《My Love Story 1 || [✔️]》🔮❤️Мөрөөдөл биелдэг юм❤️💑
Advertisement
Инүд бүх зүйлээ хэлэхийн тулд эгчийг хүргээд өг гэж гуйж байсан хүн менежерийн өмнө нь хэлж байсан үг санаанд орох үед итгэлгүйхэн алхсаар гэрээсээ гарлаа. Бид машиндаа суун Инүгийн дорм луу хөдөлцгөөлөө. Дормд очих зам багасах тусам сандарч бас эргэлзэж байлаа. Би Инүд бүх зүйлээ санасан гэдгээ хэлсэнч гэсэн хүмүүс биднийг хүлээн зөвшөөрөхгүй бол яана! Бас Инүгийн одоогийн байр суурь үгүй болчихвол яах болж байна аа! Тэгвэл бүх зүйл дуусах болно. Би Инүд хэлэх нь зөв гэж үү?..................... Би яг яах ёстой юм бэ? Гэхдээ миний түүнийг гэсэн сэтгэл өмнөхөөсөө илүү хүчтэй болсон бололтой. Одоо түүнтэй уулзах гэж байгаадаа үнэхээр их догдолж байна. Ямартай ч гэсэн түүнд санасан гэдгээ хэлэх хэрэгтэй...
Бид явсаар Инүгийн дормны үүдэнд ирлээ. Утсаа гаргаж ирээд Инүгийн дугаар луу залгахад тэр дуудлагыг минь авсангүй. Дахин нэг залгахад "Байна уу? Хэн бэ?" гэв. Сандарч түгдэрэн байж "С-Сү-Сү И байна. Та байрныхаа гадаа гараад ирээч" гэхэд Инү гайхаж алмаарсан бололтой хэсэг чимээгүй байснаа "З-за, одоо гарлаа" хэмээн хэлээд утсаа таслав. "Би уулзчихаад ирье" хэмээн эгчид хэлчихээд машинаасаа буун эргэн тойрноо харлаа. Орой болж байгаа болохоор хүмүүс байхгүй байна хэмээн бодсоор байрны хажуу талд байх саравчинд очин суулаа. Саравчинд очиж суухтай зэрэгцэн Инү орцноосоо гүйсээр гарч ирэв. Түүнийг харангуут хамаг биеэ чангалан, хумсаа оролдсоор доошоо харан суулаа. Намайг харангуутаа удаанаар алхсаар хажууд минь ирж суув. Бидний дунд чимээгүй байдал ноёрхов....... Энэ байдлыг эвдэн Инү ам нээж эхлэв.
Инү: Ийм орой юу хийж яваа юм бэ?
Би: Айн? Нөгөө....юу.....нөгөө...
Инү: Би бас чамд нэг юм хэлэх гэж байсан юм. Тэгвэл би түрүүлээд хэлчих үү?
Би: Юу? Аан тэг тэг.
Инү: Өдөр санасан зүйлийн чинь тухайд бол чиний санадаг зүйл зөв байсан. Өмнө нь чи миний талаар юу бодож байсныг чи ч тэр би ч тэр хэн хэн нь мэдэхгүй байгаа шүүдээ. Гэхдээ лав сайн зүйл бодож явдаггүй байсан байх. Намайг чамд тэгэж муухай хандсаар байхад сайнаар лав бодоогүй нь лавтай... Тиймээс нэг зүйлийг чамд хэлэх гэсэн юм.... Чи миний талаар санахгүй байсан ч болно оо. Би чамайг хүчилмээргүй байна. Хэзээ ч бүр хэзээ ч санахгүй байсан ч болно. Би чамд өмнө нь хэлж байсан шүүдээ. Бид хэзээ ч хамт байж чадахгүй хүмүүс гэж... Яг л хонь чоно шиг. Ийм харилцаатай байсан хүнийг санаад ямар хэрэг байхавдээ. Өөрийгөө зовоохоос цайшгүй шүүдээ..... Би чамд үүнийг л хэлэх гэж байсан юм.
Advertisement
Би бүх зүйлээ санчихаад байхад....яаж?? Санаагүй байсан ч гэсэн надад хайртай хэрнээ яаж ийм үг амнаас нь гардаг байна аа!! Надад хайртай юм бол өөрийнхөө талаарх дурсамжуудыг сануулахын тулд хичээх ёстой байтал яаж??......
Инү: Харин чи юу гэж хэлэх гэж байсан юм бэ?
