《PROMISE[completed]》Гэнэт л
Advertisement
Гэртээ орж ирээд саяны болсон бүх үйл явдлыг толгой дотроо хадгалахыг хичээнэ.
Мартчихгүй юм сан гэсэндээ хором мөч бүрийг дахин санах гэж оролдлоо.
Энэ үйл явдлыг зүүдлэхээсээ хүртэл эмээдэг байсан бол одоо бүр биелчихлээ.
Хаалга түшин хүйтэн шалыг налан суусаар л...
Маргааш юу болох бол
Бид хоёрын анхны үнсэлт
Хүмүүс энэ үйлдлийн дараа юу хийдэг юм бол оо.....
Яаж ч хичээсэн тэр үнсэлт бодогдоод дотроосоо халуу шатна. Хамаг бие төөнөх мэт дотроос минь гал авалцаж хацар ч улайж хэн ч байхгүй хоосон байшин маань бүгчим санагдаж эхэллээ.
Түүнээс мэдэрэн авсан дулаан одоо ч надад үйлчилсээр байгаа бололтой...
Аз жаргалаар дүүрэн амьтан эмнэлгийн хаалгаар ороод таарсан хүн болгонтойгоо эелдгээр мэндчилж нүүрэндээ томоо гэгч инээмсэглэл тодруулан алхана.
Лифтний өмнө хэн ч алга ганцаархнаа хүлээн хаалганых нь өмнө жаргалтайгаар зогсож байтал гарнаас маань хэн нэгэн угз татаж аваад аваарын шат руу намайг чирэх нь тэр.
Юу болоод байгааг ойлгох сөхөөгүй эсэргүүцэж байтал хэн нэгэн шатны хаалгыг хаан цаанаас онгойлгохгүй гэсэндээ наад бариулан дундуур нь төмөр шиг зүйл шургуулж орхилоо.
Өнөөх залуугийн царайг хартал өмнө нь эмнэлэг дээр ирж Жиминийг гэмтээнгээ алдсан галзуу хүн мөн байлаа.
Гаднаасаа энгийн харагдаж байгаа ч нүд нь яг л араатных шиг улангассан байдалтай. Над руу ойртоогүй ч өөдөөс минь эгцэлж харж байгаад
-ХэЖин~аа би чамд хайртай би чамд хайртай чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Сэтгэлээ илчлэх гэж оролдох бүрт надаас зугтаагаад байх юм. Миний дэргэд л надтай хамт бай л даа. Би тэр тэр залуугаас чинь илүү чамайг хайрлаж чадна. Чамайг одоо байгаагаас чинь илүү ч хайрлаж чадна. Б-би өчигдөр та-т-та хоёрыг харсан т-тэр дээвэр дээр гэсээр ээрч мууран байж хэлснээ уур нь гэнэт хүрсэн бололтой хаалгыг гараараа хамаг хүчээрээ цохино.
-Юуны тулд гэж...тэр муу доголон гөлөг чамайг надаас илүү хайрлаж чадахгүй. Чамд төвөг л удна уу гэхээс над шиг чамайг жаргааж л лав чадахгүй. Алив гэж хэлээд хамаг хувцсыг минь тайлах гэж зүтгэсээр гар нь чичирч байв.
Улангассан дайрах түүнийг хамаг хүчээрээ алгадаад " хараал идсэн гараа надаас ав муу гаж донтон зайлж үз" гэж хэлээд хаалгаар гарах гэсэнд буцааж гарнаас минь чанга гэгч нь татаад намайг зөрүүлээд унатал минь алгадчих нь тэр хацар үнэхээр хорсож халуу дүүгнэ.
Хэний ч өмнө нь гар хүрч байгаагүй энэ хацранд тэр хамгийн түрүүнд хүрчихлээ.
Дэндүү хүчтэй цохисон болохоор аманд цус амтагдана.
-Ясан ингэж алгадуулах ямар байна. Сайхан байгаа биз.....надад ч бас сая яг ингэж мэдрэгдсэн гээд намайг хөлөөрөө хэд хэд өшиглөснөө газар шүлсээ хаяан гүнзгий амьсгаа аваад -Нээрээ яагаад хоёулаа бие биедээ мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ хуваалцаж болохгүй гэж. Би чамайг хараал ид гэж амталмаар байна. Яг тэр залуу шиг чинь. Гээд газарт наалдаж шалдаа буун хэвтэх над руу аажим аажмаар ойртлоо.
