《Still With You✔》~19~
Advertisement
-"Юу ч биш дээ, өвөл хүртэл хүлээчих.. Тэгээд мэдээрэй..."
Одоохондоо хэлж болохгүй ээ, гэнэтийн байх ёстой, амьдрал нь мартагдахааргүй, илэрхийлэмгүй мэдрэмжийг үлдээх хэрэгтэй.
Тэр үүрд санаж явах болно.
Ирээдүйд хүлээж буй тэр үеийг...
~~~
Магадгүй тэр гомдсон байх.
Тийм ээ, яг гомдчихож, хэлээгүйд минь тунирхсан байж. Хонгор минь уучлаарай, гэхдээ одоо бол чадахгүй. Гэнэтийн байвал тод үлдэнэ.
Унтахаар боллоо, унтлаганы өрөөнд орох бүрт өчигдөр санаанд ороод тайван байж суух байж суух нөхцөл алга. Одоог хүртэл хананаас нь хоолой нь сонсогдоод, өдөөн хатгаад байгаа ч юм шиг.
Дахиад сонсмоор санагдчихлаа байна. Гэхдээ одоо болохгүй ээ, тэр хүсээгүй, бас маргааш сургуульдаа очихоос хойш..
-"Унтчихсан уу? Мисү?" гэж аяархан асуулаа, харин тэр эргэж хараал зөөлөн инээмсэглэсэн ч цаанаасаа л надад гомдчихсон нь илт байгаад байв.
-"Үгүй ээ, яасан?"
-"Надад гомдож байна уу? Хэлээгүй гээд?" гээд хацрыг нь зөөлөн илэхэд тэрээр хэсэг удсанаа санаа алдлаа.
-"Жаахан л, гэхдээ зүгээр ээ"
Битгий худлаа ярь, чи зөндөө гомдчихсон байна... Мэдэгдээд байхад..
-"Уучлаарай, өвөл чи мэдэх болно. Одоо унт даа, маргааш хамтдаа сургуульдаа явна шүү дээ, мм?"
Одоохондоо надад уучлаарай гэхээс өөр хэлэх үг алга даа, тэр хүртэл чи хүлээж хэрэгтэй.
-"Тэгье ээ, сайхан амраарай" гээд уруул дээр зөөлөн үнсчихээд өвөрт минь шигдэн тухтай гэгч нь унтлаа...
Түүнийг унтаж байхыг шалгачихаад, бас хэд хэд сэгсэрч үзээд дахиад л түүнийгээ ширтэн хэвтлээ.
Хараад байхад дуусдаггүй төгс төгөлдөр гэж бас байдаг аа? Тэр нь гарцаагүй л Мисү юм даа..
Уг нь өмнөх шигээ яриагаа өрнүүлж, унтаж байхад чинь чиний чихэнд шивнээд, зүүдээр чинь дамжуулж хүргэе гэж бодож байвч хэлэх үг алга даа...
Уучлаарай.
Тиймээс унтаж байхыг чинь харчихаад чамайг тэврээд нойрсъё доо гэж бодсон юм.
Унтацгаая...
---
Түүндээ зориулж би үүрээр эрт сэрлээ. Тэр намайг үргэлж унтдаг л гэж боддог байх. Гэтэл би үүрээр нар мандахтай зэрэгцэн өдөр болгон сэрдэг.
Хайраас нь амсаж, эдэлдэг гэж бодох болгондоо өглөө сэрж, нарыг үзэн, амьсгалж байгаагийн утга учир түүнийхээ төлөө илүү хичээмээр санагдана.
-"Арилаагүй байх нь ээ?"
Түүний үсийг хойшлуулчихаад эгэмний яс хүзүүн дээр нь байх тодоос тод шимсэн мөр минь цэлийн үзэгдэнэ.
Хог гэж, тэр үед би Мисүгээр их өлсөж байжээ? Идэх нь холгүй байсан байна шүү.
Би эвлэгхэн босоод түүний хувцасны тавиараас хүзүүтэй зузаан цамц хайж гарлаа, эцэст нь зөөлөн шар өнгөтэй бариу цамц гаргаж ирээд нэлээн харж зогссон юм.
