《PROMISE[completed]》Хоёр,...Гурав
Advertisement
Хэсэг хугацааны дараа нүдээ нээн эргэн тойрноо харвал би Жиминий орон дээр байх бөгөөд гадаа нар жаргаж тэнгэр харанхуйлжээ.
Буйдан дээр хэн нэгэн цааш харан утсаар ярьна. Тэр хүн нь Жимин бөгөөд яриаг нь хэсэг сонсвол
-За сургийг нь гаргасан бол болоо. Тийм бол наадахаа зугтаалгачихгүй сайн хараад байж бай. Яг тохиромжтой үед барих хэрэгтэй... (Хэсэг утасны цаадах хүний яриаг сонсож байгаад)Тэгээд байрлаж байгаа газрыг нь мэдээгүй юм уу? (хоолой нь өндөрсөн утсаа чангаар атгаж) тэгвэл яг одоо хурдан ол. Яаралтай олоод гэрийнх нь ойр орчмын хяналтын камерыг нь хараандаа ав. Болж өгвөл өөрт нь ойрхон яриа чагнагч суурилуулбал сайн байна. Ямар ч алдаагүй цэвэрхэн хийх ёстой шүү. Алдаа гаргаад үзээрэй. За болно. Гэж хэлээд утсаа тасаллаа.
Уртаар санаа алдаад нүдээ анин чамархайгаа гараараа хэд хэд даран илээд буйдангаас хөндийрөн хөргөгчнөөс савтай ус аван нэг амьсгаагаар төвөггүйхэн залгилна.
Ус залгих тоолонд түүний төвөнх нааш цааш хөдөлж ширээний сүүмгэр гэрэлд түүний хүзүү цагааран харагдах ба үнэхээр булбарай бөгөөд зөөлхөн хүрэхэд ч хайран гэмээр
Өмнө нь түүний фен байхдаа биеийнх нь хэсэг бүрийг томруулан хардаг байсан бол яагаад найз охин нь болсон хойноо нэг ч удаа ингэж анзаараагүй юм бол оо.
Аль хэдийн минийх болчихсон болохоор санаа амар яаралгүй дараа тухлан нэг ажъя гэж бодсон юм болов уу? Тэгвэл тэр Жиминийг анхааралтай ширтэн ухаан санаандаа буулган авах өдөр өнөөдөр, яг одоо л юм шиг байна.
Усаа ууж дуусчхаад над руу харах үед нь нүдээ хурдан гэгч нь анин унтаж байгаа дүр эсгэн хэвтлээ.
Хоосон саваа атгасан хэвээр над руу харан урууландаа бүдэгхэн ч хэн ч харахад мэдэгдэхээр инээмсэглэл тодруулан аажим аажмаар ор луу дөхөн ойртоно.
Намайг унтаж байгаа гэж бодсон бололтой яг нүүрэн дээр минь тулж ирээд духыг минь зөөлхөнөөр үнэрлэн үсийг минь хойш нь илээд хэсэгхэн хугацаанд дуугаа хураан бодрол болон сууна.
-Чамайгаа хамгаалахын тулд би бүхнийг хийх болно. Чиний нүднээс гунигын нулимс урсгамааргүй байна. Харин...чи зөвхөн миний дэргэд л байж өгөөрэй гэсээр дахин үнслээ.
Зөөлнөөр хацарт минь уруулаа хүргэж дуусчихаад газраас босон орон дээр буцан хэвтээд араас минь тэврэн хэвтэнэ.
Өөрийн биен дулааныг надтай нэгдүүлж улмаар илүү төөнөх мэдрэмжийг хүртэх гэсэн шиг хүзүүнд минь нүүрээ наан уртаар амьсгаа авна.
Өмнө нь хэн ч хүрч мэдэрч байгаагүй эмзэгхэн арьсан дээр минь түүний булбарай уруул тогтож секунд бүрт халуун дулаанаар амьсгалж байгаа нь шар үсийг хангалттай босгож, намайг тэвдүүлж орхисонд би ямар ч хөдөлгөөн хийж чадсангүй.
Хаашаа ч явуулахгүй түүнийг энэ хэвээр нь байлгаад л баймаар.
Бүсэлхийгээр минь тэврэх түүний гарыг атган хөнжилдөө болон ханагар цээжинд илүү ихээр шунан дурлана.