Айснаасаа болоод бие маань хөшиж үнхэлцэг хагарах шахна. Ганц арга байна тусламж хүсэх. Хоолойныхоо байдаг чадлаар туслаарай гэж орилтол өнөөх залуу чинь чихээ даран газарт өнхрөөд хэвтээд өглөө.
Энэ үеийг ашиглаад гараараа амаа даран сэмээрхэн босох гэсэнд нөгөөх чинь намайг хөдлөхийг анзаарсан бололтой босож ирээд миний хоолойноос багалзуурдан
-Чихэнд чийртэй г**** вэ? Наад амаа хамхиж үз дахиад ингэж хашгираад үзээрэй сайн зүйл л лав болохгүй шүү гэж хэлж дуусмагц нь түүний эмзэг газар луу хүчтэй гэгч өшиглөөд дээш шатаар хар хурдаараа гүйлээ.
Араас дуудан орилно. Тэр нэрээр. Миний амьдралынхаа талаас бага жил сонссон тэр нэрээр намайг тасралтгүй дуудан чангаар инээд алдсаар араас хоцров.(Өөрийнх нь жинхэнэ нэрээр дуудаж байна аа гэсэн үг)
Advertisement
Нүднээс минь гол шиг урсах нулимсаа арчих ч сөхөөгүй гүйсээр л 12давхарт гарж ирээд шууд л Жиминий өрөө рүү өшиглүүлж хөхөрсөн хөлөө чирсээр алхлаа.
Замд нэг ч хүн таарсангүй нь дэндүү харамсалтай. Цурхиртлаа уйлсаар бариулыг нь доош даран хаалгаар дөнгөж ороод ухаан алдчих нь тэр.
...
Дүүд...дүүд...дүүд
Зүрхний цохилтын ядаргаатай нэгэн хэвийн дүүд гэх чимээ чихэн дээр дүнгэнэнэ. Нүдээ нээгээд эргэн тойрноо хартал Жимин яг миний дээрээс нүд салгалгүй ширтэх бөгөөд царай нь тийм ч сайн харагдсангүй.
Зовхио дахин дахин нээн хаасаар одоо л нэг юм түүний царайг бүрэлзүүлэхгүйгээр тогтоон харлаа.
Хамрынх нь үзүүр улайж нүдэнд нь нулимс хуримтлагджээ.
Хацрыг нь даган хэдэн нулимс бөнжигнөнө.
Гараа дээш зөөлхөнөөр өргөөд хацарт нь нааж байгаад нулимсыг нь арчсанд Жимин нусаа татсаар гарыг минь атган үнсэж үсийг минь зөөлхөнөөр илсээр юу ч хэлсэнгүй.
Толгойгоо сэгсэрч надад уйлж байгаагаа харуулахгүй гэсэндээ мөрөө давуулан цааш харсаар нүүрээ нуух нь дэндүү гунигтай харагдана.
Цээж нь нилээн хэд түнхэлзэж нусаа хэд хэд шувтарчихаад гүнзгий амьсгаа аван эргэж харснаа.
-Бие нь гайгүй юу? Шархыг чинь боогоод цэвэрлэчихсэн удахгүй зүгээр болно гээд гараараа уруулны минь шархыг зөөлнөөр арчина. Хэрвээ яг ингэвэл зүгээр болчих юм шиг. Зөөлхөнөөр дээгүүр нь гүйлгэж эрүүнд минь гараа тогтоов.
-Гайгүй ээ чи байгаа болохоор би өвдөхгүй байна. Гэж хэлтэл гэнэт гараа татаж аваад цэргэнцрээ цааш эргүүлсээр
-Үгүй ээ болохгүй юм байна. Чи намайг хар л даа. Ийм байдалтай би яаж чамайг хамгаалсан юм бэ? Чамайг тэнд зовж байхад би энд зүгээр сууж байсан. Зүгээр л суугаад суугаад элдэв зүйл хийгээд л гэтэл тэр надаас чамайг булаах гэж оролдсон. Би харин юу ч мэдээгүй чамайг энд зовон байж ирэх хүртэл би юу ч мэдээгүй.
Тийм болохоор надаас дахиж битгий холд гэр лүүгээ ч битгий яв надтай хамт энд бай. Гэрээс чинь чиний гэсэн юмнуудыг аваад ирье. Тэгээд хоёулаа дандаа хамт байя.
Гээд гараараа дугуйгаа эргүүлсээр над руу ойртоно.
