《PROMISE[completed]》Өвдөлт
Advertisement
Аппаратны чимээ чихэнд үнэхээр тааламжтайгаар сонсогдоно.
Удаан хугацаагаар хаана ч оршин байгаагүй юм шиг энэ мэдрэмжийг сарниулан чихэнд чимэг нэмнэ.
Намайг амьд гэдгийг минь илтгэх энэ чимээ үнэхээр дулаахан бас таатай сонсогдоод байх чинь.
-Эмчээ сэрчихлээ. Сувилагчаа өвчтөн ухаан орчихлоо.
Нүдээ алгуурхнаар нээхэд өөдөөс минь олон олон эмч сувилагч нар дээрээс харан хоорондоо элдэв зүйлс ярилцана.
Харамсалтай нь тэдний хоорондоо юу ярьж байгаа нь ойлгогдсонгүй. Зүгээр л дүнгэнэх чимээ.
Хэсэг хугацаанд толгой манарах бөгөөд удалгүй юмс арай дээрдэж хүмүүсийн яриа сонсогдож эхэлнэ.
-Сайн байна уу өвчтөн.
Нүүр дүүрэн инээмсэглэсэн залуухан эрэгтэй эмч өөдөөс харан мишээнэ.
Танихгүй царай байх чинь.
Сулхан хоолойгоор би
-Миний эмч хаана байна дуудаад өгөөч!
-Уучлаарай би таны урьдны эмчийг сайн мэдэхгүй ч гэхдээ одооноос эхлээд би таныг анхааралдаа авах болно.
-Гэхдээ тэр надад нэг юм хэлнэ гэсэн шүү дээ.
Энэ өгүүлбэрийг хэлж дуусаад буцаад ухаан алдчихлаа.
Цаахан талд хүмүүсийн ярилцах дуулдана.
-Түүнийг та цочиролд оруулчихсан юм биш үү? Анх сэрэхэд нь шууд намайг дуудахгүй яасан юм. Хагалгаа амжилттай бүр сайн болсон байхад үүнд намайг буруутгах хэрэггүй. Ингэж л аашлах байсан юм бол ийм хариуцлагагүй хандах байсан юм бол та өвчтөнийг буцаагаад надад хүлээлгээд өгөөтөх.
- Өвчтөний асран хамгаалагч хэлэхдээ намайг хариуцаж ав гэсэн. Тийм учраас би өгч чадахгүй тэд намайг сонгосон. Тэдний сонголтыг хүндлэх хэрэгтэй биш гэж үү? Эсвэл та.....болоод байгаа юм уу?гээд хуруугаа имэрч мөнгө тоолж байгаа мэт дүр үзүүлнэ.
-Та яаж ингэж хэлж чадаж байна аа . Би хүний амийг мөнгөөр үнэлдэг хүн биш. Өвчтөндөө ч анхаарахгүй сэтгэл санааг нь зовоож......хүндхэн хагалгааг давсан хүнд юу хэлж болох юу хэлж болохгүйг мэддэггүй хэрэг үү?
-Түүнд хэлсэн зүйл гэвэл " Эмч чинь солигдсон өөрийнх нь биеийг асуусан өөр юу ч буруу юм хэлээгүй"
Энэ яриа эцэст нь буруугаар эргэх юм шиг санагдаад болсонгүй хүчээр ч болтугай
-Гуйя одоо хангалттай би зүгээр гэж хэлээд дээш өндийн суулаа.
Хоёулаа над руу эргэж харан гүйж ирнэ.
ХэЖин миний орны дэргэд суугаад
-Та зүгээр үү сэрчхээд буцаад ухаан алдчихлаа гэж дуулаад шууд хүрээд ирлээ. Хагалгаа амжилттай болсон. Гэж хэлээд над руу нулимстай нүдээр инээмсэглэн харна.
Эмэгтэй хүнтэй ингэж хамааралтай байж үзээгүй болохоор надад энэ эмэгтэй дэндүү ихээр таалагдаж байна.
Advertisement
Нүдэнд нь нулимс хураалгүйгээр үзэсгэлэнт царайнд нь ганцхан энэ төгс инээмсэглэлийг нь хадгалан үлдээхсэн
Гарынхаа алгаар нулимсыг нь арчиж өгөөд түүнд хандан
-Маш их баярлалаа. Би зүв зүгээр. Сая зүгээр л толгой эргэсэн юм шиг байна. ХэЖин~аа битгий уйл даа.
