《PROMISE[completed]》Нулимс
Advertisement
Жимин бид хоёроос бусад өрөөнд байгаа хүмүүс нилээн халжээ. Гэнэтхэн л эргэн тойрон нам гүм болж бүгд дуугаа хурааж эхлэхэд
Тэхён-ХэЖин~аа чи БиТиЭсийн фен биш юм уу?
Хусог-Юу яриад байгаа юм бэ? Өөрөө биднийг мэдэхгүй гэж хэлсэн шдэ.
Тэхён-Яг тэгж хэлээгүй шдэ. Өөрийнх нь амнаас л лав сонсоогүй
Тэхёнийг ингэж хэлмэгц бүгд над руу нээрээ тэгж сонсоогүй юм байна, арай фен юм биш биз дээ гэсэн царай гаргана.
Би-Аах үгүй ээ үгүй би мэдэхгүй шдэ гээд худлаа инээн ширээн дээр байсан задлаад талдаа шахуу орчихсон сөжүг нэг амьсгаагаар хөнтөрч орхилоо.
Хусог-Тээр биш гэж хэлээ биз дээ. Манай ХэЖин фен биш ээ гэхэд бүгдээрээ толгой дохицгоон урдахаа барин ууцгаав.
Ингэж худлаа хэлдэг маань зөв үү? Буруу юу?
Энэ үед Жимин юу ч дуугарахгүй зүгээр л орон дээр хөлөө савчуулан цонхоор ширтэнэ.
Би-За та нар зөндөө ууцгаачихсан юм чинь энд хоноод явах уу? Би эмнэлгээс илүү амралтын өрөө байгаа талаар асуучихаад ирье. Та нар түр байж байгаарай.
Жин-Үгүй ээ үгүй. Хэрэггүй. Бид нар одоо явлаа. Гэртээ харих хэрэгтэй. Дуудлагын жолооч дуудчих болохоор санаа зовох хэрэггүй. Алив хүүхдүүдээ босцгоо явъя. Гээд шалаар нэг хөглөрөх гишүүдээ босгон хувцсаа өмсөн гарах гэж яарна.
Би-Зза тэгвэл би гялс жолооч дуудчихъя.
Жин-Хэрэггүй ээ би аль дээр дуудчихсан. Одоо гадаа хүлээж байгаа байх гараад очиход л болно.
Би-Зза тийм бол та нарыг гаргаж өгье дөө.
-За тэгвэл бид нар ингээд явъя даа. Та хоёр сайхан амраарай баяртай.
Жимин-Баяртай болгоомжтой яваарай.
-За баяртай.
Хэдий согтсон ч манарсан амьтад эмнэлгээс арай гэж гаран машинд суугаа нь цонхоор харагдана.
Ширээн дээр бас шалаар нэг хөглөрөх шар айрагны лааз сөжү, вискиний шилнүүдийг цэвэрлэчхээд Жиминий дэргэд суулаа.
Түүний ширтэх гадаах орчныг хартал сар нэгэн хэвийнээр тэнгэртээ дүнсийн харагдах бөгөөд бүдэгхэн сүүмгэр гэрлээ тусгана.
Жимин миний гарнаас гэнэтхэн зөөлхөнөөр атгаад юу ч ярилгүй толгойг минь цээжиндээ наан тэвэрлээ. Зүрхнийх нь цохилт сонсогдож тайван бөгөөд намуухнаар түг түг хийн цохилно.
Яагаад ингэснийг нь мэдэхгүй ч надад яг л чамайг үүрд хайрлана, хэзээ ч орхихгүй гэж байгаа энэ зүрхний минь цохилтыг нэг сонсооч гэж байгаа юм шиг л.
Түүний бэлхүүсээр гараа явуулан зөөлхөнөөр тэвэрлээ.
Энэ үед зүрхнийх нь цохилт улам түргэсэж улам хурдан хурдан цохилно.
Дэндүү хайр татам байсан болохоор инээж орхитол мэдсэн бололтой өөрөө ч бас инээд алдан
Advertisement
-Чамайг ингэж гэнэтийн үйлдэл хийх болгонд миний зүрх яг ингэж хурдан цохилдог.
-Хэзээнээс эхлэж.
-Анх уйлахад чинь л миний зүрх яг дэлбэрэх гэж байгаа юм шиг цохилсон үнэхээр их сандарч догдолж чиний царайг харахыг маш их хүссэн даанч хөдөлчихвөл чи сэрээд явчих юм шиг санагдаад хөдөлгөөнгүй хэвтэж байгаад нэг мэдэхэд унтчихсан байсан.
