《PROMISE[completed]》Жимин4
Advertisement
Захирлын өрөөний хаалгыг тогшин орлоо.
-Орж болох уу?
Өрөөн дотроос ор ор гэх эрэгтэй хүний баргил хоолой сонсогдоно.
-Сайн байна уу? Захирлаа.
Үгээ хэлж дуусаагүй сандран зогсох намайг улам тэвдүүлэн урдуур минь орон.
-Кан эмчээ та юу болсныг сонссон уу? Бид үнэхээр хачин байдалд орчихоод байна. Түүний байдал улам л ээдрээтэй болоод байна. Яг юу болоод байгааг бид үнэхээр ойлгохгүй нь.
-Захирлаа тайвшир яг юу болсныг та надад маш нарийн бөгөөд тодорхой тайвнаар эхнээс нь тайлбарлаад өгөөч.
-Сувилагч чиний хэлснээр цусны дээжийг төв шинжилгээний хүрээлэн рүү явуулсан юм. Эхэндээ тэр юу ч олоогүй. Тэгээд яг юу нь болохгүй байгааг ойлгохгүй хэсэг эргэлзсэний эцэст дахин шинжилгээ өгөхөөр болтол өмнөх хариу маань өөрчлөгдөж эерэг гарсан. Гэтэл түүний цусанд бидний хэзээ ч харж байгаагүй тийм өөр төрлийн вирус шиг зүйл байгаа нь тогтоогдсон. Бид нар үүнийг мэдэхгүй болохоор цахимаар гадаадад байдаг нэг танил доктороос асуутал тэр үүнийг олон нийтэд хэлээд хэрэггүй байх нэгэн төрлийн вирус гэж хэлсэн.
-Тэгээд цааш нь....
-Бид видео калл хийгээд түүнд өөрсдийнхөө олсон зүйлийг харуултал... Түүний хэлсэн зүйл улам баталгаажиж үнэхээр вирус болох нь тогтоогдсон. Тэр хэлэхдээ энэ вирус бол ямар нэгэн төрлийн өвчин биш энэ вирусыг хүмүүс өөрсдөө зохион бүтээсэн гэж хэлсэн. Гар аргаар гаргаж авсан гэсэн үг. Үүсгэсэн зорилго нь гэвэл хүнийг гэнэт үхүүлэх. Энэ вирусаар өвчлөөд нас барсан хүмүүс нь ихэнхдээ улс төрийн, мафийн бүлэглэлийн нөлөө бүхий том том хүмүүс байдаг. Энэ вирусаар халдварласан 10 гаран л хүн байдаг байх. Харамсалтай нь энэ вирусыг дарж авах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл халдвар авсан л бол дуусаа. Учир энэ вирус нь өөртөө хүний биед байдаг эрхтнүүдийн эд эсүүдийг үүсгэн өнөөх эсийн оронд өөрийнхөө үүсгэсэн хуурамч эсийг тавиад яг л хэвийн ажиллагаатай ажиллаж бүр тэрнээс ч илүү ажиллаад яван явсаар эцэст нь нэг л өдөр хаашаа ч хамаагүй алга болдог. Бүр сарниад уусаад алга болчихдог. Энэ л гол учир нь байгаа юм. Би амьдралдаа ийм хачин вирус харж байгаагүй. Чихэнд минь шивнэх шахам нам дуугаар -өөрийнхөө үүсгэсэн хуурамч эсийг хүний эрхтнүүд дээр байрлуулан удаан хугацаагаар амьдардаг заримдаа бүр үйл ажиллагааг нь дэмжиж маш хурдтайгаар өсөн дэвжээд эцэст нь хаана ч байгаагүй юм шиг алга болдог. Энэ үед түүний байрлаж байсан эрхтэн хоосон онгорхойтой үлдэж байгаа юм. Маш хурдан хугацаанд алга болдог болохоор эрхтэн өөрөө өөрийгөө хурдан хугацаанд нөхөн төлжүүлэх боломжгүй юм. Тэгээд л бие нь эрхтний дутагдалд ороод нэг өдөр л....тэгэхээр өвчтөн Пакын бие яагаад гэнэт хурдацтай сайжраад байсны учрыг нь олчихлоо. Тэр магадгүй....ингэж хэлж байгааг минь уучлаарай тэрэнд магадгүй хэдхэн сарын эсвэл бүр хэдхэн хоногийн л нас үлдсэн байх.
