《My Love Story 1 || [✔️]》❌🤕Толгой өвдөж байна😤❌
Advertisement
Тархины график зураг авхуулсаны дараа хүн бүр эмчийн юу гэж хэлэхийг тэсэн ядан хүлээнэ.
Эмч: Тийм ээ миний таамаглаж байсан зөв байж. Зүрх хүчилтөрөгчөөр дутагдсанаас болж тархинд очих цусны хэмжээ нэмэгдэж, хүчилтөрөгч цусаар дутагдсан тархинд нөлөө үзүүлсэн байна. Тиймээс ой санамж нь бага зэрэг мартагдсан байж болно.
Эгч: Тэгээд яагаад болсон бүх явдалаа санаад байгаа хэрнээ зөвхөн Инүг мартчихсан байгаа юм бэ?
Эмч: Энэ бол тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болсон байж магадгүй. Өөрөөр хэлбэл Сү И Инүд сэтгэл дундуур байсан эсвэл Сү И Инүд санаа зовж түгшиж байсан байх. Тэгээд Инүг мартахыг хүссэн байх. Үүнээс үүдэн тархи нь түүний талаар мартахад хүрсэн байх.
Бүгд л амандаа ус хийсэн аятай чимээгүй болцгоов. Эмч орон дээр хэвтэж буй надаас бусдыг нь дагуулан гарав.
~Эмнэлэгийн кордорт~
Эмч: Та нар Сү Игийн ой санамжыг дахин авчрахыг хүсвэл өмнө нь Сү Итэй юу хийж байсан тэр бүхнээ хийх хэрэгтэй. Хүний бие өмнө нь болсон зүйлээ үргэлж мэдэрч байдаг учраас санах магадлал тун өндөр. Гэхдээ түүнийг хэтэрхий хүчлэх нь сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдгийг анхаараарай.
Бүгд: Ойлголоо эмчээ. Баярлалаа.
~Сү Игийн талаас~
Эмчээс бусад нь бүгд орж ирэн хажууд минь зогсоцгоов.
Би: Эмч юу гэж хэлсэн юм бэ?
Эгч: Нэг их онцын юм хэлсэнгүй ээ. Санаа зоволтгүй. Нээрээ ээж аав нь ирж байгаа. Эгч нь тосох хэрэгтэй.
Би: Айн яах гэж хэлсэн юм бэ?
Эгч: Юу яриад байгаан. Үхэх сэхэхийн даваан дээр байхад чинь юу гэж хэлэхгүй байх юм бэ! Уг нь арай эрт ирэх гэж байсан юм. Гэтэл асуудал гараад удчихлаа...
Би: За за, явдаа. Би зүгээр болохоор ганцаараа байж байя.
Менежер: Бид ч гэсэн одоо явах хэрэгтэй. Эмнэлэгт байгааг мэдэх юм бол асуудал үүсч магадгүй. Сү И чамайг бие чинь тэнхрэхээрээ ажилдаа бусаад орж болно гэсэн шүү. Бид ингээд явъядаа. Инү Сү Итэй ярих юм байвал үлдэж болно шүү.
Инү: Айн... За...
Бүгд: Баяртай. Хурдан эдгэрээд ажилдаа буцаад ороорой. Чиний зохиосон загваруудад бид маш их дуртай болохоор хурдан эдгэрээрэй.
Эгч: Тэгвэл эгч нь ээж аавыг нь аваад иртэл Инүтэй байж байгаарай.
Advertisement
Би: Юу? Хэрэггүй ээ.
Эгч: Юу хэрэггүй гэж!
Ингээд бүгд л миний танихгүй байгаа Инү гэх хүнтэй үлдээгээд яваад өгчихөв. Бидний хэн хэн нь чимээгүй байхыг эрмэлзэж байгаа аятай нэг ч үг хэлэлгүй чимээгүй сууцгаана. Гэхдээ энэ Инү гэх хүн надад яаж хандсан болоод тэгэж мартахад хүрсэн юм бол?? Бүр миний хайрлаж дурладаг хамтлагт байсан байтал яагаад мартсан юм болоо? Уг нь үнэхээр сайхан залуу байнадаа. Охид болгоны хүсдэг сайхан бие хаа, цэвэр сайхан хувцаслалт, өө сэвгүй цариалаг цариа гээд бүгд л байнадаа. Бидний энэ чимээгүй орчин намайг айхад хүргэж байлаа.
