《PROMISE[completed]》Жимин1
Advertisement
Салхи үнэхээр гоё байна.
Салхины хөдөлгөөн бүрийг мэдэрч байгаа юм шиг гарын хуруунууд минь түүний зүг нисэж агаарт хөөрөн дэгдэх нь үнэхээр тааламжтай.
-Жимин~аа илүү хурдан давхиарай би энэ агаарыг биеийнхээ бүх хэсгээр мэдэрмээр байна. Илүү хурдан гэж хэлээд машины дээд цонхыг онгойлгон үсээ намируулсаар гараа даллалаа.
-ХэЖин~аа доошоо буцаад ороо хүйтэн байна. Чи даарчихна шүү дээ гэсээр цамцны минь үзүүрээс татаж буцааж суудалд минь суулгалаа.
-Сүүлийн хэдэн сар далай хараагүй юм байна. Энэ үнэхээр сайхан болзоо болох байхаа.
-Болох биш ээ болж байна. Гээд нэг гараараа жолоогоо жолоодож нөгөө гараараа миний гараас чангаар атган хуруун дээр минь үнсэнэ.
-Энэ байдлаараа байх юм бол сар ч хүрэхгүй хугацааны дараа чи эмнэлгээс гарч болох байх.
-Гэхдээ би эмнэлгээс гарахыг хүсэхгүй байна.
-Яагаад?
-Намайг чамтай учруулж удаан хугацаанд хамт байлгаж өгсөн. Дээрээс нь эрт гарчихвал өмнөх шигээ чамайг өдөржин харах боломжгүй болчихно. Тийм болохоор намайг хүссэн хугацаагаараа эмчил. Харин би чамтай хамт байхын тулд гадаа гарахгүй хэдэн ч жил болсон чадна.
-Үүрд, үргэлж хамт байж чадах уу?
Жимин-Хэрвээ чамайг хүсвэл эмнэлэгт мөнхөрсөн ч чадна. Чамайг би жаргалтай байлгахын тулд бүхнийг хийнэ.
-Би чамд хайртай. Жимин~аа
Тэр дуугүй л инээмсэглэн гарыг минь атгасан хэвээрээ жолоогоо барьсаар л.
Хэрвээ хүсвэл би ажлаасаа гараад түүний дэргэд байж болно. Миний хувьд тэр үргэлж нэгт.
Тиймээ зүгээр л ажлаасаа гараад түүний дэргэд урт удаан хугацаагаар хамт байя.
...
-Одоо өвөл болох гэж байгаа ч гадаа үнэхээр гоё байх чинь далайн эргийн торгомсог элсэн дээр суугаад ийн хэлнэ.
Жимин-Чи миний дэргэд, би чиний хажууд байгаа болохоор л тэгж санагдаж байгаа байх.
-Тэр мэдээжийн хэрэг шүү дээ хоёулаа хамт байгаа болохоор л цаг агаар үнэхээр сайхан байна.
Жимин- Тиймээ.
-За хамт хоолоо идэх үү? Би гараа гаргаж хийсэн болохоор амтархан идээрээ.
Жимин-Амтархан иднэ ээ.
Эрэг дээр гудас дэвсэн бид хоёр орчин тойрноо ажиглан хооллосоор
Жимин-Цаг хэд болж байгаа билээ энд хүмүүс овоо их байна шүү?
Advertisement
-Өдөр өнгөрөөд 3,4 л болж байх шиг байна. Өглөө эрт гарсан ч хол явсан болохоор замдаа ихэнх цагаа зарцуулчихсан. Яасан ямар нэг зүйл хүлээгээ юу?
Жимин-Үгүй ээ зүгээр л энд хоёулхнаа байх гээд л гэтэл хүмүүс явж өгөхгүй юм.
-Оройхон тийш ээ гэхэд явчих байх аа. Тэр болтол эндээ байж л байя.
Жимин дурамжхан уруулаа мушилзуулан амандаа хоолоо хийгээд
-Гэхдээ чиний хоол үнэхээр амттай юм аа. Хоёулаа эмнэлгээс гараад нэг гэрт орохдоо дандаа энэ хоолыг хийлгэж иднэ шүү.
-Өдөр болгон ийм хоол идээд байх юм бол залхана шдэ.
Жимин-Чи миний эхнэр болчихсон байхад би чиний бүх хоолыг үг дуугүй иднэ ээ.
