《PROMISE[completed]》Бүх зүйлийн эхлэл
Advertisement
Түүний өрөө нам гүмхэн харин хэн ч алга ганцхан түүний амьсгалын аппаратны чимээ агааржуулагчны хүнгэнэх дуу л дуулдаж байлаа. Хагалгаа амжилттай болсныг ч хэлэх үү түүний царай анх харснаа бодвол гэрэлтэж харагдана. Хэд хэд алхан дэргэд нь очоод орон дээр нь зөөлхөн суулаа.
Тэр дэндүү үзэсгэлэн төгөлдөр юм.
Хэдий осолд орсон ч хэдэн жил хараагүй ч өмнө нь хардаг байсан Жимин яг хэвээрэй миний өмнө хэвтэж байв. Миний мөрөөдөл миний хүсэл тэмүүлэл миний амьдрах утга учир, амьсгалах агаар минь яг миний урд минь байна яг энүүхэнд.
Төсөөлөл ч биш зүүд ч биш ямар нэгэн саадгүйгээр яг бодит байдал ямар ч худал хуурмаг зүйлгүй тэр өмнө минь хэвтэнэ.
Сэтгэл зүрхийг минь дотроос нэг зүйл гижигдээд болсонгүй. Амьдралынхаа утга учрын амийг өөрийнхөө гараар аварчихлаа шүү дээ. Ийм сайхан мэдрэмжийг өмнө нь насандаа мэдэрч байсангүй.
Яг л агааргүй орчноос гаран цэнгэг агаарыг ханатлаа мэдэрч байгаа мэт.
Тог тог
Энэ бол баярын нулимс
Аз жаргалаас урган гарсан нулимс хэзээд амттай байдаг шиг сэтгэл зүрхэнд минь үзэсгэлэнт дурсамж ч үлдээгээд л нүднээс минь газарт унана.
Тог тог
Хаалга гэнэт онгойн сувилагч хэд хэдэн хүмүүс дагуулаад ороод ирлээ.
Бүгд л нус нулимсандаа хутгалдсан байх бөгөөд орны дэргэд нэг нэгээрээ ирээд уйлж гарлаа. Тэдэн дундаас буурал толгойтой настай эрэгтэй миний хажууд ирээд гунигаа нуун, нулимсаа тэвчиж ядан
- Хүү минь зүгээр үү? Биен гайгүй юу гэж асуулаа.
-Зүгээр ээ хагалгаа амжилттай болсон гэхдээ.........гэж хэлээд өгүүлбэртээ түр зай авсанд өнөөх буурал толгойтой хүний нүд нь аяган дотроо байж ядан бүлтгэнэнэ.
- ...Гэхдээ энэ маш хүнд хагалгаа болсон маш олон яс хугарсан ялангуяа өвдөг, шилбэний яс маш олон цууралт үүсэж бутарсан болохоор нөхөн төлжих боломж бага. . . . тийм учраас эмнэлэгт удаан хэвтэж арга хэмжээ авах нь чухал таньтай би хувьчлан уулзаж бүгдийг ярих хэрэгтэй байна гэж хэллээ.
Аавынх нь тэвчиж ядсан нулимс гэнэт асгаран цурхиртлаа уйлах нь тэр. Миний ч нулимс энэ мөчид тэвчээрээ барьж дийлсэнгүй бүгд хамтдаа мэгшиж гарлаа.
Бүх хүмүүс л дээш харан эсвэл доош газар ширтэн өөрсдийнхөө гунигыг нууна.
Хэн хэн нь надад гашуудлаа харуулахыг хүсээгүй бололтой биеэ барьж ядах нь нэг л таагүй санагдсанд хаалганы зүг дөхтөл гэнэтхэн хаалга хүчтэй гэгч нь савагдан онгойн BTSын гишүүд амьсгаадсаар ороод ирэх нь тэр.
Бүгд нэгэн зэрэг тэд энэ бүх хугацаанд тус тусдаа байсан ч яг энэ мөчид бүгд нэгэн зэрэг ирсэн юм.
Гайхалтай биш гэж үү яг л нэгэн бүхэл хүмүүс шиг.
Бие биенээ үргэлж бодон, санан, дурсаж явдаг хүмүүс хол байсан ч үргэлж сэтгэл зүрхэндээ хамт байдаг гэсэн шиг.