-Би уйлаагүй ээ. Энэ нүд л болохоо байчхаж гээд дээш харан нулимсаа буцааж залигахыг оролдоно.
Өнөөх залуу эмч ХэЖинд хандан
-За эмчээ одоо хангалттай түүнийг амраах хэрэгтэй та тасаг руугаа явна уу? Гэж хэлээд мөрнөөс нь барин босгоно.
Хамт байх хэсэгхэн хугацаанаас минь хумслах энэ хачин залууг хараад яагаад ч юм анхны харцаар дургүй минь хүрч орхилоо.
Залууд хандан чангаар
-Уучлаарай эмчээ та түр гараад байж байхгүй юу түүнтэй ярих хэдэн яриа байна гэсээр хаалга руу заавал өнөөх чинь миний хэлэхийг үл тоон
-Харамсалтай нь тэгж чадахгүй нь дээ өвчтөөн. Асран хамгаалагч чинь надад таныг энэ эмэгтэйтэй аль болох битгий уулзуулаарай гэж хэлсэн гэх нь тэр. Ингэж хэлээд түүнийг өрөөнөөс гаргачих нь тэр.
Надад юу ч ойлгогдсонгүй.
Буцаж өнөөх залууг орж ирэх үед нь
-Эмчээ хэн хэн тэгж хэлсэн юм.
-Танай ээж чинь л тэгж хэлсэн.
-Тэгвэл түүнийг яаралтай дуудаад өгөөч.
-Заза тэр харин болно шүү.
Уур минь дээд цэгтээ хүрнэ. Яагаад ээж бид хоёрыг хамт байлгахыг хүсэхгүй байгаа юм бол. ХэЖин түүнд ямар гэм хийсэн болоод ингэж хандаад байна аа. Миний амьдралд хэдий болтол ингэж оролцох гэсэн юм бол.
Удалгүй нэг сувилагч ээжийг өрөөнд оруулж ирээд буцаад гарах бол ээж минь над руу дүүрэн нулимстай нүдээр инээмсэглэсээр итгэл дүүрэн алхаж ирээд тэвэрч аваад
-Хүү минь одоо бүх зүйл зүгээр болно оо. Хамгийн том давааг сая давчихлаа. Одоо харин чи минь гамаа сайн бариад эрүүл мэндээ бодох хэрэгтэй гэж хэлнэ. Эмч над дээр ирэхээр нь золтой л зүрх зогсчихсонгүй. Ашгүй чи минь зүв зүгээр байна гэсээр нулимс дуслуулан энгэрийг минь нална.
Хэлсэн үг бүр нь саяхан дээд цэгтээ тулаад байсан уур бухимдлыг сарниулж орхилоо.
Эхийн тэврэлтэнд нь болсон уу? Надад санаа зовсон байгаад нь баярласандаа тэр үү гүнзгий амьсгаа аван тайванаар.
- Тиймээ хүнд хэсгээ сая давчихсан. Би эмчийнхээ үгэнд сайн орно оо...зүгээр та минь битгий уйл даа.
-Харин та яагаад миний эмчийг сольчихсон юм бэ? Тэр их сайн эмч шүү дээ бас их ухаалаг сайхан сэтгэлтэй.
Advertisement
Ээжийн уур бас сандрал нь зэрэг цухалдсан бололтой гүнзгий санаа алдаад
-Миний хүү чамайг хагалгаанд орохоос өмнө мэдээгээр юу гэж шуугиж юу болсныг чи ер нь мэдэж байгаа юу?
Тиймээ би энэ хэвлэл мэдээллээс үнэндээ залхсан сонсох ч харах ч хүсэл алга тийм байхад би юунд үүнийг сонсоно гэж
Хариу болгон түүнд толгойгоо сэгсэртэл
-Тээр чи өөртөө ер анхаарал тавихаа больчихсон. Хэдий одоо чи дуучин байхаа больсон ч чи дэлхийд алдартай дуучин байсан.......БАЙСАН мэдэв үү?
-Тэгээд тэр энд ямар хамаатай юм.
