《My Love Story 1 || [✔️]》🙏🏻🤦♀️Дахиад л зовлон⁉️🔜
Advertisement
3 өдрийн зураг авалт дуусч бүгд оройн хоолондоо орцгоон дараагаар нь өрөөндөө тухалцгаалаа. Маргааш эрт хөдөлцгөөх учраас бүгд дахиад л эрт унтаад өгцгөөв. Унтахаар орон дээрээ хэвтэж байтал утас дуугарав. Утсаа аван хартал Инүгээс "Манай өрөөнд хүрээд ирээ" гэсэн мессеж ирсэн байв. Мессежийг уншаад чимээ гаргалгүйгээр орноосоо зөөлөн гэгч нь босон өрөөнөөсөө гардаа. Алхсаар Инүгийн өрөөний үүдэнд ирэхэд дотор Эмжэй болон Санхагын дуу тэнгэрт хадах шахам чанга дуугарч байлаа. Өрөөний хаалгыг тогштол Инү хаалга тайлж өгөв. Дотогш ортол тэд дундаа хэдэн лааз шар айраг болон амттангууд тавьчихсан сууцгааж байв. Тэднийг өмнө нь ингэж ууж байхыг харж байгаагүй болоод ч тэр үү тэднийг фэнийхээ хувьд энэ байдлыг үнэхээр их сонирхож байлаа.
Инү: Бид өнөөдөр photobook-ныхээ зураг авалтыг дуусч байгаагаа тэмдэглэж байсан юмаа. Тэгээд л... Би ууж болно биздээ. *инээмсэглэх*
Өмнө Инүг дарс уудаг л гэж сонссоноос биш шар айраг уудаг гэж мэдээгүй юм байна. Би Инүгийн талаар их мэдэхгүй бололтой...
Би: Надаас юунд нь асуухавдээ. Хүссэнээрээ ууж болно оо.
Инү: Чи миний найз охин шдээ. Тэгээд л асууж байхад... Нэгэнт чи зөвшөөрсөн юм чинь ууна аа. Чи ч гэсэн ууж болно шүү. *инээх*
Би: За
Санха: Инү ахаа, та найз охиноо сайн хараарайдаа. Миний цариалаг төрхөнд дуралчихвийдээ. *чангаар инээх*
Инү: Юу гэнэ ээ? Чи чинь ийм хурдан согтчихоо юу? Нааш ир. Чи өнөөдөр миний гарт үхсэндээ!
Санха: Аааааааааа... За за за. Ахаа уучлаарай. Тоголсон юмаа.
Бүгд Инү Санха хоёрыг харан инээлдэн суулаа. Санха үнэхээр ах нарыгаа өдөх дуртай хүн юмаа. Хаана ч явсан ах нарыгаа хөгжөөж жаргалтай уур амьсгал үүсгээд л...
Бяцхан үдэшлэг маань 3 цаг хүртэл үргэлжлэн Инү бид хоёроос бусад нь нэлээн халсан байлаа. Инү бид хоёр бүгдийг нь өрөөнд нь хүргэж өгөн оронд нь оруулж өглөө. Хамгийн сүүлд Мүүнбинийг оронд нь оруулчихаад өрөөлүүгээ явах гэж байтал менежер үүдэнд ирчихсэн хаалга тогших нь тэр.
Би: Яана аа, менежер. Одоо яах вэ?..... Би нуугдах хэрэгтэй.
Инү: Яагаад нуугдах ёстой гэж? Чамайг угаасаа надтай үерхэж байгааг мэдэж байгаа шүүдээ.
Би: Мэдэж байгаагын хувьд мэдэж байгаалдаа. Гэхдээ эмэгтэй хүн ийм орой болтол ганцаархнаа 6 эрэгтэйтэй хамт байгааг юу гэж ойлгох бол? Тиймээс нуугдах хэрэгтэй. Намайг нуугдтал хаалга тайлж болохгүй шүү.
Би нуугдах газар хайсаар хувцасны шүүгээнд орж нуугдлаа. Намайг нуугдсаны дараагаар Инү менежерийг оруулан тэд хамтдаа юм ярилцаж эхлэв. Надад юу ярьж байгаа нь сайн сонсогдохгүй байв. Гэхдээ тэд нэлээн удаан ярилцаж байна... Би яг унтах нь ээ... Ийнхүү бодсоор би хувцасны шүүгээнд дуг нойрондоо автаж орхилоо.
