《Still With You✔》~22~
Advertisement
꧁꧂
Сонссон зүйлдээ итгэж ядан харагдах тэрээр хацран дээр минь тас хийтэл алгадан, галзуу солиотойгоор маань дуудаж, хувцсаа өмсөөд хаалга саван гүйн гарч одлоо. Харин би өрөөгөөр нэг орилж, удаан гаргаагүй нуур шиг их хэрнээ далай шиг шорвог нулимсаа цагаан даавуун шингээгээд ганцаар хүйтэн өрөөнд үлдсэн юм..............
______________
-"Хөөе, би чамайг орхиод явчихгүй, гэнэт чимээгүй гөлрөөд суучихаар чинь гайхлаа... Одоо ярьж болно"
-"Бурхан минь, Мисү!" гэсээр би цочин түүн рүү харахад тэр их л санаа зовсон үзэгдэнэ.
-"Төсөөлөхөө больж үз! Би чамд юу гэж хэллээ дээ..."
Тийм ээ, би төсөөлчихөж.. Хэлсэнд минь уурлаад, худалчаар минь харааж алгаа хорстол намайг алгадаад итгэл нь хөсөрдөөд надаас хөндийрч байна гээд бодчихож, больё, Мисүгийн хэлдгээр бодол маань надад аюултай..
-"Хэлчихвэл чи гайхах уу? Иймэрхүү юмыг кинон дээрээс л харж бас сонсож байсан байх, гэхдээ үнэн гэвэл итгэх үү?"
-"Битгий айлгаад бай.. Зүгээр л хэл, би итгэх болно"
Санаа алдаж амандаа өөрийгөө зэмлэн хараал урсгачихаад гүнзгий амьсгаа аван би ярьж эхэллээ.
-"Би шилжиж ирснийг чи мэдэж байгаа, Тэхён, Жимин, Намжүүн гээд л байгаа зургаан найзаасаа холдоод ирсэн нь үнэн ч гол шалтгаан нь найзуудын харилцаж уулзах зайнаас болоогүй юм. Юуны тулд тээврийн хэрэгсэл, гар утас байдаг билээ дээ. Тэгэхээр товчхон бас тодорхой хэлье дээ.."
"Тав эсвэл зургаан настай байхад аав ээжийн танилууд долоо хоног болгон манайд ирдэг байсан, гэхдээ нэг ах охиноо нэг хүүтэй байнга авч ирдэг байлаа. Үнэхээр дүргүй байсан төдийгүй түүнийг ганц би л сэтгэцийн өөрчлөлттэй гэдгийг жаахан байхдаа анзаарсан. Тэгээд арван нас хүртэл маань ирж дургүйг минь хүргэдэг байж байгаад нэг л өдөр тэр охин бас хүү ирэхээ байчихсанд нь би тэнгэрт тултлаа баярлаж байснаа санаж байна"
"Ерөнхийдөө тэр охин бол одоогийн тэр шинэ багш, чи харсан ч байж магадгүй, И Айлис гэдэг юм.
Тэгээд би түүнийг бараг л мартаж арван жил өнгөрч байлаа, харих нэг өдөр унтаж байтал яг давсаг хагардгийн даваан дээр босчихоод, буцаад явж байхдаа аавын яриаг сонссон. "Тийм ээ, Жонгүг явна, зүйтэй, баярлалаа танд, баяртай" гээд утсаа тасалсныг сайн санаж байна, гэхдээ тэр үедээ юм бодоогүй ч хоёр хоногийн дараа хичээл тараад намайг хаанаас ч юм хэдэн хүн гарч ирээд чирээд аваад явчихсан. Үхдэг юм байна гэж бодсон шүү!"
Advertisement
Мисү яриаг минь сонсонгоо гарыг минь тавилгүй атгасан байх ба эрхий хуруугаараа зөөлөн илж байв.
"Нүдийг маань таглаж явсаар байгаад нээтэл намайн бүр галзуу ягаан өнгөтэй өрөөнд оруулчихсан байсан. Харин ханаар нь төрөл төрлийн жижиг гарын хутганууд бас хэд хэдэн амьтны толгой байсан байх. Би хаалга налан сууж байтал гэнэт л Айлис шүүгээн дотроос гарч ирээд алхам тутамдаа хувцсаа тайлсаар над руу ойртож байсан. Аймшигтай, бодохоор л жигшмээр. Үнэндээ би арван зургаа ч хүрээгүй байсан. Гэтэл хорин нэгэн настай хагас нүцгэн эмэгтэй хүн өөдөөс намайг хүчиндэхээр ирээд л.. Ёстой л зүүдэнд ч ормооргүй явдал байх."
Мисү санаа алдах ч миний туулсан бүхэнг өөрөө туулсан юм шиг зовлонг үүрчихсэн мэт царай гарган суух юм гэнэ. Ийм зүйл ярьж байгаад уучил, сэтгэл санаагаар чинь зовоохыг хүсээгүй юмсан...
