《My Love Story 1 || [✔️]》🦋Үнсгэлжингийн гэртээ харих цаг боллоо🎆🦋
Advertisement
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч шинэ жил ирлээ. Шинэ жилийн баяраар Astro маань ****** нэвтрүүлэгт үзүүлбэр үзүүлэх ба мөн Инү маань энэхүү нэвтрүүллэгийн хөтлөгч хийхээр болсон юм. Би Сара эгчтэй хамт тэдний хувцасыг хүргэж өгөхөөр явж байсан боловч Сара эгч хадмынх руугаа явахгүй бол хадам ээж маань бөөн уур болно, даргад хэлчихсэн байгаа гэсэн нэрээр ажилын дундаас бултчихсан. Би ч бас шинэ жилийн баяраа эгчтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсч байсанч надаас өөр тэдний хувцасыг аваачиж өгөх хүн байхгүй учир яахын аргагүй явахаар болсон юм.
Одоо цаг 7:00 цаг болж байна. Нэвтрүүлэг 8:00 цагт эхлэх учир такси барин нэвтрүүлэг болох газар луу яаравчиллаа. Зорьсон газартаа яг цагтаа хүрч тэдэнд хувцсыг нь хүргэж өгчихөөд, хувцас солих өрөөнд ганцаарахнаа нэвтрүүлэг дуусахыг хүлээн суув. Нэвтрүүлэг VLIVE-аар шууд цацагдаж байсан учир тэдний тоглолтыг утсаараа үзэн догдлон сууж байв.Гэнэт хаалга тас хийтэл онгойход цочисондоо утсаа унгаачихав. Хаалга руу хартал Инү орж ирж байлаа.
Инү: Өөө, чи энд байсан юмуу? Чамайг байна гэж мэдсэнгүй арай л чанга онгойлгочихлоо. Уучлаарай.
Би: Зүгээрээ.
хэмээн хэлэн газарт унсан утсаа авлаа.
Та юу хийж яваа юм бэ?
Инү: Хувцсаа солих гээд л
Би: Аан үзүүлбэрийнхээ хувцсаа өмсөх гэж байгаа юмуу?
Инү: Тийм ээ?
Би: За тэгвэл би гараад байж байя хэмээн хэлээд утсаа цэнэглэчихээд хаалга руу ойрттол үүдэнд хэдэн фэн ирчихсэн *Инү ахаа, гарын үсгээ өгөөч. Хамт ганцхан зураг даруулчихая, та гараад ирэлдээ.* хэмээн орилж буй нь сонсогдов.
Инү: Чи гараад хэрэггүй байх аа?
Хаалга онгойлгох гэж гараа бариулруу ойртуулж байсан би гараа буцаан татаж
Би: Яагаад?
Инү: Одоо гарвал чи ароха дундаас маань зүгээр гарахгүй байх
хэмээн хэлээд инээв.
Би: Тэгээд яах юм бэ?
Инү: Зүгээр цаашаа хараад зогс ч бай.
Би *за* гэсээр хаалга руу харан зогсож байтал утсаа дууграхыг сонсон *Би гялс утсаа аваатхая* гэж хэлээд эргэж хартал Инүгийн цээжэн бие нүцгэн байх нь тэр. Инү *Хөөе* хэмээн орилж байхад би *Өөөө яана аа ёстой уучлаарай. Би албаар ингээгүй шүү* хэмээн нүдээ дарсаар хэллээ. Нүдээ даран зогсож байхад нүдэнд минь Инүгийн бие зурвас хийн бодогдож байлаа. Инү ч гоё биетэй юмаа хэмээн бодож байхдаа гэнэт ухаан орсон аятай хүүеээ би чинь юу бодоод байна аа хэмээн толгойгоо сэгсэрлээ.
Инүгийн *За за, болчихлоо* гэсэн дуугаар гараа буулгалаа. Инү над руу ойртон алхаж эхлэв. Би том нүдэлсээр зогсож байтал Инү урд минь ирж зогсоод толгойгоо нүүрэнд минь тулган *Нэвтрүүлэг дуустал хүлээж байгаарай. Хэлэх чухал юм байна* хэмээн хэлээд өрөөнөөс гарч явав. Угаасаа нэвтрүүлэг дуустал хүлээхээс хойш яагаад тэгэж хэлсэх юм бол? Бас юу хэлэх гээд ы байгаа юм бол оо! гэж бодсоор утсаа аван хэн залгасанг харлаа.