Нүд минь аргаж хорсож эхэллээ. Бие маань зүгээр л хөшин сонссон зүйлдээ итгэж ядан сууна. Ийм зүйл сонсчихоод яг юу хэлэх юм бэ?
-Захирлаа. Түүнийг аврах ямар ч боломж байхгүй юу?
-Энэ бол чөтгөрийн төгс бүтээл. Хэрвээ бурхан л тэнгэрээсээ бууж ирээд түүнийг авардаггүй юм бол энэ яагаад ч бүтэхгүй зүйл.
-Тэгээд одоо яах хэрэгтэй юм.
-Зүгээр л хоногоо хүлээсэн нь дээр.
-ЗАХИРЛАА Та яаж ингэж хэлж чадаж байна аа энэ чинь бүхэл бүтэн нэг хүний амьдрал. Тийм байхад та хоногоо хүлээ гэж хэлж байгаа юм уу?
-ӨӨР ЯА ГЭХ ГЭЭ ВЭ? Энэ өвчин чинь ямар ч эмчилгээгээр эмчлэгдэх боломжгүй тийм байтал намайг яа гэх гэээв? Би юу хийж чадах юм. Чадах чинээгээрээ л юм хийлээ. Энэ өвчний талаар мэдлээ шалтгааныг нь ч оллоо. Одоо бидэнд хийж чадах зүйл байхгүй.
Advertisement
-ТЭР МӨНГӨТЭЙ БАЯН ХҮМҮҮС ЧИНЬ ЭНЭ АЙМШИГТАЙ ВИРУСЫГ ДАРАХ ЯМАР НЭГ ЗҮЙЛ ОЛСОН Л БАЙЖ ТААРАА. ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ БИЗДЭ.
-Энэ вирусаар халдварласан бүх хүмүүс мөнгөтэй, мөнгөгүй бүгдээрээ үхсэн бүгд үхсэн мэдэв үү? Бидэнд одоо ямар ч арга байхгүй.
-Захирлаа гуйя ямар нэг арга олоод өг лдө. Тэр хүн миний хувьд ямар үнэ цэнэтэй хүн билээ дээ. Би түүний төлөө бүх зүйлийг хийж чадна. Юу ч байсан хийе түүнийг авраад өг лдөө.
-Уучлаарай. Чамд хандаж хэлэх ганц л үг байна. Сүүлийн мөч хүртэл нь түүнийг аз жаргалтай байлгаж өг.
Захирлыг ийн хэлээд хаалгаар гарч явахад нь газар сөхрөн суух миний бие ухаан мэдрэлээ алдаж хэзээ ч автаж байгаагүй гуниг, зовлон шаналал гээч зүйлийг хайр найргүй зүрхэндээ мэдэрлээ.
Хэдэн зуун мянган хутгаар зүрхийг минь завсар зайгүй сийчиж байгаа мэт энэ галзууруулам тарчлаант мэдрэмж биеийг минь тэр чигт нь бүрхэн авна. Уйлах ч багадахаар уур уцаараар дүүрэн шаналал.
-Үгүй ээ үгүй ийм зүйл байх ёсгүй. Яагаад ч түүнд минь ийм зүйл тохиолдох ёсгүй. Гэхдээ яагаад яагаад....
Хэдэн хоногийн турш Жиминээс зугтаж түүнтэй уулзсангүй. Учир түүнийг харах тоолонд зүрх минь өвдөж өөрийн эрхгүй уйлчихдаг болохоор. Хичнээн түүний хажууд байхын хүссэн ч өөрийнхөө өрөвдөлтэй байдлыг түүнд харуулахыг хүсээгүй учраас. Юу ч хийж чадахгүй өөрийгөө үзэн ядаад.
-Намайг уучлаарай.
-Захирлаа. Би Япон, АНУ-д байдаг төв шинжилгээний хүрээлэнд хандаад энэ вирусын талаар хэдэн зүйл тодруулсан.
Энэ чинь гэхдээ хэн нэгэн хүн л биед нь албаар хийнэ үү гэхээс өөр ямар нэгэн замаар авах боломжгүй юм байна шдэ. Тэгэхээр хэн нэгэн албаар түүнд энэ вирусыг шахсан болж таарч байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Санамсаргүй зүйл л лав биш хэн нэгэн түүнд өс санадаг бололтой.
