《Still With You✔》~7~
Advertisement
Хэтэрхий их хайртай болохоороо хэнэггүй зан гаргачихлаа.
Өөрөөсөө ч илүү хайрладаг зөөлөн цагаан гарыг нь хүчлээд татаад явчихлаа.
Мэдээгүй ээ, би мэдээгүй.. Юу хийж байгаагаа ойлгоо ч үгүй.
Дотроо өөрийгөө харааж зүхнэ. 'Би холдсоноос болж л түүнийг минь хачин амьтан өдсөн байна' гэж.
Хана руу шахаж түлхээд дээрээс нь доош, толгойн оройгоос хөл хүртэлх нь удаан ажиглав. Ойлгомжтой юм, тэр залуугийн хэлсэн үнэн байж.. Ийм байхад миний хүртэл бодол буруу зам руу орох шахаж байна ш д. Өөрөөсөө хүртэл харамлаад байх юм?
Түүнийг анх хараад л дэлхий дээр төрсөн эгэл нэгэн биш юм байна аа гэдгийг олж мэдсэн.
Мисү бол сахиусан тэнгэр..
Зан ааш нь, үйл хөдөлгөөн, хоолойны өнгө, бурхан минь.. Далавч ургуулж, толгой дээр нь цагариг тавихад л хүн бүр түүнийг дүр бүтээсэн биш 'жинхэнэ' нь юм байна гэдгийг мэдэхээр байна шүү дээ.
-"Чи үнэхээр дэлхийн хүн биш юм байна тийм үү?"
-"Юу яриад байгаа юм?"
-"Хаанаас ирсэн сахиусан тэнгэр вэ, чи?"
Уруулын будаг нялчихсан аятай хацар нь улайж эхлэх үед миний өөрөө ч мэдэлгүй гаргаж байсан хачин төв царай, юунаас үүдэгдсэн нь үл мэдэгдэм уур бухимдал алга болсон юм.
Уруулыг нь ширтэх агшинд дур хүсэл оргиллоо. Гэр хүртлээ хүлээгээд, очоод л үнсэж, очоод л тэврэх байсан юмсан. Гэтэл дотроос минь хатгах жижигхэн зүү 'уруулыг нь эзэмд!' хэмээн шаардахад хүсээгүй хүсэлдээ би хөтлөгдөв.
Түүнд олон төрлийн жимстэй уруул өнгөлөгч бий гэж хэлсэн бил үү?
Гэхдээ өнөөдөр тэднээсээ алийг нь түрхээгүй, гэсэн ч тэр нь надад хамгийн таалагддаг.
Учир нь,
Түүний төрөлх амт нь хавь илүү байдаг болохоор.. Төрөхөөс одоог хүртэл амсаж байсан амттангаас, бүр гадилтай сүүнээс ч илүү байдаг болохоор үүнийг амталж үнсэх дуртай.
Ширүүн эхэлсэн үнсэлт.. Зогсоож чадаагүйг уучил, цаанаасаа л хүсээд байдаг юм болохоор ганц л удаа хувиа хичээчихье.
Мисүгийн уруулан дээр хэдий минийх салаагүй байгаа хэр нь дахиад л үнсээд баймаар санагдах нь хачин..
Тийм ээ, тэр үнэхээр дур булаам, шууд утгаараа 'дурыг' булааж, аль эсвэл 'асааж' орхидог.. Яг л гал дээр тос нэмсэнтэй адил.
Гэнэт л би айж эхэллээ. Үргэлж минийх байсан Мисү өөр нэгэнд над шиг үнсүүлээд зогсож байх вий гэхээс.. Өдрийн хачин залууг дурсаад ч хэрэггүй!
Advertisement
-"Даанч ханасангүй, яахаараа чи ийм амттай байдаг юм бэ, Мисү? Мм?
Минийх биз дээ? Хөөрхөн болохоор чинь алдчих гээд, төгс болохоор чинь булаалгачих гээд байна.. Үүнээс болж чиний туулай үнэхээр айж байгаа.."
Үнэхээр шүү! Би жаахан л сэрэмж алдчихвал Мисү өөр хүнийх болох гээд байгаа юм шиг санагддаг. Намайг энэ бодол жилийн турш ангуучилж байна.
-"Жонгүг аа, айгаад байвал намайг чанга тэврээрэй, би айдсыг чинь хаяад оронд нь аз жаргалтай болгож өгье. Намайг чанга тэврэхэд л болно.."
Түүнийг ингэж хэлнэ гэж бодоогүй болохоор... Айдастайгаа эвлэрье дээ гээд шийдэх гэж байсан юм.
