《Still With You✔》~26~
Advertisement
-"Битгий уйлах гээд бай л даа, хамаг будаг чинь урсчихна шүү дээ"
-"Нэг их будсан биш, урсаад шалихгүй шд"
Сохён миний будагтай нүүрэнд санаа нь үхтлээ зовох бол Жиён харин тоосонгүй бараг л уйл уйл гээд хаячихсан аятай үг хаяна.
Төсөөлөөд үз дээ, багадаа үлгэр сонсож дэлгэцийнхээ урд томоотой гэгч нь суугаад үзэсгэлэнт гүнж мөрөөдлийнхөө хайртай залуутайгаа хуримлахаар дэрвэгэр даашинзаа өмсөөд сүрлэг ордонд түмэн олны өмнө гэрлэдэг шүү дээ. Яг л тэр балчир байхаасаа үзэж өссөн нандин хүүхэлдэйн дүрүүд шигээ энэ цаг мөчид би зогсож байна.
Дотор минь лугших зүрх минь өрөөнд байгаа бүхэнд сонсогдох нь уу гэлтэй хүчтэй цохилж, гүнзгий амьсгааг тоогоо алдталаа олон удаа авсан ч хамаг биеийг минь салгалуулж догдлуулах хэмжээнд хүргэсэн тэр үгээр илэрхийлэгдэх боломжгүй мэдрэмжийг минь болиулж чадсангүй.
Зөөлөн торон хормой бүхий сиси даашинзаа өмсөөд өөрийгөө дугараг толинд ширтэхдээ хорвоо дээрх бодит Үнсгэлжин мэтээр төсөөлнө.
Байз, үгүй ээ.. Хэн ч Үнсгэлжинг дуурайж өөрийн замналаа зурагт киногоор үргэлжлүүлэхгүй. Харин энд зөвхөн ирээдүйн Жон Мисү өөрийгөө харан зогсож буй нь энэ юм байна.
Үсэн дээр минь олон чимэглэл тохож, нааж, шигтэж хичнээн их чимэглэл тогтоосон ч энэ бүгд бус нөхрийн минь гар толгойг минь илж үсээр минь наадахад л би өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрдэг аж.
Хачин юм шүү, халууныг үзэн ядаж сэрүүнийг хүсдэг төрлийн хүн мөртлөө Жонгүгийн өгдөг бас мэдрүүлдэг халуу шатам, гал мэт дүрэлзэх хайрыг юу юунаас илүү хүсэмжлэх юм...
-"Би уйлах нь.."
-"Үзэсгэлэнтэй байна даа, охин минь.."
Ээжийн минь хэлсэн энэ үг намайг тайвшрууллаа, хажууд түшиж тулах хүнтэй байна гэдэг чинь яасан сайхан юм бэ?
-"Аав чинь өрөөний гадна хүлээж байгаа, оч доо, миний охин"
Толгой дохин сүүлчийн удаа гүнзгий амьсгаа аван гаргаад аавынхаа өгсөн сарнайн цэцгийн баглааг чангахан гэгч нь атган алхлаа.
Өндөр бор хаалга цааш дэлгэгдэн нээгдэхэд нүд гялбаж, оч үсрэв. Гайхалтай үзэмжлэг чимэглэсэн том заал, хаашаа л харна гял цал бүхнээр дүүрсэн байх аж. Урт нарийхан замын хоёр талаар суусан хүмүүсийн бөөрөнхий ширээ нь зөөлөн нил ягаанаар тодорч харагдах ба түүний илүү тод өнгийн даавуугаар сандалны ард чимэглэн тогтоосон байлаа.
Advertisement
Цэцгийн баглаагаа улам чангаар атгахад шаржигнах цаас нь бүдэг бадаг сонсогдож, хажуунаас "Зүгээр дээ, аавын үр минь" гэх хоолой дуулдана. Нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулсан би дотроо хэмжиж баршгүй догдлол жаргалыг тээсээр ааьынхаа гараас сугадаад эхний алхмаа хийлээ.
Удаанаар, явж буй зөөлөн аянд тааруулан хөлөө зөөж сүйт залуугийнхаа өөдөөс хуримын даашинзтай алхар тэр л амьдралд ганцхан олдох гайхамшигтай мэдрэмж...