Тэр яаж энэ долоон настай хүүхдийнх шиг жижигхэн цамцанд багтдаг байна аа? Бурхан минь гэж, чамайг боогоод алчихдаггүй л байгаасай, энэ цамц.
Гэхдээ бас хэтэрхий бариу, өмсөхөөр миний гэсэн хамаг юм бусдын нүдэнд товойж харагдах гээд байсан учраас гадуур нь бас цамц давхарлахаар болов. Угаасаа л хүйтэрч байгаагаас хойш.
-"Босоорой, Мисү~ Өглөө болчихсон, ирээдүйн эмч ээ, миний гүнж ээ, Мисохоон, царайлаг найз охин минь ээ"
-"Хүүе ээ, би сонсоод л байна шүү дээ" гэсээр хацрыг маань шахан уруул дээр үнсэв. Босохгүй нь л дээ, яавал босгох аргаа олчихлоо!
-"Боль!"
Би түүний нимгэн майкны мөрийг нь зөөлнөөр доош нь татаад хөхөвчийг нь хүртэл суллав. Гарыг нь доороос нь дээш хамарныхаа үзүүрээр гүйлгэж мөрөн дээр нь үнслээ.
Advertisement
Одоо босохгүй байхыг чинь харъя л даа, хичээлийн хэнээтэн минь!
-"Боль! За бослоо доо, бослоо"
-"Сайн байна, чамайг дахиад өглөө босоод алхаж чадахгүй надаар үүрүүлээд явах юм байх гэж л бодлоо ш дээ" гэж хэлчихээд би өрөөнөөс гарч одлоо.
Чадахаараа өглөөний цайгаа бэлтгээд хүлээж байтал гаргаж өгсөн хувцсыг маань өмсчихөөд нүдээ нухлан усаа балгална.
~~~
Сургууль руу хөтлөлцөөд алхаж байсан ч хүн бүрийн нүд цээжин дээр нь унаад байгаа юм шиг харагдаад миний уур буцлаад ирэв.
-"Алив наад цахилгаанаа татаатах!"
Би ухасхийн урд нь очоод цамцных нь цахилгааныг эцэст нь хүртэл татаад сая л нэг амьсгаа аван тайван алхлаа.
-"Хартай залуу вэ?" гээд хөхрөн хацран дээр үнсчихээд гарнаас минь зууран сургууль руу оров.
Дөнгөж ортол Сохён Жиён хоёр үүдэн дээр зогсож байх бөгөөд Сохён уйлсан харагдана. Харин Жиён түүнийг аргадаж нурууг нь илж байв.
-"Юу болоо вэ?"
-"Жунин түүнийг хаячихсан"
Таарч дээ, хөгийн амьтан! Үзүүлээд өгөх юмсан гэж бодон хөмсгөө зангидсан ч олон нийтийн дунд байгаа болохоор очоод алгадчихаж даанч чадахгүй юм.
Ингэнэ гэдгийг мэдэж байсан ч ийм хурдан хаяад явчихна гэж яаж мэдэх билээ дээ.. Хөөрхий Сохён.
-"Жунин нь шинээр ирсэн багш хүүхнийг дагаад алга болсон, өчигдөр та хоёр ирсэн бол харах байсан юм" хэмээн Жиёныг хэлэхэд бид бие бие рүүгээ хараад хальт инээлдэж орхилоо.
Юу хийчихээд маргааш нь босож чадахгүй ирээгүй билээ дээ.
Харин үүний дараа Жонгүгийн Жуниныг "Шалиг хүн тэгж л таарна" гэж хэлэх нь сонстлоо.
-"Тэр яахав ээ, явцгаая удахгүй нөгөө хөгшин авгай чинь орж ирээд толгой түрүүгүй загнаад унана, хоцорлоо барилаа гээд л"
-"Тэгвэл би явлаа шүү, Жонгүг аа" гэчихээд хальт үнсээд Жиён Сохён хоёрыг дагаад хоёр давхрыг зорив.
Жиён цүнхээ урдаа тэвэрсээр хойш харан "Сургууль дээр хүртэл ингэж нялуурах байсан юм уу?"