Амьдралын хором мөч бүрийг ухаан бодолдоо дурсан санаж бэлэг мэтээр угтан авч, сайхан бүхнээр үдэн явуулах ёстой бол одоо энэ цаг хугацааг хаашаа ч явуулмааргүй байна. Байгаа чигээр нь үлдээгээд тархиныхаа эд эс бүхэнд хадгалан цоожилмоор байна. Энэ үеийг
Advertisement
Яг одоо би хэзээ ч байгаагүйгээрээ амар тайвныг мэдэрч
Хэзээ ч төсөөлж байгаагүйгээр жаргалд автана.
Дэрвэлзэн нисэх эрвээхий ч үл багтам цонхны ахархан завсраар салхи зөөлхөн бөгөөд сэрүү татам үлээж энэ халуухан үеийг тайвшруулан өрөөг сэрүүцүүллээ.
Шөнийн цэлмэг тэнгэрт саран авхай налайж, түмэн одод харвалдахад ямар мэдрэмж төрдөг вэ? Сэтгэл тодор огшиж, зүрх сэтгэл тайван бус болж дүүрэн гэгэлзэл догдлол мэдрэгддэггүй гэж үү? Надад яг одоо тийм л байна. Үгээр илэрхийл гэвэл би энэ мөчийг ододтой л зүйрлэмээр байна. Өөр юутай ч бус зөвхөн ододтой.
Надад л тэгэж бодогдоод байна уу? Эсвэл би ингэж их сандраад байна уу? Гарын алга хөлөрч зүрх хурдан хурдан цохилж амьсгал давхацна.
Араас гэнэтхэн сөөнгө бөгөөд нойрмог хоолойгоор
-Унтаагүй байсан юм уу? Гэж асууна.
-Сая л сэрлээ.
-Сайхан амрав уу? Гээд намайг мөрөөр минь эргүүлэн өөр лүүгээ харуулан хоёр гараараа чангаар тэврэнэ.
-Жимин~аа би бүтэх нь байна. Алив жаахан зөөлхөн би амьсгалъя гэхэд тэврэлтээ сулруулан над руу эгдүүтэй царай гарган хацрыг минь зөөлхөнөөр иллээ.
-Жимин~аа түрүүн их өвдсөн үү?
Нэг л нухацтай гэгч нь царай гаргаад
-Жаахан л гэхдээ чи миний дэргэд байсан болохоор тийм ч их өвдөөгүй ээ.
Ямар их өвдөж шаналсныг чинь би мэднэ ээ. Гэхдээ намайг бодоод ингэж хэлж байгаа нь үнэхээр өрөвдмөөр бөгөөд улам ихээр хайрлаж халамжилмаар санагдана.
Зүгээр л хариу инээн гараараа уруулыг нь зөөлнөөр имэрнэ. Бас хацрыг нь.........нүдийг нь.........хөмсөг, чихийг нь.........үсийг нь гээд. Өмнө нь тийм ч удаан хүрч байгаагүй зүйл бүхэндээ удаанаар хүрэн гартаа уусгах мэт илсээр л.
Тэр үүнд дуртай байгаа бололтой хүрэлт бүрийг минь өөрийн дурсамждаа хадгалж байгаа мэтээр нүдээ анин таатайхнаар хөдөлгөөнийг минь хүлээн хэвтэнэ.
Мэдэрч дуусаад эрүүнийх нь ясыг тэмтрэн хүзүүн дээр нь гараа аваачин төвөнхийг нь эрхий хуруугаараа зөөлхөнөөр илтэл гэнэтхэн Жимин нөгөө гараараа болиулан татаж аваад хүзүүнээсээ холдуулаад шүлсээ гүд хийтэл залгих нь тэр.
Энэ үед түүний төвөнх дээш бөгөөд доош хөдөлнө.
Ямар ч хариу үйлдэл хийлгүй таг гацаж орхилоо. Хоёулаа зэрэг. Нүд рүү минь хий хоосноор бус эсвэл зүгээр нэг энхрийлэн харах ч биш ямар нэгэн зүйл харцнаас минь мэдэрч надаас түүнийгээ, миний нүднээс минь олж авах гэсэн шиг удаанаар эгцэлж ширтэнэ. Удсанчгүй тэр хайж буй зүйлээ олсон юм шиг нүдний цөцгийн дэх хар хүрэн толбо нь доошилж алгыг минь атгах өөрийнхөө гар луу харсаар аажуухнаар нүд нь анилдан зовхи нь тэр чигтээ доош бууж дээд доод сормуус хоорондоо нийллээ. Нүдээ анисан хэвээр гарыг минь нүүрэндээ ойртуулан хуруу, алга, бугуйн дотор, шуу гээд эхнээс нь авахуулаад гарын үзүүрээс дээш нь үнсэж эхлэх нь тэр.
