《Still With You✔》~8~
Advertisement
Сэтгэлийг нь олж, хад чулууг нь хөнгөлсөн учиртай тэр оройн ярианаас хойш түүний хөгжилтэй зан төлөв, шогч гэхдээ хааяадаа базаад авчихмаар эгдүүтэй төрхөө гаргах тоо олширсон.
Тэр оройноос хойш 7 хоног.
Миний хэлсэн ухаарлын хэдхэн өгүүлбэрээс хойш 7 хоног.
Жонгүгийн барайж ядарсан төрх эрч хүчээр солигдсон юм. Дуу нь цаашаа орчихоод, асуултанд минь ганц үгээр аргалан хариулдаг байсан Жонгүг одоо үнэхээр ам хуурайгүй чалчиж байгаа.
~
Зуны аагим халуун, бүгчим цаг агаарыг үзэн ядаж нэг нүдээрээ ч тоож хардаггүй би өнөөдрийг эхлүүлэхдээ л сөхрөөд уначихсан байх.
Хачин гэмээр, энэ байгалын үзэгдэл.
Үүлс хуралдан тэнгэрийг бүрхэж бороо асгарахаас наагуур барайсан атал зөвхөн нарыг тойрон олширч, түүнээс зугтаан дөлж байгаа нь сонин.
Яг л шоовдорлогдсон хүүхэд аятай бүгд л нарнаас зай барина.
-"Мисү, харьцгаах уу?" гэсээр барьж буй дэвтрээрээ намайг сэвэн сэрүүцүүлнэ. Дэндүү их жаргалыг түүний үүсгэж буй дэвтэрний салхиар мэдэрч байсан тул хэсэгтээ үг хэлэлгүй чимээгүй зогссон юм.
-"Зүгээр дээ, бага зэрэг нозоороод байгаа ч ер нь дажгүй шүү!"
-"Гэртээ агааржуулагчаа асаагаад сайхан тэврэлдээд хэвтье, тэгэх үү? Сонирхолтой нэвтрүүлэг үзэж, зайрмаг долоогоод, тэндээ сэрүүцсэн нь илүү дээр"
Түүний хэлсэн санаа яагаад ч юм бүгд сэтгэлд хүрээд шууд л маш чангаар 'тэгье!' гэж орилмоор байсан ч энэ их халуун тэгэх хүчийг минь ер олгосонгүй.
Гэсэн ч түүнээр ямар нэг байдлаар тогломоор санагдаж ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харахыг ихэд хүсэв.
-"Яахав.. Тэгвэл тэгье ээ, зайрмагнуудаа явж авъя" гэж хэлэхдээ аль хэдийн нөгөө санаагаа тархиндаа зуун хувь боловсруулж, бүр болоогүй Б хувилбартайгаа хамтад нь бодоод амжчихав.
Эмэгтэй хүн зэрэг зэрэг юмсыг амжуулдаг гэж үнэн л юм. Ээжийг гайхдаг байсан сан, бүх зүйлээ нэг дор хийгээд дуусгачихдаг, харин аав дарааллаар нь хийх гэж нэлээн цагийг бардаг байж билээ.
Жонгүг дэлгүүрээс гарч ирэхдээ захисан зүйлсээ аваад, мөн марталгүй бананатай сүүгээ амандаа зуучихсан инээд алдана.
Эрэгтэй хүний ухаан нь бус бие нь л өсдөг гэж үнэн байжээ. Хэдий том болсон ч жаахан хүүхэд шиг сэтгэж, хүүхдийн тоглоомоор тоглож, нэг бол эрхэлж аль эсвэл туньчихдаг. Насан буурал болсон ч Жонгүг гэх энэ залууг 'ширтэлцэж тоглоё' гэхэд нь лав би гайхахгүй л байх..
Advertisement
Гэрийн хаалгаар шагайв уу үгүй юу, шууд л агааржуулагч сэнсээ залгаж асаагаад өмнө нь сууж цамцаа чимхэн сэвнэ.
-"Сууж бай, би очлоо" гээд гялс өрөөндөө ор хувцсаа түргэхэн шиг солиод зочны өрөөний буйдан дээр очлоо.