Би: Би нэг юм асууж болох уу?
Инү: Хүссэн болгоноо асууж болно оо.
Би: Бид яг ямар харилцаатай байсан болоод бүгд хоёуланг нь үлдээгээд явчихав?
Инү: Бид ямар харилцаатай байсан бэ гэж үү?
Би: Тийм ээ...
~Инүгийн бодол~
Бид бие биедээ хайртай байсан. Үхэн үхтэлээ бие биенийгээ хайрлаж хүлээж чадахаар тийм их бие биедээ хайртай байсан хүмүүс. Гэхдээ бид бие биенийгээ хамгаалахын тулд бие биеээсээ татгалзсан тийм л харилцаатай байсан. Гэвч би хамгаалахаа умартаж чам дээр очсоноос болоод чи үхлийг үзсэн. Буцаж ирсэнд чинь баярлаж байсан ч чи намайг гэх сэтгэлээ бүр бидний өнгөрүүлсэн дурсамжуудаа үхлийн дараах ертөнцөд үлдээчихсэн байсан...
Би Сү Ид ингэж хэлэхийг хүссэн ч эмчийн хэлсэн үг энэ үгсийг минь залгиулж орхисон юм. Тийм ээ Сү И ийм болчихоод байхад миний талаар бүгдийг санчихвал энэ байдал дээрдэхгүй шүүдээ. Манай хамтлаг... Сү Игийн ажил амьдрал үгүй болох болно.
~Сү Игийн талаас~
Инү: Бид...бид хэзээ ч хамт байж болохгүй хүмүүс байсан. Яг л хонь чоно шиг... Бие биедээ ойртвол хоньны эзэн чоныг буудна эсвэл чононы сүрэг хонийг барьж идэх байсан. Бид ийм л харилцаатай хүмүүс.
Хонь чоно гэнэ ээ? Энэ үг яагаад ингэж таныл санагдаад байна. Бид үнэхээр ийм онцгүй харилцаатай байсан юм байхдаа... Эсвэл хайр... Үгүй ээ үгүй. Юу гэж ийм алдартай хүн над шиг юманд хайртай болхов дээ. Тэнэг юм боддог хэвээр байх шив Урангоо!!!
Би: Аан, Тийм байх нь ээ. Таагүй харилцаатай байсан бололтой.
Advertisement
Инү: Таагүй харилцаа??... Тийм ээ...
Би: Тэгвэл яагаад надтай цуг үлдсэн юм бэ?
~Инүгийн талаас~
Яагаад үлдсэн юм бэ гэж үү? Харин яагаад үлдсэн юм бол?... Магадгүй...Хоёулахнаа байвал чамайг жоохон ч болов зүйл санаж магадгүй гэж найдсандаа тэр байх. Би яах вэ Сү И... Би тэвчиж чадахгүй нь. Би нулимсаа арай ядан нууж байна. Яг одоо босоод чамайг тэвэрмээр байгаа ч чадахгүй байгаадаа өөрийгөө үзэн ядаж байна.
Би: Чамайг хэн нэгэн нь харж үлдэх хэрэгтэй биздээ. Чамайг ганцаардаж магадгүй гээл...
Сү И: Би ямар жоохон хүүхэд бишдээ. Таны хэрэг ерөөсөө байхгүй. Одоо ч болов явбал надад арай дээр байх!
Сү И намайг явахыг хүсэж байгаа бололтой. Тийм ээ би явах хэрэгтэй байх. Саяхан сэрж байхад нь дарамт болоод хэрэггүй байх. Бас дээрээс нь би ямар нүүрээрээ түүний хажууд байгаад байгаа юм бол оо? Надаас болж үхэлтэй нүүр тулсан байхад...
Би: Хэрвээ чи хүсэж байвал би явъядаа. Харин өдөр болгон чамд цэцэг авчирч өгч болох уу?
Сү И: Тэр чинь надад хэрэггүй гэж бодож байна.