Дахин гарыг маань атгаж байгаад үе болгон дээр нь уруулаа наан шалбархай болсон хэсэгт нь удаан гэгч нь үнсэв.
Хаалга гэнэт тогшиж 4 залуу орж ирээд Жиминд бөхийгөөд уучлал эрэн
-Уучлаарай түүнийг олсонгүй гэж хэллээ.
Жимин уурласан харагдсан ч тэвчиж байгаа бололтой нүдээ аниад
-Юу?....Яагаад?....Яагаад тэрнийг олоогүй юм. Тэр ямар үл үзэгдэгч юм уу? байж боломгүй юм битгий ярь, газрын гаваар ортол нь хай тэгээд над дээр аваад ир амьдаар нь шүү. Сөүлийн хаа нэгтээ тэр муу байж л таараа. Одоо яв. Гээд толгойгоо дохино.
-Чи юу мэдэж хайгаад байгаа юм тэрнийг гэж яаж мэдсэн юм.
-Хяналтын камер мангар минь лифтний үүдэнд байдаг камер тэндээс тэр муугын царайг харсан цааш нь юу ч байхгүй юу ч олоогүй ул мөргүй алга болчихсон. Гэхдээ удахгүй тэрнийг заавал олно. Битгий санаа зов.
Хэжин-Одоо олдох гэж их удах байхдаа гэхдээ тэр их хачин бүхнийг яагаад ч юм мэдээд байсан өчигдөр бид хоёрын хамт байсныг хүртэл мэдэж байна лээ.
Жимин хөмсгөө зангидсаар нухацтай царай гаргаад
-Яаж мэдсэн юм бол. Дээвэр лүү хэнийг ч гаргаж болохгүй гэж хэлсэн дээ.
Уртаар амьсгаа аваад
-Мэдэхгүй ээ тэр үнэхээр аймар хүн бүхнийг мэддэг. Бүгдийг нь.
Чиний мэдэхгүй нууцыг миний бүр мөсөн алга болгосон гэж бодсон зүйлийг хүртэл мэдэж байсан.
Эмнэлэгийн угаалгын өрөөний толинд өөрийгөө ширтэнэ. Хүзүү улайж гуяа шилбэ нь хөхөрч тохой гар нь шарбарчихаж.
Уруул нь урагдаж бага зэрэг шархалсан харагдана. Энэ хэвээрээ удаад байх юм бол тэр намайг дахиад олоод ирэх байх даа. Саяны болсон явдлаас ч долоон дор нөхцөл байдал ирээдүйд үүсч мэднэ.
Advertisement
Яах хэрэгтэй вэ? өөрсдийнхөө багахан аз жаргалыг бусниулчихгүйхэн шиг түүнээс яаж салах вэ? Гэж бодохтой зэрэгцэн хаалга онгойх нь сонсогдлоо.
Дээгүүрээ цагаан халаад нөмрөн гараад харвал Жиминийг түрчихсэн BTS хамтлагийнхан орж ирнэ.
Өмнө нь тэд эмнэлэг дээр ирж байсан ч шалтгаан нь би байгаагүй болохоор миний өрөөнд ороод ирсэнд нь үнэхээр их гайхлаа.
Буйданд тухлахыг уриад нэг нэг жүүс тус бүрд нь атгуулаад өөд өөдөөсөө цэцэрлэгийн хүүхэд шиг цомцойн сууна.
Жимин эхлэж яриа өдөн
-Гишүүдээ таньж байгаа биз дээ миний хуучин эмч байсан. Одоо харин миний...гээд үргэлжлүүлэх гэж байхад нь хурдан очоод амыг нь дарсанд Жимин инээмсэглэн гарыг минь доош буулган алган дээр минь үнсээд
-Тэд мэдэж байгаа чамайг тэднийг мэдэж байгаа гэдгийг мэдээсэй гээд л хэлчихлээ. Гэхэд нь гайхан харвал бүгд толгой дохин инээмсэглэнэ.
-Зза тэгвэл ч би юу хэлхэв дээ.
Хусог суудлаасаа босон над руу ирээд гараа сунган
-За манай аз од нь гийсэн Жиминий найз охиныг хэн гэдэг вэ? Манай Жимин ч азтай юм аа. Ийм хөөрхөн дээрээс нь эмч гэж байгаа. Намайг Жон Хусог (аман дотроо түүний нэрийг даган хэлнэ.)