Эхэндээ бид хайрын тухай хөөрхөн кино үзэж байлаа, үүнийг нь би түүнтэйгээ учрахаас өмнө олоод үзчихсэн байсан болохоор ач холбогдол өгөлгүй зүгээр л томоотой сууна.
Гэвч Жонгүг анх удаа энэ киноны гэгээн дүрийг харж буй нь болохоор харцаа ч салгалгүй үзэж, нүд нь бараг л зурагт руу орох нь холгүй байсан юм.
Дуудлага ирсэн мэт утас руугаа хараад, хурдхан шиг шүүрч аван "Дараа ярья аа, түүнтэй хамт байна..заа, хайртай шүү, үнсье" гэж хуурамч дуудлагандаа шивнэчихээд утсаа буйдангийн нөгөө зах руу шидчихэв.
Түүнийг анзаарсан байх гэж бодоод би суугаад л байлаа, суугаад л байлаа. Гэвч Жонгүг төв царайлсаар дэлгэцнээс нүдээ холдуулах шинжгүй. Тэрүүхэн тэндээ бүр мартаж орхиод түүний аясыг даган чимээгүй киногоо үзэж байтал чангахан хоолой засах нь дуулдлаа.
-"Цочоочих юм!"
-"Хэн юм?" гэхэд нь би эхэндээ ойлгоогүй ч сүүлд нь санаад худлаа мэдэн будилж өдмөөр санагдахдаа
-"Юу хэн гэж?" гэж хэлэхэд гүнзгий амьсгаа аваад миний утас руу сунахад нь би болиуллаа. Хардаж байгааг чинь мэдэж байна даа, би зүгээр л уйдаад байсан юм.
-"Юу гэсэн үг юм? Чи айлын ганц тэгэхээр дүү байхгүй юм чинь ингэж ярихгүй, ээж аавтайгаа ч чухам нялуун үнсье болоод байдаггүй, найзууд чинь бас нялуун гээд бөөлжчих гээд байдаг. Хэнтэйгээ яриад байгаа юм?"
Түүнийг нэлээн ширүүн хэлэхэд би жаахан айж, одоо үнэнээ хэлээд тоглосон юм аа гээд үнсчихдэг юм билүү ч гэж бодлоо. Хардахаараа уг нь их нялхраад, гомдоод, яг л жаахан хүү чихрээ ахдаа булаалгаад өмөлзөн уйлах гэж байгаа царай гаргаад байдаг юм. Гэтэл түүнийг ингэж ширүүн хэлнэ гэж төсөөлөөгүй болохоор бага зэрэг гайхаж байв.
-"Өөр хүнтэй болчихсон юм уу?"
-"Үгүй ээ, юу.... нөгөө..." гэсээр үг хэл минь толгойд замбараагүйтэн юу гэж тайлбарлах учраа үл олон сандарна. Аман дээр бэлэн үг нь байгаа хэдий ч ерөөсөө гарч ирэхгүй байсанд би дэмий л дотроо уурлана.
Advertisement
-"Хөөе, Мисо гуай. Сонсож бай!" гээд миний толгойг зөөлөн илээд "Туулайгаараа тоглох гэж байгаа бол ядаж арай үнэмшилтэй зүйл бодож ол. Юу сэтгэдэг болохоороо утас нь дуугараа ч үгүй байж хүнтэй ярина гэж төсөөлдөг байна аа? Бас чи өөрөө саад болно гээд утсаа миний нүдэн дээр унтраагаа биз дээ?"
Түүнийг ингэж хэлэхэд нээрээ л тэгсэн шүү дээ гэж бодон бантсандаа чимээгүй л суугаад байсан юм. Кино дуусахад удирдлага шүүрч аваад цэснээс аймшгийн киног нүдээ дарж байгаад сонгочихсон, Жонгүгийг айна гэж бодсон юм аа, тэгээд өөрөө анхаарал хандуулахгүй байж байгаад дуусгачихъя гэсэн төлөвлөгөө гаргасан юм.
Гэхдээ өөрөө үзэхгүй байна гэдэг чинь үнэхээр худлаа юм билээ. Аймшгийн гэдгийг нь мэдсээр байж би өөрөө хурууныхаа завсраар харж үзчихээд дараа нь айгаад байна гэж байгаа нь Жонгүгт бол таатай л байгаа байх даа. Хүний урманд бүр энгэртээ наагаад тэвэрчихгүй, өөдгүй амьтан.