Би: Та сая өөрийнхөө талаар санахгүй байсан ч болно оо гэсэн үү?
Инү: ......Тийм ээ.
Би: Бие биедээ хайртай хэрнээ би санахгүй байж болно гэж үү?
Инү миний хэлсэн үгийг сонсонгуутаа нүд нь бүлтрэх шиг л болж хариулт эрсэн харцаар надруу цоо ширтэж эхлэв.
Инү: Айн?.... Хайртай гэнэ ээ?..... Чи саначихсан юм уу?
Би: Тийм ээ? саначихсан.
Энэ үгийг минь сонсоод Инү суудлаасаа ухас хийн бослоо. Надруу удаанаар ойртон ирээд урд минь ирж суув.
Инү: Мартсан байсан бүх зүйлээ юу? Намайг Astro-ын гишүүн байснаас авхуулаад бүгдийг үү?
Би зөхвөн түүнд л сонсогдохоор зөөлнөөр "Тийм ээ, мартсан байсан бүх дурсамжаа саначихсан" гэхэд бидний хэн хэнийх нь нүд нулимсаар дүүрч байлаа. Инү удаанаар надруу дөхөн намайг тэврэн авлаа. Инүд тэврүүлэх үед нулимсаар дүүрч байсан нүд минь тэсэхээ байн том том нулимсыг урсгаж эхлэв. Би ч мөн адил Инүг тэвэрлээ. Энэ тэврэлт бидний хайрыг буцаан авчрах шиг л боллоо. Бид хэсэг тэврэлдсэний эцэст Инү надаас хөндийрөн нулимстай нүдээр надруу харсаар ийнхүү хэллээ.
Инү: Сая миний хэлсэн санахгүй байсан ч болно гэсэн үгийг бүгдийг нь мартаарай. Намайг хэлээгүй гээд л бодчих. Харин ч надад хамтлаг болон ароха нарийг эс тооцвол зөвхөн л байхад би дэндүү бү дэндүү аз жаргалтай байх болно.
Би "за, надад ч бас зөвхөн байхад л хангалттай" гэсээр толгой дохилоо.
Би: Та ч бас миний өмнө хэлж байсан муухай үгсийг минь мартаарай. Би үнэхээр галзуурсан байж. Хайртай гэдгээ ч мэдэхгүй тэр муухай үгсийг хэлсэнд үнэхээр уучлаарай.
Үүнийг хэлэхдээ нүднээсээ нулимс урсагсаар байлаа. Инү хуруугаараа нулимсыг минь арчин "Битгий уйлаа. Тэр үед чи өөрийгөө мэдээгүй явсан шүүдээ. Тиймээс битгий уйл за!" хэмээн хэллээ. Түүний хэлсэн энэ үг намайг тайвшруулж байлаа.Өөд өөдөөсөө харан сууж байсан бид утас дуугарах чимээнээр харц бурууллаа. Миний утас бололтой ирсэн дуудлагыг хартал эгч залгасан байв. Цаг харахад аль хэдийн шөнийн 2 цаг өнгөрсөн байлаа.
Advertisement
Би: Маргааш өглөө цагийн хувиартай байлгүй одоо орж унтдаа. Эгч намайг хүлээж байгаа болохоор би эгчтэй харьчихна.
Инү: Аан тийм маргаашийн цагийн хувиар!!! Тэр яахвээ гэхдээ өнөөдрөөс эхлээд бидний эхний өдөр шүү 2023 оны 6 сарын 11. Чи миний талаарх зарим зүйлсийг мэдэх байлгүй... Үерхлийн тал дээрээ муу гэдгийг. Тиймээс намайг битгий буруугаар ойлгоорой.
хэмээн хэлээд өнөөх сайхан инээмсэглэлээрээ инээв. Түүний энэ байдлийг харахад ойрын хэдэн сар хараагүй гэсэн шиг зүрхийг догдлуулж орхилоо.
Би: Намайг бодвол та нэг удаа үерхээд үзсэн туршлагтай. Би нэг ч удаа үерхэж үзээгүй...
Инү: Хэдэн жилийн өмнөх явдал билээдээ... Гэхдээ маргааш хоёулаа менежер захирал болон бусдадаа хэлэх хэрэгтэй байх.
Би: Заавал маргааш гэж үү?
Инү: Эрт хэлчихвэл санаа амар уулзаад байж болох биш гэж үү? Тиймээс маргааш заавал хэлж зөвшөөрүүлнэ ээ!
