《Still With You✔》~4~
Advertisement
Сэтгэл санаа тавгүй байна...
Холдоно гэхээс, дахиж харахгүй гэхээс, уулзахгүй гэхээс айж байна. Салмааргүй байна, салахгүй байлаа ч дахин бодитоор нь харж чадахгүй байх вий гэхээс эмээнэ.
Холдмооргүй байхад хүчээр салгах гээд байгаа гэр бүлдээ гомдож, аль болохоор л шийдвэрийнх нь эсрэг зогсохыг хичээнэ. Хийж чадах ганц нь л энэ...
Гэсэн ч нэгэнт л хамаг юм шийдэгдчихсэн юм хойно... Шилжихгүй гээд яах билээ дээ...
~~~
-"Үнэхээр үерхэж эхлээд хоёр сар болчихсон юм уу?" гэж Тэхён асуувал Жонгүг итгэлтэй нь аргагүй толгой дохиж, тэгэх тэгэхдээ бүр үнэхээр жаргалтай харагдаж байв.
-"Үеийн хүүхдүүд үерхээд цаана чинь алж байхад би юугаа ч хийгээд байгаа юм?" гэсээр Жимин амандаа үглэн духаа илэхэд бүгд дор дороо инээлдэцгээлээ.
-"Чиний гар чинь жижигхэн болохоор охидуудын гарыг хөтлөх биш нөгөө охиноороо хөтлүүлээд байгаа болохоор л ганцаараа байгаа юм" гэж Юнгиг хэлэхэд Жиминий царай хувьсхийн жижигхэн гараараа нүүрээ таглан түүнийхээ цаана инээж бантан байв.
Жонгүгийн найзуудыг сургуульд нэр хүндтэй хөвгүүд болохоор биеэ тоосон, их зантай, хямсгар хөвгүүд байдаг байх гэж бодож байсан үе саяхан.
Гэтэл яг дунд нь ороод нөхөрлөөд бага багаар таниад ирсэн чинь Жонгүг шиг минь гэнэн, зөөлөн сэтгэлтэй хүүхдүүд байсан шүү!
Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болдоггүй гэдгийг энэ үед л яг таг ухаарсан.
Завсарлагаан дуусах болоогүй байсан тул бид хөтлөлцсөөр анхны дурсамжаа бүтээлцсэн сургуулийн дээвэр лүү гарахаар болов.
Ирэх болгонд нөгөө л нэг сандрал, анх удаа ярилцахад мэдрэгдэж байсан сайхан мэдрэмж эндээс үнэртдэг. Бүр бүрхээд авдаг...
Би хашлаганаас бариад хотыг ажиж, хэсэгхэн бодолд умбангаа, над руу чиглэн ирэх салхиар хөнгөн гуниг зовнилоо үргээн зогсоно.
Ингэж байх зуур хамгийн хайртай тэр минь араас минь тэврэн толгойн дээр үнсээд хүзүүнд нүүрээ наахад гижиг хүрсэн ч бултаж холдохын хүссэнгүй.
-"Мисү, чи мэдэх үү? Анх энд хоёулаа зогсоод ярилцаж байх үед л чи миний зүрхийг хулгайлчихсан" гэхэд нүүрэнд минь баяр баясал тодорч догдлол гээчийг мэдэрлээ.
-"Чи ч гэсэн мэдэх үү? Өвөл... Чамайг бүр шилжиж ирэхээс чинь өмнө чамайг хараад шууд л чи сэтгэл зүрхийг маань татаад аваад явчихсан, одоо чамд байгаа юу?"
-"Байлгүй яахав" гээд дахиад л чихэн дээр үнсэв. Би үүнд нь инээхэд тэр ч мөн адил инээтэл түүний амьсгалаас болоод бие ирвэгнэн Жонгүгаас холдлоо.
Араас минь тэвэрч байсан түүн рүү шалавхан эргэж хараад тэврэхэд зүрхний цохилт нь надад сонсогдоно.
