《PROMISE[completed]》Сэтгэл шингэсэн
Advertisement
Өнөөдөр дэндүү их ачаалалтай байснаас болоод Жиминтэй уулзах байснаа мартчихаж.
"Арай ч дээ би ч галзуурсан байх аа яаж Жиминтэй уулзах байснаа мартаж чадав аа"
Гэсээр өөрийгөө мянга хараан өрөөнийх нь өмнө ирлээ.
Гэрэл нь унтраастай, Жимин орон дээрээ цаашаа хараад унтаж байгаа бололтой ямар ч хөдөлгөөн алга.
Сэмээрхэн хаалгыг нь онгойлгоод орны хажууд байрлах түшлэгтэй сандал дээр суугаад бодно.
Хэрвээ арай эрт ирсэн бол Жимин унтаагүй түүнтэй магадгүй одоо юм яриад эсвэл өөрт нь зориулж намуухан дуу дуулж өгөх байсан даан ч оройтчихлоо. Миний л ухаангүй тэнэг байгаагийнх.
Өөртөө гомдон хошуугаа унжуулан гараа энгэртээ зөрүүлээд санаа алдлаа.
Сарны гэрэл нэвт тусах цонх руу аажмаар ойртлоо. Энэ жаахан гэрэл өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Гэхдээ нар шиг биш.
Дуу хөгжим шиг чамайг жаргалтай байлгаж чадахгүй ч сар шиг чамайг жаахан ч болтугай инээлгэж баяртай байлгахсан.
Цонх руу сэмээрхэн ойртон очоо тавцанг нь тулаад сарны гэрэлд гэрэлтэх үзэсгэлэнт царайг нь ширтэн ийн бодно.
Гэтэл гэв гэнэт
-Яасан би харцаа ч салгаж чадахааргүй тийм царайлаг байна уу? Гээд Жимин нүдээ нээн надад хэллээ.
Би шүлсээ гүд хийн залгиж
-Аааа....нөгөө....юу гэж сандарч байх хооронд
- За За тоглож байна аа......Эмчээ ямар удаж байж ирэв ээ? Би золтой л унтчихсангүй.
Амлалтаа зөрчөөд байвал би ч бас зөрчиж магадгүй шүү.
-Зөрчсөн гэж...ирж л байгаа биз дээ......үнэхээр их ажилтай байлаа, намайг уучлаарай гэхэд Жимин хөхөрсөөр
-За зүгээр дээ эмчээ та ирсэн байхад л хангалттай гэж хэлээд Жимин нүдээ алга болтол хайр татам инээмсэглэлээрээ инээн зүрхийг минь зогсоох шахав.
-Харин би ганцаараа байхаар уйдаад тэгээд дээрээс нь унтахынхаа өмнө өөрийн чинь бүүвэйн дууг сонсмоор санагдаад л дуудсан байхгүй юу.
-Уйтгартай байлгахгүйн тулд хажууд чинь ингээд хамт байж унтах хүртэл чинь хань болъё. Харин дуулж чадахгүй нь ээ.....түүний өмнө нүүрээ гараараа даран ичсэн байдалтай зогсоход
-Эмч хүн өвчтөнийхөө өмнө ичээд байж гэнэ би таны хоолойг дахиад ганцхан удаа л сонсмоор байна.
Advertisement
-Яах юм бэ? Харин таны дуулахыг сонсъё би таны PROMISE дуунд чинь үнэхээр дуртай үг нь ч тэр ая нь ч тэр бүгд гоё алив ганц дуулаад өгчих тэгэх үү? Жимини үгнээс сөрөн ийн хэлээд муурын нүд гарган асуусанд
-Ааш дуу сонсох гэсэн биш өөрөө дуулчих юм байна лдаа. За яахав эмч маань болохоор дуулж өгье за юу сайн сонсоорой ийм боломж саяд ганц л олдоно шүү. Ингэж хэлээд Жимин орон дээрээ завилан суугаад нүдээ хагас анин дуулж эхэллээ.
