《Still With You✔》~23~
Advertisement
-"Би тэр Айлисын хүзүүг нь хуга мушгиад, нүүрэн дээр нь дэвслээд хаячихмаар! Бурхан минь гэж, үнэхээр илт юм байна ш дээ, сэтгэцдээ-"
-"Мисү.. Хүмүүс хараад байна"
Жонгүг намайг тохойдон хэлэхэд би дуугаа намсгаад хоолойгоо засан ойр хавийг харлаа. Айлисыг мэддэг болоод мөн Жонгүгийн сэтгэл доторхыг уудлаад дөрвөн хоног өнгөрсөн.
Эхэндээ Айлис гайгүй байсан ч өнөөдөр бүр ярих юм биш. Хаа сайгүй очиж дарвалзаад л ер нь их хогийн хүүхэн, тэгснээ бүр над руу зэхэлцэж харснаа бөгсөө хаялаад яваад өгчихсөн.
Жонгүг бид хоёр өөр өөр танхимын зүг явахаар салцгааж, би ч номнуудаа тэвэрсээр хаалган дээр ирж байтал ардаас хэн нэгний шүгэлдэх нь тодоос тод дуулдав.
-"Хөөе, чи Мисү нь билүү?"
-"Тийм ээ, юу хэрэгтэй вэ?"
Айлисыг хараал идэг. Хэдий би ёс зүйтэй сайн охин ч энэ мууг бол хүндэлж харьцана гэсэн юм байхгүй, тийм хайр байдаггүй юм.
-"Гуравхан хоног шүү, за юу?" гэснээ нүдээ ирмэчихээд хэтэрхий нялуун үнэртэй усаа ханхлуулан зөрөөд явчихлаа. Бариу банзалтай бөгөөд зүүн гуян дээр нь товгор зүйл харагдахыг бодоход хутга авч явдгаас зайлахгүй!
Жонгүгийг хутга, аллага, амьтны толгой ярьсны дараа тэр хүүхнийг харах бүрт хутга шөвөг, кинон дээрх мафи бүлэглэл санаанд ордог болчихсон байсан. Хачин юм шүү..
Лекц тавьж буй багшийг яагаад тэтгэвэртээ гарахгүй ингэж их удаад байгааг ойлгохгүй байгаа ч заадаг юм ч тэнгэрээс алт зүгээр л зүгээр л хүссэнээрээ унагааж байгаа юм шиг үнэ цэнэтэй хэрэгтэй зүйл байдаг. Уйтгартай ч дуртай гэх юм уу?
Цүнхэндээ цаас, тодруулагч, дэвтэр гээд л бүхнээ чихээд гарах гэж байтал Жунин зам таглан урд ирж зогслоо. Жонгүгийн ярьсан зүйлээс болоод басл өөрөөр хардаг болчихсон, нэг тийм боссын туслах, эсвэл хамаг хэргийг нь гүйцэлдүүлчихдэг нууцлаг хүн шиг л...
-"Ихдээ л 72 цаг байх болно, тэгээд юу болохыг харна биз? Намайг жаахан ч болов мэдэж авах байлгүй" гээд ёжлон инээчихээд халаасандаа гараа хийн хөнгөн мөрлөчихөөд явсан юм. Угаасаа мэдэж байхад 'мэдэж авах байлгүй' ч гэх шиг.
Үгүй ер нь яагаад энэ хоёр гурав хоног гээд яриад байгаа юм бол? Ямар нэгэн зүйл төлөвлөөд байгаа юм байх даа? Арай муу юм...? Заза их бодохгүй ээ.
Advertisement
Харин юу ч байсан Жонгүгт хэлэх хэрэгтэй.
-"Мисү! Санаад үхэхээ шахлаа, ядаж байхад нэлээн олон цагтайг ч хэлэх үү, ингэж байгаад би яг Мисүгийн дутагдалд орж үхэх нь"
-"Битгий сүр болгоод бай! Гэхдээ би ч бас Жонгүгийг дутагдалд орж байгаа байх... За тэр ч яахав, Жунин Айлис хоёр гурав хоног хүлээчих гээд байна, ямар нэгэн зүйл болох гэж байгаа юм болов уу?"
