《Still With You✔》~15~
Advertisement
꧁꧂
Унтаж байхад минь хэн нэгэн гуяыг түлхэн намайг сэрээх гэж оролдоно. Үгүй ээ, би хүсэхгүй байна, учир нь унтаж байхдаа л би хамгийн тайван байдаг.
-"Босооч дээ! Мисү, өнөөдөр явна ш дээ" гэсэн Сохёны хоолойг сонсоод дуртай дургүй орноосоо өндийнө.
Хүндхэн шөнө байлаа. Унтах ч хэцүү байх ч хэцүү, унтъя гэхээр чадахгүй, сэрүүн байя гэхээр бэлэн нулимстай байсан би уйлчих гээд байсан юм болохоор хамаг эрч хүчээ соруулчихсан мэт л сууж байна.
-"Өчигдөр яасныг чинь асуугаагүй, юу болсон юм бэ? Бид 2 ирээд чамаас олон юм асуусан ч чи нэгд нь ч хариулаагүй? Сүүлдээ гараа урдуур чинь савчуулсан"
-"Та хоёр ирчихсэн байсан юм уу?"
-"Тийм ээ, чи яг л Жонгүгаасаа салчихсан юм шиг хамт авахуулсан зургаа хараад л гунигтай инээгээд суугаад байсан"
Тэд бие бие рүүгээ хачин харна. Үнэхээр ухаан санаа минь ороод гарчихсан байж, би ганцаараа л байна гэж бодсон.. Тэгэхээр би үнэхээр салчихсан юм шиг аяглаж дээ.
-"Уучлаарай, дараа нь тухтай ярья, одоо.. жаахан тохиромжгүй цаг байна. Бэлтгэлээ хангацгаая"
~~~
Би хувцсаа түүж өмсөөд, нүүр гараа угааж, өөрийгөө жаахан сэргээчихээд буцаж байшиндаа ирэн авч ирсэн гоёл, энгийн хувцаснуудаа эвхэн цүнхэллээ.
-"Хөөрхөн оймс байна" гэж Жиёныг хэлэхэд хөл рүүгээ хараад өөрийн эрхгүй инээмсэглэнэ.
Бугатай оймс.
"Энэ зузаан цамцыг авчих, Мисү! Бас энэ өмд, хар даа, би чамд зузаан оймс авсан. Ганц оймс ч биш, энэ бол хос оймс"
Нэлээн удаа хөл рүүгээ гөлөрч суусны эцэст үргэлжлүүлэн хувцсаа баглаад яг одоо явсан ч бэлэн байхаар болчихсон байв.
-"Анх удаа хөлөө харж байгаа биш дээ" гэсээр тэд инээлдэхэд үнэхээр л надад ч бас инээдтэй санагдсан ч цаанаасаа л сэтгэл гундуу дүнсгэр байдалтай байсан юм.
Яаж цоглог байхав дээ...
Хэзээ ч түүнээс гарж байгаагүй сул дорой төрхийг би харчихсан учраас, хувиа бодоод зугтаачихсан учраас яг тэр агшны бүхэн нүдэнд одоо болж байгаа мэт үзэгдэнэ.
-"Чи чинь өглөөнөөс хойш яачихаа вэ?"
Advertisement
-"Б-би нойргүй хоноод, б-бас хар дараад.. Тэгээд л нөгөө ийм байгаа юм" гээд худлаа эвшээлгэн, нүдээ нухална.
Хамгийн ихээр харахыг хүсэж байгаа хүн нь Жонгүг мөртлөө, басхүү хамгийн ихээр харахаас айж байгаа хүн нь ч мөн Жонгүг байсан нь хачин.
-"Явах автобуснууд бэлэн болчихсон, өмнө нь сууж байсандаа суугаарай гэж байна лээ шүү" гээд төгсөх курсын эгч модон хаалгаар шагайж хэлчихээд дараагийн байшин руу очиж мэдээгээ дамжуулахаар явлаа.
-"Сохён аа! Хамт суучихъя!"
-"Үгүй ээ, чи Жонгүгтайгаа л суу. Би Жунинтай сууна" гэхэд хачирхалтай нь түүний өмнөөс харамсаж эхлэв.
