《PROMISE[completed]》Жимин2
Advertisement
-Жимин~аа босоорой сэрээрэй гуйя. Юу болсон бэ? Жимин~аааааа босолдоо. Сэр лдээ !!!
Түүнийг хичнээн сэгсэрч гулдарсан ч тэр боссонгүй. Зөвхөн түүний нурмайж унасан ухаангүй бие ийш тийш найган хоёр тийш хөдөлнө.
Юу хийхээ мэдэхгүй хий хоосон хүнгүй далайн эргээр нэг тусламж эрэн орилно.
-Туслаарай хэн нэгэн байна уу? Гуйя туслаач
Сарны бүдэгхэн гэрэлд эргэн тойронд хэн нэгний сүүмгэр гэрэл, хүний урманд юу ч үзэгдсэнгүй. Зөвхөн эргээ цохин давлагаалах усны чимээ, долгой дээр эргэлдэн гуагалах хараацай л дуулдана. Шантрал. Түүнийг босохгүйг мэдэж байгаа ч багахан итгэл зүрхэнд сэдэрч хий дэмий орилсоор л.
-Гуйя Жимин~аа бос лдоо тоглоом чинь хэрээс хэтрээд байна. Би чамд итгэх нь. Гуйя сэр лдээ.
Нус нулимстайгаа холилдсон нүдээ цамцныхаа ханцуйгаар арчин ийн хэлнэ.
Туйлдаа хүртэл уйлсаар.
Далайн эрэгт ухаангүй хэвтэх хэн нэгнийг босгох гэж оролдох галзуу эмэгтэй хашхирсаар. Зөвхөн цуурай, түрүүхэн л олноороо холхилдоод явахгүй байсан хүмүүс хаашаа явсан нь үл мэдэгдэж эргэн тойронд тэдний бараа сураг юу ч үзэгдсэнгүй.
Гэнэтхэн цас ороод эхэллээ.
Ширхэг ширгэхээр цас дээрээс будран хаяална. Амнаас цагаан уур савсаж хүйтэн болж байгааг илтгэнэ.
Анхны цас над дээр ямар ч уянгын халилгүй ирээд басхүү намайг айлгаж сандрааж орхилоо. Газарт хадаатай юм шиг хөшин суусаар л. Тэр босохгүй юм байна. Одоо л нэг үнэнтэй эвлэрч бүхнийг эргэцүүлнэ. Би яаж ч хичээсэн тэр сэрэхгүй юм байна. Шалдаа буун суусаар л.
Хаялан орох цасан ширхгүүдийг тоолох мэт ширхэг бүрийг нь ажиглан харна.
Арай гэж ухаангүй хэвтэх Жиминийг чирсээр машинд оруулан хэвтүүллээ.
Учраа олохгүй сандран, чичирч юу болсныг ойлгох сөхөөгүй уйлна. Юу болчих нь энэ вэ? Түүнд яг юу тохиолдчихов оо? Өглөөнөөс авахуулаад түрүүнээс хойш болсон бүх зүйлийг ээлж дараалуулан толгойдоо дахин тоглуулна. Ямар ч алдаа алга энэ бүх хугацаанд ямар ч буруу зүйл болоогүй. Би бат итгэлтэй байна.
Эхлээд тусламж эрэх хэрэгтэй машинаа асаагаад ойрхон эмнэлэг хайн зүг бүр тийшээ давхина.
Хамгийн ойрхон эмнэлэг гүүр даваад хагас километр хэртэй яваад бий. Хурдалсаар арай гэж гүүрэн дээр иртэл ногоон хантааз өмссөн хүмүүс дохио өгөн ийшээ явж болохгүй зам хаасан цас ихээр орсон учраас явах ямар ч боломжгүй хэмээн надад хэллээ.
Цагдаагаас гуйн барин өвчтэй хүнтэй яваагаа ойлгуулах гэж оролдтол юу ч бүтсэнгүй. Зөвхөн
-Та энэ их цаснаар түүнийг авч яваад эмчилнэ гэж бодож байгаа бол буруу бодож харин ч эсрэгээрээ сураггүй алга болж та хоёр тэр чигээрээ төөрөх болно. Тэрний оронд эндээ үлдээд цас орохоо болих хүртэл хүлээх хэрэгтэй. Тэр нь та хоёрт дээр болов уу!!! гээд бид хоёрыг ирсэн замаараа буцахыг зөвлөв.