Advertisement
Нэвтүүлэг 10 цаг өнгөрч байхад дуусч бүгд хувцас солих өрөөнд орж ирэв. Тэднийг хувцасаа солиход нь саад болохгүйн тулд *Хувцасаа сольчихоод дуудаарай. Би хувцасыг авч явах ёстой юмаа. Гадаа хүлээж байя* гэж хэлэн өрөөнөөс гарч явлаа. Жинжин бүгл хувцасаа сольж дууссаныг надад мэдэгдэхэд хувцасаа авахаар өрөө лүү орлоо. Хувцасаа багалчихаад явах дөхөхөд тэд ч бас явахдаа бэлэн болцгоож бүгд өрөөнөөс гарцгаалаа. Би тэдэнтэй хамт барилгаас гарахад тэдний машин үүдэнд ирчихсэн байв.
Би: Баяртай. Шинэ оноо сайхан угтаарай. *бөгтийх*
Инү: Би чамайг хүргээд өгье.
Бүгд л Инүгийн хэлсэн үгэнд цочирдон *Айн* хэмээн түүн рүү гайхсан харцаар харж байлаа. Би яагаад бүгд байх үед ингэж хэлж байгаа юм болоо хэмээн дотроо бодон зогсож байсан юм.
Менежер: Юу?......Яаж болдог юм бэ? Сү И өөрөө гэртээ харьж чадахаар том охин чи хүргэж өгөөд байх шаардага байхгүй.
гэж хэлэхдээ Инү бид хоёр луу ээлжлэн харсаар байсан ба намайг ямар нэг юм хэлээч гэсэн харцаар харж байлаа. Би менежерийг ийнхүү харахад нь гэнэт л ухаан орон
Би: Тийм ээ. Би эндээс такси бариад л харьчихна. Та намайг хүргэж өгсны хэрэггүй ээ.
Менежер: Хэрвээ хамт явж байгаад хэн нэгэн харчихвал яах болж байна. Асуудал үүсэхээс цаашгүй.
Жинжин: Менежерийн хэлдэг зөв өө! Бид асуудал үүсгэж болохгүй.
Санха: Та яагаад хүргэж өгөх гээд байгаа юм бэ? Сү Ид хэлэх зүйл байгаа юмуу?
Инү: Тийм ээ түүнд хэлэх зүйл байна.
Менежер: Тэгвэл эндээ хэлчих...............Бид чинь........ нэг гэр бүл шүүдээ.
Мүүнбин: Тийм ээ, эндээ хэлчих.
Би энэ үйл явдлыг хажуунаас нь харсаар л зогсож байлаа.
Инү *эхлээд бүгдээрээ Сү Иг гэрт нь хүргэж өгье* гэж хэлсэн болохоор бүгд машиндаа сууцгаан манай гэрлүү хөдөллөлөө. Манайх руу явж байх үед 11 өнгөрч байсан болохоор тэд *анх удаа машиндаа оноо гаргах гэж байна. Хөгжилтэй байна шүү! Юу нь хөгжилтэй байгаа юм бэ?* гэх зэргээр ярилцацгааж байлаа. Энэ үед би өөрийгөө *яаж яваад энэ машин суучихав аа, зүгээр л таксигаа бариад явчихгүй, хүмүүст төгөв удаад л, юу хийгээд л байна даа би* хэмээн өөрийгөө зүхэж байлаа. Бид манай гэрийн үүдэнд ирэхэд менежер, Инү болон би машинаас буусан ба бусад нь машины хаалга болон цонхоор бидний яриаг сонсож байлаа.
Менежер: За одоо хэлэх юмаа хэл.
Инү: Тэгвэл............... Эхлээд та нараас хүсэх юм байна.
Advertisement
Бүгд: Хүсэх зүйл чинь юу юм бэ?
Инү: Ах нараа бас Мүүнбин, Роки, Санха........та нар минь намайгаа дэмжээрэй. Бас менежерээ......та намайг дэмжинэ гэж үнэхээр их найдаж байгаа шүү.
Инүгийн хэлэх гээд байгаа үг нь яг юу юм бэ? Намайг айлгаад байна........
Менежер: Юу хэлэх гээд байгаа юм бэ? Яагаад ингэж өөр хүн шиг аашлаад байгаа юм?
Инү надруу ойртон ирж нүүр лүү минь эгцлэн харж зогсоод
Инү: Сү И, биш ээ Урангоо, Би чамд хайртай.
Надаас гадна бүгд л Инүгийн хэлсэн үгэнд цочирдож байлаа. Мүүнбинээс бусад нь...... Тэрээр нүдээ анин сууж байгаа нь Инүгийн хэлэх гэж байсан үгийг мэдэж байсан бололтой.