*****************
Нарны хурц туяа нүүрэн дээр тусч эхлэхэд өөрийн мэдэлгүй нойрноосоо сэрлээ. Нүдээ нухсаар эргэн тойрноо хартал миний байрладаг өрөө биш болох нь тэр. Орноосоо ухас хийн босон эргэн тойрноо хартал Инүгийн өрөө бололтой түүний цүнх байв. Яагаад энд унтаж байгаагаа ойлгож ядсаар өрөөнөөс гарлаа. Би яагаад энд... Нээрээ тийм менежерээс нуугдаад шүүгээнд сууж байсан. Тэгээд л унтчихаж... Тэгэхээр Инү намайг тэвэрч энэ орон дээр унтуулсан юм байхдаа... Аааааш Урангоо чи ямар мэдрэлгүй унтдаг юм бэ? Бүхэн бүтэн шүүгээнээс гаргаад орон дээр хэвтүүлж байхад юу ч мэдээгүй байдаг. Ээжийн хэлдгээр хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч сэрэхээргүй унтах юм даа........ Ийнхүү бодсоор өлмий дээрээ зөөлөн зөөлөн алхалсаар гартал зочны өрөөны буйдан дээр Инү унтаж байв.
Advertisement
Инү буйдан дээр эвхрэлдэн хэвтэж байсан болохоор хажууд нь байсан цамцаар нь хучлаа. Түүнийг хуччихаад гарах хаалга руу зүглэж байснаа гэнэт утсаа аваагүйгээ санан эргэн тойрноо хартал ширээн дээр байх утсаа аваад гарахдаа толгойд минь нэг бодол орж ирэв.
Бодоод байх нь ээ Инүгийн унтаж байгаа төрөхийг нь амьдаар нь ерөөсөө харж байгаагүй юм байна... Би Инүгийн хажууд очин суулаа... Ямар хөөрхөн юм бэ? Бүр хайр хүргээд хаячих юм. Утсаа гаргаж ирэн түүний зургийг дарж эхлэлээ. Зөндөө их зураг дарсныхаа дараа шанаагаа тулсаар Инүг харж суув. Хүн яаж унтаж байхдаа хүртэл ийм сэтгэл татам үзэсгэлэнтэй байж болдог байна аа. Яг л барьмал шиг. Цагаахан нүүр, өтгөн хөмсөг сормуус, хүнхэр нүд, өндөр хамар, ягаахан уруул, товойн харагдах төвөнх...гээд л бүх зүйл нь үнэхээр төгс төгөлдөр юм. Өөрийн мэдэлгүй гараа явуулсаар түүний хамарт хүрлээ. Хуруугаа дээрээс нь доошоо гүйлгэн түүний хамрыг мэдэрлээ... Үнэхээр гайхалтай. Ийм төгс хүн надтай үерхэж байна гэж бодохоор л би урьд насандаа ямар буян үйлдсэн юм болдоо гэж бодох юм. Инүг хөдлөх үед суусан газраасаа ухас хийн босоод өрөөнөөс гарлаа. Явах замдаа сэрээгүй байгаасай гэж залбирсаар байлаа. Ойр хавиа шалган үзсээр өөрийн байрлаж буй өрөөндөө орон чимээгүйхэн шиг орондоо орлоо. Ашгүй хэнч сэрээгүй байна. Ашгүй минь гэж...
"Сэрээрэй" гэх дуунаар нүдээ нээтэл Сара эгч явах болсонг мэдэгдлээ. Орноосоо босон хувцсаа сольж өмсчихөөд ганцаараа ачаагаа ширсээр өрөөнөөсөө гарлаа. Цахилгаан шатанд суун хаалга хаагдаж байх үед нэг хүн гараа оруулан хаалга хаагдахыг болиуллаа. Инү байна... Инү инээмсэглэсээр "Сайхан амарсан уу?" хэмээн хэллээ. Бурхан минь ичиж үхэх нь ээ. Өрөө орон дээр нь хэвтчихээд эзнийг нь буйдан дээр унтуулж л байдаг. Инүгийн дахин "Сайхан амарсан уу?" гэх дуунаар ухаан орон "Т-тийм ээ сайхан амарсан. Чи сайхан амрасан уу?" хэмээн хариуллаа. Чи сайхан амарсан уу байхдаа яахавдээ орыг нь эзэлж унтчихаад...
Инү: Сайхан амарсаан. *инээх* Өчигдөр орой шүүгээнд унтчихсан байхаар чинь сэрээхгүйн тулд тэврээд өөрийнхөө орон дээр хэвтүүлчихсэн юмаа. Өөр элдэв бусын юм болоогүй шүү.
Би: Би элдэв бусын юм бодоогүй ээ. Харин намайг уучлаарай орноос чинь өөр газарт унтуулсанд...