-Одоо яах хэрэгтэй вэ? Маргааш болтол юу хийж түүнийг аврах билээ?
Цасан дунд хаана юу хийх учраа олохгүй төөрөн ганцхан бүдгэрэн харагдах засмал зам даган хурдалсаар л. Шуурганаас нуугдан нөмөр газар машинаа тавиад паараа асаалаа.
Advertisement
Хүйтэн байна. Хойд суудал дээр Жимин ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ.
Машины түлш ч талаасаа багасчхаж тийм болохоор хэмнэх хэрэгтэй хаашаа ч явж болохгүй. Машинаа асааж унтраагаад энэ шөнийн дулаахан өнгөрүүлчихвэл болно.
Урд суудлаас хөндийрөн хойшоо ороод түүний гараас атгалаа хүйтэн байна. Гарыг нь атгаад л хүйтэн байгааг нь мэдээд л нулимс урсаж яг юу болоод байгааг ойлгохгүй уурлан өөртөө бухимдан сууна.
Утас.....
Залгах хэрэгтэй. Нээрээ утас байгаа шүү дээ. Амьд харилцааны садаа гэж бодоод хотоос гарахдаа унтраачихсан болохоор мартчихсан байж. Урд талын суудалны хайрцгаас утсаа гаргаж ирээд асаалаа. Цэнэгтэй, сүлжээтэй асаж байна. Залгах хэрэгтэй. Хамгийн эхэнд л харагдсан дугаар луу залгалаа.
-БАЙНА УУ? ХЁН БАЙНА УУ? ТУСЛААРАЙ. утасны цаанаас цурхиран уйлсанд цаадах хүн маань нойрмог ч сандарсан бололтой.
-ХэЖин~аа чи юу юу болоо вэ? Яасан юу болсон.
-Хён бид явж чадахгүй байна. Жимин ухаан алдчихлаа. Тэр сэрэхгүй байна. Ерөөсөө сэрэхгүй байна. Цас ороод зам хаачихсан гэтэл
-Цас орчихоо юу? Жимин яагаад ухаан алдчихсан юм бэ? Зза та хоёр хаана байгаа юм. Бид хэд эндээс хурдан хөдлөх хэрэгтэй бололтой байгаа газраа хэл гэхэд
-Юнги хён энэ нөгөө Сокчо хот 7-р хурдны замаас гараад сонгжүг дүүрэг далайн эрэг хавьцаа жаахан яваад байгаа.
-Наана чинь ойрхон буудал байхгүй юу? Тийм хол явахад нилээн удна шүү дээ?
Биднийг очитол шатахуун чинь дуусчихвал яана.
-Хайж үзсээн байхгүй байна лээ. Ойр хавьд юу ч алга.
-Тэгвэл...............
-Байна уу? Хён байна уу?
-Сүлжээ тасарчихлаа. Үгүй ээ үгүй энэ л биш шүү? уур хүрч дотор бачимдан үнэхээр тэсгэл хүрсэнгүй. Гэхдээ ямар ч байсан байгаа газраа хэлээд авсан удахгүй ирнэ.
Одоо хүлээх л үлдлээ. Жимин~аа яагаад ухаан алдчихваа? Дээрээс нь энэ цас юу чив дээ?
Гадаа түнэр харанхуй цасны цагаан өнгө эргэн тойронг гэрэлтүүлж цаанаасаа л нэг тийм айдас төрүүлэм. Хэзээ зогсох нь үл мэдэгдэх хуйлран орох цас.
Ухаангүй хэвтэх Жиминд хандан
-Даарч байна уу? Юнги хён бусдыгаа дагуулаад удахгүй ирнэ. Жаахан л хүлээчих гэж хэлээд хойд сандал дээр түүнийг тэврэн жижигхэн ч бид хоёрыг хангалттай багатаах хөнжилөө дээгүүрээ нөмөрлөө.
Машиныхаа гэрлийг унтраагаад ганцхан паараа багахан асаагаад нүдээ анин хэвтэнэ. Түүний минь тайван бөгөөд сулхан амьсгал нүүрийг минь илбэн нойрыг минь хүргэж орхилоо.
...
Маш хүчтэй бөгөөд чанга бөмбөрийн нүргээн хар хөлс цутгаж энэ зүйлээс яаж гарахаа ухаарахгүй хурдлан гүйнэ.
...