-Ямар ч хоол байсан уу? Шууд л идэх юм уу?
Жимин-Мэдээж хэрэг угаасаа чи муухай хоол хийхгүй лдэ би чамд итгэж байна.
-Тийм бол сайн л биз. Чи өөрөө хэлсэн шүү!
Жимин-Би хэлсэн амандаа хүрнээ чамайг эхнэрээ болгоод зөвхөн өөртөө зориулж хамгийн амттай хоол хийлгэж иднэ дээ.
-Ганцхан өөртөө гэхээр чинь муухай шдэ хүүхдүүд чинь тэгээд миний хоолыг идэж чадахгүй хэрэг үү?
Жимин-Мэдээж хэрэг тэдэнд хоол өгнө. Гэхдээ би хийж өгнө. Чамайг тэгж зовоохгүй. Өдөр бүр хүүхдүүддээ хоол хийгээд байх шаардлаггүй. Би л хийж өгөхөд болно шүү дээ. Харин чи минь хүссэн үедээ бидэнд хоол хийж өгч болно за юу?
-Ойлголоо баатар минь.
Жимин-Өнөөдөр анхны цас орно гэсэн. Хоёулаа тэрийг харчхаад буцах уу?
-Тэгье тэгээд буцъя. Гэхдээ яг орох үед даарах болов уу?
Жимин-Үгүй ээ цас орох үед дулаахан байдаг. Харин орсны дараа хүйтэн болчихдог. Гэхдээ зүгээр ээ даарвал чиний хажууд би байна шүү дээ. Дээрээс нь дүүрэн түлштэй машин байна битгий санаа зов доо.
Далайн давалгаа нэг ирэн нэг буцна. Хаяахан хүчтэй давалгаалах үедээ бидний урдхан нэг ирэн элсэн дээр шигдсэн элдэв хээ угалз, бидний хөлний мөрүүдийг сарьнуулан алга болон эргээд далайтай уусан нэгдэнэ.
Нэг мэдэхэд л эргэн тойрон хүмүүс цөөрч, нар жарган тэнгэрийн хаяа улайсчээ. Оройн сэрүү орж бид хоёрыг хүйтэн салхи жиндүүлнэ. Одод нэг нэгээр гялалзан гялтганана.
Advertisement
Жимин-Хүмүүс явчихаж. Одоо энд хоёулаа л байгаа бололтой.
-Тийм юм шиг байна. Хүмүүс харагдахгүй байх чинь.
Жимин-Ашгүй дээ. Одоо л ингэж нэг юм хоёулаа үлдлээ.
-Тиймээ гэхдээ зүгээр л байсан шүү дээ. Ааа тэд бидний зургийг авчихсан байхдаа. Дахиад л цуураад унах байх гэсээр санаа зовинонгуй асуусанд түүний нүд огцом томрон
Жимин-Авч л байна биз дээ. Одоо тэдний юу гэх нь ерөөсөө хамаагүй. Би тэдний хийх үйлдэл ярих ярианд санаа зовохгүй байна.... гэхдээ чамд зүгээр үү? олон хүмүүсийн хэл амны бай болвол.
Надад ингэж санаа зовдог Жиминд би дуртай түүн рүү харан инээмсэглээд мөрийг нь дэрлэн-Надад ч бас хамаагүй ээ чамд л санаа зовж байлаа. Үнэхээр тэгж бодож байвал би ч бас зүгээрээ. Юу ч тохиолдсон чамаас холдохгүй үргэлж чиний хажууд.
Намайг мөрөөр минь тэврэн гарыг минь атгалаа.
Усны мандал дээр улаан туяа татаж, тэнгэр, далай хоёр нийлэх зааг дээр нарны гэрэл тусан бүтэн дугуй үүсгэнэ.
Түүний нүд рүү харах мөчид орчлон хорвоо тэр чигтээ зогсож нүдэнд минь зөвхөн тэрний гүн бөгөөд уужим хэмжээ хязгаарыг үл тоон багатаах сүүмгэр бөгөөд мансуурам тунгалаг нүд харагдана.
Амьсгал бүрийг чинь өөртөө шингээн авмаар байна.
Үйлдэл бүрийг чинь гартаа уусган нэгтгэж нэгэн бүхэл хүмүүс болмоор
Энэ мэдрэмжийг яах вэ?
