《Still With You✔》~13~
Advertisement
-"Босооч! Яасан их унтдаг юм?" хэмээн Жиёныг чихэн дээр хашхирахад нь удаанаар тийчлэн хөнжлөө сөхөөд нүүрэн дээрх сэгсийсэн үсээ хойш нь шудран хэтэрхий тод гэрлийн туяанаас дальдчина.
-"Цаг.. Хэд болж байгаа юм?" гээд араас нь эвшээн өндийхөд Жиён
-"Өө, яадаг билээ? Оройн хоолны цаг эхлэх гэж байна?" гэх агшинд утсанд нь зурвас ирсэн гэх мэдэгдэл ирэв.
Тэрээр үсээ чихнийхээ араар эмэгтэйлэг гэгч нь хийгээд, яг л өмнөх шиг уруулаа хазан инэмсэглэнэ.
-"Ингэхэд чи хэнтэйгээ ингэж сүрхий харилцаад байгаа юм?" гээд гараа сунган утсыг нь булаан авах гэхэд Жиён надаас зугтаад хаалгаар гараад явчихлаа.
Ухаан орж, суниагаад хүзүүгээ маажиж байх үед толгойд юу орж ирсэн гээч? Тэр мэдээж, өчигдөр оройны талаар би бүр шөнө зүүдэлсэн!
Яаж Жонгүгийн царайг харна аа...
Хурдхан шиг босож хувцсаа өмсөөд Жиёны араас гарахаар гутлаа хальт углан утсаа шүүрээд хаалга саван гарав.
Гүйсээр би оюутнуудын хоолоо иддэг үнэхээр том зааланд хүрч ирээд өглөөний цайгаа аваад хоосон суудал олж суулаа.
Нүдээрээ гүйлгэн Жонгүгийг хайж эхлэв. Юу ч байсан, энэхүү цайны цаг нь дуусвал ярилцана даа гэж бодоод, хоржигнож буй гэдсээ тэврэн урдах хоол руугаа дайрав.
Жонгүгийг нүдээрээ хайгаад олоогүй болохоор ганцаараа хооллохоос өөр аргагүйд хүрсэн юм.
Яг одоо надад хачин мэдрэмж төрж байгаа шиг түүнд ч бас энэхүү мэдрэмж төрж, ямархуу байгаа бол гэхээс санаа ихэд зовно.
Бод л доо, анх удаа сандарж догдлон байн хийх гэж байтал гадны нөлөөтэйгээр тасалдчихсан байхад хэн л зүв зүгээр юу ч болоогүй мэт яваад байж чадах вэ дээ?
Бодлыг минь таслан баруун тал хэн нэгэн суугаад яриа өднө.
Хэн нэгэн ч гэж... Жунин л даа. Гараа тулаад хажууд намайг ширтэх нь хачин бас эвгүй мэдрэмж төрүүлж байв.
-"Өглөөний мэнд!"
-"Чи сохорчихоо юу? Харж байгаачлан би Сохён биш, тэгэхээр яв даа" гэж хэлчихээд араас нь "Жонгүг харсан бол юу болж болохыг ярьж өгмөөргүй байгаа болохоор-" гэхэд Жунин үг таслан
-"Жонгүг чинь одоо байхгүй байгаа биз дээ" гэв. Тэрхэн агшинд би түүнийг яг одоо гараад ирчихээсэй гэж хүссэн юм. Жунинтай орооцолдмооргүй байгаа болохоор, басхүү түүнийгээ санаж байгаа болохоор хоолойгоо өндөрсгөөд түүнийг хөөгөөд явуулаасай гэж хүснэ.
Жунин гараа явуулсаар урдуур унжсан үсийг чихний ардуур хийхэд би түүнээс бултан хойшлов. Жонгүгийг ингэхээр хайлж урсчих гээд байдаг ч өөр хүн ингэхээр улам хатууран зайрмагтаж байгаа юм шиг санагдах юм.
Advertisement
-"Наад бохир савраа татаад, хараал идсэн энэ ширээнээс боссон чинь өдийг хүртэл шалиглахын тулд бий болсон чиний аминд өлзийтэй шүү!"
Энэ хоолойг сонсоод би түүнийг ард минь ирснийг мэдлээ. Жаахан хатуудчихсан юм шиг санагдаж байгаа ч ирсэнд нь дэндүү баяртай байна.
Яг л бирд шиг. Ирээсэй гэж хүсэхээр ирчихдэг, үнсээсэй гэж хүсэхээр үнсчихдэг, хайрлаасай гэхээр хайрлачихдаг...
Насан туршийн минь бирд юм шиг...