Нүдээ зөөлхөнөөр нээвэл цонхны цаанаас хэн нэгэн хүчтэй балбан хаалгаа онгойлгохыг шаардана. Нойрноосоо сэрээгүй амьтан юу болоод байгааг ойлгохгүй дэмий л нүдээ хагас нээн эргэн тойрноо харвал Жиминий гар миний мөрөөр чангаар тэврэн унтаж байлаа. Баярлах гомдох зэрэгцэн хацар даган урсах нулимсаа арччихаад хаалгаа онгойлголоо.
-ХэЖин-аа зүгээр үү? удаан хүлээсэн үү? даараагүй биз? Жимин яагаад босохгүй байгаа юм? түүнд юу тохиолдсон юм бэ? гэсээр бид хоёрыг босгон өөрсдийн авчирсан машинд суулган халуун уух юм өглөө.
Advertisement
-Мэдэхгүй ээ. Тэр зүгээр л уначихсан алхаж явж байгаад зүгээр л унаад өгсөн би юу ч хийж чадаагүй эмч нь байж би юу ч хийгээгүй.
-Чиний буруу биш шүү дээ. Санаа битгий зов доо одоо эмнэлэг явах хэрэгтэй.
Хэдэн цаг машинд явсаны эцэст нэг юм Сөүлийн бараа харлаа.
...
Эмнэлгийн хонгилд яах учраа олохгүй сандран зогсоно.
Жонгүк-Гэр бүлийнхнийг нь дуудах уу?
-Хүлээж бай. Би тэдэнд одоохондоо хэлж чадахгүй нь. Эхлээд яагаад ухаан алдсан учрыг нь олох хэрэгтэй дээрээс нь тэр сэрэхгүй байна.
Жонгүк-Тэгсэн ч тэд мэдэх хэрэгтэй шдэ.
-ХЁН гуйя намайг бодож тэднийг битгий дууд. Дуудах бол би л тэдэнд түрүүлж хэлнэ.
Жонгүк-Үнэхээр хүсэхгүй байгаа бол би хүчлэхгүй ээ.
Дахиад л цагаан өрөөнд цагаан орон дээр гүн нойронд автан хэвтэх Жимин. Хичнээн хичээгээд түүнийг эмнэлгээс холдуулах аргагүй юм шиг байна. Болохгүй байна. Бүтэхгүй байна. Хичнээн болж байна гэж бодовч хичээгээд хичээгээд болохгүй байна шүү дээ.
Түүний орны хажууд доош сөхрөн суун өөрийгөө буруутгана.
Бүх зүйлийг үзэн ядаж байна. Юу болохоо больчихсон болоод Жимин~аа чамайг ингэж зовоогоод байгаа юм бэ?
Хаалга онгойж БиТиЭсийнхэн ороод ирлээ.
Намжүүн-ХэЖин~аа босоо битгий газар суу хэрвээ тэр чамайг ийм байдалтай байхыг харсан бол уурлах байсан шүү. Босоод түүний өмнө зогс. Жимин хүчтэй болохоор удахгүй сэрнэ. Удахгүй, бүгдээрээ хүлээх хэрэгтэй.
Гадаа бүрэнхий болж бүгд ямар ч чимээгүй нойрмоглон сууна. Өрөөгөөр эргэлдэн нисэх ялааны далавчаа дэвэх чимээ сонсогдом. Хэрвээ өрөөнд ялаа байсан бол бид түүнийг сонсох байсан байх.
Нам гүм ноёрхоно. Хэзээ сэрэх нь үл мэдэгдэх хэн нэгнийг босохыг нь хүлээн итгэл тээн суух хүмүүс.
Хаалга зөөлнөөр онгойж сувилагч орж ирэн
-Шинжилгээний хариу гарлаа. Гэхдээ бүх зүйл нь хэвийн байна. Эндээс гарахдаа ямар байсан яг тэр хэвээрээ байна. Зүв зүгээр.
-Тийм байх учиргүй дээ. Юу ч өөрчлөгдөөгүй байх боломжгүй. Илүү нарийн шалгах хэрэгтэй бололтой. Рентген зургийг нь авах хэрэгтэй. Авч болох бүх шинжилгээг ав. Бүгдийг нь. Юу ч дутуу үлдээлгүй. Зүрх, цус, бөөр, уушги, элэг юу байна бүгдийг нь үз. Шалгаж болох юу байна бүгдийг нь. Цусны дээж нь байгаа биз дээ тэрийг төв шинжилгээний хүрээлэн рүү явуул. Би мэдэх хэрэгтэй байна.