Гэхдээ тэд уйлсангүй зүгээр л маш их сандарч байсан юм.
Advertisement
Тэд өөрсдөө ч мэдэхгүй байж маш их эргэлзээн дунд төөрсөн мөртлөө дотроо маш том итгэл тээсээр бүх хүмүүст зүгээр тэр сэргэж л таараа гэж нэг нэгэндээ хэлэн зориг оруулж байгаа нь надад маш том гайхамшгийг мэдрүүлж байсан юм.
Намайг байгааг гэнэт анзаарсан мэт бүгд над руу эргэн харж нэгэн зэрэг ''тэр сэргэнэ биз дээ'' гэж хэлэх нь тэр. Би бүр төсөөлөл дотроо төөрж байхад сатааруулам чанга хоолойгоор. Гэнэт чанга дуу хоолой сонссондоо давхийн цочин ийш тийшээ хартал Юнги дэргэд минь хүрч ирээд мөрнөөс минь атган
-Та зүгээр үү эмчээ бидэнд юу болоод байгааг тайлбарлах тэнхээ байна уу? Гэж асуулаа.
-Жимин сэрнэ биз дээ түүний биен байдал яг ямар байна бидэнд үнэнээр нь хэлж өгөөч гэсээр арагш ухарлаа. Бүгд л над руу гуйсан харцаар ширтэнэ. Хэсэг хугацааны дараа гүнзгий амьсгаа авсаар
-Хагалгаа амжилттай болсон түүнийг амжиж аварсан. Аминд нь одоо халгүй.
Гэхдээ түүний баруун хөл маш хүнд бэртэл авсан. Дахин хоёр хөл дээрээ алхахгүй ч байж мэднэ. Гэхдээ тенхик технологи хөгжсөн энэ үед бидэнд нэг арга байгаа л даа. . . Гэхдээ энэ нь маш удаан хугацаанд явагдах болохоор нилээн хүнд хагалгаа байгаа юм. Нөхөн сэргээлт амжилттай болоод дууссан ч өвчтөн эмнэлэгт ойролцоогоор жил гаран байрлах ер нь амьдрах шаардлагатай ч болж мэднэ. . . .хэрвээ тэр сэрээд мэс заслыг зөвшөөрөөд нөхөн сэргээлт амжилттай болвол шүү дээ. Одоо хамгийн сайн анхаарах зүйл гэвэл өвчтөн Пак Жимин ухаан орох тэр сэрчихвэл нэг шат ахих боломжтой гэсэн үг. Тийм учраас өвчтөнд эмч гэлтгүй та нар ч бас анхаарах хэрэгтэй.
Арай гэж нэг юм бүгдийг нь хэлж дуустал Юнги сууж байсан сандалнаасаа босоод
-Хийж чадах хэмжээгээрээ биш заавал хий түүнийг заавал сэрээ, ухаан оруул, түүний амь таны гарт байгаа энд итгэж, найдаж болох хүн гэвэл та л байна түүнийг заавал сэрээ гэж хэлчхээд надаас нүд салгалгүй ширтэж байгаад зүгээр л хаалгаар гараад яваад өгөв.
Надад нэг дахин нэг том ачаа нуруун дээр минь нэмэгдэнэ. Гэхдээ би үүнийг үүрэхдээ баяртай байна. . . . .магадгүй миний амьдралд тохиолдоод байгаа ганцхан олдох аз завшаан ч юм билүү.
- Би ч толгой дохин өрөөнөөс гарахаар зүглэлээ гэхдээ би энэ өрөөнөөс гарахыг хүссэнгүй. Алхам бүр маань намайг аз жаргалаас минь холдуулж байгаа мэт санагдаж өрөөнд зүрх сэтгэл минь хорогдоно. Гэхдээ явахгүй бол тэдэнд эвгүй санагдана шүү дээ. Удаан байгаад байвал намайг гадарлачихна. Фен гэдгийг минь мэдчихнэ. Аядолууд ихэнхдээ фенүүдтэйгээ нэр холбох, гэрлэх, болзох дургүй байдаг. Тийм учраас би өөрийгөө хэнд ч мэдэгдүүлж болохгүй. Би фен биш би БиТиЭс гэдэг хамтлагийг мэдэхгүй.
