《Still With You✔》~17~
Advertisement
Гайхуулмааргүй байна...
Гэхдээ би дэлхийн хамгийн амттай, дуу алдам сайхан бүсгүйг өдөр бүр үнсэж сэрдэг юм.
•
Тийм ээ, би ч гэсэн байна.... Маш ихээр. Чамайг бүрэн гүйцэт ....
•••••
[]
꧁꧂
Энгийн үед тэврүүлэх үеийн мэдрэмж одоогийнхоос дэндүү өөр юм. Сэтгэлийг минь амрааж, тав тухыг мэдрүүлдэг тэр тэврэлт нэг л өдөр биеийг минь байж яадуулан, тэвчээрийг минь шалгана гэж хэн мэдлээ.
Хүзүүн дээр минь айлчилж байсан цагаан туяхан гар нь алгуур доошлох үед хэлэхийн аргагүй зөөлөн торго биен дээр гүйж байгаа аятай мэдрэгдэнэ.
Үгээр илэрхийлэгдэхгүй нэг тийм мэдрэмж байдаг даа, яаж ч хэлэх гэсэн тохирох үгс нь олддоггүй хачин мөртлөө таашаалтай, яг тийм...
Түүний бэлхүүсийг татан өөртөө наахад гулгаж ирэн цээжинд наалдана. Дээш доош болон хөдлөн цээжний минь аясыг даган түүний амьсгал ч бас давхардана.
Азтай байна, би үнэхээр азтай. Ертөнц дээр бүрэлдэн бий болсон төгс оршихуйн дэргэд байгаа болохоор, түүнийгээ өдөр бүр хайрлаж хариуд нь дутахааргүй хайр авдаг болохоор, цаг тутамд нь үнсэж, мөн хүрч чаддаг нэгэн болохоор, хамгийн гол нь түүнийгээ аз жаргалтай байлгаж чаддаг болохоор би азтай.
Жаахан дээш өндийгөөд өмссөн саарал футболкоо тайлангаа Мисүгийн эгц дээр гараад хаа нэгтээ хувцсаа шидэж орхилоо. Харин би төгсгөлгүй үнсэлтийг хүснэ.
Өмнө нь хэлсэн дээ, түүний минь уруул дуртай гадилтай сүүнээс минь илүү гэж. Тийм болохоор донтчихсон юм.
Чихэрлэг түүнийгээ үнсэн байхдаа Мисүгийн углаад л хаячихсан нил ягаан өнгийн нимгэн халатных нь уяаг зөөлөн татан тайлаад энгэрийг нь алгуур задгайлна.
Миний зүрх цээжинд багтаж ядан цохилох агаад эхээс төрсөн биенд нь дур мэдэн хүрнэ гэхээс одоог хүртэл айсаар.
Энэ бүхнээс болоод нүдээ нээж үл чадах чамайгаа би хараад гүн бор нүдийг чинь удаан ширтэхийг хүслээ.
-"Биеэ сулла.."
Байдгаараа чангалаад яг л хөшөө шиг болчихсон түүнийг хараад өмнөөс нь миний бие ядрах шиг. Зөөлөн зөөлнөөр аван гаргах амьсгалтай нь тааруулан эгэмнийх нь ясыг үнсэхэд шүлсээ гүд хийн залгих нь сонстоно.
Бурхан минь гэж! Аюултай тэр сүрчиг намайг дахин шатааж байна, тэсэхэд улам л бэрх болоод байх юм. Яах вэ, Мисү?...
Advertisement
Мисүгийн дээрээс час улаан сарнайн дэлбээг нэг нэгээр удаанаар таслан түүний дээрээс унагааж буйн адилаар би тэрхүү торгомсог дэлбээ биен дээр нь буусан шиг хүрэн улаан толбыг түүний биен дээр тамгалж байв.
Хамрын минь үзүүр зөөлөн цагаан хөхнийх нь дундуур сүлэлдэн өнгөрөхөд түүнийгээ би байж ядан буйг мэдрэх нь тэр. Ялгаагүй ээ, чиний адилаар би ч хэцүүдэж байна.