-Ойлголоо эмчээ.
Түүнийг хаалгаар гарч явахад бүгд л дотроо ямар нэг зүйл бодон санаа алдана. Яг юу болоод байгааг хэн ч ойлгосонгүй. Саяхан л эмнэлгээс гарахад болно гэж бодож байсан хүн энд ингээд хэвтэж байх гэж
Буцаж байр байрандаа суугаад дахиад л нөгөө хийдэг үйлдлээ хийлээ. Суугаад хүлээх.
Бусдын маань зарим нь нойрмоглон долгойгоо дохих бол нөгөө хэд нь ямар нэг зүйл түшин унтана. Тэд үнэхээр удаан хүлээсэн. Шөнийн 3 цаг болж байна.
Одоо бол бүгдээрээ унтжээ. Ямар ч чимээ аниргүй нэгэн хэвийн амьсгалах чимээ. Гэрлээ унтраачихсан болохоор зөвхөн цонхоор тусах сарны гэрэл л өрөөг гэрэлтүүлнэ. Сүүмгэр сааралтсан том өрөө. Амьдралын минь хамгийн удаан бөгөөд хамгийн зовлонтой өнгөрүүлэх цаг хугацаа. Алиса гайхамшигийн орон дээр гардаг хүн цаг хугацаа бидэнд өс санасан юм болов уу? Эсвэл дэндүү их уйлсан болохоор бурхан надад гомдоод уурлачихсан юм болов уу? Ядраад байна. Нүд өвдөөд байна.....ЗҮРХ ӨВДӨӨД БАЙНА. Түүнийхээ хоолойг л сонсчихвол миний өвчин тэр чигтээ алга болчих юм шиг санагдана. Түүний сайхан уруулаас гарах уянгалаг хоолойг нь сонсмоор байна. Дуу хоолойг нь сонсож тайтгармаар байна. Яг л энэ үед түүнийхээ "ХэЖин аа битгий санаа зов дооl гэх үгийг л сонсмоор байна. Чамайг санаад байна Жиминаа........
Тааз ширтэн гуниглан шаналан бодох бодол бүртээ өөрийгөө буруутгана. Цав цагаан ямар ч өө сэвгүй гөлгөр цагаан тааз. Хэн ч энэн шиг төгс биш. Би бол бүүрч биш. Гэхдээ миний зүрхэнд оршин байгаа тэр хүн бол төгс. Жимин аа чи бол бурхны төгс бүтээл яах аргагүй мөн.
-Жимин аа....чи босохгүй юм уу? Чиний хоолойг сонсмоор байхад чи яагаад унтаад байгаа юм бэ? Босоод...надад хайртай гээд тэврэлдээ. Би айгаад байна. Өнөөх нам гүм өрөөг эмэгтэй хүний мэгшин уйлах хоолой эвдэж орхилоо. Чамайг санаад байна.
Нулимсаа нууж чадалгүй урсгасаар намуухнаар SPRING DAY амандаа аялана.
Ингэж хэлэх тусам улам ихээр санаж байна
Зургийг чинь харж байгаа ч санаж байна
Цаг хугацаа намайг шаналгаж байна
Өөрсдийгөө үзэн ядаж байна
Ядаж ганц удаа уулзахад хэцүү болж дээ бидэнд.....
Цасан ширхэг будран бударсаар бага багаар холдож байна
Чамайг санаж байна.
Жиминаа чамайг санаад байна. Буйдан дээр гараараа нүүрээ даран уйлан суусаар хэнд ч сонсогдохгүй мэгшсэнд Гэнэтхэн хэн нэгэн
-Би чиний нүдэнд гунигын нулимс байгааг харах дургүй. Хэжин аа битгий уйл би дэргэд чинь байна хэмээн хэллээ.
Нулимсаа гараараа шувтарчихаад дээш өндийн харвал Жимин сэрчихсэн сарны сүүмгэр гэрэлд түүний царай тодоор харагдаж байлаа.
-Жиминаааа.....Түүн дээр очин хамаг чангаараа тэврэн авна.
Жимин-Би зүгээр дээ. Харин чи минь битгий уйл даа. Битгий уйл гэсээр хөнжлийг нь норгон хэвтэх намайг аргадсаар үсийг минь илнэ.
