《Still With You✔》~20~
Advertisement
-"Удаан уулзсангүй шүү! Жонгүг өөрчлөгдөөгүй байх шив?"
-"Тийм ээ, Мисү намайг өөрчлөхгүй байна. Харин Тэхён? Яажшуухан байна даа?"
-"Гайхалтай! Сураад л байна, өөр хийж байгаа зүйл алга даа"
Ким Тэхён уу? Багын минь найзуудын нэг. Санаж байгаа бол ахлах сургуульд хамтдаа сурч байсан хүү.
Одоо бол гэрэл зурагчин болох гээд үзэж тарж байгаа хүн.
Бид гудмын дагуу байрлах сандал дээр суугаад нэлээн зүйл ярилцлаа. Түүнийг харьцдаг охинтой болсныг нь мэдсэн, тэр нь бүр Мисүгийн найз Жиён. Хачин тохиолдол шүү.
Мөн сурдаг сургууль, ажил, ар гэрийнхээ талаар ярилцаж цагийг өнгөрөөсөн юм.
-"Ингэхэд нөгөөх чинь ирчихсэн юм уу?" гэхэд би түүнийг яаж мэдсэнийг гайхаж байв.
-"Яаж мэдсэн юм?"
-"Боль доо, Жиён надад бүгдийг хэлдэг юм шүү. Би ухаад ойлгочихсон юм, за тэгээд?" гэхэд нь би ойлголоо, нээрээ Жиёнтой харьцдаг гэсэн шүү дээ. Жиён Тэхёнд кино үзүүлж байгаа юм шиг ярьж өгсөн биз.
-"Ирчихсэн байна лээ.."
-"Яая гэж бодож байна даа?" гэсээр боллгоомжлонгуй асуухад нь би газар дэлхийг доргитол санаа хүчтэйгээр санаа алдав.
-"Мэдэхгүй ээ, өвөл сүй тавих талаар төлөвлөчихсөн байсан юмсан. Наад хүүхнээс чинь болж амьдралаа хоёр дахь удаагаа баллах юм байна л даа"
-"Өө, Жунинтай нийлүүлчихвэл таарна даа, тийм ээ?"
-"Чи чинь?"
-"Надад утас, интернет бас Жиён байна. Өөр яалгах гээв? Жуниныг наана чинь сурч байгааг мэдчихсэн юм. Жиён байхад надад кино үзэх хэрэг ч барагтаа гардаггүй."
Жиён бас л хэлж өгөө биз, амыг нь үдчихдэг ч юм билүү? Ингэсээр байгаад бүр нуух хаах зүйлгүй болох юм байна л даа.
-"Тагнуулын газар ажилд орвол таарна" гээд үнэхээр цаашдаа яах тухайгаа бодож байлаа. Энэ хүүхэн гараад ирчихсэн юм чинь дараа нь юу болох бол?
-"Би чамайг түүнтэй асуудалтайг л мэднэ, яагаад тэр өрөөнд түүнтэй хамт түгжигдээд бараг л хүчиндүүлэх шахсаныг чинь бол мэдэхгүй, тэр үед ямархуу байсан бэ? Чи хэлж байгаагүй.. Үгүй ээ.. Асууж ч байгаагүй юм байна"
-"Би өөрөө ч сайн мэддэггүй шд, тэр явдлыг сайн ч санадаггүй, дурсамж бас тэр үеийн мэдрэмж нь их бүдэгхэн мэдрэгдэж, харагддаг юм. Амьд мэнд тэр авгайгаас салж гарч ирсэн нь л сайн байх...
Advertisement
Үгүй ер нь чамд 16 настай бэлгийн бойжилтны насан дээрээ явж байсан юугаа ч мэдэхгүй бацаан хэдий завхай бодолтой байсан ч өөрөөсөө таван насаар эгч хүнд хүчиндүүлэх шахахдаа таатай байх байсан юм шиг харагдаад байна уу?"
Тэхён толгойгоо сэгсрээд псс хийтэл инээснээ, дахин надаас асуулт асуув.
-"Зүгээр тэр хүүхнээсээ салчихаж болдоггүй юм уу? Нээх сүртэй холбоотой биш биз дээ? Тэгээд аз жаргалтайгаар Мисүтэйгээ үлдээд.... Би буруу яриад байна уу?"