-"Тайвширч үз залуу минь, амьдралыг минь онгичихын оронд олж авсан бүсгүйгээ эхлээд аваад явчих. Чадахгүй бол дараагийнх нь хүнд шилжүүлж өгөхөд гэмгүй шүү.." гэснээ над руу харан хөмсгөө өргөөд "Дараа уулзъя, Мисү" гэчихээд явчихав.
Жонгүг түүнийг заалнаас гаран гартал нүд цавчихгүй харж байснаа нүдээ нэг эргэлдүүлчихээд үсээ гараараа хойш самнаад гэнэт гарнаас татан олон оюутны дундуур сүлжилдэн явсаар заалнаас гарлаа.
Хүний хөл хөдөлгөөнөөс хол, ирчихсэн байхад хэн нэгэн олж хараад байж чадахгүй нууцлаг гэмээр ч юм шиг газар намайг дагуулж ирсэн юм. Хаанаасаа ч ийм газар олчихдог юм?
-"Ж-Жонгүг?"
-"Намайг уучлаарай за юу..? Б-би ганцааранг чинь байлгачихсан, Жунин тэгээд хүрээд ирчихсэн.. Би үнэхээр уурласан, алдах гээд байгаа юм шиг.., үгүй ээ нөгөө... Өчигдрөөс болоод чамайг уурлачихсан гэж бодоод-"
Зэмлүүлж буй жаал шиг, доош харан бүхнээ тоочих түүнийг харж байхдаа би үнэхээр зөв хүнтэй учирсан байна гэдгээ дахин нэг удаа ухаарсан юм.
Яахаа мэдэхгүй байгаа түүнийхээ гарыг атгаад өөрийгөө чангаар тэврүүлэн хэсэг зогслоо. Түүнийг гараа чангалан мөрийг минь дэрлэхэд би ярьж эхлэв.
-"Мэдэж байгаа биз дээ? Айгаад байвал чанга тэвэрнэ.." гээд нурууг нь илэнгээ "Би бас ярилцъя гэж бодсон, зүгээр дээ, би уурлаагүй. Жаахан бантсан л даа, гэхдээ иймхэн зүйлээс болоод хачирхалтай нөхцөл байдалд орчихлоо.
Тиймээс, битгий надаас зайгаа бариарай за юу? Би туулайтайгаа л байхдаа хамгийн жаргалтай байдаг болохоор холдоод юу ч дуугарахгүй байвал хөндийрнө.. Мм?"
Тэрээр толгойгоо дохиход, гар нь ч бас дагаж сулрав. Намуухан аялгуунд бүжиж байгаа юм шиг зөөлнөөр найгана.
Ашгүй тайвширч байх шиг байна, болж дээ.
-"Чиний буруу биш байхад би туулайндаа хэзээ ч уурлахгүй. Тийм болохоор битгий айгаарай.. Харин одоо... явцгаая!"
~~~~~
-"Чи арай хатуудчих шиг болсон, хэдий дургүй ч гэлээ ингэхээр чинь... Би бүр сонсоод мэл гайхаж цэл хөхөрнө гэдэг шиг юм болсон"
Advertisement
Яриан дундуураа Жунинд хандаж хэлсэн ширүүн үгийнх нь талаар дурдаж, ядаж худлаа ч болов уучлалт гуйгаасай гэж хүсэв. Жаахан бүдүүлэг байсныг нуух юун.
-"Чи түүнийг мэдэхгүй байгаа болохоор тэгж байгаа юм аа"
Ингэж хэлж байгааг нь бодоход тэр Жуниныг мэддэг байсан ч юм шиг? Эсвэл тэдний хооронд үл ойлголцол үүссэн ч байж болох юм.
Миний мэдэхгүй зүйл тэдний хооронд байгаа бололтой...
~~~~~
-"За, та нарын сүүлийн орой болохоор бид хоолныхоо заалыг янзлаад үдэшлэгний заал болгосон байгаа, идэж уух зүйл ч бий. Тэгэхээр ирэхээс чинь хэд хоногийн өмнө бүгдэнд чинь үдэшлэг болно гэдгийг сануулсан байх ёстой. Оройны долоон цагт зааландаа цугласан байх ёстой шүү!"
Хөтөч багш ингэж хэлчихээд биднийг орхин явлаа. Охид дор дороо цугларан юу өмсөх талаараа ам уралдан ярьж байхад би Жонгүгаас нууцлан байж авчирсан хэдэн хувцсаа өмсөхөөр зэхэж байв.
Түүний бэлэглэсэн нил ягаан даашинз, өөрөө сонгож авсан хар өсгийт, жижиг хэр нь чамин ээмэг зүүлтээ зүүгээд бас л өөрөө авсан онцгой үнэртнээ түрхэн эцэст нь Жонгүг бид хоёрт хос байдаг бөгжийг зүүхээр болсон юм.