-Жимин~ааа би үнэхээр их айсан. Чамайг надаас ингээд л явчихлаа гэж бодсон. Би чамайг алдчихлаа гэж бодлоо. Гэсээр нүднээс нулимс гол мөрөн шиг урсан урссаар.
Жимин-Тайвшир даа, тайвшир битгий уйл би хаашаа ч явахгүй. Битгий уйл.
Нар гийх шиг л сэтгэл түүнийг гэх хайраар улам л дүүрээд улам л халиад эхэллээ.
Хэдий би уйлж байсан ч энэ судсаар минь урсах дусал цус бүх минь хурднаар урсаж түүн доторх эд эс бүхэн хамгийн аз жаргалтайгаар баярлаж байсан юм. Бүрэнхий орчлонг гэрэлтүүлэх лааны бүдэгхэн гэрэл шиг халуун дулаанаар бүлээцүүлэн дулаацуулна.
Чиний ганцхан үг.
Advertisement
- In Serial36 Chapters
HEALED ME
Josie Pyre,a 22 year old virgin,no boyfriend,no job and no dad finds herself drowned in a state of depression. she decides to take a breather out on the streets at midnight and thats when she faces her worst nightmare or lets say blessing in disguise.Matthew Bentley, a 27year old single father of 3,the fiercest businessman,a loner,and one of the hottest bachelors in town finds his life turned upside down when on one fateful night he saves a lady from a gang and finds he cannot get her out of his head.what will happen? will there be romance between Josie and Matthew? read to find out.
8 518 - In Serial28 Chapters
His Majesty's Personal Trainer
As if the life of an orphan was not hard enough already, Baek Yoo Na receives the unfortunate news that instantly puts a stop to all her ambitions and dreams. A drunken night stroll to the Han river turns into a bizarre adventure - she is mistakenly summoned to another dimension where she actually has a chance to pursue her dreams. Will she now be able to live the life she always wanted?
8 219 - In Serial45 Chapters
He's My Mate And An Alpha's Son
Who knew that my father's best friend who also like my dad happens to be an alpa of a VERY powerful pack had a gorgeous son who just happened to be..........................My Mate
8 253 - In Serial7 Chapters
Saint Vals 2021
Welcome to the 4th edition of the Saint Vals Contest!2021 is here and we are bringing all the love! Can you feel it? So can we! That's why we're bringing to you a contest that has everything the community has grown to know and love, with a little extra... It's all about you, and what loves means to you. Express it as only writers, poets and graphic artists can! Write about love, for love, with love in the language you adore. Be it English, Spanish , Italian, Arabic, French, Portuguese, Mandarin, Danish, Turkish, Romanian or Sinhala!
8 59 - In Serial84 Chapters
The Vampire's Pet
this story contains adult content!!!! read at own risk. I glared at the vampire before me, pressing myself against the bars of my 'cage' before dropping the glare and offering him my sweetest grin, "once I get out of her I'm going to kill alllll of you!" I swept my arms out wide, my grin turning feral, "I'm going to rip out all of your throats and see how you like your blood being drained from your neck." The vampire flashed his fangs at me in an equally menacing grin, "you can try that all you want, after the auction." I was tempted to spit in his face but I really did not want to be whipped...again. ~~~ Calla, an 18 year old human girl has always lived her life on the run, but was captured by vampires and forced into auction at a high end 'pet shop' where any wealthy vampire can buy her and proceed to do as they please until they decide to kill her. Pessimistic, rude, and short fused Calla is one hell of a handful, one most vampier's don't want to bother with...until him.THIS SHIT IS RATED MATUREin case you were curious this isn't labeled Mature on the wattpad rating thing because it won't let me change my fucking maturity thing.
8 360 - In Serial61 Chapters
CEO Daddy, let's get mommy.
Tired of the loveless marriage. Esther Benjamin decides to divorce her devilish husband Arthur Garcia. But before she tried to leave him, he realizes he needs her because he needs to feed his ego. So, he will not let her leave. But Esther is stubborn. She decides, to leave for real. She left her adopted son also. So, that she can get away from his clutches. Two years later....Esther took her one-year-old child in her arms and started making her way to her home country. After all, it's been two years and due to work, she has to go there. She decided to go away after she finishes her work. But God has other plans for her. She will find her ex-husband there. What happens then? Her adopted son saw his mother returned but she will not meet. So, he asks his father, "CEO Daddy, Let's Get Mommy". Join the journey of a kid where he and his father tries to get back their mother and wife.
8 387