-Үнэхээр царайг минь ч хараагүй байж зүрх чинь тэгж хурдан цохилсон гэж үү? Шууд сэрээд л үү?
-Мэдэхгүй ээ заяаны хосууд болохоор л шууд зүрх сэтгэлээрээ холбогдсон юм байлгүй.
-Тийм бололтой.
Учрах ёстой болоод л би тэр үед чам руу очмоор санагдаж
Уулзах ёстой болоод л чи тэр үед сэрсэн байх.
"Чи одоо намайг хэн ч байсан хайрлана биз дээ. Жимин~аа"
Тэр өдрөөс хойш Жимин надтай бараг ярихаа больчихсон дандаа л бодлогошроод суучихдаг болсон алхахчгүй суугаад л.
Юу ч хамаагүй гөлрөн ширтээд л.
Магадгүй Тэхёний хэлсэн үг түүнд хүндээр туссан байх надад эргэлзэж эхлэсэн ч байж магадгүй.
Яг юу хийх эсэхдээ эргэлзээд энэ хайрыг жинхэнэ гэдэгт итгэхгүй байж болох юм. Жирийн нэг хайр дурлалын романс уу? фен аядол хоёрын үл бүтэх харилцаа юу? гээд.
Ээж нь надад хэлсэн шүү дээ.
-Энэ хайрыг жинхэнэ гэдгийг түүнд итгүүл гэж фен гэдэг үгнээс болоод сайхан хайраа битгий сүйтгээрэй гэж хэлсэн шүү дээ.
Үнэхээр л тийм бол би түүнд
-Түүнд хэлэх хэрэгтэй юу?
-Үгүй ээ чадахгүй нь яаж ч бодсон дэмий юм шиг байна.
Гэхдээ тэр надад хайртай л бол фен байсан ч хайрласан хэвээрээ байж л таараа шүү дээ.
Тэр өдөр хэлсэн үгсийг нь саналдаа
-Юу ч тохиолдсон юу ч болсон бай энэ гарнаас атгамаар байна гэж хэлсэн тийм болохоор би түүнд өөрөө хэлэх хэрэгтэй хэн нэгнээс сонссонд орвол надаас сонссон нь илүү дээр.
Зориг шулуудан Жиминий өрөө рүү алхана. Эрч хүчээр дүүрэн
Хаалгыг нь онгойлгоод ортол Тэхён ганцаараа буйдан дээр сууж байв.
Мэндийг нь мэдээд Жиминийг хаашаа явсныг асуутал угаалгын өрөө орсон гэх нь тэр.
Жаал хүлээн Тэхёнтой ойр зуурын юм ярин цаг нөхцөөсөн ч гарч ирсэнгүй тул Тэхён явах болсноо хэлээд яваад өглөө.
Өрөөнд гарцаараа үлдэж дахин дахин үнэнийг хэлэх эсэхдээ эргэлзэж суутал
Жимин хаалгаа удаан гэгч нь онгойлгосоор гараад ирэв.
Хамгийн сайхан инээмсэглэлээ тодруулсаар өөдөөс нь очтол гарыг минь барьж байгаад нухацтай гэгч нь хараад
-ХэЖин~аа чи миний фен юм уу?
Advertisement
Гэх нь тэр
Шүлсээ гүд хийтэл нь залгиад миний сонссон зүйл зөв эсэхэд эргэлзэнэ.
Одоо үүнтэй нүүр тулах хэрэгтэй бололтой дахин зугтах шаардлагагүй юм шиг байн
-Тийм ээ мөн би чиний фен.
Тэгэхээр мэдчихсэн байх нь ээ.
Уул нь чадлаараа л нуусан юм сан. Гээд итгэл тээсэн нүдээр өөдөөс нь ширтэнэ.
Жимин бага зэрэг уурласан янзтай
-Яагаад нууна гэж. Яагаад надад хэлээгүй юм. Миний чамайг гэсэн хайр фен гэдэг зүйлээс болоод хөрчихнө гээд хэлээгүй юм уу?
Гэж хэлээд түүний атгалт бага багаар суларлаа.
Гараа аажуухнаар татаж аваад цээжээ тэвэрсээр
-Магадгүй би айсан байх.
Тэхёний хэлсэн үгнээс болоод би үнэхээр айсан. Тиймээ би эргэлзсэн. Би чиний дотор орж үзээгүй болохоор юу бодож юу тунгааж явдгийг чинь мэдэхгүй болохоор би айсан. Намайг өөрийн чинь фен гэдгийг мэдээд намайг орхичих болов уу гээд би айсан...ингэж хэлж дуусахад нүднээс нулимс гарах гэж ар араасаа цувран ирсээр нүдний минь аяга нулимсаар бүрхэгдэж эргэн тойрон бүрэлзэн харагдана.