Инү: Зүгээрдээ. Би хаана ч унтсан тухтай унтдаг шүү.
Би: Гайгүй байсан бол болоодоо.
Инү: Гэхдээ яагаад хамранд минь хүрээд байсан юм бэ? *инээх*
Ваааат, тэр сэрүүн байсан байна. Ичиж үхмээр юм бэ.
Би: Сэрүүн байсан юм бол яагаад унтсан дүр эсгээд байсан юм бэ? Хүн эвгүй байдалд оруулаад!
Инү: Чамайг юу хийхийг чинь сонирхоод л... Одоо миний асуултанд хариул!
Би: Ааааан тэр үү? *эв хавгүй инээх*
Юу...нөгөө...зүгээр л хүрмээр санагдаад... Чи их өндөр хамартай юм байналээ.
Инү: Надад хүрэх тийм гоё байсан юмуу? *инээх*
Яг энэ үед цахилгаан шат онгойлоо.
Би: Өөө цахилгаан шат онгойчихлоо. Биднийг хүмүүс хүлээж байгаа байх явцгаая...
Ийнхүү хэлэн Инүгээс түрүүлэн хурдан хурдан алхаж эхлэлээ... Бүгд цугларан Сөүл явах замдаа гарлаа. Бусан хотод ирсэн өдрөөс авхуулаад адал явдалтай байлаа шүү. Үнэхээр гоё гоё дурсамжтай болж чадлаа. Ялангуяа Инүгийн унтаж буй дүр төрх... Утсаа гаргаж ирэн Инүгийн зургуудыг харан өөрийн эрхгүй инээд алдаж эхлэлээ. Энэ байдлыг минь харсан Наби дарга "Сү И зүгээр үү? Яагаад галзуу хүн шиг ганцаараа инээгээд байгаан?" хэмээн асуухад нь инээж байсан цариагаа төв цариа болгож хувирган "Юу ч биш ээ" хэмээн хэллээ. Наби дарга үл итгэсэн байдалтай харан "Нэг юм үнэртээд л байна даа" хэмээн хэлэх нь тэр. Би дотроо өөртөө болгоомжтой байлдаа Урангоо гэж хэлсээр суув.
Advertisement
~Сарын дараа~
Удахгүй Солонгосын бүх нийтийн амралт болох гэж байгаа тул энэ хугацааг ашиглан Монгол руугаа буцах бодолтой байлаа. Ирэх нэгдэхийн онгоцны тасалбар захиалан Инүд явах талаараа хэлэхээр утсаа гаргаж ирлээ. Хальт фасебоок рүүгээ ортол Инүгийн CECI брендийн сурталчилгааны зураг цацагдсан байв. Зураглуу ороод хартал энэ удаагийн зураг авалтанд эмэгтэй загвар өмсөгчтэй хамтарсан байв. Тэд энэ зурган дээр дэндүү дотно харагдаж байна. Өөөө бүр эмэгтэй нь сугдчихсан байх шив... За Инү маань сугадаагүй нь яамайдаа гэж бодсоор зургыг цааш нь үзлээ. OMG... за бүр Инү тэвэрчихсэн байх шив. Өөөө за за бүр хөтөлцчихсөн айн... За Урангоо тайвшраарай... тайван... тайван. Угаасаа энэ чинь Инүгийн ажил шүүдээ. Үүнтэй эвлрэх хэрэгтэй. Өмнө нь зөндөө л ийм зураг харж байсан. Цаашдаа ч бас ийм зураг зөндөө л харна. Бүр киноны kiss scine-тай хэсгүүд зөндөө харна. Энэ болгонд эмзэглээд байвал чи удалгүй үхэх байх...
Өөрийгөө тайвшруулсаар Инү рүү залгалаа. Би түүнд явах болсоноо хэлтэл "Би одоо очлоо. Гэрийн чинь гадаа очихоороо залгая гараад ирээрэй" хэмээх хэлээд утсаа тасалчихав. Би түүнтэй уулзах гэж байгаадаа баяртай байгаа ч сэтгэл минь нэг л сонин байв. Яг л фэнүүд шүтэн бишэрдэг хүнээ хэн нэгнээс харамлаж байгаа мэт л байна. Инүгээс дуудлага ирэх үед малгай өмсөн гэрээсээ гарлаа. Намайг гарах үед тэр машиныхаа гэрлийг асаан дохио өглөө. Би явсаар машинд нь орж суув.
Инү: Хэд хоног явах юм бэ?
Би: Мммм, нилээн удах байх.
Инү: Нилээн удаан гэж яг хэдэн хоног?
Би: Мэдэхгүй ээ!!!
