《PROMISE[completed]》Үнэн
Advertisement
Дэлхийд дээгүүр бичигдэх солонгос улсын нийслэлд боломжийн үнэтэй ямар ч асуудалгүй байр олно гэдэг хэцүү. Ганц бие эмэгтэй хүнд бол өнөөх байрандаа ганцаараа амьдрана гэдэг бүр ч аюултай.
Зурагт радиогоор олон зүйл сонсогддог. Энд ийм хэргүүд гарлаа тэнд тийм хэргүүд гарлаа гээд л. Олон охид бүсгүйчүүд алга болж цуврал гэмт хэрэгтнээс одоо хүртэл ямар ч сураг чимээ алга гэх мэт. Ингэж л Сөүлд болоод байгаа хэргийн тоо огцом нэмэгдэж эхэлсэн юм.
Харамсалтай нь сөүлд амьдрах нь яг л барын аманд орсон хурга шиг үргэлж түгшүүр дунд амьдарч байгаа мэт санагддаг.
...
Хөргөгчөө дүүргэх санаатай ойр зуурын идэх юм аваад гэр лүүгээ харьж явтал араас ХэЖин~аа гэж хэн нэгэн чангаар дуудах нь сонсогдох нь тэр.
Эргээд хартал ард хүн байтугай амьтны бараа ч алга энэ гудамжинд ганцхан би л байгаа бололтой хэн ч харагдсангүй.
Гэхдээ сая яах аргагүй намайг дуудсан даа. Эсвэл би хий юм сонссон юм байх даа гэж бодсоор буцаад эргэн хартал өмнө минь
сургуулийн урд дандаа зогсож байдаг залуу нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан яг л жентелмэн залуу шиг өөдөөс минь алхаж байлаа.
Гэхдээ түүний урууландаа тодруулсан мушийлт надад ерөөсөө таалагдсангүй. Харахад л зэвүүцэм дотор арзайлгам муухай мишээлт. Нэг л хүйтэн. Хурдхан хажуугаар нь зөрөн алхаад явах гэтэл гарнаас минь чанга гэгч нь атгаад намайг өөртөө нааж орхив.
За ингээд л бүх юм дууслаа миний амьдралын замнал энд ингээд хүний гарт дуусдаг юм байна. Гэж бодсоор түүнийг өөрөөсөө салгах гэж гараа буцааж татан цээжийг нь хойш түлхэж орхив.
Харамсалтай нь тэр чинь эрэгтэй хүн шүү дээ. Эмэгтэй хүн чинь хэдий зоригтой ч цагаа тулахад ийм үед өөрийгөө ямар сул дорой юм бэ гэдгийг улам мэдэрдэг юм байна. Гэтэл санамсаргүй би түүнийг алгадаж орхисон юм.
Энэ нь түүнийг өөрөөсөө салгах нь битгий хэл харин ч улам уурыг нь хүргэчихэв бололтой. Намайг улам чангаар тэврээд над руу эгцэлж ширтэж байгаад
- С-Сайн уу? ХэЖин аа ч-чи намайг таниж байгаа биз дээ? Чи надад өм-өмнө нь тусалсан байх аа тэгээд л...г-гэх-гэхдээ сая яагаад намайг цохиж байгаа юм бэ? Би чамайг гэмтээхгүй ээ. Харин ч би чамайг хамгаалах болно. Хэн ч чамд гар хүрч чадахгүй. Т-Тийм болохоор надаас битгий ай. Би зүгээр л баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд энд чамайг зөндөө удаан хүлээж байлаа. Надад тусласанд баярлалаа ХэЖин аа
Advertisement
Гээд өврөөсөө шив шинэхэн улаан сарнай гаргаад над руу сарвайв. Би үнэхээр гайхаж орхилоо. Үл таних залуугийн нүд рүү ширтсээр
- Чи яаж миний нэрийг мэдээд байгаа юм. Тэр үед би чамд нэрээ хэлээгүй шиг санагдах юм. Гэтэл тэр улам сандарч байгаа бололтой гарт нь байх өнөөх сарнай чичирч салгална.
Ирүү нь ч мөн адил яг л өвлийн хүйтэнд даарсандаа дагжин чичирч байгаа хүүхэд шиг нүд нь энд тэнд тэнүүчлэн хэлээрээ шүд, уруулаа долоож шүлсээ залгиад
- Бүх хүн л чиний нэрийг мэднэ шүү дээ. Алдарт 6курсын оюутан Кан ХэЖин гээд л чамайг бүгд мэднэ. Би хүртэл
Гээд тэр бүр сандран яг л саа өвчтэй хүн шиг болж ирээд мөрнөөс минь улам чанга атгалаа. Байдал нэг биш болоод ирэх нь тэр. Ойр хавьд ямар ч хүн алга гэнэт юу болох нь энэ вэ?
- Туслаарай хүн байна уу авраарай гэж хамаг байдгаараа орилтол.
Гудамжны цаанаас хэн нэгэн хүн болиоч гэх нь сонсогдоно.
Өнөөх залуу чихээ даран чимээ гарсан зүг рүү харах үед нь түүнийг өөрөөсөө хамаг чадлаараа түлхэн холдуулаад хар хурдаараа арагшаагаа ч харалгүй учир зүггүй гүйн арай гэж гэрийнхээ урд ирлээ. Аз болж энд олон хүмүүс байж таарсан юм.
