《Still With You✔》~1~
Advertisement
Будран хаялах цасан дээр анхныхаа мөрийг үлдээн алхана. Үзэсгэлэнтэй цэвэрхэн ширхгүүд нь гялтганаад л яг л үлгэрийн оронд байгаа мэт санагдах ба энэ бүх төгс төгөлдрийн гол дүр болох ганц гүнж нь зөвхөн би юм шиг.
Цаг агаар дэндүү тогтуун, салхи үгүй, барайх ч үүлгүй. Наран тусгал над дээр тусан жаахан ч гэсэн бүлээн илчээрээ ээж байгаа нь гайхалтай таатай.
Энэ л өдөр гайхамшигтай бүхэн надад тохиолдох юм шиг санагдан сэтгэл минь цаанаа л хөөрөөстэй.
Нар дөнгөж л мандсан үе. Хэтэрхий эрт, хэн бүхнийг унтаж байхад нь гараад ирчихсэн болохоор чимээ аниргүй, нам гүм, хэтийдсэн амар амгалан энэхүү хүүхдийн тоглоомын талбайг тэр чигт нь ноёрхжээ.
Зарим талаараа чих амар сайхан байгаа ч хүүхдүүдийн цалгисан хоолойг сонсох сайхан байдаг сан. Ядаж л зугаатай.
Тийм болохоор биеийн минь хаа нэгтээ ганцаардах мэдрэмж төрж байв.
Гэхдээ,
Ганц л хүн...
Надтай зэрэгцэн дахин үл давтагдах өөрийн хөлийн мөрийг үлдээж байлаа...
Ямар нэгэн зураг авалтанд орж байна уу гэмээр тийм хүнийг би анх удаа л харсан. Баргийн зүйлд алмайрдаггүй юмсан. Гэтэл энэ хүн миний хамаг анхаарлыг өөртөө наачих шиг л болно...
Харцаа салгаж чадахааргүй гоо үзэсгэлэнг эрэгтэй хүнээс олж биширч билээ.
Цагаан арьс, өндөр хамар, үзэсгэлэнтэй нүд, хар үс, өндөр бие хаа...
Үнэхээр байхгүй зүйл гэж алга.
Харах төдийд л уусан, хаа явсан газар нь дагаад л яваад баймаар санагдаж эхэлсэн сэн.
~~~~~
Хичээлийн өдөр хоногууд ээлжилсээр л...
Ахлах сургуулийн хоёр дугаар ангид дөнгөж орж байсан би өвлийн тэр нэгэн өдөр анх харсан түүнийг дахин харахыг ихэд хүсэх болов.
Өдрийн бодол шөнийн зүүд гэдэг шиг яг л тэр үеийн дүрслэл угаас тархинд минь байх ёстой мэт огтоос салахгүй цаг тутамд бодлыг минь ангуучилдаг хэвээр.
Хэзээ ч билээ дээ... Шалгалтын долоо хоногийн дараахан цас хайлж, дулаан орох үед дахих түүнийг хальт орж харсан юм.
Яг тэр мөчид яагаад ч юм бэ... Шууд л дагаж явах бодол төрөхөд өөрийн эрхгүй хөл минь түүнийг дагаж эхэлсэн юм.
Дагаад л байсан... Дагаад л...
Хэнгэргийг минь хагалтал чангаар дуугарсан машины дуут дохио хаа нэгтээ төөрчихсөн байсан ухаан санааг минь эргүүлж авчиран харахын хүслэн болсон тэр хүүг ахин хараанаас минь алдууллаа.
Advertisement
Хэдэн хоногтоо дэндүү гунигтай, урьд минө байгаагүйгээрээ чимээгүй бодолд автчихсан төрх минь зөвхөн тэр хүүгээс болж гарч ирэв.
Хоногийн хорин дөрвөн цагийн хорин таван цагт нь гонсгор байсан намайг шилжиж ирсэн хүүгийн гэгээн дүр төрх хачин дүнсгэр байдлаас минь татан гаргаж иржээ.
-"Би бол Жон Жонгүг. Танилцахад таатай байна" гэх түүний хоолой мансууруулах бодис аятай байсан төдийгүй хувийн жижигхэн ертөнцөөс минь салгачихав.
Мөн. Тэр яг мөн байсан. Оюун санаа эрүүл ухааны минь ангууч... Ингээд гараад ирчихсэн.