Гэхдээ Жонгүгийн зүрхний цохилт үнэхээр тайван бөгөөд нэг тийм хайрын өнгө аясаар лугшаад байгаа юм шиг санагддаг.
Тэр дандаа л 'чи намайг тайван болгодог' гэх хэлдэг юм...
Нэлээн удаан тэврэлдэж зогслоо.
Энэ хугацаанд алдчих вий гэсэн айдас бага ч болов буурсан гэхэд худлаа болохгүй. Айдсаа санах бүртээ тэвэрч буй тэврэлтээ чангалж, нүүрээ улам цээжинд нь шигтгэнэ.
Цамцнаас нь үнэр нь нэвт ханхалаад л, би үүнд нь бараг л нозоорон нойрсох шахна. Тийм гэхийн аргагүй, хэт нялуун биш хэр нь хэт зөөлөн ч биш үнэртэй, тэр нь ядаж байхад содон хэрнээ тааламжтай үнэр...
Яагаад ийм хайртай юм бол оо?
-"Би чамайг орхихгүй дээ, битгий ай... Чи зөндөө удаан чанга тэвэрчихлээ. Гар чинь ядарчихлаа, одоо наад гараа сулла"
Advertisement
Би үгэнд нь орж гараа суллахад нээрээ л гар чилээд ядарчихсан байсан юм. Яагаад ч юм намайг хамгийн сайн мэддэг юм шиг, түүнд хэлээгүй байхад л бүгдийг олоод мэдчихдэг, үнэхээр онцгой хүн шүү.
-"Мисү, хэрвээ айгаад байвал намайг чанга тэврээрэй ойлгосон уу? Би айдсыг чинь авж хаяад аз жаргалаар дүүргэх болно, мм?"
-"Ойлголоо, үргэлж санаж явна аа.. Явцгаая, хонх дуугарах дөхөж байна"
Тэр намайг хөтлөөд өнөөх туулай шиг хөөрхөн инээмсэглэлээ тодруулчихаад дагуулан явав.
Одоо ингээд Жонгүгтэй байгаа нь ямар их аз гээч! Би яг түүн шиг хүнийг энэ хорвоог хэд ч тойрсон олохгүй байх. Үнэхээр төгс гэдэг үгнээс өөр үг олддоггүй юм байна, гайхалтай гэдэг үгнээс өөр үг тохирдоггүй юм байна, үзэсгэлэнтэй гэдгээс өөр үг түүнийг илэрхийлдэггүй юм байна.
-"Миний хайр аа, битгий шилжээч дээ, мм?" гэх асуултыг надаас олон удаа асуусаар л. Залхдаг уу гэж үү? Үгүй дээ, энэ туулайнаасаа юу гэж залхах вэ дээ, харин ч улам хайрлана.
-"Би ч гэсэн хүсэхгүй байна, гэхдээ үнэхээр гэр бүл маань шийдчихсэн..." гэхэд өхөөрдөм туулай царайгаа өөдөөс гаргаж унжсан үсээр минь оролдох нь хайр хүргэм.
Уучил намайг, би ч гэсэн хүсэхгүй байна шүү дээ, шилжих болвол би өөр хот руу очиж амьдарна гэсэн үг. Хамгийн гол зүйл нь энэ, харин Жонгүг 'өөр хот руу нүүх' гэсэн энэхүү том асуудлыг мэдээгүй нь яамай.
Мэдвэл өхөөрдөм туулай минь гуниглаад бүр царай алдчихна. Намайг ханиад хүрсэн гээд хоёр л хоног ирээгүй байсан чинь нүдэн доогуур нь хар зураас татаад бүр ядарчихсан харагдаж билээ...
~~~~
-"Аав, гуйя... Би явмааргүй байна шүү дээ! Миний найзууд энд байгаа" хэмээн чадах ядахаараа гуйлаа. Гэвч аав маань байнга
-"Нэгэнт шийдэгдчихсэн шүү дээ" гэж хэлдэг. Энэ үгийн сүүлийн 3 сар сонсож байгаа ч чихэнд минь хүрэх бүрт зүрхээр хатгуулж, сэтгэлийг минь сийчнэ.