-"Бага байхад л аав ээжийн найзууд гээд хэдэн хүмүүс гэрт ирж тухалчихаад охиноо л суулгана, охиноо бла бла бла гээд байдаг байсан юм. Би тэр үед ширээн дээр зэрэгцүүлээд л суулгаад болчих ухааны юм ойлгодог байсан юм"
Тэхён инээсээр, бүр инээдээ барьж ядсаар "Тэгээд?"
-"Үгүй яахав дээ, 8 хүртлээ тэгж боддог байж байгаад яг тэр хөгийн өрөөнд орохоосоо хоёр хоногийн өмнө аавын яриаг бие засах гэж яваад сонсчихсон. Тэгээд л санахгүй юу! Өөр юу хэлүүлэх гээв?"
-"Юундаа уурлаад байгаа юм? Би яачихаав? Би ямар яасан юм?" гэхэд нь хүрмийг нь хараад шууд л дургүй минь хүрч орхилоо. Яахаараа...
-"Наад хүрэм чинь тэрний өмсөж байсан шиг харагдаад байна шд. Одоо бодсон чинь бүр дургүй хүрчихлээ! Ер нь энэ чинь амь настай холбоотой сүртэй асуудал"
Тэхёнд хамаг уураа чадахаараа бага багаар гаргасан ч ашгүй тэр хүндээр тусгаж авалгүй эсрэгээрээ намайг шоолж байгаа нь таалагдаж байлаа.
-"Мэнд мэдээд явъя гэсэн биш нэлээн удаан ярьчихлаа"
-"Одоо яв аа, би орж Мисүг тэвэрч унтлаа"
-"Цаг заваа гаргаад шөнөөр нэг хийгээд аваач?" гэсээр над руу харан жуумалзаад нэг хөмсгөө өргөн зогслоо.
-"Аль хэдийнээ хийчихсэн, одоо яв. Бусдадаа өмнөөс маань мэнд мэдээрэй" гээд Тэхёнтой салах ёс гүйцэтгээд гэртээ оров.
~~~
Зөөлнөөр өлмий дээрээ алхсаар, хаалнаа ч бас өөрийн нарийн мэдрэмж ур чадвараа ашиглан чимээ гаргахгүй онгойлгоод хөнжлөө сөхөх хажууд нь хэвтээд тэвэрсэн юм.
Унтаж байгаа чинь дэндүү хайр татам юм, нүүр нүдгүй үнсээд хаячихмаар, аль эсвэл жаахан ширүүдээд бүхий л бие дээр нь тамгаа үлдээчихмээр, бүр болохгүй бол барьж авч суучихаад гэртээ хийцгүйрэн тоглоод хэвтэх юмсан ч гэж бодох шиг.
-"Уучлаарай.. Одоохондоо чи Айлисын талаар мэдэхгүй байж байсан нь дээр"
Advertisement
~~~~~
-"Новш гэж! Тэр яг ямар хүүхэн болоод!!"
-"Тайвшир, энд тэндгүй хараал хэлээд л.. Буруу ойлгочихсон байвал алийг тэр гэхэв?"
-"Би бас тэгж бодоод эргэлзээд цурам ч хийгээгүй?!"
Худлаа ярьчихлаа! Би өглөө Жонгүгийн тэвэрт тухтай гэгч унтаад сэрсэн. Гэтэл өглөө сургууль дээр ирээд тэр хүүхэнтэй таарчихдаг байна шүү! Халууцаад байх юм, зангиа байсан бол эрчүүд шиг татаад суллахсан.
-"Нэрийг нь мэдэх үү?" гээд мууран нүдлэн Жиёноос асуувал тэр духаа алгадаад ийш тийш харж байснаа-
-"Баяртай, би загасны ой санамжтай, хичээл рүүгээ явлаа" гээд зугтаад алга болчихов.
Ингээд орхиод явчих байсан юм уу? Ханилгаагүй юм.
Хүний найзууд яадгийг мэдэхгүй ээ, минийх бол ийм байна.
~~~
Эмч болох гэж байж хачин хүүхнээс бол хайран бичих цаг дээрээ тэр хүүхнийг зураад түүн дээрээ задлан хийж анагаахын нэршлээр тэмдэглээд, зүрхэн хэсгийг нь Х-лэж дараад будаад сууж байх ч гэж дээ!
Бодоод байсан чинь.. Би их хартай хүн байх нь.
Жаахан аймар ч гэсэн..