-Гэхдээ хүнийг хичнээн үзэн ядлаа гээд ийм аймшигтай өвчнөөр үхүүлж болохгүй шүү дээ.
-ЭМЧЭЭ тайвшир дэлхий дээр маш олон муу хүмүүс бий. Маш их. Тэд нар өөрсдийн ухаантай болоод ийм зүйл хийгээд байдаг гэж бодож байна уу? Мэдээж үгүй тэд бол адгуус амьтдаас дор амьтад болохоор.
-Захирлаа. Гуйя одоо би яах хэрэгтэй вэ?
-Тэрнээс битгий зугтаад бай би харсан шүү! сүүлчийн өдөр хүртэл нь хамт дэргэд нь бай. Өөрт нь энэ талаар хэлээд хэрэггүй л болов уу?
Анх удаа түүнээс болж зүрх минь хүчтэй цохилж байсан үеийг тодоос тод санаж байна. Амьсгал давхцаж цээжинд утга учиргүй зүйл орооцолдож аз жаргалаар өвчилчихсөн юм шиг инээж байсан.
Цагаан цэнхэр өнгийн эгдүүтэй эмнэлгийн хувцас өмсчихсөн орон дээрээ хичээнгүйлэн олон олон цаас уншин сууна.
"Сүүлчийн мөч хүртэл нь хамт бай"
Өрөөнийх нь хаалганы цонхоор түүний хийх үйлдэл бүрийг нь ажиглан ширтэнэ. Жимин~аа одоо би яг яах хэрэгтэй вэ? Надад одоо үгээр хэлшгүй хэцүү байна. Зовлон шаналлын гүн ангалд хэзээ ч эргэж гарч ирэхгүйгээр нуран унахаа мэдрээд байна. Би яг юу хийх хэрэгтэй вэ?
Тэвчээд тэвчээд энэ тэвчээр гэдэг зүйл эцэст нь дуусдаг юм шиг байна. Надад байдаг энэ зүйл шавхагдчихсан бололтой. Уйлахгүй юмсан гээд гараараа амаа чангаар даран нүднээс урсах дусал нулимс бүртээ харамсан мэгшинэ.
Хормын төдийд гашуун бөгөөд шорвог нулимсаа буцааж залгичхаад Жиминий өрөөний хаалгыг тогшин орлоо.
-Орлоо шүү?
Жимин-Тэгээ ор ор.
-Юу хийж байгаа юм. Захиа юм уу?
Жимин-Мхн тиймээ надад ирсэн захианууд. Би нэг их захиа уншаад байдаггүй лдэ. Гэхдээ яагаад ч уншмаар санагдаад.
Advertisement
-Тийм байх нь ээ. Унш даа чадахаар бол бүгдийг нь уншаарай.
Жимин-Хардаа би бараг дуусаж байна. Одоо 5,6хан захиа л үлдчихсэн.
-Хөөх ёстой хурдан уншиж ээ. Сайн байна. Бие чинь гайгүй юу?
Жимин-Маш сайн байгаа хүнд юм өргөсөн ч гэсэн зүгээр байсан. Хөл маань ерөөсөө өвдөөгүй.
Гэнэн цайлган хүүхэд шиг түүний инээмсэглэх царай, аз жаргалаар дүүрэн нүд нь очир эрдэнэ мэт гялалзан гялтганана.
Юу ч мэдээгүй, удахгүй үхэх өдөр ирнэ гэдгээ. Тийм байж миний өмнө яг л хэзээ ч уйлдаггүй хүүхэд шиг томоотой гэгч нь тоглон сууна. Өрөвдөх өвдөх хоёр нэгэн зэрэгцэн зүрхийг минь цоо хатган нүднээс нулимс урсан гарах нь. Түүний дэргэд л биш шүү. Одоо лав түүнд уйлж байгаагаа, юунаас болоод уйлаад байгаараа хэлмээргүй байна. Эргэж харан буцаан залгичхаад өөдөөс нь инээн.
-Бие чинь сайн байгаад би үнэхээр их баяртай байна. Хэзээ мөдгүй л эмнэлгээс гарах нь дээ чамайг санана даа.