-"Би найз хөвгүүнээсээ салмааргүй байна ш дээ!!" гэчихээд хормын дотор юу хэлснээ ухааран амаа таглалаа. Хэтэрхий уурссандаа хамаагүй хэлчих шиг боллоо..
Гэр бүл маань намайг Жонгүгтэй үерхдэг гэдгийг мэддэггүй ч Жонгүгийг бол миний найз гэдгээр нь л мэднэ. Тэгээд танилцуулчихсан болохоор.
-"Чи үерхдэг юм уу? Хэн юм? Нөгөө Жонгүг чинь үү?" гэж ээж нөгөө өрөөнөөс асуухад нүүр хийх газаргүй болтлоо ичиж эхлэв.
-"Ерөөсөө би явлаа!" гээд Хувцсаа аван Жонгүгийн гэр лүү зүглэнэ, хар хурдаараа. Утас руу нь залгаж гараад ирээч гэж хэлчихээд хүлээн зогслоо. Ойлгохгүй л дээ, хэцүү байгаа болохоор, бодсоноос чинь ч ярвигтай асуудал учраас зарим нь ойлгохгүй.
Тэврэхийг хүснэ, чангаар... Айхгүй байж, хамт байхыг хүсэвч үнэхээр одоо дахиж уулзахгүй байх вий гэхээс айж байна. Долоон хоногийн дараа явна. Шилжинэ..
Айгаад байна, Жонгүг аа...
-"ЯАСАН БЭ? ЮУ БОЛСОН БЭ, МИСҮ?" гэсээр гэрийнхээ хаалгыг саваад гараа ирэв. Түүний гэрийн хээнцэр цонхоор ээж нь "Хаалгаа аятайхан хаагаач!" хэмээн ориллоо.
-"УУЧЛААРАЙ ЭЭЖ ЭЭ!!" гэж хашхираад миний хацарнаас өргөн духан дээр үнсээр дулаахан тэврэлт өгсөн юм, ийм юм л хэрэгтэй байсан юм шиг.
Би гараа явуулсаар чанга гэгч нь тэврэхэд тэрээр ойлгосон бололтой "Зүгээр дээ, надад бүхнээ хэл би сонсъё.." гэхэд би бүх зүйлээ түүнд учирлан тайлбарлахад түүний ч царай барайж үзэгдэх нь тэр.
Advertisement
-"Хүлээгээрэй.. Би гялс орчихоод ирье! Ганцхан минут!" гэж хэлээд намайг орхиход үүрд алдчихсан юм шиг мэдрэмж намайг бүрхэж тэвэр хоосон хүйтэн оргино.
60..59...58...57.....
5...4..3..
-"Би ирлээ! Чи утастайгаа яваа биз дээ?" гэхэд нь толгой дохиж түүнийг гараа өргөн тэврүүлэхийг урихад гүйхээрээ очин тэврүүлэв. Дулаахан байна...
•
-"Байна уу? Миний охин, чамайг шилжүүлэхээ болихоор боллоо. Манай ажил тэнд өөр хүн очихоор болсон гэнэ дээ, тэгэхээр эндээ сур даа.."
-"
••
Утасны цаанаас нэгэн хэвийн дийд дийд гэх дуу хангинахад байгаагүйгээрээ баярлаж, басхүү гэнэт ийм шийдвэрийг энэ нөхцөл байдалд гаргасан нь цочирдом хачин байв.
Жонгүг рүү харахад тэрээр өөр тийш харсан хэр нь өөрөөрөө бахархсан, нэг л тийм бардам аятай үзэгдэнэ.
Миний бодлоор Жонгүг л нэг юм сэдсэн юм шиг?
-"Чи юу хийчихсэн юм?"
-"Яахав, манай аав л танил тал зэргээ ашигласан л байгаа биз, би зүгээр дамжуулж өгсөн л төдий дөө.. Угаасаа аав надад өртэй болохоор зөвшөөрөхөөс өөр арга байхгүй" гээд туулай шиг инээд тодруулан өөдөөс мишээв.
