《Still With You✔》~5.5~
Advertisement
Мисү гэх миний ертөнцийн төв, амь амьдрал минь болсон миний бяцхан охин...
Өмнө нь орой болохоор л салж харьдаг байсан болохоор шөнө гэх үед дургүй хүрдэг байсан ч их сургуульд ороод завгүй болоод ирсэн чинь орой, шөнийн цагаас сайхан үе алга юм шиг санагдана.
Хамт амьдарч, бүхнийг хамт хийгээд л.
Эцэг эх маань биднийг хамт амьдраарай гээд авч өгсөн цомхон хөөрхөн байранд эвээ олоод сайхан л байна. Сэтгэл хангалуун байна аа.
-"Мисүд өнөөдөр юу тохиолдов? Надад ярьж өгөөч"
-"Нээрээ, номын сан руу явж байхад нэг өндөр залуу дугаараа өгчих гээд л байсан, үнэхээр залхмаар!"
Гэнэт л дотор минь хардах гэх аймшигтай мэдрэмж хуралдаж, хэн гэдэг увайгүй амьтан нь миний үзэсгэлэнтэй гүнжийг хоргоосон болохыг мэдэхийг ихээр хүслээ.
-"Өө за! Тэгээд чи яасан? Арай ч өгөөгүй биз дээ?"
-"Чи байхад би өөр хүнд дугаараа өгч яах билээ? Буруу хүнтэй орооцолдоод байна, явлаа гээд орхиод явчихсан... Заа за, өнөөдөр нэг иймэрхүү л.. Би унтлаа, намайг тэврээд унтаарай" гээд өндийж ирээд уруулан дээр үнсээд, надад тэврүүлэн хэвтээд нүдээ аньсан төдийдөө унтчихав.
Өхөөрдмөөр гэдэг нь...
Үсийг нь чихнийх нь араар зөөлөн хийгээд тонгойн хацран дээр нь үнсэв.
Түүнийг унтаж байх хойгуур нь би гараараа толгойгоо тулаад Мисүг ширтэж эхэллээ. Хараад хараад ханадаггүй үзэсгэлэн гоо гэж байдаг бол би Мисүг л гэж хэлнэ.
Түүнд байнга хэлээд байдаггүй ч үргэлж бодож явдаг үгээ унтаж байхад нь шивнэж хэлэхээр шийдлээ.
Хэдий тэр сонсохгүй, бараг л өөрөө өөртөө хэлж байгаа юм шиг байж болох ч миний сэтгэл ядаж л тайтгарна...
"Мисү, чи намайг чамд хэр хайртайг ч гадарлахгүй дээ... Мэддэгээс чинь ч их, бодоод үз дээ? Заримдаа боддог шүү, яаж над шиг хүнийг тоож сэтгэлийг минь хүлээн зөвшөөрсөн юм гэж.. Тэр үед би зүгээр л хоосон горьдлого тээгээд биелүүлж өгнө гэсэн болохоор чинь л азаа үзье гэж бодтол чи зөвшөөрчихсөн.. Тэр үеийг би хэзээ ч мартахгүй байх.
Юу гээч.. Би хичээл зүтгэлийг чинь биширдэг. Мөрөөдөлдөө хүрэх гээд шөнөжин суудаг байсан чинь бахархмаар, намайг ч мөн адил бэлдэж байхад зууш хийгээд ирдэг байсан чи дэндүү сайхан сэтгэлтэй. Намайг харж байгаа харц чинь хэтэрхий хөөрхөн, хааяадаа зүрх минь тэсдэггүй..
Advertisement
Уурлаад чамайг гомдоочих вий гэж ямар их айдаг гээч? Айлгачихна, хөндийрчихнө, гомдоогоод цагаахан сэтгэлд нь сэв суулгачихна гээд уурлаж чаддаггүй.. Нэг удаа хэрэлдээд би өөрийгөө хүртэл алахаар завдаж билээ..
Бурхан чамайг төгс бүтээсэн, дахиж битгий өөрийгөө голж байгаарай.. Би өөрийгөө буруутгаж магадгүй. Асар их тэчвээр, гайхалтай ур ухаан, зан төлөв, гоо үзэсгэлэн гээд бүгд чамд бий шүү..
Чиний хайрыг хүртэж байгаадаа одоог хүртэл гайхдаг шүү! Сахиусан тэнгэр чамтай энгийн хүн болох 'би' хайр үүсгэж болдог юм болов уу?
Чи намайг ямар их өөрчилж байгаагаа анзаардаг уу? Түргэн ааштай байсан би яагаад ч юм тайван тэгснээ чиний л хажууд эрх болчихдог. Чамаас болж хичээлдээ сайн болж билээ, чи хичээсэн болохоор хамт хичээсэн..
Би хүсдэг л дээ.. Чамайг эрэгтэй хүнийхээ хувиар, эмэгтэй хүний чинь хувиар доторх бодол минь бузар луу чиглэж, хөвчнөөс чинь гарах нарийн хоолойг чинь сонсохыг хүсдэг.. Уучлаарай, намайг өөрийнхөө бодлыг захирч чаддаггүйд, гэхдээ чи л хүсвэл хэзээд би бэлэн..
Айгаад байдаг юм аа, үнэлшгүй үнэт эрдэнэ чамайг хүчлээд хагалчих вий гээд айгаад байдаг юм... Хөөрхөн нүднээс чинь хүсээгүй нулимсыг чинь унагаачих вий гэж айдаг юм..
Миний ч гэсэн нойр хүрж байна..