-"Чи нялуурах хүн олчихооч дээ, тэгээд" хэмээн би өөдөөс нь сөргөөцөлдөхөд тэр итгэлтэй нь аргагүй
-"Байгаа юм чинь" гэж хариулсан юм. Харин дороо гацан түүнээс хэн болохыг нь шалсаар хонгилоор гүйлээ.
Өнөөдөр бүр юм юм болох нь ээ?
~~~
-гэсэн байх бөгөөд тэр зүгээргүй үнсэлт юу болохыг хэдийн гадарлаад эхэлчихсэн байв. Хичээлээ ч хийхгүй ийм завтай туулай ч байх шиг.
Ирсэн зурвасаа хараад уруулаа хазан зогсож байтал Жиён хажуунаас гэнэтхэн цамцны хоолойг доош нь татаад "ЭЭ, БУРХАН ТЭНГЭР МИНЬ ГЭЖ!!" хэмээн сургуулиар нэг ориллоо.
-"Ч-чи үнэхээр! Өчигдөр яагаад ирээгүйн учрыг нь олчихсон доо!" гээд над руу хачин хачин харц шидлэн хүмүүсийн анхаарлыг өөртөө татах нь жаахан эвгүй байв.
-"Чимээгүй байгаач! Чимээгү-"
-"Юу болцгоогоод байгаа юм?" гэсээр өндөр гоолиг биетэй үсээ шараар будуулсан ч уг хэсгээсээ харлаад эхэлчихсэн, улаан оффис хувцсаар ижилсүүлэн өмссөн нэгэн бүсгүй бидний дунд хүрч ирлээ.
-"Уучлаарай багш аа..." гэсээр Жиён доош бөхийхөд би түүнийг даган хоёр удаа бөхийн уучлалт гуйхад тэр багш гээд байгаа хүүхэн нь над руу муухай харчихаад бидний голоор гатлан цааш явав.
-"Сайхан амьтан байгаа биз? Энэ нөгөө шинэ багш чинь. Юуны багш гэдгийг нь мэдэхгүй ч ямартай ч сайхан амьтан"
-"Тийм байна.."
~
Advertisement
Номын санд хэсэг сууж орхигдуулсан зүйлсээ хараад тэмдэглэж аваад жоохон суусан чинь цаг бүр орой болчихсон, гадаа харанхуйлаад эхэлчихсэн байлаа.
"Юу ч биш дээ, өвөл хүртэл хүлээчих. Тэгээд мэдээрэй"
Жонгүгийн хэлсэн энэ үг тархинд цуурайтаж бодлоос салахаа байх нь тэр. Юу юм бол гэж өдөржингөө бодсон ч ядаж сэжүүр ч үгүй би дэмий л төсөөлөлдөө умбана.
Дэвтэр номоо цүнхлээд тэрүүхэн тэндээ жижигхэн чилээгээ гаргаж суниачихаад сургуулиас гаран Жонгүгийг зорин алхлаа.
Очоод л шууд үнэрийг нь үнэрлэж өөртөө шингээгээд, тэврэлтийн дулаан, зөөлөн энерги энхрийлэх тэр сэтгэлийг нь мэдрэхийн тулд би яаран яаран хаалгаар гарсан юм.
Харихын тулд биш Жонгүгийг харахын тулд сургуулиас гарсан юмсан...
Шатаар хурдан хурдан буунгаа цүнхээ ухаж утсаа гаргаж ирээд залгах гэсэн ч замын хажууд тэр минь зогсож байгаа харагдана.
Гэхдээ ганцаараа биш.
Шинэ багш хүүхэнтэй хамт. Өөд өөдөөсөө хараад ярилцаж байсан юм.
Нухацтай яриа өрнүүлж байгаа бололтой.. Гэхдээ яагаад ч юм цээжний минь зүүн дээд буланд хатгуулна, өө зүрх байсан байна.!
Шинэ багш Жонгүгийн биенд хүрч жийнсэн жакетыг нь янзлаж байхыг нь хараад би яг зогсож байгаа газраа таг гацаж хөл минь хөдлөхөө больсон байв.
Гол нь Жонгүг түүнээс зай барихгүй бүр зүгээр зогсоод байгаа юм даа? Өөдгүй амьтан.
