《PROMISE[completed]》Хунт нуур
Advertisement
-Уучлаарай
Мөрийг минь шүргэн зөрөн өнгөрөх хэн нэгэнд ийн хэлээд бөхийтөл хариу ч дуугаралгүй гүйн одлоо.
Жиминий өрөөнд орвол тэр цааш харан унтаж байна. Нэгэн хэвийн хөдлөх цээжнээс илхэн харагдана.
Саяхан угаасан эмнэлгийн хувцсыг нь эвхэнгээ түүний үнэр нь нэвт шингэсэн цамцаар нь уушгиа дүүртэл амьсгаллаа.
Хэдий угаасан ч гэсэн Жиминий үнэр үнэртэх түүний цамц. Үнэрлэх төдийд дулаахан бөгөөд тааламжтай үнэр намайг бүрхэн авна.
Хувцсыг нь эвхэж дуусчихаад нам унтах Жиминийг хэсэг ажиглан орных нь дэргэд суулаа.
Урууланд минь бүдэгхэн инээмсэглэл тодроно. Хайртай хүн минь намайг эргүүлэн хайрлана гэдэг хичнээн их гайхамшиг вэ? Ямар их аз жаргал вэ?
Гэвч санаа зовоод байх юм.
Гэхдээ намайг санаа зовж гуниглах тоолонд Жимин үүнийг мэдчихээд дандаа сэтгэлийг минь засдаг. Муухай зүйл бодох тоолонд түүний үг чихэнд сонсогдож дахиж ингэж бодлогошрох шаардлагагүйг минь сануулдаг.
Хэн нэгний намуухан дуу намайг гүн бодлоос минь сэрээж орхилоо.
-Ирчих ээ юу? Гэх түүний ялдамхан хоолой.
-Тийм ээ ирчихлээ. Сайхан амарсан уу?
-Чиний ачаар би өдөр бүр л сайхан амардаг чи үргэлж дэргэд минь ингээд л байж байдаг болохоор би дандаа жаргалтай байдаг. Чи миний дэргэд байгаа болохоор.
-Өглөөнөөс авхуулаад юу болчхоо вэ? Уран цэцэн үгсээр намайг булж хаяад л.
-Би өдөр бүр л ингэж хэлдэг шдэ. Анзаарч байгаа нь өнөөдөр л болохоос.
-Тийм гэж үү? Би нээрээ ёстой анзаараагүй юм байна.
Жимин-За больж үзээ.
-За худлаа. Чиний хэлсэн үг бүр чинь миний зүрхний яг энд гүнд нь үргэлж байдаг болохоор би үргэлж жаргалтай байдаг гээд зүрх рүүгээ заатал тэр эгдүүтэй гэгч нь инээмсэглэн намайг тэврэн авна.
Орон дээр нь түүний урд хөлөн завсар нь ороод цээжийг нь налан хэвтсээр гарыг нь оролдонгоо.
-Би нээрээ гарыг чинь зүүдэлсэн.
Жимин-Хэзээ???
-Аль дээр чамтай уулзахаас хэдэн жилийн өмнө би сайн санаж байна. Тэр үед дандаа чамайг санаад уйлдаг байсан тэгсэн нэг өдөр би захиа олоод. Тэгээд тэр захиаг уншаад шөнө нь зөндөө уйлсан гэхдээ зүүдэндээ. Намайг сэрэхэд нүд хавдчихсан дэр норчихсон байсан.
-Би тэр зүүдэнд чинь ямар байсан.
-Би тэр үед чиний царайг харж чадаагүй ээ гэхдээ яг энэ гар шиг зөөлхөн бас том ийм олон судастай дулаахан гар байсан яг чинийх шиг. Атгаад л баймаар. Би тавихыг хүсээгүй.
Жимин-Тэгээд цааш нь
-Цааш нь юм байхгүй ээ би тэгээд л сэрчихсэн.
