《Still With You✔》~5~
Advertisement
-"ЖОНГҮГ АА!!" гэсээр би уйлан түүний тэвэр лүү гүйлээ. Нулимс зогсоо зайгүй асгараад зүгээр болох шинжгүй.
Жонгүг гэрийнхээ буйдан дээр тухалчихаад миний хуучны тэмдэглэлүүдийг дахин дахин унших аж. Гэхдээ л миний нүднээс нуур далай шиг их нулимс урссаар, бэлхүүсээр нь гараа оруулан энгэрт нь шигдэн нусаа татсаар...
-"Хайрт минь, юу болоо вэ?"
-"Ж-Жонгүг аа, чи тэнцчихэж!!" гэхэд тэрээр над руу томоо гэгч нь хараад, малийтлаа инээх нь тэр.
Гэвч тэр нэг их сүртэй хүлээж авсангүй. Учрыг нь би маш сайн ойлгож байгаа.
Бид их сургуульдаа хамт орж, хамт төгсөх гэсэн зорилго тавьчихсан, түүнийгээ биелүүлэх гээд хүсэж байгаа үнэхээр том мундаг их сургуульдаа орох гэж үзсэн юм.
Тэр минь кино найруулагч болох хүсэлтэй бол би эмч болох туйлын хүслийг өөртөө агуулна.
Хэдий хамт сууж, үргэлж тэврэлдээд байхгүй ч зав л гарвал уулзаж байхаа тохироод амжчихсан билээ.
Хэн хэнийхээ мөрөөдлийг хүндэтгэн бид ийм шийдвэрт хүрсэн.
-"Бас болоогүй! Би бас тэнцсэн, хоёулаа хамт тэнцчихсэн!"
Жонгүг 'хамтдаа' тэнцчихсэн гэж хэлэхийг минь сонсоод нүд нь бараг л аяганаасаа унах нь холгүй болж, тэмдэглэлийг минь эвтэйхэн гэгч нь хажуудаа тавин, год хийн босоод намайг хоёр гар дээрээ өргөж эргүүлэнгээ гэрээрээ дүүрэн хашхиран баярлана.
Түүнийг ингэж жаргалтай байхыг харалгүй удаж. Үргэлж л тайван байна, тайвширчихлаа, тэврээд л тайван болчихсон, үнсээд л сэтгэл сэргэчихсэн гэдэг хүн.
Уурлаж байгаагаа надад харуулж байгаагүй. Өвтгөчихнө, хөндийрнө, айлгачихна, зовоочихно гэж бараг л уйлан барин надад нэг л удаа хэлсэн.. Дахиж ярихыг хүсэхгүй байгаа юм шиг байна лээ, залхаачихна гээд.
Бурхан минь гэж! Яагаад энэ хүний сэтгэл дандаа над руу чиглэсэн байдаг юм бол оо? Өөртөө анхаарал тавихгүй мөртлөө бүхний дээгүүр намайг гээд л...
Хааяадаа үнэхээр санаа зовдог, өөрөө яаж байгаа бол гэж би зөндөө боддог.
-"МИСҮ!! ЧАМАЙГ ЧАДНА ГЭЖ МЭДЭЭД БАЙСАН ЮМ!!" гэж хэлээд уруул дээр үнсэн чанга тэвэрлээ. Таалагдаж байна.
-"Чи ч бас мундаг байлаа, би бүр хамт тэнцсэн байхыг хараад шууд л нулимс урсчихсан.."
Advertisement
-"Одоо уйлж болохгүй ээ, хөөрхөн нүд нь хавдчихна, за юу?" гэхэд нь би толгойгоо зөөлөн дохиод гүнзгий амьсгаа аван хайртай түүнээр нулимсаа арчууллаа.
Жаргалтай байна, мөрөөдөл биелдэг гэдэгт итгэж эхэлж байх чинь..
~~~~~
-"Амжилт хайр аа!" хэмээн Жонгүгийг хэлэхэд би уруул нь дээр нь үнсээд өөр өөрсдийн орох танхимын зүг яаран явлаа.
