《Still With You✔》~24~
Advertisement
Энэ жилийн хамгийн анхны цаснаар бид өөрсдийн гэр бүлтэйгээ хоолонд орж, сайхан цагийг өнгөрүүлсэнсэн. Олон удаа Мисүгийн эцэг эхтэй нь уулзаж байсан ч уулзах бүртээ нэг л хүндэлмээр, бас талархмаар санагдах юм. Мисү гэх гайхамшгийг хорвоод төрүүлж өгсөн учраас..
Мэдээж шинэ оноо ч угтсан. Хэзээ хэзээнийхээс илүү сайхан байсан, мартагдашгүй, үргэлж дурсаж явахаар..
Хос цамцаар гангарч, хос оймсоо углаад зөөлөн хэмнэлтэй шинэ жилийн намуухан аялгууг дуутай зэрэгцэн, найз нөхдөө явсных нь дараа өөрсдөө хэсэг суун амарцгаана.
Он гарч шинэ гэсэн бүхнээ угтахад 28 минут...
Цаг давчуу ч гэлээ ядаж л байгаа дээр нь явж буй дуугаа илүү чангалаад би босож зогсоод Мисүгийн урд очин жаахан бөхийн гараа түүн рүү сунгалаа.
"Ким Мисүг бүжгэнд урьж болох уу?"
"Мэдээж"
Тэр буганы эвэртэй үсний даруулгаа тэгшлээд гарнаас минь атгахад би татаж аваад өөртөө нааж нарийн бэлхүүс, дулаан гарнаас нь хөтлөв.
Мисү мөрөн дээр минь нэг гараа тавихад би түүнийг чиглүүлэн бүжнэ. Нүднээс нь харцаа үл салгам байа бөгөөд түүнээс нь хайр гэрэлтэж, оч цацран намайг ширтэнэ.
Нэг...Хоёр...
Найган найган зөөлөн эргээрэй..
Гурав...Дөрөв...
Нааш цааш алгуур алхлаарай...
Мисүг харах бүрт зүрх минь хамгаас тайван байдаг мөртлөө хааяадаа лугших тэр атгахан зүрхийг хайр найргүй дэлбэлэх шахам галзууруулна.
Хэн ч биш зөвхөн Мисү л тэгж чадаад байдаг...
3 минут үлдлээ...
Бэлхүүсээр нь хоёр гараараа барин найгах бол Мисү хүзүүгээр минь гараа ороосон байлаа. Дух хацар дээр нь зөөлнөөр үнсэх би энэ мөчийг яг ингээд гацчихаасай хэмээн чин сэтгэлээсээ гуйна.
Хамт байхаараа болж буй бүхэн огт хамаагүй мэт аашлах биднийг Мисү цаг харж болиулсан юм.
Хундагандаа оргилуун дарстай, зүрхэндээ асаж буй хайртай, тэвэртээ бие биеэ багтаасан байгаа бид секундыг тоолон цаг руугаа ширтэнэ.
Ганц би л энэ мөчийг ингээд зогсоочихоосой гэж бодоод байгаа нь хэрэг үү?
3...
2...
1...
Салют буудан гүн харанхуй тэнгэрийг чимэх нь юутай үзэмжтэй, гэсэн ч эгц дээр буудах гэрэлт салютыг баясгалантай нь аргагүй харж, доороо хөөрөн баярлаж буй чи минь л хамгийн үзэсгэлэнтэй байна, Мисү...
Advertisement
Түүнийг тэврэн эрүүг нь өргөөд үнсэж орхилоо. Чихэрлэг черри болон бага зэрэг оргилуун дарс амтагдах аж, харин би энэ бүгдийг бус жинхэнэ Мисүгийн төрөлх амтыг хайх мэт удаанаар таалан үнснэ.
"Шинэ оны мэнд, хонгор минь!"
"Чамд ч бас, шинэ оны мэнд хайрт минь..."
Тийм ээ, би хэзээ ч мартахгүй.
Тэр өдрийн Мисүгийн үсний даруулга, бидний хос цам, өмссөн улаан банзал, түрхсэн улаан уруулын өнгөлөгч мөн дөнгөж он гаргаад л миний уруу татаж эхлүүлсэн Мисү бид хоёрын халуухан шөнийг.. Мартаж би үл чадна.