Жимин-Магадгүй тэр зүүд бид хоёрыг ингээд уулзана аа гэдгийг зөгнөсөн байх тийм үү?
-Магадгүй дээ за зөнч минь тийм л байх анхнаасаа л бид хоёр уулзах ёстой байсан юм байлгүй.
Advertisement
-Тийм байна бид хоёр ч үнэхээр заяаны хосууд юм даа.
-Зза аугаа ирээдүйг харагчаа би ажлаа хийх хэрэгтэй байх гэсээр босон явах гэтэл гарнаас минь буцааж татаад нүүрэнд минь тулан ирээд
-Хаашаа ч битгий яв аа. Би чамайг авчихсан.
-Юу яриад байгаа юм. Юун авах??? Гээд хөмсгөө өргөн сониучирхан харвал.
Жимин-Би чамайг ажлаас чинь гаргаад өөрийнхөө хувийн эмч болгочихсон. Тийм болохоор бид байнга хамт байж болно. Чи дахиж ажилтай энээ тэрээ гээд явах шаардлагагүй.
-Жимин~аа чи яагаад өөрөө дур мэдэн миний ажлыг сольж байгаа юм. Чи надаас юу ч асуугаагүй биз дээ?
-Би зүгээр л чамайг ингээд өдөр шөнөгүй ээлжинд гараад л амрах ч завгүй ажиллаад байхаар чинь ядарч байгаа байх гэж бодоод... Гэсээр гэм хийсэн хүүхэд шиг доош сууна.
-Тиймээ би ядарч байгаа тэгсэн ч гэсэн би энэ ажлыг сонгосон шүү дээ. Ийм их ачаалалтайг нь мэдсээр байж би өөрөө сонгосон болохоор надад санаа зовох хэрэггүй дээ. Чамайг над дээр ирэхээс өмнө эмнэлэгийн ажил л намайг сатааруулж тайван болгодог байсан болохоор би ажлаа орхихыг хүсэхгүй байна.
-Би гэхдээ би их эмчээс чинь зөндөө гуйж байж зөвшөөрүүлсэн болохоор ядаж хэдхэн өдөр миний дэргэд байж болохгүй юу? Хэдхэн өдөр
-Үгүй ээ болохгүй одоо эд ачаалалтай үе шүү дээ өвөл болж байгаа болохоор хүмүүс гэмтэж бэртэх нь ихсээд ханиад томуу ч нэмэгдчихдэг болохоор ажлаа хаяж чадахгүй ээ. Харин оронд нь хоёулаа өөр чиний хүссэн зүйлийг хийе
Жимин-Тэгвэл ингэж тохиръё. Чи ажлаа үргэлжлүүлээд хий харин дараа нэг өдөр надтай хамт гадуур зугаал тэгэх үү?
-Гадуур аа тэр арай хэтрэх юм биш үү?
Жимин-Үгүй ээ гарна. Тэр үед миний хөл ч зүгээр болчихно. Тэгсэн ч чи өөрөө сая чиний хүссэн зүйлийг гээ биздэ.
-Гадуур уу? Зза болж байна. Тийм ч хол явахгүй шүү. Машинаар очоод л хүрээд ирэх газар явна шүү за.
Жимин-Болно оо. За тэгэхээр тохирсон уу?
-За тохирлоо. Тэгээд хэзээ юм.
Жимин-Миний шинжилгээний хариу маш сайн гэж гарах үед л хоёулаа явъя.
-За тэгье тэр өдөр удахгүй гэж найдаж байна. Гээд Жиминий уруул дээр зөөлхөнөөр үнсэн өрөөнөөс нь гаран явлаа.
...
Түүний хөл өдөр ирэх тусам сайжирсаар байлаа. Сөүл ч хүйтрэх шинжиндээ орж гадаа амьсгалах тоолонд амнаас цагаан уур савсана.
Гудамжаар алхах хүмүүсийн цуваа нэгэн хэвийн харин тэдний биен дээрээ давуулан өмсөх хувцас нь зузаарсаар л.