-За.
Энэ яг юу гээч нь вэ? Би эсвэл зүүдлээд байгаа юм болов уу? Миний мөрөөдөл үгүй ээ энэ мөрөөдлөөс ч хэтрээд, даваад, халиад явчихлаа. Баярласандаа болоод яг уйлах нь. Одоо би энэ дэлхий дээр байгаа хэн хүнээс ч илүү аз жаргалтай байна. Гайхамшигтай. Миний хүсэл мөрөөдөл амьдралын минь утга учир өмнө минь бүр надад зориулж дуу дуулж өгч байна шүү дээ. Зүүдэндээ л ийм зүйлийг төсөөлж байсан сан.
Түүний хоолой өмнө нь урьд нь сонсдог байсантай яг адилхан байна уярч хайлж урсмаар. Зүгээр л энэ мөчийн төлөө би өөртөө байгаа бүхнээ өгөхөд бэлэн байв.
Дуу ч дуусаж би нүдэндээ торох нулимсаа буцааж залгиад нусаа татан суувал
Жимин санаа алдаж "Ингэж хэн нэгэнд зориулж дуу дуулаагүй удаж ээ. Энэ дууг бараг мартах шахаж миний хоолой ямар байна муудчихаж уу?"
-Үгүй ээ харин ч надад үнэхээр их таалагдлаа. Таны хоолой үнэхээр гоё байна аа. Түүнд зориулж эрхий хуруугаа гозойлгон инээд алдвал
Жимин-Тийм бол яамай даа. Хэн нэгнийг ч болтугай энэ хоолойгоороо баярлуулж инээмсэглүүлж байгаа бол болоо доо.
Ингэхэд өөрөө миний энэ дууг сайн мэддэг юм аа даа уруул чинь дагаж хөдөлж байсан. Жимин ямар нэгэн зүйл бодоогүй бололтой зүгээр л ингэж асууж байгаа харагдана.
-Аа нөгөө ганцхан энэ дууг чинь л сайн мэднэ. Манай найз нэг удаа надад санал болгоод тэгээд сонсоод үзсэн чинь үнэхээр гоё дуу байсан байхгүй юу тэгээд л одоо болтол санаж байгаа хэрэг. Гэсээр худал инээмсэглэл тодруулан толгойгоо дохилоо.
Advertisement
-Аан тийм байх нь ээ.
Хоёулаа зэрэг санаа алдан цонх руу ширтэнэ. Энэ шөнийн сар урьд урьдынхаасаа илүү тод гэрэлтэж байх шиг. Эсвэл дэндүү их баярласнаас болоод тэгж санагдаад байгаа юм болов уу?
-Нээрээ Жимин хён нэг юм асууж болох уу?
-За асуу асуу би хариулахад бэлэн. Юу юм.
-Танд энэ хугацаанд яг ямар байсан бэ? Хамтлаг чинь тараад бараг 5 жил болох гэж байна. Та хамтлагийнхантайгаа байхдаа илүү аз жаргалтай харагддаг. Тарах шийдвэр гаргахад их хэцүү байсан байх даа.
Энэ асуултыг асуумагц яагаад ч юм араас нь асар их харамсаж орхилоо. Учир нь Жимин сэтгэл өвдтөл санаа алдсан болохоор тэр биз.
Энэ мөчид түүний юу бодож байгааг ёстой бүү мэд. Гагцхүү нүдээрээ нь уйтгар гуниг, гомдол цөхрөлөөр дүүрэн над руу ширтэж байсан юм.
Хана гөлрөн суусаар удаан хугацааны дараа Жимин ам нээж.
-Дуу хөгжим, бүжиг, гишүүд маань миний хувьд амь амьдрал минь байсан. Чи бодоод үз дээ. Чамаас аз жаргалтай болгодог ганцхан зүйлийг чинь аваад явчихвал ямар байх бол гээд. Гэхдээ чи үүнийг хэзээ ч ойлгохгүй л дээ. Хоёулаа шал өөр хүмүүс аз жаргал гэдэг хоёулангийнх нь хувьд өөр өөрөөр илэрхийлэгддэг........зүгээр л март даа.
