《Still With You✔》~21~
Advertisement
Жонгүгийг надад хэлэх байх гэж бодоод хүлээсний хоёр долоо хоногийн ой болж байгаа юм байна.. Сая л саналаа. Зүгээр дээ, хэлэх цаг нь ирнэ.
Оюутнуудын хувьд нэг тийм хэцүү үе гэж байдаг даа, хамаг юмандаа дарагдаж өглөөгөөс үүр цайтал дэвтрийн цаас, номын хуудас нүддэг үе.
Яг тийм л завгүй үед ирчихээд бүхнээ мартаж зөвхөн хичээл гэсэн ойлголт үүсчихсэн байсан юм. Гэхдээ мэдээж би Жонгүгийг, мөн тэр минь намайг энэ их хуваарийн хажуугаар яг өмнөх шигээ халамжлан хайрласаар.
Өдөр хоногийг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд арваннэгдүгээр сар эхэлчихсэн байсан. Удахгүй өвөл болох нь...
-"Заа! Одоо хоёр хоног тайван амрах минь!" гэсээр Жиён удаан суусан чилээгээ гаргангаа ийн хэлсэн юм. Харин тэр сунгалт хийж хоёр тийш биеэ эргүүлэхэд яс чаг чаг хийн дуугарна.
Ойрд түүнээс гарахааргүй хүчин чармайлт гараад байгааг харахаар сайхан байна аа. Харин Сохён дэвтэр дээрхээ сөхөж эргүүлж тойруулж харсаар байгаад бараг л шатнаас тэр чигээрээ унах дөхсөн юм.
-"Бие даалтууд гэж нэг аймшигтай юм байна, шууд санаагаа амраачихаж болохгүй" гэхэд тэр дээш харж бодож байснаа
-"Тэгвэл нэг хоногт бөөгнүүлээд л нөгөө хоногт амарчихъя л даа, асуудал алга" гээд утсаа гаргаж ирэн бас л өөр хүнтэй яриад алга болчихлоо. Ер нь тэр хэн болоод Жиёны сэтгэлийг ингэж хөдөлгөсөн юм бол?
Магадгүй яг л Жонгүг гэнэтхэн амьдралд минь гэрэл гэгээ татуулж орж ирээд тайван зүрхийг минь гажигтай болтол нь цохилуулж, хичнээн татаж чангаасан ч хүч дийлдээд зүрхээ булаалгачихсан шиг тэр ч гэсэн одоо тэгж байгаа байх.
-"Мисү! Кино үзэцгээе!! Би тасалбар захиалчихсан" гээд араас тэврэн чихэнд шивнэх түүний үнэрийг би хальтхан үнэрлээд л таньж байв.
-"Гэртээ үзчихэж болно шдээ"
-"Ээ, кинотеатр оролгүй удсан байна ш дээ, болзоонд явдаг байсан шигээ зэрэгцэж суугаад, мөр мөрөө дэрлээд, хөтлөлцөөд сууя л даа"
Үнэхээр л кинотеатр ороогүй удчихсан, үргэлж л гэртээ тэврэлдээд зурагтаараа үзчихдэг байсан болохоор явах шаардлагагүй байдаг байсан юм.
Хөөрхөн гэдэг нь...
-"Тэгье ээ, шууд явах юм уу?" гэхэд толгой дохиод бид кинотеатрын зүг явахаар бусад руугаа баяртай хэмээн даллаад цааш явлаа.
Яагаад үргэлж юу хүсэж байгааг маань олоод мэдчихдэг юм бол? Эн тэнцүүхэн хайрлаж байгаа даа гэж бодож байхад яагаад арав дахин нугалаад эргүүлж над дээр тэр их хайраа асгадаг юм бол? Яагаад нэг тийм зөнтэй юм шиг хэцүү үед минь яг цагийг нь тааруулаад гараад ирдэг юм бол?
Advertisement
Үргэлж хэлдэг ч...
Ер нь яагаад чи ийм төгс юм бэ? Жон Жонгүг!
-"Попкорн бас ундаа авцгаая!" гээд надаас хөтлөн эгнээнд очерлоно.
-"Алив би төлье" гэсээр картаа сарвайхад Жонгүг "Өөхөө, тэгнэ ч гэж байхгүй шүү!" гээд миний өмнөөс төлбөрийг нь төлчихөөд ундаа попкорн хоёрыг надад өгөв.