Эмнэлэг дээр хэр удсанаа ч мартаж орхиж. Хагалгааг эхэлснээс хойш бараг 10 гаран цаг өнгөрсөн байх. Унтаагүй удсан болохоор гэртээ очихоос ч залхуу хүрэн эмч нарын өрөөнд орон амрахаар хэвтлээ.
Advertisement
Зүрхэнд догдлол айдас дүүрнэ. Түүнийгээ дэргэдээс нь харсандаа маш их баярлаж байгаа ч сэрэх эсэх нь үнэхээр эргэлзээтэй байгаад дотор бачуурч сэтгэл өвтгөнө.
Тийм болохоор би маш их айж басхүү сандарч байв. Түүнийгээ дахин дахин бодон бодрол болон хэвтэж байгаад нэгэнт унтаж орхижээ.
Эд хогшлоор дүүрэн өрөө яг юу байгаа нь үл мэдэгдэх хэрвээ эндээс ямар нэгэн зүйл хайна гэвэл хэдэн жил болох байх.
Үнэхээр их юм байна өрөөнөө буланд хүрэх гэсэнд яалтачгүй эдгээрийн голоор гарах хэрэгтэй болохоор удаан алхаж явтал санамсаргүй нэг тоглоомонд хүрч орхитол өнөөх тоглоом агаарт замхран хумхын тоос болон уусаж орхилоо.
Юу вэ? Саяных юу байсан бэ? Гэж гайхшран эргэн тойрноо хартал миний хүрсэн бүхий л зүйлс агаарт шингэж байлаа. Энэ бүгд надад үнэхээр аймшигтай санагдана.
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ өрөөгөөр би гүйсээр арай гэж нэг өрөөний буланд иртэл нэгэн залуу цааш харан нүүрээ даран зогсоно. Энэ их эд хогшил дундаас арай гэж хүн харсандаа баярлан түүнд хүрэх гэсэн боловч бусад зүйлстэй адилхан алга болчих юм шиг санагдан гараа буцаагаад татлаа.
Дуугарч чадна гэдгээ санасан мэт хэн гэдгийг нь ч мэдэхгүй өнөөх залууг дуудах гэсэнд миний хоолой харамсалтай нь гарсангүй.
Бас нэг айдас миний хоолой яагаад гарсангүй вэ? Хүзүүгээ барин арагш хэд ухартал буланд зогсож байсан залуу гэнэт доош суун уйлж эхлэх нь тэр.
Яагаад миний хоолой гарахгүй байгаа нь чухал биш яагаад энэ залуу уйлаад байгаа нь хачирхалтай бөгөөд гунигтай санагдан аргадах гэсэндээ би түүний нуруунд нь хуруугаараа хүрчих нь тэр.
Залуугын нуруунаас авахуулаад хөл хүртэл бүгд замхаран алга болохыг би нүд салгалгүй харж байсан юм. Би үнэхээр тэнэг юм ийм зүйл болохыг нь мэдсээр байж өөрт байгаа ганц итгэл найдварыг алга болгочихлоо. Залуу алга болов уу үгүй юу эргэн тойрон цагаарч би цав цагаан өрөөнд ганцаараа үлдэж энд хэн ч юу ч үлдсэнгүй ганцхан оргүй хоосон өрөөн дунд үлдэнэ.
Гэнэт хүнд бөгөөд хүчтэй зүйлд цохиулсан мэт доош харанхуй руу унасаар унасаар.
Дээр өнөөх цагаан өрөөний бүдэгхэн гэрэл арай ядан харагдана би харин доош унасаар л.
Зүүд...
хамаг бие хөлөрч байж суух аргагүй халууцна. Зүүд байжээ. Агаар дутагдаж халууцаж амьсгалах аргагүй болж дотор бачимдана.
Эмнэлгээс хар хурдаараа гүйн арай гэж гадагшаа гартал орой болчихож.
Буцан эмнэлэгийн хаалгаар хартал хэн ч алга үүдний сувилагч суудал дээрээ унтаж харагдана. Бугуйн цаг маань шөнийн 4ийг заана. Зүүдний учрыг олох гэсэндээ толгойгоо гашилгатал үнэхээр тайван байх эцэс алга. Бас энэ зүүд юунд нь ингэтлээ намайг айлгасан юм бол. Зүгээр л зүүд шүү дээ.
