《Still With You✔》~2~
Advertisement
-"Чи намайг сонсож байна уу, Жонгүг аа? Би уг нь чамд энэ тоог тайлбарлаад байгаа юмсан. Хар л даа, байрыг нь соливол тэмдэг нь өөрчлөгдөнө!"
-"Би сонсож л байна шүү дээ, Мисү" гээд надад зэмлүүлэн дэвтэр рүүгээ анхаарлаа хандуулна. Математикийн шалгалт аваад Жонгүг улаан нойлоороо 'F' гарчихсан. Тийм болохоор дараа долоо хоногийн дахин авах шалгалтан дээр сайн авахуулахын тулд би туслах ёстой.
Жонгүг ирээд хэдийн 2 сар болчихсон. Тэр хугацаанд би ядаж л найзтай болж авсан шүү! Тэр нь мэдээж Жонгүг. Одоохондоо надад энэ л хангалттай...
Тэр үү? Төсөөл дөө...
Үнэхээр халамжтай, яг л найз хөвгүүн шиг минь байдаг. Хааяадаа ээж аав шиг минь ч загнах үе бий, тэр болгонд нь яахав би дуртай л даа.
Сэтгэл минь түүнээс зайгаа бариад, татаад авчих байх гэж бодож байсан ч эсрэгээрээ улам л түүн рүү ойртож Жонгүгт татагдсаар байсан юм. Тэр л асуудал болоод байгаа...
Үнэхээр би....ингэж хэлмээргүй байгаа ч дурлачихсан, үнэхээр шүү, би ингэж хэлмээргүй байна.
-"Хөөе! Би чамайг шалгалтан дээрээ сайн дүн авчихвал хүссэн болгоныг чинь хийж өгье! Болж байна уу?"
-"Тэгье!... Гэхдээ.. Хммм, харин чи заавал зөвшөөрнө шүү!" хэмээн хэлэхдээ сандарч бага зэрэг ээрч байсан юм. Юу ч байсан би толгой дохив, учрыг нь би мэдэхгүй шүү дээ, гэхдээ л нэгэнт амлаад хэлчихсэн юм чинь...
~~~
-"Би орлоо, хичээлээ давтаарай" гээд хоёр хуруугаараа нүд рүүгээ зааж дараа нь Жонгүгийг онилов. Энэ ч бид хоёрын дунд байнгын давтагддаг үйлдэл шүү.
-"Давтмааргүй байна гэвэл Мисү та яг яах вэ?" гэсээр даажигнахад нь би өөдөөс нь эгдүүтэй гэгч нь инээж байгаад-
-"Дараа жил тэр хүслээ хэлээрэй!" гэчихээд хаалгаа тас хийтэл нь хаагаад орчихов. Би харин хаалганыхаа урд инээдээ барьж ядан өрөөнийхөө зүг алхлаа.
Үргэлж л байдаг. Энэ чимээгүй орчин, цэвэр цэмцгэр, бүх зүйл төгс байх ёстой гэсэн үзэл... Энэ бүгд манай гэрт байдаг.
Багаас минь ийм байж ирсэн болохоор нэг бодлын үүнд нь дасчихсан, нөгөө талаараа энэхүү орчинд дуртай болчихсон ч байж болох юм. Ямар ч байсан надад бол таалагддаг.
Advertisement
Өрөөндөө орж ирээд цүнхээ тайлан ширээний хажууд наачихсан жижигхэн өлгүүртээ өлгөөд сандал дээрээ налайж нэг суугаад санаа алдлаа.
Зарим хүүхдүүд цүнхээ газар шидчихдэг юм билээ. Гэхдээ би тэгдэггүй юм, ээж хэрвээ тийм байгааг харвал ч би үнэхээр л үхсэн гэсэн үг.
Жонгүгийг бодно.
Сэтгэлд минь гарахгүй болоод цоожлогдчихсон тэр Жонгүгийг би бодно. Дэндүү хайртай юмсан, гэвч би зөвхөн түүний найзын хүрээлэлд л хамаарагддаг байх даа, үгүй ядаж найз байгаа нь яамай даа...
Төгс төгөлдөр түүнийг санана.
Өчүүхэн миний ертөнцөд гэрэл цацруулаад ороод ирчихсэн төгс гэх үгний тод жишээ Жонгүгийг би санана. Өөрийн сэтгэлээ ил гаргамаар байсан юмсан, хачин харимтгай занг минь бурхан өршөөг!
-"Яасан бэ? Юунд уурлачихав? Бас зодолдчихсон юм уу?"