"Тэр үед юу гэж ярьснаа санахгүй байна, ямар ч байсан мэддэг бүх хараалаа урсгасан, бас явуулаач, юу хүсээд байгаа юм гэж орилоод л... Нэг тиймэрхүү, гэтэл юу болсон юм бүү мэд намайг "Одоо яв! Сонирхолгүй, бас сул дорой..! Чихэнд чийртэй.." гээд хөөчихсөн. Би гараад шууд л зугтаж, гэртээ ирэхдээ энэ бүхэнд эхлээд аавыг буруутгаж байлаа"
-"Тэгэхээр аав чинь зохион байгуулсан гэсэн үг юм уу?" Мисү аяархнаар ингэж асуухад би зөөлөн хэр нь жинхэнэ бусаар инээгээд толгой сэгсрэв.
-"Үгүй ээ, Айлис тэгсэн. Хүн бүр Айлист дуртай байдаг байсан болохоор аав шууд л зөвшөөрсөн гэнэ лээ. Харин уйлаад очиход Айлис тэгж амлаагүйг надад тайлбарласан юм. Бүх зүйл дууссан гэж бодсон ч Айлис хаа нэгтэйгээс гарч ирсээр байсан болохоор нүүж, би танай сургуульд шилжин орсон, гэхдээ би ээжээсээ өөр эмэгтэй хүнд итгэхээ байж, бүр айдаг болчихсон байсан. Гэхдээ чамайг харж, сэтгэл алдарсан тэр үеэс эхлээд зөвхөн чамтай л ойртохыг ихэд хүсэх болсон юм.
Гоё байгаа биз? Цор ганц нь чи байсан гэхээр..."
Үнэхээр чи цор ганц нь...
"Тэгээд юу ч бололгүй удсаар бид их сургуульд ч орж аз жаргалд умбаж байсан ч Жунин-"
Advertisement
-"Хүлээ, юун Жунин?"
-"Аан.. Тийм, Айлистай манайд ирдэг байсан хүү, гэхдээ хааяа л ирдэг байсан ч бид уулзах болгондоо бараг зодолддог байсан гэхэд хилсдэхгүй ээ. Хаа явсан газар түүний сураг чихэнд "Жунин үерхсэн байна, салсан байна, ингэсэн байна, үерхлээ саллаа" гэсэн үгсээр л орж гардаг байсан болохоор угаасаа ийм хөгийн гар байж гэж боддог болчихсон байсан. Үнэндээ Айлист туслах гэж чамайг надаас салгах гээд байгаа юм. Одоо яагаад би түүнд дүргүйг ойлгосон уу?"
Харин Мисү толгой дохисныхоо дараа уртаар санаа алдлаа. Би Жуниныг зүгээр бидний голоор ороод байхыг хараад байж чадахгүй..
-"Одоо гол зүйл нь. Хамгийн их айж байгаа нь. Айлис ирчихсэн л бол надад ч чамд ч аюултай. Би өмнө нь хэдэн хөвгүүнийг хүчирхийлж заримыг нь буудаад алчихсаныг мэдэхгүй байна л даа, гэхдээ..."
Мисү над руу хөмсөг зангидан харах ба юу ярихыг минь хүлээсээр байгаа нь илт.
"Гэхдээ тэр намайг хоргоож байна аа гэдэг нь хийгээгүйгээ л хийх гэж ирсэн гэсэн үг. Хэрвээ би эсэргүүцвэл яах вэ? Мэдээж ганц би-гээр тогтохгүй чи ч гэр бүл минь ч үхэх байх. Аллагын хэргүүд яагаад төд удалгүй намждаг гээч? Эрх мэдэл гол түлхүүр нь байдаг болохоор. Харин тэр эрх мэдэл нь Айлист байдаг. Одоо бага сага ойлгож байна уу? Лав түүнийг хэдэн хүн тамласныг таашгүй.."
-"Т-тийм ээ.. Тэгээд чи яана гэсэн үг юм?"
-"Яахав дээ, нэг бол Айлис дээр очих болно. Үгүй бол яаж ийж байгаад л зугтах байх. Гуйя гэхдээ ойлгоорой, тэр үнэхээр бүр галзуу. Яг л сүүдэр шиг, амьд байх хугацаанд чинь салахгүй дагах мөртлөө үхсэн хойно чинь гэнэт л алга болчихно. Айлис яг тийм"
-"Гэхдээ.."
-"Би ч бас чамаас холдмооргүй байна.. Аавын надад өртэй байсан зүйл нь энэ. Одоохондоо би яахаа ч өөрөө мэдэхгүй байна. Тийм ээ, ярих зүйл минь дуусчихлаа.. Асуулт байвал асуугаарай"
-"Жонгүг.." намуухан хоолойн нь надад тайвшралыг өгөх шиг болсон, гэсэн ч сэтгэл минь түгшсээр.
-"Ммм?"