Би зүүдэлнэ ээ. Чамайгаа хуримын даашинзтай зогсох байгаагаар, төрөх дөхчихсөн гэртээ намайг хүлээж байгаагаар, анхныхаа хүүхдийг өлгийдөн авчихаад өөрийгөө уйлж байгаагаар, зөндөө хөөрхөн хүүхдүүдтэй болчихоод зураг авхуулж байгаагаар бүх мөчөө би зүүдэлнэ..
Одоо чиний сэтгэлийг мэдмээр байна, амнаас чинь гарах үгийг сонсмоор байна. Дутагдал байвал засаж, таалагддаг зүйл байвал түүнийгээ үргэлж чиний төлөө хиймээр байна..
Чи өөрийнхөө доторх надад зориулсан үгээ нэг л өдөр хэлнэ биз дээ, тийм ээ?
Хайр аа, чи сонсож байна уу? Сонсохгүй байсан ч зүгээр дээ..
Хайртай шүү, сайхан амраарай, өө чи чинь унтчихсан шүү дээ, тэгвэл сайхан зүүд зүүдлээрэй, намайг зүүдлээрэй за юу, мм? Би байна аа, эцсийн мөч хүртлээ чинийхээ төлөө амьдрах болно оо Мисү.."
Ингээд миний нүд анилдаж, тархи минь бэлдэж найруулсан зүүдээ үзүүлэхийн тулд намайг шахаж байлаа.
Ярих зүйл уг нь дуусах болоогүй юмсан. Аргагүйн эрхэнд би унтахаар болж, Мисүгээ тэврээд гүн нойрондоо одохоос өмнө дахин нэг удаанаар үнсчихээд жаргалтай нь аргагүй унтсан юм.
Жаахан ч болтугай...
Түүнд хэлэх ёстой сайхан зүйлсээр дүүрэн үгс жаахан ч болтугай амнаас минь гарч ирлээ. Энэ үгсээс л хэлэх гээд ядраад байдаг байж...
Одоо харин,,,
Санаа амарчихлаа...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🙆♀️💜
❤️🥺
(My heart is melting❤️)
Advertisement
- In Serial361 Chapters
Romance Of Flame And Ice
The story of two couples in a parallel universe, the couple in the modern world finally met each other after years of separation, after the man she loved broke her heart, he decided to take his chance to get back his woman but an accident in both worlds involving the female leads causes their souls to merge.
8.18 531 - In Serial15 Chapters
A World Away
Th world, and humanity along with it, has been taken, swallowed up by a larger universe. With no other choice humanity will have grow quickly, take what help they can get and master the use of the strange System that governs this reality. But not all of humanity were lucky enough to stay together. Some, were stranded, lost and alone at the other end of a dimension wider than they can comprehend. And they will never stop trying to get back.
8 83 - In Serial66 Chapters
Sanctuary
[WRITTEN FOR NANOWRIMO.] - Heroes have bad luck. Rusk wants to be one anyway. When Rusk was a kid, he was rescued by an adventurer calling herself a Hero who told him about a place called Sanctuary. Ever since that day, Rusk has aspired to become a Hero himself, and the first step to take would be visiting Sanctuary in person. But Sanctuary is practically unreachable, located on an island outside the kingdom, and both societal and familial pressure stand in the way of Rusk’s aspirations. At nineteen, he’s getting impatient. THIS IS A FIRST DRAFT. IT'S RAW, UNREVISED AND UNEDITED.
8 183 - In Serial41 Chapters
NEVER JUDGE
“Y-y-you’re the heir of Reyes Group?” Ian managed to stutter out. “Yes. And I would prefer no one in Mor Co. figured it out. If I know Marco’s efficiency by the time we get back to the office my appointment as an assistant to the President of Mor Co. will be announced. At the same time all business registrations of Mor Co. will be moved to my name. All the directors will be informed of this but no one else.” Camilla and Ian nodded in understanding._____________________________________________________ Cedric Reyes has a secret, he is the heir and eldest son of the rich and powerful Reyes clan. As tradition all heirs of their family have to go through a form of poverty training at the age of fifteen. They are left to fend for themselves with no contact and barely any money. Since leaving, he's gotten married to Adrianna Herandez, the Treasure of the Hernandez clan. Adrianna's family had always looked down at him due to his humble origins, but Adrianna has always stuck by him. Treated badly by his classmates in the past, and his in law in the present. They are about to encounter the shock of their lives. The Reyes Heir rules the country with his friends, the four princes, who are each from powerful and well respected families. Cover by: @vuitsuart (Instagram) @vuitsuart#6587 (Discord) Follow me: @wounded_warriorauthor on Instagram
8 236 - In Serial14 Chapters
Everything Im Insecure About (SouDam)
Lolz, a turn of events, Gundham likes Kazuichi to begin with but Kazzy boy likes Miss Sonia ;(
8 235 - In Serial58 Chapters
I Like You a Latte {Complete}
"You're my favorite thing." He croaked. "You're all I have left . . . I don't know what I would do if you left me." ***A story built on coffee, awkward glances, dark pasts, too many puns, and one girl's uncanny ability to find trouble.Oh, and love. ***Beverly had always loved local coffee shops. When she stumbles upon Cynthia's, she enjoys a mocha and the adorable, awkward giant of a barista, who is covered in tattoos and would be terrifying, if not for the fact that he can hardly look her in the eye. As they grow closer, Beverly works to unravel his tricky past, whilst trying not to get involved in her roommate's suspicious antics and the sudden uprising of drugs and alcohol at her university.***Highest Rankings:#1 in Sweet 5/14/22 -- 5/18/22#5 in Chicklit 7/23/22#1 in shyboy 8/7/22
8 137