Надаас хэдэн алхам ухраад үнэхээр л итгэж ядсан аятай.
-Тэгэхээр энэ бүх хугацаанд чи жүжиглэж байсан хэрэг үү?
-Тийм ээ гэхдээ сайн сонс. Энэ бүх хугацаанд та нарыг мэдэхгүй юм шиг жүжиглэсэн минь үнэн. Гэхдээ чамайг гэх хайр минь худлаа байгаагүй юм шүү. Чамд хайртай гэх сэтгэл минь үнэхээр үнэн.
-Минийх ч бас үнэн би чамд хайртай. Бүр маш их.
-Тэгээд яг юу нь болохгүй байгаа юм бэ?
-Чиний намайг гэх итгэл чинь л болохгүй байна.
-Юу?...
Тийм дээ аргагүй юм байна. Яагаад гэвэл би чамд дэндүү их хайртай болохоор ухаан санаагаа алдчихсан. Ахлах сургуулиасаа өдийг хүртэл зөвхөн чамайг л зүрхэндээ тээж ирсэн. Санаснаасаа болоод шөнө болгон уйлж нус нулимстайгаа хутгалдсан. Хуурай дэртэй хоносон өдрүүд надад хуруу дарам цөөхөн. Гэтэл тэр хэмжээлшгүй их мэдрэмж догдлолын минь эзэн миний өмнө гэнэт л гараад ирэхэд би айж эхлэсэн. Агаар нь ихэдсэн шаар шиг дэлбэрчихвий гэж би бодсон. Бүх зүйлээс айж эхэлсэн. Магадгүй хагартлаа баярласнаасаа болоод зовлон гээч зүйлийг мартаад мөнхөд жаргалтай байх юм шиг санаад өөрийн ухаанаа алдчихвий гэж айж эхлэсэн. Энэ бүх зүйл миний мөрөөдсөн шиг байгаагүй. Жаргал дунд умбана гэж бодсон ч эцэстээ айдас, сэрэмж, болгоомжлол дунд л үлддэг юм байна лээ. Дэндүү их хайртайгаасаа болоод чамайг алдчихвий гэж санаа зовсон. Намайг үнэхээр уучлаарай. Чамд итгэж энэ бүхнийг эртхэн хэлээгүйд үнэхээр уучлаарай. Гэхдээ одоо чи хүссэнээ хийж болно. Энэ өрөөг орхиод явсан ч болно би чамайг хориглохгүй. Яагаад гэвэл миний буруу болохоор. Эсвэл эндээ үлдсэн ч болно. Аль ч сонсолтыг хийсэн би эсэргүүцэхгүй. Чи хүссэнээ хий.
Анх уулзахдаа л насан туршдаа нууж явна гэж бодсон зүрхнийхээ гүнд байсан үгийг ямар ч хачир давсгүйгээр хэлж орхилоо. Одоо надад юу ч байхгүй зөвхөн Жиминий хийх анхны бөгөөд сүүлчийн үйлдлийг л ажиглан хөдөлгөөн бүрийг нь нүд салгалгүй ширтэх л үлдлээ. Гэхдээ түүний нүд рүү харж чадахгүй нь. Хэрвээ харчихвал сэтгэл доторхыг нь уншчих юм шиг санагдаад зүрхэлж толгойгоо дээшлүүлж чадсангүй.
Яг энэ мөчид Жимин цааш эргэн хаалганы бариулыг доош нь дараад гараад явчих нь тэр.
Зүрх урагдах шиг л болж яг цээжин дотор маш хүчтэй өвдөн дуу ч гаргаж чадалгүй шалан дээр унан мэгшин уйллаа.
Хадан цохиог эрчээрээ алгадах далайн давалгаан чимээ
Харанхуйг ч гэрэлтүүлэм будран хаялах цагаан цас
Хэмнэл гарган шаагих зүсрэн орох бороо
Хамгийн сүүлийн мөчид газар унасан шарласан навчны шажигнаан
Энэ мөчид энэ цаг үед бүгд чихэнд нэгэн зэрэг дуулдаж байгаа орчноосоо тасран одно.
Бүлээн нулимс нүдний ухархайгаас тасралтгүй урсаж шалан дээр ямар ч чимээ гаргалгүй уналаа.
Гэхдээ сайн сонсвол аадар бороо аястай цутгана. Ганцхан дусал нулимс.
Түүний хийсэн үйлдэл намайг амьсгалахад хүндрэлтэй болгож бие зүрх сэтгэлийнхээ угаас шаналахад хүргэнэ.