Үерхэж байгаа хүн нь найзыг нь сонирхоод, эргүүлээд байх хэнд л сайхан байх вэ дээ... Чамайг гомдоомооргүй байдаг яах вэ?
-"Жиён аа, хоёулаа ха-"
-"Би ганцаараа хэвтээд явна аа! Өчигдөр утсаа оролдоод унтаж чадаагүй" гээд хоёулаа зөвшөөрсөнгүй.
Бурхан минь, яг л анх удаа түүнтэй болзоонд яваад зэрэгцэн сууж байгаа юм шиг санагдах биз. Тэр үед бараг л юу ч дуугараагүй.
Би ч дуусжээ...
~~~~~
-"Заа, яг өмнөх суудал дээрээ болж өгвөл суугаад яваарай"
Би автобус руугаа ороод аль чадах хурдаараа түүнийгээ нүдээрээ хайна. Олчихлоо. Яг л нөгөө суудалдаа суусан байх бөгөөд хажуу суудал нь харин хоосон.
Урд явж буй өөр чиглэлээр сурдаг охин түүний хажууд очоод миний суудал дээр суух гэж буй харагдана.
-"Хоосон байна, суучих уу?"
Мэдсэн юм аа.
-"Үгүй ээ, хүнтэй. Тэр нь удахгүй ирнэ. Өөр суудал олж сууна уу"
Би дотроо нууцхан баярласан ч түүнтэй ойртохоос айсан хэвээр. Удаанаар алхан хажууд нь очвол Жонгүг цонхоор ширтэн төв царайлан сууна. Юу бодож байгаа нь харин нууцлаг..
-"С-суучих уу?"
Тэр миний зүг удаанаар хараад хариу хэлэлгүй босож өглөө. Түүний намайг ширтэж буйг нь би өөрөө харахгүй байсан ч хангалттай сайнаар мэдэрч байлаа.
Би цонхныхоо хажууд суугаад чимээгүй хуруугаа оролдох бол тэр одоог хүртэл намайг ширтэн хааяа нэг санаа алдах нь сонсогдоно.
Үнэхээр анхны болзоондоо явж байгаа юм шиг санагдаж байна! Хачин эвгүй нөхцөл байдалд өмнө нь би яаж байсан юм бол оо?
Advertisement
-"Нөгөө...гарыг чинь харъя.." гээд намуухан хоолойны өнгө зүүн чихэнд сонстоно. Энэ л хоолойг нь сонсохыг хүсэж байсан мэт би үг дуугүй л түүнд гараа өгнө.
Тэр цамцны ханцуйг минь хойш нь шамлаад хоёр хуруугаараа зөөлөн гүйлгэх нь бие ирвэгнүүлж, дотрыг минь жижигдэнэ.
-"Одоо өвдөж байгаа юу?.." гэхэд нь би толгой сэгсрэхэд тэр хоёр удаа хөнгөн толгойгоо дохичихоод эвтэйхнээр гарыг минь илэн буцааж өвөр дээр минь тавилаа.
Яагаад хөтлөөгүй юм бэ? Яагаад гарыг минь хөтлөөд халаасандаа хийгээгүй юм бэ?
Айгаад байгаа юм уу? Би битгий ай гэж хэлсэн шүү дээ...
Автобус хөдлөн замдаа гарахад хэн ч үг дуугаралгүй хэдэн хором болсны дараа Жонгүг утсаа чихэвчтэйгээ гаргаж ирээд утаснаасаа дуу хайн гүйлгэнэ.
Анхандаа би түүнийг ганцаараа л дуу сонсож, энэ агшнаас бултаж байна гэж ойлгосон. Гэхдээ тийм байгаасай гэж хүсээгүй.
Би цонх налан зөрөн өнгөрөх ой модод хаа нэг харагдах хожуулнуудыг ширтэн цагийг өнгөрөөж байв. Гэтэл чихэнд миний хамгийн дуртай ч тэр бүр сонсоод байдаггүй хөгжмийн зэмсэг эхэлсэн юм. Бие сулран, нүүрэнд инээмсэглэл аажмаар тодорч алгуур түүнийгээ налаад авлаа.