Дөрвөн мөчийг нь солиод, шүднүүдийг нь сугалаад хаячих юмсан! Дөнгөж сая ч гэсэн тэр багш хойноос нь гүйгээд л, цаас дамжуулж өгөөд л, нөгөө Жонгүг нь цаасыг нь халааслаад л...
-"НҮДЭН ДЭЭР АЛЦАГАНААД БАЙГААРАЙ!!"
Би бодолдоо хөлчүүрэн танхим дүүрэн ингэж орилоход бүгд над руу харж харин би уучлалт хүсээд нүүрээ даран ширээ дэрлэнэ.
Бурхан минь! Энэ цаг хурдан дуусаасай билээ...!
Арай гэж хонх дуулдаж, цүнх цаас дэвтэр юутай ийтэй нь цүнхлээд ариун цэврийн өрөө рүү зүглэсэн юм. Ичиж үхэх нь л дутаж гэнэ.
Хаалгаа хааж усаа гоожуулаад гараа угааснаа, нойтон гараараа үсээ норгож аваад толинд харж хэсэг зогслоо.
-"Хог гэж! Энэ мөрнүүд нь бүр арилахгүй юм байна л даа" хэмээгээд ганцаараа санаа алдан зогсоно...
Хачин өдөр байсан болохоор би үлдсэн хичээлээ таслаад номын санд суухаар шийдэв. Яадаг юм, тэглээ ч би түүнээс илүүг сурчихна, гэхдээ гол нь өнөөдөр л ингэчихье..
-"Номын санд"
Жаахан л хүлээчихье дээ, тэгвэл надад өөрөө ирээд хэлэх байх, өөрөө тайлбарлах байх, бүхнээ миний нүд рүү хараад хэлэх байх. Долоохон хоног...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Otayy!
Чипснүүдээ! Зза зүгээр random нэр бодоод хэлчихлээ.
Заа тэгэхээр, иб нь
Та нарын үлдээж байгаа хөөрхөн асуулт, хөгжилтэй сэтгэгдлүүдээр, мөн зарим нэг ирдэг watt-message-д ирдэг асуултаа Q&A болгож оруулахаар боллоо!😅👀✨
Бусад бичээч нар ингээд байдаг юм байна лээ, надад ч бас ирсэн асуултууд байгаа болохоор одоо харж байгаад бөөгнүүлээд цогц болгоод хийчихье💜❤️🌝
•••••••••••••••••••••••••••••••••••••
-За эхэлье дээ.. Түдэй Мисү оролцоогүй байгаа xD
Бүгд: Чи муу flashback mack оруулахгүй мурьчих юмаа? Ингэхэд энэ ямар газар вэ? Барьцаалах гээд байна уу? Үгүй юу? Бид тулааны урлаг мэднэ!
-Хүний олон хүнээ барихгүй шүү, андуудаа! Кхмм, тэр яахав ярилцлага явагдаж байна, мессежээр хоёр хүн Жунины талаар асуусан байгаа
Жунин: Үнэнээ л хэлье, би бүр яагаа-
-Асуултаа хэлээгүй байна, жоо тайван андаа. Эхний асуулт "Энэ Жунин яах гээд хормой хот эргүүлээд яваад байгаа юм бэ??" гэж асуусан байсан л даа, тайлбар хийнэ үү? Манайхан Мисүдээ ч жинкэн амь л даа~
Жунин: Үгүй яахав, хэлчихээр спойлдчихгээд байна ш дээ, бичээч ээ~ хэлчих үү?
Бичээч[бас л би]: Даварцгаа муу нуснууд минь!
Жунин: Үгүй гэнэ ээ.
-Дараагийн асуулт "Жунинаа мань хоёрыг тайван байлгаад маньтайгаа үерхчих" ухааны юм бичсэн байсан.
Жунин: Одоогоор тэр багшийг эргүүлж байгаа ч.... Яахав чи хүсвэл хоёула-
-Ярилцлагын үеэр бүү заваар! *чухам үнэнийг цөөн үгээр*
Дараагийн асуулт Жонгүгт ирсээр байгаа, ирсээр ч байх болно!!!
Жонгүг: Үхсэндээ уурлаад байгаа юм? Дугай асуугаач.
-Айшш, Мисү харж байна уу? Айн, наад хүн чинь бүр барьж авж зодлоо л доо, заза.. Чамайг өнгөрсөндөө юу хийж балайгаа тарьж явсан хүн бэ гэж асуусан байсан.
Жонгүг: Хэлчихвэл наад бичээчинцэр чинь боогоод алчихна.