Жимин-Би өдөр болгон эмнэлэг дээр ирж чамтай хамт байна аа надаа хийгээд байх юм бараг байхгүй шдэ.
-Ядрахгүй юу?
Жимин-Чиний дэргэд байхад би үргэлж эрч хүчээр цэнэглэгддэг. Чи бол миний эрчим хүч.
-Цахилгаан станц шиг уу?
Жимин-Мхн бүр миний нар, гэрэл гэгээ, амьдралын минь утга учир. Чи байхгүй бол би ч бас байхгүй. Чи бол зүгээр миний бүх зүйл.
Хэлсэн үг бүрт нь баярлан хөөрч догдолсон ч цээжиндээ нуух гунигийг минь дарж чадахгүй нь. Хэдий бид бие биедээ хайртай ч нэг нэгнийгээ алдах үед амсах зовлон нь дэндүү их юм. Би чамайг өөрөөсөө явуулж чадахгүй нь. Үнэхээр чадахгүй юм байна. Яаж ч хичээсэн би чамгүйгээр амьдарч чадахгүй.
Бэлхүүсээр нь гараа оруулан цээжинд толгойгоо наан чангаар тэвэрлээ.
Үсийг минь илэн үнэрлэж гараа зөрүүлэн тэврээд
жимин-Аз жаргал гэдэг зүйлийг хаанаас ч мэдэрч болно. Эргэн тойрноосоо хажуудах хүнээсээ хүсвэл чи өөрөөсөө ч гаргаж болно. Харин жинхэнэ хайрыг зөвхөн нэг нэгнээсээ л авдаг. Зөвхөн чамаас. Юу ч болсон үргэлж инээж аз жаргалыг хүмүүст түгээж бай. Харин тэр түгээх эрч хүчийг би чамд жинхэнэ хайрын хүчээр өгөх болно. Одоо ч гэсэн бид нэг нэгэндээ өгсөөр л байна. ХэЖин~аа би чамд маш их хайртай.
Нүднээс минь зогсохгүй урсан гарах гашуун нулимс түүний минь цамцыг норгож орхилоо. Дулаахан цээжийг нь налан аажуухнаар долгойгоо дохино.
Нүдээ анин дахин дахин гүнзгий амьсгаа авна. Биеийнх нь Жиминий өөрийнх нь үнэрийг үнэрлэх гэсэн шиг. Бас тайвшрахын тулд.
-Би ч бас чамд хайртай.
Аав-Хүү минь тэгээд тэр аймшигтай вирусыг хаанаас авсан хэрэг вэ? Цагдаад хэлсэн үү?
-Хэлсэн. Цагдаад хэрэгтэй гэсэн бүгдийг нь өгөөд мөрдлөг явагдаж эхлэх гэж байгаа.
Ээж-ТЭР ОДОО ЭНД ХАМААТАЙ ЮМ УУ? ХҮҮ МИНЬ ҮХЭХ СЭХЭХИЙН ЗААГ ДЭЭР БАЙНА. ТЭР ХЭЗЭЭ ҮХЭХ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ӨДӨР ХОНОГ ТООЛОН СУУЖ БАЙНА. Ойлгохгүй байна уу? Тэр үхэх гээд байна.
Аав- НАМАЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХҮҮГЭЭ НҮДНИЙХЭЭ ӨМНӨ ӨӨРИЙНХӨӨ УРДУУР ОРООД ҮХЭХИЙГ НЬ ХАРАХ ТИЙМ САЙХАН БАЙНА ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ? НАДАД Ч БАС ХЭЦҮҮ БАЙНА.
Хэн хэн юу болоод байгааг ойлгохгүй уурлаж басхүү хүүгээ алдах гэж байгаагаа мэдэн гунигт автана.
Ээж-Бидэнд үнэхээр ямар ч боломж байхгүй хэрэг үү? Эмчлэх арга байхгүй юм уу?
-Манай улсад энэ халдварын талаар мэдэх зүйл нэг ч байхгүй. АНУ-д л хэд хэд бүртгэсэн. Эмчлэх аргыг нь одоогоор хэн олж нээж илрүүлээгүй.
Ээж-Тэгээд бид хүүгээ зүгээр л үхэхийг нь хараад суухаас өөр арга байхгүй хэрэг үү?