Би.би..би үнэхээр тэнэг юм. Түүний юу хийхийг бодолгүйгээр......зүгээр л намайг уучлаад тэврэх байх гэж санаад бүгдийг нь хэлчихлээ.
Би л түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн шүү дээ.
Дээш босон хаалгаар гараад цааш удаанаар алхах Жиминд зориулан чангаар
-Гэхдээ чи надад амласан. Юу ч болсон хамт байна гэж амласан биз дээ. Юу ч тохиолдсон энэ гарнаас чинь атгасаар байх болно гэж хэлсэн биз дээ. Тийм болохоор чамайг гэх энэ тэнэг хайрыг би нуусан. Чамаас болоод л нуусан мэдэв үү? Гээд миний хоолой л цуурайтах хоосон хонгилоор нэг ориллоо.
Гэтэл Жимин гэнэт зог тусан над руу эргэн хараад хурдан хурдан алхлан шууд толгойноос минь барьж байгаад уруул дээр минь зөөлхөнөөр үнсэх нь тэр.
Энэ үнсэлтийн утга учир нь дэндүү том болохоор надад гашуун бөгөөд амттай санагдана.
Хацрыг минь даган урсах нулимс доошилсоор бид хоёрын уруул дээр аажуухнаар буун үнсэлтийг улам л зөөллөв.
Advertisement
- In Serial15 Chapters
Baby Princess Through The Status Window
I was condemned as a villainess when I died, but I somehow returned to the past as a five-year-old.
8 303 - In Serial45 Chapters
My Possessive Mobster✅
"I-I should be heading to my room now." I told him not in anyway ready to face him."Turn around." He instructed."Your fiancee may w-wake up soon to use t-the bathroom or discover no ones t-there." This would definitely not be a good look.Stop stuttering, I mentally chanted."She won't." Was his response."Please, I must head back to my r-room." I informed him, it had already been too long since we were in the bathroom alone."You won't be getting out of here until you comply with my instructions." He informed. What game was he playing!I obliged and did what he said slowly turning around with my eyes tightly.***********Unedited!
8 386 - In Serial45 Chapters
The Three CEOs
Silas, Sawyer, and Sage Sanders: Three of the youngest billionaires in the world. And three of the most sought-out bachelors available. Owning a multi-billionaire company, Sanders Corporation, the three brothers have risen from their parents' ashes and have taken the world by storm. Their only problem? They are arrogant, entitled, and cold. So what happens when Caden Wilson, a sweet, innocent, but damaged young soul comes crashing into their lives? +++Her face turns towards the bar, and I get somewhat of a clear image of what she looks like and my body freezes. Vanessa detaches her lips from my neck and says something but my mind doesn't register her words. All I can think about is HER. Dancing there with some motherfucker who isn't me. Without a second glance, I stalk toward the dance floor where she is, leaving Vanessa stranded and confused. But I don't give a fuck. Not when I know that someone else's hands are on HER.+++Rankings:#5 in ragstoriches #4 in newauthor #11 in innocent#14 abuse#1 in fiction
8 274 - In Serial11 Chapters
Lightworker Compromised
It’s the year 3000 AD and humanity is firmly in the grip of the Aquarian Age. My name is Rebecka and I’m a lightworker. Every night I go out in my soul body with my family to help those in need. One day, I’m sent to rescue Brendan, a handsome boy, who is trapped in a motor accident. Brendan affects me like no other. Perhaps we have a past life connection? Our attraction is so potent that it’s almost beyond my willpower to control. I’m a lightworker and I’m supposed to be a role model for honesty, self-control and chastity. Except deep down I don’t want to control my feelings for Brendan. But what if he’s not who I think he is? What if he’s not the one? What if he’s not my soulmate from a past life? Find out more in this refreshing novel about love and sacrifice, set in a futuristic aquarian world.
8 65 - In Serial40 Chapters
Dancing with the Viscount (The Howertys Prequel Novella)
Preston Caldwell, Viscount Leighton, has only ever loved one woman, but she is not for him. She's the belle of the ball, the incomparable of the season, the daughter of a duke... The list goes on. She is also his best friend's sister, and she's in love with another man.Lady Amelia Warble has found her match. He just doesn't know it yet. In fact, he seems barely aware of her existence. In a bid to make some waves and have her future husband notice her, she enlists her brother's friend and notorious rake, Leighton, to pretend to court her. It's the perfect plan until spending so much time in close proximity to Leighton makes her question who really is her best match. Only Leighton is a rake, and she's sworn never to fall for one again...
8 77 - In Serial30 Chapters
Love Shots
this book is collection of short love stories.I hope everyone enjoy my writing.
8 161