Мисүгийн намайг анх харсан гэсэн тэр өвлийн өглөө дөнгөж наран мандахад би ч мөн харж байснаа нуухгүй. Өвөл нарны гэрэл тусахаар дэндүү цэмцгэр цасан ширхэг нь саа адил гэрэлтдэг дээ, яг тэрхүү үзэгдэл шиг л харагдаж билээ, миний жаахан Мисү...
Тэр үедээ ичээд явчихсанаа санадаг юм.
Харин одоо цас хайлчихсан..
Удахгүй бидний анх танилцсаны 6 жилийн ой болно. Түүнийгээ хайрласны 6 жилийн ой...
~~~
Утсанд дуудлага ирж хийцгүйрч байсан би утсаа шүүрэн аваад Мисүг байгаасай хэмээн дотроо хүссэн ч Тэхён байсан юм.
Чи над руу өчигдөр залгасан.."
Тэхёны юу яриад байгааг сайн ойлгож байсан тул хэсэн чимээгүй байж байгаад дуугарав. Юу гэхээр өвлийн улиралд тэр өдөр би түүнийг анх харж байсан болохоор өвөлдөө гуйчихъя гэж бодсон ч хэтэрхий эрт юм шиг санагдаад байсан учраас хойшлуулсаар л байсан.
Мисүг хэрвээ хараахан гэр бүл төлөвлөлтийн талаар бодох болоогүй завгүй үед нь гуйчихсан бол зөвшөөрөхгүй ч магадгүй шүү дээ, түүнд л нэмж асуудал болно гэхээс биш шууд баярлаад зөвшөөрөхгүй л байсан байх даа..
-"Байна аа, энэ талаар хэнд ч хэлж болохгүй ээ, дараа нь яасан эсэхийг нь мэдээрэй"
-"
-"Тийм ээ, баяртай! Одоо тасал, Мисү ирчихлээ"
Мисү хаалгаар орж ирэхдээ жаахан ядарсан харагдана. Бурхан минь, ядарчихаж.. Болохгүй юмсан.
Мисү түүнийгээ нуух мэт инээмсэглэх бол би хэдийн цаана нь байх зовуурийг нь олоод харчихсан байв.
-"Чи амрах хэрэгтэй"
-"Үгүй дээ, би зүгээр"
Advertisement
-"Мисү.. Хэтэрхий их хичээвэл өөрийгөө л зовооно шүү дээ"
-"Өнөөдөр л сургалт дууссан, тийм болохоор сайхан, бас сэтгэл амарчихлаа. Одоо би туулайтайгаа л цагийг өнгөрүүлнэ"
Тэр ийн хэлээд дахин инээмсэглэн тэвэрт минь хүрч ирээд хэсэг байснаа хөл нь сулраад унаад ирэв. Тэгсэн хэрнээ гар нь цээжээр минь тэвэрсэн хэвээр байх бөгөөд яг унтахын даваан байгаа мэт.
-"Унтчихсан уу?" гэж асуухад тэрээр толгой сэгсрэх бөгөөд "Унтмаар байна уу?" гэхэд минь толгойгоо дохино.
Түүнийг үргэлж өргөдөг шигээ хөлөн доогуур нь гараа оруулан өргөөд өрөө рүүгээ орлоо. Ямар чадахгүй юм биш, чадахаа болих хүртлээ түүнийгээ ханатлаа ингэж өргөж явмаар байна.
-"Одоо унтчих, маргааш сайхан амраад ав. Нөгөөдөр хоёулаа гадуур зугаалъя" гэхэд тэр толгойгоо дахин нэг удаа дохих бөгөөд духан дээр нь нэг үнсээд босох гэсэн боловч гарнаас татан хажуудаа намайг хэвтүүллээ.
-"Жаахан хэвтчих, өөрийгөө цэнэглэе, зөвхөн, зөвхөн, зөвхөн Жонгүгийн тэврэлт л надад хамгийн их хүчийг өгдөг" гэх нойрмог хоолой эрүүн дор сонстож амьсгалах нь хүзүү эгэмний хооронд мэдрэгдэж байв.
-"Тэгвэл унтацгаая, учир нь сайхан зүйл чамайг хүлээж байгаа болохоор..."
Хайртай шүү, Мисү..
Энэ дэлхий дээрх юу юунаас илүү, өөрийнхөө аминаас илүү чамд хайртай гэдгээ ч бардам хэлж чадна.