Өглөө эртлэн босоод нүүр гараа угаагаад шууд л Жиминий өрөө рүү сайхан мэдээ дуулгахаар хурдан хурдан алхална.
Өрөө рүү орох замдаа булан тойрон эргэх үед царайгаа хар малгай маскаар халхалсан өндөр биерхүү хүнтэй мөргөлдөж орхилоо. Дэндүү хүчтэй мөргөснөөс болоод дух янгинан өвдөнө.
Advertisement
Яг үнэнийг хэлэхэд энэ хүнтэй би өглөө болгон таардаг болсон 2 сар гарны хугацаанд түүнтэй ямар нэгэн байдлаар дандаа таардаг. Өнөөдөр мөргөлдөж уулзах өдөр бололтой.
Духаа барьсаар өнөөх хүн рүү харвал хувцсаа гөвсөөр юу ч дуугарсангүй бүр эргэж ч харалгүй цаашаа яваад өглөө.
Хэн болоод юу болсон болоод энэ хүн дандаа ингэж сонин аашилдаг юм бол оо.
Замдаа сувилагчтай тааран өвчтөнүүдийн хувийн хэрэгтэй танилцах замаараа саяхан таарсан хачин хүнийг асуутал
-Өглөө болгон л энэ давхраар эргэлдээд байдаг. Сайн мэдэхгүй ээ бодвол энд сэтгэлтэй эмэгтэй нь хэвтэж байгаа юм байгаа биз тэгээд л орж ч чадахгүй байж ч чадахгүй энүүгээр эргэлдээд. Яасан та царайг нь харсан юм уу? Гэсээр миний хариултыг хүлээн зогсоно.
-Үгүй ээ би хараагүй зүгээр л сонин санагдаад.
-Зза тэгвэл эмчээ өөр асуух зүйл байхгүй бол би явлаа баяртай.
-Заа баяртай.
Түүнтэй ярилцаж дуусаад Жиминий өрөөнд ортол тэр хэдийнээ сэрчихсэн цонхны тавцан дээр хоёр жижигхэн цэцгээ услан зогсоно.
-Аль хэдийнээ сэрчихжээ.
Миний хоолойг сонсоод таньсан бололтой эгдүүтэй гэгч нь инээн
Жимин-Хүрээд ирээ юу? Гэсээр хөлд орж байгаа хүүхэд шиг над руу гүйн ирсээр тэврэн авна.
-Тийм ээ хүрээд ирлээ...
Ширээнд суун түүний хөлийг барьж жин тавих зуур тэр над руу догдлол дүүрэн харцаар нүд салгалгүй ширтэн гараараа эрүүгээ тулна.
-Яагаад ингэж их ширтээд байгаа юм бэ? Гэсээр худлаа юу ч болоогүй юм шиг царайлан асуусанд
Жимин-ХэЖин~аа битгий надаар тоглоод бай би өнөөдөр чамайг надад сайхан мэдээ дуулгах гэж ирснийг чинь мэдэж байна. Гээд нэг л тоомжиргүй инээн над руу харсаар толгойгоо сэгсэрэхэд нь
-Чи тэгээд сайхан мэдээ гэдгийг нь мэдэж байгаа юм бол надаас юу сонсох гээд хүлээгээд байгаа юм. Угаасаа мэдэж байж.
Жимин-Тэр ч тийм лдэ гэхдээ ХэЖин~аа чи надад амласан байх аа хариу сайн гарах юм бол гадуур зугаална аа гэж. Тийм болохоор хоёулаа хэзээ явахаа шийдэх хэрэгтэй байна.
-Ааан хэзээ гарах вэ гэж үү? Чи өөрөө мэд ээ хөл чинь үгэнд үнэхээр сайн орж байгаа болохоор хэзээ ч гарсан болно.