Гэж бодсоор өөрийгөө арай гэж тайвшруулан гүнзгий амьсгаа аван дээш тэнгэр өөд хартал түмэн одод дээр минь гялс хийн анивчин харагдана.
Зуны орой ийм сайхан байдаг гэсэн шиг гайхалтай харагдаж байлаа. Саяын болсон бүх үйл явдлыг мартуулам үзэсгэлэнтэй одод толгой дээр анивчин гялтгана.
Яг л ээж минь цээжиндээ зүгээр ээ охин минь гээд тэвэрч байгаа юм шиг халуун дотноор.
Сэтгэл дотор цэлмээд явчихлаа.
Буцан эмнэлэг рүү ортол дахин хэн ч байсангүй үнэхээр нам гүм тайван.
Гэнэт толгой дотор нэг гэрэл асна.
Гэхдээ тэгж болохгүй шүү дээ болохгүй энэ чинь муухай явдал хэрвээ хэн нэгэн намайг харчихвал дуусаа л гэсэн үг. Гэтэл цаанаас өөр нэг дуу хоолой зүгээр ээ зүгээр хажуунаас нь жаахан хараад л буцаад явчих. Хэн ч мэдэхгүй одоо хэн ч алга байна шүү дээ алив хальт хараад л болоо.
Харамсалтай нь энэ үед аль хэдийнээ хоёрдахь хоолой минь ялчихсан би түүний өрөөний өмнө ирчихсэн цонхоор нь харж зогсоно.
Азаар ч юм уу тохиолдлоор ч юм уу өрөөнд нь хүн байсангүй. Хаалганы төмөр бариулыг доош даран онгойлгоод өрөөнд орлоо. Дахиад л нам гүм. Түүний минь жигд амьсгал болон бугуйн цагны минь чаг чаг хийх дуу л бүдэгхэн бөгөөд таатай нь аргагүй сонсогдоно.
Гайхамшигтай бөгөөд сайхан хэдхэн хором.
Орных нь дэргэд очоод доош суун нүүрэнд нь ойртоод түүнийг удаан гэгч нь ажлаа. Царайлаг юм аа. Муухай ч гэсэн түүнийг анх харахад л ийм бодол орж ирсэн юм.
Энэ хүн лав хүн биш сахиусан тэнгэр байх. Би хүнд биш сахиусан тэнгэрт дурлачхаж. Хэрвээ болдогсон бол чөтгөр болоод түүнийг өөртөө авахсан. Үс нь хүртэл яг торго шиг зөөлхөн харагдаж байна .
Энэ боломжийг ашиглаад хүрээд үзчих үү?
-Үгүй ээ болохгүй чи сээсанг фен болчихно
-Ганцхан үсэнд нь хүрэхэд юу л болов гэж дээ алив
-Болохгүй тэр сэрээчгүй байна шүү дээ болохгүй
-Хэдхэн см алив.
Тиймээ энэ маягаараа толгой дотроо тулалдсаар замбараагаа алдаж эхэлтэл миний гар хэдийн түүний үсэнд хүрчихсэн илж байлаа.
Дэндүү сайхан.
Хэрвээ чанга илчихвэл сэрчих юм шиг эсвэл хэн нэгэн намайг бариад авчих юм шиг санагдаж эмзэгхэн цэцгийн дэлбээнд хүрч байгаа аястай таатайхан мэдрэнэ.
Ийм тааварлашгүй өдөр ирдэг байж ээ.
Би түүнийг яг л далайн хясаа өөрийн үнэт сувдаа хайрлаж байгаа мэт нүд салгалгүй ширтэж байлаа. Саяхан харсан тэнгэр дэх одноос илүү үзэсгэлэнтэй юм.
Тиймээ би чамд фений хувиар биш нэгэн залууд ухаанаа алдтал дурласан эмэгтэйн хувиар хайртай юм шүү дээ.
Энэ жинхэнэ хайр яалтачгүй мөн
Энэ их гүн бодлыг минь саринуулан гэнэт нэг гар миний гарнаас чангаар атгаад авах нь тэр.