Хажуу суудал минь хоосон байгаасай гэж хүснэ. Хоосон байсан бол түүнийг ирж суугаасай гэж хүснэ. Гэвч азгүй миний дэргэдэх суудал өөр эзэнтэй болохоор Жонгүг гэгчийг би ангийн нөгөө зах руу алхахыг зүгээр л харж суусаар үлдсэн юм.
Маргааш ч болж дахин түүнийг харна гэхээс би догдлон үүрээр босоод сургууль дээрээ ирэв.
Яг л өдөр хоног өнгөрдөг шиг хичээл ч бас ар араасаа орсоор нэг л мэдэхэд завсарлах болсон байлаа.
Завсарлагааны хонх гэж хичээлийн үеийн хамгийн сайхан чимээнүүдийн нэг яалт ч үгүй мөн гэдэгт санал нэг байна.
Энэ цагт надад хийх зүйл байдаггүй, бусад охид шиг будгаа сэргээх шаардлага байхгүй, угаасаа нүүрээ буддаггүй. Сургуулийн цайны газар луу явах ч шаардлага бараг гардаггүй.
Харин энэ үед би цагаа ашиглаж Жонгүгийг харахаар ангиас гарсан юм. Шилжиж ирсэн даруйдаа л найз нөхөдтэй, нийлдэг хэдэн хүүхэдтэй болчихож. Тэр нь бүр дандаа сургуулийн сор хүүхдүүд.
Арга ч үгүй биз дээ. Ийм төгс хүн ингэж явах ч учиртай байлгүй. Эсвэл угаасаа таньдаг байсан найзууд нь ч байж магадгүй.
Түүнийг инээхээрээ ямар хөөрхөн харагддагийг та нар төсөөлөх ч үгүй! Нүдээрээ инээдэг, үнэхээр яг л нэг тийм... ингэж хэлж болохыг мэдэхгүй ч тэр яг туулай шиг харагдаж байна.
Өвлийн тэр өдөр догь харагдаж байсан хүн яаж одоо эгдүүтэй болж хувирч чадаад байгаа юм бол?
Ухаан мэдрэлгүй би түүнийг ширтэнэ. Чи ч бүр цайж дээ. Нүд минь хатаад байх юм? Би бүр нүдээ ч анивчаагүй хэрэг үү?
-"Хөөе! Жонгүг аа, тэрийг хар даа!" гэх өндөр нэгнийх нь хоолой намайг цочоож орхилоо. Тэнд зогсож ярилцаж байсан долоон хөвгүүн долуулаа нааш харахад би сандарсандаа охидын ариун цэврийн өрөө рүү зугтаан гүйв.
Би үнэхээр тэнэг зүйл хийсэн. Учир нь охидын ариун цэврийн өрөө тэдний зогсож буй газрын наад талд байдаг. Гэтэл би зүгээр л тэр хананыхаа ар луу нуугдчихаж болох байтал яаж бодохоороо тэдний өөдөөс гүйж байгаад ариун цэврийн өрөө рүү орох санаа олж сэддэг байна аа?
Advertisement
Хүн сандрахаараа хачин үйлдэл хийдэг гэдэг нт ерөнхийдөө үнэн болж таарсан шүү.
Би өрөө ороод шууд л хаалга түгжин өөрийгөө тайвшруулах гэж амьсгаагаа гүнзгий аван сандран цохилох зүрхээ дараад хэсэг суув.
Ойролцоогоор 6 эсвэл 7 минутын дараа би гарахаар шийдэж хаалгаа өчүүхнээр нээгээд ойр хавийг ажиглатал ашгүй хонгилоор хэн ч байгаагүй.
Санаа амар хаалгаа хаагаад гүнзгий амьсгаа автал завсарлагаан дууссан гэх аймшигтай чанга хонх яг чихний минь дээр хангинав.
Яг тэр үед хоцорсноо гурван секундын дараа олж мэдээд ухаан мэдрэлгүй анги руугаа гүйсэн юм. Ангийн хаалганы үүдэнд ирээд амьсгаагаа даран хэсэг зогсож байхад ардаас ч бас хэн нэгний гүйж, бас хүндээр амьсгаадах дуу гарлаа.
-"Өө, ганцаараа биш хоёулаа хоцорчихож!"
Энэ үед зүрх хүчтэй цохилоод, бараг л би дахиад зугтаачихаагүй. Гэхдээ зүгээр л бие маань хөшчихсөн, яг л хөшөө шиг.
Ташаан дээрээ гараа тавиад санаа алдан хэлээрээ буйлаа түлхээд нааш ойртлоо.
-"Ямархуу багш вэ? Ууртай юу? дажгүй юу?" гэж тэр асуухад нь би шүлсээ залгиад түүнд нь хариулав.