Би: Тийм дээ. Тэгсэн нь дээр байх.
Ийнхүү ярилцсаар Инү намайг машинд минь суулгаж өгөөд гэрлүүгээ оров.
~Маргааш нь~
Өнөөдрийн талаар бодсоор байгаад өнгөрсөн шөнө хөрвөөсөөр сайн унтаж чадсангүй. Эртлэн босон хичээлдээ явчихаад ажилынхаа үүдэнд ирлээ. Ажил руугаа орхынхоо өмнө уртаас урт амьсгаа авчихаад "Урангоо, өнөөдөр хүчтэй байх хэрэгтэй шүү" хэмээн өөртөө хэлээд ажил рүүгаа орлоо. Намайг ажил руугаа орох үед Инү намайг дагуулсаар захирлын өрөө лүү оров. Бид захирлын өрөөнд ороход Astro-ын менежер захиралтай яриалцаж байв.
Инү: Сайн байна уу? Захирлаа.
Захирал: Сайн сайн уу? Инү. Бэлтгэлээ хийхгүй энд...та хоёр энд ямар хэргээр ирэв.
Инү: Захирлаа, нэг юм хэлэх гээд л..... Манай хамтлаг одоо хүнтэй үерхэж болно биз дээ. Дэбүт хийснээс хойш аль хэдийн 5 жил өнгөрчихсөн. Гэрээгээ ч бас сунгасан. Бид одоо хүнтэй үерхэх цаг болсон гэж бодож байна.
Менежер: Инү, юу яриад байна?...
Захирал хөмсгөө зангидан хэсэг суусанаа гэнэт инээд алдаад эхлэв. Бид 3 бие биерүүгээ харснаа дараагаар нь захирал руу харлаа.
Захирал: Манай Инү ч зоригтой болжээ. Уг нь ийм асуудлаар чамтай хэзээ ч ярихгүй гэж бодож байсан юмсан. Гэхдээ ингээд өөдөөс хараад асууж байгаад чинь баярлаж байна. Бодвол энэ охинд сайн болчихсон биз. Залуу охидуудыг ажилд авсан миний л буруу. Одоо ялтай билээ зөвшөөрөхөөс бишдээ.
Менежер: Захирлаа!!!!
Инү, би: Ийм амархан зөвшөөрчихлөө гэж үү?
Захирал: Амархан гэнэ ээ? Тэгвэл үгүй гэж хэлээд Сү Иг ажилаас нь халаад, хамтлагийн сунгасан гэрээнд чинь үерхэхийг хориглосон нэмэлт заалт оруулах байсан юмуу? "инээх"
Инү: Үгүй ээ. Гэхдээ жоохон гайхаад л!!
Захирал: Үерхэж болно оо. Гэхдээ нууцаар!! Фэнүүддээ баригдалгүй нууцаар үерхэнэ. Хэрвээ баригдаад байдал муугаар эргэвэл саяны хэлдэг шиг юм болно шүү за!! Чадна биздээ?!
Инү: Тийм ээ. Чадалгүй яахав. Баярлалаа захирлаа. Хайртай шүү.
Захирал: За за долигноод байлгүй очиж бэлтгэлээ хий.
Инү бид хоёр бөхийн ёслоод захирлын өрөөнөөс гарч явлаа. Инү миний гараас хөтөлсөөр бүжгийн бэлтгэлийн өрөө лүү явлаа. Би үнэхээр жаргалтай байна. 3 жилийн турш энэ хүнтэй үерхчихвэл өөр юу ч хэрэггүй гэж фэн охины бяцхан зүрхээр мөрөөддөг байж билээ. Харин одоо мөрөөдөл минь биелэлээ олж Astro хамтлагийн цариалаг залуу болох Ча Инү миний найз залуу болчихлоо... Би үнэхээр азтай бүр дэндүү азтай хүн юмаа...Би энэ гарыг хэзээ ч тавихгүй. Үхэн үхтлээ энэ гарыг атгасаар байх болно...
~Менежерийн талаас~
Би: Захирлаа!!! Ингээд зөвшөөрчих юм бол өдийг хүртэл хийчээсэн зүтгэл талаар өнгөрөх болно шүүдээ!