Сул даавуун өмдөө эвийг нь олж өөрөө хөлөөрөө тайлаад, хэвлий хэсэгт нь үнсэхэд цочиж байгаа аядна.
Итгэж өгөхгүй нь ээ...
Их удаан хүлээсэн юм энэ мөчийг, харин одоо хүсэн хүлээсэн үедээ ирчихсэн байгаа нь даанч сайхан байна.
Хангалттай ихээр биесээ энхрийллээ.
Өдөр бүрийг хайр дунд өнгөрөөдөг ч энэ төрөлдөө бол анхных нь юм.
Мисүгийн юу бодож буйг олж мэдэх юмсан, үүнийг хэр их хүсэж байгааг нь, ямар ихээр хүлээж байгааг нь, юу хийвэл түүнд таалагдах гэх мэтээр бодол руу нь нэвтэрч ороод аялчихаад ирмээр санагдана.
-"Мисү.... Айж байвал одоо эсэргүүцэх нь хамгийн зөв сонголт болно шүү..
Хэрвээ.. хэрвээ энэ эхэлчихвэл би өөрийгөө зогсоож чадахгүй байх гэж айж байна.. Тийм болохоор юу хүсэж байгаагаа одоо л хэлсэн нь дээр.."
Хүсээгүй зүйлийг нь би хийнэ гэж үү?
Гунигтайгаар уйлахыг нь зүгээр хараад сууна гэж үү?
Ингэж хүлээж хэдий биесээ нэгтгэсэн ч хийсэндээ харамсаж байна гэж бодохыг нь би зөвшөөрнө гэж үү?
Үгүй шүү дээ... Хайртай Мисүдээ тэгж хандаж чадахгүй.
Би түүнийг хүчлээд, хүсээгүй байхад нь гүйцэлдүүлчихэж чадах байсан, гашуун нулимсыг нь харсан ч тоохгүй үлдээгээд хөсөр хаячихаж бүр ч болохгүй. Миний хувьд уучилж болшгүй нүгэл гэлтэй...
Гэхдээ хэзээ ч тэгэхгүй. Учир нь би түүнийгээ үнэт эдлэл шиг хайрладаг болохоор хичнээн хүссэн ч чаддаггүй юм.
Амьд яваагийн утга учир, амьдралын үнэлж баршгүй эрдэнэ түүндээ хайртай болохоор хүчлэхийг ч хүсдэггүй юм...
-"Эсэргүүцэхгүй ээ, би бэлэн.. Үүнээс цааш ч хэзээд бэлэн байх болно"
Хэлсэн үгс нь намайг мишээхэд хүргэв. Дээшлэн очоод духан дээр нь чийглэг үнсэлтийг үлдээнэ.
Advertisement
Ингэхдээ би айж байлаа, аймшигтай өвдөлтийг тэр мэдрэх болно. Тэрхэн мөчид зөвшөөрсөндөө хүртэл харамсах нэн боломжтой.
Ирэх таашаалд нь би умбаж байхад очих өвдөлтөнд нь Мисү шүдээ зуун нулимсаа залгин тэвчих болно.
"Гүнзгий амьсгал... Яагаад гэвэл..энэ үнэхээр өвдөнө. Уйлмаар байвал уйлаарай за юу? Өвдөөд тэсэхгүй байвал намайг баз, хазсан ч болно. Би зүгээр.
Гол нь тун удахгүй бүх зүйл илүү сайхан болно гэдгийг санаарай..."
Хийх болих хоёрын дунд яг л бөмбөг аятай өнхөрсөөр гол очоод гацахын даваан дээр түүний минь чангаар гүнзгий амьсгалж эхлэх нь сонсогдлоо.
Үнэхээр тэр бэлэн болчихож ээ...
Ойртох тусам өөрийгөө зэмлэн түүнээс дотроо уучлалт гуйна. Бүхний гараан дээр ирээд би чихэн дээр нь ийн шивнэлээ.
"Амьсгал"
Чичирхийлсэн амьсгалтай нь тааруулан би түүн рүү нэвтэрч, онгон гэсэн тодотголыг нь булааж орхилоо.....
Хөмсөг зангидан хойш гэдийж, авсан өвдөлтөндөө зууралдан буй түүнийгээ хараад өөрийгөө ч хараах шиг.