Бөөн баяр болсон хүүхэд өрөөгөөр дүүрэн гүйж харайгаад
-Тиймээ ингэж нэг юм эмнэлгээс гарах нь. Тэгвэл хайраа маргааш явъя гээд нүүр дүүрэн инэээмсэглэн над руу тулж ирээд уруулыг минь үнсээд цааш дэвхцэн гүйнэ.
-Жимин~аа битгий хамаагүй гүй хөл чинь өвдчихөж магадгүй гэхэд хүүхэд шиг харайх Жимин гэнэтхэн огцом зогсоод орондоо хурдан гэгч нь шурган ороод
-Нээрэн тийм юм байна. Маргааш болтол би томоотой байна аа эмчээ гээд дахиад л аз жаргалаар бялхсан амьтан нүдээрээ инээнэ.
-За амар даа би явлаа. Маргааш явах юм чинь өөрийгөө бэлдлээ гээд хаалгыг нь хаах гэсэнд
Жимин-Өглөө эрт явна шүү бас дулаахан хувцаслаарай бас зөндөө амттай хоол хийж ирээрэй гэсээр дуу нь цуурайтана.
-Заа ойлголоо.
Түүний ийм их жаргалтай байгааг харах надад үнэхээр сайхан байна.
Мэдээж хэрэг маргааш би түүнтэй болзоонд явах болохоор надад ч бас хүүхэд шиг баярлаж дэвхэцмээр сайхан байна.
Халуун дулаанаар төөнөж яг л дэргэдээ 40градусын халуун тавьчихсан юм шиг халууцна.
Тэр аз жаргалаар бялхаж байна. Түүнтэй хамт энэ бүхний нэг хэсэг байна гэдэг хичнээн сайхан бэ?
Гэрэл дүүрэн хонгилоор явсаар их эмчийн өрөөнд орон түүнийг байгаа эсэхийг асууна.
-Сайн байна уу? Эмчээ. Би тусгай тасгийн ХэЖин байна.
-Өө манай алдарт эмч үү? За ороод ир ийшээ суу гэсээр надад сандал тавьж өгнө.
-За ямар хэргээр явж байгаа юм.
-Ааа миний өвчтөн Жиминий хэргээр л явна. Түүний биеийн байдлыг асуух санаатай л.
-Яагаад надаас асууж байгаа билээ. Чи түүний эмч биз дээ.
-Тийм л дээ гэхдээ түүний бие дэндүү сайн байгаа болохоор миний санаа зовоод л.
-ХэЖин~аа битгий санаа зов доо. Хүн болгонд л тохиолддог зүйл зовсны эцэст жаргах үед хуучин зүйлс эргээд бидний санааг зовоож эхэлдэг. Гэвч энэ зүгээр л нэг байдаг л үзэгдэл. Тийм болохоор муу муухай бүхнийг мартаад урдах замаа л сайн хараад яв за юу.
-Зза ойлголоо тэгвэл та түүний өвчний түүхийг нэг хараа ч үнэхээр сайн байгаа болохоор хааяа би буруу хараад байгаа юм шиг санагдаад байна.
-За тэгвэл чиний санааг нэг амрааж өгөхөөс алив аваад ир гэсээр ойрын харааны шилээ зүүн нүдээ онийлгоно.
-Вөөв тийм байна шүү. Тэр үнэхээр хурдацтай эдгэрч байна. Биеийнх нь дархлаа тийм сайн юм байх даа. Гэхдээ өмнөх хүмүүс хэзээ ч ийм хурдацтай эдгэрч байгаагүй биз дээ.
-Тийм болохоор л би энд ирсэн юм.
-Гэхдээ эмчээ энэнд нэг их шаналаад байх шаардлагагүй. Энэ эмчилгээ ч гэсэн угаасаа хувь хүний биеийн онцлогоос болж эдгэрэх хугацаа нь өөрчлөгддөг шүү дээ. ХэЖин эмчээ ийм зүйлд санаагаа чилээлгүй түүнтэй хамт л байж өг за юу? Магадгүй чи түүний тэр хамгийн сайн цагаан эс нь байх. Дархлаа минь түүний дэргэд байж өөрийг нь хайрлаж халамжил.