Бичээч би: Сонсож байгаа шүү!
Жонгүг: Ёоо хар даа! харин энэ ингээд байгаа байхгүй юу? Тэгж яривал хүний эрхийн хуульд зааснаар- заа заа, больчий би больчий!
-Өвөл юу хийхгээд байгаа юм гэж асуулт их ирсээн, миний анд аа~
Жонгүг: Мэдчихээ биз дээ, би сүй тавих гэж байсын заюу!
-Заа одоо чи яваа, дараа нь Жиёнд ирсэн. Тэхёнтой нялуурж харьцдаг гэдгээ why биднээс нуув?
Жиён: Тэр үедээ хэлчихсэн бол Мисү намайг тайван байлгахгүй байх байсан, бас би өөрөө бичээчдээ хэлэхгүй байх талаар зөвлөсөн. Тэгвэл илүү сонирхолтой.
Баярлалаа, бичээчээ хайртай шүү^^
Бичээч төрхтэй би: Ауввв, та нар Жиён шиг байгаач, ийм хөөрхөн шд💕
Бүгд: Пялдага амьт-
-Эхний ярилцлага хэсэг дууссаан, одоо арилцгаа, би явах хэрэгтэй байна
Бүгд: Энэ ийм заваан ааштайшд
[❤️
Advertisement
- In Serial17 Chapters
Age of Avarice
Earth finds itself on the cusp of a new age. Technology has ingrained itself into daily life like never before, and soon, it will allow humans to transcend the boundaries of space and time to enter a new world. Well, a new digital world that is. Age of Avarice is hailed as the world's first truly immersive VRMMORPG. And the denizens of The Shattered Realm similarly find themselves entering a new era as they begin to explore the Abyssal Sea in search of lost land, knowledge, and most importantly -- wealth. Sirius is a young man who has followed the development of this game for the past year-and-a-half and the long-awaited launch day has finally arrived. He enters the game, not for fortune or fame, but to simply make a living doing what he loves. However, he quickly realizes that Age of Avarice is much more than he bargained for... -Updates: Monday, Wednesday, and Friday- Cover Art is not my own and will take it down upon request
8 133 - In Serial7 Chapters
Voidscape: Calamity
With the world undergoing a great change, Knights that have long since been forgotten now must gather themselves and rise up to the task at hand.Far too few have noticed the increase in monster attacks.Far too many are too focused on overthrowing the empire.The powerful few turn a blind eye to it all.A peaceful life is no longer an option.
8 60 - In Serial6 Chapters
Man With a Mace
Life sucks, and then you die. And then it gets worse. Pritchard was the only weeaboo at his Tennessee high school, and was little else, until the night before graduation. Just as he confesses to Sasha, the girl he's had a crush on for years, Pritchard dies in an act of God and finds himself in a fantastical new world with his crush, drawn into the service of the Dark Lord to purge all Good from the land. Of course, now he's a goblin. And a cleric. And Sasha's a half-orc barbarian. And by "drawn into the service of the Dark Lord" I mean Sasha was, and Pritchard just happened to be pulled along by accident. Sasha's actually a bit of a bitch, and doesn't care if Pritchard rots in the sand mines or not. But even for a goblin slave, things can get better. The Dark Lord was kind enough to give Pritchard a Hero Core, and Pritchard is nothing if not a minmaxing bastard.
8 109 - In Serial13 Chapters
Dipp's Uncertain Adventure
Dipp, a small raccoon-like creature finds himself in a graveyard. Unsure of how he died or who he actually is. but even with all this missing information, he's determined to find out his past and make a new life for himself. All while going an uncertain Adventure along the way.
8 149 - In Serial8 Chapters
Project Hellfall
Jude Flynn was the kind of kid who prefers to keep his heads down. Unfortunately, bad things happen to him on daily basis. Between the bullying and the constant seizures he was suffering, it seems nothing would change. But for the sake of the promise to his father, he endured. That is, until the world came to an end. Jude is then transported into Purgatorium. The Place Between. It is a world of angels and demons. Where everything and anything is trying to kill him. He will have to learn about this new world. To delve into the things fantastical and bizarre. Of secrets, both sacred and taboo. And most importantly, to discover the truth behind Purgatorium before it swallows him whole. In this new world, the choice is easy. Adapt or Die.
8 122 - In Serial18 Chapters
Tied to Infinity
Richard just wanted to learn magic, not be the only hope Humanity had.
8 172