Захирал: Тэюн менежерээ! Инү аль хэдийн 25 хүрчихсэн. Бас хамтлаг болон хувь хүнийхээ хувьд алдар нэрд хангалттай хүрсэн. Одоо тэдний хувийн амьдарыг зөвшөөрөх цаг нь болсон. Инүг ямар зөрүүд гэдгийг мэднэ биздээ. Хорих тусам хийх гэж зүтгэдэг. Тэр хамтлагаа болон тэр охиныг хамгаалахын тулд болгоомжтой байх болно оо. Та ч бас тэдний хувийн амьдралыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний хэлснийг ойлгож байгаа биздээ!
Би: .......Ойлголоо захирлаа. Би тэдэнд дэндүү их санаа зовоод хувийн амьдрал гэдэг зүйлийг нь мартаж орхиж. Таны зөв өө! Инү хайртай бүхнээ хамгаалах ёстойг хэн хүнээс илүү мэддэг.
Захирал: Гэхдээ Сү И болон Инүг элдэв бусын цуу ярианд өртөхөөс нь сэргийлээрэй. Ялангуяа энтертаймент дээр!
Би: За захирлаа.
😭😭💕💕💕😭
😂💕💕💕
🦋🌸
Advertisement
- In Serial38 Chapters
Keiko Mochizuki | S. Kusuo
Keiko Mochizuki is oblivious to see how lucky she really is. ˖◛⁺⑅♡ Seasons 1-3˖◛⁺⑅♡ Saiki x OC (Slowburn)˖◛⁺⑅♡ The disastrous life of Saiki K belongs Shuichi Aso except my OC's˖◛⁺⑅♡ Warnings; Mature & rude language
8 93 - In Serial78 Chapters
The Girl Who Never Smiles | ✔️
{COMPLETED!!!}"She's just a little too scared to get close because everyone who said they'd be there, left." -Anonymous Bay Stewart is the girl who never smiles. Not even the slightest of a smile has came to her face in 7 years. She has herself guarded by building walls as high as the Empire State Building around her so that no one can get in. Issac Evans is the golden boy of Eastside High and he is known as the opposite of Bay. He is always smiling and is always optimistic. Issac has made it his personal goal to get Bay to smile more and let the beauty she has been hiding to show. When Issac and Bay collide, Bay is forced to truly acknowledge the pain and hurt that is inside of her that has caused her smile to disappear off of her face. When Issac brings his golden sun into Bay's dark world, something new is introduced into both of their lives.True LoveAnd that is what makes the girl who never smiles smile again.***"Because, Bay Stewart, you are the best thing that has ever crashed into my life, literally." -Issac Evans*******Highest Rankings:#6 in teenfiction#7 in teenromance#3 in teendrama#1 in senioryear#4 in lovestory#11 in youngadult #1 in highschoolexperience#1 in sarcasm#1 in smile#1 in Stewart#1 in goldenboy#2 in brokengirl#15 in teen#73 in completed
8 228 - In Serial6 Chapters
Under the Moon
She rejected him He denied itShe wanted anything but a mate He hadn't wanted one until then She was on the run He was not She was a lonerHe was an Alpha, leader of his pack She was undoubtedly trouble He needn't more trouble And against all odds this is still a love story This is a tale about how the discovery of a soulmate is a blessing to one and a curse to the other. How there is but a name separating them from each other at the very end. The name being a soul name. The most valuable secret to a werewolf. It is the very essence of their being. One which Blake lost and one which Ember denied. And in the midst of all this, hell's door has opened. Spreading crazed determination and perverted delirium among men. Soon no one is safe. Unfortunately, it just so seems that Ember might just have been the one leading it straight to Blake's door. (Be aware, there will be mature content in this story).
8 158 - In Serial31 Chapters
PHAT
-Terra is bigger than most girls so she is Insecure about herself, Until she meets a guy name Rari. Who changes her life. Then when complications come along the way Terra tests her love for Rari. What will happen with Rari and Terra?
8 82 - In Serial26 Chapters
Hierarchy
After going to jail for manslaughter, Regina WestWood wants a normal quiet life when she comes out. However, with a school stuck in elitist ways and her brother right in the middle, it's only expected that people have questions for her late arrival.
8 110 - In Serial55 Chapters
Khalifa
✵ featured ~❝Once upon a time in Baghdad, a street girl teaches the Khalifa of the kingdom why a king needs a queen.❞✵Started: June 5, 2021. Completed: March 30, 2022. ✵featured on wattpad historical fiction, undiscovered, and dangerous love profiles.Highest ranking #1 in historical fiction.
8 206