Гэхдээ би буруу бодож байж ч болно шүү дээ, тийм болохоор би түүний утас руу залгаж соёлтойгоор яриаг нь таслахаар шийдсэн юм.
Харин тэр утсаа халааснаасаа гаргаж ирээд түүнийг яв хэмээн дохив бололтой толгойгоо хөдөлгөчихөөд дуудлагыг минь авахад нөгөө багш ч яваад өгөв.
-"
-"Доор зогсож байна"
Дуудлага тасрахад би хөлөө зөөж ядан доош нь тавиад, гүнзгий амьсгаа аван дотроо гурав хүртэл тоолж хүчээр инээмсэглээд доош уруудлаа.
Үнэндээ ингэж хүчилж байгаагүй болохоор жаахан хэцүү байна, гэхдээ би буруу ойлгоод төсөөлчихсөн байсан бол яах юм? Бидний хооронд л сэвтэй шүү дээ...
-"Күүкий!!"
-"Өө, миний Мисо"
Би түүнд очиж тэврүүлэхдээ албаар гадуур өмссөн жакет дотор нь гараа оруулж тэвэрсэн. Өөр хүний хурууны хээ миний нүдэн дээр түүний хувцсанд үлдсэн болохоор тэр.
-"Харьцгаая!"
Түүний хоолойг сонсоод, инээх төрхийг нь хараад хязгааргүй ихээр баярлаж байгаа ч одоо сэтгэл санаа тавгүй байгаа болохоор түүнийг нь даган хөөрч даанч чадахгүй нь.
Түүнд ийм эмэгтэй хамаатан садан байдгийг санахгүй байна, ийм дүү эгч ч байхгүй, үеэл нь гэвэл байж болох ч надад хэлж байгаагүй.
Хаанаас гараад ирчихсэн хүүхэн бэ?
-"Номын санд суучихсан чинь ядарчихлаа, бас өлсөхгүй байгаа болохоор миний туулай өөрөө аргалаад юм идчихээрэй, би унтлаа" гээд худлаа эвшээлгэн өрөө рүү орж хаалгаа хаагаад хөнжилдөө шурган хэсэг хэвтлээ.
Өвөл мэдэх ёстой зүйлийг нь одоо мэдчихэв үү?
~~~
Яг эхний лекц дуусаад дараагийн ээлж рүүгээ алхаж байхад ааваас дуудлага ирсэн юм. Их зүйлд бодолгүй шууд авчихсан...
-"Хэн?"
-"
-"Аав гуйя, үгүй гэж хэл тэгэх үү?!"
-""
-"Надад Мисү байгаа. Та Мисүг байсаар байтал яг яах гээд байгаа юм бэ?"
Чөтгөр аваг!
Чөтгөр аваг!
Чөтгөр аваг!
Яг ийм үед... Новш гэж. Би амандаа хараал урсгаад хөмсөг зангидан цүнхээ үүрээд хаалгаар гарч явлаа. Хэдий түүний хоолойн утасны цаанаас гэмшсэн сонсогдох ч... Хичнээн тийм байсан ч Мисү байсаар байтал, мэдсээр байж..
Саяхныг хүртэл хараалаа урсгасаар явж байсан ч ард гарсан жингэнэсэн хоолой чихний минь цусыг урсгаж орхив.
-"Жон Жонгүг, нааш ир!"
Би очмооргүй байсан, тэгээд сонсоогүй мэт цааш алхсан юм. Гэсэн ч улаан туфлины тог тог хийх чийртэй чимээ араас хөөсөөр урд маань гараад ирэв.
-"Дуудаад байгаа юм биш үү? Багшдаа хариулаач!"
-"Уучлаарай би хоцрох нь"
-"Тараад хүлээж байгаарай, уулзах хэрэг байна" гэчихээд зөрөн өнгөрсөн юм. Харин ойр хавьд зогсож байсан нэг лекцэнд суудаг залуус намайг шаван тойрцгооно. Шалтгаан нь тодорхой, саяны шулмын талаар асуух гэж л тэгсэн хэрэг.
Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг дээ, шууд утгаараа бол энэ шуламд яг таарсан үг, Жунинтайгаа таарсан завхарсан амьтан!
~~~
Орой болж Мисүг хүлээн утсан дээрх толгоомоо тоглон жижигхэн сандал түшин зогсож байв.