-Энэ бүх хугацаанд их хэцүү байсан бололтой.
Би мэднэ шүү дээ өөрийн чинь энэ зовлонг хамгийн сайн мэднэ магадгүй чамтай үүний талаар ярилцаад суух хэмжээнд сайн мэдэх байх .Хамтлаг чинь тарсан гэх мэдээг сонсоод надад амьдрал гэдэг утга учиргүй мэт санагдасан. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ эргэж бид хоёрын байр солигдсон бололтой.
Хамгийн харамсалтай нь би чиний фен байгаад байна.
-Ингэхэд эмчээ би өөрийг чинь хэн гэж дуудах билээ. Нэрийг чинь ч мэдэхгүй уул нь эмч нар чинь энгэрийн тэмдэгтэй байдаг биз дээ гэж хэлээд эрүүгээрээ дохин цээжиндээ зурж дүрс бичлэгийг зурж үзүүлнэ.
-Аан би тэмдгээ алга болгочихсон юм аа хаана тавьснаа ерөөсөө санадаггүй. Харин миний нэрийг Кан ХэЖин гэдэг.
-ХэЖин байх нь ээ гэхдээ энэ солонгос нэр чинь үү? Жинхэнэ нэрийг чинь мэдэж болох уу?
-Яах юм бэ? Харин би өөрийнхөө нэрний утгыг нь хэлээд өгье. Миний нэрний утга болохоор тэнгэрт үүрээр гардаг нэг од байдаг юм лда тэгээд утгачилбал олон олон үүрийн одод гэсэн утгатай. (өөрийнхөө нэрний утгыг хэлж байна гээл уншаарай)
-Аан их гоё утгатай юм аа. Гэхдээ нэрээ хэлж болохгүй юм уу даа бүр хорхой хүрчихлээ гэсээр эгдүүтэй царай гарган гуйвал
- ХэЖин энэ нэрийг мэдэж байхад л хангалттай өөрөөс чинь болоод хэтэрхий их ичээд байна гэсээр хошуугаа унжуулах Жиминийг хараад улайсан хацраа даран ийн хэллээ.
-Зза үнэхээр их нууцтай нуугдмал ХэЖин байх нь ээ одоо өрийг чинь ХэЖин~аа гэж дуудаж болно биз дээ.
-Болноо. Гэхдээ ихэнхдээ эмчээ гэж дуудвал зүгээр байх.......цаг их орой болчихсон болохоор өвчтөн та унт даа. Би таныг унтуулах нь битгий хэл бүр сэрээчих шиг боллоо одоо унт унт. Гэсээр оронд нь хэвтүүлээд хөнжлийг нь хучиж өгтөл.
-Зза ХэЖин~аа гэхдээ миний хажууд унттал минь байна биз дээ түүний хоолой нойрмог бөгөөд ихэд тайван сонсогдоно.
Мэдээж юу гэж түүнийг орхин явах билээ дээ. Биеэ хучсан хөнжил дээр нь гараа тавиад алгуурхнаар хэмнэлтэй товшлоо.
Жиминий амьсгал удалгүй нэгэн жигд сонсогдож эхэлмэгц түүнийг унтсан гэж бодтол
-Одооноос намайг өвчтөн гэлгүй Жимин гэж дуудаж байгаарай гэчихээд жинхнээсээ унтаад өглөө.
Түүний энэ хайр татам байгаа байдал нь намайг одоо хамгийн ихээр баярлуулж дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн болгоно. Яагаад ч юм уруулнаас минь инээмсэглэл арилсангүй. Үдүүлчихсэн янзтай.