Менежерийн хэлсэн үнэн байж. Инү үнэхээр надад сайн юм байна. Би энэ эвгүй байдлыг залруулахын тулд тоглоом болгон худлаа инээсээр ийнхүү хэлэв
Би: Айн. Та юу яриад байгаа юм бэ? Тоглоом хийхэд ариал тохиромжгүй цаг байна.
тэнэг хүн шиг л инээж орихов.
Менежер: Наадахыг чинь хэлээгүйд тооцъё. Одоо явцгаая.
Инү менежер лүү хандан
Инү: Би удахгүй 26 хүрэх гэж байна. Одоо өөрийнхөө хувийн амьдралыг жоохон ч болов бодож болохгүй гэж үү?
Менежер: Хувийн амьдрал аа? Энэ ямар том асуудал болохыг мэдэж байна уу? Өнгөрсөн 5 жилийн хугацаанд та нар ямар их хичээж энэ байр сууринд ирлээдээ. Ингээд л бүгдийг нь нураах юм уу?
Инү: Би хамтлагаасаа гарах гээгүй зүгээр л хэн нэгнийг хайрлах гэж байна!
Менежер: Би Astro гэх хамтлагийн менежерээр ажилахдаа чиний болон бусдийн чинь төлөө ахын хувиар л хандаж, санаа тавьж ирсэн. Astro хамтлагийг нэг охиноос болоод асуудалд унгамааргүй байна.
Инү: Бусад хамтлагуудын гишүүд хүнтэй үерхэж болоод байхад би яагаад болохгүй гэж?
Менежер: Тэр хамтлагууд чинь хөл дээрээ тогтсон хүчтэй хамтлагууд харин энэ хамтлаг бол өсөж яваа хамтлаг. Тиймээс ойрын хэдэн жил ийм асуудал үүсгэхийг зөвшөөрч чадахгүй.
Менежер ийнхүш хэлээд зүгээр л машиндаа суугаад өгөв. Би яг яах ёстой вэ? Юу гэж хэлэх хэрэгтэй вэ? Толгойгоо ажилуулах хэрэгтэй. Инү болон тэдний төлөө юу хийх хэрэгтэй вэ? Гэнэт хаа нэгтэйгээс 12 цаг болсонг зарлан хонх жингэнэх чимээ чангаар дуугарч эхлэв. Хаа сайгүй солют буудах чимээ гарч байлаа.
Бодсоны эцэст Инүгийн өөдөөс харж зогсоод
Би: Би таны энэ үгийг үргэлж санаж явах болно оо. Ийм сайхан залуу надад хайртай гэж хэлж байхад яаж ч мартаж чадах билээдээ би.........Гэхдээ би Astro гэх хамтлагийг анх сонсож байсан үерүүгээ буцмаар байна. Тэр үед энэ амьдрал дэндүү амар амгалан байсан. Тиймээс намайг гэрийнхээ хаалгаар орсон цагаас эхлээд хоёулам зүгээр л байх ёстой газартаа үлдэцгээе. Та бол охин болгоны хүсэл мөрөөдөл, амьдралынх нь зорилго болсон Astro хамтлагийн нүүр цариа, хамгийн сайхан, цариалаг залуу...... харин би тэр сайхан, цариалаг залууд хэзээ ч мөрөөдөөд ч хүрч чадахааргүй хэдэн зуун киллометрын цаана орших монголын охин хэвээр үлдэцгээе.
Би хоолой зангирсан өнгөөр ийнхүү хэлчихээд эргэж хараад хэлсэн үгэндээ итгэлтэйн аргагүй хурдан хурдан алхасаар гэртээ оров. Алхах тоолонд хоолой минь улам зангирч, хорсож амьсгалахад ч бэрх болж байх шиг болж, нүднээс минь том том нулимс урсагсаар байсан юм.