-"Ингэсээр байгаад би бүр өрөндөө баригдаж дууслаа л даа"
-"Чи өгөөд хэрэггүй дээ, одоо бол намайг хайрлаж байгаа чинь л энэ бүхний төлөөс болно"
Тэр над руу харж зөөлнөөр инээчихээд "Алив ээ, одоо явцгаая. Хоцрох нь" гэсээр бид суух суудалдаа тухлан кино эхлэхийг хүлээв.
Хэлсэнчлэн түүний сонголт үргэлж л гайхалтай байдаг, бүх зүйл дээр харагддаг юм. Энгийн зүйлээс авахуулаад эгэл бус дээр хүртэл.
Гайхдаг юм, анхандаа би түүнийг ямар ч мэдрэмжгүй гэхдээ л царайлаг гэж боддог байсансан. Яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч мэдрэмжгүй гэж бодож байснаа бол нуухгүй ээ.
Гэтэл одоо хар даа, эхлэлээс одоог хүртэл түүний сонголт бүр аз жаргал, инээдийг авчирдаг. Яаж намайг инээлгэхээ, сэргээхээ, хөгжөөхөө, гайхшруулахаа, тайвшруулахаа, бүр дурыг минь хүртэл хэрхэн сэргээхээ мэддэг.
Кино нь романтик хос, тэдний адал явдал, мөн агуу хайрынх нь талаар гардаг, гэхдээ арай хөгжилтэй мөн уйдаахгүй байдлаар. Харин тэр нь тал дундаа орж, дэлгэц рүү бараг л шургаад орчих нь холгүй байсан миний гуян дээр гараа гүйлгэх үед би сахилгагүй туулайны юу хүсээд байгааг мэдсэн юм даа.
Тэгчихээд ичээд байгаа юм уу яагаад байгаа юм, хаанаасаа сурчихаав гэмээр бүр над руу ч харцаа шилжүүлэхгүй байгаа юм.
Би санаа алдаж дотроо хальтхан инээчихээд киног дуусах хүртэл чимээгүй суухаар шийдсэн юм. Гэхдээ надад бодсон зүйл байгаа, учир нь би ч гэсэн жаахан л хүсэж байсан болохоор~
-"Кино таалагдав уу? Одоо юу хиймээр байна даа?"
-"Тэглээ, дажгүй л юм. Одоо харин харьж үзсэн зүйлсээ сэргээгээд, бие даалтаа хийнэ, чи түрүүлээд унтаж байгаарай. Эртнээс хэлчихье" гэхэд түүний үнэхээр үү? гэсэн харцаар намайг харж байгааг би мэдэрч байв.
Сахилгагүй туулай, зүгээр шууд хэлчихэж болдоггүй л юм байх даа?
Гэрт ирээд би худлаа үнэн дэвтэр номоо гаргаж шидчихээд, хоол хийхээр гал тогоо руу орсон юм. Тэгээд хөнгөн маягийн тэжээл ихтэй хоол хийчихээд хамтдаа идэхээр нэг ширээндээ өөд өөдөөсөө харан суулаа.
Advertisement
-"Чи үнэхээр энэ үед хичээл хийх гээд байгаа юм уу?" гээд савхаа ширээнд тулган, хөмсгөө өргөөд асуув. Хариуд нь би зүгээр л толгой дохин үргэлжлүүлэн хоолоо идсээр.
Би тавагтай хоолныхоо ихэнхийг сая л идчихээд байхад тэр бүр дуусгачихсан намайг ширтээд хэсэг сууснаа гэнэт сандлаасаа хүчтэй босоход шалан дээр чихрах чимээ гэрээр нэг цуурайтлаа. Саяхнаас хойш хоосон оргиод байсан чинь хэтэрхий чимээгүй л байгаад байсан юм байна.
-"Алив би.."
Тэр хоёр алхаад л зүүн талд минь гарч ирээд уруулны үзүүрээс хүчтэйхэн сороод авах нь тэр.
-"Хоёр ширхэг агшааж болгосон будаа наалдчихсан байсан юм, нэмж хэлэхэд би ч гэсэн агшаад бэлэн болсон будаа шиг болчихсон байгаа" гээд өрөө рүүгээ яваад орчихов.
