《Still With You✔》~9~
Advertisement
-"Мисү~ Сэрээрэй, Мисохон минь ээ.." хэмээн нэгэн хайр татам хүн чихэн дээр хэлээд инээлээ.
Нойрондоо харамч шүү дээ, тийм болохоор шууд л хөнжлөө толгой дээгүүрээ хучаад амар тайвнаар үргэлжлүүлэн нойрсож байв.
Үнэхээр амар тайван байсан, хэн нэгний мансууруулам содон үнэр ханхийж, гялалзах зөөлөн үс нь биеийг гижигдсээр хөнжилний цаанаас толгой нь цухуйж нүүр лүү үлээх хүртэл.
Тэр хүртэл миний зүрх тогтуун хэвийн байсан бол үүний дараа хурд нь нэмэгдсээр нойрыг минь надаас салгаад аваад явчихсан юм.
-"Бос л доо, би өглөөний цайгаа хийчихсэн, босоод шууд идэхэд л болно"
-"Ойлголоо, Жонгүг аа. Юу ч байсан эхлээд үнсчих" гэж хэлж дуусаагүй байтал уруул нь миний уруултай нийлэв. Нурж ирсэн үс нь нүүрийг гижигдэн, эхлүүлсэн үнсэлт нь удаан үргэлжилнэ.
Яагаад удаад байгааг мэдэхгүй ч би хүлээгээд л байсан. Түүнийг миний дээрээс босоход араас нь ч мөн дагахаар хөнжилнөөсөө зүтгэн хөл дээрээ тогтлоо.
Гадаа халуун биш дулаан шинжтэй, моддыг харвал зөөлөн салхитай, цэлмэг биш үүлтэй харагдана. Яг л миний хүсэж байсан цаг агаар хэдхэн алхаад гарахад л намайг угтахаар байв.
Сүүлийн хэдэн хоногт түүний халамж нь нэмэгдээд байгааг би анзаарч байлаа, сав л хийвэл түрүүлж босоод хоол цайгаа бэлдээд, хувцсыг минь ч бэлдэж өгөөд байгаа.
Хэзээ нэг өдөр хайранд нь живээд үхчих вий дээ гэж боддог болчихсон байсан шүү.
-"Хөөх, чи хийгээ юу? Сайхан юм аа. Гэхдээ ойрд яагаад миний хийдэг зүйлсийг хийгээд байгаа юм? Их сонирхож байна?"
-"Амьдралын шаардлагаар, ирээдүйн эхнэртээ зориулж хийж байгаа юм аа. Сурахгүй бол болохгүй ш дээ"
Түүний амнаас эхнэр гэдэг үг сонсох ямар гайхалтай байдаг гээч? Түүнийх эзэн нь өөрийгөө гэдгийг мэдрэх үед илүү сайхан. Үнэ цэнэтэй үг нь юм шиг байна лээ, байнга хэлээд байдаггүй, хэлэх үе нь үргэлж ирээдүйтэй холбоотой байдаг.
Одоо бодоод байхад өөрсдийн ирээдүйдээ их санаа зовдог байх нь ээ, миний туулай...
-"Яваад нүүр гараа угаачихаад ир, би үлдсэнийг нь угаачихъя" гэх хэлэхдээ намайг шоолон инээх бас тэр нь сэжигтэй санагдаж эхлэв.
Юу ч байсан түүний үгээр шүд, нүүд гараа угаахын тулд угаалгын өрөө орсон юм. Сойзонд дээрээ ооноосоо түрхээд угаах дуусах хүртлээ би үнэхээр юу ч анзаараагүй.
Advertisement
Миний доод уруул хөхөрчихсөн байсан юм. Сорчихсон ч юм шиг.. Жаахан зузаан болоод, өнгө нь тодорчихсон байхаар нь яачихсан юм бол доо гэж хэсэг тээнэгэлзэн зогсоно.
-"Бурхан минь! Жонгүг, чи чинь миний уруулыг яачихаа вэ? Сорчихоо юу, шимчихээ юу?"
Үргэлжлээд л байсан удаан үнсэлтийн үр дүн нь энэ байж, тэгээд л шоолоод байсан байх нь. Яахаараа өөрийнхөө хийсэн юмыг өөрөө шоолдог байна аа?