Түүний энэ үйлдэл надад эхэндээ ойлгогдоогүй ч эцсийн мөчид миний нүднээс цулгуйгаар ширтэх харцнаас нь юуг тэгж их хайгаад байсныг нэг юм ойлгосон юм.
Advertisement
Сүүлдээ энэ үнсэлт улам дээшилж мөр, эгэмний яс, хүзүү, шанаан дээр тулан ирж түүний чийглэг басхүү зөөлхөн уруул нойтноор булбарай арьсан дээр минь мэдрэгдэнэ.
Бүхэл биеэр нэг хачин жигтэй тог гүйх шиг мэдрэмж төрөх нь сонирхолтой бөгөөд үнэхээр таатай. Энэ бүхний үр дүнд тэр миний дээр хэдийнээ гарч намайг бүрэн өөрийн эрхшээлдээ авна. Бид хоёрын амьсгал илт түргэсэж, түүний үнсэлт бүр нь илүү шуналтай бөгөөд хүчтэй болж эхэллээ. Гарыг минь хэтэрхий хүчтэй атгаж доош нь дарснаас болж орны даавууг үрчийлгэчихэв. Харин Жиминий нөгөө гар нь миний дэрээр нэг дарах үсэн дээр байх бөгөөд би түүний хацарт гараа аажуухнаар алгаараа наана.
Бид хоёрын нүд ганцхан зүйл дээр л тусна. Уруул.
Цаг хугацаа яагаад ч юм маш удаан санагдаж. Ханан дээрх цагны зүү зогсож чаг чаг гэх чимээ ч сонсогдсонгүй. Энэ үед яг юу хийх хэрэгтэй юм бэ? Ингээд Ширтээд л байх уу? Тиймээ эхлэх хэрэгтэй. Дээрээс минь харц салгалгүй ширтэх энэ бор алаг нүдийг удаанаар ажлаа. Хүндээр аахилах чимээ өрөөг дүүргэж аль болох амьсгаагаа дарах гэж хичээнэ. Чих тавин сонсвол эмнэлгийн нөгөө үзүүрээс ч сонсогдож магадгүй юм. Юунд ингэж их амьсгаатна вэ? Гэтэл өрөө гэнэт нам гүм болж хэдэн км цаадах хүмүүсийн яриа сонсогдом чимээгүй орчин бид хоёрыг бүрхэн авлаа. Ширээн дээр байх бүдэгхэн шар гэрлийн тусгалд бид хоёр бие биенээ эцэс төгсгөлгүйгээр ширтэнэ. Яг л...одоо болсон. Яг одоо л эхлэх үе нь мөн гэсэн шиг. Дуу чимээгүйгээр.
Тиймээ одоо цаг нь гэж бодсоор нүдээ алгуурханаар анихад түүний аль хэдийнээ чийгтэж зөөлөрсөн уруул миний аман дотор орж ирлээ.
Хоёр зүйл нэгдэнэ.
Хоёр тусдаа зүйл бие биендээ уусан нэгдэж нэгэн бие болно.
Уруулаа салгаж ч чадалгүйгээр хувцсаа түргэн бөгөөд хурдан эхнээс нь авахуулаад нэг нэгээр нь тайллаа.
Цамцны минь эхний товч, Хоёрдахь товч, Гурав...хэтэрхий чанга татсанаас болоод тасарчихлаа.
Гэхдээ одоо энэ хамаатай гэж үү?
Энэ хачин мэдрэмж толгой дотор минь тэсэрч, дэлбэрч байхад энэ бүхэн одоо надад яг ямар хамаатай юм бэ? Хэдхэн секундын дотор бид хоёр аль хэдийнээ цээжээрээ нүцгэрч шалдан биес хоорондоо шүргэлцэнэ. Дахин үнсэлт гэхдээ урьд урьдынхаасаа илүү гүн гүнзгий. Учир нь Жиминий уруул биеийн дээгүүр минь тэнүүчилнэ.
Байж суух эцэсгүй болж биер минь гүйх түүний урууланд ухаан санаа мансуурч нуруугаараа хойш нумран гэдийнэ. Хаанаас атгахаа мэдэхээ байж эмнэлгийн жижиг цагаан орны бариулаас тас зуурав.