Хэлэх үг ч олдохгүй нь энэ муухай үгийг амнаасаа гаргамааргүй байна. Толгойгоо сэгсэртэл тэд улам л шаналан уйлж нэг нэгнийгээ тэврэн авна.
Бодох тусам уйлж дуусмаар, гуниглаад явчихмаар, шаналаад алга болмоор. Арга байхгүй болохоор бачимдаж хашхирмаар
Болдог бол түүнийгээ аваад диваажин руу явмаар.
-Гэхдээ бид өдөр бүр хичээх болно сүүлчийн өдөр хүртэл нь арга чарга хайж бүх боломжуудыг судлах болно. Түүнийг аврахын төлөө хийж болох юу л байна бүгдийг нь хийнэ.
Аав-Охин минь гуйя. Боломж байх ёстой гарах гарц байж л таараа.
-Хичээнээ.
Өнөөдрөөс эхлээд энэ өвчний эсрэг хийж болох бүх зүйлийг хийх болно. Нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь.
Жимин-Өнөөдөр оройтож байна шүү!
-Ажил ихтэй байлаа. Юу хийж байгаа юм. Бичээд л байхын захиа юм уу?
Жимин-Зүгээр л хичээл. Хэдэн сар юм бичээгүй болохоор төсөөрчхөж. Дадлага хийж байна. Удахгүй эндээс гараад дууны үг ч юм уу? чамд зориулж шүлэг зохиосон чинь бичиж чадахгүй бол ичмээр шдэ.
-Зза сайн бичдээ. Надад зориулж дууны үг бичиж өгөөрэй.
Жимин-Би чинь хэн билээ дээ чиний залуу мэдээж хэрэг бичиж өгнө. Чамд зориулж цомог гаргасан ч яахав.
-Баярлалаа сайхан залуу минь.
Жимин-Чи ойрд завгүй байгаа юм уу?
-Яасан.
Жимин-Зүгээр л нүд чинь ядарчихсан бас чи их сульдсан харагдаад л.
-Ммм ойрд жаахан завгүй гүйгээд л байна. Чи их гярхай юм аа? Уул нь сайн нууж байгаа юмсан. Мэдчих юм.
Жимин-Чиний ядарсан үгүйг би нэг хараад л мэднэ. Алив над дээр хүрээд ир би эмчлээд өгье.
-Та намайг эмчлэх гэж байгаа юм уу?
Жимин-Эрчим хүчээр дутсан энэ бүтээлийг нэг сайн гэгч нь цэнэглээд өгье. Нааш ир гээд хийж байсан зүйлээ орхин гараа дэлгэн инээмсэглэнэ.
Өвөр дээр нь яг л хүүхэд шиг эрхлэн хэвтээд
-Аав нар чинь л хүүхдээ ингэж бүүвэйлдэг биз дээ.
Жимин-Тэгээд яагаав би чиний аав л байхгүй.
-Аав нар чинь охиноо үнсдэг биз дээ.
Жимин-Хаана нь??? Нүдээ томруулан жогтой нүдээр инээхэд нь
-Хүссэн газраа. Миний аав юм чинь
Жимин-Энд үү? Гээд уруулан дээр минь зөөлнөөр үнслээ.
Бас энд үү? Бас энд, энд энд гэсээр нүүрний минь хаа сайгүй үнсэнэ.
-Тиймээ тийн хаана ч үнсэж болно. Бүх газар гэсээр хүзүүгээр нь гараа оруулан арай удаанаар зөөлөн зөөлнөөр үнсэлцлээ.
Урууланд минь түүний инээж байгаа нь мэдрэгдэнэ. Хийх үйлдэл бүр маань бидний хувьд сүүлчийнх байж магадгүй учраас бүх зүйлийг сайхан байлгахыг хүсч байна.
Зөөлхөн бөгөөд энэ амттай уруулыг би өөрөөсөө холдуулж чадахгүй нь. Өөрийнхөө нэг хэсгийг олчхоод буцааж тавьж явуулмааргүй байна. Би чамаас холдмооргүй байна. Үргэлж л чиний дэргэд ингээд л байгаад баймаар. Үүний тулд би юу хийх хэрэгтэй вэ?
Чамайг алдмааргүй байна шүү дээ. Чамгүйгээр би хэн ч биш. Жимин~аа би чамайг алдчих юм бол хэзээ ч эргэж босч чадахгүй сөхрөн унана. Үүнийгээ би зүрхнийхээ гүнээс мэдрээд байна.