Одоо харин уйлмаар санагдаж байна, баярласандаа...
-"Туулай нь айхаа больчихлоо, мундаг юм аа.. Миний Мисү"
Тэврэх гарыг нь өөрөөсөө салгахдаа бугуйг нь харвал олсоор хүлээд мөр үлдчихсэн юм шиг ором гарчихсан байх аж.
Өөрийгөө алчихдаг юм билүү?..
Эвлэгхэн үлээж өгөөд, гарнаас нь хөтлөөд хаалганы урдаас холдож үргэлжлүүлэн хичээлүүддээ суухаар шатаар дээш өгсөв.
Чамайг хагалахаа шахаж...
Би чамд халтай юм болов уу? Удаан байвал би чамайг хагалсаар л байх болов уу?
Туулай чинь айгаад байна.....
Гэртээ харьж, өнөөдрийн хүнд өдрийг дуусгахаар Жонгүгтэй хөтлөн автобусны буудал руу алхаж байв.
-"Чи өвтгөөгүй ээ, зүгээр л цайгаад улайчихсан. Өөр юм байхгүй ээ, битгий өөрийгөө буруутга"
-"Намайг хэсэгтээ уучилж болохгүй шүү! Би ухамсартаа суулгах ёстой"
Энэ хүнийг яах вэ? 'Гарыг чинь чанга атгаад өвтгөчихсөн' гээд надаас зайгаа бариад байх юм. Өвдөөгүй ээ, үнэнээ л хэлье, өвдөөгүй. Иймхэн зүйлд хүний гар өвддөггүй юм ш дээ. Гэтэл тэр надад итгэхгүй, сэтгэл санааг дээрдүүлэх гэж байна гээд үгийг минь тоож сонсохгүй нь.
Хэсэг байж байгаад л амандаа 'уучлаарай' гэж хэлнэ. Одоо энэ үгнээс чинь залхаж байна шүү! Би түүнд 'Күүкий, би чамайг уучилчихсан, чи өөрийгөө л уучилчихвал болно' гэж хэлсэн боловч тоогоогүй.
Өөрийгөө битгий зовоогооч дээ, Жонгүг.
-"Би дахиад өвтгөчихвал яа-"
-"Чимээгүй бай! Маргааш амралтын өдөр юм чинь жаахан зугаагаа гаргачихъя!" гэхэд тэрээр толгойгоо дохиод чимээгүйхэн араас дагаж явлаа.
Дэлгүүр орохдоо түүнийг үүдэнд нь үлдээчихээд гадилтай сүү, гүзээлзгэнэтэй сүү, хоёр ширхэг зайрмаг авчихаад гарж ирэхэд яг л зогссон байрандаа огт хөдлөөгүй зогсож байсан юм.
-"Гэр хүртлээ алхах уу? Нэг их холгүй шүү дээ" гэж Жонгүг хэлэхэд би хурдан гэгч нь толгой дохиод хөтлөсөн гараа улам л чангална.
Advertisement
-"Дуу дуулаад өг... Би сонсмоор байна"
-"Чадахгүй ээ, б-би чаддаггүй шүү дээ" гэхэд миний инээд хүрч орхилоо. Жаахан нэрэлхүү зантай тэр өөрийгөө дуулж чаддаггүй гэх юм?
Миний хувьд бүхнээс дээгүүр ордог дэндүү уянгалаг хөгжмийн зэмсэг аятай л санагддагсан. Хөөх, бодоод байхад тэр дуулаагүй жил хагасыг ардаа үлдээж..
Хамгийн сүүлд ангид намайг гуйдаг өдөр л түүний хоолойг сонсож билээ...
Яг одоо түүнийг дуулж, хорвоо дэлхийг хоолойгоороо сэргээхийг нь үнэхээр хүсэж байгаа ч тэр өөрөө дургүй байвад яая гэхэв гээд тэрүүхэнд нь орхичихлоо.
🎵🎶
🎶🎵
Эцэст миний чих хүссэнээ авч хэмжээлшгүй их жаргалд умбасан ч ханаж чадашгүй би түүнийг дуугаа битгий дуусгаасай гэж хүснэ.
Үнэнийг хэлэхэд,
Энэ хоолойнд л ганцхан уярч амьдармаар байна.. Хол байсан ч хамаагүй ээ, холбогдоод ч хамаагүй хоолойг нь сонсож байвал миний хувьд жаргал нь тэр.
🎶🎵
~
🎶🎵
-"Д-дуусчихлаа.. Хараач, гэртээ ирчихлээ, орцгооё"
Би түүнийг цээжээр нь тэврээд нүүрээ дулаахан, түшигтэй энгэр нь наагаад чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ.