•
-"Уучлаарай, санаж байна уу?
Чи хэлсэн дээ, , гэж...
Тэгээд өчигдөр дуулж байгаагаа бичиж авсан юм..."
Саналгүй яахав, үнэхээр тод санаж байна, энэ дуунд дуртай. Яг л мөр бүхэн, үгс болгон нь надад зориулагдсан юм шиг санагддаг.
-"Гарыг чинь хөтөлмөөр байна, болох уу? Тэвэрмээр байна, зөвшөөрөх үү?
Үнсэхгүй л бол үхлээ, одоо яах уу?"
Тийм ээ, болно, би ч гэсэн... би ч бас тэвэрч, үнсэж, хөтлөхгүй бол үхэх гээд байна. Тэрээр гараа зөөлөн явуулсаар намайг тэвэрлээ. Үүнийг л би хүсэж байж, юу юунаас илүүтэйгээр санаж байж. Одоо л дулаацаж, тайвширч, үүсгэсэн жижигхэн ертөнцдөө амар амгаланг дагуулж байна.
-"Одоо зүгээр харилцаж болно тийм ээ? Дахиж ингэж удаан чимээгүй байхгүй биз дээ? Намайг яг л амьдаар минь тамлаж байгаа аятай байлаа"
-"Тийм ээ, одоо зүгээр. Өнгөрчихсөн явдал шүү дээ... Сөхөхгүй байцгаая"
~~~~~
-"Ирчихлээ, сайхан орж хэвтэх минь" гэсээр би цүнхээ тэврэн Сохён Жиён хоёртой салах ёс гүйцэтгээд Жонгүгийн чиглэн алхлаа. Гэтэл аль аялалд явахаас өмнө л гэрийн хүнс дуусаж байгааг анзаараад ирэхээрээ авъя даа гэж бодож байснаа саналаа.
-"Хүнс дуусах гэж байгаа юм байна, одоо л саналаа"
-"Тэгвэл би цүнхнүүдээ оруулчихаад ирье, тэгээд хамт цуглуулъя" гэж хэлээд намайг гадаа үлдээж цүнхээ оруулчихаад буцаад гарч ирэн духан дээр үнсэн намайг хөтлөн дэлгүүр лүү дагуулан явав.
Бид дэлгүүрээс яг хэрэгтэй гэснээ л аваад нэмж хэдэн сүү худалдаж авсан, учир нь өчигдрөөс болоод Жонгүг сүүгээ нэлээн хараасан гэсэн, хөөрхий тийм болохоор аргадах гэж авж өгсөн ухаантай юм л даа.
-"Кино үзэцгээе, огт үзэж байгаагүй киногоо үзье" гэсэн санааг гэнэтхэн л би гаргаж харин Жонгүг дуртай нь аргагүй зөвшөөрсөн юм.
Бид гэрийн тухтай зөөлөн хувцсаа сольж өмсөөд буйдан дээрээ тэврэлдэн огт харж байгаагүй бүр сонсож ч байгаагүй киногоо үзэхээр ярилцана.
Харилцаа маань эрс өөрчлөгдөн эргэн хэвэндээ орсонд үнэхээр баяртай байгаа, бид салчихаж ч болох байсан шүү дээ... Гэхдээ хэн хэн нь бие биендээ хайртай болохоор, итгэдэг болохоор, юу юунаас илүүтэйгээр биесээ хүндэлдэг болохоор бид даваад гарчихсан.
Одоо биднийг хар л даа, юу ч болоогүй мэт урьдын тайван цаг шигээ ингээд сууж байна.
-"Энэ яаж байна? Чи үзэж байсан уу?" Жонгүг ингэж асуугаад тайлбарыг нь уншиж байх зуур би бодож байгаад
-"Үгүй ээ, үнэхээр энэ амьдралдаа ч сонсож байгаагүй юм байна" гэх хариултыг түүнд өгснөөр эцсийн дүнд энэ бидний мэдэхгүй дэлгэцийн бүтээлийг үзэхээр боллоо. Үнэндээ би нэрийг нь ч сайн харсангүй.