-"Жаахан ууртай, гэхдээ хоцрох гэдэг асуудлыг үнэхээр хүндээр хүлээж авдаг" гэж хэлээд санаа алдтал тэр духаа хүчтэйхэн иллээ.
-"Тэр ч асуудал шүү! Яах вэ? Загнуулмааргүй байна аа! Хоёулаа зүгээр энэ цагт орохгүй дараагийн цагаас орчих уу?" гэж асуухад нь би ч мөн адил загнуулмааргүй байсан болохоор толгойгоо дохив.
Бидний дунд хачин эвгүй нам гүм байдал үүслээ. Ууг нь орчны нам гүм сайхан ч таалагддаг хөвгүүн бид хоёр ийм чимээгүй байхаар эвгүй санагдаж эхэлж байв.
-"Нээрээ, танай...бишээ манай сургууль шүү дээ, сургуулийнхаа дээвэр лүү гарцгаая" гэж хэлээд намайг хамт явахаар дохиход бараг л орилчихгүйг хичээн өөрийгөө бариад дагаж явлаа.
-"Энд үнэхээр сайхан юм! Шилжиж ирсэн нь ашгүй болжээ"
Бага багаар харилцаа үүсэж, нам гүм байдал эвдэгдэн, дулаан бас чөлөөтэй байдал үүсэж байлаа.
-"Тийм ээ, энд сайхан. Гэхдээ би чамайг энэ өвөл, бас хэдэн хоногийн өмнө харсан. Энд өмнө ч бас хэд хэдэн удаа чи ирсэн байх"
Тэр над руу гайхаж хараад хэсэг бодож байгаад толгой дохив. Үргэлжлүүлээд бид багш нарынхаа талаар ярилцаж, муулахыг нь муулж, магтахыг нь магтсаар нэг л мэдэхэд хичээлийн дараагийн цаг орох дөхчихсөн байсан юм.
-"Чи яагаад хоцорчихсон юм?" гэж би асуухад Жонгүг наашаа харж байснаа "Хүнтэй уулзчихаад л..." гээд бантсан аятай инээсэн нь надад жаахан л таалагдсангүй. Яагаад гэвэл тэр өөр охинтой уулзсан ч байж магадгүй, хэн мэдлээ? Бурхан тэнгэр- би хардаад байгаа хэрэг үү?
Бид анги руу алхаж, хонх дуугарахтай тааруулан очихын тулд яст мэлхийн хурдаар алхаж байлаа. Жонгүг сургуулиа яриад өгөөч гэж хэлсэн болохоор заавал булан бүрт очилгүйгээр тоочиглоод бүгдийг нь хэлээд өгчихөв.
-"Ингэхэд Жонгүг аа.." гэхэд тэр яриаг минь таслаад хачин харснаа ам нээж
-"Хөөх, чи миний нэрийг мэддэг байсан хэрэг үү?" гэж асуухад нь эгдүү инээд хоёр минь зэрэг хүрч пссс хийтэл инээчихэв.
-"Чи ангид маань орж ирэхэд өөрийгөө танилцуулсан шүү дээ" гэхэд тэрээр бодож байснаа "Аан тийм ш дээ, за ярь ярь"
-"Чи манай сургуулийн хөвгүүдийг мэддэг байсан юм уу? Намжүүн, Хусог, Тэхён гээд л... Чи үнэхээр дотно харагдаж байсан"
-"Хөөх, чи тэр биднийг харж байсан охин байжээ!" гэхэд нь нүүр улайж, ичих мэдрэмж төрөөд хаашаа харж нуугдахаа ч мэдэхээ байв.
Тэгээд Жонгүг үргэлжлүүлэн
-"Тийм ээ, би таньдаг юм. Багын маань найзууд байхгүй юу. Тэгээд би л ганцаараа холдоод байхаар уулзахад ч хэцүү болж ийшээ шилжиж ирсэн юм" гээд дуугаа хураав.
Би ч толгой дохиод алхаж тэр намайг дуудан зогсоолоо. Хажуу тийш харвал байдаггүй, эргэж хартал тэр надаас хоёр алхамын зайд ард хоцорсон байв.
-"Чамайг хэн гэдэг юм бэ? Уучлаарай, зөндөө зүйл ярьчихаад нэрийг чинь ч мэдэхгүй..."
-"Зүгээр дээ, намайг Мисү гэдэг...Ким Мисү"
Би нэрээ хэлчихээд өөдөөс нь инээмсэглэхэд тэр ч бас хариу инээмсэглэнэ.