Сэтгэл зүрх, донсолгож аяга цахилгаан цахиж, тэнгэр чангаар дуугарна. Бөмбөрийн нүргээн аятай энэ зүрх учраа мэдэхгүй хүчтэй цохилж эхлэв.
Түүний хүзүүгээр тэврэн хоёр гараа оруулаад биенд нь улам наалдаж төөнөх дулааныг нь мэдрэх гэж улам ихээр хичээнэ. Уруулаа түүнийхээс салгамааргүй байна. Нүдээ аниад бүр чангаар аниад ухаан санаагаа бүрэн алдахад нь тэр. Түүний нойтон чийгтэй уруул хааяахан хүзүү, мөр, цээжин дээр ирж шуналтайгаар шимэн озно. Энэ үед тэсэлгүй би өөрөөсөө хачин дуу авиа гаргачихлаа.
Жиминд миний энэ дуу их таалагдаж байгаа бололтой өөдөөс минь жуумалзан инээж дахин хүчтэй үнсэнэ.
Биеэр минь түүний уруул гүйлдэх үед тэсэхийн аргагүй сайхан бөгөөд дотор донсолгом санагдаж хөмхийгөө байдгаараа зуусаар л.
Дахин дахин үргэлжлэх энэ халуухан үнсэлт. Үргэлжилсээр.
Гэтэл гэнэтхэн цонх хүчтэй онгойн хүйтэн салхи өрөөгөөр нэг тархах нь тэр.
Хоёул зэрэг өнөөх цонх руу харан хийж байсан үйлдлээ зогсоолоо.
Өөд өөдөөсөө харан замбараагүй амьсгалах амьсгаагаа дарах гэж хичээнэ.
Цагаан хөшиг намиран салхинаас болж энд тэндгүй хийснэ. Сарны бүүдгэр гэрэл шалан дээр тусч орчин тойрныг цайруулан харуулах нь нэг л таатай.
Салхи гэнэт яагаад ч юм хүйтэн бөгөөд жихүүн санагдаж Жиминий хөлөрч халууцсан биед нь наалдаж түүнээс дулааныг нь авах гэж хичээн цээжийг доороос нь чангаар тэврээд авав.
Жимин ч миний даарсныг анзаарсан бололтой хажууд минь буцаж хэвтээд хөнжлөө дээгүүрээ бүтээлээ.
Хоёуланд нь одоо орноосоо босч цонхыг хаах хүсэл алга.
Учир нь энэ хүйтэн бид хоёрыг улам ихээр ойртуулж байгаа мэт санагдана.
Даарахгүйн тулд бие биенээ чангаар тэврэх бид хоёр өөд өөдөөсөө харан тэсэлгүй инээж орхилоо.
Өрөөгөөр нэг чангаар инээх хоёр хүн.
Түүний цээжин дээр гараа тавин алгаараа хэсэг гүйлгэн
-Сая яг юу болоод өнгөрөв өө?
-Мэдэхгүй ээ их хурдан болоод өнгөрчихлөө.
Хоёул хүчтэй бөгөөд гүнзгий амьсгаа авсан хэвээр толгойгоо дохилцон энэ бүхэн одоо хоёуланд нь хангалттай гэж байгаа мэтээр дахин нэг хүчтэй амьсгаа аван гаргалаа.
Тиймээ бид хоёрт одоохондоо энэ хангалттай. Илүүг шунаж хүсээд хэрэггүй. Үнсэлт. Энэ хүрээд болоо.
Нэг хүний орон дээр хоёулаа арай ядан багтаж нэг нэгнийгээ тас тэврэн хэвтэх бид.
Мөрийг нь дэрлээд цээжин дээр нь толгойгоо тавин амьсгалыг нь чих тавин сонсоно.
Түрүүхэн л агааргүйдэж үхэх гэж байсан харин одоо тайван гэгч нь унтаж байгаа нь үнэхээр эгдүүтэй.
Үнэрийг нь дахин дахин уушгиллаа.
Бүр гүн гүнзгийгээр уртаар сорон үнэрлэнэ.
Болдог бол сүрчиг хийж аваад халааслаад явахсан. Хүссэн цагтаа цацчихаад л. Хажуудаа байлгахсан. Дээш өндийн түүний царайг нь харлаа. Аман дотор шүлс яагаад ч юм ихээр хуримтлагдан минут тутамд залгилна.