Цав цагаан хослолтой урдаас минь хараад инээх түүнийг хараад л шууд сандарч байгаа нь мэдэгдэнэ, яагаад ийм өхөөрдөм хэр нь хэний ч харааг булаахаар сайхан залуу болоод төрчихсөн юм бэ?
Хэтэрхий биш гэж үү? Хорвоогийн хамаг сайхан бүгдийг өөрөө авчихаад ингээд улам сайхан болоод миний урд зогсоод байж болох юм уу?
Эцэст нь би алхсаар түүнийхээ урд ирлээ...
Хурууны хээ ч тогтоогүй гэж хэлэхээр цав цагаан хослолтой тэрээр нүдэндээ нулимс цийлгэнүүлэн дээрээс минь доош хэдэнтээ харчихаад байж болох хамгийн гэнэн мөн чин сэтгэлийн инээмсэглэлийг нүдний минь өмнө үзүүллээ.
Тэр минь...
Миний Жонгүг хичнээн их аз жаргалыг дотроо хадгалаад зогсож байгаа бол оо?
Амьдрал гэдэг чинь их сонин, анх хараад л шохоорхож эхлээд эхний уулзалтан дээрээ л шуудхан дурлаад, ядаж л найзууд болж ойр байя гэсэн бодол минь гэрлэлт хүртлээ тулжээ.
Түүнийгээ яаж харагдаж байгаа бол гэсэн түмэн их бодол толгой дотор шуурга үүсгэж, байж суухын аргагүйгээр хөөрч сандарна. Хослолоо өмсөөд ханцуйн товчийг товчлонгоо толинд хальт харахад өөрөөрөө бахархах мэдрэмж төрөөд ч байх шиг..
Би ч сайхан залуу юм аа..
Мисүг гарч ирэхийг хүлээн цааш харан зогсоход зүрх минь замбараагүй ихээр балбаж, түүнийгээ харин дарахаар урт урт амьсгаа авна.
Хаалга чихний минь хойно чихран нээгдэхэд харахыг дэндүү ихээр хүсэж, тэвчээрийн заагт минь тулгаж орхисон нэгэн бүсгүй эцэгтэйгээ өөдөөс намуухан гэгч нь алхсаар ирж байсан юм.
Үзэсгэлэнтэй...
Алмааз эрдэнэ хүртэл түүний минь хажууд хүчин мөхөстөж, дэргэд нь дэндүү бүдэгхэн гэрэлтэж харагдахаар бишрэм их их тансгийг сүйт бүсгүй минь өөрөөсөө гаргаж байна шүү дээ, үгүй гэж үү?
Бараг л уйлах нь, өөртөө ч, энд болоод байгаа бүхэнд ч зурвасхан итгэж өгөхгүй байна. Хааяадаа боддог, энэ их гайхамшиг, бурхны бүтээсэн төгс бүтээл үнэхээр миний гэргий болчихсон юм уу, би ийм зүйл хүртэх эрхтэй хүн үү гэж...
Advertisement
Урд минь инээмсэглэн хүрч ирээд өөдөөс ширтэн зогсохыг нь хараад болдог бол цаг хугацааг зогсоож, төгсгөл хүртлээ энэ чигээрээ л байгаад баймаар санагдана.
Хуримын тангараг нь хурдхан л дуусаасай, эхнэрээ би үнсмээр байх юм...
Ярьж байгаа юм зогсчихоосой, гялс үнсчихээд ядаж үргэлжлүүлмээр байх юм...
Хайр дүүрэн харах харцанд нь үлдсэн амьдралаа өнгөрөөнө гэж бодохоор яагаад ч юм дэндүү ихээр баярлана.
Мисү...
Амьдралын минь нар, амьд явах шалтгаан.
Зүрхний минь эзэн, жижигхэн ертөнцийн хатан,
Сэтгэлийг минь түгжиж орхисон дээрэнгүй жаахан охин,
Ирээдүйг минь хамтдаа туулах болсон үзэсгэлэнт миний эхнэр,
Төсөөлж байснаасаа ч илүү чамд хайртай болчихжээ...
Бөгжөө солилцон зүүж өгөх тэр агшинд "Бурхан минь, Мисү одоо зөвхөн миний л гэргий, зөвхөн минийх, өөр хэнийх ч биш" хэмээх бодол толгойг минь дүүргэж байлаа..