Яая даа чамайг...
Би түүнийг яах гээд ингээд аашлаад байгааг мэдэж байгаа ч улам цаашлуулмаар санагдсан юм. Тэгээд л шууд ажлынхаа ширээн дээр очсоноо номоо эргүүлээд суучихсан.
-"Юугаа хараав?"
Үнэндээ тэр над руу энэ дэлхийн хамгийн хэцүү математикийн бодлого, эсвэл урт хэрнээ үнэхээр жижигхэн үсэгний хэмжээгээр бичсэн үгийн уншиж байгаа аятай л харж байсан юм.
-"Чи ийм мэдрэмжгүй байсан юм уу, айн?"
-"Яасан? Бэлэн болсон будаа гээд байхаар нь унтаж амрах гээд нойр нь хүрээд байгаа юм болов уу л гэж бодсон шд"
-"Миний нойр 8 цаг 29 минут гэж байхад хүрэх юм шиг байна уу?" гэхэд нь би мөрөө хавчив.
Харин Жонгүг "Ёооо!" гээд ууртайгаар гаслан уруулаа хазахад нь би буруу тийш хараад ном руугаа ширтэн сууж байтал "Чи харамсана даа" гэх хоолой улам хойноос минь ойртож байлаа.
Гэнэтхэн л эргэдэг зөөлөн хар сандалтай минь намайг огцом эргүүлээд сандалны хоёр тал дээр гараараа тулаад хүч түрэмгийлэн үнсэж эхлэв.
Би хүзүүгээр нь гараа оруулан тэврэх агшинд гуянаас татаж намайг өргөн бэлхүүсээрээ миний хөлийг ороолголоо.
-"Ийм болохыг мэдэж байсан ч ингэж эхэлнэ гэж бодсонгүй"
-"Намайг зовоох шаардлага байсан юм уу, мм?"
Би түүний хэлхгэр нимгэн даавуун цамцыг өмсчихсөн байсан бөгөөд тэр бараг л өөрийнхөө цамцыг урах нь гэлтэй тайлж, бүхнийг хурдан эхлүүлэхийг хүссэн нь илт.
Мэдээж, би түүний таалалд...
Үргэлжид болон үүрд зөвхөн Жонгүгийн хайрлах цор ганц бүсгүй нь байх болно.
"Гуйя... нэрийг минь чангаар дууд!"
"~Ж-Жонгүг аа!..~"
꧁꧂
Дур хүсэлдээ хөтлөгдөн эхэлсэн нь төсөөлснөөс илүү байж, цаг хугацаа, мөн болж буй бүхнийг умартан ухаан санаагаа хаа нэгтээ гээж энэхүү шөнийг дуусгав.
Хөлөрсөн үс, амьсгалаас болж дээш доош хүнхэлзэх цээж, чийглэг уруул... хэтэрхий гэхэд дэндүү төгс байсан юм.
Бие биеэ ширтэлцэн хэвтэнэ.
Түүнийг өдөр бүр хардаг мөртлөө ханаж цадалгүй бүх зүйлд нь эцэс төгсгөлгүй уусахыг хүсэх миний шунал өдөр өдрөөр нэмэгддэг.
Зөөлөн харцтай нүдэнд орчихоод хэзээ ч гарахгүйгээр тэндээ мөнхөрч, уярам зөөлөн хоолойг нь үхэх хүртлээ ганцаараа л эзэмшиж үлдмээр... Тийм сайхан.
~~~
Тэр өндийж суугаад нүүрээ даран хэсэн суухад нь хөнжлөө татаад, дэргэд нь өвдгөө тэврэн суухад алгуур ойртоод намайг чангаар тэвэрлээ, дараа нь намуухнаар дуулж эхлэв, ...
-"Ю-юу болсон бэ? Яагаад гэнэт...? надаас айхгүй бүгдийг нь хэлээрэй, за юу?"
-"Би айгаад байна, одоо хэлэх болсон байх, т-тийм ээ? Намайг сайн сонсоорой. Бас ойлгохыг хичээгээрэй, би өөрөө ч надад болоод байгаа энэ бүхнийг сайн мэдэхгүй учраас.. хачин байна байх..."