-"Үгүй ээ, чамаар тоглосон юм. Гэхдээ энэ чинь мөрий шүү дээ. Сайн оноо авбал би хүсэл биелүүлэгч чинь болно. Мууг авчихвал би биелүүлэхгүй"
-"Чадчихаад хэлээрэй! Амжилт, одоо луувангаа идээд явж тархиа ажиллуул"
Шартай жижигхэн туулай. Нэг л зуучихвал эцсээ хүртэл явчихдаг тийм мундаг. Магадгүй би энэ занд нь илүү их татагдаад эхэлсэн байх.
Яагаад ч юм заримдаа мөрөөддөг, надад сэтгэлтэй болчихоод намайг өөрийн болготлоо араас гүйгээд эцэст нь нэг намайг өөрийн болгоод авчихаасай гэж.
Ахлах сургуулийн хоёр дугаар анги гэхэд арай л задгай бодолтой байна уу? Зүгээр дээ, угаас энэ чинь миний л төсөөлөл, жижигхэн ертөнцийн минь мөрөөдөл юм хойно...
Бидний харилцан яриа ингэж л явагддаг, бие биендээ хоч өгөөд, сурлаганд нь байнга анхаарч, биенээ халамжлаад л. Энгийнээр бодвол би яг л найз хөвгүүнтэйгээ байгаа юм шиг байдаг ч үнэнийг харвал би зүгээр л түүний "найз" шүү дээ...
Хичээлийн ном дэвтрээ гаргаж, багш нарын өгсөн тэр их овоорсон даалгавруудыг нэг нэгээр нь хийж эхэлнэ.
Дуу сонсоод хичээлээ хийх миний хувьд хамгийн гайхалтай зүйлсүүдийн нэг. Хэдий гэрт маань сайхан чимээгүй байдаг ч би дуутай хичээл хийх дуртай, цаг ч хурдан өнгөрдөг юм.
Нэлээн хугацаа өнгөрч, гэгээ тасраад нар шингэж нөгөө захаас түнэр харанхуй ноёрхоно. Түүнийг дагаад жижигхэн цагаан, шаргал, цэнхэр өнгийн одод хамт ганц нэгээр гарсаар байв.
Advertisement
Нэг л мэдэхэд тэнгэрт сая сая одод түгээд, хавирган сар эгц дээр тусаж, нимгэн сүүмгэр үүлс түүнийг халхлах гэж хичээж байх үед сая л би гэрийн даалгавраа дууслаа.
Үнэхээр шүү! Би бараг хичээл болгоныхоо дэвтэр дээр Жонгүг гэж бичээд, дараа нь түүнийгээ ухааран нэлээн олон удаа баллаж цохолсон!
Хөөх, Жонгүг та намайг ямар болгосноо хар л даа, зүгээр ч сууж, тайван ч байж ч хэвтэж, хичээлээ ч цэгцтэй хийж чадахаа ч больчихож.
Ээжийн хийсэн гарын хоолыг хаа байсан өрөөнөөсөө үнэртэхэд гэдэс минь хонхолзож, өлсөж байгаагаа сая л мэдэв.
Доош бууж ширээний хойно суугаад тавган дээр ирсэн хоолыг хараад харин өөрийн эрхгүй инээмсэглэлээ.
-"Мисү, миний охин яасан?" гэж аав урдаас будаагаа ам руугаа чихсээр асуусан юм. Үнэндээ зүгээр л нэг хүнийг санагдуулсан болохоор би мишээсэн, яагаад нөгөө надад байдаг ганц найз.
-"Харин тийм? Их баяр баясгалантай болоод байгаа шүү?" хэмээн ээж хажуунаас нь хачирлан наргиан хийж өгүүлэхэд юу ч болоогүй мэт инээхээс өөр сонголт үлдсэнгүйдээ "Сайхан хоол хийжээ" гэж хэлээд туулайны хэлбэртэй будаанаас савхдаж амсаж үзэв.
~~~
Гэдэс ч дүүрч, амттай хоол ч идээд яагаад ч юм нозоорч унтахыг ихэд хүслээ. Нүүр гар шүдээ угаахын тулд угаалгын өрөөний зүг алхаж гэрлээ асаагаад сойзоо автал хачирхалтай нь сойзон дээр ч бас туулай байсан нь намайг жаахан догдлуулаад амжчихав.
-
-"Ээж, би сойзоо солимоор байна аа! Миний буйлыг гэмтээгээд байна"
-"Заа, би гарчихаад ирэхдээ аваад ирье"
•••••
-"Ээж нь ирлээ! Би сойзыг чинь аваад ирсэн"
-"За, ашгүй"
Ээжийн гараас сойзыг аваад харсан. Дээр нь үнэхээр хөөрхөн туулай байсан, яг л Жонгүг шиг хөөрхөн...