Би: Хэрэггүй гэж хэлсэн ч би авчирах болно оо! Харин чи аваад хаянуу хадгалнуу өөрийн чинь хүсэл. Би ингээд явъядаа. Баяртай.
Сү И:...........
~Сү Игийн талаас~
Би ямар арван тавтай жоохон охин байгаа бишдээ. Ганцаардах гэнэ шүү. Харин өөрийг нь харахаар, хоолойг нь сонсохоор толгой минь задрах шиг л болоод байхад. Нүднээс далд байвал сайн биз. Энэ Инүтэй Инүгүй болох байлгүй. Яагаад ингэж уур минь хүрээд байна аа. Хэтэрхий ядарсан болохоор уур хүрж байгаа байх гэж толгойгоо гашилгасаар унтаад өглөө.
"Урангоо, Урангоо. Миний охин" гэх кордороор дүүрэн сонсдох хэн нэгний дуугаар сэрлээ. Өрөөний хаалга онгойх үед нулимсандаа хутгалдсан аав ээж хоёр болон сонин цариа гаргасан эгч орж ирцгээв. Аав ээж хоёр орж ирэв үү үгүй юү "Миний охин зүгээр үү бие нь яаж байна. Ирэх замдаа чамайг ой санамжаа алдчихсан гэдгийг сонслоо. Нээрээ юу ч санахгүй байгаа юмуу? Чи минь яагаад ийм болчихвоо" гэх зэрэг асуултаар булж орхив.
Эгч: Би та хоёрт зөвхөн Инү гэдэг залууг л санахгүй байгаа гэж хэлсэн биздээ? Хүүхэд айлгаж хаях нь байна.
Ээж: Миний охин үнэхээр Инүгээ санахгүй байгаа юм уу?
Би: Инүгээ? Та тэрнийг таньдаг юмуу?
Ээж: Зургыг нь л харж байсан болохоос биш уулзаж байгаагүй лдээ. Гэхдээ чи чинь тэрэнтэйгээ уулзах болгондоо юу болсон талаараа байнга яриад байдаг байсан шдээ.
Би: Би юу?
Ээж: Тийм ээ. Анх Astro гэдэг хамтлаг сонсож эхэлснээсээ хойш л байнга Инү, Инү, Миний нөхөр Инү гээл яваад байдаг байсаншдээ. Тэгээд бас анх удаа фэн уулзалтанд очихдоо хөлөө шалбалахад чинь Инү чамд тусалсан гээл. Бас анхны тоглолтыг нь үзэхдээ нойл хайж байгаад Инүтэйгээ таарсан гээд л бүгдийг ярьж өгдөг байсан. Санахгүй байгаа юмуу?
Би: Айн одоо би юу даа? Байж боломгүй юм. Яахав тэр Astro хамтлагт байдаг гэсэн бас цариалагийн хувьд цариалаг лдаа...гэхдээ би тэгэж байснаа санахгүй байх юм...
Ээж: Санах гэж хичээгээд хэрэггүй ээ. Санах ёстой бол аяндаа санах байх.
Аав: Тийм шүү...
Анхны фэн уулзалт... Анхны тоглолт... Толгой минь үнэхээр их өвдөж байна. Яг нэг зүйлийг санах гэж байгаа юм шиг болоод л толгой өвдөөд эхлэх юм. Би миний нөхөр гэж ярьж байсан гэхээр... Би Инүд сайн байсан юм байхдаа. Тэр одоо надад хамаа алга. Харин энэ Инү гэх хүнийг бодох тоолонд толгой минь өвдөхийг би үнэхээр тэвчиж чадахгүй нь...
~Маргааш нь~
Нарны туяа нүүрэн дээр тусч эхлэхэд өөрийн эрхгүй сэрлээ. Сэрэх үедээ нойрмог нүдээр эргэн тойрноо хартал өнөөх Инү цэцгийг баглаа ширээн дээр тавьж байх нь харагдав.
Би: Би хэрэггүй гэж хэлсэн шиг санагдах юм.