Кино дуусахыг секунд тоолон хүлээсэн нэг нь би л байх. Ашгүй THE END гэсэн бичиг нүдний минь өмнө мэлтийхэд баярласандаа бараг л уйлчихаагүй.
-"Сонирхолтой байлаа, би Кевин байсан бол аллага хийгээд байгаа амьтныг очоод алчих байсан юм. Гэхдээ л Анна зөв шийдвэр гаргасан" гэх мэтээр бараг л айгаагүйгээ гайхуулж байгаа аятай ихэд бахдалтай ярьж байв.
-"Яахав дээ, хөөрхий Кевин над шиг айсан юм байгаа биз" гэж хэлэхдээ сая зурагтаар гарсан аймшгийн үзэгдэл бодогдоод эгээтэй л салаад уначихсангүй.
-"Манай Мисү айсан юм уу?"
-"Үгүй ээ, айгаагүй!" гэж хэлчихээд ус уухаар гал тогоог зүглэхэд тэр ч бас шоолсон аятай араас дагасаар л байлаа.
Түүнтэй учирснаас хойш л амьдрал гэдэг зүйлийн утга учрыг ойлгож эхэлж байх шиг. Яг хоосон цаасан дээр өнгөт бийрээр үзэсгэлэнт уран зургийг зурж байгаа юм мэт. Хааяадаа хажууд нь байхаад өөрийгөө түүний хамгийн хайртай уран бүтээл аятай төсөөлдөг л юм.
Үнэхээр Жонгүг гэдэг хүнээс болж янз бүрийн, бүр байж болох бүх л мэдрэмжийг мэдэрч үзэж байна. Ичиж, баярлаж, гомдож хардаж, бахархаж.. гээд л. Гэхдээ нэг зүйлээс бусад нь.. Хайр энхрийлэл, дур хүсэл тачаал, хүлээмээргүй тэчъяадан байх тэр мэдрэмж... Тэгээд...
-"Жонгүг аа, би унтлаа!!"
-"Ганцаараа юу? Би тэ-" гээд үгийг нь дуусгалгүй хаалга савахад угаалгын өрөөнд байсан түүний орилох хоолой ч сонсогдохоо болив.
Хамаг юм аймшгийн киноноос л боллоо, хэн л тэгээд үхэх гэж байж хоорондоо хурьцаад байж байдаг байна даа? Үгүй ер нь надаас л болсон юм байна, эхэлж би өдөөгүй байсан бол бантахгүй тэр хачин киног үзэхгүй байх байж.
Би бүр түүнийг уурлуулчихаад таван хайрцаг гадилтай сүү авч өгье ч гэж бодож байсан, гэтэл тэр анхнаасаа мэдэж байж. Хаашаа харж үхэх вэ?
~~~~~
Тэр нүүр гараа угаачихаад хөнжилдөө шурган орчихоод албаар намайг тэврэхгүй зайтай байгаад байгаа ч уурыг минь улам л асааж байв. Өөрөө очмоор байвч уурлачихсан болохоор чадахгүй, хаашаа ч явж болохгүй хавчигдмал байдал үүсчихсэн байсан юм.
-"Бурхан минь, Мисү! Намайг тэврэхээс нааш чи бүр ирж тэврэхгүй нь ээ? Тэгж яривал эхэлж өдсөн нь чи юм чинь" гэж үглэсээр араас ирж бэлхүүсээр гараа гүн оруулаад тэвэрлээ. Араас нь нуруун дээр үнсээд хүзүү рүү амьсгалаад байгаа болохоор яах ч аргагүй биеэ чангалан ухаан санаагаа удирдахыг хичээнэ.
Сая л гэхэд би юу бодож байлаа даа, дуртай байгаа ч айгаад байгаа болохоор хүсэж бас хүсэхгүй байгаа болохоор эргэлзээд байгаа юм.
-"Би хүлээнэ ээ, чамайг бэлэн болсон үед.. Одоо биеэ сулла, би чамайг хүчлэхгүй шүү дээ, айгаад байж болохгүй" гээд хөнжлийг минь над дээр хучна.
Хэсэг нам гүм байдал үргэлжилж хэн нь ч үг хэлэхгүй байсан болохоор түүнийг унтчихжээ л гэж бодсон. Гэтэл тийм байгаагүй юм.