Инү: Яагаад уурлаад байгаа юм шиг сонсогдоод байна? Надад уурлачихсан юм уу?
Би: Үгүй...
Инү: Юун үгүй гэж уурлачихсан л байнашд. Яагаад уурласын?
Би: .......Чи CECI брендын сурталчилгаан дээр тэр загвар өмсөгчтэй яаж тэгэж дотно байдаг байна аа?! Бүр дуртайн аргагүй тэвэрчихсэн байсан!
Инү байдгаараа чанга инээснээ
Инү: Чи одоо хардаад байгаа юмуу?
Би: Хардах гэнэ шүү. Би тийм балай юм мэдэхгүй.
Инү: *инээх* За за. Чи хардаагүй юм байна аа. Намайг уучлаарай. Дахиж ийм дотно зураг даруулахгүй ээ. Хамтарч байгаа хүнээ өөртөө хүргэхгүй бас өөрөө ганц ч хуруугаа хүргэхгүй за. Одоо санаа нь амрав уу?
Би: Бие биедээ хүрэхгүй бол хамтарч зураг авхуулж байгаагын хэрэг юу байхав дээ. Аягүй бол менежер чамайг анзаарчихаад намайг толгой түрүүгүй загьнах байлгүй. Тэрний оронд зүгээр байгаагаараа л бай. Би чамайг ийм ажилтай гэдгийг мэдсээр байж үерхсэн шүүдээ.
Инүгийн нүдрүү цоо ширтсээр ийнхүү хэлэхэд тэрээр надруу ойртон духан дээр минь зөөлнөөр үнслээ.
Инү: Би чамайг хүн болохоор л чамд дурласан байх. Намайг өдөр болгон өөртөө улам ихээр татаж байх юм. *инээмсэглэсээр намайг тэврэв*
Би: Чи ч бас намайг цаг үргэлж өөртөө дурлуулдаг.
Утас дуугарах чимээнээр бие биеээсээ хөндийрлөө. Миний утас бололтой халааснаасаа утсаа гаргаж ирэн хартал аав залгаж байв (Сү И маань олон улсын дугаартай билээ😂). Би Инүг чимээ гаргаж болохгүй шүү гэж хэлчихээд дуудлагыг автал аав дуудлага авав уу үгүй юү чанга дуугаар орилж гарав.
Аав: Урангоо гуай, юу болоод байгаа юм бэ? Би чамайг хүний хүүхдээс дутаахгүйн тулд эрдэм ном сураад ир гэж харь улс руу явуулсан болохоос биш гадаадын шар юмтай уулзуулах гэж явуулаагүй шүү!!! Овоо хөөрхөн сургуулийнхаа хажуугаар ажил төрөл хийгээд сайн яваа юм байна даа гэж бодтол ээж эгчтэйгээ нийлчихээд яаж надаас нууж чадаж байна аа. Би чамайг ингэж өсгөө юу?! Чамайг хүнд хутгалуулаад эмнэлэгт өвдөөд хэвтэж байх үед Юнү ч гэлүү Инү ч гэлүү хүний талаар ой санамжаа алдчихсан гэхэд чинь тэр залуутайгаа нэлээн дотно болсон гэдгийг чинь намайг ойлгоогүй гэж бодоо юу? Уулзаад байгаа хүн чинь наад солонгостоо алдартай од байх нь надад огт хамаагүй. Чи чинь монгол наад уулзаад байгаа хүн чинь солонгос хүн. Бас дээрээс нь чамаас бүхэл бүтэн 5 насаар ах байхад яаж уулзаад үерхдэг байна аа?! Ингээд сонин хачин юм хийгээд байх юм бол наад сургуулиа орхиод яг одоо юм хумаа баглаад энд хүрээд ир. Ирэхгүй бол би өрөө очиж авчирана шүү. Хурдан хүрээд ир!!!! Ойлгосон уу??!!!
Утасны цаанаас ээжийн "яах гээд байдаг юм бэ? Зүгээр орхиочдоо. Өөрсдөө учраа олоод явж байвал болоо юм биш үү?" гэж хэлэх нь тодхон сонсогдож байлаа.
Би: Ааваа та буруугаар ойлгоод...
Аав: Юуны чинь буруугаар ойлгох. Ирэхгүй бол би өөрөө очно шүү.