-Кан ХэЖин гэдэг танилцсандаа таатай байна гээд зөрүүлэн гараа сунгахад чангаар атгаад хүзүүгээр тэврэн хацар дээр минь үнсэж орхилоо.
Бусад нь гэнэт ухас хийн босож ирээд
-Ээх ингэж үнсэх байсан юм уу? анх ярихад зүгээр гар барина гэж тохиролцоо биз дээ. Гэж хэлэн уулга алдацгаан Хусог руу дэр шидлээ.
Хусог ч зүгээр зогсолгүй шидсэн дэрийг нь эргүүлж шидээд
-За сүртэй юм бэ? синглүүдийн хүн ядаж ганц ингэж болохгүй юу ай! Жимин хостой болчихлоо. Тэгээд дараа нь Юнги хён, Жонгүг хамгийн сүүлийн хүн нь болчихвол яах юм сүртэйн зүгээр хүн дэрээр цохиол дуракууд чинь. Гээд нэг дэр аваад тэхёний нүүрэн дундуур буулгаад авлаа. Энд тэндгүй дэрээр байлдах томчууд.
Бүгдээрээ инээлдсээр буцаж суугаад хувцсаа янзална.
Хусог амандаа үглэсээр над руу буцаж ирээд номхон зогсон хацрын хонхоргойгоо гарган уруулаа жимийн инээснээ
-За бусдыг нь мэдэх үү би танилцуулаад өгөх үү гээд нэг нэгээр заагаад надад танилцуулна.
-Тэр буйдангийн буланд суугаа хүн бол Юнги. (Хоолойгоо зассанаа сөөнгө дуугаар) их даруухан хүн дээ нэг их юм ярихгүй байх гээд хөмсгөө дээш өргөн жуумалзана.
Тэгтэл Жимин
-Хён зүгээр танилцуул лдаа эсвэл би гэтэл
Түргэхэн шиг Жиний дэргэд очиж зогсоод
-Зза ойлголоо доо. Энэ хүн бол Ким Сокжин Жин хён гэж дуудаж болноо. Нээрээ чи чинь бид нараас дүү гээ биз дээ
-Тийм ээ дүү гээд инээмсэглэтэл
-Тэгвэл бүгдийг нь хён гэж дуудаж болно за юу Хусог хён Юнги хён гээд л
Хариу толгой дохин -заа мэдлээ.
-Үргэлжлүүлээд энэ хүн бол гээд танилцуулах гэтэл
Тэхён сүртэй гэгч нь босож ирснээ
Хүрэмнийхээ захыг янзлан
-Би өөрөө...Намайг Ким Тэхён гэдэг. Тэе гэж дуудаж болно. Гэж хэлснээ үсээ хойш нь гараараа самнаад нүдээ ирмээд
-Хамтлагийнхаа нүүр царай гол хоолой нь гээд урд минь ирээд гарыг маань үнслээ.
Жимин миний гарыг татаж аваад нүдийг минь гараагаа тагласнаа
-Битгий хараа цаа чинь угын ийм хачин хүн
Гэж чихэнд шивнээд Тэхёнд хандан чангаар
-Яаа чи яагаад миний найз охиныг өдөөд байгаа юм. Найз охинтой байж араар нь ингэж яваад би очоод хэлчих юм уу? Гэтэл
Тэхён урамгүйхэн буцаж суугаад
-Тэр чинь миний найз охин биш гэж хэд хэлэх юм бэ? Тэр зүгээр л нэг охин яахав ганц хоёр удаа уулзсан лда тэглээ гээд найз охин болчдог юм уу. Гээд дуугаа хураан гараараа эрүүгээ тулан сулхан ч сонсогдохоор "тэгсэн ч тэр миний мөнгө гаднах төрхөнд минь болж л болж надад ойртсон" гэх нь тэр
Хөгжилтэй байсан уур амьсгал гэнэт солигдож бүгд санаа алдацгаана.
-Дараагийн хүн бол би гээд Жонгүк гараа яг сурагч шиг өргөн
-хамтлагийн макнэе байсан Жон Жонгүк Танилцсандаа таатай байна гээд гарнаас минь атгалаа.
Би ч хариу өөдөөс нь бөхөлзөж инээд алдана.
Хусог Жүүн дээр очин мөрөн дээр нь гараа тавиад
-Энэ хүн бол манай хамтлагийн ахлагч Ким Намжүүн их өндөр гээд хэсэг гацсанаа хэлэх үггүй болсон юм шиг буцаад байрандааа суучих нь тэр
Жүүн ч Хусог руу харан нүдээ эргэлдүүлээд инээлээ.