-Та хоёр хагалгааны өмнө уулзсан ямар нэгэн зүйл болоогүй байх лда гэхдээ хүмүүс тэгж бодохгүй байна. Энэ эмнэлэг чинь хүмүүсээр дүүрэн гэдгийг чи мэдэж байгаа биздээ. Тийм байхад хаалгаа хаагаад хоёр хүн уулзаад байхад хэнд ч сэжигтэй санагдана. Энэ эмнэлгээр чинь дүүрэн та хоёрын талаар ярьж байна. Тиймдээ ч хагалгааны өмнө болсон тэр явдлыг хүмүүс нийтэд цацчихсан байна лээ. Чи тэр мэдээн дээр яг л түүний хамгаалагч шиг нь найз залуу шиг нь харагдаж байсан. Одоо болно байх.
-Чи одоо хүртэл миний хүү бас ард түмний алдартан хэвээрээ. Эсвэл чи түүнд сайн болчихсон юм уу?
САЙН энэ үгийг сонсмогц зүрх хүчтэй булгилаад явчих нь тэр. ХэЖин гэх хүн ярианд оролцоход нь яагаад ч юм түрүүний өмнө минь ирээд надад анхаарал тавин нулимс дуслуулах дүр төрх нь нүдэнд тодрон ирлээ.
-Тийм ээ...Гэхдээ ээжээ би одоо том болсон аль хэдийнээ 30 гарчихсан. Энэ олон жил би хөдөлмөрлөж мөрөөдлийнхөө төлөө тэмцэж ажиллаж жаргал зовлон 2ыг тултал нь мэдэрсэн. Харин одоо би мөрөөдлөө биелүүлчихсэн юм чинь яагаад өөрийгөө тайван орхиод буцаад энгийн амьдралдаа орж болохгүй гэж. Гуйя одоо хангалттай хэн нэгэнтэй нэр холбогдохоос нэр хүнд минь уначихвий гэж айхаас залхаж байна. Хайртай хүнээ хүртэл би өөрөөсөө түлхэсэн. Нэр хүндний төлөө. Одоо би өөрийнхөөрөө, өөрийнхөө хүссэнээр амьдармаар байна. Бид хоёрыг тайван орхиж үз гэсээр нүд рүү нь ширтвэл.
-Тиймээ чи одоо л өөрийнхөөрөө амьдрах эрхтэй ямар ч камер, бичлэг, дагуулгүй.
Тийм ээ чи хүссэнээрээ амьдрах эрхтэй гэхдээ сонс. Чи одоо хүртэл ард түмний ой санамжинд байгаа хэдий хамтлаг чинь тарсан ч чи дуулж, бүжиглэж, олны өмнө гарахаа больсон ч хүмүүс өөрийн чинь үйл хөдлөл бүрийг шимтэн үздэг хэвээрэй. Тийм болохоор чи гадаад бүсгүйтэй нэр холбогдох хэрэггүй.
-Юу?
Би дэндүү их гайхаж орхилоо. Энэ зүйлээс болоод л түүнийг надтай уулзахыг нь хориглож байгаа юм уу?
-Та гэхдээ анх л нас ойрхон юм шиг байна илүү дотно болоод танилц эдр гээд байсан биз дээ.
-Тэр үед чинь зүгээр найз найзын хувиар л дотно бол гэсэн.
-Хэрвээ түүнийг гадаад болохоор нь л надаас холдуулж байгаа юм бол би эсэргүүцэж байна. Би хангалттай тэвчсэн би хэнд дурлаж хэнтэй болзохоо одоо би өөрөө шийдье гэж хэлээд босох гэсэнд гарнаас минь атгаад намуухнаар
-Тиймээ ойлголоо чамайг хорьж дийлэхгүй юм байна. Чи түүнд үнэхээр сайн юм байна. Харин нөгөөдөх чинь ямар бол. Гэж хэлээд гарыг минь тавьлаа.
-Юу гэсэн үг юм.
-Чи бодоод үз дээ чи түүнтэй уулзаад хэр удаж байгаа бил ээ дээ?
-Таны энэ утгагүй яриаг чинь сонсож ханалаа хайранд цаг хугацаа хамаагүй гэж хэлээд босоод явах гэтэл
Магадгүй энэ үг бид хоёрын дөнгөж асаж байгаа багахан галын дөлийг унтрааж
чадна.
Гэхдээ би яагаад энэ талаар бодоогүй юм бол оо. Дотроо мянга өөрийгөө буруутган энэ талар бодож үзээгүй өөрийгөө зүхэн хараах бол гаднаа зоримог шийдэмгий хоолойгоор.