Би зөөлнөөр толгой дохин хацар дээр нь үнсээд, гарнаас нь атгалаа. Энэ үед би л түүнд хамгийн хэрэгтэй хүн нь, би л түүнд тус болж хэцүү байдлаас нь татаж тус болох хамгийн ойр хүн нь...
Түүнийгээ л би сайн мэдэж байна...
_______________________
A/N:
U know what?
-
I love you guys🥺💕
Намайг бүр ямар их догдлуулж, баярлуулж, урам зориг өгч байгаагаа мэддэг ч болоосой🥺💕
Хүмүүс фэнүүддээ яагаад ийм хайртай байдгийг одоо л ойлгож байна ш дээ😅😂❤️🥺👀
Уншсаар байдаг чинь ёстой хайр шүү!
Мэдээж, би та бүхний асуултанд хариулсаар байх болно, тийм болохоор тэс хөндлөн асуудлаар ч байсан хамаагүй бичиж байгаарай, би хариулах болно💜
Бас би нэг их зовоож шалихгүй ээ, хоёрхон парт тэсчихвэл та нарыг very happy moment хүлээж байх болно😂💕
So..(ичих нүүргүй болж дээ би, бичиж байгаа юмыг нь хараад байгаарай xD)
Эцэст нь
Хайртай шүү!
-гэж чин сэтгэлээсээ хэлье ээ❤️
(Иб нь та нарын төлөө улам ихээр сайжирна🌝💜)
Advertisement
- In Serial20 Chapters
The terror of depths
Obsi finds himself in a dark and wet place, with pits and pieces of his memory intact he must find a way to survive and thrive in this new world. Join Obsi as he ventures in a different world of swords and magic as a deep sea terror! The amazing cover art is done by gej302, thank you very very much!
8 114 - In Serial10 Chapters
Invasion
Read what happens when two worlds collide. Follow Ramza as he fights off a mysterious invaders who are there to take their precious lands and resources.In this chaos he finds Abby. A female soldier from the other world who abandons her duty to follow her firm beliefs and ideals. Abby starts liking Ramza but this only opened old wounds. Ramza then tries to shake her off, letting her almost get eaten by a tentacle monster. ( ?° ?? ?°)
8 213 - In Serial30 Chapters
Horizon: Salvaged Heroes (Furry sci-fi superheroes)
2,500 years in the future, the Federation has fallen and star systems like the Tiere System have descended into factional squabbling. Amidst this chaos, a crew of transgenic debris scavengers think they've hit the jackpot when they come upon an experimental Federation starship. Instead, they run into its AI, which is determined to produce the super soldier program it was programmed to carry out. Now with augmentations they barely know how to use and a mission from a government that no longer exists, Tanya Loter and her companions dedicate themselves to saving the Tiere System. But are they saviors? Or tyrants? This was originally written for Kindle Vella, I made the decision to pull it out after four months of no readers.
8 201 - In Serial13 Chapters
Disciple of the Dark Arts
This story is the first draft and is currently being rewritten.
8 79 - In Serial30 Chapters
My Mate the Wanderer
His hand grazed across my back sending sparks all throughout my body. A small moan escaped my lips, his touch was like a drug to me. All that I knew was that I would do anything In my power to keep this gorgeous man by my side. I can become strong enough to stand sided by side with my hybrid mate ****This book contains mature scenes. So if that is something you are not prepared for I suggest you stop reading here!!!********Note that this story is still In the making and I will be updating as often as possible**** ****Also, if there are any parts that don't make sense let me know. I'm absolutely open to constructive criticism.****
8 150 - In Serial131 Chapters
The Cruel Tyrant
This is story is not mine. For offline purpose only. Forcefully snatching handsome men and imprisoning them into his harem is nothing out of the ordinary. Murder and arson is everyday life. Exterminating entire families and massacring whole cities are just recreational hobbies.The common people wish daily to rip his tendons and flay his skin. The court officials and chancellors desire strongly to see his death. His royal brothers itch to swallow him whole. Warding evil spirits during the day and expeling demons at night - he is the tyrant who strikes terror in the hearts of the common people.Creating the foundation of a thousand year dynasty, leaving behind accomplishments that change generations - he is the controversial Emperor of Qing debated over in history texts.Note: The Qing in this story is 青, which is made up and different from the existing Qing 清 dynasty of China's history.
8 192