-"Овоо хүлээж байж ээ? Сайн хүү"
-"Чамайг хүлээгээгүй юмсан, мэдэж байгаа бол би найз охиноо хүлээж байгаа юм, мэдэхгүй бол мэдээд авчих, би ганц шөнийг аргацаадаг биш үүрд хайрлах найз охинтой, аан харин одоо тэрийгээ авахаар хүлээж байгаа юм"
Нэлээн ширүүн хоолойн өнгөөр түүнд хандаж хэллээ. Харин тэр намайг шоолж байв.
-"Мартаач дээ? Би чамайг явуулаа биз дээ, өрөвч сэтгэл гаргаад явуулаагүй байсан одоо чи ингэж явахгүй байх байсан юм. Тэр чигтээ миний хүн байх байлаа" гэсээр гадуур хүрмийг янзална.
-"Савраа тат!"
-"Ууртай хүү болжээ?" гэхэд нь яг миний утас таарч дуугарсан тул амьхандаа л бурханд талархаж байв. Тэр нь Мисү байсан нь их сайн хэрэг.
Санааг нь зовоохгүйн тулд би Мисүд энэ хүүхнийг харуулахыг хүссэнгүй тул хурдхан явахыг санал болгоод хэсэг байж байтал тэр минь "Күүкий!!" гэсээр намайн тэвэрсэн юм.
Ингээд л бүх уур хилэн минь тараад алга болчихсон, аз жаргал минь ирж, баяр баяслыг авчирсан.
Юу ч анзаараагүйд нь баярлаж байна.
Гэртээ хариад тэр шууд л ядраад унтлаганы өрөөг зүглэсэн бол би хөргөгчнөөс гадилтай сүүгээ авахаар гал тогоог зүглэж байв.
-"
Би түүнд хальтхан гарчихаад ирье гэж хэлээд уулзах гэж байгаа хүнээ ч товчхон хэлээд гутлаа өмсөн хаалгаар гарлаа.
-"Удаан уулзсангүй шүү! Жонгүг өөрчлөгдөөгүй байр шив?"
-"Тийм ээ, Мисү намайг өөрчлөхгүй байна. Харин Тэхён? Яажшуухан байна даа?"
-"Гайхалтай! Сураад л байна, өөр хийж байгаа зүйл алга даа"
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
Жинхэнэ evil smile нтр😂
Заа, тэгээд дажгүй байгаад байвал ар араас нь оруулж байгаад дуусгачихъя дөө😂🌝✨💜
Гэхдээ та нар бүр арай л хөөрхөн юм аа, би та нар уншаад догдолж байхад би энд та бүхний бичсэн сэтийг уншаад инээж догдолж янз2 л болж байна💜✨🥺
Нээрээ бас бичмээр байгаа бүх юмаа бичиж болно шүү, зохиолын талаар биш тэс хөндлөн байсан ч болно одооноос би гоё дуусах хүртлээ хариулаад явна гэж бодож байна даа❤️😂
Бүр дахиад иймэрхүү гоё бичвэр бичмээр санагдтал хөөрхөн дэмжих юм аa✨🌝💜
Анх ийм олон хүн уншиж, ингэж хөөрхөн явна гэдгийг гадарлаагүй байсан болохоор бүр их гоё байна аа👀💜
Өглөө сэрээд бараг л анх удаа өөр өгүүллэг update тооцохгүйгээр ийм олон мэдэгдэл авч сэрж үзлээшд🤣❤️👀🥺
Гэнэт харамсчлаа, заза бааханюм ярьчихлаа,,, дараагийн партаа хүлээ дээ хөөрхнүүд минь💜🤧
Advertisement
- In Serial36 Chapters
Only Me wasn't brought to another world, at least for now....
Left in this world alone as an abandoned, live alone in a world full of animals which hate humans to the cores... I am Alone... feeling saddened, I thought of... why can't I just create my own person to talk to myself? Thus, My life on the world which being left behind by the humanity, which being abducted by aliens comes to open its curtain, and... by the time humanity come back on earth... the curtain of the show, which being played by the earthlings' blood and tears starts while Me? I am Alone... [Father! the show gonna start soon!] well, not anymore... *the story has some resemblant with EER(everyone else is a returnee) but not all...