-"Мисү уурлачихвал надад хэцүү, тийм болохоор чиний буруу байсан ч би өөрсдийнхөө эрхэм харилцаа нандин хайрыг авч үлдэхийн тулд хатандаа үргэлж буулт хийж ярилцдаг хаан нь байх болно"
-"Хатан чинь улам давраад эрх мэдэлд нь санаархаад байвал яах вэ?"
-"Тэгэхгүйг нь мэдэж байгаа болохоор, манай хатан тийм хөнгөн хуумгай үйлдэл хийхгүй мэдээд итгэж байгаа болохоор л ингэж байгаа юм"
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
😂❤️💜
🥰😳💜
Advertisement
- In Serial47 Chapters
Trickster's Tale
Be careful when demanding reparations from gods. They rarely own up to their mistakes. Due to a goddess's shortsighted error, Perry finds himself transported to a distant Universe with new proportions and a different identity. Instead of cowering before the deity, he demands she opens a portal home or provides reparations for him and his bereaved family. Unfortunately, standing up for himself doesn't earn Perry respect. Instead, she curses him with cowardice, limiting his combat and magical potential. Little does the goddess know that nothing can stand in the way of Perry's sheer will. If brute strength and arcane might won't get him the justice he desires, wit and creativity will. Perry's first target? A goblin shaman. Then, the world. And so begins, the bard's ballad. Trickster's Tale (Book 1): Is That A Lute In Your Pocket will release on Kindle Unlimited on the 10th of May.Due to KU's exclusivity rules, I've had to take most of book 1 down.Book 1 Bard's Ballad takes place in the same extended Universe as my other story, The Houndsman. It's set on a distant 'disk', though. As a result, the magic system is unique in comparison and has a harder LitRPG system. While the story utilises stats, it doesn't take them seriously and occasionally makes fun of regular LitRPG mechanics.
8 440 - In Serial11 Chapters
The Adventures of a Reincarnated Rat! (ON HIATUS FOR NOW)
I was a failure at life. I failed at every single thing I did. I even failed at living peacefully. I wonder what did I do wrong? One day I decided to live my life to the fullest! I died in a week or so after that. I was happy though. I knew that I couldn't fail at anything anymore because I was dead. I failed at dying! I actually reaincarnated into a rat! The world I was reincarnated into also seems to have a game-like system. Great...Me, the guy that never played games seriously in his whole life is reincarnated into a world with a game-like system, I mean, what could go wrong? It's not that I will die from a goblin at the first night...right? STORY IS CURRENTLY ON HIATUS BECAUSE AUTHOR IS A DUMBASS THAT ALMOST FAILED HIS CLASSES BECAUSE OF WRITING.
8 160 - In Serial41 Chapters
Elemental World Chaos
Vamon. A world where the strong dominate the weak and magic pulses through the lands. Dragons and beastkin, humans and shadowbeasts, Vamon is a world beyond the limitations of our physical universe. But when the barriers between the world begin to crumble a boy gets thrown from his peaceful world into a world torn by war and while the races try to kill each other, the abyss approaches. Can our young hero after being reborn in Vamos fulfill his destiny? Or will the worlds crumble? Find out in my first story Elemental World Chaos! Please enjoy :) To all readers who had their eyes bleeding because of the font: It's fixed thanks to my second reviewer! Thanks man i really messed that up.
8 68 - In Serial30 Chapters
How To Train Your Dragon: The Next Heir
My names Eylimi, great name I know but it's not the worst. I live on the island of Berk and life here is amazing. Just not for me. Dad changed the world by stopping the dragon wars, mum is known as a fearless warrior. Me? I'm just the skinny girl that's good with a bow, can't even train a dragon. This is the story of how I proved all that wrong. Of how I did train a dragon. Not just any dragon. My dads childhood nightmare.~I don't own anything owned by DreamWorks~Story - ©Moonstone360
8 277 - In Serial24 Chapters
My first love - jimin
; first love , It's my first love . "Let's just cancel the wedding" y/n said and walk away......Started : 16-10-2019Finished : 25-11-2019
8 81 - In Serial16 Chapters
The Test of Time
This is a Brett + Eddy fanfiction, a Breddy if you will. Please read the note at the beginning so you know what you're getting into!
8 88