Өглөөхөн бие биеэ үнсээд, тэврэлдэж, хамт хооллочихоод одоо ингээд салж байгаа нь жаахан гунигтай. Үргэлж хамт байдаг болохоор алхам л холдчихвол санаад сэтгэл хоосроод байдаг учраас хэдийгээр хичээлдээ суух дургүй байсан ч зорилго минь юм даа гээд хичээгээд үзэхээр шийдлээ.
-"МИСҮ!!!!" хэмээн хойноос чанга хоолой бахиран хашхирахад зүрх салганан эргэж харахад гараараа томоос том зүрх үүсгээд харуулахын тулд дээш үсэрч байхыг нь хараад яг одоо очоод тэвэрчихмээр санагдана.
Гэвч цагаа барьж, хурдхан хичээлдээ очихгүй л бол би ямар нэгэн мэдээлэл алдах учраас гараараа үнсэлт илгээчихээд эргэж харан явлаа.
~~~
Профессорыг хичнээн удаан, нойрмог хоолойгоор ярьж байсан ч би унтчихгүйг басхүү ярьж байгаа бүгдийг нь сайтар тэмдэглэж авахыг хичээнэ.
Ээлж дараалласан цагуудтай эхний өдрийн тал нь өнгөрч сая л нэг туулайтайгаа уулзах боломж олдсон юм.
---
----
Ийм зурвас ирж би ч хурдхан шиг л номын сан руу гүйсээр. Бүрэн дасаагүй, дөнгөж л эхний курсээ эхэлж байгаа над шиг хүнд энэ том сургууль яг л төөрдөг байшин гэсэн үг.
-"Хөөе! Охин минь, дугаараа өгөөч? Чи шинэ элсэлт үү?" гэсээр нэг өндөр залуу шүгэлдэж дуудаад салахгүй араас дагаад л байлаа. Жонгүг мэдвэл ч.. Юу болохыг төсөөлмөөргүй байна.
-"Уучлаарай, өөрт чинь л гэж хэлэхэд буруу хүнээрээ л оролдоод байх шиг байна, одоо явахгүй бол болохгүй л дээ" гэчихээд араас нь хэлэх гэж байсан үгийг нь үл тоочихоод номын сан руугаа зүглэв.
Арай гэж номын сан руу орчихоод нүдээрээ гүйлгэн түүнийгээ хайхад утсанд зурвас ирэх нь тэр.
Иймэрхүү зурвасыг байнга авдаг ч мэдэрдэг гайхалтай догдлом мэдрэмж нь хэзээ ч хуучирдаггүй. Үргэлж л таатай байдаг, би ч үүнд нь дуртай, зүрхний хэмнэлийг ихэсгээд юу юугүй ухаан алдуулчих гээд байдаг ч гэсэн.
Advertisement
Уран зохиолын тасаг дээр ирчихээд ямар ч хүнгүй хоосон, хоёр эгнээний голоор хурдан хурдан алхална.
-"Бурхан минь! Би чамайг үнэхээр их саналаа.!"
-"4-хөн цаг л хол байсан шүү дээ, Жонгүг аа. Энэ өдөр дуусчихвал би оройжингоо тэвэрч, үнсэж өгье. Болж байна уу? Ммм?"
Жонгүг толгойгоо маш хурдан дохиж, нүд нь гялалзах ба миний хамгийн дуртай 'туулайн инээмсэглэлийг' надад үзүүлэв.
Тэр хүлээж тэсээгүй бололтой.
Уруул,хацар дух, хамар дээр ээлж дарааллан үнсэж, нүд дээр үнсэх гэхэд нь аргагүйн эрхэнд нүдээ анилаа.
Би нүдээ нээсэнгүй удах үед чихний доор хүзүүн дээр амьсгал нь мэдэгдэж, нойтон чийгтэй уруул хүчтэйхэн буухад өөрийн эрхгүй авиа гаргачихав. Больж үз Мисү..
Үүний дараа доошлон эгэмний ясан дээр дахин үнсэхэд нь хэн нэгнийг мэдчих вий гэсэндээ бушуухан хацарнаас нь барьж аваад хошууг нь цорвойлгон шоб хийтэл үнслээ.