-"Нөгөө юу... Аль аль нь" гээд араас нь залгуулан "уруулаа будчих, тэгээд харагдахгүй"
-"Заа яахав!" гээд түүний гаргаж тавьсан хувцсыг өмслөө. Жонгүг ч мэдрэмжтэй юм аа, яг гадаахтай тааруулж сонгосон байна, таалагдаж байна аа.
~~~~~
-"За болчихлоо, гарцгаах уу?" гэхэд тэр ханцуйгаа янзалж байгаад над руу харав. Удах тусам энэ харах биш ширтэх болж байгаа нь хачин санагдаж байлаа.
-"Яагаад ширт-" гэхэд тэрээр гэнэт үг таслан
-"Болохгүй нь ээ, дээгүүрхээ сольчихоод ир! Ямар ил хувцас вэ? Би ер нь юу сонгочихсон юм бэ?!"
-"Үгүй ээ! Төгс таалагдаж байхад, солимооргүй байна аа, явъя" гэсээр зөрүүдлэнэ. Угаасаа гайхалтай байна, солихгүй цамц ч өмсөх сонирхол алга.
-"Чи наад, чиний эгэмний яс... За яахав нүдээ аниж бай, тэгээд чи дээгүүрээ цамц өмсөх л болно"
-"Яасан ч би өмсөхгүй ээ, яахыг чинь харж л байя" гээд нүдээ тас анив. Юу хийхийг нь хүлээгээд л байлаа. Гэвч юу ч болсонгүй, би бүр алхаа ч сонсоогүй. Би харандаа балаар сараачаад хаячих байх гэж бодож байсан, тэр зурдаг болохоор тиймэрхүү зүйл их бий. Алчуураар арччихад л болно.
Гэнэт эгэмний ясны доор үнсэлт буюу түүний уруул мэдрэгдэж эхлэх нь тэр. Тэр нь зүгээр ч нэг үнсэлт бус хүчтэй, магад жаахан ширүүн.
-"Нүдээ нээж болохгүй! Нээвэл сайнаар лав дуусахгүй байх шүү!"
•••••
-"Одоо нээж болно оо, явъя" түүний үгээр нүдээ нээгээд бушуухан толинд очиж хартал!
Бурхан минь! Нэг.. Хоёр.. Гурав... Дөрөв.. Тав. Таван газар улайчихаж, шимчихсэн байх нь.
-"Арай ч дээ, яаж байгаа юм!"
-"Тэгэхгүй бол цамц өмсөхгүй байсан шүү дээ, миний юм руу бусад нь хараад байвал яах юм? Ядаж байхад өөр танхимд ордгийг ч хэлэх үү, намайг байхгүйд чамайг яачих ч юм билээ. Алив цамц өмс"
Advertisement
Би 'заа яахав' гэсэн шиг цахилгаантай цамц өмсөж цахилгааныг нь татчихаад гарнаас нь хөтлөн сургууль руугаа явлаа.
~~~~~
Гадаа санасан шиг минь сайхан байсан ч салхи нь сэрүүн, жиндүүхэн байсан болохоор зарим талаараа цамцтай гарж ирсэн нь зөв байж дээ хэмээн бодно.
Автобусанд суугаад л хоосон харагдсан 2 хүний суудал дээр хурдхан очиж суугаад том гарнаас нь хөтөлнө.
Жонгүг гэх энэ залууд би юу хэлээгүй байсан ч миний нүд рүү харах төдийд л болж буй бүхий л зүйлийг олоод мэдчихдэг, яг л зөнч шиг гээч.
Цаадах чинь гаднаа гаргаад байдаггүй ч үнэхээр харамч хүн. Хар л даа, задгай байна гээд баахан тэмдэг үлдээчихсэн.
-"Хайр аа, чи 'нүдээ нээж болохгүй, сайнаар дуусахгүй' гэсэн. Хэрвээ би нээсэн бол юу болох байсан юм бэ? Муу зүйл болох байсан уу?"
Үнэндээ тэр үед би үнэхээр айсан шүү! Гэнэт аймар үйлдэл хийгээ байх вий гээд, ийм өөр болчихсон юм байх даа гээд би юу ч хийж чадаагүй ээ. Үргэлж л хүлээнэ гэдэг хүн нэг муу хачин хувцаснаас болж ийм болчихсон юм байх даа л гэж бодсон юм.