Цуцахгүй шантрахгүй энэ их хүсэл хяслаа яаж дарах вэ?
Зүгээр л чамайг авмаар байна. Аваад явмаар байна.
Дэлхийн төгсгөл хүртэл гарнаас чинь атгасан хэвээрээ нүд рүү чинь ширтсэн чигээрээ төсөөлөл гэх ч далавчыг нуруундаа зүүн тэнгэрийн хаяа рүү нисмээр байна.
Тэр мөч нь одоо биш гэж үү?
-Намайг үнсээч ялдамхан бөгөөд түүнийг ихээр хүсэж санасан аястай нүд рүү нь харан хэлнэ.
Амнаас минь гарсан үг биелэлээ олох мөчид юу болсон гээч
Тайвшрал.
Гүн гүнзгий мансууруулам тайвшралыг бүх эд эсээрээ мэдэрсэн. Түмэн эрвээхий тархинаас гаран дэвэн дэвсээр гэдэс дотор орон бужигналдан зогсохоо мэдэхгүй эргэлдсээр л байгаа мэт.
Хаа очиж суухаа ойлгохгүй сандралдаж байгаа юм шиг.
Далайн давалгаа шиг, усны түрлэг шиг, моддыг шуугиан шиг түм буман үзэгдэл нүдэнд тархинд зүрхэнд оршин нэг нэгэнтэйгээ эвлэрэлдэн уусан нэгдэх гэж зүтгэнэ.
Хүний хамгийн мэдрэмтгий эрхтэн бол хэл бас уруул.
Надад юу мэдрэгдсэн гээч нойтон бас зөөлхөн зүйл. Гэхдээ би яагаад чийгтэй зүйлд дургүй атлаа энэ хачин мэдрэмжийг дахин дахин бүр хэд дахин мэдрэхийг тэгтлээ их хүснэ вэ?
Утга учир байхгүй мэдрэмж сэрлийн дээд цэгээрээ яагаад би түүнтэй дахин дахин холбогдохыг хүсээд байгаа юм бол.
Амьсгалах хэрэгтэй.
Уушги хүчилтөрөгчөөр дутсандаа болоод надаас агаар нэхнэ.
Түүний өвөр дээр бэлхүүсийг нь хөлөөрөө ороон суугаад гараараа толгойг нь барин гүнзгий бөгөөд замбараагүй амьсгалаа тогтворжуулах гэж оролдоно.
Жимин-Амьсгал хайрт минь амьсгалах хэрэгтэй байна гэсээр хүндээр амьсгаатна.
-Тийм ээ тийм зөв...гэхдээ энэ доороос нэг зүйл нухаад байна. Гэж хэлээд босох гэтэл хүчтэй гараараа намайг буцаан суулгаад бэлхүүсээр минь тэврэн урууланд минь нүүрээ ойртуулан дахин дахин гүнзгий бөгөөд хурдан амьсгалсаар эрхий хуруугаараа хацрыг минь илэн хэсэг азналаа. Цээж нь хүчтэй түнхэлзэн хөдөлнө. Уруул минь дахин түүнийхтэй нийлэх нь холгүй ойрхон байна. Бие биенийхээ халуун бүлээн амьсгалыг нэвт шувт мэдэрнэ. Хүзүү, хагас аниатай нүд, чичирхийлэн хөдлөх уруул бүгдэнд минь түүний дулаахан амьсгал мэдрэгдэнэ.
Жимин-Хамар чинь даарчхаж би машинаас нөмрөх юм аваад ирье. Гэж хэлээд дээш босон машины зүг алхлаа.
Түүний зүг эргэж харан үйлдэл бүрийг нь ажиглана.
Хэдий би хүсэж байсан ч түүний хийсэн үйлдэлд нь талархана.
Учир нь би сандарч байсан юм. Маш ихээр хүссэн ч би сандарсан. Тэр үүнийг минь мэдэрсэн байх. Магадгүй өөрийн минь ч мэдэхгүй байгаа тэр мэдрэмжийг надаас түрүүлээд олж харсан байх.
Хаалгаа онгойлгон арын суудлаас дулаахан хөнжил аваад буцаагаад хаалгаа хаалаа.
Над руу итгэл төгс биш ч нүүр дүүрэн инээмсэглэсээр алхана.