-Үгүй ээ энэ бол жинхэнэ хайр. Би тэрэнд ч тэр надад ч чин сэтгэлээсээ хайртай гэж хэлэх бөгөөд алхах тоолонд хөл хэдэн мянган зүүгээр хатгуулж тамлуулах аятай хэрцгийгээр өвдөж байсан ч саяхан гаргасан өөрийнхөө бардам шийдвэртээ бат итгэсээр өрөөнийхөө хаалгыг саван явлаа.
Хэрвээ тэр үнэхээр миний фен бол яах вэ? Намайг мэддэг болохоор л надад ойртож ийм дотно хандсан бол яах вэ?
Энэ талаар бодож үзээгүй нь дэндүү харамсалтай юм.
Миний соло дуу надад өгсөн нэр миний дуртай кофе төрсөн он сар гээд тэр бүгдийг нь мэдэж байсан.
Зүгээр л тэр зүгээр л санаандгүй мэдэж байж болно шүү дээ.
Яаж ч бодсон энэ нэг л сонин байна. Түүний хэлсэн болгонд итгэсэн маань зөв болов уу? буруу болов уу?
Энэ олон асуултанд ганцхан хүн л хариулж чадна. Одоо шууд очоод асуух хэрэгтай.
Гэвч гэвч би чадахгүй нь
Айгаад байна
Тэр үнэхээр миний фен байхвий гэдгээс
Надад үнэхээр фен учраас л ойртсон байхвий гэдгээс
Намайг намайг
Тэр яг хэн юм бэ?
Хөл үнэхээр их өвдөж байна. Бүр маш их өвдөж байна.
Эмнэлгийн коридороор алхаж ч чадахгүй хөлөө түшин зогсоно.
Advertisement
- In Serial28 Chapters
Abused Mate
My hands trailed down under her shirt, caressing her smooth skin. She shivered under my delicate touch and I grinned into her mouth. Suddenly I felt her slip away from underneath me, I frowned and turned around in time to see her jumping on my lap and straddling me. "Sophie." I groaned. "Yes?" She smiled innocently and gave me an opened mouth kiss at the corner of my mouth. "If we don't stop, I will take your right here, right now!" I moaned. She trailed butterfly kisses up my neck and whispered, "then don't stop."~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Jack has been waiting for too long for the moment to meet his mate since the day he turned 16.But,this possessive Alpha is in for a surprise when meeting his precious broken mate.{Not edited}Abused Mate: Copyright © 2017. All Rights Reserved.
8 632 - In Serial30 Chapters
All at Once (Complete)
"Him? You can't seriously send me off with this jerk! Aren't you putting me through enough torture?"-----Sabine always had a perfect life, two loving parents, food on the table and presents under the tree. Nothing like a little murder to screw that up. Now she's in hiding, trying desperately to keep away from the man who already stole everything from her.And worst of all she's trapped with the most arrogant, controlling and painfully beautiful detective in the force. Could this get any worse?x x x x Rankings #1 in Cops (6 July 20)#1 in Police (10 Oct 19)#1 in Witness (17 Oct 19)#1 in Bliss (8 March 20)#1 in Lifeordeath (29 Dec 19)
8 188 - In Serial102 Chapters
❣️ PRIDE AND PREJUDICE ❣️(Completed)
© @kabeerhumera ..Don't try to C*py my workAs I already took c*pyright ©️ protectionThis is my pure imaginationEverything is fictional...He is going to hate her ..Hurt her...taunt.her...He thinks she is uneducated..Suddenly table turns...He started to love her like mad And search her every were...But but but...She is going to hate him..Hurt him...taunt him..Whatever he gives She is going to give him back...But they both have love for eachother....Published on : 10/7/2021Completed on : 17/11/2021All rights reserved.....Mat*re conte*t a head.....
8 237 - In Serial34 Chapters
The Billionaire Wants Me
Si Chavelle Quintessa Araneza ay isa lamang hamak na waitress sa isang restaurant. She came from a broken family. Ang ina niya lamang ang meron siya ngunit may sakit ito.She had a normal life when one night changed it all. The famous Aristaeus Ryker Valdero, a billionare, summoned her in the VIP room of the restaurant she was working.She thought it was just about the service but she didn't expect what the bachelor billionare told her.Ibibigay niya ba ang sarili niya para sa marangyang buhay ng kanilang mag ina? O aayawan niya ito? But what if she finds him...... attractive? What would happen?
8 120 - In Serial4 Chapters
My little slut
Dekubaku
8 206 - In Serial21 Chapters
Suddenly yours. (#Wattys2015)
I fell in love with him in ways I never knew were possible.
8 186