-Ааш хамгийн сүүлчийн гишүүнээ танилцуулахаа мартчихсан байна шдээ. Гэсээр Хусог босч ирснээ Жиминий мөрийг алгадан нүдээрээ над руу инээнэ. Бусад нь ч мөн адил.
Би-За надад танилцуулаач гэхэд
Хусог-Нэр нь j-move
Жонгүк-Нас нь талийж өгсөөн надаас нилээн ах гэхдээ би Жимин~шши гэж дуудах дуртай.
Жин- Үнэхээр царай муутай ахынх нь дэргэд матар л гэсэн үг
Намжүүн-өндөр нь 175 их жижигхэн хүүхэд. Их жижигхэн унтдаг орыг нь чи харсан ч болоосой.
Тэхён-гар нь өндөртэйгөө адилхан бүүр
жижигхэн. Бараг чиний гарнаас жижигхэн байгаадаа.
Хамгийн сүүлд Юнги- одоо энэ дугуйн дээр суугаад бүүр жижигхэн болцон хараа гээд дэргэд нь зогсон Жиминий өндрийг өөрийнхтэйгөө харьцуулж цээжээр нь татаж байгааг үзүүлсэнд бусад нь Жиминийг шоолон инээлдэнэ.
Бүгд инээд алдаж байхад Жимин ганцаараа болилдоо гэсэн царай гарган толгойгоо сэгсэрхэд
Хусог дахин ам нээж
-Өө нээрээ тийн шд мартах шахлаа. Саяхан салсан охин чинь над руу залгаад чамайг яагаад утсаа авахгүй байгаа юм би жирэмсэн гээд уйлаад байсан тэгэхээр нь чамаас уйдсаан өөр хүнтэй байгаа гээд хэлчихсэн зүгээр биз дээ.
Зөв зүйл сонссон эсэхдээ эргэлзэж ядан тэдний үгийг таслалгүй цааш сонсвол үнэхээр юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлсээр байв. Уурлах гайхах зэргэцэн Жимин рүү хартал Жимин ч мөн адил инээд алдан хөмсгөө илэн хэлээрээ завжаа оролдоно. Гэнэт Жонгүк
-Нээрээ тийм шдэ саналаа уйлаал байсан тэ!! Жимин~ши өөрөө ер нь ингэхэд их муу хүн юм аа охидуудыг бээлий шиг л сольдог байж
Тэхён-Тийм ээ нээрээ саналаа саяхан л бид нарт танилцуулчихаад хэр удсан гэж ингээд өөр хүнтэй яваад байгаа юм бэ?
Хусог-Чи нээрээ бүтэхгүй ээ
Эрүү минь газар шүргэх нь байна. Харин Жимин зүгээр л тэргэнцэр дээрээ суун тэднийг юу гэж хэлэхийг сонссоор л.
Хусог-Ааш чи нээрээ ийм байж энэ хөөрхөн охинд арай өөрийнхөө талаар юу ч хэлээгүй юм биш биз дээ
Эцэстээ Жиминий тэсвэр алдагдаж нэг чангаар
-Яааа гэж орилоод хэлсэн үг бүрийг нь сөрж эхэллээ.
Жимин-Яаа хусог хён яагаад ингээд байгаа юм тоглоом чинь арай хэтрээд байгаа юм биш үү. ХэЖин итгэчихвэл яах юм
Тэхён-Итгэчихвэл гэж угаасаа үнэн биз дээ
Хэлэх үггүй болтлоо тэдний тоглоомонд үнэмшсэн би уйлах гайхах зэрэгцэн дуугүй суутал Намжүүн дөхөж ирээд чихэнд минь
-Наад эрүү чинь салж уналаа эд нарын яриад байгаа худлаа шүү наадуул чинь тоглож байгаа юм. Би найз охиноо танилцуулахад тэд ч бас ингэж байсан. Үнэн гэж битгий бодоорой. Цаадах чинь чамтай учрах хүртэл хэнтэй ч болзож байгаагүй гэсээр эргэн ярианд нь оролцоно.
-Ойлголоо гээд толгойгоо дохин
Тэдний хоорондоо яаж маргалдахыг нь харан инээн зогсоно.
Advertisement
- In Serial592 Chapters
I Know Everything
If heavens will not acknowledge Shen Huan, there will be millennia of darkness. This is a novel about a transmigrator that desires to achieve ultimate freedom, acquiring an unreliable System with a humorous effect.