Жонгүгийн царай бага багаар хувьсан нухацтай төрхөнд шилжих аж. Мэдээж энд кинон дээр л гардаг зүйлс амьдрал дээр явагдаад байгаа болохоор хачирхалтай зүйлс их болно.
-"Баасан гарагт байх нь ээ?
Би түүний гарнаас хөтлөөд
-"Юу ч байсан чамаас холдохгүй ээ, яасан ч холдохгүй"
-"Тэгвэл чамд аюултай шүү дээ" гээд үнэхээр л айж санаа нь зовсон янзаар өгүүлэхэд би зөөлөн инээгээд толгой сэгсрэв.
Үргэлж л миний бамбай болж байх юм, яг л би түүнийх нь цаана нуугдсан хүн шиг. Ганц удаа ч болов чиний хамтрагч илд чинь байх юмсан. Тэгвэл аюулыг илүү хурдан давж гарна шүү дээ.
Битгий айгаарай,
Намайг хажууд чинь байгаа цагт хичнээн харанхуй байсан ч битгий ай. Бидний хайр замыг гэрэлтүүлж, зүрх зориг нь хамтад минь хөтлөн гэрэл гэгээ рүү дагуулах болно.
~~~~~
Бид тэрхэн үед хамаг бүхнээ мартаад тайван бас аниргүйд гэрэлт гудмын чигээр гэрийн зүг алхаж байлаа.
Бүхнийг тэрхэн мөчид мартсан байсан.
Харин бидний хойно олон хүний алхах хөлийн чимээ гарахад эргэж харахдаа л бид санаж, асар их сандрал бидний зүрхэнд хуралдав.
-"72 цаг/3 хоног. Төгс таарууллаа"
Айлис шараар будуулсан урт үсээ гараараа хойш нь самнаад зузаан хүрэмнийхээ халаасанд гараа хийн зогсоно. Харин түүний ард Жунин утсаа хальтхан харж, бусад тав зургаан хүн нь дүрдээ орчихсон робот шиг л чимээгүй байв.
Кинонд дүр бүтээгээд эцэст нь үхээд дуусдаг үзэгдэл дээр ажиллаад байгаа юм шиг санагдаад байх юм, сүүлдээ хаана камер нуугдаж байгаа бол ч гэж бодох шиг.
-"Нүдэн дээр Жонгүгийг өгчих, тэгвэл би яах ч үгүй" гэж надад хандан хэлчихээд халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд ирэн дээр нь хуруугаа гүйлгэнэ.
-"Айлис энэ бүхнээ одоо дуусга! Чи эмнэлэгт байх ёстой" хэмээн Жонгүг орилох ба ойр хавьд хүн байтугай амьтан ч алга.
Advertisement
-"Намайг шоронд хийчих нь шүү дээ? Би чинь юу юу хийж, ааваар арыг нь даалгалаа даа" гээд галзуу хүн шиг инээх нь жихүүдэс төрүүлэм бас жаахан тэнэг.
Ганцхан алхам холдчихвол Жонгүгаа бүрмөсөн Айлист алдчихна гэхээр л ирээдүйдээ мэдрэх бүх л зовлон гунигаа одоо мэдрээд эхлэх шиг...
-"Сайхан хосыг салгамаар байгаа болохоор хурдан шийд дээ"
Гэнэт л цагдаагийн дуу хангинаж гурван машин ирж биднийг тойрон зогсоход миний айсан ч гэж, гайхсан ч гэж жигтэйхэн.
Өмсгөл бүхий нэгэн цагдаа хаалга саван бууж ирээд Айлисын гарыг гавлахад дотроо битүүхэн баярлаж дараа нь хэнийг гавлаж машин руугаа чихэх бол доо гэж бодоод чимээгүй л Жонгүгийн гараас атган зогсоно.
Гэтэл бүр итгэмээргүй зүйл болж цагдаагийнхан Жунины гараас атган баярлалаа хэмээгээд бие биендээ бөхийн талархаж байгааг бид харсан юм.