Мартаж орхиж, түүний аав нь өндөр албан тушаалтан, яахав тэгээд л тэр...
Тэгээд л цонх хаалга зэрэг нь хээнцэр байсан хэрэг.
-"Одоо айж байна уу? Би айдсыг чинь үргээсэн биз дээ?"
-"Тийм ээ, одоо айхгүй байна, баярлалаа..."
~~~~~
Бид анх ярилцаж, бие биендээ татагдсанаас хойш жил орчмын хугацаа өнгөржээ. Энэ хугацаанд ямар их дурсамж бүтээлцсэн гээч?
Өдийг хүртэл насалж, энэ хүртэл амьдарч үзэхдээ Жонгүгтэй өнгөрүүлсэн гэсэн, зөвхөн түүнтэй холбоотой зүйл хамгийн гайхалтай эрхэм байж...
Сургуулийн зааланд бүх сурагчид цуглан захирлыг үг хэлэхийг нь чих тавин сонсож байх зуур миний оюун санаа түүнийг үл ойшоон Жонгүг гэх сэтгэл зүрхнийхээ эзнийг ширтэн, ертөнцөөс тасарч зогсоно. Тас хар хослол хүнд ийм сайхан харагдана гэж байдаг аа...
Тийм ээ, хавар бүх зүйл эхэлж, нахиалж байх зуур бидний учрал эхэлж билээ. Одоо ч мөн хавар, яг л тэр үеийг санагдуулам.
Бодоод байхад Жонгүг амьдралд гарч ирсэн цагаас л би жинхэнэ утгаар амьдарч, бодитоор мэдрэмж гэгчийг анх удаа авсан байж...
-"Нийт төгсөгчиддөө баяр хүргэе!"
Зааланд ална ташилт нижигнэхэд би хайртай түүнийгээ ширтэж байсан болоод ч тэр үү, юу болоод байгааг ойлгохгүй зүгээр л бусдыг даган алгаа ташиж байтал хэн нэгний танил дулаан тэврэлт намайг бүрхэн авав.
Дагжин чичирч, осгож үхтлээ даарч хөрж байсан ч өөр юу ч биш, энэ ганцхаан тэврэлт л үхлээс аварч, дотроос минь дулаацуулж, бүр халууцуулж чадах хэмжээний байдаг...
-"Чи гайхалтай харагдаж байна, Мисү"
-"Чиний сонголт үргэлж л гайхалтай байдаг, баярлалаа, Жонгүг аа"
Түүний авч өгсөн хувцас, чимэглэл...
Хичнээн ихийг үрсэн болоод ийм сайхан зүйлсийг надад, зөвхөн надад зориулж өгсөн бол?
Зөвхөн надад зориулж төгсөлтөнд өмсөх бүгдийг минь авч өгсөн гээч.. Бурхан минь.
-"Бид төгсчихлөө..."
-"Тийм ээ Жонгүг аа, бид төгссөн..жаргалтай байна, гэхдээ гунигтай байна.. Дахин чиний дур булаам дүрэмт хувцастай төрхийг чинь харахгүй, шалгалтан дээр балаараа тоглож буйг чинь харахгүй, намайг харамлаад нөгөө ангийн хөвгүүдтэй зодолдож байхыг чинь харахгүй... Жаахан гунигтай байгаа ч чамтай байгаа болохоор сайхан байна"
-"Намайг зодолдож байхыг харах дуртай байсан гэж үү?" гэсээр тэрээр хацран дээр үнсэнгээ хэллээ.
-"Тийм ээ... Гэхдээ чамайг өвдчих вий гэж их санаа зовдог л доо... Санаж байна уу? Чи уруулаа сэтэлчихсэн, хөлс чинь бурзайгаад хамаг судас чинь товойж, булчин нь ил гарчихсан над дээр 'одоо чамайг тэр дахиж хоргоохгүй ээ' гээд ирж байсан даа"
-"Санаж байна аа, санаж байна, санахаар барах уу даа. За, тэгээд би ямар байдаг юм?"