Чиний төлөө л бол бүхнийг хийж, чамд л гэвэл бүгдийг зориулахаар тийм их хайртай болчихжээ.
Бодол минь Мисүгээр дүүрч,
Хамар минь Мисүгээр амьсгалж,
Зүрх минь Мисүгээр лугшиж,
Харин Жонгүг гэдэг хүн Мисүтэй бүрэн хамааралтай болчихож...
Бүрэн утгаараа би Мисүд донтож, дахиж хэзээ ч гарч чадахааргүй болж өөрсдийн ертөнцдөө аз жаргалтайгаар гацаж орхиж.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
Хорвоо дээр над шиг муриа гар алгаа😆нэг өдөрт нэг парт гэсэн хэрнээ бүр таг байж байгаад өгж нтр, тэгснээ чалленжд нэгдлээ гэж олон юм ярьснаа тэрийгээ бас биелүүлдэггүй насссс🤣
За юу байсан хэдхэн парт ороод л дууслаа шүү дээ...🥺😳
Энэ бичвэртээ дэндүү хайртай болчихжээ, ёстой л Жонгүгийн Мисүг гэх хайр шиг ааяя
Заа юу байсан асуулт байвал асуугаад, сэтгэгдлээ илэрхийлээд яваарай❤️🥺
Advertisement
- In Serial880 Chapters
The Sovereign's Ascension
As a lawyer back on earth, Lin Yun had never lost a case. He owed his success to three things: two blessings he received at birth (a photographic memory and the ability to comprehend anything he studies) and an indomitable will he forged himself.While on a trip in Shandong province, he decided he would pay a visit to Mt. Tai. Just as he was cresting the peak, he felt a sharp pain in his chest and his vision went black.Upon waking up, he found himself in the world of Profound Amber occupying the body of a sword slave who had shared his name. The last thing he remembered before dying was the image of a sword piercing his chest.Through the memories his body retained the sword slave’s life, Lin Yun came to understand the brutality of this world. If he sought respect, he would have to earn it through strength. The weak found no compassion here.Refusing to leave his fate in the hands of others, Lin Yun set out to become a sovereign. No man or beast would stop him from achieving his destiny.With his sword in hand, he would overcome any obstacle.
8 8628 - In Serial7 Chapters
RE:Alternative
Enter Axia, a land where powers both divine and demonic are allowed to roam, unchecked by the greater powers of the universe. Guisei, codename: GREED alongside his partner, Nabi, codename: WRATH. Have served dutifully under the rule of the leaders of the Axia Alliance: The Cardinal Sins and have been chosen to inherit the unknown abilities them alongside the expectations. Will they be doomed to continue a cycle that they know, or will they be the first to move against the current? Releases every Friday at 12pm EST
8 199 - In Serial15 Chapters
Legacy (vrmmo game)
Is currently being rewritten. Darius is a guy with no friends because the friends of his friends don't like him and so he has no friends. Legacy, a vrmmo game, is the first of its kind to actually look like the fantasy games kids dream of. Darius gets the game, planning to just have fun and maybe get some friends. Unfortunately, he's the protagonist, so yeahhhh shit's gonna happen He chooses the mage class which is often ridiculed for its low health and high MP costs. And he somehow becomes the top player within the game... There is gonna be fucking profanity because books where the protagonist is like "fiddlesticks" when they fuck up are stupid and targeted at kids that haven't gone thru puberty yet. And yes, there will be gore. Otherwise what's the point of these games? The cover is not mine and I don't own it okay I just got it off one of those sites rate this if you feel like it
8 190 - In Serial7 Chapters
Speedster in A New World
Follow Jake an ordinary high schooler from New York, as he traverses Solaria with his speed force as he spreads the name of his favorite Super Hero the Flash. * I do not own the cover, Just got it off google images if you own the image please contact me if you want it removed. If anyone knows who owns this image link me so I can ask for permission.
8 127 - In Serial15 Chapters
The Sharmat's Incarnate (Morrowind Fan-Fic)
When Antuul Dralosi discovers an ancient artifact of an evil that was destroyed millennia ago, his life is forever altered.
8 253 - In Serial21 Chapters
Stranded (MCU Castx Reader)
What happens when you find yourself stranded on a desert island with the cast of the mcu...Who will you grow close too, how will you escape, what will life be like fighting for survivle.This is a y/n, female and Male
8 71