-"Муудлаа гэхэд л бие даалтаа чамаар хийлгэх байсан биз. Эсвэл долоо хоногийн угаалгыг чамаар хийлгэх ч юм уу.. Нэг тиймэрхүү л"
-"Аан за-за" гээд сонссон зүйлдээ сэтгэл амран автобусны цонхоор харлаа. Ямар ч байсан хэрэггүй санаа зовсон байж.
-"Арай чи өөр зүйл бодчихоо юу?"
-"Ү-үгүй ээ, үгүй, үгүй ш дээ, ёстой үгүй!"
-"Итгэсэн царайлъя даа" гээд намайг шоолон нүүрээ дарах нь дургүй хүргэж давхар би бантаж байв.
Гэхдээ л намайг мөрөөр тэврэн "Эгдүүтэй гэдэг нь" гээд хацар дээр үнсэх хүн байгаа нь үнэхээр их аз.
Тэр үед ангиас гарсандаа баярладаг,
Нууцаар харж баригдсандаа,
Хичээлээсээ хоцорсондоо,
Танилцсандаа, дурласандаа хүртэл баярладаг..
Хамгийн гол нь би Жонгүг гэх оршихуй миний дэргэд байгаад чи сэтгэлээсээ бурханд талархдаг.
~~~~~
-"Алив туулай минь, бууцгаая!"
Сургуулийн үүдэн дээр би найзуудтайгаа ярилцан зогсохдоо нэг зүйл үнэхээр өөр байгааг анзаарлаа.
-"Сохён аа, чи чинь яачихаа вэ?" гэсээр сэжиглэнгүй найз руугаа харна. Учир нь тэр нэг л хөөрүү, нүдэнд нь оч гялбаад, догдлоод байгаа юм шиг харагдсан юм.
-"Харин энэ ингээд байгаа юм аа! Чи хэл дээ? Ямар сугалаанд хожчихоод ингээд байгаа юм" хэмээн Жиёныг хэлэхэд Сохён урт бор үсээ оролдсоор богино шар банзал, хар цулгуй футболкондоо гараа үрэнгээ
-"Заа, яахав! Тэр нөгөө..юу.. Нөгөө байна аа, юу ш дээ"
-"АЛИВ ХЭЛЭЭЧ ДЭЭ!!" хэмээн Жиён бид хоёр зэрэг орилов.
-"Би үерхэж байгаа юм аа..." гээд хөл рүүгээ харан инээмсэглэнэ. Ойлгомжтой байжээ, мөрөөдөл нь бараг л биелчихэж.
-"Хэн юм?" Жиён хар үүргэвчнээ нэг мөрөндөө үүрээд жинсэн өмднийхөө халаас руу утсаа шургуулан хэлэхэд
-"Нөгөө... Ким Ж-Жунин"
Таарч дээ, надаас дугаар асууж байсан нөгөө залуу чинь манай найзыг эргүүлчихэж. Яахав, тэгээд л Сохён эмэгтэйлэг болоод ирчихжээ.
-"Өө тэр ирж байна!.." гэхэд бид бүгд заасан зүг рүү нь харав. Үгүй шүү, үгүй! Жонгүг ч бас харчихлаа, хог гэж.
-"Сайн уу, охид оо! Сайхан харагдаж байна шүү, Сохён. Би бол Жунин, чамайг Жиён гэдэг байх аа, Сохён надад хэлсэн юм" гээд над руу харан удаанаар "Харин чи Мисү байх нь" хэмээн жуумалзав.
Жонгүг, намайг ирж авраарай! Энэ залууг хармааргүй байна. Нэг л эвгүй санагдаад байна, өдөөд байгаа юм шиг мэдрэгдээд байна. Яг одоо ир, Жонгүг!
-"Тийм ээ, түүнийг Мисү гэдэг юм. Миний найз охин, ирээдүйн эхнэр болох хүн байгаа юм аа!"