Инү би чамд хайртай гэдгээ сая л ойлгож авлаа. Гэхдээ би үүнийгээ хэлж зүрхэлсэнгүй ээ. Надад хэнч хайртай гэж хэлж байгаагүй. Бурхан намайг хайрын тал дээр минь хөсөр хаячихаж дээ л гэж боддог байсан. Гэхдээ чамайг надад хайртай гэж хэлэхийг чинь сонсоод хүн хайртай гэж хэлэхэд ямар сайхан мэдрэмж төрдөг болохыг мэдрүүлж өгсөнд баярлалаа. Бас бурхан намайг хөсөр хаяагүй гэдгийг ойлгуулж өгсөнд чинь баярлалаа. Би чамд үнэхээр их талархаж байна........Гэхдээ байна аа Инү.....чи надтай хамт байвал аль аль талдаа асуудал үүсэхээс цаашгүй. Хамт байх л юм бол хоёулангых нь ирээдүй тэр чигээрэй муугаар өөрчлөгдөх болно. Энэ бүхнийг үл мартан хамт байх л юм бол би ажилаасаа халагдаж, аав ээж маань намайг өөрөөсөө 5 насаар ах хүнтэй нийлж эхэлсэн гэдгийг мэдэх л юм бол сургуулиа төгсөөд л монголдоо ирэхийг шаардах болно, харин чи хүмүүсийн хэл аманд өртөж, шүтэн бишрэгчид чинь чамайг үл ойшоож эхэлнэ. Би ийм ирээдүйг хэзээ ч хүсэхгүй байх байсан. Надаас болж ирээдүйгээ баллахыг чинь хараад сууж байж чадахгүй байх........Хоёулаа хэзээ ч хамт байж болохгүй тийм л ирээдүйтэй хүмүүс. Яг л хонь чоно шиг.....
🤔❤️🙆♀️💕💕
🦋🌸
Advertisement
- In Serial18 Chapters
The Exhausting Reality Of Novel Transmigration
I’ve had enough of being transmigrated into books.
8 666 - In Serial30 Chapters
Keeping Close
Sarah needed to have everything coordinated. Each little thing needed to be in place so she could enjoy a peaceful, organized life. It was all going according to plan until she got a new roommate who turned her manicured life upside down. Lucas is the exact opposite. He enjoys his freedoms and goes with the flow. Once he convinces Sarah to escape her comfort zone the pair sets off on a string of adventures that will test her limits and show her how great the world can be. Along the way they grow closer together. Sparks fly but will it be too much for them to handle?
8 196 - In Serial22 Chapters
Darker Things »» Avengers Au
"Promises, were made and broken, promises, were made when you hold them, when will I see you."
8 225 - In Serial92 Chapters
The Forgotten Luna
A natural born female Alpha is unheard of in the werewolf world. It's always the first born male that's the Alpha. However, at least one exists.Faelyn was sold to another pack at the age of eight under a false name and rank after being ripped away from her parents and brother who disappeared without a trace.She spent ten years being mistreated and abused in the Red Moon pack as Alyce Lilly, Omega to the Pack Manor. She also spent ten years plotting revenge on the man responsible for taking everything away from her, including her pack and her family. She has plans to leave Red Moon and seems the stars are aligning for her do so successfully.Fate, however, has other plans for her when she discovers her mate and rejects him without hesitation. With her best friend by her side she presses forward with her plans, only for another to throw her off again.Will she succeed in getting back her rightful pack while keeping her secrets safe until she does? Will she find the answers she seeks, the family she secretly yearns for?
8 1395 - In Serial43 Chapters
Faux Real
Kennedy Carmichael never kisses strangers, let alone arrogant foreign exchange students from the UK but when her ex-boyfriend shows up to Hilton Prep Academy on the first day of senior year, hand in hand with her arch nemesis, Kenny does the unthinkable.Oliver Knight is in exile, living with his overbearing Aunt Bessie. After being kicked out of almost every private school in London, his parents ship him off to the US, hoping that Hilton Prep, with their strict schedules and world-renowned faculty, will whip Ollie into shape. After several turbulent encounters, Kenny and Oliver find themselves thrust into a mutually beneficial, yet mildly complicated friendship. They'll pretend to date to show Sawyer what he's missing, while at the same time demonstrating to Ollie's aunt that he can stay out of trouble.What starts off as a harmless charade soon spirals into something deeper, darker, and...real? With endless antics, bitchy mean girls, familial pressures, and spilled secrets, senior year just got a little more interesting. Will Kennedy and Oliver be able to overcome all the obstacles in their way or will their relationship remain a total faux?Warnings: Explicit language, snarky comments, sexual innuendos, and underage drinking/drugs.
8 168 - In Serial42 Chapters
"Stalker To Lover" - Jennie Kim x Fem Reader
The moment Y/n walks inside the class and talking to her, she immediately falls in love. Jennie becomes obsessed and starts to follow Y/n without her knowing. She tries to make a move and confess but she fails because Y/n likes her as a friend and not more than that. What happens when a stalker becomes a lover? Let's find out!Jennie x Female ReaderGxG
8 159