Advertisement
- In Serial28 Chapters
Swiped Me Right off my Feet
Jim Corwin always wanted to become a Doctor since he was a child, and he succeeded. But before he knew it, he was still single in his thirties, living the nerd life, and still swiping single women left and right in the prolific phone app, Ember, resigned to the fact that he would never have the time to build a relationship with a special someone. But when one day, after a close run in with an 18-wheeler, he finds himself in a parallel contemporary world without realising, his right swipe changes his whole life...----------A romance, told from the alternating perspectives of the male and female protagonists, and their resulting culture shock. Now complete. It was written with the intent to be Light Novel sized (40K~ words) during release.Hope you enjoy!
8 179 - In Serial43 Chapters
Land of the Destined
In a land where everything is structured on destiny and fate, a single destiny may cause its bane.The Larkspear kingdom was a region of prosperity, magic, and destiny. People were peaceful and happy despite the lore and the truth of the Larkspear rule and its foretold downfall. But things changed after the birth of Prince Jayden Larkspear.The entire empire went silent as people waited for the king to announce the child's name and his fate. But all they got was a name and nothing else.The very next day, a decree was passed making the use of magic in public illegal. People who used magic in any corner of the territory were killed on sight. In fear, many people fled the region, and it took years for the nation to get peace once more.For almost sixteen years, the prince never appeared in public, and speculations began to grow that the prince didn't actually exist. To finally dispel these rumours, the prince finally makes his first appearance, and his life starts to change rapidly.On another end of the social ladder stood Elizah Cohen. She was a girl with just as many rumours as the prince himself. She has been shunned by those around her and has begun to lose hope for change. The only hope she had carried for so long was also starting to get snuffed out until her life began to change.A sudden meeting and an unexpected friendship interplay to form a combination of dastardly results and destruction that has barely begun.Can they figure out what destiny has in store for them before eternal chaos unfolds itself?
8 173 - In Serial25 Chapters
Appetite! [BL]
***BL/YAOI WARNING*** Ein Schmidt was disowned from his family due to his orientation 22 years ago. Today he leads a successful life, he's now the assistant manager and corporate secretary for Hotel Citron, a 1st class, international hotel based in London. Although his career was flourishing, Ein had lived a solitary life for two decades. But then, a day before his 40th birthday, spring came knocking on Ein's door, and slowly Ein started to open his heart. Henry's golden irises radiated in the dark night, the cool wind blew gently and Ein watched his blond hair gracefully sway along. He then slowly reached for Ein's left hand, held it delicately and pressed it to his lips to give a kiss. "I don't care what you are, or how old you are... You're you, Ein. And... I loved you for who you are." ~~~~~ Updates on MWF before 5:00PM EST ~~~~~
8 133 - In Serial43 Chapters
HIS REAL LOVER| MAGNIFICENT CENTURY| ✔️
Being a princess made Thyra a target to many but Thyra being herself it didn't matter to her especially if it escalated into a fight, she would be delighted, she loves to sword fight, unlike many ladies. Mustafa was heartbroken after the death of the woman he loved and their child so he vowed to never love someone again, but the second he met Thyra he couldn't help but fall for her strong personality and independence, she was unlike any woman he met before. #1 ottomanempire #1 ibrahim #2 mustafa #2 selim #2 yüzilThis idea came to me after watching the famous show "Magnificent Century". The characters don't belong to me excluding Thyra who I made up. The plotline will be changed in the future so Thyra will get the ending I want her to. Mehronisa still exists but she will have a different plotline than she did in the series.
8 305 - In Serial5 Chapters
Philline's Writer Room
A book where I share writing tips (including templates you can use to craft your own stories), give sneak peeks and post background info about my novels! It's a fun time!
8 172 - In Serial34 Chapters
FM 88.2 《KookV》✔
"Is it Kim Taehyung?" "Fuck ....dude! It's fucking 3 am in the morning if you wanna complain -" " I'm a big fan of yours and your show,Rj V " "wait ........dude! did I really get myself a fan!? where Taehyung is a rj of a radio station named FM 88.2 but his show is on the way of being cancelled due to the low rating. Taehyung thought his career as a rj gonna end soon but things change when he gains a mysterious fan. Aired:24th October ,2019Finished:6th January, 2020
8 101