-"Санахын ч хэрэггүй шүү!" гэх дуунаар би цочин арагш харахад тэр нүдээ нарийсган хэлээрээ буйлаа түлхэнэ.
-"Цочоочих юм даа, юугаа яриад байгаа юм? Б-би тийм гоё хувцас чимэглэл мэтийн зүйл а-авчраагүй ш дээ"
Сайхан худлаа ярилаа даа, Мисү!
-"Аан тийм үү? Хэн нэгнийг энд ирэхээсээ өмнө цүнх рүүгээ өндөр өсгийтөө чихэж байхыг уг нь харсан л юм. Сүнс байсан юм байх даа?"
Би баригдчихаад түүний намайг ширтэх нүднээс нь бултан, өөр тийшээгээ төрөл төрлийн мод цэцэг навчсыг харан сэдвийг өөрчлөхийг хичээж байлаа.
-"Хэлэх гэж байгаад мартчихсан байж. Чи үнэхээр оролцох гээд байгаа юм уу? Ийм олон өлөн нүдтэй залуус байхад уу? Ямар даашинз авчирсан юм?"
-"Юу л болов гэж дээ.. Би чамаас холдохгүй ээ, ойлгосон уу? Бас орой болохоор мэдээрэй" гэж сэдвийг тойруулан хүчээр ятган байж арай гэж аргадав.
Долоон цаг бага багаар дөхөж, цагийн зүү урагшлах тусам цаг үлдээгүйг сануулна. Хурдхан байшин руугаа гүйгээд хувцсаа гарган, нүүрээ будахаар яаравчилна.
-----
Бүх зүйл төгс!
Эцэст нь сүрчигээ гурвантаа цацаад, бөгжөө зүүж, дээгүүрээ хоёр цагийн өмнө Жонгүгээс гуйж авсан хар хүрмийг нь нөмөрчихөөд үдэшлэг болох заал руу алхлаа.
꧁꧂
Очиж тосох гэсэн боловч битгий ирж аваарай гэхээр нь түүний хүслээр би түрүүлж ирчихээд хүлээж ядан хоёр тийш холхино.
Хэтэрхий задгай байвал яана? Ирж байхад нь залуус хоргоогоод байвал яах вэ? Даарчихвал зүгээр л энэ бүхнийг дуусгаад хөнжилд нь оруулаад бөөцийлж өгөх болно!
Бурхан минь ямар удаан юм бэ?!
"Чи түүнийг таних уу?"
"Нил ягаан даашинзтай нь!"
"Очиж дугаарыг нь асуу"
"Дур булаам юм! Ямар азтай нь энэ бүсгүйтэй...! Чөтгөр аваг, галзуурах нь!"
Залуусын орилолдож, хэн нэгний тухай ярьж байхыг нь сонссон ч би тэр нэгнийг нь миний '' байна гэдгийг хараахан мэдээгүй байсан юм. Харин одоо яагаад ч юм хардаад, дотор маань гал авалзаад байх чинь?
Авч өгсөн даашинзыг маань өмсөөд, хайраа бэлгэдээд сүйн өмнөх хэмээсэн хос бөгжийнхөө нэгийг хуруундаа зүүчихэж. Азаар би ч бас авчирсан.
Намайн чиглэн ирж байхыг нь хараад яагаад ч юм бахархаж, бардамнамаар санагдаж байв.
Шөнийн харанхуйд гэрэл цацруулаад ороод ирчихсэн миний Мисү. Бүхнээс илүү харагдаж байгааг хэлэх нь зүйтэй биз. Ингээд харахаар хэнд ч үзүүлэхгүй өөрөө л хараад баймаар, хэн бүгдээс харамлаж зөвхөн минийх гэж түмэн олон тараамаар санагдах юм...
Үзэсгэлэнтэй...
Үүнийх нь хязгаараас илүү.
-"Хүрэхээс ч хайран санагдаж байна шүү!"
-"Тийм гэж үү? Тэгвэл өөрийгөө хайрлаад миний туулайхан надад хүрч болохгүй болох нь дээ"
Түүний бэлхүүсэн дээр хоёр гараа тавиад духаа нийлүүлэн зогсохдоо хоёул инээлдэж, энэ талбайд зөвхөн бид байгаа мэт аашилна.
Үзэсгэлэнт Мисү, түүний ханхүү Жонгүг хааны ордондоо байгаа мэт.
-"Үнэртэн чинь...."
-"Яасан гэж..?"