-"Халуухан, бас их дур булаам байдаг" гээд харцаа түүнээс буруулахад тэрээр хачин харж байснаа
-"Үүхх, байнга зодолдоод байвал байнга халуухан харагдах нь ээ?" гэхэд инээд хүрч, түүнийг тэвэрлээ. Ичээчихлээ намайг...
Дурсамж ихтэй байлгамаар байна, өнөөдрийг...
Сурагч байх сүүлийн жил ингээд л дуусах нь. Одоо л ойлгож байна, сурагч нас үнэ цэнэтэй, гэнэн цагаан, сайхан зүйлсээр дүүрэн байдгийг ухаарлаа.
Бараг нь уйлах нь... Түүндээ сайхан харагдах гэж энгийн хэр нь гоё будалтаар нүүрээ хичээж будсан юмсан.. Арилчихвал яана аа...
Бүх гэрэлт унтарч хэсэн хором боллоо. Хүмүүс энд тэндгүй шивэр авир хийлдэх ч надад огт хамаа байсангүй.
-"Мисү..."
-"Мм?"
-"Одоо... Болох уу?"
Итгэхгүй байх... Бараг л жил үерхчихээд одоог хүртэл үнсэлцэж үзээгүй. Жонгүг айдаг гэсэн. Тэр хүсээгүй үед нь хүчилчих вий, үзэн ядуулах зүйл хийчих вий, хөндийрчих вий гэж айдаг гэсэн.
Ийм хүнтэй хамт байгаадаа би өөртөө хүртэл атаархдаг гээч?
-"Болно оо, үнэхээр болно..."
Тэрээр зөөлнөөр над руу дөхөн урагшилсаар бидний уруул нэг цэгт уулзлаа. Би өргөн тэр мөрөн дээр нь гараа тавихад хайрт Жонгүг бэлхүүсээр минь нэг гараараа тэвэрч, нөгөө гараараа эрүүнээс минь өргөнө.
Чийглэг нойтон амтагдаж байна. Ийм байдаг хэрэг үү? Хамаг анхаарал, оюун ухаан минь, та нар бүгд хааччихав аа?
Бие минь ирвэгнэж, хөл хөшчихлөө, ганцхан үнсэлтээс болоод.
Анхны үнсэлт...
Үнэхээр хамгийн нандин зүйл байдаг юм байна...
Гэнэтийн тод гэрэл ассан ч бидний анхны бөгөөд нандин тэр үнсэлт дуусаагүй хэвээр. Эргэн тойронд байсан хүүхдүүд өчүүхэн тэр амьдралын минь мартагдашгүй мөчийг хүндлэн холдоцгоолоо.
-"Интоорын амттай уруул өнгөлөгчөө түрхдэг байж уу?"
-"Үгүй дээ, миний Мисү ийм байхдаа хамгийн амттай байна..."
-"Яагаад ийм хайртай юм бол оо? Төгссөнд чинь баяр хүргэе Жон Жонгүг.."
-"Төгссөнд чинь баяр хүргэе Ким Мисү, одоо миний ирээдүйн хайрт эхнэр Жон Мисү болоорой, хайртай шүү" гээд духан дээр минь үнслээ...
Миний зүрх яг энэ үед зогсчих шиг болж, ухаан балартан унахын даваан дээр хөл дээрээ арай хийн тогтоно. Эхнэр гэх үгийг сонсоод ингэж хөөрнө гэж мэдсэнгүй, догдлоод амьсгалахад хүртэл тээртэй болчих юм.
Хос хоёрын амьдрал ийм жаргалтай байдаг юм уу?
Жонгүг гэх энэ хүнтэй байхад ийм сайхан байна гэж хэлсэн юм уу?
Жон ноёнтон та ийм төгс байна гэж ярьсан юм уу?
-"Явцгаая, ирээдүйн Жон хатагтай, ангийнхан дээрээ очицгооё! Ангиараа хамт байх хугацаа удахгүй дуусах нь байна.."