Эсвэл чамтай хамт явчих уу?
Advertisement
- In Serial16 Chapters
A Magical Life: Ink Swan
What life would you live after you wake up in a foreign room and world? After Lisa fell asleep in her classroom, she suddenly found herself in a different body and a different world. Easy-going as she is and experienced with some otherworldly drama, she quickly adjusts. Her aspiration has been for a long to just live a peaceful and passive life observing others. Yet, with a princess visiting her every other day after she saved her, the passive day seem so far away. Faced with the turmoil surrounding the princess, Lisa has to come to terms with her own insecurities and past, or she'll risk what she loves.Of course, in between she won't forget to learn some long-desired magic! This is in the end a story about a girl leaving the stagnation of her own world, her own life and going into a world moving on its own without her intervention, and she'll have to deal with the consequences, should she stay still. Love and Life can be fleeting, after all.
8 216 - In Serial7 Chapters
An Inconvenient Flame
When the family business went bankrupt, Lucien Salverson had to deal with living a life of constant disappointment and misery. But when his mother abruptly ended her life, he ultimately hit rock-bottom. Who was to blame for this wretched life? The company that prompted the family's sudden and unforeseen string of misfortunes: Carmichael Tech. Born with a silver spoon in his mouth, he was not used to poverty and hardship. To end this debacle, he only had one thing in mind, and that's to follow his mother in death. But just as he was about to end it all, one of the Seven Princes of Hell - Mammon - appeared before him. "You're no good to me dead, boy," said the malicious Lord of Avarice. "How about we strike a deal?" What would be the answer of this ill-fated young man? This is the strange tale of Lucien in his quest for revenge and retribution, love and lust... and angels and demons!? [CONTENT WARNING: This is a Boys Love (BL) story. The content you're about to access is rated R-18 and is tagged Mature (NSFW). Hence, it may be inappropriate to some readers.]
8 103 - In Serial32 Chapters
Love upon borders | discontinued
Blair De Luca. a girl, who is convinced love is nothing but a sick joke.Cue, Leo ridge. the obnoxious boy who deems himself unworthy of hope.But let's rewind a bit, When Blair gets sent to paramount academy, the most prestigious and might I say wealthiest school in the country. she has to undergo the many obstacles of boarding school. one of which being Leo.i mean it's obvious. its simple. --"and for some, simplicity is greater than significance."-
8 112 - In Serial24 Chapters
Mr. CEO
she has been working for him for over two years now, she's a hardworker, when she apply for the job 'the CEO secretary' she was looking for experience and a good advice to be a successful CEO for her own company, and who better other than Mr. Stanford, the very successful CEO at the age 27, the owner of multiple hotels, apartment, buildings and others, but what she didn't expect is the handsome, hot sexy boss and she definitely did not expect to fall in love with him, she is Rosella Taylor.read this story to find what will happend to Rose and the CEO Mr. Stanford.enjoy reading.vote and comment.Rank #7 on the non teen fiction in 2/12/2016
8 258 - In Serial52 Chapters
Unexpectedly Married To You
- THE UNEXPECTED SERIES : BOOK I -Devastated by the sudden confession from her boyfriend, Park Edlyn decided to go to the rooftop to clear her mind. That is until she met Sim Jake, a handsome neurosurgeon who worked at her father's hospital. They both decided to get drunk and tell each other life stories. It was going so well until they both woke up sober in the same hotel room with marriage documents on the table. They realised they got married due to a drunken mistake but both of their families didn't want them to get an annulment because it would ruin their reputation. Can Edlyn and Jake live together without having the urge to kill each other?
8 111 - In Serial24 Chapters
in my dreams - han seojun
Bae Yeeun, who quietly sits in the back of the classroom, randomly befriends one of the toughest guys at school, Han Seojun. She begins to dream about him every night after they spend more and more time together. 𝙞𝙣 𝙝𝙚𝙧 𝙙𝙧𝙚𝙖𝙢𝙨 𝙝𝙚 𝙡𝙤𝙫𝙚𝙨 𝙝𝙚𝙧 𝙗𝙖𝙘𝙠.#1 - koreandrama [9/27/2022]#1 - koreanfanfic [10/4/2022]#1 - suho [11/9/2022]
8 286