Ер нь яагаад би үргэлж өөрийгөө хараадаг юм бол? Түүнд бурууг тохож чаддаггүй болохоороо юм болов уу?
Үгэнд минь орон амьсгалж эхлэх түүний минь үзэсгэлэнтэй нүдэнд торсон жижиг сувдан нулимс хөшигний завсраар цухуйн орж ирсэн сарны тусгалд гялалзана.
Нүүрэнд нь дөхөөд нүднийх нь ухархайн дээр нь нэг үнсэж тайтгаруулаад хацар, дух хамар эрүү гэх мэтчилэн Мисүг сатааруулан ээлж дарааллан үнсэнэ.
-"Зүгээр болж байна уу? Өвдөхөө больж байна уу?"
Хэсэг хугацааны дараа Мисү толгой дохин амьсгаагаа гаргахад би түүнд зөөлөн хэмнэлээс эхлэн таашаалтай гэсэн бүхнийг нэгийг ч алгасалгүй мэдрүүлэхийг зорилоо.
Торгон цагаан даавуун дээр зурж буй бидний зураг. Хөшигний цаанаас шөнийн цэнхэр сар хальтхан тусан харагдах орчинг нээхэд гоо төгс Мисүгийн минь бор нүд, нойтон сормуусыг би ажна.
~~~
-"Нэрийг минь дуудаач..."
Амьсгаадан байн хэлсэн үг минь.
-"Ж-Жонгүг аа.."
Чангаар тамшаадан гинших түүний хоолой. Биеийг минь арзайлгаж, бүхий л биеийн шар үсийг эд эстэй нь цуг сэргээх аж...
Гайхалтай..!
~~~
Хүссэнээ авчихсан юм шиг бахдалтай нь аргагүй түүнийхээ уруулыг сорон үнсэх би ингээд л түүнтэйгээ нэгэн бодгаль болчихжээ...
꧁꧂
Хэн хэнийх нь хөлс цутган, нойтон цээж хоорондоо наалдана. Хүндээр амьсгалсаар энэ бүхнийг тэд дуусгаж, хүндхэн хэр нь үл мартагдах шөнийг Жонгүг бол Мисү хамтдаа бүтээлцэв.
Жонгүг Мисүгээ тэврэн үсээр нь тоглох бол Мисү мөрийг нь дэрлэж аниргүйд тэд өөрсдийнхөө амьсгалыг чагнан хэвтэнэ.
-"Мартагдахааргүй байлаа... Энэ бүхэн, үнэндээ юу гэхээ ч мэдэхгүй байна"
-"Тийм үү? Надад чиний нэрийг минь дуудаж буй хоолой чинь харин мартагдахааргүй байсан даа"
Өөрсдийн хийсэн бяцхан наргиандаа инээлдсэн ч дахин нам гүм айлчлан ирэх нь тэр. Гэхдээ үгсээс илүү хоёр биенийхээ зүрхийг чагнан бодлоороо харилцаад байгаа юм шиг ам нээхээс илүүтэй тайван санаа алдалтыг ар араас нь цувуулсаар байгаа нь тэдэнд илүү дээр байгаа бололтой.
-"Мисү, юм асууя.. Чи одоо харамсаж байна уу? Ийм зүйл болсонд, энэ бүхэн болж дууссанд харамсаж байна уу?"
-"Үгүй ээ.. Харамсахгүй байна, харин ч баярлаж байна гээч? Яг одоо намайг ямар амгалан тайван байгааг чи гадарлахгүй дээ.. Сайхан байна, хэзээ ч ийм байж үзсэнгүй"
~~~
-"Мисү, ингэхэд маргааш ажлын өдөр ш дээ, яах уу?"
-"Чи намайг хамт хичээлээ тасалъя гэж хэлэхийг хүлээж байна уу?"
-"Ма-гадгүй л юм.."