Түүний Жуниныг харах харцыг би өмнө нь бас харж байсан. Яагаав, нөгөө хүүхэд зодчихдог, тэр үед л Жонгүгийн энэ харцаар нэг л удаа хараад дахиж ганц ч удаа би хараагүй юмдаг.
Гэтэл яг одоо би дахин харж байна
Жаахан эвгүй зүйл болох гээд байна шүү...
__________________________
A/N:
Нээрээ л эвгүй юм болох гээд байна😆🤧💜
Дараагийн партаараа уулзацгаая!
(Би хэлсээр ирсэн, уншвал уншаад уншихгүй бол хаяж болно, та бүхний л дур🙆♀️Би чинь воте сэт гуйгаад байдаггүй төрлийн хүн😂❤️/хааяа л асуудаг😜/)
Advertisement
- In Serial18 Chapters
Long War [Oldest]
It was a war. It was silent, so silent that few people ever noticed that it was happening, and long. So long that those who knew forgot why it ever started. Humanity had fought against itself... and lost. Prosperity, democracy and human rights were a thing of the past now, as the world fell into Sovereigns's hands - a handful of transnational corporations (and their CEOs) that monopolized the world economy. The resistance had been long silenced with the policy of bread and games. Now, over a hundred years later, something happened. One of the Sovereigns created a VRMMORPG like none other. A science fiction game, where players could explore the Galaxy... full of advanced technologies, bloodthirsty aliens and even magic. Was it a simple computer game, or... something else?
8 254 - In Serial39 Chapters
Reincarnated Hero Kills The Summoner
When Glaze Lockhart was summoned to another world to save it from the Demon King , he had no intention to save the world and work as a minion for the King and plots to kill him and take control of the Everheart Kingdom , here begins his story of becoming the villain himself that the world needs to be saved from.. Patreon : https://www.patreon.com/pratikapte.Discord : http://discord.gg/7E3UpWm . .I do not own the cover art, if you want me take it down send me a message and I will take will down.
8 365 - In Serial151 Chapters
The Endless Boundary Between Dimensions
Leo Jones and his fiancee, Vanessa "Dantae" Kumo, had met each other when America came under siege one year ago. On duty, they had steadily grown as friends, passionately evolved into lovers, and casually saved America from assured destruction at the hand of its own scientists. Battle after battle with Dimension Eaters - beings who can absorb vast quantities of land and store them inside a pocket dimension - had left them tired of living on a battlefield, and they wished for nothing more to retire in each other's company. However, whether that happens or not all depends on the machinations of their superiors... Please enjoy (or hate) the image of Dantae I made for you all.
8 486 - In Serial13 Chapters
The Fall
The fate of the lone human named Shade affects the world and its inhabitants, as he battles his destiny while waging war on the world he was born in.(My first fan fiction so I am waiting for some criticism and opinions, hope for honest replies so my work can become better.)
8 86 - In Serial14 Chapters
The Order
The Order takes place within the Human-led Empire, within Glory City. In this Empire in which Magic is policed and its use is regulated, Mages are required to have a licence in order to practice Magic. The Magically inclined, Non-Human Races that have lived under Human rule lived a markedly different life to Humans, which had led to a somewhat contentious relationship. A law enforcement agency known as The Order is responsible for maintaining Magical order, and is also responsible for doling out justice to those who break the law. Consisting of the Magic using Mages, and the more technologically inclined Knights, these Agents are regarded as protectors by some, but as oppressors by many. The tale follows the exploits of Izano Zuko, a mysterious man, covered from head to toe in burn scars and wrapped in bandages. He arrives in Glory City with the backing of the City Lord, unknown abilities and secret intentions. Trouble starts up almost as soon as he arrives, and Zuko is thrown into a conflict between the Order and an unknown enemy. This is a complete book, and I plan to upload a chapter every week or so. No cover as yet.
8 73 - In Serial37 Chapters
Hadar #Watty2014
Fina is a Enforcers Daughter, she's been harshly trained by her father all her life. On the night of the change, to which you could find your soul mate- Fina finds hers. He's of course the soon to be Alpha, however he doesn't want her. Its not sweat off Fina's back, she's more worried about her Family finding out then being rejected. Her feet carry her to a deeper part of the forest, one she shouldn't of gone into. When things twist and stories become a reality Fina will have to pick what side she wants to be part of.
8 372