8 242 - In Serial46 Chapters
Virtual reality: Sorp
Sorp is something bordering on what it is to be human. Perhaps he is more human. He has lived in squalor, his only family are the friends he grew up with. This is their journey through the new substitution for reality. In this virtual reality, they are given a purpose they never thought to seek out for themselves. To be more than hooligans. To be more than the bottom of the barrel. They do this in their own way. Unhindered by usual moral discrepancies. Ready to fight, kill and maim on a whim. Warning: This story does contain graphic descriptions of a sexual nature, violent fights, blood shed, gore and at times, crude language. There are also acts that are considered immoral or evil committed by main characters, so this story may not be for the faint of heart.
8 84 - In Serial8 Chapters
Killstealer
Unfinished - Apologies to anyone who was reading but I have no current intentions to revisit this story Alex was stuck in a rut: He was nearing thirty, and his career seemed to be going no-where; He used to have plenty of friends at university, but had gradually lost touch with them. He had recently started using a dating site, but truthfully he never quite got over his ex. It could be worse; he didn't spend his nights wallowing in self pity. However, he had a sinking feeling that his life was going no-where fast. When Alex decided to take up an old hobby all he really was looking for was something fun to do on friday nights. Thrust into another world by a mad mage Alex must adapt quickly to survive. Unfortunately, Alex showed up late to game night and ends up stuck with a pretty mediocre character in this game like reality. Alex must learn to survive in this new world; just because it all seems like a giant game doesn't make death any less terrifying. This will be my first attempt at writing litrpg. I wanted to set myself the challenge of writing every week and I think knowing people might be reading it will motivate me. I've always worked much better with external deadlines. FAQ Why should I read this LitRPG? I am writing because I enjoy it and you should read it if you enjoy it. If I had to make an elevator pitch I would start off by saying my MC is a rogue type character, which seems a relatively uncommon character at least based on what I have read. I also strive to make the supporting cast three dimensional characters, and not just caricatures. Finally, I can't forget that this is a LitRPG so I have tried to make a RPG system with depth, and one that makes sense. How often will you release chapters? At least once a week is my goal. I am a nurse with a baby at home, so between my hospital and my baby I won't have time for more unless something dramatically changes. Will there be romance? I won't rule it out as I try to let my characters write their own stories. However, there will NEVER be a harem, it just isn't something I am interested in. Gore, Profanity, and Traumatising Content? I don't intend to have any of these present at obscene levels, but my tolerance might be different to yours. The tags are mostly there to cover me. Cover image taken from: https://commons.wikimedia.org/wiki/File:Dagger-AO_20875-P5280881-gradient.jpg under creative commons license.
8 188 - In Serial13 Chapters
Void Drifter
Pius Screamed as the girl in front of her was consumed with flames. Chosen by Void and summoned by the Collective, a young girl is pulled from her world and thrown into a galactic war. However, now the war is over and she is unsure of her place in society. Her wish is to go home, but she doesn't know where home is.
8 80 - In Serial13 Chapters
Maja Collisions
Maja is a new world of possibility and counterbalances. On the cusp of a divine stalemate, various races and countries are just discovering how to live with each other in this era. Portals to other realms open frequently, both temporarily and permanently, spilling refugees and foreign cultures in an onslaught of drastic collisions. Meanwhile, Gods grant lifelong boons for worship and no one has figured out how all this is meant to work together. On a largely undiscovered continent, veteran explorer Hal finds an innocent young man. Born of a newly discovered race and isolated from the madness beyond his homeland, Arc journeys with this stranger from then on to learn how to live life truly unfettered and free.
8 176 - In Serial12 Chapters
The Replacement
For twenty years Amon lived his life as the bodyguard of Vine Weyer, the prince of the Weyer Kingdom. In those twenty years he learned and fought alongside Vine against the threat of the Acolytes and the Goetites they worshiped, and in the end, they failed to defeat them. After a disastrous last stand, Vine asked something unimaginable for Amon to do. Yet, if Vine was to be believed, Amon had the opportunity to succeed where Vine could not. [participant in the Royal Road Writathon challenge]
8 134