-"Баярлалаа..үнэхээр их... Тулгамдсан үедээ, тартагтаа тулж хэцүү байдалд орсон үедээ үүнийгээ дуулж байгаарай, би чамайг аврах болно, Жонгүг аа.."
~~~~~
Гэртээ ирэх үед ор гэдэг зүйл хамгийн түрүүнд бодогддог юм билээ.
Шуудхан унтах юмсан, амрах юмсан л гэнэ.
Энгэрт нь шигдээд хэзээ ч салахгүй юм шиг, тэвэрт нь орчихоод чангаагаад ч гарч ирэхгүй юм шиг эрхлэн түүнтэйгээ хэвтмээр байна.
-"Мисү, нааш ир!"
Өөртөө л буруугаа тохоод яваад байдаг сэтгэлийн минь хаант улсын ханхүү сая л нэг намайг дуудан ирж тэврүүлээч хэмээн урилаа.
Ширээний цаана хооллож байсан би дуртай нь аргагүй босоод тэврүүлэн зогсоход намайг өвөр дээрээ суулгаад мөр налан санаа алдлаа. Түүнийг гараа чангалан улам намайг улам өөртөө наахад би түүнийг ойлгосон юм.
-"Битгий ай.. Надад бүгдээ хэл, би тусална"
~~~~~
Түүнийг өөрийгөө тэгж боддог гэж мэдээгүй аж. Өөрийгөө надад халтай, аюултай хэмээн боддог гэж хэн мэдэх билээ. Үнэхээр төсөөлөлд минь багтаагүй.
Гомдсон гэхээсээ илүү түүнийг өрөвдсөн, үнэндээ гомдоогүй ээ, өчүүхэн ч гомдоогүй.
Жаргалтай байлгахын тулд гэдгийг нь ойлгож байна. Ойрд дуу нь цаашаа орчихоод, сэргэлэн сахилгагүй байдал нь алдагдаад байхаар нь харин ч гайхаж байсан юм, надад хэлсэн нь сайн зүйл болжээ.
Аюултай гэж үү?
Үгүй дээ, чамайг харж жаргалаа мэдэрдэг, чамд хүрч амьд буйгаа мэддэг, чамайг үнсэхэд бие минь амардаг байхад яаж чи надад халтай байх билээ.
Харин ч эсрэгээрээ 'эм' гэлтэй...
Орой бүрийг ингэж өнгөрөөдөг шигээ, өнөөдөр ч бас давхралдан хэвтээд нам гүмийг бүрдүүлнэ.
Өөрийгөө гэхээс илүү түүнд дэндүү санаа зовж байгаагаа би мэдэх ч юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа нь санаа зовмоор.
Тиймээс би ядаж л сатааруулахын тулд бид өөр зүйлс ярилцаж эхэлсэн юм.
Яриандаа орж бид хэсэг инээлдэхэд түүнийг жаахан ч болов дээрдсэн байх хэмээн найдаж байлаа.
-"Жонгүг аа.."
-"Мм?"
-"Өөртөө анхаарал тавьж бай, зөвхөн намайг гэхгүйгээр"
-"Би тавьдаг шүү дээ, ядрахгүй байгаа чамайг тэвэрчихдэг чинь, өдөр бүр хоол цайгаа ууж байгаа чи хийдэг болохоор. Би өөртөө ч гэсэн тавьж байгаа.."
-"Тэрийг чинь мэднэ ээ, би маш сайн мэднэ..Тархиндаа, оюун ухаандаа бодолдоо анхаарал тавь"
-"Юу гэсэн үг вэ?"
-"Чи өөртөө намайг халтай аюултай гэсэн, тэр чинь чиний л ''. Гэмтээдэг гэсэн, гэмтээсэн ч гэж хэлсэн, тэр чинь чиний ''. Түүнээсээ болоод миний туулай айгаад байгаа биз дээ? Наад хачин бодлууд чинь чамайг ийм болгоод байгаа юм. Санаж ав, бодол төсөөлөл хоёр хэтрэхээрээ бодит бусыг үнэн гэж харагдуулдаг юм. Юу ч чамайг өөрийн чинь бүтээсэн төсөөллөөс илүүтэйгээр зовоож чадахгүй. Тийм болохоор гуйя, битгий тэгж бод...битгий үргэлж бодоод бай, бодоод л байхаар бодоод л байна шүү дээ. Тийм учраас... Битгий хэтрүүлж бод.."