Ингэж удаан хараад байвал сэрчихвэл яана аа гэж бодсон ч харцаа буруулж чадашгүй нь.
Жимин нүдээ гэнэтхэн л нээгээд уруулаа мушилзуулан
-Ясан бэ? Намайг тэгж их хармаар байгаа юм уу?
Гэм хийсэн хүүхэд шиг сандран буцаад хэвтэх гэсэнд Жимин болиулан хоёр гараараа толгойг минь барьж байгаад удаан бөгөөд зөөлхөнөөр үнсэн.
-Заза одоо унт бараг үүр цайх нь нар мандахаас өмнө жаахан унтаад ав гээд намайг өөр лүүгээ наан тэврээд буцаад нүдээ аниад унтаад өглөө.
Тиймээ үүр цайх нь байна.
Одоо унт...
Advertisement
-
In Serial7 Chapters
Miracle Disguised as Blessings
The second chance. The mc's girlfriend got shot and died, quite a sad thing, but somehow a miracle happen. Time leap? Time travel? or it is just a dream. Let me assure you the second encounter are more wholesome!.
8 196 -
In Serial52 Chapters
Baby boy
Spin off of I am human: can be read as a stand alone----After Dean disappeared out of Trevor's life, he lost himself.A few years later, he ran into Jaylynn. The small framed boy wearing a skirt, pastel colors and fake nails.Little did he know that this small boy would change him for the better.Updated 12/21/20#86 kinky# 157 mxbout#188 emotionalrollarcoaster# 238 characterdevelopmentout# 305 wholesomeout# 460 bdsmrelationshipout# 668 lgbtloveout
8 187 -
In Serial42 Chapters
Only For You
Riah had her own reasons on why she never dealt with dudes involved inna streets but when HE showed up it was hard for her to remember that reason...
8 109 -
In Serial35 Chapters
Craving Him | Completed
Sam:Being in love with a guy who is nine years older than you is not easy, especially if he all but ignores you and thinks of you as a kid. Roaming around your crush like a love sick puppy is pathetic but Sam couldn't help himself, Rick was the only one he ever craved.Rick:Trying to nurture his wounded heart, Rick has focused only on his training and work for the past three years. Being in love with your best friend who did not return the feeling was painful but Rick had managed to move on.Things take a turn when he starts to develop feeling for a 18 year old. The boy who was outcasted from his pack for his sexuality has returned. Now, Rick's broken heart is starting to mend but the question is will he let himself fall in love again. **Moved To Webnovelbook 4 of Yoda Pack**contains strong language and sexual content**-gay sex-nine years age gap
8 166 -
In Serial26 Chapters
CAPTIVATED
"Alixandria," He whispered my name. His hand was still wrapped around my wrist. My eyes fluttered open and I was caught in his gaze. I was drawn to the silver color in the center of his eyes, his full lips. I still felt a high even more so when he came closer. His hand was now playing with my fingers while the other one gently stroked my cheek. His touch left a trail of fire. My face felt hot. "What is this?" I practically whimpered. I had never felt so physically turned on.Idris's chest heaved too, as if our contact also made him breathless. He was staring at our hands he intertwined. "It's our pull Alixandria," he looked back deep into my eyes, "I told you, you're my soulmate." ~No matter where Alixandria Ross goes, Idris seems to be there for her and an almost fatal encounter reveals the truth of what Idris is and a confession that unsteadies her life. She's his soulmate, but there's just one problem...She already has a soulmate, her boyfriend Henry. However, Idris seems determined to prove otherwise.____________________________________________________________________________Story Rated Mature: some strong language, sexual scenesCategory: ROMANCE/PARANORMAL ROMANCE (read the tags lol)
8 113 -
In Serial35 Chapters
Drarry Instagram // Eighth Year
Harry sent an Instagram friend request to Draco Malfoy the night before they had to return for Hogwarts Eighth Year, they start talking and VideoChatting as friends. Will it ever be more than that? -> FOR SOME REASON THEY ALL HAVE PHONES AND SOCIAL MEDIA <>(My original plot and story, if it's similar to anyone else's it was not done on purpose <>>> Highest ranking #1 in Drarry tag, April 6th 2019>> Highest ranking #1 in Hogwarts tag, June 2nd 2019>>Highest ranking #2 in HarryPotter tag, June 7th 2019<>
8 167