Үзэсгэлэнтэй түүний туулай шиг инээмсэглэлд би хэдийн дасчихлаа...
Харин энэ мөчид бидний хоорондох нууцлаг хэр нь дулаан байдлыг хичээлийн хонх дуугаран таслав...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
Hey!!!💫
Шинэ парт орчихлоо🌝💕
Асуух асуулт байвал асууж байгаарай💕🥺
Бас гоё уншиж байж чимээгүй л яваад байвал бас муухай ш дээ🤣✨💜
Тийм болохоор дэмжээд сэт, воте дараад явбал баярлана шүү☺️❤️
Advertisement
- In Serial11 Chapters
The Changing Era [A Post-Apocalypse Progression LitRPG]
20 years ago, a monster outbreak changed the world. Billions of humans perished. Stronghold cities with advanced technology alone prospered, leaving the rest of humanity to fend for themselves in small remnants of “civilization.” In this cruel, new world, Reina Romane just wants to get through high school and live a normal life with her friends. But there is a dark conspiracy in the works: an organization that wishes to create a global utopia by wiping out the current world order. They will stop at nothing to achieve this, even erasing humanity. Reina must join forces with unlikely allies if her world is to have any chance of survival.
8 165 - In Serial23 Chapters
Candlemaiden: The Stranger Shore
Evil spirits. A cursed prince. Death itself in disarray. Iris just wants to go home, but fate has other plans for this young priestess and her odd companions. /// The land of Erinlin is dying, its ancient traditions choked out by the Kaerent church and its true priestesses, the Candlemaidens, increasingly regarded with fear and suspicion. All Iris wants is to tend her candles, win her shade battles, and chat with the spirits of her realm. But when she is torn away from her home by the Kaerent king, she learns that her country needs her to be far more than a typical Candlemaiden-- she must be as the legendary priestesses of old and walk through Death itself. ***Cover help from the awesome @ArdenBrooks. Special thanks to @rainersalt, @giveitameaning, and @piperjones033 !
8 126 - In Serial38 Chapters
SkillGap
In a world where strong or useful abilities known as skills are used everywhere to fight and kill. Rinka and Minaro, two teenagers, head to a lake to have fun. But things interfere with their fun, and they end up on the most painful adventure of their life. Where they gain new skills, meet new people and fight for their life.
8 95 - In Serial17 Chapters
Geneveive {Rose} | The Goonies|
Warning: I wrote this when I was younger so it has a lot of errors. But I wrote another fanfic which has better detail and ETC. so I know that is better then this one. Geneveive known as Rose by her friends your wondering why people probably call her Rose it's because that's her favorite flower and ever sense they found out that they call her that by her name. Only her family calls her by her real name. Her sister is Andy she's a cheerleader but she doesn't hang with Andy's friends she hangs with her own they came up with the nickname "The Goonies" What happens if she falls in love with one of her best friends? She doesn't even know what Love is but what happens when she figures it out? She's also nothing like Andy she is pretty like Andy but people admire Andy more than her.Rated #3 in #goonie
8 238 - In Serial47 Chapters
Naruto: The Youngest Anbu
Life is hard for the little Uzumaki. Abused, tortured, and treated like a monster. Naruto constantly walks the streets alone while receiving glares from the villagers and the constant verbal abuse. One day, on his birthday, he meets the nine tailed fox. Instead of hating him, the fox grew to like the little Uzumaki. The nine tails decides to train the little guy and make him into a strong shinobi. Very soon, the 3rd Hokage will call him into his office to reveal the new life of the little child...I, unfortunately, don't own Naruto. Masashi Kishimoto does.
8 112 - In Serial19 Chapters
Adopted by McQueen (humanized) Book One
Chloe is a 9 year old girl in Creek of Angels Orphanage. Her parents died when she was only a baby. The crazy guard of the orphanage, Mrs Nelson, abuses Chloe for her own pleasure. Chloe does chores and stays in her room everyday. She doesn't get to have fun like the other kids. For years she has been adopted, but also brought back. The families only wanted her for slave reasons. Chloe loves to watch the Piston Cup races and watch her favorite racer, Lightning McQueen. Once she hears that he's coming to her orphanage to adopt, she prays that he'll be the one. The one who would be her hero to save her from this prison. Her prayers come true; she's adopted by McQueen. But Mrs Nelson threatened that if Chloe ever came back, she would suffer the consequences. Will Chloe love her new life? Or will she be brought back and spend the rest of her life suffering and rotting in an orphanage?
8 79