Бөгжөө зүүлгэх тэр агшинд "Ингээд л би түүний нөхөр, эцсийн мөч хүртэл нь дэргэд нь байж ихийг бүтээлцэх Мисүгийн ганц хань!" гэсэн нэгэн хоолой дотор минь цуурайтаж байв...
Үнсэж болно гэж сая л нэг чихэнд сонстоход түүнийгээ чангаар тэврээд гарнаас нь атган үнслээ. Хичнээн их хүлээсэн гэж санана..
Яагаад ийм амттай юм бэ? Мм?
Алга ташилт заал дүүргэхэд миний дуусгахыг үл хүсэх зөөлөн үнсэлт салав. Нүдээ нээгээд дахин Мисүг ширтэхэд нулимс гэгч нүдэнд нь торон тод гэрэлд гялалзан үзэгдэнэ...
Одоо харин бүхий л дэлхий ертөнцөөр дүүрэн өөрсдийгөө зарлахыг хүсэж байна, хүн бүр мэдэж аваг.
'Ийм сайхан бүсгүй миний эхнэр' гэж, 'Ийм сайхан бүсгүй өөрийн болгосон ганц залуу нь би' гэж бүр хашхирмаар санагдаж байна!
"
Аз жаргал над дээр цутгаж байгаа юм шиг... Хаа нэгтээ төөрөлдсөн ихрээ санаандгүй учралаар олчихсон юм шиг, чи бид хоёр нэг нэгэнтэйгээ эгэл бус энгийн байдлаар учирсансан.
Ганцаараа хайрлаж сэтгэлдээ тээсээр төгсөнө байх даа гэж бурханд гутаж заяандаа гомддог байж билээ,
Өөрийн азгүйдэлтэйгээ эвлэрээд найзын хүрээллээр дуусч, хайртай Жонгүгийнхаа хуриман дээр зочдын суудалд дотроо баярлан суух байх даа гэж төсөөлдөг байсансан.
Гэтэл...
Одоо би бурханд талархаж, амьдралд сэтгэл хангалуун байна.
Дэлхий дээрх хэнээс ч илүү азтай бүсгүй би дурлалт залуугийнхаа гэргий болчихоод үлдсэн хугацаагаа гар гараасаа хөтлөөд туулна гэж тангараг өргөж байна шүү дээ...
Миний Жон ноёнтон
Ийм сайхан үйл явдалтай учрах байтугай сургуулиа яаж төгсөнө дөө гэж боддог хэнэггүй хөвгүүн байж билээ.
Хувь заяагаа хэрхэн өрнөх гээд байгааг ч анзаарахгүй хачин айдастай жаал байж дээ.
Унтах, идэхээс өөр зүйлгүй царайлаг нэртэй мөрөөдөлгүй залхуу хүү тэрхүү сахиусан тэнгэрийг хараад л өөрийнхөө дуусашгүй их хүсэл, биелэшгүй мөрөөдлөө олсон гэдэг.
Өдөр бүр зүрхэндээ тээж, хэзээ үерхэж зүрхийг минь бутлах бол доо гэж айж хааяадаа уйлдаг байсан тэр үеэ бодохоор буцаж очоод "Зүгээр дээ, үерхэх хүн нь чи, гэрлэх нь ч чи" гэж хэлмээр санагдаж байна.
Үзэсгэлэнт түүнийгээ ийм байгааг харах эхний бөгөөд эцсийн зураглалт өдөр. Цагаан хуримын даашинз, торон гивлүүр зүүгээд, дэлхий ч дааж чадахааргүй тийм үзэсгэлэнтэй болчихоод дэргэд минь зогсох анхны бөгөөд сүүлчийн дүр төрх,
Сэтгэлд минь тэр чигтээ цоожлогдон, авсанд минь орох хүртэл гацсан пянз, дуут хуурцаг лугаа адил үүрд мөнхөөр хоногшин үлдэх болно...
Миний Жон хатагтай
___________________
Hellooooo!!!😭💜
Эцэст нь нэг юм дуусгалаа🔥😱💜
Орой оруулж байгаад уучлаарай🌝
Намайг бүр ямар их догдолж байгааг ойлгож байгаа хүн байна уу???😆🤣💜❤️
Би бүр хамаг сэтгэл зүрхээ шингээж бичжээ үүнийгээ...🥺❤️
Хамгийн сайхан нандин хайрыг харуулах гэж их хичээлээ..