-"Айж байна уу?" Бурхан минь! Миний зүрх айснаасаа болоод зогсчихсон байсан байх, гэхдээ чи л намайг л амьд гэдгийг мэдрүүлэх юм даа.
-"Намайг орхичих байх гээд, ийм хачин зүйл ярьсан байхад итгэхгүй явчих байх гээд айж байна"
-"Тэгвэл хариултыг нь өгье, би юу ч болсон бай орхихгүй ээ, итгэж байгаа болохоор"
Энэ хэсэг бараг тэр чигтээ өнгөрсний тухай болохоор нуршсан байж магадгүй ээ ххэ😅
Ууг нь өчигдөр орой нийтэлье гэж бодож байсан ч би хэн нэгнийг бараг л гомдоочихсон юм шиг болоод бас гомдоочихлоо доо гэж бодох тусам түүнээсээ айгаад сэтгэл санаа жаахан тавгүй л байлаа. Миний хувьд аймар хүндэлдэг, чин сэтгэлээсээ гомдоохыг хүсдэггүй харин тус болохыг дотно байхыг хүсдэг нэгэндээ тэрхэн үедээ хэт хөөрснөөсөө болоод зохисгүй үг хэлчихсэн. Одоо бол бараг харамсаад энд чинь би үхэж байна шд😂яасныг нь сайн мэдэхгүй байгаа болохоор жаахан айгаад л байгаа😅🌝😭
Заа тэр яахав, та нар ч бас болж бүтэхгүй юм байвал энд хамаагүй бичмээр байвал бичиж байгаарай~ бүгдийг нь уншаад хариулна💕
Бас асуулт байвал асуухаа мэдэж байгаа тийм ээ?
Хайртай шүү, үнсье ээ💕💓
(харж байгаа бол уучлаарай🥺😅😭)
😂
Advertisement
- In Serial132 Chapters
The Weirkey Chronicles
Betrayed. Murdered. Reborn. One last chance, to make it right. Theo's adventure ended with his mentor's hands around his neck. The betrayal cost him his friends, allies and everything he had built... but not his life. Though broken and powerless, Theo has one last chance to enter the Nine Worlds, wielding the knowledge and expertise of his first life. This time, he needs more than just power, he needs to unravel the deception that killed him once... and is coming for him again. Character artwork: https://i.imgur.com/CEfPC1G.jpg
8 401 - In Serial8 Chapters
The Mead of Poetry
Skíði Magdassen is hunting one day with his mentor, Brother Paweł Sowa, when they meet an old man at a crossroads who gives Skíði a magical map to his heart's desire. Together with Skíði's foster parents, Svanbjörn Elgssen and Yrsa Elgsdottir, and the crew of the Ósk, Skíði embarks on an adventure to find what lies at the other end.
8 425 - In Serial27 Chapters
Bay City Runaway
James is a thirty-something software wiz with a drinking problem who runs away to San Francisco to escape a tragedy in his home state of Oklahoma. In front of his favorite pub one night, a teenage girl with a nasty bruise on her face asks for a cigarette. He sees her several more times and gives her food and smokes. She appears to be living on the street, running away from abuse. Late one night, the frantic teen, Amy, shows up at his China Town apartment. Having nowhere else to go, she seeks shelter and protection from her abuser, who could show up at any time. They form an unlikely and complicated friendship. Bay City Runaway brings to vivid life the struggling, lonely alcoholic, the precocious, street-wise teenager, and the sexually-charged complication of a would-be girlfriend, Kyra, as their lives become intertwined. It also captures 1990s college life as it tells the story of how a new friend, Zach, helps James win back the girl he will marry, leading up to the tightly kept secret of the tragedy that puts him on a plane to San Francisco in 2007.
8 121 - In Serial6 Chapters
Cuthroats and Scoundrels
The tale of a group of rogues and scoundrels who will do whatever is needed to earn their fortune. Grim, a mage cast out of polite society, is one of those and with his companions, he serves in a mercenary company for the sacking of a city as it is the only way to reach the fabled treasure hidden in that city's temple. But, what he finds not only endangers his own life and that of his companions, but also sees him hunted by friend and foe alike as they unleash fire and fury as they seek to take back what he has stolen.
8 215 - In Serial20 Chapters
Mystic The Gathering
A gathering of the ten most powerful men in the world. All elite members of a secret society that has total control of our world. And now they have gained the one thing they never have in their over-privileged lives, but unbeknownst to them — an ominous presence now lurks in their shadows.
8 122 - In Serial18 Chapters
Ten Tailed: A Unique Creature
In a seemingly desolate forest far off to one of the corners of the world, void of human lives exists the forest of intelligent monsters and aborations which are believed by the majority of humans to be evil and plot the demise of humanity, while others believe all they are good for are materials and pets.But among these monsters a unique monster is born into the lifestyle of 'survival of the fittest' and will turn both human and monster territory to fear his mischievous plots and soul shattering power as he grows.
8 234