-"Тийм ээ, тасалъя. Ганцхан өдөр, харин одоо ядраад байна, унтацгаая"
👀
Миний нүүр улайгаад ирсэн шүү!😆🥵
За, ямартай ч Жонгүгийн талаас явчихвал илүү сонирхолтой юм болов уу гэж бодсоны үндсэнд энэ партыг ингэж бичлээ^^💜
Advertisement
- In Serial23 Chapters
Archaic Avalon
Set in a medieval fantasy setting. The story branches out, initially following Astor Jacobs on his journey throughout the newly established continent of Mayland. Growing up in the tragedy of war, Astor attempts to return to a normal life while discovering his true future. The purer concepts of magic are utilized by few with ancient knowledge scattered across the world. A world where hints of the ancient past is obscure and dispersed, but continues to be powerful and influential. With tribes of different magical races dispersed regionally across the globe. A story about rediscovery, culture, and the legacy left by past generations. [18+] A blend of Dark and light themes. Mature content will vary as close to realistically suitable for the time period. The first few chapters are heavily action orientated, but this is not the main focus.
8 186 - In Serial8 Chapters
DECEPTION
A brother and sister in Germany during a fictional historical time period in the 1900s. As the leader of Germany was assassinated by a mercenary hired by the Russian military, Germany had elected a new leader, Kaiser Hoffman IV and had declared war on Russia. As the war between Germany and Russia began, the siblings soon lose their parents and eventually become separated as her brother is drafted into the war. The war soon becomes greater as time pasts. Will the siblings reunify once again?
8 177 - In Serial20 Chapters
The Mentor
This one is for my daughter. She talked me into it (again) and it is her favorite genre of books. So, Bet, this one is for you. The true-bloods, the masters, they came first. That was hammered into Heath's head since he could walk with both words and fists by Karen. As a guardian and half-blood bastard of his vampire father, he would never know peace. His duty as a dhampir, his duty was clear, his fate sealed. Heath was to serve Gerald, an aging Vampire Lord, one who was of pure blood, born to the race, until Heath outlived his prime and then he would pass on the knowledge that was passed to him onto a new bastard to carry protecting the bloodline. But was it necessarily his fate? Could a sterile half breed such as himself, someone who did not exist in the human world, live anywhere in the world on the light? After a particularly nasty encounter with his Mentor, Heath is on the run. Set on not becoming the new guardian and knowing that decision has now marked him for death. The hunt is on and somewhere behind him is Joshua, the heir of his Master, and the thing that plagues his nightmare, his Mentor Karen.
8 210 - In Serial25 Chapters
Ghost Friend | Ninjago × Reader ✔️
Losing a friend was hard, but him returning as a ghost possessing another friend just to become the green ninja was something Y/n did not expect at all. --------------------- Takes place in season 5.- Morro × Reader (female). - There are many yeets in this book. IMPORTANT NOTE!! - This is an old fanfic and it's not even edited or outlined, so don't take it seriously. - It might be cringy, so read at your own risk. - Also, it was meant to be more on the comedy side than have an actual plot. So don't take it too seriously. Note: I do not own Ninjago or any characters in the story except Anima and Y/n's dragon's name. Total word count : 21,173Ranking:#1 : ninjagomorro [2020.6.15]#1 : ninjagocole [2020.6.26]#1 : morro [2020.8.4]#1 : ninjagozane [2020.8.29] #1 : ninjagonya [2020.8.29]#1 : ninjagojay [2020.9.6]#3 : ninjago [2020.9.19]#1 : ninjagoseries [2020.9.30]#1 : ninjagokai [2020.10.2]#1 : spinjitzu [2020.10.26]#1 : senseiwu [2020.11.3]#3 : lego [2020.11.18]#1 : stoplookingatthetags [2021.3.6]#2 : misako [2021.4.2](((If you are reading this story on any other platform other than Wattpad you are very likely to be at risk of a malware attack. If you wish to read this story in it's original, safe, form, please go to www.wattpad.com and search ZTA1692. Thank you.)))
8 109 - In Serial14 Chapters
ကိုကိုကားနှင့်Puppyငယ်(Complete)(Unicode )
အားလုံး ရယ်မောကြစေသော်
8 185 - In Serial41 Chapters
The Mate
What if there was another Cullen that was the true mate to Edward...what if Alice and Edward never liked Bella even though she was Edwards blood singer.What if NONE of the Cullens liked her like she thought knowing she was just going to push her problems onto them.Well than meet Annie Cullen
8 143