Ариун цэврээ сахичихаад орон дээр шууд л тэрийж унаад өглөө. Тийм ээ унтлагын цаг шүү дээ, хувцсаа гялс солиод буцаад унтахаар хөнжлөө нөмрөхөд утсанд дахиад л дуудлага ирэв.
-"
-"Байна уу? Мисотой шөл өө? Юу хийж байгаа юм?" гэж хэлэхдээ тэрээр шивнэж байсан юм.
-"
-"Нууцаар чам руу залгаж байгаа юм аа" гэхэд нь учир зүггүй миний зүрх цохилж эхлэв.
-"
-"Унтах гэж байвал сайхан амраарай, сэрүүн байвал эрт унтаарай гэж хэлэх гэж байсан юм аа.. Харин чи унтах гэж байгаа бол 'сайхан амраарай....за юу? Одоо таслалгүй болохгүй нь, яг баригдах нь. Баяртай"
Дуудлага тасарлаа. Миний зүрх сая байснаас ч илүүтэйгээр догдлон цохилж, өөрийгөө хянах гэж хичээсэн ч инээмсэглэл нүүрнээс минь салсангүй. Жонгүг л ганцаараа ийм догдлолыг надад мэдрүүлдэг гээч.
Хамгийн гоё нь...
Тэр 'Баяртай' гэж хэлснийхээ дараа утасны минь цаанаас 'үнсэх' чимээ дуулдсанд миний ухаан балартах шахаж байлаа.
Гэхдээ би бодно,
Нэгэнт л минийх болохгүйгээс хойш худлаа сэтгэлийг минь битгий хөөргөөч дээ гэж. Тэт зүгээр л найзын хүрээнд ингэсэн байж болно шүү дээ... Надаас илүү нь байхад би илүү бодоод байж болохгүй.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
Цннн, Цннн Цнн, Цнн, Цн🥳
Таалагдсан бол vote&set🥺💜🙆♀️
Та нар маань "Life Goes On" дуугаа сонссон л биз дээ?🔥💜😭
Бичээч нь энд усан нүдлээд сууж байна🥺🥺😭😭😭❤️💜
Advertisement
- In Serial57 Chapters
Wrath-book 1-seven dungeon worlds
What do Gods do when they're bored? What does anyone do? They play games. This game, however, has every living beings lives in the balance. The Gods have chosen their seven champions to complete each dungeon that they've made. The champions must complete the dungeons before time runs out or before they're killed by the combined numbers of every living being. Please, leave a comment for corrections or edits that need to be made. I would be most appreciative if you would, thank you.
8 106 - In Serial7 Chapters
Empress of the Lost Realm
A lonely girl without expectations of the future and just the shadow of her past died with many regrets and has a chance to be reborn as someone anew with many chances to have what she longs and did not have in her past life. Will she be able to protect what she has with her powers transcending what is known or will she drown herself with her powers that even she herself doesn't have the full control of and is not fully aware of the consequences about those things. ------------------------------------------------------------ Note: Synopsis will be temporal, will keep adding tags as the novel continues. Disclaimer: I found the picture on google. If the creator wants me to delete it, please PM me.
8 164 - In Serial14 Chapters
The Undead King’s Chronicle
The hero, sage and saintess after saving the world from the threat of the demon king are betrayed by their party members, their nations and the their gods.Two years after their deaths and strange things begin to happen, the sudden increase in demons,entire armies vanishing,important people dying left and right. This was only just the beginning as the dead do not stay silent for too long.
8 176 - In Serial9 Chapters
Plague Time
Plague Time is the new virus killing folks in America. Set in December 2023, Curt Joiner recounts how the Plague was created and, if that wasn't bad enough, now he and his bloodline are stalked by a demon. Well, she wasn't a demon at first; first she was a young girl on a plantaion during the civil war. In 1865, amid the chared ruins of Georgia, she made a deal to get her fancy dresses and sweets back. You know who she made the deal with. All she had to do was stalk the men of Curt's family and pick off one per generation. Plauge Time is when Curt's number comes up. He’s writing to set the record straight, he says, but really he is pouring out the truth in the hopes that his wife will read it and forgive him. Or if not forgive, at least understand that he was an unfaithful husband and a cowardly man all on his own, but had outside help on the road to final damnation.
8 140 - In Serial35 Chapters
MrBeast x Reader
You move to North Carolina in order to escape your parents, you didn't realize you were gonna bump into someone who'd changed your life.-Events are not gonna be in order, which I apologize for.-*includes swearingNO INAPPROPRIATE THINGS, i think its slightly disrespectful to write things about a real life person that might make them insecure or uncomfortable.This was created before Maddie and Jimmy become a public relationship.
8 218 - In Serial14 Chapters
May We Meet Again: Book 3
Clarke and Roan team up for a revenge mission to hunt down Ice Nations deadliest assassin.
8 122