-"Дуртай л байсан биз дээ?" гэсээр жуумалзахад нь өөрийн гаргасан авиа, болиулахгүй зүгээр л зогсож байснаа хэсэг бодон зогслоо.
-"Яахав дээ л... Заа за, үнэхээр дуртай байсан! Гэхдээ хүн ирчихвэл яах юм? Тэглээ ч дараагийн лекцэнд суух цаг болж байна" гээд орхин явах гэтэл гарнаас татаж аваад
-"Одоо ганц үнсчих!"
~~~~~
Үргэлжилсэн олон цагийн дараа одоо л нэг өдөр дуусаж санаж үхэхээ шахсан би хайртай туулай Жонгүгийгаа ханатлаа тэврэн үнсэнэ гэж бодох төдийд л баярлаж байлаа.
Тарчихсан гэж аль түрүүн хэлчихээд нэлээд удаачихсан болохоор түрүүлээд харьчихсан байж магадгүй гэж бодоод шууд л автобусны буудал руу зүглэв.
-"Хөөе! Та гуай бүр хаяад явдаг болчихжээ? Яг нүднийхээ хажуугаар намайг өнгөрөөчих юм аа?" гээд хажууд минь ирээд алхаж байгаа ч цаанаа л нэг хөөрхөн гомдсон өнгө аястай байсан нь эгдүүтэй санагдана.
-"Уучлаарай даа, би удчихсан болохоор чамайг явчихсан байж магадгүй л гэж бодсон юм"
-"Чамайг орхиод явах ий? Тэр Жонгүг чинь хэн юм? Очоод сургаад өгье л дөө!" гээд ханцуйгаа шамлахад булчин нь тэр чигээрээ олон түмний нүдэн дээр гараад ирэх нь тэр.
-"Яа! Чи наад ханцуйгаа буулга!! Наадах чинь миний булчин! Хөөе...хөөе!" гэхэд намайг хэсэг шоолж байснаа үгэнд минь ороод ханцуйгаа буулгалаа.
-"Хартай охин байх нь ээ? Ойлголоо доо, зөвхөн чи л харж болно, за юу?" гээд хацарнаас чимхээд духан дээр үнсэхэд чимхсэн хэсэг өвдсөн ч үнсэлтэн дундаа ороод огт зовиур мэдрэгдсэнгүй.
Дэндүү сайхан юм.
Миний амьдрал дэндүү сайхан байна, хэзээ ч гармааргүй, үүрд энэ диваажиндаа Жон Жонгүгтэй л хамт баймаар байна.
Тийм ээ, би түүний ирээдүйн эхнэр Жон Мисү...
Насан туршдаа дэргэд нь мөнхрөх түүний л ганц хайр Мисү.
Хамт суугаад өгсөн бие даалт, даалгавар зэргээ хийчихээд, хоолоо ч мөн хамт хийж цугтаа идчихээд сая л нэг ядарснаа мэдэн орон дээр давхралдаад унаад өгөв.
Түүний энгэрт шигдэж, үнэрийг нь дуустал үнэрлээд тайван гэгч нь хэвтэх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр байхгүй бололтой.
Хэсэг ярилцаж, сонин хачнаа ний нуугүй биендээ хэлнэ. Ярилцах нь бие биенээ ойлгож, салж хагацахгүй харилцаагаа баттай авч үлдэх гол түлхүүр гэж боддог учраас орой бүр ямар ч сэдвэжр ярилцдаг.
Үргэлж нуугаад байвал бол бид юу болох вэ?
Энэ тулчихсан сайхан харилцаа ийм гайхалтай байхгүй байх байсан..
Хөндий хоосон байвал бидний харилцаа яах вэ?
Үргэлж биенээсээ жийрхэж, ойртож хамт унтаж тэврэлдэхээс хүртэл цааргалах байсан байх...
Эцэст нь бид ядарсаар өндийж түүнийгээ үнсчихээд нүдээ аниж цээжээр нь тэврэхэд үсийг минь чихний араар хийгээд, хацар дээр үнсэж байгаа нь мэдэгдэнэ...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🥺💜
❤️
🙆♀️💜
Advertisement
- In Serial40 Chapters
Cliche?