Инү: Надад тэр чинь хамаагүй гэж хэлсэн биздээ. Би чамаас энийг битгий хаяач гэж гуйхгүй ээ гэхдээ зүгээр өглөө болгон цэцэг авчирч өгөхийг хүлээх зөвшөөрчих...
Би: За яахав. Гэхдээ таныг явсаны дараа би хаячихна.
гэж хэлээд буруу харж хэвтлээ.
~Инүгийн талаас~
Сү И баярлалаа. Цэцэг авчирч өгөхийг минь хүлээн зөвшөөрөх нь л надад хангалттай. Би иймэрхүү хатуу үгсийг хүлээн зөвшөөр ч чадна аа. Надаас болоод гэмтчихсэн юм чинь...
😍😭😭
💕
🦋🌸
Advertisement
- In Serial99 Chapters
His Angels
[STANDALONE]Jax Monroe is a teenage father. Before playing the role of a father he had the role of a player. He slept with different girls every night. One day his one night stand drops off his baby and leaves. It is now his responsibility to take care of his newborn babygirl. In school he is still considered the cold-hearted player but outside he's just a sweet father trying to make his daughter's life the best. Obviously with the responsibility with a child, it is harder for him to focus on school. He is behind and needs help. Brynn Knightly is a well known scholar. She isn't considered a nerd or geek. She's just known for all of her achievements. She is being offered community service time to help Jax pass all of his classes. Not everyone in the school knows that the player knocked up some girl and now had a daughter, but she will be the one of the first. Once she laid eyes on the 9 month old little girl, she can't get enough. What happens if she sticks around? What happens if Jax starts to gain feelings for Brynn? What happens is the little angel starts calling Brynn mama?1MILLION: 01/01/212MILLION: 04/09/213MILLION: 07/09/214MILLION: 09/22/215MILLION: 12/12/216MILLION: 03/05/227MILLION: 07/05/22#4 in teen, #2 in highschool, #2 in tutor, #2 in player, #4 in badboy, #1 in teenparents, #38 in romance, #2 in football, #3 in teen, #1 in tutor, #3 in pregnancy, #2 in baby, #2 in friendstolovers, #1 in itsalwaysbeenyou, #1 in tutor
8 170 - In Serial43 Chapters
Ashlyn’s choice
In 1830, 19-year-old Ashlyn and her friend Edith are to be introduced to London society and find an eligible gentleman to be wed to. Ashlyn’s heart is painfully torn between her love for Edith’s brother Jared and a commitment to her father – to marry a wealthy man with an enviable title and save her family from bankruptcy.Ashlyn’s world comes crashing down when her father promises her hand to a wealthy but dull Duke of Manchester. Is her childhood love forever lost to her or will there still be a chance for her to get back her happiness?
8 220 - In Serial19 Chapters
Mafia's Errand boy (Mxb)
I'm a pretty normal guy. I'm decent looking, I have a humorous personality, and I go to your average high school. But then I find out that my dear old father had just sold me to the mafia. As funny as it sounds, it's true. But not as a sex slave or anything like that. I became their errand boy, or servant If you'd like. It's not actually that bad. But I do have an issue with the mafia boss constantly claiming that I belong to him.
8 120 - In Serial13 Chapters
Bruce's Best Friend - Discontinued
Persephone Jackson/Bruce Wayne StoryBruce Wayne first met Persephone Jackson when he was 11 years old. In the matter of a few short years, he had gone from liking her to loving her even though he had known it was hopeless; the prophecy clearly stated she would die when she turned 16. Follow his story to finding eventual happiness with the daughter of the sea.BTW! This story has been adopted by @Sboyle92 so make sure you follow her if you want to get notified when she posts the story!
8 142 - In Serial11 Chapters
Stephano
It wasn't planned for..... Stephano de Luca was the head of the Sicilian mafia.He was ruthless, he was feardHe got whatever he wanted and now, he wanted herShe was innocent, young and naiveLeila O'Neil, daughter if the great Sebastian O'Neil, head of. the Irish Mob. she didn't have a. clue about what was. going on around herbut she still wasn't safe... she had to be protected That was when the deal was made...
8 195 - In Serial54 Chapters
Chicago one Imagines
These will be imagines about whoever I write about so nothing specific 😊
8 132