😭🤔💜
Хэлэх өөр үг алга аа, ёстой сайхан бас гунигтай байна😭👀❤️
1. Хайртай гээд хүчилж огт болохгүй!
2. Ямар нэгэн юм болсон бол бие биедээ хэлж ойлгуулж байгаарай, итгэлцэл оршино.
💜🥺❤️
Заа тэгээд энэ гунигтай хэсэг ихтэй эморол болон зовлон ихтэй байхаар анх төлөвлөгдөж байсан юм даа😆👀
Энэ хүртэл уншиж ирсэн бүх хүнд баярлалаа!
[💜🥺
❤️🥺💜🙆♀️
😚☺️
❤️❤️
Advertisement
- In Serial92 Chapters
Synergy
Dear Inspector, Please accept this letter as my formal resignation from being a Player. Hey! Laugh all you want, but I had to try. With no rules down here, who's to say that I can't resign? Anyway, my reasons are simple: I'm neither a gamer nor a hero. You got the wrong person for the job. Sure, the pay is decent and I could pretty much live like a king if, you know, I wasn't so busy trying to survive. I have major concerns about the demonic dagger bound to my soul too. Come to think of it, I've never asked to be transported to this fantasy land either and would like you to return me home, thank you very much. I don't want supernatural powers, I don't want to complete quests after quests, and I don't want to be your test subject anymore. What? I'm not whining, you're whining. Stop making excuses and let me leave already. Thank you for your understanding, and I hope you'll find a better replacement after I'm gone for good. Sincerely,Randel, the Mad Painter What to expect from Synergy: --> Some GameLit elements are presented subversively. If you want the protagonist to “play the game” properly, this might not be the story for you.--> No filler chapters; the story's structure is already plotted out. It's going to have six story arcs.--> Character development happens slowly, over many chapters. Don't expect a perfect protagonist right off the bat.--> Some romance, but it will never be the main focus.--> Humor and dark elements in equal measure, but not to the extent that I’d label this story as “Comedy” or “Grimdark”. ... and lots and lots of Author's Notes. See you on the other side of the portal!
8 137 - In Serial90 Chapters
Babel - The Path to Ascension: The Golden Children
For as long as there has been time, there has been the tower, Babel. Standing tall, across a million universes, lay a holy land for those afraid of death. Within the tower there are those who hold the secret to attaining immortality. Nine clans, each governing an aspect of reality.When one of those clans is utterly wiped out by an unknown assailant it sends tremors that will change the very life and destinies of trillions of people within the tower. Now, seven years later, a boy called Laurence is drawn into the path into the tower and begins a journey that will reshape him from the innocent, inquisitive child he began as. The story is published every Monday and Friday on http://babelthepath.blogspot.com so if you enjoy the series, come and have a look at it there. Royal Road is always going to be ten chapters behind, until I complete the series at least.If you wish to support Babel, you can go over to my Patreon page at http://bit.ly/stormeater
8 242 - In Serial45 Chapters
Game of Thrones FANFIC: Lycan
A man reborn in GOT and received the Corvinus Bloodline and the fate of the Lycan. Reborn in Stark House. A junction of the world and plot of Game of Thrones, with elements coming from elsewhere especially Underworld, however, the form and power of Lycan in this story will be new, new limits will be delimited. I'm Brazilian, my first language is Portuguese, be prepared for bad English. (Someone read this novel? yes? write something, please, thanks). *Insect of responsibility. The base story doesn't belong to me, it's just a fan-created by a fan. The only thing I have is my original characters and my idea.
8 565 - In Serial12 Chapters
Doomed To Be A God
Before he was born, God already had his fate decided. "You will become the next God!" an old man in the divine realm said. A child with average features was born, "Eh...? Why is he so ugly? Let me help you!" the old man began to create his masterpiece. His looks could destroy kingdoms and make the four beauties a joke! His power was not something mere mortals could imagine!
8 179 - In Serial25 Chapters
A Nate Hardy imagines
I thought this would be nice to write because there are no fanfic about nate so this is for all the nate hardy simps.
8 92 - In Serial28 Chapters
Full Circle
Alice's life had come full circle. A doctor had decided to save her life by ending it so many years ago to kill the game of the hunt. Now her hand is being forced to make a choice of whether or not to change her mate in order to protect her.I OWN NOTHINGGGG
8 149