Нэг алхам, хоёр алхам, гурав........................
Тэр доошоо уначихлаа.
Газарт биеийн жин нь дэлхийн татах хүчнээс болоод доош татагдан элсэн дээр шууд унаад өглөө.
Дээш өндийн босоод хар хурдаараа түүн рүү гүйн очноод
-ЖИМИН~ААААА
Advertisement
- In Serial744 Chapters
Fields of Gold
She transmigrated into the body of a little girl from a fishing village! Her father is honest and foolishly filial, while her mother is weak and ill. Moreover, her siblings are still young children. Her father was the best fisher in the village and breadwinner of the entire family. However, when he got injured and was on the verge of death, her cruel grandparents and uncle kicked her whole family out. They were hungry and cold with nothing but an empty house…But that’s ok! She has a multicolored stone that can accelerate the growth of crops. She was also an expert at preparing braised meat in her previous life. Just watch as she, an eight year-old girl, challenges the taste buds of people who lived during ancient times. With improved high-yielding crops, she’s going to become the most famous farming expert in the world!
8 2836 - In Serial36 Chapters
Owned By The Alpha •Completed✓
She flinched and moved back a little as he tried to touch her.Alpha's are bad.They get angry easily. They will punish you.She kept repeating to herself as the Alpha came closer.****************After being maltreated by her uncle who was an Alpha and was almost used as a sex slave,Kenzie have lived with a constant fear of all Alpha's.But what will she do when she finds her mate who is also an Alpha.Read the interesting story to find out.2 in #saved1 in #opposite🥺🤍(6th of September)Peace✌
8 347 - In Serial35 Chapters
His eyes of euphoria
* TRIGGER WARNING* there may or may not be parts of this book that people may find upsetting. It talks about mental illness. Also it talks about religion so if any of these things may trigger you then I recommenced not reading this. However feel free to talk to me because I'm hear to support y'all. 16-year-old Matthew is on the lengthy journey of self-acceptance and discovery. How will he cope with a rising taste for a blonde boy who managed the earth on his fingertips like crushed berries. Will he learn to love himself? Or will he allow his doubt to control him and his sprouting relationship? "Taste me in crimson so that when we taste no more, when age will turn our buds sour and memories hazy, that I have hope to scour my letterbox and find you wrapped pristine silk, next to an image of June. Within your eyes, euphoric." Acknowledgements 1# slice of life 15/01/2123# closeted 15/01/21
8 137 - In Serial28 Chapters
Only You (BxB)
"Did you know that you are very beautiful?" he smiled at me. "Uhm... Yeah, I-I think?" He came closer with his face. "Your lips look so soft, I want to kiss them." I stared at him. "B-but... You're my stepbrother? You can't do that, can you?" "No one needs to know."********************Liam's parents are divorcing and his mother plans to marry her new boyfriend, causing a lot of trouble. Now Liam is stuck with his new stepbrother Nate.It takes a long time for Liam and Nate to get along, but after a while things start to get better. In fact, things are going so well that things are starting to get a little out of hand.-------------------Story Rankings 09/11/22#5 in lgbt#1 in agegap#346 in lgbtlove#619 in gayaf#196 in stepbrother#352 in boyxboyromance#874 in bxblove
8 162 - In Serial39 Chapters
The Girl in White
COMPLETED#4 in Parts as of 03-11-2018!!Grey Moon pack is one of the powerful packs in the world. It's Alpha and Beta are the pillars of the pack. Bryan Grey though a beta is strong but still people think he is one of a kind.On the night of Full moon he feels a sensation around his pack land. His wolf could not control the urge and it goes towards it...until he reaches the destination...which changed his life forever.....What does he see?Why does he feel the pull?What is it that lays in his future?Read to know...'The Girl in White'(Heu guys! I am still editing the errors. Please forgive if any grammatical errors found.)*This story may contain mature content..so sorry for under 18 readers.*This book is completed and has a copyright here on Wattpad. Please don't copy any of the work as i have spent hours writing it. Please cooperate. Feel free to vote and share views. I hope you all will love it.
8 430 - In Serial8 Chapters
Bibble x Harry Styles
Bibble gets transported out of Fairytopia and thrown into another realm. While adjusting to his new environment, he runs into Harry Styles. Will they fall in love or will their love forever be forbidden
8 107