Тэр хэсэг дуугаа хураачихаад санаа алдлаа. Гэхдээ санаа алдалт гэхээс илүү хуримталсан хад чулуугаа өөрөөсөө чөлөөлж буй мэт тийм гүнзгий амьсгал байсан байх.
-"Миний төлөө.. Болох уу?"
-"Болно оо, би чадна, би хичээнэ.. Баярлалаа Мисү, одоо жинхэнээсээ айхгүй байна.. Айхгүй байна.."
Хоёр хосын биенээ энхрийлэл хайр дүүрэн үнсэх чимээ аниргүй энэ өрөөнд тодоос тод сонсогдоно...
~~~~~~~
🥀
Юу ч чамайг өөрийн чинь бүтээсэн төсөөллөөс илүүтэйгээр зовоож бас алж чадахгүй. Тийм болохоор гуйя, битгий тэгж бод...битгий үргэлж бодоод бай, бодоод л байхаар бодоод л байна шүү дээ. Тийм учраас... Битгий хэтрүүлж бод.."
🥀
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
😆
😆😂❤️🙆♀️💜
Advertisement
- In Serial11 Chapters
Storm
The Storm started six months ago, and no one knows where it came from. All they know is it hasn't stopped for a single day, and you better follow the one rule: Don't go out in the rain. Hiding in the broken building of her old high-school, seventeen-year-old Marylou is one of the few to have survived this far. She doesn't believe in the Ghosts -- shapeless creatures said to roam under the rain outside -- but, to be fair, she doesn't really believe in anything except booze and the unconditioned love of her ball python snake, Evil Noodle. Chance brings Marylou together with Amy, a mysterious girl with an even more mysterious past, and Dean and Ray, two young men running what they call 'the last pizza place in California'. As the Storm rages on stronger by the day, the foursome will have to make a choice: keep hiding under roof after roof, waiting for starvation, or set out to the road and face whatever hides out there, under the Storm.
8 233 - In Serial27 Chapters
Briarsworn [Ancient World LitRPG]
To the gods, humanity is but a pawn in an endless war. Eliphaz knows this, yet accepts the blessing of a vengeful god obsessed with challenging the Highest, the One being that lords over all others. Powerful abilities beyond any mortal lie within his reach, but at what cost? For war is brewing, a clash between ancient forces that threatens to tear reality asunder. Eliphaz has a role to play in this conflict; he is the divine instrument by which the lesser gods will be destroyed—that is, if he does not fight against his own fate. Briarsworn is the first arc of The Book of Eliphaz, a litrpg that takes place in the ancient Near East and is inspired by the Book of Genesis and other ancient mythologies. Cover by Miblart. This is a re-write/re-edit of an old story titled 'Divine Thorns'. Currently updates M - W - F.
8 230 - In Serial56 Chapters
For a Change - A Slice of Life LitRPG
Change is constant. Starting over without your own memories? Connected to some System AI? Probably a pretty big change. Join Monday March as she attempts to deal with these changes and many others in a fantasy future with magic, monsters, AIs, and dating. Notes / Expectations: - About the writing style - Almost always First Person past tense (aside from the prologue), Chapters are short by design. Also, I'm not rushing to the conclusion, it's there, I'm in no hurry. - Genres - Fantasy is the most obvious umbrella, Action, Comedy, Romance, Psychological and everything else that makes a character into a comprehensive person will likely crop up, but won't be the main focus, at least not for hundreds of pages - Tags - Dungeon, Gender Bender (closer to gender themes), Post Apocalyptic and a few others might be a valid fit, but anything that doesn't fit most chapters will be set aside tag wise for now. Possible updates in the future if needed. - Content Warnings - While I want to write this story as accessible and friendly, sometimes a narrative gets messy, and sometimes people are naked, or get hurt either physically or mentally. Best to be prepared. As for cussing, well, our main character will avoid it. - Initial posting schedule is once a week, updates to the schedule will be posted here or in chapter notes.
8 80 - In Serial10 Chapters
A Witch Thing | Jasper Hale x Reader
What if witches existed and no one even knew? And what if a witch finds her One, who just so happens to be one of nature's biggest regrets?This is the first installment of my series, A Witch Thing. I hope you enjoy reading it as much as I enjoy writing it!
8 189 - In Serial14 Chapters
Love needs Expression (PART ONE) 1970's
The story of two lovers, walking though the path of gruesome, solemn fame prices.
8 101 - In Serial17 Chapters
Sajakku
kumpulan sajak, puisi, dan quotes yang terlintas dalam otak, pikiran dan hatiku. happy reading all😊
8 104