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🤧💜😆
Advertisement
- In Serial44 Chapters
How I became a Reaper
17-year-old Silas was an average guy. He was handsome, had good grades, and a few hand-picked friends. Silas had it good. And then he died. Before he knew it, he was training to become a Reaper, and is introduced to the Reaper Clan, a mysterious and secretive organization that fights against the equally mysterious Gray Clan. Silas must learn new skills, face deadly challenges, and connect with his ancestor. He must learn what his purpose is in this second life, and do his best to fulfill it. Can he fulfill his purpose when he doesn't know where his allies lay? Only time, and his own daring and talent, not to mention a little help from his ancestor, will tell. This story is posted on ScribbleHub and Royal Road. Come hang out and chat in my personal Discord: https://discord.gg/BMXmsQ7vzH I will be posting 2 chapters of this story every day until it this site is caught up, then I will be reducing it to one chapter each weekday.
8 216 - In Serial12 Chapters
Imaginings
When you let the mind wander, there's no telling where it's going to end up. This collection of short stories is the fruit of that wanderlust. Science fiction, mystery, and even a fairy tale can be found here, each with it's own subtle twist and an undercurrent of humor. Your imagination can take you anywhere. Start your wanderings here. This short story collection is now complete.
8 94 - In Serial90 Chapters
True Monsters
Many strings of fate come together The hunters have existed in some form as long as the vampires. The current state of the order is a reflection of the current state of the vampire’s we face. A grim reflection brought about by needs. This land is as it always is in crisis When men have to be more monstrous than the beasts who is the true monster. When the kingdoms could no longer afford a standing army and the guilds started to encroach on the nobility's power the free mercenary companies began who is better a man who fights for coin or a monster that fights for blood. The mages submitted to the authority of the king and accepted his royal charter-ship with all that it entailed and so the inquisition passed them over for now.
8 135 - In Serial11 Chapters
The War of Cinders - (Broken World)
"This world is as much the end of us, as it is the beginning of something completely new." - Unkown "My dear colleagues, esteemed thaumaturges and students, for over three thousand years we have endured the superstition of religious men, praying to so called gods, and calling us heretics. But today I am proud to tell you no more, because I will prove to all of you that these gods are nothing more than men with too much power!" This opening to a speech of the powerful Magi Suralzar was chiselled into the front gates of the greatest Thaumaturgical University of its time, for they have led to the most horrible and devastating catastrophe in human history.Now almost one-hundred years later the remnants of this world are thrown into another calamity, as the Sibalien Empire, led by Emperor Angus Bloomest the Third, seeks to subjugate each and every other nation for their almighty god. Follow a myriad of distinct individuals: A genderfluid Magi having lost their ambition, a steadfast Palladin who has only corruption on her mind, a lesbian Acolyte with more than a handfull of dirty secrets, a morally questionable Smith teaching a Golem? about life, a speach impaired assassin with out memory, . . .Each one of them has their own desires and motives, as they try to survive in these troubling times. They may have no knowledge of each other but their fates are about to intertwine in an epic world spanning adventure of love, hate, magic and the occasional murder.
8 71 - In Serial84 Chapters
When We Were Young [H.S.]
✔️ COMPLETEBeing Harry Styles's drummer is one thing. Being his drummer AND his best friend is something else entirely. But for Wednesday Green, it's just life. As the Fine Line era begins however, cracks begin to appear in the walls she's built up high around herself. And it's only a matter of time before the wall will crumble to the ground, exposing all of her expertly hidden secrets. ********Just when she was sure he was asleep, and she could no longer battle it herself, his mouth opened."Wednesday?""Mhm?" she hummed, looking back at his closed eyes.A moment of silence passed, before his hoarse voice finally whispered into the air between them."You're beautiful too."********Highest Ranking Positions:#1 in harry#1 in styles#1 in onedirection#3 in harrystyles
8 200 - In Serial11 Chapters
(OLD)
Arcanist v2. What are you doing here? Go here instead.
8 140