-За ойлголоо эмчээ маш их баярлалаа.
Эмчийн хэлсэн үгэнд тайвширч өрөөндөө очин маргааш явахдаа бэлдэн догдолсоор эргэн тойронд хунт нуур шиг л эргэлдэн дэгдэнэ.
Advertisement
- In Serial31 Chapters
My Lazy Days With A Fallen Angel
David is a shut-in who carelessly spends his summer without properly looking after himself. Laziness can go too far and bring a pathetic death. But then the devil, who calls herself Lucy, saves his life and decided to take refuge at David’s apartment. Now David attempts to enjoy the rest of his days with a devil in his life.
8 196 - In Serial22 Chapters
Kidnapping the Gang Leader
I was just minding my own business, painting the walls outside the high school I went to, with spray paint. Okay maybe it's called graffiti, but I don't care. Either way, the cops came at the worst time, and I did what any rational person would do. I ran to the parking lot, broke into the only car in the lot, and sped out of there as fast as I could. Only problem was, I didn't realize there was someone sleeping in the back seat. •Damien Asher is the most feared Gang Leader to the Asher Noir Gang, so when he wakes up to someone driving his car like a madman, he was to kill them. That's until he notices it's a beautiful girl covered in paint, well that and the fact the cops are currently chasing them. So he does what he thinks is best; he kidnaps the girl who kidnapped him first.
8 249 - In Serial24 Chapters
Twilight A Different Kind Of Love
Esto Swan, a shy, unconfident gay teenage boy moves to Forks. Under the rainy sky there, he meets the mysterious, alluring Edward Cullen. Nothing can prepare him for what will await; the long drives, random walks, and aching heart. A/U of Twilight with male Bella. (Ranks) #807 in Horror #264 in homosexual #745 in horror #669 in horror #308 in horror #467 in horror #466 in horror #521 in horror #524 in horror #470 in horror #457 in horror #486 in horror #433 in horrorAll Right's Reserved Copyright is not permitted, I own this story and all the rights to it, except for some of the characters and other things which is owned by Stephanie Meyer, if you see this story anywhere else please report it immediately and contact me about it, thank you!May Be Mature in some places.
8 220 - In Serial54 Chapters
Soulmate Bonded: Jungkook xReader (feat. Namjoon)
Humans have soulmates. One touch and a bruise will mark them as bonded. They begin to need each other for energy to survive. You bond with Jungkook by touching his hand in the crowd.----If soulmates touch, they will both be marked with a bruise on their bodies wherever they first touched each other physically. Some humans never find their soulmates. But if you do, you begin to depend on touching each other for energy to survive.If you don't find whoever you bonded with in time... you die.If you can't stay together to give each other energy... you die.A universe in which you bond with Jeon Jungkook by touching his hand at a concert.-(This story also includes Namjoon's soulmate story.)--Highest Rankings:#1 in Fanfiction#1 in Jungkook#1 in xReader#1 in Kpop#1 in JeonJungkook#1 in Girlfriend#1 in Dating#1 in Soulmate#1 in Imagines#1 in Boyfriend------The original idea for soulmates+bruising is not mine. It belongs to a creative and badass writer named Mindheist over at AO3. I do not own the BTS characters in this novel.All plot is fictional.Cover by: ANarnianMaiden
8 198 - In Serial18 Chapters
Today, tomorrow and the day after ||Completed||
This is about a high schooler who unconditionally fell in love with his homeroom teacher.Wang Yi Bo 💙 Xiao ZhanThe original doujinshi: Today, tomorrow and the day after (Gintama dj)Mangaka: PLUG (Nagisa)
8 224 - In Serial8 Chapters
Eremika Goals
Eren likes Mikasa, Mikasa likes Eren.... But they don't know that!
8 164