-"Юу гээч нь?" хэмээн Жонгүг амандаа бувтнахад би гар луу нь хуруугаараа хатган чимээгүй байхыг сануулав.
Жунин цагдаад хэдэн зүйлийг тайлбарлаж байгаа бололтой ард зогсож буй хүмүүс рүүгээ зааж бас болоогүй хүнтэй утсаар ярихыг нь нүдээрээ үзээд бид бие биерүүгээ байж боломгүй зүйл харсан аятай л ширтэнэ.
Жунин болон цагдаа нар дахин бөхийгөөд дуугаа хангинуулан яваад өгөв. Бид харин зогссоор байх ба цагдаагийн машинаас харцаа салгасангүй.
-"Юугаа хараад зогсоод байгаа юм? Булан тойроод явчихсан байхад"
Бид зэрэг цочин түүн рүү том нүдлэн харахад Жунин шоолж инээх ба Жонгүг ч тэр би ч тэр юу ч ойлгохгүй байсаар л байв.
-"Гайхаж байна уу?"
-"Тэгж байгаа нь тодорхой биш байна уу?" Жонгүг ингэж хэлээд намайг улам өөртөө наахад Жунин
-"Дараа нь тайлбарлаж өгье өө, нэг газар олж сууцгаая" гэхэд би шүлсээ залгиад Жонгүгийн шуунаас зуураад ойрхон цэцэрлэгт очоод саравчин доор өөд өөдөөсөө харан суулаа.
-"Яагаад ширтээд байгаа юм? Асуух юм байхгүй бол явлаа, асуулт байгаа юм болов уу гэсэн чинь-?"
-"Яагаад? Түүний хийсэн хэрэг дандаа л чамтай холбоотой бас яагаад ч юм чи бас хавчуулагдчихсан байдаг байсан шдээ?"
-"Ингэж нэг асуух гэж.. Тэгэхээр би зүгээр л залхсан юм, за юу. Юу гээч, би анхнаасаа түүнд чамтай л адил дуртай байгаагүй, тэгээд л олон жил явсны үндсэнд Айлисын мэдэхгүй гэр бүлийн гэрээ шиг юм нь дуусаж, би аавынх нь хэлснээр цагдаа дуудчихсан"
Би уулга алдан "ААВ НЬ УУ ДАА??"
-"Тийм ээ, аав нь. Үнэндээ гаднаа л хүмүүс дуртай юм шиг аашилдаг байсан ч хэн ч Айлист дуртай байгаагүй бүр түүний ээж аав ч түүнд дуртай байгаагүй"
Би амаа дарсан хэвээр байсан ч сая л гараа буулгаад "Харгис юм" гээд "Яагаад эмнэлэгт хэвтүүлж болохгүй гэж?"
Харин Жунин мөрөө хавчлаа. Тэгээд үргэлжлүүлэн
-"Нэг юм хэлэхэд.. Мисүг хоргоож байсан маань жүжиг байсан ч цаад жижигхэн үнэн мөндөө яг ч худлаа биш байсан шүү"
-"Түүнээс хол бай!"
-"Одоо хэрэггүй ээ.. Надаа Сохён байгаа шүү дээ"
Жонгүг бид хоёр инээлдэж сүүл рүүгээ яриаг нь сонсон түүнийг нухацтайгаар ширтэх бөгөөд хэр удаан сууснаа мэдэхгүй ч мэдэхгүй эсвэл буруу ойлгосон бүхнээ залруулж ойлгож авсан юм.
Их олон зүйл байсаан,
Их олон. Итгэмээргүй, бас энгийн гэмээр. Сүүлд нь Жуниныг тэгж муугаар боддог байсандаа Жонгүг бид хоёр харамсах шиг...
Харин бид гэртээ ирээд хэсэг чимээгүй байснаа зэрэгцэн буйдан дээрээ суугаад "Хөөх..." хэмээн санаа алдсан юм.