-"Галзууруулах нь... Одоогийн чиний хажууд зүгээр ч байж чадахгүй нь бололтой.. Батал! Дэлхийн төгсгөл хүртэл зөвхөн Жон Жонгүгийнх байна гэдгээ хэлээч"
-"Зөвхөн Жон Жонгүгийнх.."
Дэндүү гэмээр түүний ауранд өртсөн би зүгээр л хараад байж чадаагүй болохоор биеэ барьсангүй би шууд үнсэж орхилоо...
Амтлаг...
Нялуун...
Үүлэн дээр хөвж, чихэрлэг амтанд нь уусан, ирэх мэдрэмжинд нь мансуурам тэр үнсэлт, зөвхөн Мисү бид хоёрт...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
💜
🙆♀️💜
Advertisement
- In Serial15 Chapters
Valor and Violence
Valor and Violence is a series of short stories following different, yet all equally colourful, characters set in the same world. Birth of a Legend, the first short, follows Captain Erskine Erwell, a newly promoted Captain in the Calandorian Royal Navy, charged with protecting his people from all who would do them harm. Great news for the Calandorian citizens, bad news for the Skjar reavers that ravage the shores in search of slaves. But when a small reaver fleet slips the net and escapes to the southern jungles of Marduk, Erwell must fight a war on two fronts; one against the raiders, and a far more difficult war against the hostile landscape. If he can't find allies in this strange land, he may end up being the one in need of saving. The first part of the second short story will be uploaded on Saturday, the 11th of June, following Ferez Ahud, an aspiring young battlemage charged with the unsavoury job of 'terminating' a rogue member of his college. But how this nobody of a mage became a fugitive remains a mystery, and when the answer is discovered, the tables are turned and the hunter becomes the prey. I'll be uploading chapters of more in-universe short stories each week or as close to, work permitting. Content Guidelines: course language and violence
8 103 - In Serial34 Chapters
Armored
600 years have passed since the fall of civilization. The earth went through massive changes and core beasts now reign supreme. All that still exists of mankind are ruins and a scattering of walled cities. Festering pits of the worst humanity has to offer, protected by "knights" clad in a mech-like technology called armor. Nobles rule over everyone, little more than warlords. The middle class wants to make a buck and become nobles. And the rats want to survive. But everyone wants a piece of the ancient technology lost to mankind hundreds of years ago. Find one piece and it could change your life forever. For better or worse. This is my second attempt at a story. I haven't been writing for more than 3 or 4 months all combined. I hope to improve as I go. This is first and foremost a learning experience for me.
8 183 - In Serial9 Chapters
Deep Delve
Kevin is in a bit of rut. He's working for Wal-mart, and his engineering degree is gathering dust. He spends his off hours enjoying a variety of Virtual Reality games, and carpet bombing his resume to any firm that might accept it, and some who he is sure will not. Along with a substantial portion of the gaming world, he is eagerly awaiting the release of Deep Delve, a secretive but wildly speculated about VR-MMORPG. Kevin receives a surprise phone call two weeks before Deep Delve is set for release, and finds himself taking an offer he just can't refuse.
8 102 - In Serial15 Chapters
Zarif's Story
Please note this is a 18+ so it will have descriptions and scenarios that only a grown up would tolerate and be capable of handling without feeling repulsed. Zarif, a demi-human slave of orcs and goblins is brutally murdered when he does not accomplish the impossible - awakens to find himself resting within the arms of an elderly woman with tears in her eyes. ____________________________________________________________________________ As I like to be a little creative in the way I write, there might be a few mistakes per chapter - so be sure to notify me in the comments if you think something seems wrong. You might be confused as you read on since I switch about constantly, but please continue reading and maybe leave a comment on why you did not like what you read and decided to drop the story.
8 101 - In Serial16 Chapters
Once in a Blood Moon
In the mountains of Eastern Europe, a lone werewolf is captured and gifted to the daughter of a vampire lord, but she isn't the only one trapped.
8 221 - In Serial23 Chapters
The Alpha's Protector
Lena has lived her entire life knowing one thing and one thing only, protect the Prince of Wolves. She is a protector, one of the few in the world set cursed with the protector genes. She protects the supernatural world of wolves from afar, but as a Vampire King plots his revenge, she's thrust into the world a lot closer than she anticipated. Tyler, the Prince and only son to Ashe and Xander Marcus, and Class-A Player. Everyone expects him to save himself for his mate, but as his 15th birthday passes by and she has not found him, he gives up hope. When the Vampire King gets closer and closer, he threatens Tyler's mate, but who is Tyler's mate?A certain little stubborn Protector. ***Spin off from The Fox and the Alpha; can be read alone.
8 206