8 410 - In Serial200 Chapters
she became glamous after the engagement annulment Part 1
She Becomes Pretty And Cool After The Engagement AnnulmentThe fat and ugly Nora Smith is the laughingstock of the town when her fiancé breaks off their engagement.He says, "The sight of your gigantic face and thunder thighs disgusts me! Don't ever pester me again!""What an idiot." Nora scoffs and turns around, her lips curling up into a smile.Later, when Nora successfully slims down, she returns as an astounding beauty.Her ex-fiancé comes to her bearing flowers and begs, "I was wrong, Nora. I'm willing to do anything as long as you come back to me." Nora rests her chin in her hands and smiles as she replies, "Real men don't dwell on the past." Angered, he says, "You're just a dimwit saddled with baggage that I dumped, Nora. No one will want you except me!"But following that...A young and popular singer tweets: "Nora Smith is my goddess!"An internationally renowned surgeon asks, "Are you free tonight, Nora?"Even the rich and influential hotshot whom everyone is scared of comes forward and says, "I can take care of my wife and children myself, thank you very much."*****************************************Not my story just wanted to share it to you guys*****************************************
8 450 - In Serial80 Chapters
Searching For You Episode 2
This story takes place after Episode 9: Rise of Skywalker and does contain contain spoilers from that film as a result.This book is the second book in a series but it is written in a way where you can enjoy it by itself. The first book is called Forced Connection Episode 1.Rey has just lost Ben Solo after he has saved her from the break of death. However, her recently found feeling for him might be clouding her judgment. She swears she still feels him through their dyad connection and wonders if this means there is a chance of his return. This story is about her search for him and answers to other questions as well.
8 271 - In Serial21 Chapters
The Boy in the Woods (boyxboy)
Tragedy hits the pack. Damian and Galen, the twin Alpha heirs, suggest to put the past behind them and move the pack elsewhere. They leave America and move the pack to Canada, but as they settle in, rumours of a creature living in the area gets to them and causes curiosity to arise. The town's own little mystery makes everybody question the same thing. Who is The Boy in the Woods?
8 122 - In Serial90 Chapters
Husband is a Great Black Belly ✔
"You can think of Man as a dog, but can you make a dog into man?""If my future love rival is a dog, how can I live?""You have terribly ugly handwriting, better go home and practice. If in the future you need to sign into the "my spouse" Column (Marriage certificate), I would be embarrassed.""Stupid, didn't you see that I tried to bribe my future mother-in-law? Such a big bed you are sleeping like this, later on I need to buy a bigger bed so that I would be able to have space to sleep!""Listen, you got my permission to love me, but it should be until our hair turns white (until death do us part) or else you don't have any option to choose!"In addition to the above, Ou Yang Yan Yan- The twin sister of the female lead has observed Kang Yu: Big sister, Kang Yu seems to have good eyes color alike healthy yellowish clear urine, but when looked at your eyes it alike clear saliva dirt with mud eyes.Although the way of describing are shocking, but it really right. hence, the gorgeous female lead Ou Yang Miao Miao is abducted....This novel might typical rom-com genre filled with many funny things.The Female lead is Ou Yang Miao Miao who is dog lover, class leader, and is very good at academics.Male lead is Kang Yu who hates dog so much (because particular reason) and the worst thing, his love rival is a dog.NOTE: This is not my story. This is for offline reading purposes only. Credits to the author and translator of this story.
8 198 - In Serial5 Chapters
A Different Kind Of Love [XianWang]
Three years ago, Lan Jingyi and Lan Sizhui suddenly disappeared without a trace. However, before they randomly vanished, the two left a big project they were working on. And so their family decided to take the project in their hands and thus finished the two humanoid creatures the both of them were creating. Kailishilaiheaiqi Yi (Lan Xichen) and Kailishilaiheaiqi Er (Lan Wangji) were sent down to Earth in order to find the two missing people. What will happen during their time on Earth? What obstacles will they face and how will they fight their way out?Read to find out what happened.Top/Seme/Gong: Wer WuxianBottom/Uke/Shou: Lan Wangji❗️DISCLAMIER❗️•This story is inspired by the drama, My Girlfriend is An Alien. I love that drama and wanted to write a story with this theme.•This is very gay. If you're uncomfortable, please don't read.•None of the characters, pictures belong to me, only the storyline is. •There are cursed/swear/bad words in this story. If uncomfortable, please skip.
8 136

