гартаа хоёр тест авч орж ирэхэд Мисү гарнаас шүүрч аваад үг хэлэлгүй угаалгын өрөө орохыг Жонгүг харан үлдлээ..
Цаг явсаар л.... шинэ он гарахад 3 хүрэхгүй минут.
Жонгүг цонхныхоо өмнө холхин сүүлдээ ядраад, цагаа байн байн харж тавцан дээр нь гараа тулан Мисүг хүлээнэ.
Угаалгын өрөөний хаалга онгойн Мисүг гарч ирэхэд тэрээр Мисү рүү түргэн түргэн алхаж очоод дээрээс нь доош гүйлгэн зүгээр эсэхийг нь шалган хараад эцэс сүүлд нь "Чи зүгээр үү? Юу болсон юу гэж байна?" гэлээ.
Мисү уйлаад, урт сормуус нь норчихсон байсан болохоор Жонгүгийн зүрх хагарахаа шахан айна. Аргагүй шүү дээ, Жонгүг түүнийгээ уйлахыг хараад тэвчдэггүй, уйлуулчихвал өөрийгөө хүртэл гэмтээх гээд байдаг юм болохоор яг одоо Мисүд юу болоод байгаа нь л чухал байв.
Энэ мөчид шинэ оны салют буудаж орчинг чимэхтэй зэрэгцэн Жонгүгийн Мисүг тэврэх гэнэтийн тэврэлт түүний нүцгэн мөрөн дээр мэдрэгдэх Жонгүгийн нулимсны хамтаар тэд шинэ оноо угтжээ...
Цонхныхоо яг урд зогсоод тэврэлтээ салган оны эхний үнсэлттэй мөн зэрэгцэн тэдний цаана шилэн цонхоор зүрхэн хэлбэртэй улаан салют үзэгдэх нь хамгийн гайхалтай зураглал гэмээр...
-"Би... Аав.. Харин чи.. Ээж... Тийм ээ?" гээд Жонгүг доош Мисүгийн урд сөхөрч суугаад нулимсаа хальт шувтран чичигнэсэн гараа удаанаар явуулаад Мисүгийн хэвлий дээр тавин "Энд.. Бидний.. Хүүхэд. Мөн үү?..."
-"Яг зөв.."
-"Тэгвэл төлөвлөгөө ойлгомжтой шүү дээ, бид аав ээж болохдоо бэлдэх ёстой..."
~~~~~~~~~~~~~~~~~~
↥↥↥↥↥↥↥↥↥↥
😱🔥❤️
😅👀💜
🥺🥰
💜🌝
Advertisement
- In Serial437 Chapters
Magical Academy: Rise Of The Supreme Magic Craftsman
[ The book is reaching its end so the author started a new novel that you may want to check out "Reclaiming the Demon's Curse" is the title. Thank you! -xltnz ]
8 1157 - In Serial88 Chapters
The Void King.
The gods themselves have granted mankind the ability to cultivate, to gather up and unleash Qi as devastating attacks or life-saving healing powers. And yet, in the small village of Green Willows lives an abandoned child, Huang Ying, who was denied even that, forbidden from enjoying what every other living person gets to have. But is everything really as it seems with Huang Ying, is he truly doomed to live at the very bottom for all his life, or could there be a beast hidden even within this abandoned child? And what if that beast was one that saw even the universe itself as nothing more than a snack?
8 317 - In Serial72 Chapters
Ninth World Lia's Struggle
Life is never as it seems and one can find themselves in different situations. What if you were to find yourself in a rather odd one. Magic, swords, war, amongst other things. That is what our lead found when she was reincarnated. Amelia bellevie, a simple girl with a simple life, that is until she got done in by truck-kun. Now she is having to find her way around the ninth world. A battle world created by the eight gods of the main races for entertainment, as well as for competition. Will she make friends and have a good life? or go into a darker path of hatred and murder? the cover is a character named Casselia illustrated by Selenada, commisioned by ShiningSiria. However, this is how I imagine Amelia looks like.
8 441 - In Serial10 Chapters
To Build an Empire (Old, new one is out)
https://www.royalroad.com/fiction/20500/to-build-an-empire-revised For the revised version.An architecture major, dies and is reincarnated in the lowest bums of society as a slave. He is born on a mysterious planet underground, working in the mines as he tries to work his way up the social ladder. Vying to become a power in the world, will Tylor Justifix rise from lowly slave to emperor of the world? With his knowledge, he plans to carve out his own path and fix the problems presented to him in this world. In a world full of magical creatures, wizards, evil armies, and corrupt kings, Tylor stands up to them all with the hilt of his noble sword from another world.
8 137 - In Serial11 Chapters
Faulted Perfection
Who says the older generations can't snap? Being told that everything we do should be for society, Mr. Cliff does exactly that. But, he is unable to differenciate betwen 'right' and 'wrong'. This is a common trait amoung those who are like him. Those with no emotion, no set goals and only a past of darkness. He must keep what he's done a secret until the time is right. Walk through his life and see the world for the way it is. Listen to his tale and uncover his hidden thoughts.
8 198 - In Serial14 Chapters
Roommates
Y/n is the daughter of Tony Stark. You all live together at Avengers Tower. But when all of them have an important mission to go on, you have to go and live with the schools nerd, Peter Parker. Unbeknown to y/n, Peter is Spider-Man.
8 90