Бодоход л хүйтэн хөлс даана. Буцан эргээд хартал ашгүй өнөөх чинь байсангүй. Сая яг юу болоод өнгөрвөө. Амьдралдаа амьд хүнээс ингэж их айж сандарч зугтааж үзсэнгүй. Байнга л сургуулийн үүдэнд зогсож байдаг байсан намайг хүлээдэг байж л дээ. Найзуудтайгаа явдаг байсан болохоор над руу ойртож зүрхлээгүй хэрэг. Ашгүй нэг боломж олдож би ганцаараа амьдрах болсон учраас энд ирсэн байж таараа.
Гар минь учраа олохгүй салгална. Цүнхээ чанга гэгч нь тэвэрсээр цахилгаан шатанд суун гэртээ орлоо.
Гэхдээ энд ч бас нэг тиймхэн.
Харин хаа нэгтээгээс хүн гараад ирнэ гэж айхгүй нь сайн хэрэг.
Манай байрны цонх том бөгөөд гадаа болж байгаа бүхий л зүйлийг харж болохоор цэлгэр. Шинээр худалдаж авсан хөшиг минь арай ядан далдална.
Advertisement
21 давхарт болохоор дээрээс бүх юм үнэхээр сайхан харагдах нь сэтгэлийг түр ч атугай онгойлгодог. Байраа бараг цонхноос гь болоод сонгосон байх. Дэндүү сайхан харагдаж байна. Саяын болсон үйл явдал сандарал ул мөргүй алга болчихжээ. Одоо л нэг юм бүтэн амьсгаа авахтайгаа болж тайвширлаа.
Хувцасаа солиод гэрээ жаал эмхэлж цэгцлээд арай гэж дууссаных нь дараа усанд орохоор алчуур барьсаар угаалгын өрөө рүү алхтал.
Дин.
Утсанд шинэ мэдээ иржээ. Яаралгүй алхсаар утсаа аваад мэдээг гүйлгэн унштал.
Өмнө нь ирсэнтэй яг адилхан мэдэгдэл байв. БиТиЭсийн талаарх мэдээ.
Харин эдгээр хоёр мэдээ хоорондоо асар их ялгаатай учир нь гэвэл нэг нь хууль ёсны жинхэнэ мэдээ худал зүйл огт байхгүй нэвт шувт байх нь тэр.
Энэ мэдээ үнэхээр үнэн байж. Би анхандаа зүгээр л атаархсан хэн нэгний тэнэглэл байх гэж бодсон боловч энэ үнэн байсан байна.
BTS тарах болсон нь үнэн байж.
Гайхширалд автсаны хариуд хатуу шалан дээр утас алчуур хоёр минь зэрэг унах нь тэр. Азаар утас минь алчууран дээр унасан болохоор эвдэрсэнгүй. Харин миний зүрхэнд тийм аврал байсангүй учир нь утас шиг зүрхийг минь унах үед доороос нь тосох алчуур надад байгаагүй юм.
Хэдэн тийш бут үсэрлээ. Яг л газар шидсэн шил мэт. Хаа сайгүй бутран уналаа.
Advertisement
- In Serial21 Chapters
The Marriage Deal
Khushi means happiness but not in Khushi's life.Khushi is the total opposite of her name.Her life is filled with sorrow,hatred and unhappiness.Khushi only had one wish in life that her husband will take her away from this sorrow and hatred life and will give her that happiness,love and care life which every girl deserves.But her wish was broken when she was married to one of the most eligible bachelor of India,Armaan Kapoor just because of a marrige deal.
8 321 - In Serial7 Chapters
Where You Once Stood | Prose
True love is horrific, for the ghosts and what-ifs will never leave you alone. POETRY & PROSE Cover by @/lannisports © chanotel / 2022
8 91 - In Serial27 Chapters
outcast ; eddie munson
in which the social butterfly valerie wheeler realises eddie "the freak" munson is nothing like the rumours spread about him.eddie munson x fem!oc
8 230 - In Serial30 Chapters
SLAVE
Bow. Obey. Work. Those are the things Caydrick must live after. As a slave, his only purpose in life is to obey his masters commands.When Caydrick is sent to work at the Royal Palace, he ends up getting roughly tortured and soon becomes a sexslave for the Queen herself. When Caydrick fights back and refuses to work for her, the Queen is furious and takes something from him: His sight. Caydrick must now learn how to live as blind, but is determined that no one must ever find out. When he escapes the Queen's prison hold on him, Caydrick seeks to the town for a place to hide. On an impulse, he chooses to hide in a bakery. Here he meets a young woman named Bethia who decides to take care of him. She feels his pain and rushes to his aid, but the longer he stays, the closer she gets to him...How will their relationship turn out? Caydrick never tells her he's blind, nor that he was a sex slave at the Palace. But how can that be? How can someone not notice that he's blind? ***WARNING: This book is intended for an adult audience: Violent languages, Mature content, and unpleasant scenes that may disturb you.NOTE: This book is NOT authentic. It has a plot twist. The events that transpires are NOT based on real happenings.PS: I wrote this when I was young. Bad grammar and bad plot.*Cover made by the amazing @GretchenBearer!
8 105 - In Serial19 Chapters
Pet Project :His Dissertation
The Internship is exploring 'Sexual Awakening Methods' What wasn't specified are the research methods employed. His 'hands-on' approach would normally have her running, but for the fact that her motivations aren't pure either - Told from the POV of the Video Recording Device
8 91 - In Serial19 Chapters
Under Investigation
a world renowned paranormal investigator and tv personalitymeetsan intelligent, quiet country girla romance story ♡ copyright © 2021 the queen slushie
8 159