Аав намайг нэг ч үг хэлүүлэлгүй утсаа тасалж орхив. Инү юу болж буйг ойлгохгүй надруу ширтсээр суулаа. Би гэрийнхнийгээ бүгдэнг нь биш юмаа гэхэд аавыг ингэж уурлана гэдгийг мэдээд байсан юмаа. Гэхдээ яаж яваад намайг хэлэхээс өмнө мэдчихдэг байна. Одоо яасан ч аав бид хоёрыг зөвшөөрөхгүйдээ... Ингээд бүх зүйл дуусчих юм гэж үү??!! Би Инүрүү ширтсээр өөрийн мэдэлгүй уйлж орхилоо. Инү сандарч тэвдсээр "Яасан бэ? Яагаад гэнэт уйлаад хүн айлгаад байгаа юм бэ? Сая хэн залгасан юм бэ?... Яасан бэ?" гэсээр намайг асуултаар булж байлаа. Би шууд л Инүг чангаас чанга тэвэрч аван уйлахаа зогсоох гэж оролдон суулаа.
(Монголоор хэлэх)
Би: Би аавыг ингэж их уурлана гэдгийг мэдсээр байж чамтай үерхсэнд минь уучлаарай. Хоёулаа одоо яах бол? Салах болов уу?...Гэхдээ би чамаас холдмооргүй байна. Ингэж нэг юм жинхэнэ хайртайгаа учирдаг юм байжээ гэж бодож байсан юмсан. Биднийг хүмүүс яагаад ингэж их эсэргүйцдэг юм бэ? Бие биедээ хайртай байхад хангалттай биш гэж үү? Бид ямар буруу юм хийсэн юм бэ? Яагаад?
Ихэр татсаар ийнхүү хэлэхэд Инү "Солонгосоор хэлэлдээ би ойлгохгүй байна. Сү И юу болоод байгаа юм бэ?" гэх түүний хоолой дэндүү өрөвдөлтэй санагдаж байлаа. Бидний зовлон дуусаагүй бололтой...
🤦♀️😭
🙆♀️❤️💕
🦋🌸
Advertisement
- In Serial52 Chapters
ʀêᴠᴇʀɪᴇs | ᴏɴɢᴏɪɴɢ
/ʀev(ǝ)ri/•daydream•An anthology of short stories, to make your tummy churn in ecstasy and bubble up with the presence of butterflies, daydreams about love☆updates every saturday or sunday☆
8 133 - In Serial55 Chapters
Emma (1815)
Emma Woodhouse, aged 20 at the start of the novel, is a young, beautiful, witty, and privileged woman in Regency England. She lives on the fictional estate of Hartfield in Surrey in the village of Highbury with her elderly widowed father, a hypochondriac who is excessively concerned for the health and safety of his loved ones. Emma's friend and only critic is the gentlemanly George Knightley, her neighbour from the adjacent estate of Donwell, and the brother of her elder sister Isabella's husband, John. As the novel opens, Emma has just attended the wedding of Miss Taylor, her best friend and former governess. Having introduced Miss Taylor to her future husband, Mr. Weston, Emma takes credit for their marriage, and decides that she rather likes matchmaking.
8 80 - In Serial42 Chapters
Faces (Lannan Eacott) *Under Editing*
"I've never met someone so understanding. Or accepting. The love you have for me never fades. Never took a hit. And for that, I'm thankful. I just wish I would have seen it."all pics were founded on the internet! I do not own them, and if they're yours, please message me or comment so I can respectfully give you credit ❤️
8 184 - In Serial14 Chapters
Flower Shops [m.w]
Morgan Wallen was Lacey's older brother's best friend back in Sneedville. They were always attracted to each other but knew they could never really be together seeing as her brother, Mason, was so protective over her. Their relationship/friendship did not end on good terms after Morgan moved to Nashville to start his career. Lacey recently got a job at Big Loud Records, Morgan's record. Now they are both in Nashville far away Sneedville and Mason...
8 85 - In Serial4 Chapters
Til the afterlife
"I'll always love you""Even til the afterlife?""Further, my love"It's the last year for the oldest son of the Dumbledores at his loved school. It stared as a normal and ordinary year at hogwarts. Suddenly everything changed as he met this boy, he turned his life upside down, made him the happiest Albus will ever be. They fell for each other, but Albus fell too deep. He'd do everything for Gelert. But then he lost him. He lost his love and his family.Years later he found him again, hoping it would be the same as years ago, back then when they where still so naive teens. He promised to himslef he wouldn't let him go that easily ever again.
8 186 - In Serial8 Chapters
Reason for Being (Ikigai)
A 23 year old, already graduated, an animator that got the opportunity to be sent to Tokyo for a project. 🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼🌼"I've always wanted to go to Japan since I was a teen. Now that i FINALLY stepped in the Land of the Rising Sun, Met the Japan men's national volleyball team including the duo that i always adore... Ishikawa Yuki and Yanagida Masahiro.. What could go wrong?".....
8 136