-"Гэхдээ үнэхээр яаж ч тийм гэж бодох вэ дээ, үргэлж надтай зууралдаад байхаар нь шалиглах гэж байна л гэж боддог байсан"
-"Харин тийм ээ, би ч гайхаж байна, гэхдээ найзууд бол дууссан нь сайн зүйл болсон юм шиг санагдаж байна"
-"Тийм шүү..."
________________________
A/N:
Намайг юутай хүрч ирснийг таа даа?
-Би нь "#"-д нэгдчихсэн. Хэдий хугацаа нь дуусах гэж байгаа ч яадаг юм? Угаасаа завтай болчихсон, одоо бол ингэж мурьж байхгүй ээ, хааяадаа алга болчихоод л дараа нь оруулаад байхгүй, everydayy!!!👀🌝💓
Бас юу байгааг таа даа???👀
Би бас нэг бичвэртэйгээ ирнэ! 😱😱😱
Мөн тэрийгээ ч бас өдөр бүр партаа өгөөд явна гээд бод доо?😳
Ямархуу бичвэр байх бол?😳🤯❤️
"OUTRO:TEAR"-тайгаа хамт партуудаа өгнө. Тэгэхээр өдөрт өөр бичвэрийн 2парт гэсэн үг байх нь ээ💜
Өөр асуулт байна уу?🌝🥺💜
Advertisement
- In Serial155 Chapters
How to get lost: a wanderers guide
Most people have a really hard time getting lost. They wander the same old haunts for years, never looking over that next hill. Luckily, I have never once known where I am! So come my intrepid friends, sit at my fire that I might teach you the wonders of wander. (Cover courtesy of Not_A_Hat, writer of overgrowth)
8 162 - In Serial75 Chapters
Mail Fox Tales
When trying to save an injured animal while drunk you don't really expect many consequences. If you were sober, you'd likely expect to be saddled with a few bills and some work finding the owner.In either case, being saddled with divine duties by an ancient animal spirit is probably not amongst the things you expect. Neither did Eva when she picked up an injured canine after an evening out drinking with a friend to celebrate their arrival in Tokyo.At least those duties are little more than a part time job as a delivery-fox. And they come with room and board, as well as making her life that much more interesting.
8 262 - In Serial18 Chapters
Advent
This Novel is currently being overhauled and the better version will be posted soon! (Cover is from the Lord Inquisitor fan film by Erasmus Brosdau) A Future where humanity tries to survive and fend off a parastic alien race.
8 184 - In Serial7 Chapters
A Journey Through The Realms
From the bottom, up to the top. This was the philosophy of the Realities, the Great Continent, and Beyond. The System encouraged it.Everybody was mandated to follow it. But nobody could seriously make it all the way from down there to all the way up there... But maybe... One day... the Journey will be made. (New Chapter... sometime, idk when)
8 152 - In Serial9 Chapters
Prowlers
An ex-soldier helps his brother defend his rural property from an unknown menace.
8 101 - In Serial45 Chapters
Agribusiness tycoon gets rich in the chronology
In 3080, Jiang Yingchun, Doctor of Agriculture of National Treasure, accidentally wore a book. She became the cannon fodder of the same name in the 70s. In the book, the original owner's parents died early. In order to raise her younger siblings, she was coaxed into pressing a contract with her vicious second uncle. In the end, the family ended up receiving an early lunch. Jiang Yingchun looked at the laboratory that followed him, tore up his contract, and backhanded his second uncle to the police station. The second uncle stole the chicken but failed to eclipse the rice. Want to see my joke, I will make you a joke first. If you plant super seeds, one acre will cover ten acres of land. The clothes are monotonous and not new? Design it as a fashion. Lonely mouth without snacks? The food factory is covered in minutes. The comprehensive industrial park was erected, and the partners rushed to give Jiang Yingchun money. That is, there are too many jobs and not enough people. The whole village: Let's get together! Second Uncle: The clown is myself? Later, Jiang Yingchun with the titles of'Agricultural Expert','Food King','Technology Pioneer' and so on, drove the economy of the whole village to take off, got rid of poverty and became wealthy, and became the richest man by accident. Faced with reporters vying to do interviews, Jiang Yingchun: I decided to dedicate all technology to the country free of charge.
8 152