Дажгүй л кино байгаасай гэж найдъя! Кинон дундуураа унтахыг хүсэхгүй байна, өмнө нь унтчихаад өглөө сэрсэн чинь нүүрийг маань хулгана шиг болгоод зурчихсан байсан.
-"Кино эхэллээ! Мисүгээ чангаас чанга тэврээд үзэж эхэлнэ дээ"
Тэг дээ тэг, хамгийн гол нь хэзээ ч тавихгүйгээр чанга тэврээрэй...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Advertisement
- In Serial29 Chapters
The Will of the Strong
The story of a young man named Alec. Alec was a really good person. He was taught to help others and not cause trouble. His good nature caused him to always be pushed around by others. This causes him to have a repressed rage that he keeps bottled up. He never gets to unleash that rage though due to his untimely death. Alec has plenty of use for it though when he is brought to a new world filled with monster and magic. In this new world the strong trample over the weak. When reaching this new world Alec makes a vow to never to let anyone determine how he lived his new life and to do whatever the hell he wants for a change. To accomplish this he becomes a necromancer, which is a profession that is hated by all. ------------------------------------- I am currently not writing this story I am doing a similar novel with distinct changes using the title Will of the Dead. If new feel free to check this novel out but know it will most likley not be continued. Please use this link to go to that nows page: https://royalroadl.com/fiction/11284
8 198 - In Serial31 Chapters
Azura the Slayer
A terrible demon was cast out from her universe by the supreme god. She got 3 wishes by the god for being cast out, but as she was being granted them, a situation arose and an error occurred. Her 2 wishes were granted but the third one was lost. She was immediately transported to a different world in a different universe. But Azura being the girl she is, she will find a way to thrive. ---------------- Image from google
8 229 - In Serial55 Chapters
The Flame in the Forge (A Slice of Life Isekai LitRPG)
Thrown into a world he doesn’t recognise, Niall Vendra has to adapt, learn and fight to survive. Physically, emotionally, personally. If Niall wants to save his family, then the man he was needs to transform. Surrounded by Minotaurs, Fae and Magic, Niall will have to reinvent himself as both a warrior and an artisan. Growth won’t be fast and it won’t be easy, but with patience and hard work, Niall can earn the Skills, Abilities and Classes to battle his way to the top. The Flame In The Forge is a LitRPG Isekai/Portal fantasy. You should expect slice of life with conflict and an overarching mystery to be solved. Niall will be both a crafter (primarily, but not exclusively, as a blacksmith) and a fighter. There won’t be a harem. But don't worry, there will be both flames and forges! I should be clear that while this is very much LitRPG, it's story led and I have tried to make it feel believable. So, for example, the first blue box doesn't appear until chapter 6. I hope that the payoff is worth it. Compared to some LitRPGs you may find the pace rather gentle at times. There will be some periods where it feels like Niall is eking out every level and others when, for good reasons, he makes a significant leap. My goal though is to give you a satisfying story, so that dictates when and how Niall's stats and skills change. I can reassure you that I fully intend for Niall to become immensely powerful, but I want you to feel like he has earned every level in a realistic way.
8 188 - In Serial88 Chapters
From Max to Zero to God
When the world ends, the last human returns to the past, before the world knew despair. Han Ling travels back to the start of Sovereign's Battleground, a realistic game-like system that turns people into gods. Facing dangers he once defeated, Han Ling's journey to a god begins again...
8 88 - In Serial28 Chapters
God Game! A story of a boy!
A boy cursed by fate. A boy that walk through Blood and Slaughter. A boy who received the blessing of the universe. A boy that walks through pain and hardship. A boy who Traverses in multi-verse enjoys the joy of someone with power! A boy Playing and Flirting with a fictional character. A boy who slay God for fun. And A boy that never grew, until the end of the story he was still a boy! This is the story about a boy who will play with GOD who played his life without of him knowing! GOD, you are dead! Hello, this is the story of my friend, he forgets his account so he decided to use mine. So please support his story.
8 186 - In Serial6 Chapters
Tagging
Awnsering Some Tags And Tagging People
8 174