The year is 2015 and the location is Earth... Or at least it was. James has been reincarnated to one world, summoned to another, and thrown into one cliche situation after another! James absolutely loathes the cliche!Disclaimer: This is a work of fiction. Names, characters, businesses, places, events and incidents are either the products of the author's imagination or used in a fictitious manner. Any resemblance to actual persons, living or dead, or actual events is purely coincidental.This work may contain mature content and may not be appropriate for all ages. Discretion is advised.
8 107 - In Serial7 Chapters
Archive of James: Origins.
*** Official start of Project is on the 16th October 2016 *** Summary Prologue and any released chapters/informational links are subject to change This is a fan fiction based on the works of Skada88 (permission was granted), This story is written to contain events that occur in his world but should not necessarily be considered “In canon” with his story. 2101 years ago a mass exodus of all species occurred from a bounteous large continent to a confined continent of sparse resources, Kingdoms of humans gathered in the center of continent, protected by high natural walls yet also damned by them for the lack of space, many of them living in fear of larger forces taking control. The Kingdom of Vonai has been standing at its precipice for many years, coerced and convinced by outside they decided to perform a ritual capable of tearing souls from other worlds to serve as soldiers. However the torch lit by man’s light reaches only so far before shadows come watching and waiting… each with its own cunning plans to manipulate power that could shatter even the heavens. ============================================ AOC - Origins. 1-2 releases per week Evolution tree dynamics Limited stats/Game style mechanics Mature language/Graphic Violence Varying paces between action/adventure and information based chapters
8 168 - In Serial63 Chapters
My Werewolf Professor
I've never slept with a student until I met Bria Benton.She's half my age, an innocent human who doesn't know werewolves like me exist, and my fated mate.With the threat of war with another pack looming over my head, I need to stay away from her. But she always sits in the front row dressed in short skirts and those beautiful doe eyes that beg me to talk to her.When Bria shows up to my office on the night of the full moon, can I hold myself back from losing all control? Or will I thrust her into the violent and vicious life as the alpha's mate?This is an excerpt only!!!
8 426 - In Serial10 Chapters
Paa hi liya!
Sanam puri one of the famous YouTuber of India met a girl through instragram (fan account) with whom he got very much attach, but worst thing was that except her nick name "anu" she had told nothing about her to sanam. What will happen when anu will come in front of sanam? Will he recognise her? Stay tuned to know what will happen next.
8 142 - In Serial21 Chapters
Into You
"This is very dangerous" "Sometimes you need to be a little dangerous"
8 192 - In Serial71 Chapters
I Call It Love (Yandere Boys X Reader)
(Part 1 of 3)【EDITING TO MAKE SENSE】**important** I know this story is a favorite of mine, and I want to keep it true to what past me wanted it to be... But as I re-read this I keep thinking I could've made it better, or it could've been done differently. So I've decided to try and edit/fix it up to make it seem... Better? I hope no one gets mad, and I'll do my absolute best to keep it similar to what it used to be, just know if you are revisiting this story there may be some differences, and past comments could be confusing. Thank for understanding, and I promise that I will try to keep it as similar as possible. **important**Potential Fixes: •Adding time skips such as weeks in between or specific time passsings to make the story seem a little more realistic, and not rushed•Adding more things to flashbacks, maybe adding a new flashbacks but only 1 or 2...•GRAMMAR AND TYPOS •SOME dialouge, if it doesn't sit right with me•Anything that doesn't fit or doesn't match the storycover by: rivila_cher"AH!" I gasped as I began hyperventilating in my new bed. For a second I thought I was at home, back in my own bed where my mom would rush into my room to make sure I'm ok. But I was left with no 'What's wrong,'s no 'Are you ok?'s, no bedroom of my own. Just the icy silence of the new place I was forced to call home.~Highest ranks: #10 in Yandere#1 in Yanderexreader #51 in Horror#666 in Horror#2 in Insanity~
8 185