Advertisement
- In Serial35 Chapters
The Elder's Mate
Artemis is artificially inseminated with the child of a Yautja and when she meets the father, an Elder Yautja named Rhage, they form a bond between one another. Together they escape the Weyland-Yutani lab and they slowly learn to love one another. Their budding relationship will be put to the test. Will they be able to withstand the pressure or will they crumble?• Friends to lovers• Interspecies smut• Sweet fluffy romance• Smut and crude language• Viewer Discretion Advised - 18+.• Mature Chapters with triggering content labeled at beginning of chapter~ Best Ratings ~#1 Predator: 6/26//22#1 Interspecies: 7/10/22#1 Humanoid: 11/22/21#1 Yautja: 3/29/22#1 YautjaxHuman: 7/10/22
8.18 158 - In Serial39 Chapters
The Marriage Contract
"How can we use non consummation of marriage as a reason for our divorce with your looks?" he asked.It took her awhile to respond. "I don't know. Maybe declare that you are gay?" She answered, a serious look on her face."What?!!" His booming voice erupted like a volcano.________________________________The plan was simple, fake a marriage contract with a fake name of a woman with all her fake data including birthday and pass it as an authentic. But what will happen if the fake woman with a fake data on his fake marriage contract is actually a real person and is asking for a divorce?------------------------------------This work is fiction, any resemblance to real person or place are purely coincidental. Do not copy.
8 114 - In Serial30 Chapters
Tigh Na Faol: House of Wolf (A Wulvers Prequel)
{Featured Story!}#71 in Romance #5 in Historical Fiction"They say at night, the howls of wolves echo across the land, and in the morning farmers find their animals missing or slaughtered. Keep your wits about you, my dearest friend."1561Alba - Scotland Màili is the only child of Catholic Lord, Seumas MacDhòmhnaill, and a daughter of Clan Donald. Most of her life has been spent hidden away in the Scottish countryside a few days ride from the capitol city of Edinburgh.Kept away from the rumours about her mother that are rife at court since her death, Màili knows one wrong word could bring those rumours at her feet too. Cries of witchcraft and gossip about her father's dwindling funds means Màili's future remains uncertain. Close to destitute, her dowry gone, her only chance - in the eyes of her father at least - comes in the form of an unexpected marriage match from a family willing to pay handsomely for Màili's hand. It's an offer her father dare not refuse.Quickly married to a man she doesn't know, he flouts Màili's every belief in what is expected from her as a wife on the night of their wedding. Torian seems uninterested in following Catholic marriage tradition, citing laws of his own Clan he must follow. Trapped amongst people so different from her, speaking a language she barely remembers from childhood, she's whisked away to her new home where she will live with her new husband and his family. The wild and mountain filled Highlands are a beautiful place where purple heather and thick forests covers the land, and mighty sea winds batter the waves against ancient rock. Myth and mystery swirl as thick as the grey mists in the glens; where creatures from old stories are said still to roam.And the Lyall family have secrets of their own. The only advice given to Màili is this:Beware of the wolves. . .
8 383 - In Serial43 Chapters
Falling for you
"Why can't you both realise your love for each other before spoiling someone else life" sri asked us.Rishi was looking at ground without saying anything "Falling for your best friend is not a crime" raj said to us.Rishi didn't said anything and start walking past me without giving a glance at me I felt my heart broken."Why are you so silent go stop him pooja before everything will be late" sri said but my eyes were on the person who is leaving me in tears.She doesn't know that it was already late....They didn't know i already fall for him madly without being his friend....My rishi, my bestie, my love Today i lost him... because of my love....Is it wrong to fall for best friend???????~~~~~~~~~~~~~~~~~~~Pooja loves rishi so much but rishi will love pooja??Will their friendship broke because of this love??Do you want to know more about this?Then go don't waste a single second!!!!
8 26155 - In Serial30 Chapters
Keeping His Secret
"We're just two people thrown together through the bond of knowing one another's secrets."Mia and Noah couldn't be any more different. When a change in circumstances has Mia transferring from her private school to a public one, she couldn't fit in any less even if she tried. The kids at Bell View know that money is an invisible line that separates two worlds, so it's not surprising that Noah called her a spoilt little brat on her first day. But what happens when she accidentally finds out his biggest secret, will she tell everybody just to get back at him or are there bigger things at stake other than his rude personality?
8 126 - In Serial46 Chapters
blue ✓
when a girl in a bitter and unloving relationship gets involved with a quiet and beautiful boy, she finds herself again as he paints the love she craves but cannot touch. two blue souls searching for something in each other that they can't seem to reach.
8 157

